| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбаатарын Ууганбаяр |
| Хэргийн индекс | 180/2024/0100/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/107 |
| Огноо | 2024-04-29 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., 27.10.2.4., |
| Улсын яллагч | Д.Ч |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 2024/ШЦТ/107
2024 04 29 2024/ШЦТ/107
МОНГОЛ УЛСЫН *******ИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:180/2024/0100/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга Г.Батсүрэн,
Улсын яллагч Д.Ч,
Хохирогч Д.Н,
Хохирогч Д.Н өмгөөлөгч С.Н,
Шүүгдэгч С.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ********* ********* холбогдох эрүүгийн 2339004220082 дугаартай хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ********** нь 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 20 цагийн орчим Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Согоот 3 дугаар багийн нутаг “Устын ам” гэх газар Чингис хотоос Улаанбаатар хотын чиглэлийн АО501 төв магистрал зам дээр 03-77 УЕС улсын дугаартай “Toyota land cruiser-300” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож, замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.2 “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.” 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг зөрчиж, зам тээврийн осол гаргаж, зам хөндлөн гарч байсан үхэр мөргөж, улмаар 70-32 УНЯ улсын дугаартай “Nissan X-Trail” маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, хохирогч ************ эрүүл мэндэд “баруун тойг ясны хугарал, хоёр өвдөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хүндэвтэр, хохирогч ********** эрүүл мэндэд “цээжний 2,3,4,5,6-р хавирганы хугарал, цээж, хэвлий, баруун гуя, өвдөг, шилбэ, зүүн гуя, өвдөгт цус хуралт” бүхий хүндэвтэр, хохирогч ********** эрүүл мэндэд “духны хөндийн гадна, дотор ялтыг хамарч духны хөндий, этмойд хөндий, 2 талын нүдний ухархайн дээд хана, зүүн нүдний ухархайн дотор хана, хамрын ясны зүүн хажуу ханын нийлмэл хугарал, духны зүүн хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, аалзан хальсан доорх цус харвалт, хоёр нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн зулай, дух, дээд уруулд зулгаралт, цус хуралт, дух, зулай, чамархай, нүүрний зөөлөн эдийн няцрал” бүхий хүнд хохирол, хохирогч ********** 186,804,800 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ********* автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч ************ эрүүл мэндэд “баруун тойг ясны хугарал, хоёр өвдөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хүндэвтэр, хохирогч ********** эрүүл мэндэд “цээжний 2,3,4,5,6-р хавирганы хугарал, цээж, хэвлий, баруун гуя, өвдөг, шилбэ, зүүн гуя, өвдөгт цус хуралт” бүхий хүндэвтэр, хохирогч ********** эрүүл мэндэд “духны хөндийн гадна, дотор ялтыг хамарч духны хөндий, этмойд хөндий, 2 талын нүдний ухархайн дээд хана, зүүн нүдний ухархайн дотор хана, хамрын ясны зүүн хажуу ханын нийлмэл хугарал, духны зүүн хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, аалзан хальсан доорх цус харвалт, хоёр нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн зулай, дух, дээд уруулд зулгаралт, цус хуралт, дух, зулай, чамархай, нүүрний зөөлөн эдийн няцрал” бүхий хүнд хохирол, хохирогч ********* 186,804,800 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2339004220082 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, зам тээврийн осол дээр тогтоосон акт, хэмжилтийн бүдүүвч ( хх-ийн 15-33-р хуудас),
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд ( хх-ийн 34-45-р хуудас),
Хохирогч ********** (хх-ийн 55-58-р хуудас), хохирогч ********** (хх-ийн 63-66-р хуудас), гэрч хохирогч ************ (хх-ийн 71-74-р хуудас), насанд хүрээгүй гэрч ********* (хх-ийн 90-91-р хуудас), гэрч ********* (хх-ийн 93-96-р хуудас), иргэний нэхэмжлэгч ******* (хх-ийн 78-79-р хуудас) нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,
Шүүгдэгч ******, хохирогч ******** нарын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 11980 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 106-108-р хуудас),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 11981 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 113-114-р хуудас),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 11982 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 118-119-р хуудас),
Хэнтий аймгийн автотээврийн төвийн 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 12 дугаартай техникийн эвдрэл, гэмтлийн талаарх дүгнэлт (хх-ийн 130-132-р хуудас),
“Буянт-Оюу” ХХК-ний 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 54 дугаартай 03-77 УЕС улсын дугаартай “Toyota land cruiser-300” маркийн тээврийн хэрэгсэлийн оншилгоо (хх-ийн 150-151-р хуудас),
“Сэлэнгэ эстимэйт” 2024 01 дүгээр сарын 17-ны өдрийн 01/17 дугаартай “Автомшин, техникийн хохирол, эвдрэлийн шинэжилгээний тайлан (хх-ийн 152-157-р хуудас),
Бодит үнэлгээ ХХК-ны хөрөнгийн үнэлгээний 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 57 дугаартай үнэлгээний тайлан (хх-ийн 164-167-р хуудас),
Хэнтий аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч *********** 2024 оны 02 дугаар 19-ний өдрийн 01 дугаартай магадлагаа (хх-ийн 168-172-р хуудас),
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, эд хөрөнгийн бүртгэлтэй эсэх лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, (хх-ийн 195-202, 215-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Улсын яллагч ********* шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч ********** автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 2 хүний эрүүл мэндэд хүндэвтэр, 1 хүний эрүүл мэндэд хүнд хохирол, , хохирогч ****** 186,804,800 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч ********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна...” гэв....гэв.
Шүүгдэгч ********* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэж гэм буруугийн талаар маргаагүй байна
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.
Шүүгдэгч ********** нь 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 20 цагийн орчим Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Согоот 3 дугаар багийн нутаг “Устын ам” гэх газар Чингис хотоос Улаанбаатар хотын чиглэлийн АО501 төв магистрал зам дээр 03-77 УЕС улсын дугаартай “Toyota land cruiser-300” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож, замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.2 “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.” 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг зөрчиж, зам тээврийн осол гаргаж, зам хөндлөн гарч байсан үхэр мөргөж, улмаар 70-32 УНЯ улсын дугаартай “Nissan X-Trail” маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, хохирогч ********* эрүүл мэндэд “баруун тойг ясны хугарал, хоёр өвдөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хүндэвтэр, хохирогч *********** эрүүл мэндэд “цээжний 2,3,4,5,6-р хавирганы хугарал, цээж, хэвлий, баруун гуя, өвдөг, шилбэ, зүүн гуя, өвдөгт цус хуралт” бүхий хүндэвтэр, хохирогч ************ эрүүл мэндэд “духны хөндийн гадна, дотор ялтыг хамарч духны хөндий, этмойд хөндий, 2 талын нүдний ухархайн дээд хана, зүүн нүдний ухархайн дотор хана, хамрын ясны зүүн хажуу ханын нийлмэл хугарал, духны зүүн хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, аалзан хальсан доорх цус харвалт, хоёр нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн зулай, дух, дээд уруулд зулгаралт, цус хуралт, дух, зулай, чамархай, нүүрний зөөлөн эдийн няцрал” бүхий хүнд хохирол, хохирогч ********** 186,804,800 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан:
Шүүгдэгч ************ мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “…2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр манай найз надруу ярьсан. Маргааш болох сургуулийн 100 жилийн ойд явах уу? гэсэн. Тэгээд би явах бол өөрийн машинтай явна гэсэн. Би явахдаа Цэнхэрмандалд байсан найзыгаа аваад явах байсан. Тэгсэн тэр найз маань явахаа больлоо гэсэн. Тэгэхээр нь би ч гэсэн явахаа болилоо гээд больж байсан. Тэгээд ********** надруу яриад хамт явъя гэсэн. 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өглөө үүрээр ирж намайг авсан. Өглөө 7 цаг өнгөрөөж гараад 9 цагийн нээлтэнд амжиж ирсэн. Тэгээд бид хэд нээлтэнд ороод байрлах газар луугаа яваад тэндээ хоносон. Тэгээд маргааш нь 15 цагийн үед хүлээн авалттай байсан. ********** архи уусан байсан болохоор би машин барьсан. Намайг яагаад авч явсан бэ? гэхээр надаар машинаа бариулах гээд авч явсан. Бид хэд тал талаасаа уулзаад хүлээн авалтанд ороод явъя гэхээр нь тэгий гэсэн. Одоо буцахдаа танай машины хурдаар явна, чи барина биз дээ гэхээр нь би тэгье гэсэн. Энэ яриа болоход бол ********** машиндаа сууж байсан. Тэгээд бид хэд уулзалдаад 1 болоод явна гэж ярилцсан байсан. Тэгээд манай хамт явна гэсэн найз гараад явсан. Би ********* явах уу? гэдэг саналыг хэлсэн. Тэгээд би *********** тохиролцоод явахаар болоод гарсан. Би ************ явах уу? гэхэд ********** харин яах уу? гээд тэгээд явахаар шийдээд явсан. Тэгээд гарах гэсэн манай найз найз нартайгаа салах ёс гүйцэтгээд байсан. Би хүлээж байгаад явах бол одоо явъя, явахгүй бол больё гэсэн чинь одоохон гэсэн. Тэгүүл би гарч байя гээд машинаа очоод сууж байсан. Явах болсон шалтгаан нь өмнөх өдөр нь манай ангийн залуучууд хоорондоо зодолдоод тэгээд явсан нь дээр юм байна гэж бодсон. ********** хотоос гарахдаа найз нь шинэ машин авсан хүчийг нь тогтооно 100-120км/ц хурдтай явна гэсэн. Тэгээд бид хоёр Цэнхэрмандал өнгөрөөд цайны газрын гадаа зогссон. Би найзынхаа өгсөн мэдүүлэгт жаахан эргэлзсэн. Хамт явна гэж тохиролцоод явна гээд явсан. Тэгсэн би мэдээгүй байхад хот гараад явсан талаар мэдүүлэг өгсөн байсан. Би сүүлд харсан. Тэр мэдүүлэг дээр эргэлзэж байна. Тухайн үед өөдөөс ирсэн машин гэрлээ шилжүүлэхгүй байсан. Би өөрөө гэрлээ шилжүүлж анхааруулж байсан. Тэгээд хажуу тийшээ хараад эргээд харахад гэнэт үхэр гарч ирсэн. Тэгээд мөргөхөд аваарын дэр гарч ирээд урдах юм харагдахгүй болсон. Тэгээд үхэр мөргөөд замын хажуу руу унах байх гэж бодоод жаахан дараад хажууд байсан машиныг мөргөсөн. Би нөхцөл байдлыг хараад явж байсан. Хоромхон зуур болсон. Миний аав насаараа жолооч хийсэн. Би багаасаа машин барьсан, машиныг сайн мэднэ. Манай найз ч гэсэн надад итгээд надад машинаа бариулсан. Тэгээд би найзынхаа өгсөн мэдүүлгийг хараад гайхсан, арай ч дээ гэж бодсон...” гэх мэдүүлэг,
Хохирогч ********* мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “…Би 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр “Таван богд” ХХК-аас машинаа 216,200,000 төгрөгөөр худалдаж авсан. Би мөнгөө 100 хувь бэлэн мөнгөөр авсан. Тэгээд би хадам ахаасаа 60 сая төгрөг зээллэж авсан. Тэгээд эхнэрийн оролцоотой авсан хамтын өмч байгаа. Зам тээврийн осолд ороод унаж ашиглах боломжгүй болоод айлын хашаанд байж байгаа. Үнэлгээгээр гаргасан хохирлоо барагдуулахыг хүсэж байна...” гэх мэдүүлэг,
Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, зам тээврийн осол дээр тогтоосон акт, хэмжилтийн бүдүүвч ( хх-ийн 15-33-р хуудас),
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд ( хх-ийн 34-45-р хуудас),
Хохирогч *********** мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 17 цагийн орчим эгч ********, ******* дүү ********** нарын хамт 70-32 УНЯ улсын дугаартай "Nissan X-Trail" маркийн тээврийн хэрэгсэлтэй Улаанбаатар хотоос Хэнтий аймаг руу явсан... үхэрнүүдийг гарч дуусахыг хүлээж зөөлөн явж байхад саарал өнгийн зам хөндлөн гарч байсан нэг үхрийг мөргөөд эсрэг урсгал сөрж ирээд манай машиныг мөргөсөн... гэгээ тасарчихсан үзэгдэх орчин хязгаарлагдмал байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 55-58-р хуудас),
Хохирогч ******** мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Үхэр бүрэн гарч дуусахыг хүлээгээд зогсож байхад холоос эсрэг урсгалаар машин ирж байгаа харагдаж байсан, тэгээд зогсож байхад түс тас гэх чимээ гараад би ухаан алдчихсан байсан...машинаас буугаад харахад "Х- Trail" машин гадна талдаа үхрийн сэвсээр будагдсан, манай машиныг ланд-300 маркийн машин мөргөсөн байсан...жолооч ********* гэх залуу бид нарын биеийг асууж байсан...********** гэх залуутай хурд хэтрүүлж явлаа гээд маргалдаад байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 63-66-р хуудас),
Хохирогч ********** мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би энэ үед хог хаях гээд доошоо тонгойчихсон байхад манай машин хажуу тийшээ саваад цаашаа юу болсон талаар мэдэхгүй...гараараа тэмтэрч үзэхэд дух цөмөрсөн байсан... Ө.Бат-Эрдэнэ ах согтууруулах ундаа огт хэрэглээгүй байсан. Манай машиныг мөргөсөн машины жолооч хурд хэтрүүлсний улмаас осол гарсан гэж бодож байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 71-74-р хуудас),
Насанд хүрээгүй гэрч ********** мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...хамгийн сүүлийн үхэр маань засмал зам гарч амжаагүй байхад Хэнтий аймгийн талаас буюу зүүн талаас "Toyota 300" маркийн тээврийн хэрэгсэл эрчтэй орж ирээд мөргөсөн ба эсрэг урсгалд зөөлөн явж байсан цагаан өнгийн X-Trail маркийн тээврийн хэрэгслийг мөргөөд зогссон...тухайн land 300 маркийн тээврийн хэрэгсэл нэлээн хурдтай явж байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 90-91-р хуудас),
Гэрч ************ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай машины жолооч хурдаа хасаж зогсоод сүүлийн үхэр гарахыг хүлээж байхад замын эсрэг урсгалаас бараан өнгийн нүүгэлтсэн зүйл манай машиныг ирж мөргөсөн... хэсэг хугацааны дараа л land 300 маркийн машины жолооч үхэр мөргөөд манай машиныг мөргөж осол гаргасныг ойлгосон... land 300 маркийн тээврийн хэрэгслийн жолооч хурд хэтрүүлсний улмаас осол гарсан гэж бодож байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 93-96-р хуудас),
Иргэний нэхэмжлэгч *********** мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...0-32 УНЯ улсын дугаартай "Nissan X-Trail" маркийн тээврийн хэрэгсэл миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл мөн, Надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 78-79-р хуудас),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 11980 дугаартай:
1.2. ************* биед духны хөндийн гадна, дотор ялтыг хамарч духны хөндий, этмойд хөндий, 2 талын нүдний ухархайн дээд хана, зүүн нүдний ухархайн дотор хана, хамрын ясны зүүн хажуу ханын нийлмэл хугарал, духны зүүн хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, аалзан хальсан доорх цус харвалт, хоёр нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн зулай, дух, дээд уруулд зулгаралт, цус хуралт, дух, зулай, чамархай, нүүрний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
3. Дээрх гэмтлүүд нь тухайн осол болсон гэх цаг хугацаанд учирсан шинэ гэмтлүүд байна.
4. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, тухайлбал авто ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой.
5. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт (хх-ийн 106-108-р хуудас),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 11981 дугаартай:
1.2. *************** биед цээжний 2,3,4,5,6-р хавирганы хугарал, цээж, хэвлий, баруун гуя, өвдөг, шилбэ, зүүн гуя, өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
3. Дээрх гэмтлүүд нь тухайн осол болсон гэх цаг хугацаанд учирсан шинэ гэмтлүүд байна.
4. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, тухайлбал авто ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой.
5. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна
6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонги нөлөөлөхгүй...” гэх шинжээчийн дүгнэлт (хх-ийн 113-114-р хуудас),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 11982 дугаартай:
1.2. *************** биед баруун тойг ясны хугарал, хугарлыг ил аргаар ялтас шургаар бэхлэх мэс засал /2023.09.21/, хоёр өвдөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
3. Дээрх гэмтлүүд нь тухайн осол болсон гэх цаг хугацаанд учирсан шинэ гэмтлүүд байна.
4. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, тухайлбал авто ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой.
5. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна
6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонги нөлөөлөхгүй...” гэх шинжээчийн дүгнэлт (хх-ийн 118-119-р хуудас),
Хэнтий аймгийн автотээврийн төвийн 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 12 дугаартай техникийн эвдрэл, гэмтлийн талаарх дүгнэлт (хх-ийн 130-132-р хуудас),
“Буянт-Оюу” ХХК-ний 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 54 дугаартай 03-77 УЕС улсын дугаартай “Toyota land cruiser-300” маркийн тээврийн хэрэгсэлийн оншилгоо (хх-ийн 150-151-р хуудас),
“Сэлэнгэ эстимэйт” 2024 01 дүгээр сарын 17-ны өдрийн 01/17 дугаартай “Автомшин, техникийн хохирол, эвдрэлийн шинэжилгээний тайлан (хх-ийн 152-157-р хуудас),
Бодит үнэлгээ ХХК-ны хөрөнгийн үнэлгээний 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 57 дугаартай:
“...Х-Trail маркийн тээврийн хэрэгслийн урд буфер, копот, зүүн гэрлийн жааз, зүүн урд карыло, акумлятор 45ам, урд салхины шил, зүүн урд хаалга, зүүн толь, дугуй, обуд, тяг, шарнер, босоо болон хэвтээ тэнцүүлэгч, гар, зүүн өндгөн тулгуур, амортизатор, пүрш, агаар шүүгч, урд салон, жолоочийн болон зорчигчийн ослын дэр, жолоочийн болон зорчигчийн бүсний зах зээлийн үнэлгээг 2,025,000 төгрөг...” гэх үнэлгээний тайлан (хх-ийн 164-167-р хуудас),
Хэнтий аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч М.Энхнямын 2024 оны 02 дугаар 19-ний өдрийн 01 дугаартай магадлагаа (хх-ийн 168-172-р хуудас) зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч С.Соёл-Эрдэнэ нь автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол, их хэмжээний хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч С.Соёл-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.4-т заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.4-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.
Улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгч С.Соёл-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирч байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх үзлээ. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдлаа.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн анхаарал болгоомжгүй байдал, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Шүүгдэгч ********** нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсний улмаас зам тээврийн осол гаргаж *******, ********* нарт хүндэвтэр хохирол учруулсан, ********** хүнд хохирол учруулсан, их хэмжээний хохирол учруулсан нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Санаатай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас болгоомжгүйгээр хохирол, хор уршигт хүргэснийг гэм буруугийн холимог хэлбэр гэнэ” гэж заасан ба шүүгдэгчийн хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг нь гэм буруугийн холимог хэлбэртэй байна. Өөрөөр хэлбэл гэмт хэрэг шүүгдэгч нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэлдээ санаатай, энэ үйлдлийн улмаас үүдэн гарсан хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол, их хэмжээний хохирол учруулсан үйлдэлдээ болгоомжгүйгээр хандаж, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд....шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан ба шүүгдэгч ********** нь автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол, *********** их хэмжээний хохирол учруулсан байна.
Хохирогч *********, ************, ********** нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэх нотариатаар батуулсан хүсэлт (хх-ийн 234-236-р хуудас),
Хохирогч ********* хохирол төлсөн баримт хэрэгт авагдаагүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөртэй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч ********** шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч ********** үйлдсэн гэмт хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч ********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.4-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна....” гэв.
Хохирогчийн өмгөөлөгч ************* шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...Өмгөөлөгчийн зүгээс хохирлыг гаргуулж өгөн үү? гэсэн саналтай байна. Энэ хохирлыг бол 7 сар хүлээсэн. Цаашид хэзээ төлөх боломжтой байна уу? гэхэд тодорхой хугацаа хэлсэнгүй. Хохирол төлөх асуудал дээр яаралтай төлүүлэх дээр арга хэмжээ авч өгнө үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасныг журамлаж өгнө үү? Хохирол төлөх хугацаа зааж өгнө үү? Яагаад хугацаа зааж өгнө үү гэхээр хохирол төлөх хугацаанд төлөх үүргээ биелүүлээгүй бол хорихоос өөр төрлийн ял оногдуулсан бол тухайн оногдуулсан ялыг хорих ялаар сольж өгөөч гэсэн саналтай байна...” гэв.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч *********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.4-т зааснаар автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол, Д.Норовт их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон.
Иймд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч *********** нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсныг шалгах хуудас (хх-ийн 195-р хуудас)-аар, тогтоогдож байна.
Шүүгдэгч ************* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч ************** нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлын зарим хэсгийг нөхөн төлсөн үлдэгдэл хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, ам бүл 4 эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч *********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.4-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Улсын яллагч ********** болон хохирогчийн өмгөөлөгч *********** нарын шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгчид хорих ял оногдуулах тухай санал дүгнэлтийг шүүх хүлээн хүлээн авах боломжгүй байна. Учир нь шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлын зарим хэсгийг нөхөн төлсөн үлдэгдэл хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг зэрэг хувийн байдлууд болон хохирогчид хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн хохирлыг богино хугацаанд нөхөн төлүүлэх боломж нөхцөлийг харгалзан үзэж шүүгдэгчийг нийгмээс тусгаарлаж түүнд заавал хорих ял оногдуулах шаардлагагүй гэж үзсэн болно.
Шүүгдэгч нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхууруулж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ************* урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Соёл-Эрдэнэд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг тэнссэн үеэс эхлэн тоолох нь зүйтэй байна.
Эрүүгийн 2339004220082 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүлийн 2 дахь хэсэг, 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
Шүүгдэгч ********** овогт ********** *********** Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.4-т зааснаар автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.4-т зааснаар шүүгдэгч ********** ********** тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч ************ оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, гэмт хэргийн хор уршигийг арилгуулах албадлагын арга хэмжээ авсугай.
4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч С.Соёл-Эрдэнэд хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *********** нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч ************ 186,804,800 (нэг зуун наян зургаан сая найман зуун дөрвөн мянга найман зуу) төгрөгийг гаргуулж хохирогч ********** олгосугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ************ оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр ) жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.
8. Эрүүгийн 2339004220082 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ************** урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР