Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 138/ШШ2021/00516

 

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг даргалж, тус шүүхийн Б танхимд онлайнаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын 4 дүгээр баг, ******* байрны 3-03 тоотод оршин суух, ЛМ82072607 регистрийн дугаартай, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй

Хариуцагч: Дорнод аймгийн ******* сумын 4 дүгээр баг, ******* байрны ******* тоотод оршин суух, ЛЮ82032317 регистрийн дугаартай, овогт  холбогдох

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай иргэний хэргийг 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Алтанзул, хариуцагч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дөлгөөнмөрөн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Алтанзул шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нөхөр Г.ай 2006 онд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Засаг даргын тамгын газарт гэрлэлтээ албан ёсоор батлуулж гэр бүл болсон. Энэ хугацаанд бид дөрвөн хүүхдийн эцэг эх болсон бөгөөд 2002 онд хүү , 2007 онд хүү , 2012 онд хүү , 2018 онд хүү нар тус тус төрсөн. Бидний хамт амьдарсан эхний жилүүд аз жаргалаар дүүрэн сайхан байсан хэдий ч сүүлийн жилүүдэд бид таарч тохирохгүй болж гэр бүлийн хэрүүлтэй, хүчирхийлэлтэй амьдардаг болсон. Би анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлалд өргөдөл өгч байсан боловч хүүхдүүддээ бодоод эвлэрч байсан. Түүнээс хойш бидний харилцаанд өөрчлөлт ороогүй байдал яг хэвэндээ байсан. архи уусан үедээ өсч яваа том хүүхдүүдийнхээ дэргэд хэлж боломгүй хараал муухай үгсээр намайг доромжилж сэтгэл санааны хүчирхийллийг үйлдэж байгаа нь тэдний хүмүүжилд сөргөөр нөлөөлөх болсон. Ажил албаны онцлогоос шалтгаалж бид сүүлийн хэдэн жилүүдэд тус тусдаа амьдарсаар өнөөдрийг хүрсэн. Гурван хүү маань над дээр байсан. Том хүү маань өвөө, эмээ дээрээ байсан. Иймэрхүү байдалтай амьдрал цааш үргэлжлэх тусам бид сэтгэл зүйн дарамттай тайван амьдрах боломжгүй болсон. Иймд бид цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдийн асрамж тогтоолгох хүсэлтэй байна. Хүү А.Ихбаяр аавтайгаа хамт амьдарна гэсэн учраас дунд хүүгээ аавынх нь асрамжид үлдээж, хоёр бага хүүгээ би өөрийнхөө асрамжид авах саналтай байна гэв.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн ярьсан зүйл үнэн. Миний хувьд цэргийн офицер хүн учраас ажил мэргэжлийн шаардлагаар гэртээ байхаасаа байхгүй нь их байдаг. Ялангуяа сүүлийн 3 жилийн хугацаанд гэрээсээ хол байсан. Турк улсад 1 жилийн хугацаанд суралцахаар явсан. Үүний дараа Төв аймагт 2 жил томилолтоор ажилласан. Тусдаа амьдрах хугацаанд гэр бүлийн харилцаанд орохгүй хэт удсанаас болж бие биенээ хардаж улмаар хэрүүл маргаан гардаг болсон. 2019 оны 10 дугаар сард Алтанзул намайг шүүхэд өгч, бид хоёр эвлэрүүлэн зуучлалаар орсон. Тухайн үед эвлэрүүлэн зуучлалаар орж эвлэрсэн боловч бидний харилцаанд ямар ч ахиц гараагүй. Удалгүй Төв аймагт ажиллаж байгаад дахин Зэвсэгт хүчний 327 дугаар ангид томилогдож, гэртээ буцаж ирсэн. Тухайн үед би эхнэрээсээ уучлалт гуйж, эвлэрэх санал тавьсан боловч бид эвлэрээгүй. Тиймээс бид хоёр хоорондоо ярилцаад тусдаа амьдрахаар шийдсэн. Гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрч байгаа бөгөөд хүү А.Ихбаярыг өөрийн асрамжид авах саналтай байна. Хүү , нарыг ээжийнх нь асрамжид үлдээхэд татгалзах зүйл байхгүй. Бидэнд эд хөрөнгийн болон хүүхдийн тэтгэлгийн талаар маргаан байхгүй гэв.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч талуудын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад  ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Б.Алтанзул нь хариуцагч Г. холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

, Б.Алтанзул нар нь гэрлэлтээ 2006 оны 08 дугаар сарын 09-ний өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 221 дүгээрт бүртгүүлж, 2006 оноос 2018 он хүртэлх хугацаанд хамт амьдарсан байх бөгөөд 2002 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүү , 2007 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүү А.Ихбаяр, 2012 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүү , 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүү нарыг төрүүлсэн болох нь зохигчдын тайлбар, 0138861, 0063262, 0000581265, 2101000717 дугаартай төрсний гэрчилгээний баталгаажуулсан хуулбарууд, 0043794 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний баталгаажуулсан хуулбар зэргээр тогтоогдож байна.

Гэрлэгчдийн дунд 2018 оноос эхлэн зан харьцааны хувьд таарамжгүй байдал үүсэн маргалдан улмаар эхнэр Б.Алтанзул нь тус шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлалд хандсан байх бөгөөд эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад гэрлэгчид эвлэрсэн байна.

Гэвч гэрлэгчдийн хооронд сэтгэл санаа, зан харьцааны хувьд таарч тохирохгүй байгаа байдал нь хэвээр үргэлжлэн хоёр тусдаа амьдарч байгаа бөгөөд гэрлэгчдийн хэн аль нь гэрлэлт цуцлуулах саналтай байх тул эвлэрүүлэх арга хэмжээг дахин авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Хариуцагч нь 2007 оны 05 дугаар сарын 15-ны өдөр төрсөн хүү А.Ихбаярыг өөрийн асрамжид авч, 2012 оны 06 дугаар сарын 21-ний өдөр төрсөн хүү , 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр төрсөн хүү нарыг эх Б.******* асрамжид үлдээх санал гаргасныг нэхэмжлэгч Б.Алтанзул хүлээн зөвшөөрч байх тул хүү А.Ихбаярыг эцэг ийн, хүү , нарыг эх Б.******* асрамжид үлдээхээр шийдвэрлэлээ.

Гэрлэгчид нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй, эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар овогт Ангариг, ******* овогт ******* Алтанзул нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2007 оны 05 дугаар сарын 15-ны өдөр төрсөн хүү А.Ихбаярыг эцэг ийн, 2012 оны 06 дугаар сарын 21-ний өдөр төрсөн хүү , 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр төрсөн хүү нарыг эх Б.******* асрамжид тус тус үлдээсүгэй.

3. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй, хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй болохыг дурдсугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар зохигчдод хүүхдээ эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэг эцэг эхийн үүрэг хэвээр үлдсэнийг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээн, хариуцагч аас улсын тэмдэгтийн хураамжид 140 400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Алтанзулд олгосугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор гэрлэлтийг бүртгэсэн гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлсүгэй.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэхь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авахыг мэдэгдсүгэй.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь 14 хоногийн хугацаанд шүүхэд ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  С.ГАНЧИМЭГ