| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2021/01807/И |
| Дугаар | 102/ШШ2021/01700 |
| Огноо | 2021-07-01 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 102/ШШ2021/01700
| 2021 оны 07 сарын 01 өдөр | Дугаар 102/ШШ2021/01700 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Т
Хариуцагч: С
Хүүхдийн асрамж тогтоолгох, ..3 өрөө орон сууц, ..улсын дугаартай Jeep Cherokee маркийн автомашины өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийг 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өлзийсайхан оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Р.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Б.Стай 2015 оны 07 дугаар сард танилцаж, улмаар 2016 оноос эхлэн хамтран амьдарсан. Биднийг хамт амьдрах хугацаанд 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүү Сгийн Э төрсөн, мөн одоо 11 долоо хоногтой жирэмсэн. Бид 2016 оноос гэр бүл болон амьдарч, үр хүүхэдтэй болсон хэдий ч гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй. 2017 оны 01 дүгээр сараас гэр бүлийн дундын бизнес эрхлэн олсон ашиг орлогоосоо 200,000,000 төгрөгийн үнэ бүхий улсын бүртгэлийн Ү-.. дугаар бүхий .. тоот хаягт байрлах 82 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг худалдан авсан. Уг орон сууцыг худалдан авахдаа 2019 онд хувь лизинг хийж худалдан аваад 2020 онд орон сууцны үнийг бүрэн төлж дууссан. Ингээд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авах үед би төрсөн нялх хүүхэдтэй, гэрээс гарах боломжгүй байсан учраас уг орон сууцыг нөхөр Б.Сгийн нэр дээр 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр улсын бүртгэлийн гэрчилгээ авсан. Гэр бүлийн дундын бизнесийн ашиг орлогоосоо 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 138,000,000 төгрөгийн үнэ бүхий Жийп Чероке /Jeep Cherokee/ маркийн ..улсын дугаартай автомашиныг надад зориулан Хаан банкны зээлээр худалдан авсан. Авсан өдрөөсөө хойш миний эзэмшилд байгаа. Зээлийн төлбөрийг гэр бүлийн дундын бизнесийн орлогоос графикийн дагуу төлөөд явж байгаа. Харин нөхөр Б.С нь өөрийн нэр дээр .. улсын дугаартай Тоёото Ланд 200 маркийн автомашиныг 2019 оны 07 дугаар сард худалдан авсан, түүний эзэмшилд байгаа. Б.С нь 2021 оны 05 дугаар сарын 1-ний өдрөөс гэнэт гэр бүлийн харилцаагаа дуусгавар болгохыг хүссэн ба үүнээс хойш бид тусдаа амьдарч байна. Биднийг тусдаа амьдрах болсноос хойш хүү С.Э миний асрамжид өсөн хүмүүжиж байгаа. Хэдийгээр бидэнд гэрлэлтийн баталгаа байхгүй хэдий ч .. тоот хаягт байрлах орон сууц, ..улсын дугаартай автомашин, .. улсын дугаартай Тоёото Ланд 200 маркийн автомашинууд нь бидний дундын хүч хөдөлмөрөөр үүссэн юм. Б.С бид харилцан тохиролцоод .. тоот хаягт байрлах орон сууц, ..улсын дугаартай Жийп Черокө/Jeep Cherokee/ маркийн автомашинуудыг миний өмчлөлд үлдээн, .. улсын дугаартай Тоёото Ланд 200 маркийн автомашин болон гэр бүлийн бизнес бусад хамтын хөдөлмөрөөр үүссэн эд хөрөнгүүдийг нөхөр Б.Сгийн өмчлөлд үлдээхээр тохиролцсон. Иймд 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр төрсөн хүү Сгийн Эыг миний асрамжид үлдээж, бидний дундын өмчлөлийн эд хөрөнгүүдээс улсын бүртгэлийн Y-.. дугаар бүхий .. тоот хаягт байрлах 82м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц, ..улсын дугаартай Жийп 4epoKe/Jeep Cherokee/ маркын автомашинуудыг гаргуулж, Р.Т намайг өмчлөгчөөр тогтоож өгнө үү. Хариуцагчийн хариу тайлбартай танилцахад Б.С нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа тул шүүх хуралдааныг миний эзгүйд хийж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.С шүүхэд гаргасан хариу тайлбар болон хүсэлтдээ: Р.Ттай 2015 оны 07 дугаар сард танилцаж, 2016 оноос эхлэн хамтран амьдрах болсон нь үнэн. Бидний хамтран амьдрах хугацаанд 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүү С.Э төрсөн. 2021 оны 05 дугаар сарын 1-ний өдрөөс гэр бүлийн харилцаа дуусгавар болж, амьдрах зориулалтаар худалдан авсан .. тоот хаягт байрлах 82м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц болон ..улсын дугаартай Жийп Черокө/Jeep Cherokee/ маркийн автомашиныг Р.Тгийн өмчлөлд үлдээхээр харилцан тохиролцсон. Иймд Р.Тгийн гаргасан 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр төрсөн хүү С.Эыг төрсөн эхийн асрамжид үлдээх, улсын бүртгэлийн Ү-.. дугаар бүхий .. тоот хаягт байрлах 82м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц болон ..улсын дугаартай Жийп Чероке/Jeep Cherokee/ маркийн автомашиныг гаргуулж Р.Тгийн өмчлөлд шилжүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Дээрх орон сууц нь 2021 оны 02-р дугаар сарын 01-ний өдөр байгуулсан 1730016804 дугаартай Хас банкны зээлийн гэрээний барьцаанд байгаа. 2021 оны 06 сарын 14-ний өдрийн байдлаар үлдэгдэл 100,000,000 төгрөгийг 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн дотор, мөн ..улсын дугаартай Жийп Чероке/Jeep Cherokee/ маркийн автомашин нь 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан .. дугаартай Хаан банкны зээлийн гэрээний барьцаанд байгаа. 2021 оны 06 сарын 15-ны өдрийн байдлаар үлдэгдэл 99,000,000 төгрөгийг 2026 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн дотор тус тус зээлийн хуваарийн дагуу миний бие төлж барагдуулан Р.Тгийн өмчлөлд шилжүүлнэ. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч, маргах зүйлгүй учир шүүх хуралдааныг миний эзгүйд хийж, хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигч талуудын тайлбарласан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Р.Т нь хариуцагч Б.Сд холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгох, ..3 өрөө орон сууц, ..улсын дугаартай Jeep Cherokee маркийн автомашины өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргажээ.
Р.Т, Б.С нар нь 2015 онд танилцан хамтран амьдарч, 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүү С.Эыг төрүүлсэн, зан харьцааны таарамжгүй байдлын улмаас 2021 оны 5 дугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа болох нь зохигчийн тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээ гэсэн баримтаар тогтоогдож байна.
..3 өрөө орон сууц, ..улсын дугаартай Jeep Cherokee маркийн автомашин нь Б.Сгийн нэр дээр бүртгэлтэй ч зохигчийн хамтран амьдрах хугацаанд хамтын хөдөлмөрөөр бий болсон хөрөнгө болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.
Зохигчид нэхэмжлэл болон, шүүхэд гаргасан тайлбартаа Хаан банк ХХК-иас 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр авсан ..улсын дугаартай Jeep Cherokee маркийн автомашины зээлийн үлдэгдэл төлбөр, Хас банк ХХК-иас 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр авсан ..3 өрөө орон сууцны зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрийг Б.С бүрэн хариуцаж төлөх, өмчлөх эрхийг Р.Тд шилжүүлж, 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр төрсөн хүү С.Эыг Р.Тгийн асрамжид үлдээхээр зөвшөөрсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.
Хэдийгээр хүүхэд эхийн асрамжид үлдэж байгаа боловч эцэг Б.С нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан хүүхдээ асран хамгаалах, хүмүүжүүлэх эрх үүрэг нь хэвээр болно.
Нэхэмжлэгч Р.Тгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2.076.100 төгрөгөөс 210.600 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 1.865.500 төгрөгийг улсын төсвийн данснаас гаргуулан буцаан олгож, хариуцагч Б.Сгаас 210.600 төгрөгийг гаргуулан Р.Тд олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.5, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр төрсөн хүү С.Эыг эх Р.Тгийн асрамжид үлдээсүгэй.
2.Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-т зааснаар ..3 өрөө орон сууц, ..улсын дугаартай Jeep Cherokee маркийн автомашины өмчлөгчөөр Р.Тг тогтоосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1-т зааснаар Р.Тгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2.076.100 төгрөгөөс 210.600 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 1.865.500 төгрөгийг улсын төсвийн данснаас гаргуулан буцаан олгож, хариуцагч Б.Сгаас 210.600 төгрөгийг гаргуулан Р.Тд олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА