| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбаатарын Ууганбаяр |
| Хэргийн индекс | 180/2024/0052/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/112 |
| Огноо | 2024-05-02 |
| Зүйл хэсэг | 12.1.4., |
| Улсын яллагч | Б.Н |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 2024/ШЦТ/112
2024 05 02 2024/ШЦТ/112
МОНГОЛ УЛСЫН *******ИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:180/2024/0052/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж, шүүгч Н.Баярбаатар, Э.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Батсүрэн,
Иргэдийн төлөөлөгч С.Т,
Улсын яллагч Б.Н,
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Н,
Шүүгдэгч Э.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд хаалттай хийсэн хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ********** ********** холбогдох эрүүгийн 2339000180442 дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч *********** нь 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 08-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Гандангийн урд байрлах Хэрлэн голын эрэг дээр бага насны буюу 13 нас 09 сартай хохирогч ********** хүсэл зоригийн эсрэг бэлгийн харилцаанд орж хүчиндсэн гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ************* хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэнд холбогдуулан Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2339000180442 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч *********** мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг,
Насанд хүрээгүй хохирогч **************** (хх-ийн 23-24, 26-27-р хуудас), хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ********** (хх-ийн 31-32-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 17-р хуудас),
Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч *********** 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 808 дугаартай дүгнэлт (хх-ийн 53-54-р хуудас),
Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч *********** 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 93 дугаартай дүгнэлт (хх-ийн 63-64-р хуудас),
Шүүхийн шинэжилгээний ерөнхий газрын шинэжээч эмч ************** 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 4178 дугаартай шинэжээчийн дүгнэлт (хх-ийн 69-71-р хуудас),
Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч *************** 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 563 дугаартай дүгнэлт (хх-ийн 85-86-р хуудас),
Шүүх сэтгэц эмгэг судлалын 38 дугаартай дүгнэлт (хх-ийн 91-92-р хуудас),
Насанд хүрээгүй хохирогчийн насыг тоолсон тухай тэмдэглэл,
Насанд хүрээгүй хохирогч ************** төрсний гэрчилгээний хуулбар, төрсний бүртгэлийн лавлагаа,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт (хх-ийн 109-113 хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2339000180442 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Улсын яллагч ************* шүүх хуралд гаргасан гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...************** нь 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 08-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Гандангийн урд байрлах Хэрлэн голын эрэг дээр бага насны буюу 13 нас 09 сартай хохирогч ************** бэлгийн харилцаанд орж хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч *************** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “хүчиндэх” гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч ************** шүүх хуралдаанд гаргасан гэм буруугийн дүгнэлтээ: “...Шүүгдэгч гэмт хэрэг үйлдэх үедээ 17 настай байсан. Харилцан тохиролцож бэлгийн харьцаанд орсон. Хохирогчийг 13 настай гэдгийг мэдээгүй байсан. Хохирогч өөрийгөө 16 настай гэж ойлгуулж насны талаар төөрөгдсөн байдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй агуулахгүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилж өгнө үү...” гэв.
Шүүгдэгч ************ шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна....” гэж гэм буруугийн талаар маргаагүй байна.
Иргэдийн төлөөлөгч ************* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Э.Гомбодоржийг гэм буруугүй гэж үзэж байна...” гэх дүгнэлтийг гаргажээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ****************** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэсэн дүгнэлтийг улсын яллагч, “гэм буруугүй” гэсэн дүгнэлтийг иргэдийн төлөөлөгч, “...шүүгдэгч ************* үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулаагүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.” гэсэн дүгнэлтүүдийг шүүгдэгчийн өмгөөлөгч тус тус гаргасан бөгөөд гэм буруугийн талаар шүүгдэгчийн өмгөөлөгч маргасан болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн тайлбарт “бага насны хүүхэд” гэж арван дөрвөн насанд хүрээгүй хүнийг ойлгоно” гэж заасан ба насанд хүрээгүй хохирогч ************ нь 2009 оны 02 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, 2022 оны 12 дугаар сарын 07-08-ны өдрийн байдлаар буюу гэмт хэргийн хохирогч болох үедээ 13 нас 9 сартай байсан болох нь хэрэгт авагдсан төрсний бүртгэлийн лавлагаа, төрсний гэрчилгээний хуулбар, насанд хүрээгүй хохирогчийн насыг тоолсон тухай мөрдөгчийн тэмдэглэл (хх-ийн 77-79) зэргээр тогтоогдож байна.
Мөн хохирогч шүүгдэгчтэй танилцахдаа 16 настай гэсэн гэх хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэргээр шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дээх хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчлэн шийдвэрлэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Арван найман насанд хүрсэн хүн хохирогчийг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдэх боломжтой байсан эсхүл мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон бол...” гэж хуульчилсан. Уг заалтаас харахад гэмт хэргийн субьект нь 18 насанд хүрсэн хүн байхаар хуульчлагдсан ба шүүгдэгч *********** нь гэмт хэрэг үйлдэх үедээ 17 настай байсан болох нь түүний төрсний бүртгэлийн лавлагаа (хх-ийн 110-р хуудас)-аар тогтоогдож байгаа болно.
Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч *********** шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчлэн шийдвэрлүүлэх тухай санал дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэдийн төлөөлөгч ********** шүүх хуралдаанд гаргасан “шүүгдэгчийг гэм буруугүй” гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирохгүй байх тул иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. Учир нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт болон бусад бичгийн нотлох баримтуудаар иргэдийн төлөөлөгчийн шүүгдэгчийг гэм буруугүй гэх дүгнэлт нь үгүйсгэгдэн няцаагдаж байгаа болно.
Шүүгдэгч ********* нь 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 08-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Гандангийн урд байрлах Хэрлэн голын эрэг дээр бага насны буюу 13 нас 09 сартай хохирогч *********** бэлгийн харилцаанд орж хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан:
Шүүгдэгч *********** мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “....Би ************ харилцан тохиролцож бэлгийн харьцаанд орсон. ********** надад 16 настай гэж хэлсэн...Бэлгийн харьцаанд орох санаачилгыг анх би гаргасан...Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,
Насанд хүрээгүй хохирогч ************** мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Бид хоёр ********* машинтай Хэрлэн сумын 1 дүгээр багт байрлах Гандангийн урд голын хойд талд ирж зогссон. ********* машинаасаа буугаад арын хаалгаа онгойлгож машиныхаа арын суудлыг урагш нь болгож хэвтүүлэн машиныхаа ар хэсгийг ор болгоод "Машины багажны хаалгыг хаагаад өгөөч, дутуу хаасан юм шиг байна" гэхээр нь би машинаас буугаад багажны хаалгыг нь онгойлгоод хаах гэсэн чинь ********** надад хандан "Орж ирээд миний хажуугаар хэвтээч" гэж хэлсэн. Тэгэхээр нь би дотроо жоохон хэвтэж байгаад гэртээ харина гэж бодоод багажийн хаалгаар машин руу орж Э.Гомбодоржийн хажуугаар орж тэврүүлээд бид хоёр бэлгийн харьцаанд орсон...Би тэр үед эсэргүүцэл үзүүлээгүй...*********** гомдолгүй гэдгээ хэлмээр байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 23-24, 26-27-р хуудас),
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ********** мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “....Тухайн үед манай дүү надад хэлэхдээ би өөрөө ********** гэрийн гадаа дуудаад авчирсан юм. Тэгээд ийм зүйл болчихсон л гэж хэлж байсан. Тэгээд нөгөө *********** гэдэг хүүхэд ч гэсэн бид нартай ирж уулзаж уучлалт гуйсан. Манай дүүгийн хувьд өөрөө айлын хүүхэд дуудаж авчраад ийм зүйл болчихсон байхад ингэж болохгүй гээд хэлээд байгаа юм. Өмнө нь мэдүүлэг өгөхдөө айгаад мэдүүлгээ өгчихсөн юм шиг байна лээ. Мөн би олон удаа дүүтэйгээ ярилцаж үзсэн. Гомдолгүй гэж хэлсэн. тийм учраас хааж болдог бол хаалгаж шийдвэрлүүлмээр байна. Өөр ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 31-32-р хуудас),
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 17-р хуудас),
Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.Эрхэмбаярын 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 808 дугаартай:
1. *********** биед охин хальсанд урагдал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2.3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
4. 5. 6. ************ нь бэлгийн замын халдварт дох, тэмбүү, заг хүйтэн, трихоминиазын халдваргүй байна
7. ************* нь бэлгийн бойжилтоо олсон байна.
8. Үтрээнээс авсан арчдас, наалдацад эр бэлгийн эс илэрсэн болно...” гэх дүгнэлт (хх-ийн 53-54-р хуудас),
Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч ********** 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 93 дугаартай:
Шүүхийн шинэжилгээний ерөнхий газрын шинжээч эмч ************ 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 4178 дугаартай:
2. Арчдаснаас илэрсэн эр бэлгийн эсийн ДНХ-ийн тогтоц нь **************** ДНХ-ийн тогтоцтой тохирч байна... гэх дүгнэлт (хх-ийн 69-71-р хуудас),
Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч ************* 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 563 дугаартай:
1.4. ************* нь насандаа тохирсон одоогоор 14 нас 9 сартай байх боломжтой байна.
2. ************ нь 158 см өндөртэй, 53 кг жинтэй өсөлт хөгжил хэвийн явагдаж байна.
3. ********* нь гадна харагдах байдлаар 2022 оны 12 дугаар сарын байдлаар 13 нас 10 сартай байх боломжтой...” гэх дүгнэлт (хх-ийн 85-86-р хуудас),
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 38 дугаартай:
1. ********** нь сэтгэцийн хувьд эрүүл.
2. ******** нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.
4. *********** нь үйл хөдлөлийг ухамсарлан ойлгох чадвартай байна.
5. ********** нь хэрэг хариуцах чадвартай байна...” гэх дүгнэлт (хх-ийн 91-92-р хуудас) зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******** нь 13 нас 9 сартай хохирогч ********** бэлгийн харьцаанд орсон үйл баримт тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч ************ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.
Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.
Улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэх дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирч байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13-т “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй”, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй” гэж тус тус зааснаар хүний халдашгүй байдлыг баталгаажуулсан. Эрүүгийн хуулиар хамгаалагдсан тухайн гэмт хэргийн эрх ашиг нь хохирогчийн бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдал, эрүүл мэнд байхаас гадна 14 насанд хүрээгүй хүний сэтгэл зүй, бэлгийн болоод сэтгэхүйн хэвийн бойжилт байдаг.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн тайлбарт “бага насны хүүхэд” гэж арван дөрвөн насанд хүрээгүй хүнийг ойлгоно” гэж заасан ба бага насны хохирогч *********** нь 2009 оны 02 дугаар сарын 10-ны өдөр төрсөн 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар буюу гэмт хэргийн хохирогч болох үедээ 13 нас 9 сар 28 хоногтой буюу 14 насанд хүрээгүй байсан болох нь насанд хүрээгүй хохирогчийн насыг тоолсон тухай мөрдөгчийн тэмдэглэл (хх-ийн 77-79-р хуудас), төрсний бүртгэлийн лавлагаа зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн диспозицид хүчиндэх гэмт хэрэг үйлдэх аргыг тодорхой заасан учраас объектив талын үндсэн шинжийг илэрхийлж, гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлнө. Өөрөөр хэлбэл гэмт этгээд энэ гэмт хэргийг хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдлээр илрэх бөгөөд хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдэхэд дээр дурдсан арга, хэлбэрээр үйлдсэн байхыг шаардахгүй болохыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн тайлбарт “Бага насны хүүхдийн эсрэг энэ гэмт хэргийг үйлдсэн тооцоход энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан аргаар үйлдсэн байхыг шаардахгүй” гэснээс үзвэл бага насны буюу арван дөрөв хүртэлх насны хүүхэдтэй бэлгийн харьцаанд орсон тохиолдолд тохиролцсон эсхүл зөвшөөрсөн эсэхээс үл хамаарч тухайн зүйл хэсгээр зүйлчлэн ял шийтгэхээр хууль тогтоогч хуульчилсан.
Бага насны хүүхэд гэдгийг хууль зүйн хувьд 14 нас хүрээгүй насны хүнийг хэлдэг бөгөөд сэтгэхүйн хувьд бүрэн хөгжиж төлөвшөөгүйн улмаас эр эмийн харилцаа, хурцал үйлдэхийн мөн чанар, үр дагаврыг ухамсарлан ойлгох чадваргүйн дээр бие махбодийн хувьд бүрэн хөгжөөгүй, бэлгийн бойжилт олоогүй байдаг ба бэлгийн харьцаанд орохын учир холбогдлыг ойлгодоггүй тул түүний хувьд зөвшөөрсөн болон эсэргүүцэл үзүүлээгүй нөхцөл байдал шаарддаггүй юм.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүй, ёс суртахуун, зан заншлын мэдлэг дутмаг, мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий байгууллага холбогдох хууль журмыг сурталчлах, соён гэгээрүүлэх ажил хангалтгүй хийгдсэн, насанд хүрээгүй хохирогчийн ар гэрийн хараа хяналт сул зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдэхдээ шүүгдэгч *************** нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч ********** бага насны хохирогчтой бэлгийн харьцаанд орсон үйлдэл нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдал, мөн хүүхдийн эрхэд халджээ.
Шүүгдэгч нь хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний....эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө....шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан ба насанд хүрээгүй хохирогч ************ бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдалд хохирол учруулсан бөгөөд насанд хүрээгүй хохирогч **********, хууль ёсны төлөөлөгч ************ нар нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч ********** шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...Шүүгдэгч *********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч ************ гэмт хэрэг үйлдсэн байдал, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 15 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч ********** шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...********** нь гэмт хэрэг үйлдэх үедээ 17 настай байсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 6 жилийн хорих ял оногдуулж өгнө үү...” гэв.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч ********* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэнд гэм буруутайд тооцсон.
Иймд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч ************ нь ял шийтгэлгүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 112-р хуудас)-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч *********** нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Гэмт хэрэг үйлдэх үед буюу 2022 оны 12 дугаар сарын 07-08-ны өдөр дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан ба уг хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлагыг нэмэгдүүлсэн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.” гэж заасан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлах нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, 18 настай, ам бүл 6, эцэг, эх, ах, дүү нарын хамт амьдардаг зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж түүнд 12 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 8.5 дугаар зүйийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ************* оногдуулсан 12 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг 2 дахин багасгаж 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, түүний хорих ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Шүүгдэгч ************ нь гэмт хэрэг үйлдэх үедээ 17 настай байсан ба шийтгэх тогтоол гарах үед 18 насанд хүрсэн байх тул шүүгдэгчид оногдуулах хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзсэн болно.
Шүүгдэгч *********** урьд нь авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Эрүүгийн 2339000180442 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ********* овогт ********** ************* Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********** *********** 12 (арван хоёр) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 8.5 дугаар зүйийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ************ оногдуулсан 12 (арван хоёр) жилийн хугацаагаар хорих ялыг 2 дахин багасгаж 6 (зургаа) жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *********** оногдуулсан 6 (зургаа) жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Шүүгдэгч ************* урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
6. Эрүүгийн 2339000180442 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ************ авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.