Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 2024/ШЦТ/114

 

 

 

 

 

 

 

 

 

2024       05           03                                           2024/ШЦТ/114

 

 

МОНГОЛ УЛСЫН *******ИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:180/2024/0090/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх  хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Батсүрэн,

Улсын яллагч  Б.Н,

Хохирогчийн өмгөөлөгч Б.Т,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Б,

Гэрч Д.Х,

Шүүгдэгч Ж.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Атанхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ********** ************ холбогдох эрүүгийн 2439000000040 дугаартай хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ********** нь согтуурсан үедээ 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 16 цагийн орчим Хэнтий аймгийн Хэрлэн сум 2 дугаар баг Булаг 14-11 тоотод байх өөрийн гэртээ хохирогч ************  хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний баруун гарыг хутгаар зүсэж, ************ биед баруун шууны мэдрэлийн тасрал, баруун шууны дотор хэсэгт мэс заслын оёдол авагдсан болон ангайсан шарх, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл буюу хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч ********** хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2439000000040 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ. 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 3-11-р хуудас),

Хохирогч ******** (хх-ийн 16-17-р хуудас), гэрч *********** (хх-ийн 21-23-р хуудас) зэрэг мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

Шүүгдэгч *************, гэрч ************ нарын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний шинжээч эмч ************* 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 44 дугаартай дүгнэлт (хх-ийн 53-55-р хуудас),

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 2024/ХМШЗ/33 дугаартай захирамжийн хуулбар,

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 76-100-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 2439000000040 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үзлээ.  

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Улсын яллагч ************ шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ: “...********** нь согтуурсан үедээ 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 16 цагийн орчим ************ хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний баруун гарыг хутгаар зүсэж, *********** биед баруун шууны мэдрэлийн тасрал, баруун шууны дотор хэсэгт мэс заслын оёдол авагдсан болон ангайсан шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэв.  

Хохирогчийн өмгөөлөгч ************* шүүх хуралдаанд гаргасан санэл дүгнэлтдээ: “...Прокурортой санал нэг байна. Хохирогч эмчилгээний зардал болон ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэмжилж байгаа...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч ************ шүүх хуралдаанд гаргасан санал дүгнэлтдээ: “...Миний үйлчлүүлэгч Ж.Мөнхдэлгэр нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул гэм буруутайд тооцоход татгалзах зүйлгүй...” гэв.

Шүүгдэгч ************* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэж гэм буруугийн талаар маргаагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.

Шүүгдэгч ************* нь согтуурсан үедээ 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 16 цагийн орчим Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Булаг 14-11 тоотод байх өөрийн гэртээ хохирогч ************* хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний баруун гарыг хутгаар зүсэж, *********** биед баруун шууны мэдрэлийн тасрал, баруун шууны дотор хэсэгт мэс заслын оёдол авагдсан болон ангайсан шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан:

Шүүгдэгч ************ мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би өөрийн үйлдсэн хэргээ бүрэн хүлээн зөвшөөрч байна...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

Гэрч ************* мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Гаднаас Даваа гэх ах орж ирсэн ба удалгүй манайд байсан ********** гэх залуутай муудалцсан. Гэрэл байхгүй харанхуй байсан болохоор нь зарим зүйл сайн харагдахгүй байсан. Нэг мэдсэн чинь л Чулуунаа гэх залуу Даваа ахыг орон дээр дараад байж байсан ба Тухайн үед миний хамтран амьдрагч ********** нь ***** ахыг өмөөрөөд нөгөө ********** гэх залууг хутгалчихсан....миний хамтран амьдрагч ******** нь ******** ахыг өмөөрч л ******** гэх залуугийн биед халдсан байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг,

Хохирогч ********** мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Гаднаас нэг эрэгтэй орж ирээд над руу дайраад шорон гэж мэдэх үү гээд байхаар нь би түүнд чи юу яриад байгаа юм бэ? гэж хэлсэн чинь над руу дайраад элдвээр хэлээд байхаар нь тэр гаднаас орж ирсэн залууг орон дээр дараад зогсож байхад нөгөө танихгүй залуу нь миний баруун гарын шуу хэсэгт нэг удаа хутгаар хатгасан байсан. Яг хутгаар хатгах үед нь би сайн мэдээгүй. Ямар байсан гар халуу оргиод байхаар гаднаас орж ирсэн залууг тавиад гараа харсан чинь миний гарыг дагаад цус урсахлаар нь хувцсаа тайлаад харсан чинь миний гараас их хэмжээний цус гарсан учир би нөгөө залууг намайг хутгалсан гэж мэдээд гараа даавуугаар ороогоод шууд эмнэлгийн байгууллага руу явсан....намайг хутгалсан залууг би огт танихгүй. Булаг 14-11 тоотод байсан гэрийн эзэн Мөнхдэлгэр гэгч нь миний баруун гарын шуу хэсэгт 1 удаа хутгаар хатгаж гэмтэл учруулсан....ямар шалтгааны улмаас хутгалсныг нь би сайн хэлж мэдэхгүй байна. Тэр согтуу залуу сүүлд гаднаас орж ирсэн өндөр залуу Даваахүү гэгчийг намайг дээрээс нь дарж байхад түүнийг өмөөрч л намайг хутгалсан байх гэж бодож байна...Би гомдолтой байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 16-17-р хуудас),

Гэрч ********** мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2023 оны 12 дугаар сарын 31-ны өдөр ********** хойд талын гудамжинд байдаг таньдаг айлдаа дөрвүүлээ нэг шил архийг хувааж уучхаад гэртээ харих замдаа Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Булаг 14-11 тоотод буюу *********** урд талын гудамжаар явж байхад байшинд нь гэрэл тусаад байхаар нь тус тоотод байх түүний байшин руу орсон. Тухайн үед намайг ********** гэрт ороход ойролцоогоор 17 цаг болж байсан ба ********** танихгүй хоёр гурван хүнтэй архи уусан байдалтай ********** маргалдаад хоёр биеэ заамдалцаад зогсож байсан. Гэтэл тэнд байсан Хэрлэн гэх эмэгтэй хутга байгаа гэхээр нь би тэр хоёрыг муудаж байх хооронд хутгийг нь хайсан боловч гэр нь гэрэлгүй харанхуй байсан болохоор хутгыг нь олоогүй. Харин нөгөө залуу Маргадчулуун гэгч нь ********** хэл амаар доромжилж өдөөд байсан. Харин би тэр хоёрыг салгах гээд дийлэхгүй байсан чинь гэнэт нөгөө танихгүй залуу ********** нь ************ гэгчийг хутгалчихлаа гэхээр нь яаж байгаа юм бэ? гээд *********** асуусан чинь *********** гартаа барьж байсан хутгаа тэнд байсан хувин руу шидсэн..." гэх мэдүүлэг (хх-ийн 21-23-р хуудас),

  Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч ************* 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 44 дугаартай дүгнэлтэд:

1. ************ биед баруун шууны мэдрэлийн тасрал, баруун шууны дотор хэсэгт мэс заслын оёдол авагдсан болон ангайсан шарх зөөлөн эдийн няцрал  гэмтэл тогтоогдлоо.

2.  Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйчлэлээр үүсэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4.  Дээрх гэмтлээс баруун шууны мэдрэлийн тасрал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийн удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт, баруун шууны дотор хэсэгт мэс заслын оёдол авагдсан болон ангайсан шарх, зөөлөн эдийн няцрал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...гэх дүгнэлт (хх-ийн 53-55-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч ************  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.

Улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирч байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх үзлээ. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдлаа.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13-т “халдашгүй чөлөөтэй байх эрхтэй...”, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “...халдашгүй дархан байх эрхтэй...” гэж тус тус заасан мөн Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлэгт хүний эрүүл мэндийн халдашгүй байх эрхийг баталгаажуулж хуульчилсан байдаг. Эрүүгийн хуулиар хамгаалагдсан тухайн гэмт хэргийн эрх ашиг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байх эрх ба уг гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирлын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.

Хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд нь агуулгын хувьд зөрүүгүй, хохирогчийн биедээ хүндэвтэр гэмтэл авсныг тогтоосон шинжээч эмчийн дүгнэлт нь тэдний мэдүүлгийг давхар нотлосон байна.  

Тодруулбал шүүгдэгч *********** нь гэмт хэрэг гарсан тухайн цаг хугацаанд хохирогч ************* хамт байсан буюу шүүгдэгчээс өөр хөндлөнгийн этгээд болон бусад хүчин зүйлийн нөлөөллөөр хохирогчийн биед нь гэмтэл учирсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байхаас гадна шүүгдэгч нь хохирогчийн баруун гарыг хутгаар зүсэж, биед баруун шууны мэдрэлийн тасрал, баруун шууны дотор хэсэгт мэс заслын оёдол авагдсан болон ангайсан шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч ********** 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 44 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.

Дээрх шинжээчийн дүгнэлтийг гаргасан шинжээч ************* хууль сануулсан, тэрээр дүгнэлт гаргахдаа хуульд заасан журмыг зөрчөөгүй байх бөгөөд уг шинжээчийн дүгнэлтэд эргэлзээ бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй, хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, бусад бичгийн нотлох баримтуудаар гэмт хэргийн үйл баримт хангалттай нотлогдон тогтоогдож байх тул хохирогч *********** биед учирсан хүндэвтэр зэргийн гэмтэл нь шүүгдэгч *********** гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж үзэв.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг шүүгдэгч Ж.Мөнхдэлгэр нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний....эрүүл мэндэд, шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан ба шүүгдэгч ********** нь хохирогч ********** эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан ба хохирогч ********** нь хохиролтой холбоотой баримт ирүүлээгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин хохирогч ********** өмгөөлөгч нь эмчилгээний зардал болон ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжилнэ гэж байх тул уг хохирлыг хэлэлцэхгүй орхиж, хохирогч ********** нь эмчилгээний зардал болон ажилгүй байсан хугацааны цалингаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч ********** нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

             

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч ************ шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч ************ эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна...” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч *********** шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Улсын яллагчийн дүгнэлттэй санал нэг байна...” гэв

Шүүгдэгчийн өмгөөлөгч ********** шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Миний үйлчлүүлэгч *********** зорчих эрхийг хязгаарлах ялын доод хэмжээгээр шийдвэрлэж өгнө үү...” гэв.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч ************ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон.

Иймд шүүгдэгч *********** эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч ************ нь урьд Хэнтий аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2008 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 62 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.5 дахь хэсэгт зааснаар 07 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан, Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнссэн, Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 54 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэгдэж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 80-р хуудас), шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 82-100 -р хуудас)-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч *********** нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг 2 удаа үйлдснийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг зэрэг хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан шүүгдэгч ************ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хяглаарлах ялаар шийтгэж, зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар Хэнтий аймгийн Хэрлэн сумын хилийн дээсээр тогтоож, 3 сарын  хугацаанд Хэнтий аймгийн Хэрлэн сумаас гадагш явахыг хориглох нь зүйтэй гэж үзлээ.

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 54 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэч ************* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800,000 төгрөгөөр торгох ялыг тус шүүхийн шүүгчийн 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 2024/ХМШЗ/33 дугаартай захирамжаар 53 хоногийн хугацаагаар хорих ялаар сольж шийдвэрлэсэн ба уг захирамж нь хуулийн хүчин төгөлдөр болоогүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 2024/ХМШЗ/33 дугаартай захирамжаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800,000 төгрөгөөр торгох ялыг 53 хоногийн хугацаагаар хорих ялаар сольсон хорих ялаас энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулах 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хяглаарлах ялаас тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч *********** нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулж, зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид энэ хэрэгт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч нь Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 2024/ХМШЗ/33 дугаартай захирамжаар 53 хоногийн хугацаагаар хорих ял эдэлж байгаа болохыг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн 2439000000040 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлагүй болохыг тус тус дурдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ********** овогт *********** *********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********* ************ 3 (гурав) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ************* зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар Хэнтий аймгийн Хэрлэн сумын хилийн дээсээр тогтоож, 3 (гурав) сарын  хугацаанд Хэнтий аймгийн Хэрлэн сумаас гадагш явахыг хориглосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *************** нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 2024/ХМШЗ/33 дугаартай захирамжаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800,000 төгрөгөөр торгох ялыг 53 хоногийн хугацаагаар хорих ялаар сольсон хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хяглаарлах ялаас тусад нь эдлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн 2439000000040 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогч ************* нь эмчилгээний зардал болон ажилгүй байсан хугацааны цалингаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч ************** нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ************** энэ хэрэгт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч нь Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 2024/ХМШЗ/33 дугаартай захирамжаар 53 хоногийн хугацаагаар хорих ял эдэлж байгаа болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Б.УУГАНБАЯР