Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол

2024 оны 02 сарын 29 өдөр

Дугаар 2024/ШЦТ/73

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн даргад Б.Эрдэнэ-Оюун,

улсын яллагч Г.Мөнгөнцэцэг

шүүгдэгч Д.Г, түүний өмгөөлөгч С.Мөнхтулга,

шүүгдэгч Ч.Б, Б.Д, тэдний өмгөөлөгч А.Мөнхтулга

шүүгдэгч Г.М, түүний өмгөөлөгч М.Үүрийнтуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас эрүүгийн 2034004400531 дугаартай хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б Д.Г мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

 

шүүгдэгч Т Г.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б Б.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б Ч.Б 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.         

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1. Монгол Улсын иргэн, 1974 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн Архуст суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага, эрх зүйч мэргэжилтэй, ам бүл 2, охины хамт, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай гэх Б Д.Г

 

2. Монгол Улсын иргэн, 1969 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хотын 1 дүгээр төрхөд төрсөн, 59 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай гэх Б Ч.Б

 

3. Монгол Улсын иргэн, 1984 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Төв аймгийн Батсүмбэр суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, байгаль орчны хяналтын үнэлгээний мэргэжилтэн мэргэжилтэй , ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт, урьд Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 212 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, шүүгдэгч, хохирогч нар эвлэрсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, хэрэг хариуцах чадвартай гэх Т Г.М

 

4. Монгол Улсын иргэн, 1974 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Архангай аймгийн Ихтамир суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа ажилтай, ам бүл 2, охины хамт, урьд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцож, хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай гэх Б Б.Д

 

Холбогдсон хэргийн талаар

/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Д.Гнь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан” гэмт хэрэгт,

Яллагдагч Г.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан” гэмт хэрэгт,

Яллагдагч Б.Днь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө, эд зүйл өгсөн, эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрхийг шилжүүлсэн, төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлсэн, эсхүл эдгээрийг амласан, санал болгосон” гэмт хэрэгт,

Яллагдагч Ч.Бнь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт заасан “Албан тушаалтанд өөрөө буюу бусдаар дамжуулж хээл хахууль өгсөн” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Д.Г:

...Б.Днадтай уулзаад 1.500.000 төгрөг өгсөн гэж ярьж байна. Би Б.Дтэй урьд нь уулзаж байгаагүй, нийгмийн хариуцлагын гэрээ гэж байгуулж мөнгө өгчихөөд сүүлд нь хахууль өгсөн гэж буруутгаж байгаад гомдолтой байна. Д.Цэцэгсүрэнгийн хувьд 1.500.000 төгрөгийн тайлан гаргаж өгсөн. Төв аймгийн аудитын газрын дүгнэлтэд Бултдаг-рашаан ХХК-с 1.500.000 төгрөг ороод түүний зарцуулалт тайлангаар гарсан байдаг. Ч.Бгийн хувьд тэр үед газрын асуудал хөндөгдсөн зүйлгүй байсан хэрвээ 3.000.000 төгрөг өгөх байсан бол машин гардуулахдаа иргэний танхимд манай тамгын газрын ажилчдын хажууд гардуулан өгөх байсан, тэр үед надад мөнгө өгөх ямар ч шаардлага гараагүй байсан. Надад 3.000.000 өгөөгүй. Байрны асуудлын хувьд бид Ч.Бтай хотод уулзахад би байр үзэх гээд явж байна гэхэд надад бартерын байр байгаа гэсэн. Тэгээд надад байраа 10-20 хувь хямдруулж өгнө гэсэн. Удалгүй манай дүү Солонгос буцах болоод би өөрөө байр авахаа больсон гэдгээ түрүүлж хэлсэн. Энэ хэрэгт холбогдуулан хэлэхэд намайг улс төрөөс зайлуулах гэсэн хэсэг бүлэг хүмүүсийн гүтгэлэг .Өөр хэлэх зүйлгүй... гэж,

 

Шүүгдэгч Ч.Б:

...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн, дахин мэдүүлэг өгөхгүй... гэж,

 

Шүүгдэгч Г.М:

...Би 2013 онд багийн засаг дарга болсон. Жил бүр аймгийн засаг даргын болон сумын засаг даргын мөрийн хөтөлбөрт орсон үйл ажиллаагааг иргэдэд таниулах зорилгоор багийн өдөрлөг хийдэг. Бүх багууд л багийн өдөрлөг хийдэг. Манай багийн хувьд 2 насны морь уралдаж, 32 бөх барилддаг. Шүдлэн үрээний хувьд би өөрөө очиж аваагүй, шүдлэн үрээг Б.Дтэй Ё.Баасансүрэн гээд манай хэсгийн ахлагч байсан хүн холбогдоод  багийн өдөрлөг дээр авч ирсэн. Багийн өдөрлөг дээр Б.Дгуай өөрөө ирсэн. Багийн өдөрлөгийн зураг болон бичлэг дээр Б.Дгуай байгаа. Багийн өдөрлөгийн зураг бичлэгийг надаас аваач гэж мөрдөгчдөө хэлэхэд тэр бичлэгийг надаас аваагүй. Одоо ч тэр бичлэг надад байгаа. 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр манай баг өдөрлөгөө хийсэн. Дараагийнх нь ваарны асуудлын хувьд 2019 оны багийн өдөрлөгт Б.Дгуай өөрөө оролцож байсан. Тэр вааран дотор чихэр дүүргээд түрүү морины эзэн н.Эрдэнэбаяр гээд залууд гардуулж  өгсөн. Б.Дгуай бид хоёрын хувьд моринд дуртай гээд хамтарч ажиллаж байсан. Тэрнээс биш ямар нэг хар буруу санасан зүйл байгаагүй. Би энэ асуудлаас болоод 1 жил гаран хугацааны өмнө ажлаасаа гарсан. Энэ хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү... гэж,

 

Шүүгдэгч Б.Д:

...Би мэдүүлэг өгөхгүй, учир нь урьд өмнө удаа дараа мэдүүлэг өгсөн байгаа гэж тус тус мэдүүлжээ.

 

Үйл баримт 

Шүүгдэгч Д.Гыг Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг дарга буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа:

-Хахууль өгөгч Б.Дгийн “...Бултдаг рашаан” ХХК-д 1 га газрыг мод үржүүлгийн чиглэлээр эзэмших...” гэсэн ашиг сонирхлын үүднээс Авилгын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5-д “албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардах”, 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх,”, 7.1.7-д “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж “Бултдаг рашаан” ХХК-д 1 га газрыг 15 жилийн хугацаатай мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах газар эзэмшүүлэх захирамж гаргаж Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.3-д “...Монгол Улсын иргэнд газар эзэмшүүлэх, ашиглуулах, асуудлыг хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэх...” гэсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд Б.Дгээс хахууль өгөхийг шаардаж, 2017 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Засаг даргын Тамгын газрын нярав Д.Цхаан банк дахь 5727122188 дугаарын дансаар дамжуулан 1.500.000 төгрөгийн хахууль авсан,

-Хахууль өгөгч Ч.Бгийн “...манай газрыг хууль бусаар хураан авч магадгүй...” гэх ашиг сонирхлын үүднээс Авилгын эсрэг тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5-д “албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардах”, 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх” 7.1.7-д “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцдаа Ч.Бгаас хахууль өгөхийг шаардаж, Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын Тамгын газарт байрлах албан өрөөндөө 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр “Экошим мандал” ХХК-ийн захирал Ч.Бгийн хүү Б.Бдамжуулан 3.000.000 төгрөгийн хахууль авсан,

-Хахууль өгөгч Ч.Бгийн “...манай газрыг хууль бусаар хураан авч магадгүй...” гэх ашиг сонирхлын үүднээс Авилгын эсрэг тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5-д “албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардах”, 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх” 7.1.7-д “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцдаа 2019 оны 10 дугаар сард “Экошим мандал” ХХК-ийн захирал Ч.Бгийн борлуулж байсан Алтай хотхонд байрлалтай 120.000.000 төгрөгийн үнэ бүхий 3 өрөө байрыг 80.000.000 төгрөгөөр буюу 40.000.000 төгрөгийн хямд үнээр өөрийн дүү Д.Энхцэцэгт худалдахыг шаардсан”,

 

Шүүгдэгч Г.Мыг Батсүмбэр сумын 3 дугаар багийн Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/256 дугаартай захирамжаар “Бултдаг рашаан” ХХК-д 1 га газрыг 15 жилийн хугацаатай мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар эзэмшүүлсэн. Тухайн газарт 241.635.000 төгрөгийг үнэ бүхий 400 метр торон хашаа, тог татах зорилгоор 1000 метр кабель утас, 14 бетон холтой шон, 10х3 метрийн харьцаатай боловсон бие засан газар, 20х12 метрийн харьцаатай шилэн хүлэмж барьж 240 ширхэг улиас, бургас, жимсний мод тарьж, ажилчдын багаж хэрэгслийг байрлуулах зорилгоор 40 тонны 1 ширхэг контейнер, өөрөө болон ажилчдыг байрлуулах зорилгоор 7 ширхэг гэр тус бүрийг барьсан цаг хугацаанд буюу 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.18, 28.1.19, Газрын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2 дахь хэсэгт заасан баг хорооны нутаг дэвсгэр дэх нийтийн эдэлбэр газрын эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагыг хангуулах, 22.2 дугаар зүйлийн 22.2.1 дэх хэсэг бүрэн эрхийг хэрэгжүүлэх үедээ иргэн Б.Дгээс 520.000 төгрөгийн үнэ бүхий 1 тооны шүдлэн үрээ, БНХАУ-д үйлдвэрлэсэн, Дүнжингарав худалдааны төвөөс 2019 оны 04 дүгээр сард 3.000.000 төгрөгөөр худалдан авсан гэх 1 ширхэг цэнхэр өнгийн ваарыг 2019 оны 06 дугаар сарын 09-ний өдөр тус тус хахуульд авсан,

 

Шүүгдэгч Б.Дг 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр “Бултдаг рашаан” ХХК-ийг үүсгэн байгуулж, “Буян үйлстэн” төрийн бус байгууллагын эзэмшлийн Төв аймгийн Батсүмбэр сумын Баянгол 3 дугаар баг Түшээгүнд байрлах 1 га газрыг тус сумын Засаг даргын 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/236 дугаартай захирамжаар өөрийн компанийн эзэмшилд шилжүүлж өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Засаг дарга Д.Гын албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2017 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Засаг даргын Тамгын газрын нярав Д.ЦХаан банк дахь 5727122188 дугаарын дансаар 1.500.000 төгрөгийн хахууль өгсөн,

-мөн тухайн газарт 241.635.000 төгрөгийн үнэ бүхий 400 метр торон хашаа, тог татах зорилгоор 1000 метр кабель утас, 14 бетон холтой шон, 10х3 метрийн харьцаатай боловсон бие засан газар, 20х12 метрийн харьцаатай шилэн хүлэмж барьж 240 ширхэг улиас, бургас, жимсний мод тарьж, ажилчдын багаж хэрэгслийг байрлуулах зорилгоор 40 тонны 1 ширхэг контейнер, өөрөө болон ажилчдыг байрлуулах зорилгоор 7 ширхэг гэр тус бүрийг барьсан цаг хугацаанд буюу 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр сумын 3 дугаар багийн Засаг дарга Г.Мт Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.18, 28.1.19, Газрын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2 дугаар зүйлд заасан баг, хорооны нутаг дэвсгэр дэх нийтийн эдэлбэр газрын эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагыг хангуулах, 22.2 дугаар зүйлийн 22.2.1 дэх хэсэг бүрэн эрхийг хэрэгжүүлэх үед нь 520.000 төгрөгийн үнэ бүхий 1 тооны шүдлэн үрээ, БНХАУ-д үйлдвэрлэсэн Дүнжингарав худалдааны төвөөс 2019 оны 04 дүгээр сард 3.000.000 төгрөгөөр худалдан авсан гэх 1 ширхэг цэнхэр эрээн өнгийн ваарыг 2019 оны 06 дугаар сарын 09-ний өдөр тус тус хахуульд өгсөн,

 

шүүгдэгч Ч.Бг Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг дарга Д.Год албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр өөрийн хүү Б.Бдамжуулан Засаг даргын Тамгын газрын албан өрөөнд нь 3.000.000 төгрөгийн хахууль өгсөн гэх үйл баримтууд нь Эрүүгийн 2034004400531 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, шалгаж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзжээ.

Өөрөөр хэлбэл доорх нотлох баримтуудыг яллах талын нотлох баримтууд болгожээ. Үүнд:

“Булдтаг рашаан” ХХК-ийн Авлигатай тэмцэх газарт гаргасан 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 14 дугаартай өргөдөл /1-р хх-ийн 3 дугаар хуудас/,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 4 дүгээр хуудас/,

2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн хаан банкны дансны хуулганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 7 дугаар хуудас/,

2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл болон хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулна /1-р хх-ийн 8-10 дугаар хуудас/,

2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын Тамгын газрын нярвын өрөөнд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 11-18 дугаар хуудас/,

“Хан-Үнэлэмж” ХХК-ийн 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 35 дугаартай үнэлгээний тайлан /1-р хх-ийн 56-64 дүгээр хуудас/,

Хаан банкны 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 50/7095 дугаартай “Д.Ц5727122188 тоот дансны 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны дэлгэрэнгүй хуулгыг хүргүүлэх” тухай албан тоот /1-р хх-ийн 68-70-р хуудас/,

Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 07/484 дугаартай албан бичиг /1-р хх-ийн 72-74-р хуудас/,

Д.Гыг ажилд томилсон тухай 2016 оны 12 дугаар сарын  01-ний өдрийн Б/97 дугаартай захирамж  /1-р хх-ийн 106 хуудас/,

“Эко Шим мандал” ХХК-ийн 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн Авлигатай тэмцэх газарт гаргасан 10/020 дугаартай гомдол /2-р хх-ийн 2-3 дугаар хуудас/,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2-р хх-ийн 5 дугаар хуудас/,

гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан 2020 оны 09 дүгээр сарын 08- ний өдрийн тэмдэглэл, гэрэл зураг /2-р хх-ийн 9-11 дүгээр хуудас/,

Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын тамгын газрын 2017 оны Үндсэн хөрөнгийн баримт бичигт 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, тэмдэглэлд хавсаргах баримт бичгийн хуулбарууд /2-р хх-ийн 117-121-р хуудас/,

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 356 дугаартай бичгээр ирүүлсэн Д.Гын Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон Хөрөнгө орлогын мэдүүлгийн хяналт, шалгалтын танилцуулга, 2016-2019 оны ХАСХОМ /2-р хх-ийн 147-165-р хуудас/,

гэрч Д.ЦХаан банкны 5727122188 дугаартай дансны 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 31-ны өдөр хүртэлх хугацааны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, Хаан банкны 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 50/7095 дугаартай албан бичгээр ирүүлсэн дансны хуулга болон орлогын баримт /1-р хх-ийн 68-70, 80 дугаар хуудас/,

Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн А/324 дугаартай “Газар эзэмших эрхийг цуцлах тухай” захирамж /1-р хх-ийн 81 тал/, Бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тухай тэмдэглэл болон хуулбарлан авсан бичгийн нотлох баримтууд /1-р хх-ийн 88-119 дүгээр хуудас/,

Ч.Бгийн Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг дарга Д.Г-д гаргасан гомдол /2-р хх-ийн 33-34 дүгээр хуудас/,

Ч.Бгаас гарган өгсөн баримт бичгийг хүлээн авсан тухай тэмдэглэл болон гаргасан өгсөн баримтууд /2-р хх-ийн 32-47, 48-65 дугаар хуудас/,

Төв аймгийн Батсүмбэр сумын засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А/258 дугаартай газар эзэмших эрхийг цуцлах тухай захирамж, хавсралтын хамт /2-р хх-ийн 54-56 дугаар хуудас/,

Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 01- ний өдрийн А/25 дугаартай Г.Мыг тус сумын Сөгнөгөр- Баянгол 3 дугаар багийн Засаг даргаар томилсон захирамжийн хуулбар, албан тушаалын тодорхойлолт /3-р хх-ийн 49-52-р хуудас/,

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 12/ШШ2020/0043 дугаартай “...Батсүмбэр сумын засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн А/324 дугаартай захирамжийн Бултдаг рашаанд ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэлээ...” гэх шийдвэр /4-р хх-ийн 184-191-р хуудас/,

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, комиссар М.Батмөнхийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн СD-нд хуулсан бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /5-р хх-ийн 115-117-р хуудас/,

Б.Лхагвасүрэнгээс хавтаст хэрэгт тусгуулахаар өгсөн 7 ширхэг фото зураг /5-р хх-ийн 191-194 дүгээр хуудас/

гэрч Б.Дгийн ...Миний бие 2009 онд мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Тод сураг 1900-1922” лавлах утсыг ажиллуулж эхэлсэн. Энэхүү лавлах утас ажиллаж эхэлсэн цагаас хойш иргэдийн 19000 гаруй малыг олж өгсөн. Манай лавлах утас нь Хууль зүйн яам, Цагдаагийн ерөнхий газар, ХХААЯ, хувийн хэвшлийн сайт, телевиз, сонин сэтгүүлүүдтэй хамтран ажилладаг юм. Мөн Будда.мн сайт, фэисбүүк пэйжээр нийгмийн зөв хандлагыг дэлгэрүүлэх зорилгоор сургаал номлолыг түгээж ажилладаг юм. 2017 оноос хойш би Төв аймгийн Батсүмбэр сумын 3-р багийн нутаг дэвсгэр Түшээ гүн гэх газарт мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 1га газрын эзэмшихээр хөөцөлдсөн юм. Уг газрыг “Буянт-үйлс” гэдэг ХХК эзэмшдэг байсан бөгөөд миний бие уг компаниас газрын эзэмших эрхийг худалдан авсан юм. Тэгээд газрын эрхийг шилжүүлэхэд аж ахуй нэгжид эзэмших эрх олгох ёстой гэсэн тул би “Бултдаг рашаан” ХХК-ийг байгуулсан. Ингээд өөрийн компани дээр газрын эрхийг шилжүүлэх гэхэд Батсүмбэр сумын засаг дарга Д.Ггэгч нь хүнд суртал гаргаж, хүлээж авч уулзахгүй, эрх шилжүүлэх асуудлыг үндэслэл шалтгаангүйгээр удаашруулж эхэлсэн. Ингэж явсаар би Д.Ггэгчтэй 2017 оны 07 дугаар сарын 08-ны өдөр биечлэн уулзаж газрын эрх шилжүүлэх асуудлаар ярихад “ Нийгмийн хариуцлагын хүрээнд мөнгө өг, тэгвэл газрын асуудлыг чинь гялс шийдээд өгчихөе” гэж хэлсэн. Д.Гнадаас яг хэдэн төгрөг нэхсэнийг санахгүй байна. Тухайн үед газрын эрхийг шилжүүлж авахын тулд мөнгө өгөхөөр зөвшөөрсөн. Тэгэхэд Засаг даргын орлогч Булган нь надтай “Нийгмийн хариуцлагын хүрээнд мөнгө өгч байгаа.” гэх утга бүхий гэрээ байгуулсан. Ингээд Д.Гнь шууд тэр өдрөө надад Д.Цэцэгжаргал гэгчийн 5727122188 гэсэн 11 дансны дугаар өгсөн бөгөөд миний бие уг данс руу 2017 оны 07 сарын 08-ны өдөр 1,5 сая төгрөгийг шилжүүлсэн. Ингээд уг газар миний бие хашаа барьж, боловсон бие засах газар байгуулж, тог цахилгаан татаж, ажилчдын амьдрах таван гэр барьж, 20*12 хэмжээтэй байшин барьсан. Нийтдээ 200 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Тэгтэл 2019 онд засаг даргын орлогч Булган, сумын газрын даамал Мөнхбаяр нар Улаанбаатар хотод ирсэн байна гээд намайг дуудаж уулзсан. Тэгэхэд “таны газрыг дуудлага худалдаанд оруулна, дуудлага худалдааны төлбөр 12 сая төгрөг болно.” гэсэн. Тэгэхэд нь би “Надад тийм мөнгө байхгүй” гэж хэлсэн. Ингээд байж байтал 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр сумын засаг дарга А/324 дугаартай “газар чөлөөлөх тухай” захирамж гарч газар эзэмших эрхийн гэрээг цуцалж, манай хашааг буулгасан. Энэ асуудлаар засаг даргатай уулзах гэхээр уулзах шаардлага байхгүй гээд уулздаггүй. Засаг дарга Д.Гнь намайг газрын дуудлага худалдааны төлбөр 12 сая төгрөгийг төлөөгүй болохоор манай газрын эрхийг цуцалсан гэж ойлгож байгаа. Энэ асуудлаар би дээд шатны засаг даргад гомдол гаргасан... /1-р хх-ийн 20-21 дүгээр хуудас/,

гэрч Б.Дгийн ...Төв аймгийн Батсүмбэр сумын 3 дугаар багийн Засаг дарга М гэдэг хүн манай нутагт үйл ажиллагаа явуулах гэж байгаа бол бидний хэлснээр бай, орон нутгийн үйл ажиллагаанд тусал, тэгэхгүй бол үйл ажиллагааг чинь зогсоож болно гэж хэлж дарамталдаг байсан. ...Тухайн үед миний бие тус газар 1 гэр бариад хашаагаа барьж үйл ажиллагаагаа явуулж байсан ба 2018 оны 05 дугаар сарын орчим багийн Засаг дарга М гэх хүн ирээд надад хандан хэлэхдээ “Би багийн Засаг дарга М гэх хүн байна. Та энэ нутагт үйл ажиллагаа явуулж байгаа бол хандив тусламж өгөх ёстой. Тийм болохоор та 3-5 сая төгрөгийн хандив өгөх ёстой. Та юу өгөх гэж байна, яах гэж байна” гэсний дагуу би түүнд хандан “Надад мөнгө, төгрөг байхгүй. Харин 1 тооны шүдлэн үрээ өгье” гэхэд тэрээр “Болно. Тэр үрээгээ аваад ир” гэсэн юм. Тэгээд 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 1 тооны шүдлэн үрээгээ авчрах замдаа багийн Засаг дарга М руу утсаар яриад тус шүдлэн үрээг хаана өгөх талаар асууж тодруулахад тэрээр Төв аймгийн Батсүмбэр сумын иргэн Жаргалсайханы П гэх залууд өгчих гэсний дагуу тэр залууд тус шүдлэн үрээг миний бие багийн Засаг дарга Мт өгөөрэй гэж хэлээд тэдний гэрийн гадаа үлдээж байсан юм. Түүний дараа 2019 оны 04 дүгээр сард Бүгд найрамдах Хятад ард улсад үйлдвэрлэсэн 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр Дүнжингарав худалдааны төвөөс худалдан авсан айрагны ваарыг 2019 оны 06 дугаар сард Мт өгч байсан. Намайг тус айрагны ваарыг өгөх үед Эрдэнэбаатар гэх сумын малчин залуу байсан... /1-р хх-ийн 22-23 дугаар хуудас/,

гэрч Б.Дгийн ...Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг дарга Б.Ганболд, түүний орлогч Булган, багийн Засаг дарга М нар нь ганц намайг гэлтгүй, олон хүмүүсийг хясан боогдуулдог. Эдгээр хүмүүсийн хууль бус энэ үйлдлийг хуулийн байгууллагын зүгээс таслан зогсоож өгөхийг хүсч байна... Би Төв аймгийн Батсүмбэр сумын Баянгол 3 дугаар баг Түшээ гүн гэх газарт байрлалтай 1 га газарт мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахын тулд дараах хөрөнгө оруулалт хийсэн. Үүнд:

1. Тухайн газарт 400 метр төмөр торон хашаа барьсан.

2. Тог татах зорилгоор 1000 метр газар кабель татаж, 14 бетон хөлтэй шон байрлуулсан.

3. 10х3 метрийн харьцаатай боловсон бие засах газар барьсан.

4. 20х12 метрийн харьцаатай Шилэн хүлэмж барьсан.

5. 240 ширхэг улиас, бургас, жимсний мод тарьсан.

6. Ажилчдын багаж, хэрэгслийг байрлуулах зорилгоор 40 тонны 1 ширхэг контейнер буулгасан. Өөрөө болон ажилчдыг байрлуулах зорилгоор 7 ширхэг гэр тухайн газар барьсан. Хэрвээ миний бие тухайн 1 га газрыг аваагүй байсан бол дээрх эд зүйлсийг авахгүй байсан юм. Би дээрх эд хөрөнгийг үнэлгээний байгууллагаар үнэлгээ гаргуулах хүсэлтэй байна... /1-р хх-ийн 24 дүгээр хуудас/,

гэрч Б.Мөнхбаярын ...Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Буянт үйлстэн ТББ-д тус сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Түшээ гүн нэртэй газарт 1 га газрыг мод үржүүлгийн зориулалтаар олгосон байсан. 2017 онд Буянт үйлстэн ТББ-д тус сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Түшээ гүн нэртэй газарт 1 га газрыг мод үржүүлгийн зориулалтаар олгосон байсан. 2017 онд Буянт үйлстэн ТББ нь уг газрын эрхийг Бултдаг рашаан ХХК-д шилжүүлэх хүсэлтийг Засаг даргын Тамгын газарт гаргасны дагуу Засаг даргын 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/236 тоот захирамжаар Бултдаг рашаан ХХК-д уг газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байсан. Тухайн үед буюу 2017 оны 07 дугаар сард Батсүмбэр сумын газрын даамлаар Т.Давааням гэгч ажиллаж байсан. Миний бие 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Т.Даваанямаас ажлыг нь хүлээн авсан юм. Намайг ажил авснаас хойш манай Засаг даргын орлогч Ц.Булган нь 2018, 2019 оны үед Бултдаг рашаан ХХК-д газар эзэмшүүлсэн гэрчилгээг үзүүлж байсан бөгөөд би газрын албаны Лэнд менежер програмд шүүж үзэхэд огт бүртгэлгүй байсан. Газрын хувийн хэрэгт Бултдаг рашаан ХХК-ийн мэдээлэл, захирамж, гэрчилгээ нь огт байгаагүй. Би тухайн үед Засаг даргын орлогч Ц.Булганд "т“ надад газар эзэмшүүлсэн захирамж, кадастрын зураг, иргэний үнэмлэхний хуулбар, тусгай зөвшөөрлийн хуулбар зэргийг нь гаргаад өг, мэдээллийн санд оруулья” гэж хэлж байсан боловч надад гаргаж өгөөгүй. Бултдаг рашаан ХХК-ийн захирал Б.Дд би энэ талаар хэлж байсан боловч албан ёсоор хүсэлт, материалаа өгч байгаагүй. 2020 оны 04 дүгээр сарын үед 3-р багийн хурлын дарга, иргэдийн төлөөлөгч нар нь Бултдаг рашаан ХХК нь гол, рашаан бүхий газрыг бохирдуулж, хашаа барьж байна гэх утгатай өргөдөл ирсэн. Үүний дагуу Засаг даргын орлогч Ц.Булган, татварын байцаагч н.Мөнхбаяр, байгаль орчны байцаагч н.Эрдэнэтуяа, хууль эрх зүйн ажилтан н.Ганзориг, жолооч н.Баасансүрэн гэсэн бүрэлдэхүүнтэй Бултдаг рашаан ХХК-ийн газар дээр нь очиж үзэхэд уг компанид олгосон газар нь усны энгийн хамгаалалтын бүс дотор буюу голоос 7 метрийн зайтай, 7-8 гэр барьсан, суурин бие засах газартай, мод үржүүлгийн чиглэлээр буюу зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулаагүй байсан. Тухайн үед Бултдаг рашаан ХХК-д газар чөлөөлөх мэдэгдэл өгсөн. Уг мэдэгдэлд гэрээг дүгнээгүй, усан сан бүхий газрыг бохирдуулсан, үерийн хамгаалалтын бүсэд үйл ажиллагаа явуулсан тул Газрын тухай хуульд заасны дагуу газрыг чөлөөлөх шаардлагатай талаар тусгасан. Уг мэдэгдлийн дагуу Бултдаг рашаан ХХК нь газар чөлөөлөхгүй байсан тул 10 гаруй хоногийн дараа очиж хашааг нь албадан чөлөөлсөн. Ингээд миний бие бултдаг рашаан ХХК-ийн газар эзэмших эрхийг цуцлах тухай захирамжийн төсөл боловсруулж, хууль эрх зүйн ажилтнаар хянуулж, Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн А/324 дугаартай захирамжаар газар эзэмших эрхийг цуцалсан. Суманд үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжүүдтэй Сумын Засаг даргын Тамгын газраас нийгмийн хариуцлагын гэрээ байгуулдаг. Энэ гэрээний дагуу аж ахуй нэгжүүд нь өөрсдийн эрхэлдэг ажил үүрэгтэй холбоотойгоор суманд нийгмийн сайн дурын ажил явуулах зорилготой юм. уг гэрээг Бултдаг рашаан ХХК-тай байгуул байх үед Б.Дтэй би анх уулзаж газрынх нь бичиг баримт дутуу талаар хэлж байсан... /1-р хх-ийн 25-26 дугаар хуудас/,

гэрч Д.Ц...Би хаан банкинд 5727122188 тоот харилцах дансыг эзэмшдэг. Миний бие тухайн үед Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын Тамгын газарт нярваар ажиллаж байсан. Би "Бултдаг рашаан ХХК-г огт мэдэхгүй. Энэ мөнгө миний дансанд шилжин орж ирсэн талаар би санаж байна. Манай сумын наадам 2017 оны 07 сарын 09, 10-нд болсон юм. 2017 оны 07 сарын 08-ны өдөр 6и Улаанбаатар хотод эмнэлэгт үзүүлээд явж байхад Засаг дарга Д.Гнад руу залгаад дансны дугаараа өгчих мөнгө шилжүүлээдэхье гэхээр нь би өөрийн Хаан банкны 5727122188 тоот дансыг өгсөн. Тэгэхэд миний дансанд 1.500.000 төгрөг шилжин орж ирсэн бөгөөд би маргааш нь буюу 2017 оны 07 сарын 09-ний өдөр Батсүмбэр суманд очихдоо Засаг дарга Д Ганболдод уг 1.500.000 төгрөгийг өгсөн. Засаг дарга уг мөнгийг баяр наадмын үйл ажиллагаанд зарцуулна гэж байсан.... Миний хувьд 2018 оны 03 дугаар сард биеийн байдлын улмаас ажлаа хүлээлгэх өгсөн юм. Уг 1.500.000 төгрөгийг сумын баяр наадмын үйл ажиллагаанд зарцуулсан санагдаж байна. Би энэ талаар тайлан гаргаж өгч байсан санагдаж байна... /1-р хх-ийн 30 дугаар хуудас/,

гэрч Д.Ц...Би уг мөнгийг маргааш нь буюу 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Батсүмбэр сумын Засаг даргын өрөөнд Д.Год өгөхөөр өрөөнд нь орсон боловч Д.Гнаадамд хэрэглэх мөнгө учраас байлгаж бай гэсэн болохоор нь би мөнгөө өгөөгүй. Өмнөх мэдүүлэгтээ би мөнгөө өгсөн гэж мэдүүлсэн байна. Би тухайн үед буруу санасан байна. Одоо ингээд сайн бодоод байхад өгөх гэтэл байлгаж бай гэсэн болохоор нь би байлгаж байсан. Асар гэх утгатай гүйлгээ нь манай сум тухайн жил наадмаар шар өнгийн асар авсан юм. Тэрний мөнгийг шилжүүлсэн байх, уг 1.500.000 төгрөгийн зарцуулалтын хувьд асар 950.000 төгрөг, гэрийн бүрээс 340.000 төгрөг, зуух, яндан 68.000 төгрөг, тугны материал 25.000 төгрөг, ус ундаа 103.520 төгрөг гэх мэтчилэн зүйлсэд зарцуулсан байгаа. Энэ талаарх баримтууд Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүгийн баримтад байгаа. Миний хувьд дансанд орсон хандив гэх утгатай орлогын гүйлгээний хувьд тухайн 2017 оны 06 дугаар сард манай суманд түймэр гарсан байсан юм. Түймрийн хандив гэж хүмүүс хандив өгсөн байгаа. Би өөрийн хувийн дансаар авдаг учир орон нутгийн сангийн дансаар авах гэхээр хандив гэсэн гүйлгээ хамаагүй авч болохгүй учраас чи өөрийнхөө дансаар авчихаж бай гэж хэлж байсан болохоор нь би өөрийнхөө хувийн дансаар авдаг байсан. Эдгээр хандивын мөнгийг бензин тос болон өөр бусад шаардлагатай зүйлсэд зарцуулдаг байсан... /1-р хх-ийн 31-33 дугаар хуудас/,

гэрч Д.Ц...Би урьд өмнө өгсөн мэдүүлэг дээрээ 13 дансныхаа хуулгыг сайн харж чадалгүй мэдүүлэг өгсөн байна. Миний Хаан банкны 5727122188 дугаарын дансаар 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн “Сансари” ХХК-аас 1,500,000 төгрөг наадмын үйл ажиллагаанд зарцуулахаар орж ирсэн ба тус мөнгийг сумын санхүүгийн албанаас наадмын үйл ажиллагаанд зарцуулна шүү гэж хэлж байсан. Тэгэхээр нь би 2017 оны 7 дугаар сарын 8-ны өдөр Улаанбаатар хотод наадмын үйл ажиллагаанд бараа материал авах гээд явж байхад миний 89172979 дугаар руу сумын засаг дарга Д.Гөөрийнхөө өрөөний болон гар утсаар ямар учиртай мөнгө болохыг асууж тодруулахад тэрээр “Дансанд чинь 1,500,000 төгрөг орно” гэсэн юм. Би тухайн үед түүнд өөрийнхөө Хаан банкны 5727122188 дугаарын дансаа өгсөн ба тухайн өдөр миний уг данс руу 1,500,000 төгрөг орсон. Тэгээд би “Сансари” ХХК-ийн өгсөн мөнгөнөөс 950,000 төгрөгөөр шар өнгийн асар авч, өөрт бэлэн байсан мөнгөөр наадмын үйл ажиллагаанд зарцуулах материал авсан. Мөн тухайн үед миний данс руу манай суманд гарсан ой хээрийн түймэртэй холбоотой иргэдээс мөнгө төгрөг орж ирж байсан ба манай сумын наадам 2017 оны 7 дугаар сарын 9,10-ны өдрүүдэд болж өнгөрсөн. Тэгээд наадмын амралт эхэлж 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдөр сумын засга дарга Д.Гнь “Бултдаг рашаан” ХХК-аас шилжүүлсэн 1,500,000 төгрөгийг бэлнээр авчирч өгөх талаар хэлсний дагуу миний бие банкнаас бэлнээр 2,286,000 төгрөг авч 1,500,000 төгрөгийг сумын Засга дарга Д.Гын өрөөнд оруулж өгсөн.... миний бие эхний удаа өгсөн мэдүүлэгтээ Д.Год 1,500,000 төгрөг өгснөө хэлсэн ба дараагийн удаа мэдүүлэг өгөхдөө “Сансари” ХХК-ийн шилжүүлсэн мөнгөтэй андуурч мэдүүлэг өгсөн байна лээ. Би өөрийн дансны хуулгыг харахад тодорхой харагдаж байгаа ба өөрийн дансны хуулгыг мэдүүлэгт хавсаргуулахаар гарган өгье... Сумын Засаг даргын орлогч Булган нь тухайн өдөр надтай утсаар холбогдсон ба гэхдээ миний дансны дугаарыг аваагүй, сумын Засаг дарга Д.Гл надаас миний дансны дугаарыг авсан... “Бултдаг рашаан” ХХК-аас шилжүүлсэн 1,500,000 төгрөг ямар учиртай мөнгө болохыг Д.Гнадад хэлээгүй ба мөнгө миний дансанд орсны дараа надаас мөнгө орсон талаар асуусан. Орсон гэж би хэлэхэд тэрээр “Наад мөнгөө байлгаж байгаарай” гэж хэлсэн. Тийм учраас би тус мөнгийг өөрийн дансандаа хадгалж байгаад Д.Гын ярьсны дагуу бэлнээр авч өгсөн... Би тус мөнгийг хахуулын мөнгө байсан талаар огт мэдээгүй. Сумын Засаг дарга тус 1,500,000 төгрөгийг дансандаа байлгаж байгаад түүнийг тухайн мөнгөө бэлнээр аваад ир гэсний дагуу өөрийн дансанд байсан бүх мөнгөө 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдөр шавхаж аваад түүнд 1,500,000 төгрөгийг өрөөндөө байхад нь оруулж өгсөн. Тухайн үед Д.Гөрөөндөө ганцаараа байсан... / 1-р хх-ийн 34-35 дугаар хуудас/,

гэрч Д.Гын ...2016 оны 10 дугаар сараас одоог хүртэл Батсүмбэр сумын Засаг даргаар ажиллаж байна... Тухайн төв аймгийн Батсүмбэр сумын Баянгол 3 дугаар баг Түшээгүн гэх газар байрлалтай 1 га газрыг “Бултдаг рашаан” ХХК-нд 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн ба 2017 оноос хойш 3 жил тус газар ямар нэг үйл ажиллагаа явуулаагүй учир Газрын тухай хуулийн дагуу тухайн захирамжийг хүчингүй болгосон юм. Миний 2020 оны 04 дүгээр сард гаргасан “Хашаа” арга хэмжээний хүрээнд удирдамж боловсруулан хяналт шалгалт хийхэд тус “Бултдаг рашаан” ХХК нь газрын зориулалтын дагуу ашиглаагүй, мод тарих зорилготой байсан боловч мод огт тариагүй, худаг зөвшөөрөлгүй ухсан гэх мэт 14 зөрчил илэрсэн юм. Энэ тухай 20 орчим хүний гарын үсэгтэй гомдол ирсэн ба дээрх зөрчил хяналт шалгалтаар ирсэн... Би Даваанямын Цэцэгжаргал гэх хүнийг танина. Д.Цэцэгжаргал нь манай Батсүмбэр сумын Засаг даргын тамгын газрын нярваар ажиллаж байсан хүн байгаа юм. Тэрээр 2017 онд ажлаасаа халагдсан... Тухайн мөнгийг баяр наадмын үйл ажиллагаанд зарцуулахаар авч ашиглаж байсан ба тус 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийг нийгмийн хариуцлагын гэрээнд заасны дагуу өгсөн. Дээрх мөнгийг хэрхэн юунд зарцуулсан зарцуулалт нь манай Засаг даргын тамгын газар байгаа... Тухайн үед манай орлогч дарга н.Булгантай уулзан гэрээ байгуулан тус 1.500.000 төгрөгийг өгсөн байна лээ. Хувийн дансаар авсныг манай Санхүү албаны дарга Х.Нэргүй гэх эмэгтэй мэдэж байгаа байх... /1-р хх-ийн 36-37 дугаар хуудас/,

гэрч Ц.Булганы ...”Бултдаг рашаан” ХХК-тай байгуулсан нийгмийн хариуцлагын гэрээ нь Батсүмбэр суманд үйл ажиллагаа явуу нэгжүүдтэй байгуулдаг гэрээ юм. Гэрээний зорилго бол манай сумын иргэдийг ажлын байраар хангах, үлгэр жишээ байдлаар үйл ажиллагаа явуулах гэсэн үндсэн зорилготой. Мөн сумын бүтээн байгуулалтад хамтарч ажиллах гэсэн заалттай гэрээ байгаа. 2019 оны 02 сард шиг санаж байна би газрын даамал Б.Мөнхбаярын хамт Улаанбаатар хотод ирж Б.Дтэй уулзсан. Тухайн үед энэ жил ямар ажил дээр хамтран ажиллах вэ гэдэг асуудлыг ярилцсан. 12.000.000 төгрөг нэхсэн асуудал байхгүй... Надад тийм эрх зүйн үндэс байхгүй... Миний хувьд бол аж ахуйн нэгжүүдтэй дэд бүтэц, хамтран ажиллах талаар хариуцаж ажилладаг. Газартай холбоотой асуудлыг Б.Мөнхбаяр болон Засаг дарга нар гаргадаг учраас би энэ асуудлын талаар мэдэхгүй... “Бултдаг рашаан” ХХК-ийн Б.Днь тухайн үед надтай ирж уулзаад манай зүгээс танай сумын наадамд туслах хүсэлтэй байна гэж надтай ирж уулзсан. Яагаад надтай уулзсан гэхээр Нийгмийн хариуцлагын гэрээг би хариуцдаг учраас надтай уулзсан байгаа. Тэр үед би Б.Дд ямар ч байдлаар хамтарч ажиллаж болно гэж хэлээд гаргасан байгаа. Би тэрнээс биш Д.Цдансыг өгөөгүй, хаанаас яаж олж Д.Цданс руу мөнгө хийсэн талаар мэдэхгүй байна... "Бултдаг рашаан" ХХК нь газрыг зориулалтын бусаар ашигласан үндэслэлээр цуцалсан. Уг компани нь мод үржүүлгийн зориулалтаар авсан газарт амралтын чиглэлээр явуулж байна гэж нутгийн иргэд гомдол гаргасны дагуу шалгаж үзээд эрхийг нь цуцалсан байх гэж би ойлгож байна... /1-р хх-ийн 39-40 дугаар хуудас/,

гэрч Ж.Пийн ...Б.Дгэх хүн 2018 оны 06 дугаар сарын 10-ны орчим манайд 1 тооны шүдлэн үрээг авч ирж өгөөд Төв аймгийн Батсүмбэр сумын 3 дугаар багийн Засаг дарга Г.М гэх хүнд өгөөрэй гэж хэлээд тус шүдлэн үрээг үлдээж байсан юм. Манай багийн Засаг дарга Г.М нь тус шүдлэн үрээг маргааш өдөр нь ирээд өөрөө авч явсан... /1-р хх-ийн 43 дугаар хуудас/,

гэрч Г.Мын ...Би Б.Дгэдэг хүнээс Төв аймгийн Батсүмбэр сумын 3 дугаар багийн өдөрлөгөөр 1 тооны шүдлэн үрээ, 1 ширхэг айрагны ваар зэрэг зүйлсийг авч байсан. 2018 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн орчим Төв аймгийн Батсүмбэр сумын 3 дугаар багийн өдөрлөг болсон ба тэр үед миний бие Б.Дгэх хүнээс 1 тооны шүдлэн үрээ авч түрүүлсэн морины эзэнд шагнал болгон өгч байсан. 2019 оны 06 дугаар сарын 09-ний өдөр орчим Төв аймгийн Батсүмбэр сумын 3 дугаар багийн өдөрлөг болсон ба би тэр үед иргэн Б.Дгээс 1 ширхэг цэнхэр эрээн өнгийн айрагны шилэн ваар авч, түрүүлсэн морины эзэнд гардуулж өгч байсан... /1-р хх-ийн 44-45 дугаар хуудас/,

гэрч Ю.Бямбацогтын ...Сумын Засаг даргын тамгын газрын эрх бүхий албан тушаалтан нь Монгол Улсын Төсвийн тухай хуульд зааснаар хандив тусламж авч болно. Төсвийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4-д зааснаар “Төсвийн байгууллага төсвийн ерөнхийлөгч, захирагчаараа дамжуулан дараах тохиолдолд төрийн болон орон нутгийн өмчит бус хуулийн этгээдээс мөнгөн хөрөнгө, хөдлөх эд хөрөнгийн хэлбэрээр тусламж, хандив авч болно” гэж заасан байдаг. Тухайн заалтад мөн санхүүжүүлэх эх үүсвэр дутагдсан хөтөлбөр, арга хэмжээг үргэлжлүүлэх, байгууллагын хүний нөөцийн чадвахийг бэхжүүлэхэд чиглэсэн сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх зорилгоор хандив авч болно гэж заасан байдаг. Мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.8-д “Төсвийн ерөнхийлөн захирагч тусламж, хандив авсан тухай баримтын хувийг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага эсхүл аймаг нийслэл сум дүүргийн төрийн санд нэг сарын дотор хүргүүлнэ.” Гэх заалтыг хэрэгжүүлэн ажиллах үүрэгтэй. Харин хувь хүний дансаар хандив тусламж авч болохгүй, сумын нэмэлт санхүүжилтийн дансаар авч тус хандив тусламжийг зарцуулах ёстой байдаг... Тухайн иргэн аж ахуй нэгж байгууллага нь хандив тусламж өгөх талаар өөрийн хүсэлтээ тавьсны үндсэн дээр хүсэлтийн дагуу мөнгө эд хөрөнгийг хандив тусламжаар авч болно. Харин сумын эрх бүхий албан тушаалтан нь иргэн, аж ахуй нэгж байгууллагаас мөнгө, эд хөрөнгө шаардаж авахыг хориглосон байдаг... /1-р хх-ийн 46-47 дугаар хуудас/,

гэрч М.Бат-Эрдэнийн ...Дэнзэнгийн Ганболдын төрсөн эгчтэй манай төрсөн ах гэр бүлийн харилцаа холбоотой, харин Ц.Булган, Г.М нарыг ажил хэргийн шугамаар танина. Би тэдгээр хүмүүстэй хувийн ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. Би “Алтан дорнод Монгол ” ХХК-д 10 гаруй жил ажиллаж байгаад 2016 оны 11 дүгээр сараас хойш одоог хүртэл Төв аймгийн Батсүмбэр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар ажиллаж байна... Миний ажил үүргийн хувиар бол нийтээр тогтоол шийдвэр гаргах, сум орон нутгийн үйл ажиллагаанд хяналт тавих үндсэн чиг үүрэгтэй... Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын Тамгын газраас манай сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар дамжуулан хандив тусламжийг нэмэлт санхүүжилтийн дансаар авч иргэдийн төлөөлөгчдийн тогтоол шийдвэр огт гарч байгаагүй. Би уг асуудлын талаар Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дээр хэлж байсан боловч сумын Засаг дарга, Засаг даргын орлогч болон бусад албан тушаалтан нараас тодорхой хариу хэлж байгаагүй... Манай Батсүмбэр сумын Засаг даргын Тамгын газрын эрх бүхий албан тушаалтнууд нь хувь дансаар хандив тусламж авсан асуудал байж болохгүй. Энэ нь хууль зөрчсөн асуудал байна... /1-р хх-ийн 48-49 дугаар хуудас/,

гэрч Д.Оюунчимэгийн ...2015 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хойш одоог хүртэл төсөв төрийн сангийн мэргэжилтнээр ажиллаж байна... Миний ажил үүргийн хувиар бол төрийн сангийн гүйлгээ хийх хяналт тавих, статистикийн мэдээ гаргах 16 үүрэгтэй... Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын тамгын газарт төрийн сангийн 100140255408 дугаартай данс байдаг... намайг уг албан тушаалд ажиллаж байх хугацаанд Засаг даргын тамгын газрын иргэн, аж ахуй нэгж байгууллагаас хандив тусламж авч сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаас зарцуулагдаж байгаагүй... Манай Батсүмбэр сумын Засаг даргын тамгын газрын нэмэлт санхүүжилтээр дамжуулан хандив тусламж авах тохиолдолд дээд шатны байгууллага болох Төв аймгийн Санхүү, төрийн хэлтэст зарцуулалтын эрх хүсэх маягтыг явуулна. Төв аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтсээс тухайн мөнгө, хөрөнгийг зарцуулах шийдвэр ирсэн тохиолдолд зарцуулах эрх үүсдэг... /1-р хх-ийн 50-51 дүгээр хуудас/,

гэрч Д.Нямдаваагийн ...Би 1997 оноос 2003 онд Төв аймгийн Батсүмбэр сумын нийтлэг үйлчилгээний албаны нярав, 2003 оноос 2015 онд тус сумын Ерөнхий боловсролын сургуульд албан бус боловсролын багш, номын санч нягтлан бодогч, 2015 оноос 2018 оны 3 дугаар сар хүртэлх хугацаанд тус сумын Засаг даргын тамгын газрын нийтийн ерөнхий, тусгай сан, эрүүл мэндийн төв хариуцсан нягтлан бодогчоор ажиллаж байсан. 2018 оны 3 дугаар сард өндөр насны тэтгэвэрт гарч, 2018 оны 3 дугаар сараас 2018 оны 12 дугаар сар хүртэлх хугацаанд сумын Засаг даргын тамгын газарт нярав, 2019 оны 1 сараас 11 сар хүртэлх хугацаанд эрүүл мэндийн төвийн нягтлан бодогч, 2020 оны 3 дугаар сараас одоог хүртэл сумын Засаг даргын тамгын газрын нярваар ажиллаж байна... Батсүмбэр сумын Засаг даргын тамгын газрын орлогод бараа, материал данс бүртгэлд 2017 онд авагдаад одоог хүртэл ашиглаж байгаа... Миний бие Батсүмбэр сумын Засаг даргын тамгын газрын нягтлан бодогчоор 2015 оны 1 дүгээр сараас 2018 оны 3 дугаар сар хүртэл ажиллах явцад сумын нэмэлт санхүүжилтийн данс гэж байсан. Гэвч тус дансаар огт хандив тусламж орж, сумын иргэдийн төлөөлөгчдийн тогтоолоор зарцуулагдаж байгаагүй... Сумын засаг даргын тамгын газрын нэмэлт санхүүжилтээр дамжуулан хандив тусламж авах тохиолдолд иргэн, аж ахуй нэгж байгууллагын өөрийн хүсэлтээ гаргасан байхыг шаардана. Мөн дээд шатны байгууллага болох Төв аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтэст зарцуулалтын эрх хүсэх маягтыг хүргүүлэх ба тус хэлтсээс тухайн мөнгө, хөрөнгийг зарцуулах шийдвэр ирсэн тохиолдолд зарцуулах эрх үүсдэг. Мөн Монгол улсын төсвийн тухай хууль, Монгол улсын сангийн сайдын 2017 оны 6 дугаар сарын 22- ны өдрийн 216 дугаартай тушаалаар “Төсвийн зарлагын хэмнэлт, үндсэн үйл ажиллагааны нэмэлт орлогыг зарцуулах, тайлагнах, нягтлан бодох бүртгэлд тусгах, хяналт тавих” журмын дагуу зохицуулагдах ёстой... /1-р хх-ийн 52-53 дугаар хуудас/,

гэрч Д.Гын ...Би Б.Дтэй 2020 оны 08 дугаар сард анх 17 удаа уулзсан ба түүнээс өмнө тэр хүнтэй огт уулзаж, утсаар ярьж байгаагүй. Тухайн үед Б.Днь сумын Засаг даргын орлогч Ц.Булгантай уулзаад сум орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаагийн хувьд сум орон нутагт хандив тусламж өгөх талаар өөрөө хэлж байсан гэсэн. Сумын засаг даргын орлогч Ц.Булган нь тэр үед Б.Дд санхүүгийн албанд ороод зохих журмын дагуу хандиваа тушаа гэж хэлж байсан гэсэн. Миний хувьд Б.Дгээс 1.500.000 төгрөг авч байгаагүй. Санхүүгийн албанаас тус мөнгийг хувийн дансаар авсан нь буруу байгаа ба гэхдээ тус мөнгийг хэрхэн юунд зарцуулсан талаар санхүүгийн баримтад байгаа болно... Тус 1,500,000 төгрөгийг хэрхэн юунд зарцуулсан талаар Санхүүгийн тайланд байгаа байх...Би үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна... Асуултад хариулахгүй хэсэг удав. Хандив авахыг би шийдээгүй ба иргэн өөрөө суманд болж байгаа үйл ажиллагаанд өөрөө оролцох хүсэлт гаргасан гэж ойлгож байгаа. Түүнийгээ хэрхэн яаж өгөх вэ гээд сумын Засаг даргын орлогч Ц.Булганд хэлсэн ба орлогч дарга нийгмийн хариуцлагын хүрээнд санхүүгийн албанд ороод хуулийн хандиваа тушаа гэж гаргасан талаар Булганаас тухайн асуудал үүсэхэд сонсож байсан... Би дэлгүүрийн газрын гэрчилгээг мэдүүлсэн байсан ба дэлгүүрийн үл хөдлөх гэрчилгээг аваагүй байсан учраас дээрх палкан байшинг мэдүүлээгүй юм. Одоо үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарч байгаа ба гарсан тохиолдолд хөрөнгө орлогын мэдүүлэгтээ нэмж оруулж болно...Тухайн үед буюу 2017 онд би Б.Дтэй уулзаагүй, ямар учраас уулзаагүй гэвэл Төв аймгийн Батсүмбэр сумын нутагт түймэр гарсан. Түймэр гарсантай холбогдуулан түймрийн голомт дээр ажиллах, Монгол улсын Төрийн албан тушаалтнууд ирсэнтэй холбогдуулан газар нутгаа танилцуулах зэрэг ер нь бол түймрийн үеэр ажлын байран дээрээ ихэвчлэн эзгүй байдаг байсан... /1-р хх-ийн 220-222 дугаар хуудас/,

гэрч Б.Дгийн ...Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг дарга Д.Г, сумын Засаг даргын орлогч Ц.Булган, тус сумын 3 дугаар багийн Засаг дарга Г.М нар нь манай сум орон нутагт үйл ажиллагаа явуулах гэж байгаа бол бидэнд тодорхой хэмжээний хандив тусламж өгөх ёстой, бид нарын саналыг хүлээж авах ёстой хэрвээ тэгж чадахгүй бол бид нарын зүгээс танай уйл ажиллагааг чинь явуулахгүй байлгаж чадна шүү гэх мэтээр хясан боогдуулдаг байсны улмаас тус орон нутаг үйл ажиллагаа явуулахын тулд миний бие аргагүй байдалд ороод Д.Г, Ц.Булган, Г.М гэх хүмүүст мөнгө төгрөг, адуу, ваар зэрэг эд зүйлс өгсөн юм. Түүнээс биш би тэдгээр хүмүүст мөнгө төгрөг, адуу, ваарыг сайн дураараа өгсөн зүйл байхгүй. Өгсөн шалтгаан нь ердөө л энэ юм. Би ямар учраас Төв аймгийн Батсүмбэр сумын 3 дугаар Түшээ гүн гэх газар байрлалтай 1 га газрыг авсан шалтгаан, зорилго нь цөлжилт их хэмжээгээр үүссэнтэй холбоотойгоор ногоон алт болох мод тарих нь өөрийн хийх боломжтой зүйлийн нэг байна гэж үзсэн... /1-р хх-ийн 227-229 дүгээр хуудас/,

гэрч Ч.Бгийн ...“Эко шим мандал” ХХК-ийг би 2014 оны үед үүсгэн байгуулсан. Үйл ажиллагааны үндсэн чиглэл нь хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Төв аймгийн Батсүмбэр суманд 2014, 2015 оны үеэс эхлээд газар авч цэвэр цусны үнээг иргэдэд нийлүүлэх мөн цагаан идээг ямар нэгэн хольцгүйгээр нийлүүлэх зорилготойгоор өөрийн их хэмжээний хөрөнгө оруулалтаар үйл ажиллагаа явуулахаар болсон. Батсүмбэр сумын Засаг дарга Д.Год би хэлсэн бүрийг нь өгч сайхан харьцдаг байсан. Гэтэл Д.Гнь сүүлдээ надаас хувьдаа юм нэхэж эхэлсэн. Би үүнийг нь зөвшөөрөхгүй болохоор намайг сумаасаа хөөх талаар сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцсэн байсан. Би сум орон нутагт олон удаа хандив өгч байсан. Д.Год хог шороогоо зөөж бай гэж хэлээд том оврын самосмоль машин өгсөн. Гэтэл Д.Гнь энэ машиныг чинь ашиглаж чадахгүй байна гэхээр нь би 10.000.000 төгрөгөөр старекс машин худалдан авч өгсөн. Д.Гнь надаас хямдралтай орон сууц өгөөч гэхээр нь би бартерт авсан хэдэн орон сууцнуудаас үзүүлээд 10- 20 хувь хямдруулаад ав гэсэн. Гэтэл Д.Гнь 50 хувь хямдруулж өг гэхээр нь би зөвшөөрөөгүй юм. Гэтэл манай компанийн эзэмшлийн газруудыг захирамж гаргаж цуцалж эхэлсэн. Энэ талаараа бидэнд мэдэгдээгүй. Би энэ талаар өөрөө олж мэдсэн. Би Батсүмбэр суманд очиж Д.Гтой уулзаад яагаад миний газрыг цуцалчихваа гэсэн чинь 2 жил дараалж үйл ажиллагаа явуулаагүй гэсэн. Тэгээд Д.Гнь миний охинд 2 өрөө байр өгчих гэж надад хэлдэг. Ер нь Д.Гнь байнга шахуу ямар нэгэн юм шаардаж байдаг. Би аргаа бараад үхэрнийхээ талыг нь хүртэл зараад техник тоног төхөөрөмжөө зарж байна. Миний хашаан дотор хэн дуртай нь ирээд ногоо тарьж малаа бэлчээж байна... 2017 оны 05 дугаар сард шиг санагдаж байна. Д.Гнь над руу утсаар яриад төмсний үр хэрэгтэй байна гэснийх нь дагуу би 4.000.000 орчим төгрөгийн 4 тонн төмсний үр өгсөн. Д.Гнь надад одоогийн байдлаар ямар нэгэн мөнгө төгрөг өгсөн зүйл байхгүй... 2017 оны 04, 05 дугаар сарын үед би эхлээд Д.Год өөрийн санаачилгаар 20.000.000 орчим төгрөгийн үнэтэй том оврийн самосмоль машиныг 19 сумандаа ашиглаарай гэж хэлээд өгсөн. Гэтэл Д.Гэнэ машиныг чинь ашиглаж чадахгүй байна. Энэнийхээ оронд мөнгийг нь өгчих гэсэн утгатай зүйл ярьсан. Тэгэхээр нь би тэр самосмоль машинаа эргүүлэн аваад, мөнгө өгөхгүйгээр машин өгнө гэж бодоод хувь хүнээс 10.500.000 төгрөгөөр старекс загварын автомашиныг худалдан авч Д.Год сумандаа ашиглаарай гэж хэлээд өгсөн... Дээр хэлсэн старекс машиныг өгсөн өдөр би Д.Гын ажлын өрөөнд бэлнээр 3.000.000 төгрөгийг өгсөн байгаа. Энэ мөнгө нь ямар учиртай мөнгө гэхээр Д.Гнь Засаг дарга болсноосоо хойш надаас байнга шахуу мөнгө шаардаж байдаг байсан болохоор нь би өгсөн юм. Тэрнээс биш би зүгээр байгаа хүнд мөнгө өгөөд байна гэж байхгүй, илүүдээ гарсан мөнгөтэй хүн байгаа бишдээ... Энэ бүгд чинь миний өөрийн хувийн мөнгө юм. Машины хувьд одоо Батсүмбэр суманд ашиглаж байгаа учраас тэр машин нүдэн дээр ил байгаа. Харин бэлэн мөнгөний хувьд бол ямар нэгэн баримт байхгүй... Д.Гнь 2019 оны 10,11 дүгээр сарын үед гэж санагдаж байна. Д.ГСолонгосоос ирсэн эгчийн хамт ирсэн... /2-р хх-ийн 12-15 дугаар хуудас/

гэрч Ц.Баярмаагийн ...2019 оны 10 сарын үед гэж би санаж байна. Би орой ажил тараад харих гээд явж байтал манай захирал Ч.Бнад руу утсаар яриад Батсүмбэр сумын Засаг дарга манай байрнаас байр үзнэ гэж байна. Чи уулзаад байр үзүүлээдхээч гэсэн. Тэгээд би Хан-Уул дүүргийн 11-р хороо Ривер тауверын 1 давхарт уулзсан. Тэр үед Батсүмбэр сумын Засаг дарга гэх 170 орчим см өндөртэй туранхай залуу, эгч нь гэх нэг эмэгтэйн хамт байсан. Тэр үед Ч.Бзахирал бас өөрөө ирсэн. Тэгээд захирал надаас хаана хаана ямар ямар байр байна гэж асуухаар нь би Алтай хотхонд 2 өрөө байр, ханбогд хотхонд 2 өрөө байна гэсэн чинь маргааш нь үзэхээр болоод тэгээд салсан. Маргааш нь би нөгөө Батсүмбэр сумын Засаг даргатай хамт ирсэн эгчийнх нь хамт мөн ахиад нэг эмэгтэйн хамт бид уулзсан. Би тэр 2 эмэгтэйтэй уулзаад Ханбогд хороолол болон Алтай хотхоны байруудыг үзүүлсэн. Надаас байрны үнийг асуухаар нь би зарж байгаа үнэ болох Ханбогд хорооллын байрыг 1.800.000 төгрөг, Алтан хотхоны байрыг 2.100.000 төгрөг гэсэн. Гэтэл заза бид нар захиралтай чинь байрны үнэ ярина гэж хэлээд явсан. Түүнээс хойш би дахиж тэр хүмүүстэй уулзаагүй, хараагүй. Сүүлд нь би захирлаас нөгөө Батсүмбэрийн байр үзсэн хүмүүс юу болсон юм бол гэтэл захирал надад тэр хүмүүс бүүр хямдхан авна гээд байхаар нь би үгүй гээд хэлчихсэн гэж байсан... /2-р хх-ийн 16-18 дугаар хуудас/,

гэрч Б.Мөнхбаярын ...Одоогоор “Пирамид прогресс” ХХК-д Төв аймгийн 20 Алтанбулаг суманд үйлдвэрийн даргаар ажиллаж байна... “Экошим мандал” ХХК нь төмс хүнсний ногоо тарьдаг гэж байсан. 2020 онд Батсүмбэр сумын Засаг даргын захирамжийн дагуу иргэдийн газрын тооллого явагдсан. Уг захирамжийн дагуу 328.8 га бүхий 38 иргэний газрыг төлбөр төлөөгүй болон гэрээ дүгнээгүй, газрыг зориулалтын дагуу ашиглаагүй, хэмжээ хэтрүүлсэн хашсан зэрэг үндэслэлүүдээр цуцлагдсан. Ч.Бнь газрын төлбөрөө гайгүй төлдөг байсан болохоор 2 жил газраа зориулалтын дагуу ашиглаагүйгээр шалтгаанаар Ч.Бгийн эзэмшлийн 2, 3 дугаар багт байрлах 24.7 орчим га газрын эрх цуцалсан шалтгаан нь 2 жил ашиглаагүй гэсэн байсан. Би уг ажлын хэсэгт орсон байгаа. Уг захирамжийн дараахан 2020 оны 05 сарын сүүлээр Төв аймгийн Засаг даргын захирамжийн дагуу ажлын хэсэг ирж газартай холбоотой асуудлуудыг шалгасан. Уг шалгалтаас Батсүмбэр сумын Засаг даргын газрын эрхийг цуцалсан захирамжуудыг шалгаж зөвтгөж гарга гэсэн захирамж гарсан байгаа. Түүнийх нь дагуу Батсүмбэр сумын Засаг дарга Д.Гнь шүүхээр шийдүүлнэ гэж байсан... /2-р хх-ийн 20-22 дугаар хуудас/,

гэрч Д.Гын ...Ажил эрхлэлтийн хувьд 1996-2009 оны хугацаанд “Өнөр мандал” ББН-д нярав, малчин, менежер, захирал зэрэг албан тушаалд, 2009-2012 онд “Батсүмбэр сумын тогтвортой амжиргаа” төслийн зохицуулагчаар, 2012-2016 онд Батсүмбэр сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар, 2016 оноос хойш одоог хүртэл мөн сумын засаг даргаар ажиллаж байна... “Экошим мандал ХХК-ийн талаар 2012 оноос хойш мэдэх болсон. Захирал нь Ч.Бгэдэг хүн байдаг. “Экошим мандал” ХХК нь манай суманд Сөгнөгөрт ногооны талбай худалдаж аваад үйл ажиллагаа явуулдаг юм. Ч.Бтай ямар нэгэн найз нөхөд ураг төрлийн холбоотой зүйл байхгүй. Гэмгүй ах дүү нар байсан... Энэ жил засгийн газрын 170-р тогтоол гарсантай холбогдуулан газрыг зориулалтын дагуу ашиглаагүй талбайнуудыг хураах ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг газар дээр нь ажиллаад 300 орчим га хураагдахаар болсон. Үүнд Ч.Бгийн 20 орчим га байсан. Уг 20 орчим га талбайд хүнсний ногоо тарих ёстой байтал малыг тэжээл тарьсан байсан тул зориулалтын дагуу ашиглаагүй гэж үзэх эрхийг нь цуцалсан байгаа. Энэ талаар Ч.Бд мэдэгдлийг өгсөн гэж байсан... Уг захирамжийн дагуу Төв аймгийн барилга Геодези зураг зүйн газраас ажлын хэсэг ирж үзээд уг захирамжийг үндэслэн хуулийн заалт буруу байна, гэрчилгээний дугаар бичигдээгүй байгаа учраас эрхийг нь сэргээ гэсэн. Төв аймгийн захиргааны хэргийн шүүхэд хандана гэж байсан. Энэ захирамжийг хавсралтад дурдсан аж ахуй нэгжүүдээс захиргааны хэргийн шүүхэд хандсан байгаа. Манай сумын зүгээс уг захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байгаа... Ноднин 2019 оны 10, 11 сарын үед миний эхнэр нас бараад би Улаанбаатар хотод Ч.Бтай уулзаж хоолонд орсон. Ч.Бнь эхнэр чинь нас барахад очиж чадсангүй гэж байсан. Тэгээд би Ч.Бнь байр хямдхан байдаг гэхээр нь би байр хайж байгаа юм гэтэл надад Алтай хотхон болон Зайсан орчимд нэг нэг байр үзүүлсэн. Уг байрнуудыг нь үзсэн. Алтай хотхоны байр нь таалагдсан учраас үнийг нь асуутал 120.000.000 төгрөгт өгнө 3 өрөө байр гэсэн. Тэгэхээр нь би бэлэн 80.000.000 төгрөгт өгөх үү гэтэл Ч.Бболомжгүй гэсэн. Тэрнээс хойш ахиж орон сууц, байрны асуудал яриагүй. Ямар учраас 80.000.000 төгрөгөөр авъя гэж хэлсэн нь тухайн үед надад 70.000.000 орчим төгрөг байсан болохоор тэгж хэлсэн юм. Тэгээд ч уг байр нь зогсоол муутай 21 таалагдаагүй учраас авахаа больсон байгаа. Би тухайн байрыг үзэхдээ өөрийн төрсөн эгч Төмөрөөгийн хамт очиж үзсэн. Харин нөгөө талаас Ч.Бгийн ажилчин гэх нэг эмэгтэй байсан. Бартераар авсан байрнууд гэж байсан. Миний төрсөн дүү болох Энхцэцэг нь Солонгос улсад байдаг болохоор байр авах гээд сонирхсон юм... 2014, 2015 оны намайг хурлын дарга байхад Ч.Бнь манай суманд том оврын Хово маркийн машиныг бэлтгэсэн. 2017 онд би Засаг дарга болсон хойно оо Ч.Бтай уулзаад Тамгын газарт өгсөн Хово машин чинь хаана байдаг юм бэ гэтэл тэр Ховоны оронд Солонгос улсын Хово шиг том машин өгье гэсэн. Тэр машиныг нь үзсэн чинь муудчихсан машин байсан. Тэгэхээр нь би энэ машин чинь явдаггүй юм байна гэсэн. Ч.Бнь надаас ямархуу машин байвал болох уу гэхээр нь би олон хүн суучихдаг нийтийн зориулалттай машин байвал болж байна гэтэл Старекс машин авч өгч байсан. 12.000.000 төгрөгөөр авсан гэж байсан. Уг машин нь одоо 50-00 ТӨҮ улсын дугаартай Батсүмбэр сумын тамгын газарт явж байгаа... Би тамгын газартаа Ч.Бгаас нэг ч төгрөгийн хандив авч байгаагүй... Энэ нь Төв аймгийн Баян сум руу шиффийн харилцаа гэж өгсөн. Ч.Бнь өөрөө шифф сумандаа төмсний үр хэрэгтэй гэж хэлээд надаа дамжуулаад өгсөн. Үүнийхээ оронд Баян сумаас нүүрс авч байсан санагдаж байна. 2 сум хамтын ажиллагааны шугамаар манайх төмс өгөөд зөрүүлээд нүүрс өгсөн юм. Би уг төмсний үрийг хувьдаа ашигласан зүйл байхгүй... /2-р хх-ийн 23-26 дугаар хуудас/,

гэрч Д.Төмөрөөгийн ...Миний төрсөн дүү н.Энхцэцэг нь Солонгос улсад байдаг юм. 2019 юм билүү 11 дүгээр сард Д.Г, н.Энхцэцэг нар нь хамтарч байр авах тухай ярилцсан. Тэгээд Д.Гнад руу утсаар яриад нэг дугаар өгье та ярьж байгаад очоод байр үзээдхээч гэсэн. Би тэр дугаар руу нь яриад Алтай хотхонд болон яармагийн Хүннү молл орчимд Ханбогд гэх хотхонд тус тус байр үзсэн. Алтай хотхоны байр нь ашиглалтад орсон 3 өрөө байр байсан, үнийг нь санахгүй байна. Ханбогд хотхоны байр нь бол ашиглалтад ороогүй байр байсан. Тухайн орон сууцнуудаас аль алийг нь аваагүй. Одоо хүртэл байр аваагүй байгаа... Тухайн орон сууцны талаар Д.Гтанд ямар нэгэн хэлсэн үү? Ямар учиртай орон сууц үзүүлсэн юм бэ? Хариулт: Д.Гнь надад хэлэхдээ "ийм байр байна гэж байна та үзээдхээч" л гэж надад хэлсэн. Нарийн ширийн зүйл хэлээгүй. Тэрнийх гэж юм хэлээгүй. Би ч ямар учиртайг нь асуугаагүй... Миний төрсөн дүү н.Энхцэцэг нь тухайн үед Монголд өөрөө таараад хамт явсан. Нэг эмэгтэй хүн ирж тухайн байрнуудыг онгойлгож үзсэн. н.Энхцэцэг нь 2020 он гаргаад 1 сард Солонгос улс руу явсан. Одоо ковид гээд карентилагдчхаад ирж чадахгүй байгаад байгаа... /2-р хх-ийн 27-29 дүгээр хуудас/,

гэрч Ю.Бямбацогтын ...Тухайн иргэн аж ахуй нэгж байгууллага нь хандив тусламж өгөх талаар өөрийн хүсэлтээ тавьсны үндсэн дээр хүсэлтийн дагуу мөнгө эд хөрөнгийн  хандив тусламжаар авч болно. Харин сумын эрх бүхий албан тушаалтан нь иргэн аж ахуй нэгж байгууллагаас мөнгө, эд хөрөнгө шаардаж авахыг хориглосон байдаг... иргэн аж ахуй нэгж байгууллагаас адуу, мал, үнэ хүрэх эд хөрөнгө хандив тусламж хэлбэрээр өгсөн тохиолдолд сумын Засаг даргын тамгын газраас комисс томилогдож тус мал, эд зүйлийн үнэлгээг гаргуулан сумын орлогод авах ёстой... /2-р хх-ийн 30-31 дүгээр хуудас/,

яллагдагч Д.Гын ...Би тухайн үед байгаа мөнгөндөө тааруулаад хямдруулаад 80,000,000 төгрөгт Улаанбаатар хотын Алтай хотхоны 3 өрөө байрыг өгөх талаар санал тавьсан юм. Ер нь бол түүнтэй ярьж байгаад хамгийн доод үнэ нь 80,000,000 төгрөгөөр өгөх үү гэж асуусан ба хясан боогдуулсан асуудал байхгүй. ...Би Батааг хясан боогдуулсан асуудал байхгүй. Төв аймгийн Батсүмбэр сумын хэмжээнд 2020 онд сумын Засаг даргын тамгын газраар ахлуулсан ажлын хэсэг тариалан бүхий газруудын тооллогыг явуулсан. Тооллого явуулаад 300 га газрыг атаршсан байна гэж үзээд мөн төмс хүнсний ногоо тарих газар ногоон тэжээл тарьсан гэж үзээд дүгнэлтээ гаргаж, сумын Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэж сонсох ажиллагаа явуулж газар хураах дүгнэлт гарсан. Дүгнэлтээр нийт 300 гаруй га газрыг хүчингүй болгосон ба энэ дунд иргэн Ч.Бболон түүний гэр бүлийн гишүүдийн газар орсон байгаа болно... /2-р хх-ийн 74-76 дугаар хуудас/,

яллагдагч Ч.Бгийн ...Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын тамгын газраас жил бүр нийгмийн хариуцлагын гэрээ байгуулдаг. Тухайн нийгмийн хариуцлагын гэрээний хүрээнд сумын үйлчилгээнд зориулж 15 тонны Сонсомал маркийн автомашин 2017 оны 2-3 сарын орчим үйл ажиллагаанд зориулан өгч байсан.Тэгэхэд сумын Засаг дарга Д.Гнь надад хэлэхдээ тухайн автомашиныг авч ажиллуулж чадахгүй байна, оронд нь мөнгө өгөхийг шаардсан юм. Тийм учир би тус Батсүмбэр сумын Засаг даргын тамгын газрын үйлчилгээнд зориулж 10,500,000 Старекс маркийн автомашиныг 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр сумын Засаг даргын тамгын газарт хүлээлгэн өгсөн. Тухайн өдрөө 3,000,000 төгрөгийг сумын Засаг дарга Д.Год өөрийн хүү Б.Бдамжуулан өгсөн ба тухайн үед миний хүү Билгүүн тус мөнгийг ямар учиртай мөнгө болохыг мэдээгүй, энэ талаар ч би хэлээгүй. Ер нь бол Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг дарга Д.Гнь 2016 оноос хойш сумын Засаг дарга болсон цагаасаа эхлэн манай компаний үйл ажиллагаатай холбоотой асуудалд саад дарамт учруулж байсан. Тэрээр өөрийн хувийн зүгээс мөнгө төгрөг өгөхийг шаардаж нэхдэг ба миний болон манай гэр бүлийн нэр дээрх зохих хууль тогтоомжийн дагуу эзэмшихээр авсан газруудын эрхийг цуцлах талаар намайг хясан боогдуулж байсан. Мөн 2020 оны 6 дугаар сард сумын хурал дээрээ намайг орон нутгаасаа хөөн зайлуулах талаар хүртэл ярьж байсан гэсэн. Миний хувьд түүнд 3,000,000 төгрөг Д.Год өгсөн шалтгаан гэвэл нийгмийн хариуцлагын хүрээнд тус мөнгийг өгсөн гэж бодож байгаа ба мөн тэрээр намайг байнгын дарамт шахалтанд оруулж байсан учир дээрх мөнгийг өгсөн юм. Би хүнд мөнгө өгөөд байх илүүдээ гарсан мөнгөтэй хүн биш шүү дээ... /2-р хх-ийн 85-87 дугаар хуудас/,

гэрч А.Цогтмагнайгийн ..."Сансари" ХХК нь үүсгэн байгуулагдсан ба Төв аймгийн Батсүмбэр сумын 3 дугаар багт хүүхдийн зуслангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан. Миний бие 2015 онд "Сансари" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон. 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр тус компанийн нэрийг “Баянгол ресорт девелопмент" ХХК болж өөрчилсөн... Би Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг дарга Дэнзэнгийн Ганболд, Засаг даргын орлогч Цэвэгмидийн Булган, тус сумын 3 дугаар багийн Засаг Г.М гэх хүмүүсийг танина. Эдгээр хүмүүстэй “Сансари” ХХК-ийн амралтын үйл ажиллагаа явуулдаг газартай холбоотой асуудлын талаар Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргаж, манай компани нэхэмжлэгч, тус Засаг даргын Тамгын газар хариуцагчаар татагдаж байсан... Би Хаан банкны 5753672129 дугаарын данс, Голомт банкны 1109220856, Худалдаа хөгжлийн банкинд данс эзэмшдэг боловч тус дансны дугаарыг санахгүй байна... Тухайн үед Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын Тамгын газартай манай "Сансари" ХХК нь "Нийгмийн хариуцлагын гэрээ" байгуулж 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 1.500.000 төгрөг нэг данс руу шилжүүлсэн. Тухайн үед наадмын асар авах, мөн тус суманд түймэр гарсантай холбогдуулан тус мөнгийг авч байгаа талаар сумын Засаг дарга, сумын Засаг даргын орлогч дарга нар нь хэлж байсан. Түүний дараа Төв аймгийн Батсүмбэр 24 сумын наадам 2017 оны 07 дугаар сарын 10-ны орчим болсон ба тэр үеэр би сумын Засаг дарга Д.Гтой уулзахад тэрээр надад хандан хэлэхдээ энэ танай компанийн авч өгсөн асар гээд наадмын талбай дээр зассан шар өнгийн асрыг харуулж байсан... /2-р хх-ийн 104-105 дугаар хуудас/,

гэрч О.Эрдэнэбаярын ...Би Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг 4 дүгээр багийн нутагт мал аж ахуй эрхэлдэг ба мөн морь уядаг юм. Би Төв аймгийн Батсүмбэр сумын 3 дугаар багийн өдөрлөгт 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр оролцсон ба тухайн үед миний шүдлэн насны уралдуулсан морь түрүүлж, бай шагналд нь надад цэнхэр өнгийн айрагны ваар өгч байсан. Тухайн үед надад айрагны ваарыг Б.Дгэх хүн гардуулж өгсөн... /2-р хх-ийн 109-110 дугаар хуудас/,

гэрч Ч.Бгийн ...Би Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг дарга Ганболдод 2017 онд буюу тухайн сумын Засаг даргын тамгын газарт Старекс маркийн автомашин бэлэглэсэн өдөр түүний өрөөнд нь 3,000,000 төгрөг өгч байсан. Гэхдээ ямар учраас Гнь надаас тус мөнгийг аваагүй талаараа хэлж байгааг мэдэхгүй байна. Би тэр үед өөрт байсан бэлэн 3,000,000 төгрөгийг өөрийн хүү Билгүүнээр дамжуулан өгч байсан бөгөөд тэр үед би хүү Билгүүндээ ямар учиртай мөнгө болохыг хэлэлгүйгээр Ганболдод өгөөрэй гэж хэлээд өгч байсан... Миний бие Автомашин хүлээлцсэн 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 05 дугаартай актыг харлаа. Тухайн актанд миний бие гарын үсэг зурсан ба тэгэхээр тэр өдөр би Ганболдод 3,000,000 төгрөг өгсөн... Би тухайн үед “Эко шим мандал” ХХК-ийн ажилтнууд болон өөрийн хүү Билгүүн нарын хамт очсон ба гэхдээ Ганболдод мөнгө өгсөн асуудлыг миний хүү Билгүүн мэдэж байгаа. Гэхдээ миний хүү Билгүүн ямар мөнгө төгрөг болохыг мэдээгүй. Би Ганболдод мөнгө өгөх шалтгаан байхгүй ба харин Ганболдын хувьд надаас мөнгө нэхэж байгаад авсан. Хэрвээ мөнгө өгөхгүй бол хууль бусаар манай газрыг хураан авах гэх мэт зүйлээс айсандаа тус мөнгийг Ганболдод өгсөн... Миний бие Төв аймгийн Батсүмбэр сумын нутагт малын тэжээл болон төмс хүнсний ногоо тариалах, мөн саалийн эрчимжсэн мал аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ба энэ бүхэнд минь Гнь сумын Засаг даргын хувьд саад учруулж магадгүй гэж бодоод дээрх мөнгийг өгсөн юм аа. Ер нь бол Гнь орон сууцны байрыг 50 хувь хямдруулж өгөөч гэхэд миний бие боломжгүй гэсэн хариу өгөхөд л миний болон гэр бүлийн минь гишүүдийн Төв аймгийн Батсүмбэр сумын нутагт хуулийн дагуу олж авсан 40,3 га газрыг хууль бусаар цуцалсан хүн шүү дээ... /2-р хх-ийн 111-112 дугаар хуудас/,

гэрч Ч.Бгийн дахин өгсөн ...Би тодруулга маягаар хэлэхэд нийгмийн хариуцлагын гэрээний хүрээнд Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын тамгын газарт 15 тонны даацтай Сонсомал маркийн автомашиныг хандивлаж байсан бөгөөд тухайн үед сумын Засаг дарга Д.Гнь уг автомашиныг том оврын учир ашиглах боломжгүй гэж буцаан надад өгч, оронд нь өөр тээврийн хэрэгсэл өг гэж байсан. Тэр үед миний бие Сонсомал маркийн автомашиныг 14,000,000 төгрөгөөр зарж борлуулан 10,500,000 төгрөгөөр Старикс маркийн автомашиныг авч, үлдэгдэл 3,000,000 төгрөгийг нь Д.Год өгсөн байна... Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг дарга Гтухайн үед миний суманд хандивласан Сонсомал маркийн автомашиныг авахгүй, үүний оронд мөнгийг нь надад өг гээд тулган шаардаад байсан учир би сум орон нутагт хэрэгтэй байх гэж бодоод 10,500,000 төгрөгөөр тухайн Старикс маркийн автомашиныг худалдан авч сумын Засаг даргын тамгын газарт өчигдөр өгсөн мэдүүлэгт дурдагдсан 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр өгсөн. Тэгээд үлдэгдэл 3,500,000 төгрөгөөс 3,000,000 төгрөгийг нь Ганболдод өгсөн юм аа... /2-р хх-ийн 113 дугаар хуудас/,

гэрч Б.Билгүүний ...Би Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг дарга Д.Ггэх хүнд 2017 оны хавар аав Ч.Бгийн өгөөрэй гэж надад өгсөн мөнгийг өгч байсан... Төв аймгийн Батсүмбэр сум руу 2017 оны хавар /сар, өдрийг нь санахгүй байна/ миний бие аав Ч.Бгийн хамт явж Батсүмбэр сумын Засаг даргын тамгын газарт Микро автомашин хүлээлгэн өгсөн. Тус автомашиныг манай аав ямар зорилгоор өгсөн гэвэл аав маань Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын тамгын газарт Сонсмал маркийн автомашиныг урьд өмнө хандивлахад сумын Засаг дарга Д.Гнь тус автомашиныг авахгүй, эвдрэл ихтэй байна гэсний дагуу тус Сонсмал маркийн авто машиныг зараад 10,500,000 төгрөгөөр микро автомашин авч 2017 оны хавар тус сумын Засаг даргын тамгын газар хүлээлгэн өгсөн. Тус Микро автомашиныг хүлээлгэн өгдөг өдөр аав Ч.Бөөрийн машиныхаа урд хайрцагт байсан ууттай боодол мөнгийг надад өгөөд тус мөнгийг миний хүү сумын Засаг дарга Д.Год оруулаад өгчих гэхээр нь би Д.Гын өрөөнд ороход тэр ганцаараа байсан ба би түүнд хандан тус ууттай мөнгийг өгөхөд тэрээр “аан за” гэж хэлээд тухайн ууттай мөнгийг авсан. Би тус мөнгийг ямар учиртай мөнгө болохыг мэдээгүй... Тухайн өдөр буюу 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр аав маань Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын тамгын газарт автомашин бэлэглэсэн бол тэр өдөр би аавын өгсөн ууттай мөнгийг Ггэх хүнд өгсөн... би тус мөнгийг хахуулийн мөнгө байсан талаар мэдээгүй ба аав тус мөнгийг өгчих гэхээр нь л нарийн учрыг нь мэдэхгүй Д.Гын өрөөнд ороод түүнд өгсөн. Би яг хэдэн төгрөг Д.Год өгснөө мэдэхгүй байна, яг хэдэн төгрөг өгсөн талаар манай аав Ч.Бболон Д.Гнар сайн мэдэж байх учиртай.. Д.Год би аавын өгсөн мөнгийг тэр өдөр үнэхээр өгсөн ба тэр хүн ямар учраас мөнгөө аваагүй гэж хэлж байгаа талаар мэдэхгүй байна. Гэхдээ тэр хүн авлигатай тэмцэх газар ирээд мөнгө аваагүй л гэж хэлэх байх. Би тэр үед аавын өгсөн мөнгийг түүний өрөөнд нь ганцаараа байхад нь оруулж өгөхөд тэрээр “аан за” гэж хэлээд өөрөө авсан нь үнэн. Миний хувьд хэн нэгэн хүнийг мөнгө авсан гээд гүтгээд байгаа асуудал байхгүй, гэрчийн эрх, үүргийг маш сайн ойлгож байна. мөн би тэр хүнд мөнгө өгч байгаа талаараа утсан дээрээ бичлэг хийж баримтжуулсан асуудал байхгүй, тийм шаардлага ч тухайн үед байгаагүй. Аавыг өг гэсэн мөнгийг тэр хүнд нь өгсөн. Тэгээд ч надтай тэр Д.Ггэх хүнтэй өс хонзон, өр авлагын асуудал байхгүй учир түүнийг авсан гээд гүтгээд байх шаардлага байхгүй шүү дээ. Сүүлд сонсоход тэр хүн аавыг нь мөнгө төгрөг өг, байр хөнгөлөлттэй үнээр өг гэх мэтээр шантаачилсан байсан ба аав түүний хууль бус үйлдлийг хүлээн зөвшөөрөөгүйн хариуд Төв аймгийн Батсүмбэр сумын нутагт зохих хууль тогтоомжийн дагуу олгогдсон манай гэр бүлийн нэр дээрх 40 гаруй га газрыг хууль бусаар цуцалсан үйлдэл гаргасан байсан, гэсэн хэдий ч миний хувьд тэр Д.Ггээд байгаа хүнд юм санаж ингэж мэдүүлэг өгч байгаа юм биш. Үнэн зүйлийг үнэнээр нь хэлж мэдүүлж байна... /2-р хх-ийн 114-115 дугаар хуудас/,

гэрч Х.Нэргүйгийн ...Би Д.Г, Г.М, Ц.Булган нарыг ажил хэргийн шугамаар болон нэг нутаг усны хүмүүс гэдэг утгаар танина. Өөр ямар нэгэн төрөл садан, хувийн ашиг сонирхлын зөрчил байхгүй. Харин “Бултдаг рашаан” ХХК-ийн захирал Б.Дгэх хүнийг би танихгүй... Би Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын Тамгын газрын санхүү албаны даргаар 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш одоог хүртэл ажиллаж байна... Уг асуудлын талаар нярав Д.Цэцэгжаргал сайн мэдэж байгаа байх. Д.Гямар учраас намайг тус мөнгийг хувийн дансаар авсан талаар мэдэж байгаа мэтээр мэдүүлэг өгсөн талаар үнэндээ би мэдэхгүй байна. Д.Гдарга худлаа хэлсэн байна. Миний зүгээс алба хаагч нар болон нягтлан бодогч, нярав нартаа ямар шаардлага тавьдаг вэ гэвэл бэлэн мөнгө хүнээс авч болохгүй, мөн хувийн болон албаны дансаар мөнгө авч болохгүй гэх шаардлага тавьдаг ба энэ талаар сумын удирдлагуудад хэлэхэд авч хэлэлцдэггүй... /2-р хх-ийн 116 дугаар хуудас/,

гэрч Д.Ц...Миний данс руу 2017.07.06-ны өдөр “Sansary” ХХК-аас 1.500.000 төгрөг шилжүүлсэн байсан. Ингээд би 2017.07.08-ны өдөр тухайн мөнгөөр баяр наадмын юм цуглуулахаар Улаанбаатар хот орж Цайз захын ойролцоо байх оёдлын цехээр 950.000 төгрөгөөр 1 асар худалдаж аваад явж байхад Засаг дарга Д.Гнад руу өөрийнхөө бил үү гар утсаараа залгаад “чи дансаа өгчих” гэхээр нь би түүдн яасан бэ даргаа гэхэд тэрээр чиний данс руу 1.500.000 төгрөг хийнэ гэж хэлэхээр нь би өөрийнхөө дансны дугараа хэлж өгсөн, дарга цаана нь тэмдэглэж авах шиг болсон. Ингээд миний хаан банкны 5727122188 дугаарын дансанд 2017 оны 07 дугаар сарын 08-ны өдөр “Бултдаг рашаан” ХХК-аас 1.500.000 төгрөг орсон. 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдөр сумын баяр наадам эхэлсэн, манай сумын баяр наадмын морины уралдаан Батсүмбэр сумын 4 дүгээр багийн нутаг Өвөр худаг гэдэг сумын төвөөс 10 орчим км зайтай газарт болдог юм. Тиймээс би “Бултдаг рашаан” ХХК-ийн явуулсан мөнгийг банкнаас авч чадалгүй, морины талбай руу явчихсан. Ингээд би 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Засаг дарга хөдөөнөөс ирээд над руу утсаар залгаад нярав чи хаана байна, чамд нөгөө 1.500.000 төгрөг чинь байгаа юу гэхээр нь би байгаа гэж хэлээд түүний өрөөнд орж “Бултдаг рашаан” ХХК-аас өгсөн 1.500.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Тухайн үед Засаг даргын өрөөнд өөр хүн байгаагүй, тухайн мөнгө нь хэдэн төгрөгийн дэвсгэртээр байсныг би одоо санахгүй байна. Засаг дарга тухайн мөнгийг юунд хэрхэн зарцуулсныг би мэдэхгүй. Би 2017 оны 07 дугаар сарын 07-ны өдөр дахин мэдүүлэг өгөхдөө 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдөр тус сумын баяр наадам давхацсан учраас “Бултдаг рашаан” ХХК-ийн шилжүүлсэн 1.500.000 төгрөгийг данснаас авч Засаг даргад өгч чадаагүй, тиймээс өөртөө байлгаж байсан гэдэг утгаар мэдүүлэг өгсөн байх, тухайн үед сандраад, мөн дансны хуулгаа хараагүй учраас тэгж мэдүүлсэн. Түүнээс хэн нэгний нөлөөгөөр зориуд худал мэдүүлэг өгсөн зүйл байхгүй... /5-р хх-ийн 127-129 дүгээр хуудас/,

гэрч  Д.Цдахин өгсөн ...Би 2017.07.16-ны өдөр өөрийн данснаас мөнгийг авч Д.Год өгсөн нь үнэн. Манай сумын баяр наадам 2017.07.09-10-ны өдрүүдэд болох байсан боловч түймэр гараад хойшилж 08 дугаар сарын эхээр болсон. Би сумын түймэрт явж байгаад толгой дээрээ труба төмөр унагасан, гэтэл толгой хөдлөөд ухаан алдаж, босож явж чадахгүй байсан учир 2017 оны 08 дугаар сарын эхээр Улаанбаатар хотод эмнэлгээр явсан. Намайг байхгүй үед сумын баяр наадам болсон, би хотод эмнэлэгт үзүүлээд сумын эмнэлгээр үзүүлээд ажилдаа ирэн очин ажилласан, тэгээд 08 дугаар сарын 05, 06-ны орчимд зарцуулалттай холбоотой баримтуудыг авахад Засаг дарга надад 33000 төгрөг, мөн 96000 төгрөгийн хулдаасан хэвлэл худалдан авсан 2 ширхэг ягаан баримт, 2017.08.01-ний өдрийн 87800 төгрөгөөр үхрийн мах худалдаж авсан баримт, хүрхрээ салям хиамыг 17170 төгрөгөөр худалдан авсан 2017.08.01-ний өдрийн баримт, суурь еэвэн, ул боовыг нийт 112,000 төгрөгөөр худалдаж авсан баримт, мөн Номин дэлгүүрийн НӨАТ-ын баримт /одоо бичиг нь арилаад хэдэн төгрөгийн ямар бараа бүтээгдэхүүн гэдэг нь харагдахгүй байгаа/ зэргийг өгсөн. Засаг дарга надаас “Бултдаг рашаан” ХХК-ийн өгсөн 1500,000 төгрөгийг өрөөндөө аваад тэр мөнгөөрөө дээрх зүйлийг авсан юмуу гэж ойлгож байна, тэр авсан зүйлийнх нь баримт л гэж ойлгож байгаа, эсхүл Засаг дарга төсвөөс өөр мөнгө авч дээрх зүйлийг авсан ч юм уу би сайн мэдэхгүй байна, мөн сумын баяр наадмаар Засаг даргын авчирсан 200 литр айраг, салют зэргийг хэнээс, хэдэн төгрөгөөр, хэзээ авсан гэдгийг мэдэхгүй, энэ талаар ямар нэг санхүүгийн баримт байгаагүй. ... Би 2017.07.16-ны өдөр мөнгийг банкнаас авсан, тэр өдөр манай суманд ерөнхийлөгч, шадар сайд Хүрэлсүх нар 10 цагийн орчимд ирсэн, сумын засаг дарга тэр албаны хүмүүстэй хөдөө явж байгаад орой 19 цагийн орчимд суманд ирж өрөөндөө ирээд намайг нэгнээр нь дуудуулсан, намайг очиход “бэлэн мөнгө юу байна” гэхээр нь би “1,500,000 төгрөг байгаа” талаар хэлэхэд өгчих гээд надаас бэлнээр авсан. Тэгээд хувцсаа сольчхоод эргээд хөдөө явна гээд явсан. Тэгэхээр тэр өдрийн орой Засаг дарга сумандаа ирэхгүй байж байгаад шөнө ирсэн гэж худлаа ярьж байна, нар шингэж байхад суманд ирж надаас мөнгө авчхаад эргээд хөдөө явсан... /5-р хх-ийн 131-132 дугаар хуудас/,

гэрч Д.Нямдаваагийн ...Тухайн тайланг 2017 оны 08 дугаар сард болсон сумын баяр наадмын дараа л нярав Д.Цэцэгжаргал гаргасан байх ёстой, яг одоо хэдний өдөр гаргасан гэдгийг хэлж мэдэхгүй байна...Тухайн үед надад тайлбарласнаар нярвын дансанд мөнгө орж түүнийг бэлнээр аваад л баяр наадамд зарцуулсан гэж ойлгосон. Тэр үед нярав болон хэн нэгэн нь 1500,000 төгрөгийг Засаг даргад өгсөн, Засаг дарга түүнээс нь зарцуулаад холбогдох баримтыг өгсөн гэдэг талаар хэлээгүй, нярав л надад баримт болон тайлангаа гаргаж өгсөн...Нярвын дансаар орсон мөнгөнөөс худалдаж авсан майхан, зуух зэрэг нь одоо суманд байгаа, бусад зүйл нь болох өргөмжлөл, медаль, хүнсний болон түргэн элэгдэх зүйлд зарцуулагдсан байсан. Нярвын дансаар орсон 3500,000 төгрөгөөс Засаг дарга 1500,000 төгрөгийг нь авч өөрөө наадамд хэрэглэх айраг, хиам, салют, хүнсний зүйлүүд болох жимс, мах зэргийг авсан гэдгийг би мэдээгүй, одоо л мэдэж байна...Нярвын дансаар орсон 3500,000 төгрөг нь хэрхэн зарцуулагдсан нь баримтаар таарч байгаа... /5-р хх-ийн 140-141 дүгээр хуудас/,

гэрч Б.Лхагвасүрэнгийн ...Б.Днь манай 3 дугаар багийн Түшээ гүн гэх газарт газар эзэмшсэн, тэр газартаа амралтын бааз маягийн зүйл барьж байгаа...Би өдрийг нь санахгүй байна, 2019 оны 05 дугаар сарын сүүлээр билүү, 06 дугаар сарын эхээр манай багийн нутагт байдаг “Түшээ гүн” хайрхны тахилгыг хийсэн. Ер нь жил болгон цаг агаар гайгүй өдрийг харж байгаад тэр орчимд хийчихдэг юм. 2019 онд болсон тахилгын өдөр Б.Днь хотоос 5-6 ламтай ирсэн, өмнөх өдөр нь Б.Днадтай утсаар яриад “...ах нь наад овоог чинь сэргээж өгье, би өөрөө хотоос хэдэн ламтай очин, та хэд лам олно гэж явах хэрэггүй, очоод хэдэн ном уншаад өгнө...” гэж хэлсэн. М бид хоёр ч тэр үедээ ашгүй ашгүй гэж бодсон. Ингээд маргааш нь Длам ирж ном уншаад тахилгын арга хэмжээнд оролцож байхад бөхийн барилдаан эхлэх гэж байхад цагаан өнгийн жийп машин дотроос дуудаад “...та хэдэд мөнгө төгрөг чинь болж байгаа юм уу, бай шагнал чинь яаж байна...” гэхээр нь би “...медаль өргөмжлөлөө хийлгэчихсэн, та бай шагналд нь нэмэрлэвэл болно...” гэхэд тэрээр “...морь, бөхийн байндаа нэмэрлээрэй...” гээд надад 200,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Надад өгсөн мөнгө нь хэдэн төгрөгийн дэвсгэртээр байсныг нарийн санахгүй байна, 10,000, 20,000 төгрөгийн дэвсгэртээр л байсан байх. Б.Днадад мөнгө өгөхөд машинд нь цуг ирсэн нэг лам нь байсан шиг санаад байна...Тухайн мөнгийг надад өөрийн сайн дураар л өгч байна гэж би ойлгосон. Надад бол тухайн мөнгийг М өг гэсэн учраас өгч байна гэх зэрэг зүйл огт яриагүй... Б.Дгийн өгсөн мөнгийг бөх болон морины байнд нэмэрлэсэн. Түрүү бөх Уваагийн Батсүхийг медаль, өргөмжлөл 50,000 төгрөгөөр, үзүүр бөх Одбаярыг медаль, өргөмжлөл 30,000 төгрөгөөр, шөвгөрсөн Пүрэвцэрэн, Бөхбатын Аргабилэг нарыг медаль, өргөмжлөл 20,000 төгрөгөөр тус тус байлсан бол хүмүүсийг өөрсдийнх нь унаж ирсэн морьдтой уралдуулж айрагдсан 5 морь болох түрүү морь Саруул-Эрдэнийн зээрд моринд медаль, өргөмжлөл 20,000 төгрөгөөр, аман хүзүүдсэн лам Б.Дгийн хүрэн моринд медаль, өргөмжлөл 20,000 төгрөгөөр, айргийн гуравт орсон Төмөрбаатарын Отгоншагайгийн бор морийг медаль, өргөмжлөл 15000 төгрөгөөр, 4-т орсон Раашгянцангийн Даваадоржийн хүрэн морийг медаль, өргөмжлөл 15000 төгрөгөөр, айргийн тавд орсон Батгэрэлийн Мөнх-Эрдэнийн хээр морийг медаль, өргөмжлөл 15000 төгрөгөөр тус тус байлсан. Миний санаж байгаагаар Б.Дгийн өгсөн 200,000 төгрөгийг бөх, морины шагналд өгөөд л таарсан, бид нар бэлэн мөнгөөр шагнахгүй зөвхөн медаль, өргөмжлөл өгөх гэж байсан, Длам мөнгө өгсөн учир түүнийг шагналд зарцуулсан...Б.Дламын өгсөн мөнгийг хүлээж авсан, буцаж шагналд зарцуулахдаа авч байгаа хүмүүсээр гарын үсэг зуруулсан зэргээр бүрдүүлсэн санхүүгийн баримт байхгүй. ...Хавтаст хэрэгт хавсаргасан фото зураг нь 2019 онд хийсэн Түшээ гүн овооны тахилгын зураг биш байна. Түшээ гүн овооны тахилгаар шөвгөрсөн бөхчүүд, айрагдсан морьд, тэд нарт шагнал гардуулж байгааг харуулсан 7 ширхэг фото зургийг хэрэг хавсаргуулахаар одоо өгч байна... /5-р хх-ийн 143-144 дүгээр хуудас/ гэсэн мэдүүлгүүд болон шүүгдэгч нарын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэрэг бичгийн нотлох баримтууд болно.

 

Улсын яллагч дээрх үйл баримтууд болон яллах дүгнэлтэд бичигдсэн яллах үндэслэл болгож буй нотлох баримтуудыг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн Хорин хоёрдугаар бүлэг Авлигын эсрэг гэмт хэрэгт холбогдуулан шүүгдэгч Д.Гыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2, шүүгдэгч Г.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2, шүүгдэгч Ч.Бг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1, шүүгдэгч Б.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2034004400531 дугаартай хэргийг шүүхэд ирүүлсэн байна.

 

Анхан шатны шүүх талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд нотлох баримтын хүрэлцээтэй байдлыг харгалзан үзэж хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж хуульд заасан гэм буруутайд дүгнэлт хийж, төрөл хэмжээний хүрээнд ял оногдуулах эрхтэй.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч яллах дүгнэлтийн хавсралтад дурдагдсан бүхий л нотлох баримтуудыг шинжлэн судлуулснаар тооцож шүүх хуралдааны тэмдэглэлд тусгуулна гэж,

 

Шүүгдэгч Д.Гын өмгөөлөгч С.Мөнхтулга:

Өмнөх шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэлэлцүүлсэн нотлох баримтуудаа шинжлэн судлуулснаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгуулна гэж,

 

Шүүгдэгч Г.Мын өмгөөлөгч М.Үүрийнтуяа:

Өмнөх шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэлэлцүүлсэн нотлох баримтуудаа шинжлэн судлуулснаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгуулна гэж,

 

Шүүгдэгч Ч.Б, Б.Днарын өмгөөлөгч А.Мөнхтулга:

Өмнөх шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэлэлцүүлсэн нотлох баримтуудаа шинжлэн судлуулснаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгуулна гэж тус тус саналаа хэлсэн.

 

Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт

Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд:

Улсын яллагч Г.Мөнгөнцэцэг:

...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйл, мөн хуулийн 22.5 дугаар зүйлд зааснаар мөн 2002 оны хуулиар 269 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч нарыг тодорхой үйлдэлд гэм буруутай гэж үзэж эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. Яллах дүгнэлт дуудсан хэргийн хувьд Д.Гын тухайд Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг дарга буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа Б.Дгийн 1 га газрыг эзэмших гэсэн ашиг сонирхлын үүднээс түүнтэй нийгмийн хариуцлагын гэрээ байгуулж 1.500.000 төгрөгийг авсан. Мөн Ч.Бгийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох хууль бусаар хураан авч магадгүй гэх ашиг сонирхлын үүднээс Эко шим мандал ХХК захирал Ч.Бгийн хүү Билгүүнээр дамжуулан 3.000.000 төгрөгийн хахуулийг авсан. Ч.Бгийн манай газрыг хууль бусаар хураан авч магадгүй гэсэн ашиг сонирхлын үүднээс хүү Билгүүнээр дамжуулж 3.000.000 төгрөг өгсөн. Мөн Алтай хотхонд байрлалтай 120 сая төгрөгийн үнэ бүхий 3 өрөө байрыг 80 сая төгрөгөөр буюу 40 сая төгрөгийн хямд үнээр өөрийн дүү Энхцэцэгт худалдахыг шаардсан. Г.М Засаг даргаар ажиллаж байхдаа Б.Дгээс 520.000 төгрөгийн үнэ бүхий 1 тооны шүдлэн үрээ, Хятад улсад үйлдвэрлэгдсэн 3.000.000 төгрөгийн үнэ бүхий эрээн ваарыг 2019 оны 06 сарын 09-ны өдөр хахуульд авсан. Б.ДБултдаг рашаан компанидаа газар эзэмших эрхийн гэрчилгээ авах ашиг сонирхлын үүднээс Цэцэгжаргалын хаан банкны данс руу 1.500.000 төгрөгийн хахууль өгсөн. Мөн тухайн үйл ажиллагаа явуулж байх цаг хугацаанд буюу 2019 оны 06 сарын 09-ны өдөр 3.000.000 төгрөгийн үнэ бүхий эрээн ваар, 520.000 төгрөгийн үнэ бүхий үрээг хахуульд өгсөн. Ч.Бгийн хувьд хүү Билгүүнээр дамжуулж Засаг даргын Тамгын газрын албан өрөөнд 3.000.000 төгрөгийг хахуульд өгсөн гэх гэмт хэргийн үйлдсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэж байна. Хэрэгт цугларсан анх Авлигатай тэнцэх газар хахууль өгөгч буюу Ч.Б, Б.Дгэдэг хүмүүсийн мэдээллээр шалгагдаж эхэлсэн. Энэ хэрэгт цуглуулсан нотлох баримтууд нь гэрч, тухайн хэрэгт холбогдсон хүмүүсийн өөрсдийнх нь мэдүүлэг, бусад нотлох баримтуудыг авсан. Нотлох баримтын хувьд сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн хувьд өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, энэ хүний өгсөн мэдүүлэг нь буцаагаад өөрийг нь яллах үндэслэл болохгүй. Өнөөдрийн шүүх хуралдааны явцад өгсөн мэдүүлгийг харахад улсын яллагчийн зүгээс шүүгдэгч нарын өөрсдийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх энэ эрхийг эдэлсэн гэж үзэж байна. Хэрэгт гэрчээр өгсөн гэрч нарын мэдүүлэг, энэ нь Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан худал мэдүүлэг өгөхгүй байх эрхийг сануулж, хуульд заасан үндэслэл журмын дагуу энэ хүмүүсийн мэдүүлгээр, тодруулбал, гэрч Цэцэгжаргалаас 4 удаа гэрчээр мэдүүлэг авсан. Энэ хүний мэдүүлэг цаг хугацааны өнгөрсөн ч гэсэн тухайн болсон үйл явдлын талаар хэнээс мөнгө орсон, буцаагаад тэр мөнгийг хэнд шилжүүлсэн үйл явдлын талаар тодорхой мэдүүлдэг. Мөн хэрэг Б.Д, Ч.Бнараас гэрчээр мэдүүлэг авсан байдаг. Гэрчээр авсан мэдүүлгийг улсын яллагчийн зүгээс яллах дүгнэлтэд тусгасан байгаа. Энэ хүмүүс хахууль өгөгчийн зүгээс тухайн үед ямар санаа зорилгоор мөнгө шилжүүлсэн болох, ямар санаа зорилгоор эд зүйл өгсөн болохоо дарамт шахалт байсан, тухайн үед газрын гэрчилгээ цуцлах асуудал яригдсан гэх шаардлагын үндсэн дээр юм өгөөд байгаа асуудлыг тодорхой мэдүүлсэн байдаг. Мөн өнөөдрийн Б.Д, Ч.Бнар, Ч.Бгийн хувьд Батсүмбэр суманд газар эзэмших эрхийн гэрчилгээ 40,3 га газар эзэмшиж явахдаа би сум орон нутагтаа хандив өгдөг байсан. Сумандаа эд зүйл өгсөн гэж байна. Б.Дгийн хувьд 1.500.000 төгрөгийг би Д.Год өгөөгүй. Би сумандаа өгсөн. Шүдлэн үрээг Г.Мын шаардсан шаардлага байгаа бүхий өөрөө өгсөн гэж мэдүүлэг өгдөг. Түүнийг улсын яллагчийн зүгээс хахууль өгөгчийн ашиг сонирхол юу вэ? энэ хүмүүсийн өгөөд байгаа санаа зорилго юу вэ гэдгийг шүүх анхаарч үзээсэй гэж бодож байна. Тухайн үед сум орон нутагтаа хандивлах санаа зорилго байгаа. Сум орон нутгаа өнгөтэй өөдтэй байг гэж шилжүүлсэн юм бол энэ хүмүүс яагаад Авлигатай тэнцэх газар 2020 онд газар эзэмших гэрчилгээ цуцалсантай холбоотой гомдол гаргасан бэ? яагаад ийм асуудал үүсэж 4 хүн 2020 онд Авлигатай тэнцэх газар гомдол гаргаснаас болж өнөөдөр 4 жилийн хугацаанд Авлигатай тэнцэх газар, прокурор, шүүх дамжаад байна в? Энэ хүмүүсийн хахууль өгөгчийн ашиг сонирхол гэрчээр өгсөн мэдүүлэг хэрэгт цугларсан баримт, энэ хүмүүсийн санаа зорилго нь тогтоогдсон. Хахууль өгөх, авах гэмт хэрэг хүний нүдэнд ил болдог асуудал биш. Хахууль өгөгч, авагчийн санаа зорилгыг тогтоож хэн алинд нь ашиг сонирхол байсан эсэхийг харгалзан үзэж авлига албан тушаалын хахууль өгөх, авах гэмт хэргийн шинжийг хангаж гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байна. Б.Д, Ч.Бнарын хувьд гэм буруугийн дүгнэлтийг танилцууллаа. Д.Гын тухайд Цэцэгжаргалын хувьд манайхаас халагдсан ажилтан байгаа. 1.500.000 төгрөгийг бэлнээр авсан асуудлыг яагаад ингэж мэдүүлээд байгааг мэдэхгүй байна. Цэцэгжаргал гэх тухайн үед нярваар ажиллаж байсан хүн наадмын зохион байгуулалт, тухайн үйл ажиллагаатай холбоотой өөрийнхөө хувийн дансаар болон дансандаа авсан мөнгөөр наадмын асарт зориулж эд зүйл худалдаж авсан. Буцаагаад эндээс 1.500.000 төгрөгийг Засаг дарга Д.Год өгсөн гэдгийг 4 удаагийн мэдүүлгээр тогтвортой мэдүүлдэг. Гэрч Цэцэгжаргал ингэж мэдүүлэг өгснөөр өөрөө худал мэдүүлэг өгөх, цаашлаад эрх зүйн үр дагаврыг үүсгэдэг. Өнөөдөр нэг нярав гэх ажилтан ажлаасаа халагдсанаас бол Засаг даргадаа өсөрхөөд өөрийгөө эрх зүйн үр дагаварт хүргэх нь улсын яллагчийн зүгээс үндэслэлтэй зөв биш байх гэж бодож байна. Мөн дээрээс нь тухайн мэдүүлэгт мөнгө өгсөн, дансандаа мөнгө орсон, мөн данснаас бэлнээр аваачиж өгсөн гэх зүй ярьдаг. Өнөөдөр бэлнээр аваачиж өгсөн мөнгийг тухай үед Засаг дарга Д.Год өгснийг нүдээр үзэж харсан гэрч байхгүй. Тиймээс үүнийг хэрэгт цугларсан баримтын хэмжээнд тогтоогдож байна гэж үзэж байна. Г.Мын тухайд өнөөдөр Б.Д, Г.М өөрөө аваагүй. Би Г.Мт үрээ өгөөгүй, ваар өгөөгүй гэж мэдүүлдэг. Тухайн үед Б.Дмөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлэг өгөхдөө Г.Маас шаардсан асуудлыг ярьдаг. Өнөөдөр би Б.Дгийн мэдүүлгийг Б.Дг яллах үүднээс нотлох баримт болгон дүгнэлт хэлээгүй гэдгийг дурдаж байна. Г.М ямар зорилгоор 3-5 сая төгрөг өгсөн, надад өгөх мөнгө байхгүй учраас хурдан удмын үрээ байна өгье, мөн Дүнжингарав худалдааны төвөөс худалдаж авсан ваараа өгье гэж хэлсэн. Энэ асуудлаа тодорхой ярьдаг. Өнөөдөр хахууль авч байгаа гэмт хэрэг% хахууль өгч байгаа гэмт хэрэг өнөөдөр гараас гарт өгсөн байхыг, өнөөдөр тэр үрээг Г.Мт өөрийн биеэр очиж авсан байхыг шаардахгүй. Тиймээс Г.Мын шаардсан шаардлагын үүднээс Б.Дгийн үрээ болон ваарыг шилжүүлж байгаа үйлдлээр хахууль авсан үйл баримт тогтоогдсон гэж үзэж байна. Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйл, мөн хуулийн 22.5 дугаар зүйл, 2002 оны эрүүгийн хуулийн 269 дүгээр зүйлд заасны журамласан. Мөн 2022 оны 12 сарын 19-ны өдрийн өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлээс 22.5 дугаар зүйлд өөрчлөлт орсон. Тиймд өөрчлөлт орсон зүйл ангиас өөрчлөлт ороогүй өмнөх зүйл ангиуд нь торгуулийн ялтай шүүгдэгч нарын хувьд эрх зүйн байдлыг дээрдүүлэх учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийг журамлаж улсын яллагчийн зүгээс гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна. Үүнийг яагаад улсын яллагчийн зүгээс яагаад яллах дүгнэлтэд тусгаагүй гэхээр өмнө нь 60 хоног хойшлуулах саналыг гаргахдаа хурлын тэмдэглэлд тусгасан зөвхөн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулна гэдгийг тайлбарласан. Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолоос эхлэн 1.9 дүгээр зүйлийг журамлах асуудлыг заавал хэргийг буцаасан шатанд хийх шаардлагагүй... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Д.Гын өмгөөлөгч С.Мөнхтулга:

...Өнөөдрийн шүүх хуралдаан Д.Гын хууль ёсны эрх ашгийг хамгаалж оролцож байна. Манай үйлчлүүлэгчийг 3 үйлдлээр яллаж байна. Нэгдүгээр, Б.Дгээс 1.500.000 төгрөг авсан асуудал ярьж байна. Өнөөдөр улсын яллагчийн ганц урдаа барьж байгаа нотлох баримт нь Цэцэгжаргалын мэдүүлэг л байна. Цэцэгжаргалын мэдүүлэгт тулгуурлаж энэ үйл баримт явдаг. Бусад хэргийн үйл баримтаар тогтоогдож байгаа нөхцөл байдлаар Цэцэгжаргалын мэдүүлгийг үгүйсгэдэг. Цэцэгжаргалаас 4, 5 удаа мэдүүлэг авсан. Манай наадам 7 сарын 9, 10-ны өдөр болсон гэдэг. Би тухайн үед мөнгийг гаргаад өгч байсан гэж ч ярьдаг. Өөрөөр хэлбэл дараа дараагийн мэдүүлгээрээ хувирч явдаг. Энэ нь юунаас шалтгаалж яваад байна гэхээр мөрдөгч хэрэгт авагдсан үйл баримтын хүрээнд Д.Гоос асуусан асуумжийнхаа хүрээнд эргээд Цэцэгжаргалаас мэдүүлэг авч хөтөлж яваад байна. Та чинь 16-ны өдөр 2.286.000 төгрөг гарсан юм биш үү гэхээр өө тийм ээ эгч нь 16-ны 2.286.000 гэж 16-ны өдөр гаргасан байна гэдэг. 16-ны өдөр энэ хүн чинь ажил дээрээ байхгүй байна гэж асуухад наадах чинь орой ирсэн гэх асуудлыг хэлдэг. Яг үйл баримт дээр нь тулгуурлаад Цэцэгжаргалын мэдүүлэг хөтлөгдөөд ороод ирдэг. Цэцэгжаргалын хувьд ажлаасаа халагдсан байгаа учраас хувийн ашиг сонирхлын хувьд Д.Гыг шууд буруутгасан өнгө аястай мэдүүлгийг шууд хөтлөгдөж өгдөг. Энэ нь мөрдөгчийн асуусан асуултаас хөтөлж байгаа нь харагддаг. Цэцэгжаргалыг үнэхээр өгсөн гэдгийг шалгаад цааш нь явахаар Цэцэгжаргалын мэдүүлэг бусад гэрчийн мэдүүлгээр үгүйсгэгддэг. Юу вэ  гэхээр энэ Цэцэгжаргал чинь өөрөө энэ баримтуудаа бүрдүүлж, өөрөө баримтаа гаргасан гэдэг. Гэхдээ Цэцэгжаргалын мэдүүлэг нь Гэнэ баримтуудыг гаргаж өгсөн гэдэг. Цэцэгжаргал нь үйл баримтад тулгуурлаад худал мэдүүлэг өгсөн гэдэг энэ баримтаар давхар нотлогдож байна. Худлаа мэдүүлэг өгч байгаа нь Ерөнхийлөгчийн албан ёсны веб сайтын хаяг дээр байгаа 2020 оны 07 сарын 16-ны өдөр улсын комисс ажилласан гэх баримтаар мөн тогтоогдож байна. Тэнд гал түймэр гарсан улсын онцгой комисс ажиллаж байхад юун Д.Гажил дээрээ ирээд түүнээс 1.500.000 төгрөг авах вэ? энэ чинь өөрөө хүн яриад байна. Энэ нөхцөл байдлыг би нэмэлт ажиллагаа хийгээд өгөөч, хамт явсан хүмүүсийг асуугаад өгөөч ээ? Орой нь Д.Гхэдэн цагийн үед хэнтэй хаагуур яваад юу хийж яваад ирснийг асуугаад өг гэхэд асуугаагүй. Яагаад гэвэл ашигтай нөхцөл байдал үүсэх гээд байгаа учраас асуугаагүй. Д.Гын мэдүүлэг үндэслэлтэй мэдүүлэг нь үнэн зөв байна гэх асуудал нь давхар сайтын мэдээллээр нотлогдож байна. Санхүүгийн баримтаа бүрдүүлээд 2023 оны 02 сарын 06-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлийг судлаад байгаа вэ гэхээр мөн Давж заалдах шатны шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн баримтыг шинжлэн судалсан. Яагаад гэвэл аудитын дүгнэлтийг Аймгийн Засаг даргаас хийдэг. Үүнд энэ зарцуулалт нь баяр наадамд хэрэглээд дуусан байна гэх дүгнэлт нь гарсан. Үүнийг бас мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд шинжээчийн дүгнэлт гаргаад өг гэх асуудлыг хэлэхэд хэн ч хийдэггүй. Хүлээж авдаггүй. Энэ маш чухал ач холбогдолтой асуудал нөхцөл байдал байсан уу байсан. Энэ нь юу нотлоод байгаа вэ гэхээр энэ зарцуулалт нь энд орсон уу ороогүй юу? Д.Гавсан уу? орон нутагтаа ороод дууссан гэх асуудал. Дүгнэлт гаргахаар дахин нөгөө асуудал нь давхар нотлогдчих гээд байгаа учраас эрх ашиг зөрчигдөж байна. Албан ёсоор төрийн байгууллагын гаргаж байгаа аудитын дүгнэлт үнэн гэж үзэх үндэслэл бүхий баримт хэрэгт авагдсан байгаа учраас энэ нь сумын наадамд зориулагдаад дууссан байна. Тухайн үеийн нөхцөл байдал баяр наадмын ч тэр гал түймрийн ч тэр онцгой нөхцөл байдлын ч тэр аль аль талаас иргэн, хуулийн этгээд, аж ахуйн нэгж бүгдээс нь хандив ирсэн асуудал байдаг. Үүнийг бүгдийг нь Цэцэгжаргал өөрийн дансаар аваад явж байсан гэдгийг өөрөө гэрчээр мэдүүлдэг. Цэцэгжаргалын дансны хуулгаар давхар нотлогддог. Хаан банкны дансны хуулгыг мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд 2 хуудас баримт  гарсан байдаг. Энэ баримтад маш тодорхой харагдаж байгаа. Өнөөдөр энэ 1.500.000 төгрөгийг яг ямар учраас яагаад Б.Дөгөх болсон гэх асуудлаар Булган гэрчээр мэдүүлэг өгсөн. Мөн Б.Дөөрөө мэдүүлэг өгч өнөөдрийн шүүх хуралдаан дээр энэ нөхцөл байдлыг хэлж байна. Булгантай уулзсан. Зариг дээр мөн Булганы талаар асуудал яригддаг. Булган өөрөө би дансны дугаараа өгөөгүй. Манай санхүүтэй уулзаарай гэж хэлээд гаргасан гэдэг. Санхүү нь тэр үед Цэцэгжаргал өөрөө байсан. Цэцэгжаргалын дансаар мөнгө авч байгаа данс хэн өгсөн би, чи гэх асуудал нь Булганы мэдүүлгээр хангагдаж байна. 1.500.000 төгрөгийн асуудал нь өнөөдөр ч мөн Б.Дгийн хувьд тухайн болсон үйл баримтыг ярьж байна. Би үүнийг сум орон нутагтаа өгөөд байгаа юм. Энэ Г.Мт 2018, 2019 онд өгөөд байгаа асуудал мөн адил. Би хууль мэдэхгүй улмаас миний мөнгө байхад яагаад асуудал тавиад байгаа гэх Авлигатай тэмцэх газар татагдсан асуудал байгаа гэж болсон үйл баримтаа тодорхой хэлж байна. 1.500.000 төгрөгийн асуудал сая ярьсан нөхцөл байдлууд бусад баримтаар буцаагдаж няцаагдаж үгүйсгэгдэж байна.

Хоёрдугаарт, байр шаардсан асуудал яригддаг. Иргэд хоорондын худалдах, худалдан авах гэрээ хэлцэлтэй холбоотой асуудал явагддаг. Үйл баримт нь очиж үзэж харсан асуудал байгаа. Энэ талаар мөрдөн шалгах ажиллагаа дээр нэмж ажиллагаа хийгээд өгөөч. Алтай хотхонд гээд байна. Яг хэдэн давхар, хаана ямар байрлалтай, хэдэн метр квадрат, хэдэн төгрөгийн үнэлгээтэй байсан гээд гаргаад өгчих. Үнэхээр тухайн үед энэ компани дээр бартерын өр, авлагын асуудал байсан юм уу байгаагүй юм уу? гэх асуудлыг тавиад өг. Мэдээж бид нар ч гэсэн тодорхой хэмжээний доод үнийг бүгд л асуудаг. Үүнд Ч.Бхариулж байна. Бид хоёр тухайн үед байгаагүй. Манай ажилтан, Д.Гын хамаарал бүхий хүмүүс очиж үзсэн гэх зүйл ярьсан. Гби хотод ийм ажилтай явж байна гэхэд манайд ийм байр байгаа гэх асуудал ярьдаг. Очиж үзсэн асуудал байна. Өөр тулгаж шахаж шаардаад чи өгөх үү гэх зүйл огт болоогүй. Гэтэл үүнийг мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд хүүхдэдээ 2 өрөө байр үзсэн гэж үзээд болохгүй болохоор үнэ хямдруулж авсан гэх асуудлыг бас өөр байдлаар оруулсан. Энэ нь хэрэг биш гэдэг нь мэдүүлгээр бүрэн дүүрэн нотлогдсон гэж үзэж байна. Дөрөвдүгээрт, 3.000.000 төгрөгийн асуудал байна. Ч.Бгийн хувьд өөрөө авлига хээл хахууль гэж өгөөгүй. А.Мөнхтулга өмгөөлөгч ярьж байна. Юу вэ гэхээр 3.000.000 төгрөгийн гүйлгээ баримт өгөөгүй учраас гэж байна. Тэнд хадаг, яндар болоод зураг хөрөг авхуулаад бөөнөөрөө танхимд сууж байхад энийгээ гаргаж ирээд өгчихгүй яасан юм бэ? яагаад Билгүүнээр дамжуулж өгүүлээд байгаа юм бэ? тэгж өгчхөөд одоо яагаад сум орон нутаг ашигласан байх гээд баримт нэхээд байгаа юм бэ? энэ өөрөө бодит байдалтай нийцэхгүй байна. Тийм учраас миний үйлчлүүлэгч Д.Год холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Ч.Б, Б.Днарын өмгөөлөгч А.Мөнхтулга:

...Б.Дэшигсүрнэгийн хувьд прокурорын зүгээс 1га газрын мод үржүүлгийн чиглэлээр эзэмших гэсэн ашиг сонирхлын үүднээс гэж яллах дүгнэлт оруулж ирсэн. Үүнд Б.Дгийн хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байна. Яагаад гэвэл хэрэг 4 жил болж байна. 2 удаагийн анхан шатны шүүхийн шийдвэрээр, эхний анхан шатны шүүхийн шийдвэр нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөөд ял оногдуулахгүйгээр тэнсэж байсан. хоёр дахь анхан шатны шүүхийн шийдвэрээр маргадаг гэх үндэслэлээр торгуулийн ял авч байсан. Өнөөдрийн байдлаар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Үндэслэл нь үйлдлээ анхнаасаа өөрөө Авлигатай тэнцэх газар өөрөө очиж илчилсэн. Энэ үйлдлүүд болсон гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа. Тухайлбал өдөрлөгийн холбоотой асуудлаар ваар, үрээ хоёр өгсөн гэдэг үйл баримт гэрч нарын мэдүүлгээр тогтоогддог.  Мөн 1.500.000 төгрөгийг дансаар шилжүүлсэн асуудал тогтоогддог. Цэцэгжаргал гэх хүний дансыг хэн өгсөн бэ? мэдээж Б.Дтэр хүний дансыг мэдэхгүй. Хэн нэгэн өгөөд тэр дансаар нь шилжүүлсэн. Дараа нь Цэцэгжаргалтай холбоотой асуудал нь Д.Гдаргатай асуудлыг Б.Дмэдэхгүй. Тэр мөнгө хаашаа ороод хэн дээр очсон гэдгийг мэдэхгүй. Тэрийг мөрдөгч, прокурор шалгах ёстой. Энэ үйл баримтуудаа хүлээн зөвшөөрч байна. Нэг асуудал байна. Бултдаг рашаан ХХК дээр газар шилжүүлэхэд газрын даамал ямар ч зөрчилгүй гэх асуудлыг тавьж байсан. Төрийн бус байгууллага хуулийн дагуу эзэмшиж явж байгаа. Бултдаг рашаан ХХК-д шилжүүлж байгаа нь ямар нэгэн зөрчил байгаагүй. Төрийн бус байгууллагын захирамж нь хүчин төгөлдөр захирамж байсан. Түүнийг Засаг дарга шилжүүлэх л эрх бүхий этгээд болохоос, нэгэнт тэр захирамж хүчин төгөлдөр байгаа нөгөө хүнд гэрээний үндсэн дээр шилжүүлж байхад түүнийг шилжүүлэхгүй гэх үндэслэл Засаг даргад байхгүй. Б.Дгийн хувьд эцэст нь үйлдлийг хүлээн зөвшөөрч байгаа. Шүүхийн янз янзын шийдвэр гараад байгаа учраас үйлдэл дээрээ маргахгүй гэх байдлаар хандаж байна. Тэгэхгүй бол эрх зүйн байдал дордож орж ирнэ. 2 шатны шүүх хурал дээр нэлээн өндөр торгуулийн ял оногдуулж байсан. Тийм учраас үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа гэм буруу дээр маргахгүй байна. Зүйлчлэлээ хүлээн зөвшөөрч, эсхүл шүүх хэрэгсэхгүй болгох нь шүүхийн эрх хэмжээний асуудал гэдэг байр суурьтай байна. Ч.Бгийн хувьд 3.000.000 төгрөгийг хүүхдээрээ дамжуулж өгсөн, авсан асуудал байдаг. Машин өгсөн асуудал байдаг. Энэ хүнийг буруутгах үндэслэл харагдахгүй байгаа. Өмгөөлөгчийн зүгээс хэрэгсэхгүй болгож цагаатгах байр суурьтай байна. Яагаад гэвэл суманд гэж хэлээд байгаа нь сумын иргэддээ өгч байгаа. Тэр хогийн машиныг хэзээ ч сумын Засаг дарга хэрэглэхгүй. Сум л хэрэглэж хоггүй болж нийтийн ашиг сонирхлын тулд өгч байгаа. Тэрнээс биш өөрийнхөө төлөө, даргын төлөө биш. Энэ агуулгаар ямар ч ашиг сонирхлын зөрчил байхгүй гэж маргаж орж ирсэн. Яагаад гэвэл Хово машин өгсөн явуулж чадаагүй усанд хэд хоног суулгасан, дараа нь сонсмоол машин өгөхөд энийг чинь явуулж чадахгүй байна гээд буцаагаад аваад ирсэн. Тэгэхээр нь Старикс машинаар солиод машины зөрүү мөнгийг өгсөн гэх асуудал байна. 2 дугаар хх-ийн 2 дугаар талд Авлигатай тэнцэх газар өгсөн гомдол байдаг. Үүний 4,5-т нь тайланд тусгах баримт өгөөгүй. Тэгэхээр нь хувьдаа ашигласан гэж бодож өгсөн гэж хэлсэн. Энэ асуудлаар Авлигатай тэнцэх газар хандсан байдаг. 3.000.000 сая төгрөгийг хэрхэн зарцуулсан баримт өгөөгүй гэхээр би сая асуусан. С.Мөнхтулга өмгөөлөгч танай компани дансандаа тусгаагүй гэх асуудлыг ярьж байна. Гэтэл түүнийг аль хэдийн 2020 оны 07 сарын 29-ны өдөр тайлбарласан байна. Баримт өгөөгүй учраас би үүнийг хувьдаа ашигласан гэх асуудлаар гомдол гаргасан байдаг. Ч.Бгийн хувьд болсон үйл баримтын хүрээнд Авлигатай тэнцэх газар өгсөн. Түүнээс хэн нэгнийг гүжирдсэн, гүтгэсэн асуудал байхгүй. Болсон үйл баримтыг үнэн зөвөөр нь хэлсэн. Үүнээс нэг асуудал харагдаж байгаа нь бүх газруудыг цуцлаад ирэхээр Авлигатай тэнцэх газар өгсөн юм шиг асуудал хөндөгдөж байх шиг байна. Асуудал даамжирсаар байгаад ийм байдалд хүрсэн байх. Хүнийг зүгээр ажлаа хийгээд явж байхад нь тариагаа тариад явж байхад нь газрыг нь цуцлахаар хэн ч  гэсэн яах билээ хорхойд хүрэхээр өт хүртэл яах билээ гэдэг шиг харагдаж байгаа. Бодит байдлыг Авлигатай тэнцэх газар мэдээлсэн. Өнөөдрийн 4 жил явсан гэх асуудал нь мөрдөгч, прокурор, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үйл ажиллагааг мэдээлэл өгсөн иргэд хийхгүй. Тухайлбал, Ч.Бдээр төмсний асуудал, охиндоо 2 өрөө байр өгсөн гэх асуудал зэргийг тогтоогдохгүй байна гээд хэргүүдийг хаасан байна. Энэ хэрэг дээр тогтоосон байна гэж орж ирсэн. Ч.Бгэх хүн авлига өгөх, ашиг сонирхлын үүднээс 3.000.000 төгрөг өгөөгүй гэж үзэж байгаа учраас цагаатгаж, хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн 120 сая төгрөгийн үнэ бүхий байрыг 80 сая төгрөгөөр буюу 40 сая төгрөгийн хямд үнээр худалдахыг шаардсан гэж байна. Мэдээж Ч.Бэнэ хүслийг нь биелүүлээгүй учраас авлига өгсөн гэж үзэхгүй. Энэ талаар өөрсдөөс нь асуухад үнэн зөвөөр хэлсэн. Бид хоёр уулзсан, ярилцсан ийм асуудал байсан. Гэхдээ би боломжгүй учраас өгөөгүй гэж хэлдэг. Үүнийг прокурор гэмт хэрэг гэж үзээд оруулж ирсэн дээр хэлэх зүйлгүй. Ч.Б, Б.Днар тухайн үед болсон үйл баримтуудыг үнэн зөвөөр иргэний эрх үүргийн хүрээнд Авлигатай тэнцэх газарт гаргасан гэж дахин дахин хэлмээр байна. Б.Дтэй холбоотой газрын цуцалсан асуудлыг Захиргааны хэргийн шүүхээр орж шийдвэрлэгдсэн. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр өнөөдөр хэрэгжээд явж байна. Тухайн үед Б.Дбуруугүй гэдгийг Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр нотолж байна Давж заалдах болон Хяналтын шатны шүүхэд гомдол гаргаагүй... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Г.Мын өмгөөлөгч М.Үүрийнтуяа:

...Мын хувьд прокуророос Б.Дгээс шүдлэн үрээ болон ваарыг хахуульд авсан гэж Г.Мыг буруутгаж зүйлчилж орж ирсэн. Хахуульд авсан гэдэг дээр ваар болон шүдлэн үрээг Г.Мт өөрт нь май гээд өгсөн гэдэг асуудал. Үүнийг мөрдөн шалгах ажиллагаагаар бүрэн шалгаж тогтоогоогүй. Г.М болон Б.Дхоёр, Б.Дхэлэлцүүлгийн шатанд энэ нь багийн үйл ажиллагаанд зориулагдсан гэдгийг хэлж байна. Гэвч хэрэгт П гэх хүний мэдүүлэг байдаг. Энэ мэдүүлэг нь Г.М болон Б.Днарын мэдүүлгээс зөрүүтэй байдаг. П нь Б.Днадад авчирч өгсөн тэгээд Г.М надаас ирээд авсан гэж мэдүүлдэг. Гэтэл анхнаасаа Г.М Поос үрээг очиж аваагүй. Энэ үрээ багийн өдөрлөгийн үйл ажиллагаа дээр хүргэгдэж ирээд бай шагнал гардуулагдсан гэж хэлдэг. Энэ талаар хэн нь үнэн яриад байгаа эсэхийг тодруулъя, шалгуулъя. Шаардлагатай бол Птой нүүрэлдүүлэн мэдүүлэг өгье гэх асуудлыг мөрдөн байцаалтын шатанд Улсын ерөнхий прокурор хүртэл гаргаж байсан ч энэ талаар ажиллагаа хийгдээгүй байдаг. Ваарыг Эрдэнэбаяр гэх хүнээс хурааж авсан. Эрдэнэбаяр мэдүүлэгтээ түрүү морины бай шагналд авсан гэдгийг мэдүүлдэг. Үүнээс харахад Г.М хахуульд өгсөн гэх ваар болон шүдлэн үрээг өөртөө аваагүй, өөртөө ашиг олоогүй. Энэ нь Г.Мын гар дээр ядаж ирээд цааш нь Г.М багийн өдөрлөгийн үйл ажиллагаанд зориулсан бол бас өөр байх байсан. Гэтэл Г.Мын гар дээр огт ирээгүй. Шууд багийн өдөрлөгийн үйл ажиллагаа дээр түрүү морины бай шагналд гардуулагдсан. Үүнээс харахад дээрх эд зүйлийг Г.Мыг хахуульд авсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Б.Дгийн зүгээс тухайн үед Г.Мт хахууль болгож өгөх зайлшгүй тулгамдсан хэрэгцээ шаардлага байсан уу? Хашаа гэх зэрэг нэгдсэн журмаар шалгалт хийж байсан гэх асуудлууд 2020 онд болсон үйл явдлууд байдаг. Гэтэл хахууль өгсөн гэх вар, шүдлэн үрээ нь 2018, 2019 онд багийн өдөрлөгт зориулж өгсөн байдаг. Б.Дгийн тухайд ваар шүдлэн үрээг Г.Мт зайлшгүй хахууль өгөх дэмжлэг, туслалцаа болгож өгөх, Г.Мын шаардсанаар өгсөн гэх хэрэгцээ шаардлага байхгүй гэж харагдаж байна. Прокурорын зүгээс Г.Мт өгөх санаа зорилго нь юу байсан бэ? үүний анхаар үзээсэй гэж ярьж байна. Өмгөөлөгчийн зүгээс мөн Г.Мт өгөх тулгамдсан шаардлага байсан уу? гэдгийг шүүх анхаарч үзээсэй гэж үзэж байна. Б.Дөнөөдрийн шүүх хуралдаан болон өмнөх Давж заалдах шатны шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа ч хэлж байсан. Үүнд Г.М надаас тулгаж шаардсан зүйл байхгүй. Багийн өдөрлөгийн үйл ажиллагааг би ваар, үрээг өөрийн сайн дураараа аваачиж өгсөн гэж хэлсэн. Баасансүрэн гэх хүнээс багийн өдөрлөгийг хэрхэн яаж зохион байгуулагддаг талаар сонсоод Б.Дөөрөө сайн дураараа оролцсон гэж хэлсэн. Баасансүрэн гэх хүний тухайд өмнөх буюу 2023 оны анхан шатны шүүх хуралдаан дээр ярьсан байдаг. Мөн энэ асуудлыг шалгаж тогтоогоогүй гэж ярьж байсан. Энэ нөхцөл байдлаас дүгнэж үзэхэд Б.ДГ.Мын шаардсанаар багийн өдөрлөгийн үйл ажиллагаанд ваар болон шүдлэн үрээг өгөөд байгаа нөхцөл байдал биш харин эсрэгээр хэсгийн ахлагч гэх Баасансүрэн гэх хүнээс багийн өдөрлөг ийм журмаар ингэж болдог гэдгийг мэдээд үүнд сайн дураараа оролцсон гэх нөхцөл байдал тогтоогдож байна. Иймд дээрх нөхцөл байдлыг дүгнэж үзэхэд Г.М хахуульд ваар болон шүдлэг үрээг авсан гэх үйл баримт нотлогдон тогтоогдохгүй байна. Энэ гэмт хэргийн шинжгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Иймд Г.Мт холбогдох хэргийн хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Д.Г:

...Намайг ийм хэргүүд хийсэн гээд байгаа цаанаа бас улс төрөөс ард түмнийхээ дэмжлэгийг аваад явж байгаа энэ байдлыг дарахын тул улс төрийн зорилготой зохион байгуулалттай үйл ажиллагаа байгаа. Би төрийн албыг хашихдаа өөрийнхөө ашиг сонирхлыг нэгдүгээр тавьж явж байгаагүй. Тийм учраас миний хийсэн хэргийг шүүх цагаатгаж өгнө үү... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Ч.Б:

...Мэдүүлгээ бүгдийг нь өгсөн. Би хахууль өгсөн гэж өөрийгөө бодохгүй байна. Шүүх үнэн зөвөөр шийдэж өгнө үү. Өөр хэлэх зүйлгүй... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Б.Д:

...Би сумын Засаг даргын орлогч сум өөрөө намайг гэрээ хий байгуул, энэ мөнгийг шилжүүл гэсэн учраас тухай үед би тэр мөнгийг шилжүүлсэн. Сүүлд 2020 онд яагаад энэ авлига байсан бэ? энэ юу болсон бэ гэхэд хууль мэддэг хүн энэ чинь хувийн дансаар авсан байна гэж хэлсэн. Хувийн дансаар ийм гүйлгээ хийгдэхгүй гэдэг утгаар Авлигатай тэнцэх газар өгсөн. Намайг яагаад улсын яллагч яллаад байгаа дээр гайхаж байна. Хувийн дансаар өгснийг нь Авлигатай тэнцэх газар өгсөн. Үүнд би нярав. Д.Цдансаар сум орон нутгийн баяр наадмын үйл ажиллагаанд зориулж нийгмийн хариуцлагын гэрээний дагуу өгсөн. Үүнийг Д.Год өгсөн үү, сумандаа өгсөн үү би мэдэхгүй. Өгсөн нь үнэн. Энэ ваар, үрээ хоёрын хувьд Бааска гэх хүн суманд ингэх ёстой гээд байхаар нь тухай үед би 2017 онд очоод газар худалдаж аваад 2018,2019 онд наадам болно оролцох ёстой гээд байхаар нь тухайн үед өгсөн. Энэ хүн өөрөө аваагүй гэдэг нь бусад баримтаар нотлогдож байна. Би өөртөө хахууль өгөөд ашигтай зүйл хийгээгүй. Хууль мэдэхгүй учраас хуулийн байгууллагад хандсан нь үнэн. Өөр хэлэх зүйлгүй... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Г.М:

...Би ажил алба хийж байгаа залуу хүн. Миний ард 5 хүүхэд, эхнэр маань байдаг. Тийм учраас эдгээр байдлыг харгалзан үзээд хуулийн дагуу үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү... гэсэн дүгнэлтийг тус тус гаргадаг.

 

  Шүүх 7 хавтас эрүүгийн хэргийн материалд авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч нарын мэдүүлгүүд, улсын яллагч, шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн дүгнэлт зэргийн эх сурвалжийг магадлах аргаар шалгаад дараах дүгнэлтэд хүрлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Прокурор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавьж, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцоно.” гэж,

мөн хуулийн 4.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Прокурор нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шүүхийн өмнө нотлох үүрэг хүлээнэ.” гэж хуулиар түүний эрх, үүргийг тодорхойлж өгсөн.

 

Гэтэл прокурор нь дээрх эрх, үүргийнхээ хүрээнд шүүх хуралдаанд яллах чиг үүргийг хэрэгжүүлж оролцохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын яллагч хуулийн үндэслэл, хэргийн бодит байдал, нотлох баримтад тулгуурлан өөрийн дотоод итгэлийг удирдлага болгон яллана.” гэж заасныг дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйл 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэсний дагуу мөн хуулийн ерөнхий ангийн 3 дахь хэсэгт “”Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэснийг баримталлаа.

 

Улмаар шүүх хэргийн бодит байдлыг хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн сэргээн тогтоохдоо прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэрэгт хамааралтай бүхий л нөхцөл байдлыг үнэлж, дүгнэдэг бөгөөд нотолгооны ач холбогдолтой, хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг болон бусад нотлох баримтуудтай харьцуулан тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэт, бодит байдлаар нь хянах үүрэгтэй.

 

Шүүх энэ үүргийнхээ хүрээнд хэргийн бодит байдлыг тогтоохдоо хэрэгт цугларсан нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хангалттай болон хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжлэх учиртай.

 

Эцэст нь дүгнэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг баримтална.” гэж заасан хэмжээ хязгаарын хүрээнд шүүгдэгч Д.Г, Б.Д, Ч.Б, Г.М нарт холбогдох эрүүгийн 2034004400531 дугаартай хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэж заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгаж шийдвэрлэх нь зүйтэй гэсэн шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэх үйл баримтын хувьд эргэлзээтэй үйл баримт болон Иргэний эрх зүйн харилцааны үйл баримт тус тус тогтоогдлоо.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.Г, Б.Д, Ч.Б, Г.М нарын гэм буруутай үйл баримтыг тогтоохын тулд хуульд заасан арга, хэрэгслээр шаардлагатай бүхий л ажиллагааг хийсний эцэст шүүхийн шийдвэрт нөлөөлж болох уг үүссэн эргэлзээтэй гэх үйл баримтыг шүүх заавал няцаан үгүйсгэсэн байх ёстой бөгөөд няцаан үгүйсгэгдээгүй бол тэрхүү эргэлзээг тухайн хүнд ашигтайгаар шийдвэрлэх агуулга Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тусгалаа олсон.

 

Авлигын гэмт хэргийн үндсэн шинж нь хуулиар олгогдсон бүрэн эрх, чиг үүргийн дагуу албан үүргээ хэрэгжүүлж буй албан тушаалтан нь тухайн албаныхаа эрх ашгийн эсрэг албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх, зориуд албан үүргээ хэрэгжүүлэхгүй байх замаар өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгохоор хувийнхаа ашиг зорилгыг гүйцэлдүүлэн ашиг, хонжоо олсон байдаг онцлогтой.

“Хахууль авах” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг дээрх үндсэн шинжүүдээс гадна бусдын хууль бус зорилгыг гүйцэлдүүлсэн болон гүйцэтгэхээр амласны хариуд албан тушаалтан этгээд нь хувьдаа ашиг олохын төлөө эдийн болон эдийн бус баялаг олж авах, эзэмших, өмчлөх эрхийг үнэн төлбөргүй, хөнгөлөлттэй ажил үйлчилгээ авсан, энэ гэмт хэргийн улмаас хувьдаа эсхүл өөрийн хамаарал бүхий хүн, хуулийн этгээдэд ашигтай байдал бий болгох зорилгоор шууд санаатай, шунахайн сэдэлтээр үйлдэгддэг онцлогтой.

 

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь дээрх шинжээс гадна улс төрд нөлөө бүхий этгээд, эсхүл зохион байгуулалттай гэмт бүлэг, хясан боогдуулах аргаар үйлдэгдсэн байхыг шаарддаг.

 

Хясан боогдуулах аргаар гэдэг нь нийтийн болон улс төрд нөлөө бүхий этгээд нь өөрийн эрхэлж буй албан үүргээ хуулиар хүлээсэн чиг үүргийнхээ дагуу хэрэгжүүлэхийн тулд, эсхүл хэрэгжүүлэхгүй байж бусдад давуу байдал олгох үүднээс шунахайн сэдэлтээр эдийн болон эдийн бус баялаг хахуульд өгөхийг шаардах, шаардсан эд зүйлийг өгөхгүй бол өмнө нь авсан ажил, үйлчилгээг цуцлах, өөр хүн, хуулийн этгээдэд уг боломжийг олгох, олгоно гэх мэт хууль бус санаатай үйлдэл гаргасан байхыг ойлгоно. 

Прокуророос Д.Гыг Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг дарга буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа:

-Хахууль өгөгч Б.Дгийн “...Бултдаг рашаан” ХХК-д 1 га газрыг мод үржүүлгийн чиглэлээр эзэмших...” гэсэн ашиг сонирхлын үүднээс Авилгын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5-д “албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардах”, 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх,”, 7.1.7-д “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж “Бултдаг рашаан” ХХК-д 1 га газрыг 15 жилийн хугацаатай мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах газар эзэмшүүлэх захирамж гаргаж Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.3-д “...Монгол Улсын иргэнд газар эзэмшүүлэх, ашиглуулах, асуудлыг хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэх...” гэсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд Б.Дгээс хахууль өгөхийг шаардаж, 2017 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Засаг даргын Тамгын газрын нярав Д.Цхаан банк дахь 5727122188 дугаарын дансаар дамжуулан 1.500.000 төгрөгийн хахууль авсан талаарх гэмт хэрэгт 

“Булдтаг рашаан” ХХК-ийн Авлигатай тэмцэх газарт гаргасан 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 14 дугаартай өргөдөл /1-р хх-ийн 3 дугаар хуудас/,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 4 дүгээр хуудас/,

2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн хаан банкны дансны хуулганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 7 дугаар хуудас/,

2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл болон гэрч Д.Цхаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулна /1-р хх-ийн 8-10 дугаар хуудас/,

2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын Тамгын газрын нярвын өрөөнд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 11-18 дугаар хуудас/,

“Хан-Үнэлэмж” ХХК-ийн 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 35 дугаартай үнэлгээний тайлан /1-р хх-ийн 56-64 дүгээр хуудас/,

Хаан банкны 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 50/7095 дугаартай “Д.Ц5727122188 тоот дансны 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны дэлгэрэнгүй хуулгыг хүргүүлэх” тухай албан тоот болон гэрч Д.ЦХаан банкны 5727122188 дугаартай дансны 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 31-ны өдөр хүртэлх хугацааны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, Хаан банкны 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 50/7095 дугаартай албан бичгээр ирүүлсэн дансны хуулга болон орлогын баримт /1-р хх-ийн 68-70, 80 дугаар хуудас/,

Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 07/484 дугаартай албан бичиг /1-р хх-ийн 72-74-р хуудас/,

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 356 дугаартай бичгээр ирүүлсэн Д.Гын Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон Хөрөнгө орлогын мэдүүлгийн хяналт, шалгалтын танилцуулга, 2016-2019 оны ХАСХОМ /2-р хх-ийн 147-165-р хуудас/,

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, комиссар М.Батмөнхийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн СD-нд хуулсан бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /5-р хх-ийн 115-117-р хуудас/,

Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн А/324 дугаартай “Газар эзэмших эрхийг цуцлах тухай” захирамж /1-р хх-ийн 81 тал/,

Бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тухай тэмдэглэл болон хуулбарлан авсан бичгийн нотлох баримтууд /1-р хх-ийн 88-119 дүгээр хуудас/,

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 12/ШШ2020/0043 дугаартай “...Батсүмбэр сумын засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн А/324 дугаартай захирамжийн Бултдаг рашаанд ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэлээ...” гэх шийдвэр /4-р хх-ийн 184-191-р хуудас/ болон гэрч Б.Дгийн 1-р хх-ийн 20-21, 22-23, 24, гэрч Д.Ц1-р хх-ийн 30, 31-33, 34-35, 5-р хх-ийн 127-129, 5-р хх-ийн 131-132, гэрч Х.Нэргүйгийн 2-р хх-ийн 116 дугаар хуудас мэдүүлгүүд болон бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон гэж үздэг.

 

Гэтэл 5-р хх-ийн 217-218 дугаар хуудсанд авагдсан “Сумын баяр наадмын үйл ажиллагаанд хандив” гэх зориулалттай утга агуулга бүхий 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Б.Дгийн Батсүмбэр сумын ЗДТГазрыг төлөөлж, Засаг даргын орлогч Ц.Булгантай хийсэн “Нийгмийн хариуцлагын гэрээ”, 219 дүгээр хуудсанд авагдсан Төв аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Жамбалсүрэнгийн 2021 оны 08 дугаар сарын 31-ний 208 дугаартай Төв аймаг дахь Төрийн Аудитын газарт явуулсан “Батсүмбэр сумын 2017 оны орон нутгийн хөгжлийн сангийн тайлан болон холбогдох санхүүгийн тайланд хяналт шалгалт хийж, дүгнэлт, тайлбар гаргах тухай” албан тоот, 221 дүгээр хуудсанд авагдсан Төв аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, Аудитын албаны 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 33/28 дугаартай “Төв аймгийн ИТХ-аас ирүүлсэн хүсэлтийн дагуу шалгалт хийх тухай” Хяналт шалгалтын удирдамж, 222-225 дугаар хуудсанд авагдсан “Хяналт шалгалт хийсэн танилцуулга, Батсүмбэр сумын ЗДТГ-т 2017 оны нягтлан бодогчоор ажиллаж байсан Д.Нямдаваагийн “Санхүүгийн хяналт, Аудитын албанд гаргасан тайлбар, 226-227 дугаар хуудсанд авагдсан Орон нутгийн Хөгжлийн сангийн баримт, Төв аймгийн Батсүмбэр сумын баяр наадмын зардлын тайлан, бэлэн мөнгөний гүйлгээний тайлан, 228 дугаар хуудсанд авагдсан Төв аймгийн Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газрын дарга М.Отгонбатын 2021 оны 10 дугаар сарын 07-ны 07/738 дугаартай албан тоот, Төв аймгийн Санхүүгийн хяналт, Аудитын албаны дарга Б.Саруулын 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 33/56 дугаартай Төв аймгийн ИТХ-ын төлөөлөгч Д.Гын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Төмөрөөд хандаж явуулсан “Хяналт шалгалтын материал хүргүүлэх тухай” албан тоот, 2-р хх-ийн 122, 123, 124 дүгээр хуудсанд авагдсан 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Баримт бичигт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, Орон нутгийн Хөгжлийн сангийн баримт, Төв аймгийн Батсүмбэр сумын баяр наадмын зардлын тайлан, 211-213 дугаар хуудсанд авагдсан “Ерөнхийлөгч ажлаа Төрийн ордноос биш түймэртэй ойгоос эхэллээ” гэсэн гарчигтэй гэрэл зургийн үзүүлэлтүүд,

гэрч А.Цогтмагнайгийн ...Төв аймгийн Батсүмбэр сумын 3 дугаар багт хүүхдийн зуслангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан. Миний бие 2015 онд "Сансари" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон... ...Тухайн үед Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын Тамгын газартай манай "Сансари" ХХК нь "Нийгмийн хариуцлагын гэрээ" байгуулж 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 1.500.000 төгрөг нэг данс руу шилжүүлсэн... /2-р хх-ийн 104-105 дугаар хуудас/,

гэрч Б.Лхагвасүрэнгийн ...Б.Днь манай 3 дугаар багийн Түшээ гүн гэх газарт газар эзэмшсэн, тэр газартаа амралтын бааз маягийн зүйл барьж байгаа... /5-р хх-ийн 143-144 дүгээр хуудас/ мэдүүлэг болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Дгийин өгсөн ...би Нийгмийн хариуцлагын гэрээг Батсүмбэр сумын Засаг даргын орлогч Ц.Булгантай байгуулсан, Ниймгийн хариуцлагын гэрээнд заасны дагуу 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийг Засаг дарга Д.Год өгөөгүй, тус сумын баяр наадмын үйл ажиллагаанд зориулан өгсөн... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар гэрч Б.Д, Д.Цэцэгжаргал нарын хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан удаа дараагийн мэдүүлгүүд нь үгүйсгэгдэж, шүүгдэгч Д.Гнь хахууль өгөгч Б.Дгийн “...Бултдаг рашаан” ХХК-д 1 га газрыг мод үржүүлгийн чиглэлээр эзэмших...” гэсэн ашиг сонирхлын үүднээс Авилгын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5-д “албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардах”, 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх,”, 7.1.7-д “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж “Бултдаг рашаан” ХХК-д 1 га газрыг 15 жилийн хугацаатай мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах газар эзэмшүүлэх захирамж гаргаж Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.3-д “...Монгол Улсын иргэнд газар эзэмшүүлэх, ашиглуулах, асуудлыг хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэх...” гэсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд Б.Дгээс хахууль өгөхийг шаардаж, 2017 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Засаг даргын Тамгын газрын нярав Д.Цхаан банк дахь 5727122188 дугаарын дансаар дамжуулан 1.500.000 төгрөгийн хахууль авсан гэх үйл баримт эргэлзээтэй нөхцөл байдлыг бий болгосон өөр үйл баримт бий болж байна.

 

Тодруулбал: шүүгдэгч Д.Гнь “Бултдаг рашаан” ХХК-д 1 га газрыг 15 жилийн хугацаатай мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах газар эзэмшүүлэх захирамж гаргаж, албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд Б.Дгээс хахууль өгөхийг шаардсан гэдэг нь

гэрч Б.Мөнхбаярын ...Миний бие 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Т.Даваанямаас ажлыг нь хүлээн авсан юм... ...Газрын хувийн хэрэгт Бултдаг рашаан ХХК-ийн мэдээлэл, захирамж, гэрчилгээ нь огт байгаагүй... ...”Бултдаг рашаан” ХХК-ийн захирал Б.Дд би энэ талаар хэлж байсан боловч албан ёсоор хүсэлт, материалаа өгч байгаагүй. 2020 оны 04 дүгээр сарын үед 3-р багийн хурлын дарга, иргэдийн төлөөлөгч нар нь Бултдаг рашаан ХХК нь гол, рашаан бүхий газрыг бохирдуулж, хашаа барьж байна гэх утгатай өргөдөл ирсэн. Үүний дагуу Засаг даргын орлогч Ц.Булган, татварын байцаагч н.Мөнхбаяр, байгаль орчны байцаагч н.Эрдэнэтуяа, хууль эрх зүйн ажилтан н.Ганзориг, жолооч н.Баасансүрэн гэсэн бүрэлдэхүүнтэй Бултдаг рашаан ХХК-ийн газар дээр нь очиж үзэхэд уг компанид олгосон газар нь усны энгийн хамгаалалтын бүс дотор буюу голоос 7 метрийн зайтай, 7-8 гэр барьсан, суурин бие засах газартай, мод үржүүлгийн чиглэлээр буюу зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулаагүй байсан. Тухайн үед Бултдаг рашаан ХХК-д газар чөлөөлөх мэдэгдэл өгсөн. Уг мэдэгдэлд гэрээг дүгнээгүй, усан сан бүхий газрыг бохирдуулсан, үерийн хамгаалалтын бүсэд үйл ажиллагаа явуулсан тул Газрын тухай хуульд заасны дагуу газрыг чөлөөлөх шаардлагатай талаар тусгасан. Уг мэдэгдлийн дагуу Бултдаг рашаан ХХК нь газар чөлөөлөхгүй байсан тул 10 гаруй хоногийн дараа очиж хашааг нь албадан чөлөөлсөн. Ингээд миний бие бултдаг рашаан ХХК-ийн газар эзэмших эрхийг цуцлах тухай захирамжийн төсөл боловсруулж, хууль эрх зүйн ажилтнаар хянуулж, Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн А/324 дугаартай захирамжаар газар эзэмших эрхийг цуцалсан. Суманд үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжүүдтэй Сумын Засаг даргын Тамгын газраас нийгмийн хариуцлагын гэрээ байгуулдаг. Энэ гэрээний дагуу аж ахуй нэгжүүд нь өөрсдийн эрхэлдэг ажил үүрэгтэй холбоотойгоор суманд нийгмийн сайн дурын ажил явуулах зорилготой юм. Б.Дтэй би анх уулзаж газрынх нь бичиг баримт дутуу талаар хэлж байсан... /1-р хх-ийн 25-26 дугаар хуудас/,

гэрч Ц.Булганы ”Бултдаг рашаан” ХХК-тай байгуулсан нийгмийн хариуцлагын гэрээ нь Батсүмбэр суманд үйл ажиллагаа явуудаг аж ахуйн нэгжүүдтэй байгуулдаг гэрээ юм... ...Газартай холбоотой асуудлыг Б.Мөнхбаяр болон Засаг дарга нар гаргадаг учраас би энэ асуудлын талаар мэдэхгүй... ...“Бултдаг рашаан” ХХК-ийн Б.Днь тухайн үед надтай ирж уулзаад манай зүгээс танай сумын наадамд туслах хүсэлтэй байна гэж надтай ирж уулзсан. Яагаад надтай уулзсан гэхээр Нийгмийн хариуцлагын гэрээг би хариуцдаг учраас надтай уулзсан байгаа. Тэр үед би Б.Дд ямар ч байдлаар хамтарч ажиллаж болно гэж хэлээд гаргасан байгаа... ..."Бултдаг рашаан" ХХК нь газрыг зориулалтын бусаар ашигласан үндэслэлээр газар эзэмших эрхийг нь цуцалсан. Уг компани нь мод үржүүлгийн зориулалтаар авсан газарт амралтын чиглэлээр явуулж байна гэж нутгийн иргэд гомдол гаргасны дагуу шалгаж үзээд эрхийг нь цуцалсан байх гэж би ойлгож байна... /1-р хх-ийн 39-40 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд болон 5-р хх-ийн 217-218 дугаар хуудсанд авагдсан “Сумын баяр наадмын үйл ажиллагаанд хандив” гэх зориулалттай утга агуулга бүхий 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Б.Дгийн Батсүмбэр сумын ЗДТГазрыг төлөөлж, Засаг даргын орлогч Ц.Булгантай хийсэн “Нийгмийн хариуцлагын гэрээ”, 219 дүгээр хуудсанд авагдсан Төв аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Жамбалсүрэнгийн 2021 оны 08 дугаар сарын 31-ний 208 дугаартай Төв аймаг дахь Төрийн Аудитын газарт явуулсан “Батсүмбэр сумын 2017 оны орон нутгийн хөгжлийн сангийн тайлан болон холбогдох санхүүгийн тайланд хяналт шалгалт хийж, дүгнэлт, тайлбар гаргах тухай” албан тоот, 221 дүгээр хуудсанд авагдсан Төв аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, Аудитын албаны 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 33/28 дугаартай “Төв аймгийн ИТХ-аас ирүүлсэн хүсэлтийн дагуу шалгалт хийх тухай” Хяналт шалгалтын удирдамж, 222-225 дугаар хуудсанд авагдсан “Хяналт шалгалт хийсэн танилцуулга, Батсүмбэр сумын ЗДТГ-т 2017 оны нягтлан бодогчоор ажиллаж байсан Д.Нямдаваагийн “Санхүүгийн хяналт, Аудитын албанд гаргасан тайлбар, 226-227 дугаар хуудсанд авагдсан Орон нутгийн Хөгжлийн сангийн баримт, Төв аймгийн Батсүмбэр сумын баяр наадмын зардлын тайлан, бэлэн мөнгөний гүйлгээний тайлан, 228 дугаар хуудсанд авагдсан Төв аймгийн Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газрын дарга М.Отгонбатын 2021 оны 10 дугаар сарын 07-ны 07/738 дугаартай албан тоот, Төв аймгийн Санхүүгийн хяналт, Аудитын албаны дарга Б.Саруулын 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 33/56 дугаартай Төв аймгийн ИТХ-ын төлөөлөгч Д.Гын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Төмөрөөд хандаж явуулсан “Хяналт шалгалтын материал хүргүүлэх тухай” албан тоот, 2-р хх-ийн 122, 123, 124 дүгээр хуудсанд авагдсан 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Баримт бичигт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, Орон нутгийн Хөгжлийн сангийн баримт, Төв аймгийн Батсүмбэр сумын баяр наадмын зардлын тайлан, 211-213 дугаар хуудсанд авагдсан “Ерөнхийлөгч ажлаа Төрийн ордноос биш түймэртэй ойгоос эхэллээ” гэсэн гарчигтэй гэрэл зургийн үзүүлэлтүүд зэргээр няцаагдаж байх ба гэрч Б.Мөнхбаярын ...Газрын хувийн хэрэгт Бултдаг рашаан ХХК-ийн мэдээлэл, захирамж, гэрчилгээ нь огт байгаагүй... ...”Бултдаг рашаан” ХХК-ийн захирал Б.Дд би энэ талаар хэлж байсан боловч албан ёсоор хүсэлт, материалаа өгч байгаагүй... ...Уг гэрээг Бултдаг рашаан ХХК-тай байгуулж байх үед Б.Дтэй би анх уулзаж газрынх нь бичиг баримт дутуу талаар хэлж байсан... /1-р хх-ийн 25-26 дугаар хуудас/ гэх мэдүүлгээр “Буянт-Үйлстэн” ТББ-н Төв аймаг Батсүмбэр сумын 3 дугаар баг Түшээгүнд байршилтай мод үржүүлгийн зориулалт бүхий 1 га газрын газар эзэмших эрхийг “Бултдаг рашаан” ХХК-д шилжүүлэхгүй удсаны шалтгаан нь иргэн Б.Днь газар эзэмших эрх шилжүүлэхтэй холбоотой хууль, дүрэм журамд зааснаар албан ёсоор хүсэлт, материалаа өгөөгүй байсантай холбоотой байна.

 

Түүнчлэн 2017 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Засаг даргын Тамгын газрын нярав Д.Цхаан банк дахь 5727122188 дугаарын дансаар дамжуулан 1.500.000 төгрөгийн хахууль авсан гэдэг нь 5-р хх-ийн 217-218 дугаар хуудсанд авагдсан “Сумын баяр наадмын үйл ажиллагаанд хандив” гэх зориулалттай утга агуулга бүхий 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Б.Дгийн Батсүмбэр сумын ЗДТГазрыг төлөөлж, Засаг даргын орлогч Ц.Булгантай хийсэн “Нийгмийн хариуцлагын гэрээ”, 219 дүгээр хуудсанд авагдсан Төв аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Жамбалсүрэнгийн 2021 оны 08 дугаар сарын 31-ний 208 дугаартай Төв аймаг дахь Төрийн Аудитын газарт явуулсан “Батсүмбэр сумын 2017 оны орон нутгийн хөгжлийн сангийн тайлан болон холбогдох санхүүгийн тайланд хяналт шалгалт хийж, дүгнэлт, тайлбар гаргах тухай” албан тоот, 221 дүгээр хуудсанд авагдсан Төв аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, Аудитын албаны 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 33/28 дугаартай “Төв аймгийн ИТХ-аас ирүүлсэн хүсэлтийн дагуу шалгалт хийх тухай” Хяналт шалгалтын удирдамж, 222-225 дугаар хуудсанд авагдсан “Хяналт шалгалт хийсэн танилцуулга, Батсүмбэр сумын ЗДТГ-т 2017 оны нягтлан бодогчоор ажиллаж байсан Д.Нямдаваагийн “Санхүүгийн хяналт, Аудитын албанд гаргасан тайлбар, 226-227 дугаар хуудсанд авагдсан Орон нутгийн Хөгжлийн сангийн баримт, Төв аймгийн Батсүмбэр сумын баяр наадмын зардлын тайлан, бэлэн мөнгөний гүйлгээний тайлан, 228 дугаар хуудсанд авагдсан Төв аймгийн Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газрын дарга М.Отгонбатын 2021 оны 10 дугаар сарын 07-ны 07/738 дугаартай албан тоот, Төв аймгийн Санхүүгийн хяналт, Аудитын албаны дарга Б.Саруулын 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 33/56 дугаартай Төв аймгийн ИТХ-ын төлөөлөгч Д.Гын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Төмөрөөд хандаж явуулсан “Хяналт шалгалтын материал хүргүүлэх тухай” албан тоот, 2-р хх-ийн 122, 123, 124 дүгээр хуудсанд авагдсан 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Баримт бичигт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, Орон нутгийн Хөгжлийн сангийн баримт, Төв аймгийн Батсүмбэр сумын баяр наадмын зардлын тайлан, 211-213 дугаар хуудсанд авагдсан “Ерөнхийлөгч ажлаа Төрийн ордноос биш түймэртэй ойгоос эхэллээ” гэсэн гарчигтэй гэрэл зургийн үзүүлэлтүүд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Дгийин өгсөн ...би Нийгмийн хариуцлагын гэрээг Батсүмбэр сумын Засаг даргын орлогч Ц.Булгантай байгуулсан, Ниймгийн хариуцлагын гэрээнд заасны дагуу 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийг Засаг дарга Д.Год өгөөгүй, тус сумын баяр наадмын үйл ажиллагаанд зориулан өгсөн... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Гнь Д.Ц1.500.000 төгрөгийг 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Засаг дарга Д.Год бэлнээр авч өгсөн гэх цаг хугацаанд тус суманд гал түймэр гарч онц байдал зарласан, Монгол Улсын Ерөнхийлөгч, шадар сайд тэргүүтэй онцгой комиссын алба хаагч нартай гал түймрийн голомтод ажиллаж байсан буюу ажлын байран дээрээ байхгүй байсан болох нь тэмдэглэлийн дэвтрийн 3 хуудас хуулбар, ерөнхийлөгчийн цахим хаяг дахь мэдээлэл 2 хуудас, гэрэл зургийн үзүүлэлтүүд 3 ширхэг, мөн Б.Дтэй огт харилцаж байгаа нь 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Нийгмийн хариуцлагын гэрээг сумын Засаг даргын орлогч Ц.Булгантай байгуулсан гэрээ, тус гэрээний ар талд 1.500.000 төгрөгийг сумын баяр наадмын үйл ажиллагаанд хандив гэж тэмдэглэгдсэн байдал, нярав Д.Цөөрөө сум орон нутагт тайлагнасан санхүүгийн баримт, Төв аймгийн Санхүүгийн хяналт, Аудитын албаны даргын 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 33/56 дугаартай “Хяналт шалгалтын материал хүргүүлэх тухай” албан тоот зэргээр “Бултдаг рашаан” ХХК-с нярав Д.Цтоот дансанд шилжүүлсэн гэх 1.500.000 төгрөг тухайн сум орон нутгийн баяр наадмын үйл ажиллагаанд зарцуулагдсан гэдэг үйл баримт бий болж байна.

 

Улмаар шүүгдэгч Д.Гын “Бултдаг рашаан” ХХК-ий захирал Б.Дгээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсэнийхээ төлөө, 1.500.000 төгрөгийн хахууль авсан гэх үйл баримтад эргэлзээтэй нөхцөл байдал тогтоогдож байна гэж үзлээ.

 

“Бултдаг рашаан” ХХК-ий захирал Б.ДТөв аймгийн Батсүмбэр сумын Баянгол 3 дугаар багийн Түшээ Гүн гэх газарт байрлах мод үржүүлгийн зориуцлалттайгаар 15 жилийн хугацаагаар эзэмшсэн 1 га газраа зориулалтын дагуу ашиглаагүй амралт сувилал, аялал зугаалгын зориулалттайгаар ашиглаж байсан болох нь 5 дугаар хх-ийн 228, 229-233 дугаар хуудсанд авагдсан Төв аймгийн Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газрын дарга М.Отгонбатын 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 07/738 дугаартай албан бичиг, “Бултдаг рашаан” ХХК-ий мод үржүүлгийн зориулалтаар эзэмшиж байгаа 1 га газрын газар ашиглалтын байдалд хяналт шалгалт хийсэн ажлын хэсгийн дүгнэлт, тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

Мөн шүүгдэгч Д.Гыг хахууль өгөгч Ч.Бгийн “...манай газрыг хууль бусаар хураан авч магадгүй...” гэх ашиг сонирхлын үүднээс Авилгын эсрэг тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5-д “албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардах”, 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх” 7.1.7-д “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцдаа Ч.Бгаас хахууль өгөхийг шаардаж, Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын Тамгын газарт байрлах албан өрөөндөө 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр “Экошим мандал” ХХК-ийн захирал Ч.Бгийн хүү Б.Бдамжуулан 3.000.000 төгрөгийн хахууль авсан талаарх гэмт хэрэгт:

“Эко Шим Мандал” ХХК-ий захирал Ч.Б“Авилгатай тэмцэх газарт” гаргасан гомдол /2-р хх-ийн 2-3 дугаар хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл 2-р хх-ийн 5 дугаар хуудас/,

Газар эзэмших эрхийн гэрчилгээнүүдийн хуулбарууд, 2-р хх-ийн 35-43 дугаар хуудас/,

Кассын зарлагын ордер /2-р хх-ийн 44 дүгээр хуудас/,

Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А/258 дугаартай “Газар эзэмших эрхийг цуцлах тухай” захирамж, уг захирамжийн нэгдүгээр хавсралт /2-р хх-ийн 54, 55-56 дугаар хуудас/,

Төв аймгийн Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газрын дарга М.Отгонбатын “Чиглэл өгөх тухай” 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 67/717 дугаартай албан бичиг /2-р хх-ийн 53 дугаар хуудас/ болон гэрч Ч.Б, Б.Билгүүн, гэрч Б.Мөнхбаярын ...2020 онд Батсүмбэр сумын Засаг даргын захирамжийн дагуу иргэдийн газрын тооллого явагдсан. Уг захирамжийн дагуу 328.8 га бүхий 38 иргэний газрыг төлбөр төлөөгүй болон гэрээ дүгнээгүй, газрыг зориулалтын дагуу ашиглаагүй, хэмжээ хэтрүүлсэн хашсан зэрэг үндэслэлүүдээр цуцлагдсан... ...Би уг ажлын хэсэгт орсон байгаа. Уг захирамжийн дараахан 2020 оны 05 сарын сүүлээр Төв аймгийн Засаг даргын захирамжийн дагуу ажлын хэсэг ирж газартай холбоотой асуудлуудыг шалгасан. Уг шалгалтаас Батсүмбэр сумын Засаг даргын газрын эрхийг цуцалсан захирамжуудыг шалгаж зөвтгөж гарга гэсэн захирамж гарсан байгаа. Түүнийх нь дагуу Батсүмбэр сумын Засаг дарга Д.Гнь шүүхээр шийдүүлнэ гэж байсан... /2-р хх-ийн 20-22 дугаар хуудас/ нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үздэг.

 

Үүнтэй холбоотойгоор иргэн Ч.Бнь “...манай газрыг хууль бусаар хураан авч магадгүй...” гэх ашиг сонирхлын үүднээс шүүгдэгч Д.Год 3.000.000 төгрөгийг хүү Б.Бдамжуулан 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр өрөөндөө ганцаараа байхад өгсөн гэж гомдол гаргасан.

 

Гэтэл хавтаст хэрэгт авагдсан баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Гнь Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргаар ажиллаж байхдаа 38 иргэн, аж ахуйн нэгжийн нийт 326.8 га газрын эзэмших эрхийг “Гэрээний заалт зөрчсөн, гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдэг үндэслэлээр 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А/258 дугаартай “Газар эзэмших эрхийг цуцлах тухай” захирамжаар хүчингүй болгосон ба Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А/258 дугаартай “Газар эзэмших эрх цуцлах тухай” захирамжийн нэгдүгээр хавсралтад дурдагдсан “Газар эзэмших эрх цуцлагдах иргэн, аж ахуйн нэгжийн нэрс дотор иргэн Ч.Бгийн Төв аймаг, Батсүмбэр сумын Цогт-Өндөр 2 дугаар багийн “Дуган даваа” гэх газарт байрлах 7.5 га, Баянгол 3 дугаар багийн Сөгнөгөр гэх газарт байрлах 3.9 га, 1 га, 9.3 га, 3 га,

иргэн Б.Мөнхцэцэгийн Төв аймаг, Батсүмбэр сумын Баянгол 3 дугаар багийн Сөгнөгөр гэх газарт байрлах 10 га, 1 га, 1 га,

иргэн Б.Тэмүүлэнгийн Төв аймаг, Батсүмбэр сумын Баянгол 3 дугаар багийн Сөгнөгөр гэх газарт байрлах 3.6 га, нийт 40.3 га газрын эзэмших эрхийг тус тус хүчингүй болгосон байна.

 

Түүнээс гадна шүүгдэгч Д.Гнь 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А/258 дугаартай “Газар эзэмших эрхийг цуцлах тухай” захирамжийг гаргахаас өмнө хуульд заасан сонсгох, мэдэгдэх ажиллагааг хийсэн болох нь 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Сумын Засаг даргын удирдлагын зөвлөлийн хурлын тэмдэглэл /2-р хх-ийн 50 дугаар хуудас/, 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Ашиглалтгүй тариалангийн талбайг тогтоох ажлын хэсгийн тайлан /2-р хх-ийн 51-52 дугаар хуудас/, Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А/258 дугаартай “Газар эзэмших эрхийг цуцлах тухай” захирамжийн нэгдүгээр хавсралт /2-р хх-ийн 55-56 дугаар хуудас/, 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн мэдэгдэх хуудсууд /2-р хх-ийн 57-60 дугаар хуудас/, Мэдэгдэх хуудсыг хүлээн авсан тухай тэмдэглэл /2-р хх-ийн 61-65 дугаар хуудас/ зэргээр шүүгдэгч Д.Гын Батсүмбэр сумын Засаг даргаар ажиллаж байхдаа гаргасан 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А/258 дугаартай “Газар эзэмших эрхийг цуцлах тухай” захирамж хууль бус, гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж үзэх боломжгүй байна.

Учир нь 2 дугаар хх-ийн 35 дугаар хуудсанд авагдсан гэрчилгээнүүдийн хуулбаруудаас №000558956 дугаартай 22 га газар эзэмших эрхийн гэрчилгээ иргэн Батаагийн эзэмшилд 15 жилийн хугацаагаар Малын тэжээл тариалах зориулалттайгаар олгогдсон, харин бусад газар эзэмших эрхийн гэрчилгээнүүд нь Ч.Б, Б.Мөнхцэцэг, Б.Тэмүүлэн нарын эзэмшилд 40.3 га газар нь 15 жилийн хугацаагаар төмс, хүнсний ногоо тариалах зориулалттайгаар олгогдсон байна.

 

Засаг дарга Д.Гын 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А/258 дугаартай “Газар эзэмших эрхийг цуцлах тухай” захирамжийн үндэслэл нь төмс, хүнсний ногооны зориулалтаар ашиглах 40.3 га газарт малын тэжээл тариалсан гэж үзэн зориулалтын дагуу 2 жил ашиглаагүй гэж газар эзэмших эрхийг нь хүчингүй болгосон нөхцөл байдал харагдаж байна.

 

Энэ Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А/258 дугаартай “Газар эзэмших эрхийг цуцлах тухай” захирамжтай холбоотойгоор Ч.Бгийн “...манай газрыг хууль бусаар хураан авч магадгүй...” гэх ашиг сонирхлын үүднээс шан харамж шаардан, 3.000.000 төгрөгийг иргэн Ч.Бгаас хүү Б.Бдамжуулан авсан гэдэг нь гэрч Ч.Б, Б.Билгүүн нарын мэдүүлгээр нотлогддог гэдэг боловч гэрч Ч.Б, Б.Билгүүн нар нь төрсөн эцэг хүү бөгөөд эцэг, хүү хоёрын мэдүүлгийг давхар мэдүүлгийн болон бусад бичгийн нотлох баримтаар заавал нотолсон байхыг хуульд тусгасан.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй”,

16.3 дугаар зүйлийн 8 дахь хэсгийн 8.2-т “хамтран ажиллах этгээдийн мэдүүлэг” шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайг нотлох шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж заасан.

 

Үүнийн нэг адил төрсөн эцэг, хүү хоёрын мэдүүлэг дангаараа шүүхийн шийдвэрийн үндэслэл хэсэг болж чадахгүй бөгөөд “хамтран ажиллах этгээдийн мэдүүлэг” “төрсөн эцэг, хүү хоёрын мэдүүлэг” зарчмын хувьд нэг ойлголт юм.

 

Мөн ашиг сонирхлын хүрээнд үнэлэх боломжгүй нөхцөл байдлыг бий болгох ба тэгээд ч Ч.Бгийн хавтаст хэрэгт гэрчээр болон яллагдагчаар өгсөн удаа дараагийн мэдүүлэгт 10.500.000 төгрөгөөр “Старекс” маркийн машиныг худалдан авч сум орон нутагт хүлээлгэн өгсөн, үлдэх 3.000.000 төгрөгийг нь хүү Б.Бдамжуулан Засаг дарга Д.Год өрөөндөө ганцаараа байхад газар эзэмших эрхээ хүчингүй болгуулахгүй гэж өгсөн гэж мэдүүлдэг, мөн Ч.Бгийн хавтаст хэрэгт яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгт том оврын хогны машиныг зараад хүн тээвэрлэдэг Старекс маркийн машиныг 10.500.000 төгрөгөөр худалдан авч үлдэх зөрүү 3.000.000 төгрөгийг өгсөн, би хахууль гэж өгөөгүй гэж мэдүүлдэг бөгөөд хавтаст хэрэгт авагдсан баримтаар үзэхэд 10.500.000 төгрөгөөр Старекс маркийн тээврийн хэрэгслийг худалдан авсан нь хавтаст хэрэгт авагдсан санхүүгийн баримтаар нотлогддог, харин гэрч Ч.Бнь мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадахгүй байгаа бөгөөд “Эко шим Мандал” ХХК-с 3.000.000 төгрөгийг Засаг дарга Д.Год гэсэн гүйлгээний утгатайгаар гаргасан кассын зарлагын ордер 2-р хх-ийн 44 дүгээр хуудсанд авагдсан ба компанийн данснаас 3.000.000 төгрөгийн эд хөрөнгө гарч байгаа бол мөнгөн шилжүүлгийн баримтаар нотлогдох ёстой атал энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй, энэ талаар шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Бгаас тодруулахад мөнгөн шилжүүлгийн баримт байхгүй, гэхдээ энэ талаар компанийн санхүүгийн албаны ажилтнууд мэдэж байгаа гэж хариулсан, эдгээр санхүүгийн албаны хүмүүсийг хэрэгт гэрчээр тогтоож мэдүүлэг авахуулах талаар ямар нэг хүсэлт гаргасан, гэрчээр тогтоосон тогтоол, мэдүүлэг авсан тэмдэглэл байхгүй.

 

Энэ бүхнээс үзэхэд шүүгдэгч Д.Гын “Эко шим Мандал” ХХК-ий захирал Ч.Бгаас 3.000.000 төгрөгийг түүний хүү Б.Бдамжуулан авсан гэх үйл баримт тогтоогдохгүй ба эргэлзээтэй нөхцөл байдлыг үүсгэж байна.

 

Мөн шүүгдэгч Д.Гын хахууль өгөгч Ч.Бгийн “...манай газрыг хууль бусаар хураан авч магадгүй...” гэх ашиг сонирхлын үүднээс Авилгын эсрэг тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5-д “албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардах”, 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх” 7.1.7-д “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцдаа 2019 оны 10 дугаар сард “Экошим мандал” ХХК-ийн захирал Ч.Бгийн борлуулж байсан Алтай хотхонд байрлалтай 120.000.000 төгрөгийн үнэ бүхий 3 өрөө байрыг 80.000.000 төгрөгөөр буюу 40.000.000 төгрөгийн хямд үнээр өөрийн дүү Д.Энхцэцэгт худалдахыг шаардсан” талаарх гэмт хэрэгт:

“Эко Шим Мандал” ХХК-ий захирал Ч.Б“Авилгатай тэмцэх газарт” гаргасан гомдол /2-р хх-ийн 2-3 дугаар хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл 2-р хх-ийн 5 дугаар хуудас/,

Гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /2-р хх-ийн 9-10 дугаар хуудас/,

Таньж олуулах ажиллагааны зураг /2-р хх-ийн 11 дүгээр хуудас/, 

гэрч Ц.Баярмаагийн ...2019 оны 10 сарын үед гэж би санаж байна. Би орой ажил тараад харих гээд явж байтал манай захирал Ч.Бнад руу утсаар яриад Батсүмбэр сумын Засаг дарга манай байрнаас байр үзнэ гэж байна. Чи уулзаад байр үзүүлээдхээч гэсэн... ...Тэр үед Батсүмбэр сумын Засаг дарга гэх 170 орчим см өндөртэй туранхай залуу, эгч нь гэх нэг эмэгтэйн хамт байсан. Тэр үед Ч.Бзахирал бас өөрөө ирсэн. Тэгээд захирал надаас хаана хаана ямар ямар байр байна гэж асуухаар нь би Алтай хотхонд 2 өрөө байр, Ханбогд хотхонд 2 өрөө байна гэсэн чинь маргааш нь үзэхээр болоод тэгээд салсан. Маргааш нь би нөгөө Батсүмбэр сумын Засаг даргатай хамт ирсэн эгчийнх нь хамт мөн ахиад нэг эмэгтэйн хамт бид уулзсан. Би тэр 2 эмэгтэйтэй уулзаад Ханбогд хороолол болон Алтай хотхоны байруудыг үзүүлсэн. Надаас байрны үнийг асуухаар нь би зарж байгаа үнэ болох Ханбогд хорооллын байрыг 1.800.000 төгрөг, Алтан хотхоны байрыг 2.100.000 төгрөг гэсэн... ...Сүүлд нь би захирлаас нөгөө Батсүмбэрийн байр үзсэн хүмүүс юу болсон юм бол гэтэл захирал надад тэр хүмүүс бүүр хямдхан авна гээд байхаар нь би үгүй гээд хэлчихсэн гэж байсан... /2-р хх-ийн 16-18 дугаар хуудас/,

гэрч Д.Төмөрөөгийн ...Д.Гнад руу утсаар яриад нэг дугаар өгье та ярьж байгаад очоод байр үзээдхээч гэсэн. Би тэр дугаар руу нь яриад Алтай хотхонд болон яармагийн Хүннү молл орчимд Ханбогд гэх хотхонд тус тус байр үзсэн. Алтай хотхоны байр нь ашиглалтад орсон 3 өрөө байр байсан, үнийг нь санахгүй байна. Ханбогд хотхоны байр нь бол ашиглалтад ороогүй байр байсан. Тухайн орон сууцнуудаас аль алийг нь аваагүй... ...Нарийн ширийн зүйл хэлээгүй. Тэрнийх гэж юм хэлээгүй. Би ч ямар учиртайг нь асуугаагүй... /2-р хх-ийн 27-29 дүгээр хуудас/ мэдүүлэг зэргээр тогтоогдож байна гэж үздэг.

 

Гэхдээ гэрч гэх Ц.Баярмаа ...Би тэр 2 эмэгтэйтэй уулзаад Ханбогд хороолол болон Алтай хотхоны байруудыг үзүүлсэн. Надаас байрны үнийг асуухаар нь би зарж байгаа үнэ болох Ханбогд хорооллын байрыг 1.800.000 төгрөг, Алтан хотхоны байрыг 2.100.000 төгрөг гэсэн. Гэтэл за за бид нар захиралтай чинь байрны үнийн талаар ярина гэж хэлээд явсан. Түүнээс хойш би дахиж тэр хүмүүстэй уулзаагүй, хараагүй. Сүүлд нь би захирлаас нөгөө Батсүмбэрийн байр үзсэн хүмүүс юу болсон юм бол гэтэл захирал надад тэр хүмүүс бүүр хямдхан авна гээд байхаар нь би үгүй гээд хэлчихсэн гэж байсан...  гэж мэдүүлсэн, 

гэрч Д.Төмөрөө ...Д.Гнад руу утсаар яриад нэг дугаар өгье та ярьж байгаад очоод байр үзээдхээч гэсэн. Би тэр дугаар руу нь яриад Алтай хотхонд болон Чармагийн Хүннү молл орчимд Ханбогд гэх хотхонд тус тус байр үзсэн. Алтай хотхоны байр нь ашиглалтад орсон 3 өрөө байр байсан... ...Ханбогд хотхоны байр нь бол ашиглалтад ороогүй байр байсан. Тухайн орон сууцнуудаас аль алийг нь аваагүй. Одоо хүртэл байр аваагүй байгаа... ...Д.Гнь надад хэлэхдээ "ийм байр байна гэж байна та үзээдхээч" л гэж надад хэлсэн. Нарийн ширийн зүйл хэлээгүй... ...Миний төрсөн дүү н.Энхцэцэг нь тухайн үед Монголд өөрөө таараад хамт явсан. Нэг эмэгтэй хүн ирж тухайн байрнуудыг онгойлгож үзсэн. н.Энхцэцэг нь 2020 он гаргаад 1 сард Солонгос улс руу явсан. Одоо ковид гээд карентилагдчхаад ирж чадахгүй байгаад байгаа... гэж мэдүүлсэн.

 

Энэ мэдүүлгүүдээс харахад шүүгдэгч Д.Г“Экошим мандал” ХХК-ийн захирал Ч.Бгийн борлуулж байсан Алтай хотхонд байрлалтай 120.000.000 төгрөгийн үнэ бүхий 3 өрөө байрыг 80.000.000 төгрөгөөр буюу 40.000.000 төгрөгийн хямд үнээр өөрийн дүү Д.Энхцэцэгт худалдахыг шаардсан” гэх үйл баримт тогтоогдохгүй байна.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.Гхямд үнээр байр авах хүсэл сонирхол, “Эко шим Мандал” ХХК бартераар олж авсан байрнуудаа тодорхой үнийн хөнгөлөлттэй хямдруулж өгөх хүсэл сонирхол тус тус байсан ба энэ шалтгааны захирал Ч.Ббартерийн хямдхан байр байна гэх саналыг, Д.Гхямдруулан үнийн саналаас дахин хямдруулж өгөх эсэх талаар саналыг тус тус харилцан бие биедээ тавьсан ийм л харилцаа үүссэн байна. 

 

Ийм харилцан бие биедээ санал тавьсан харилцааны талаар шүүгдэгч Д.Г, Ч.Бнар хэн хэн нь хүлээн зөвшөөрсөн, маргадаггүй, энэ талаараа ч гэрч Ч.Бнь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгчээр өгсөн мэдүүлэгтээ ...би Улаанбаатар хотод Засаг дарга Д.Гтой уулзсан, байр хайж явна гэхээр нь надад бартерийн хямдхан байрнууд байгаа сонирхож үзээрэй. Үүний дагуу байрнуудыг үзсэн миний хэлсэн үнээс доош үнийн санал хэлсэн, би зөвшөөрөөгүй. Тэгээд л энэ асуудал дахин яригдаагүй... гэж мэдүүлсэн, уг харилцаа болсныг гэрч Ц.Баярмаа, Д.Төмөрөө нарын мэдүүлгүүдээр давхар нотлогддог бөгөөд Иргэний эрх зүйн орон сууц худалдах, худалдан авах гэрээтэй холбоотой харилцан санал гаргах харилцаа явагдсан үйл баримт болсон байна гэж үзлээ.

 

Дээрх гэрч Ц.Баярмаа, Д.Төмөрөө, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Ч.Бнарын мэдүүлгээс үзэхэд шүүгдэгч Д.ГЧ.Бг уг бартерийн байраа хямдхан өг гэж шаардсан, 40.3 га газрыг нь хүчингүй болгосон гэмт хэргийн шинжтэй үйл баримт буюу үйлдэл, эс үйлдэхүйг хийсэн гэж үзэх боломжгүй.

 

Шүүгдэгч Г.Мыг Батсүмбэр сумын 3 дугаар багийн Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/256 дугаартай захирамжаар “Бултдаг рашаан” ХХК-д 1 га газрыг 15 жилийн хугацаатай мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар эзэмшүүлсэн. Тухайн газарт 241.635.000 төгрөгийг үнэ бүхий 400 метр торон хашаа, тог татах зорилгоор 1000 метр кабель утас, 14 бетон холтой шон, 10х3 метрийн харьцаатай боловсон бие засан газар, 20х12 метрийн харьцаатай шилэн хүлэмж барьж 240 ширхэг улиас, бургас, жимсний мод тарьж, ажилчдын багаж хэрэгслийг байрлуулах зорилгоор 40 тонны 1 ширхэг контейнер, өөрөө болон ажилчдыг байрлуулах зорилгоор 7 ширхэг гэр тус бүрийг барьсан цаг хугацаанд буюу 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.18, 28.1.19, Газрын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2 дахь хэсэгт заасан баг хорооны нутаг дэвсгэр дэх нийтийн эдэлбэр газрын эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагыг хангуулах, 22.2 дугаар зүйлийн 22.2.1 дэх хэсэг бүрэн эрхийг хэрэгжүүлэх үедээ иргэн Б.Дгээс 520.000 төгрөгийн үнэ бүхий 1 тооны шүдлэн үрээ, БНХАУ-д үйлдвэрлэсэн, Дүнжингарав худалдааны төвөөс 2019 оны 04 дүгээр сард 3.000.000 төгрөгөөр худалдан авсан гэх 1 ширхэг цэнхэр өнгийн ваарыг 2019 оны 06 дугаар сарын 09-ний өдөр тус тус хахуульд авсан талаарх гэмт хэрэгт ,

“Хан-Үнэлэмж” ХХК-ийн 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 35 дугаартай үнэлгээний тайлан /1-р хх-ийн 56-64 дүгээр хуудас/,

Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 01- ний өдрийн А/25 дугаартай Г.Мыг тус сумын Сөгнөгөр- Баянгол 3 дугаар багийн Засаг даргаар томилсон захирамжийн хуулбар, албан тушаалын тодорхойлолт /3-р хх-ийн 49-52-р хуудас/,

Б.Лхагвасүрэнгээс хавтаст хэрэгт тусгуулахаар өгсөн 7 ширхэг фото зураг /5-р хх-ийн 191-194 дүгээр хуудас/,

гэрч Б.Дгийн ...Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг дарга Д.Г, сумын Засаг даргын орлогч Ц.Булган, тус сумын 3 дугаар багийн Засаг дарга Г.М нар нь манай сум орон нутагт үйл ажиллагаа явуулах гэж байгаа бол бидэнд тодорхой хэмжээний хандив тусламж өгөх ёстой, бид нарын саналыг хүлээж авах ёстой хэрвээ тэгж чадахгүй бол бид нарын зүгээс танай уйл ажиллагааг чинь явуулахгүй байлгаж чадна шүү гэх мэтээр хясан боогдуулдаг байсны улмаас тус орон нутаг үйл ажиллагаа явуулахын тулд миний бие аргагүй байдалд ороод Д.Г, Ц.Булган, Г.М гэх хүмүүст мөнгө төгрөг, адуу, ваар зэрэг эд зүйлс өгсөн юм. Түүнээс биш би тэдгээр хүмүүст мөнгө төгрөг, адуу, ваарыг сайн дураараа өгсөн зүйл байхгүй. Өгсөн шалтгаан нь ердөө л энэ юм. Би ямар учраас Төв аймгийн Батсүмбэр сумын 3 дугаар Түшээ гүн гэх газар байрлалтай 1 га газрыг авсан шалтгаан, зорилго нь цөлжилт их хэмжээгээр үүссэнтэй холбоотойгоор ногоон алт болох мод тарих нь өөрийн хийх боломжтой зүйлийн нэг байна гэж үзсэн... /1-р хх-ийн 227-229 дүгээр хуудас/,

гэрч Ж.Пийн ...Б.Дгэх хүн 2018 оны 06 дугаар сарын 10-ны орчим манайд 1 тооны шүдлэн үрээг авч ирж өгөөд Төв аймгийн Батсүмбэр сумын 3 дугаар багийн Засаг дарга Г.М гэх хүнд өгөөрэй гэж хэлээд тус шүдлэн үрээг үлдээж байсан юм. Манай багийн Засаг дарга Г.М нь тус шүдлэн үрээг маргааш өдөр нь ирээд өөрөө авч явсан... /1-р хх-ийн 43 дугаар хуудас/,

гэрч О.Эрдэнэбаярын ...Би Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг 4 дүгээр багийн нутагт мал аж ахуй эрхэлдэг ба мөн морь уядаг юм. Би Төв аймгийн Батсүмбэр сумын 3 дугаар багийн өдөрлөгт 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр оролцсон ба тухайн үед миний шүдлэн насны уралдуулсан морь түрүүлж, бай шагналд нь надад цэнхэр өнгийн айрагны ваар өгч байсан. Тухайн үед надад айрагны ваарыг Б.Дгэх хүн гардуулж өгсөн... /2-р хх-ийн 109-110 дугаар хуудас/,

гэрч Б.Лхагвасүрэнгийн ...2019 оны 05 дугаар сарын сүүлээр билүү, 06 дугаар сарын эхээр манай багийн нутагт байдаг “Түшээ гүн” хайрхны тахилгыг хийсэн. Ер нь жил болгон цаг агаар гайгүй өдрийг харж байгаад тэр орчимд хийчихдэг юм. 2019 онд болсон тахилгын өдөр Б.Днь хотоос 5-6 ламтай ирсэн, өмнөх өдөр нь Б.Днадтай утсаар яриад “...ах нь наад овоог чинь сэргээж өгье, би өөрөө хотоос хэдэн ламтай очин, та хэд лам олно гэж явах хэрэггүй, очоод хэдэн ном уншаад өгнө...” гэж хэлсэн. М бид хоёр ч тэр үедээ ашгүй ашгүй гэж бодсон. Ингээд маргааш нь Длам ирж ном уншаад тахилгын арга хэмжээнд оролцож байхад бөхийн барилдаан эхлэх гэж байхад цагаан өнгийн жийп машин дотроос дуудаад “...та хэдэд мөнгө төгрөг чинь болж байгаа юм уу, бай шагнал чинь яаж байна...” гэхээр нь би “...медаль өргөмжлөлөө хийлгэчихсэн, та бай шагналд нь нэмэрлэвэл болно...” гэхэд тэрээр “...морь, бөхийн байндаа нэмэрлээрэй...” гээд надад 200,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Надад өгсөн мөнгө нь хэдэн төгрөгийн дэвсгэртээр байсныг нарийн санахгүй байна, 10,000, 20,000 төгрөгийн дэвсгэртээр л байсан байх. Б.Днадад мөнгө өгөхөд машинд нь цуг ирсэн нэг лам нь байсан шиг санаад байна...Тухайн мөнгийг надад өөрийн сайн дураар л өгч байна гэж би ойлгосон. Надад бол тухайн мөнгийг М өг гэсэн учраас өгч байна гэх зэрэг зүйл огт яриагүй... Б.Дгийн өгсөн мөнгийг бөх болон морины байнд нэмэрлэсэн. Түрүү бөх Уваагийн Батсүхийг медаль, өргөмжлөл 50,000 төгрөгөөр, үзүүр бөх Одбаярыг медаль, өргөмжлөл 30,000 төгрөгөөр, шөвгөрсөн Пүрэвцэрэн, Бөхбатын Аргабилэг нарыг медаль, өргөмжлөл 20,000 төгрөгөөр тус тус байлсан бол хүмүүсийг өөрсдийнх нь унаж ирсэн морьдтой уралдуулж айрагдсан 5 морь болох түрүү морь Саруул-Эрдэнийн зээрд моринд медаль, өргөмжлөл 20,000 төгрөгөөр, аман хүзүүдсэн лам Б.Дгийн хүрэн моринд медаль, өргөмжлөл 20,000 төгрөгөөр, айргийн гуравт орсон Төмөрбаатарын Отгоншагайгийн бор морийг медаль, өргөмжлөл 15000 төгрөгөөр, 4-т орсон Раашгянцангийн Даваадоржийн хүрэн морийг медаль, өргөмжлөл 15000 төгрөгөөр, айргийн тавд орсон Батгэрэлийн Мөнх-Эрдэнийн хээр морийг медаль, өргөмжлөл 15000 төгрөгөөр тус тус байлсан. Миний санаж байгаагаар Б.Дгийн өгсөн 200,000 төгрөгийг бөх, морины шагналд өгөөд л таарсан, бид нар бэлэн мөнгөөр шагнахгүй зөвхөн медаль, өргөмжлөл өгөх гэж байсан, Длам мөнгө өгсөн учир түүнийг шагналд зарцуулсан...Б.Дламын өгсөн мөнгийг хүлээж авсан, буцаж шагналд зарцуулахдаа авч байгаа хүмүүсээр гарын үсэг зуруулсан зэргээр бүрдүүлсэн санхүүгийн баримт байхгүй. ...Хавтаст хэрэгт хавсаргасан фото зураг нь 2019 онд хийсэн Түшээ гүн овооны тахилгын зураг биш байна. Түшээ гүн овооны тахилгаар шөвгөрсөн бөхчүүд, айрагдсан морьд, тэд нарт шагнал гардуулж байгааг харуулсан 7 ширхэг фото зургийг хэрэг хавсаргуулахаар одоо өгч байна... /5-р хх-ийн 143-144 дүгээр хуудас/ мэдүүлгүүд болон бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон гэж үздэг.

 

Гэтэл хавтаст хэрэгт авагдсан Б.Лхагвасүрэнгээс хавтаст хэрэгт тусгуулахаар өгсөн 7 ширхэг фото зураг /5-р хх-ийн 191-194 дүгээр хуудас/, гэрч О.Эрдэнэбаярын /2-р хх-ийн 109-110 дугаар хуудас/, гэрч Б.Лхагвасүрэнгийн /5-р хх-ийн 143-144 дүгээр хуудас/ мэдүүлгүүд болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн шүүгдэгч Б.Дгийн ...би Нийгмийн хариуцлагын гэрээг Батсүмбэр сумын Засаг даргын орлогч Ц.Булгантай байгуулсан, Ниймгийн хариуцлагын гэрээнд заасны дагуу тухайн 520.000 төгрөгийн үнэ бүхий 1 тооны шүдлэн үрээ, БНХАУ-д үйлдвэрлэсэн, Дүнжингарав худалдааны төвөөс 2019 оны 04 дүгээр сард 3.000.000 төгрөгөөр худалдан авсан гэх 1 ширхэг цэнхэр өнгийн ваарыг 2019 оны 06 дугаар сарын 09-ний өдөр тус тус бай шагналт өгч өөрөө гардуулж өгсөн. Тэрнээс биш багийн засаг дарга Г.Мт хахуульд өгсөн зүйл байхгүй... гэх мэдүүлгээр үгүйсгэгдэж, нийгмийн хариуцлагын гэрээнд заасны дагуу өөрийн хүсэлтээр Тахилгын наадмын морь, бөхийн бай шагналд өгч өөрөө гардуулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Хахуульд авсан гэдэг дээр ваар болон шүдлэн үрээг Г.Мт өөрт нь май гээд өгсөн гэдэг. ...Б.Д хэлэлцүүлгийн шатанд энэ нь багийн үйл ажиллагаанд зориулагдсан гэдгийг хэлж байна.

Гэвч хэрэгт П гэх хүний мэдүүлэг байдаг. Энэ мэдүүлэг нь Г.М болон Б.Днарын мэдүүлгээс зөрүүтэй. П нь Б.Днадад авчирч өгсөн тэгээд Г.М надаас ирээд авсан гэж мэдүүлдэг.

Гэтэл Г.М П оос шүдлэн үрээг очиж аваагүй. Энэ шүдлэн үрээ, ваар хоёрыг Б.Дөөрөө багийн өдөрлөгийн үйл ажиллагаа дээр хүргэж ирээд бай шагнал гардуулагдсан гэж хэлдэг.

Ваарыг Эрдэнэбаяр гэх хүнээс хурааж авсан. Эрдэнэбаяр мэдүүлэгтээ түрүү морины бай шагналд авсан гэдгийг мэдүүлдэг. Үүнээс харахад Г.М хахуульд өгсөн гэх ваар болон шүдлэн үрээг өөртөө аваагүй, өөртөө ашиг олоогүй, гэтэл Г.Мын гар дээр ирээд цааш нь Г.М багийн өдөрлөгийн үйл ажиллагаанд зориулсан бол бас өөр байх байсан.

Үүнээс үзэхэд эргэлзээтэй зөрүүтэй байдал үүсч байна. 

 

Шүүгдэгч Б.Дг 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр “Бултдаг рашаан” ХХК-ийг үүсгэн байгуулж, “Буян үйлстэн” төрийн бус байгууллагын эзэмшлийн Төв аймгийн Батсүмбэр сумын Баянгол 3 дугаар баг Түшээгүнд байрлах 1 га газрыг тус сумын Засаг даргын 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/236 дугаартай захирамжаар өөрийн компанийн эзэмшилд шилжүүлж өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Засаг дарга Д.Гын албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2017 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Засаг даргын Тамгын газрын нярав Д.Ц Хаан банк дахь 5727122188 дугаарын дансаар 1.500.000 төгрөгийн хахууль өгсөн,

-мөн тухайн газарт 241.635.000 төгрөгийн үнэ бүхий 400 метр торон хашаа, тог татах зорилгоор 1000 метр кабель утас, 14 бетон холтой шон, 10х3 метрийн харьцаатай боловсон бие засан газар, 20х12 метрийн харьцаатай шилэн хүлэмж барьж 240 ширхэг улиас, бургас, жимсний мод тарьж, ажилчдын багаж хэрэгслийг байрлуулах зорилгоор 40 тонны 1 ширхэг контейнер, өөрөө болон ажилчдыг байрлуулах зорилгоор 7 ширхэг гэр тус бүрийг барьсан цаг хугацаанд буюу 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр сумын 3 дугаар багийн Засаг дарга Г.Мт Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.18, 28.1.19, Газрын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2 дугаар зүйлд заасан баг, хорооны нутаг дэвсгэр дэх нийтийн эдэлбэр газрын эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагыг хангуулах, 22.2 дугаар зүйлийн 22.2.1 дэх хэсэг бүрэн эрхийг хэрэгжүүлэх үед нь 520.000 төгрөгийн үнэ бүхий 1 тооны шүдлэн үрээ, БНХАУ-д үйлдвэрлэсэн Дүнжингарав худалдааны төвөөс 2019 оны 04 дүгээр сард 3.000.000 төгрөгөөр худалдан авсан гэх 1 ширхэг цэнхэр эрээн өнгийн ваарыг 2019 оны 06 дугаар сарын 09-ний өдөр тус тус хахуульд өгсөн,

 

шүүгдэгч Ч.Бг Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг дарга Д.Год албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр өөрийн хүү Б.Б дамжуулан Засаг даргын Тамгын газрын албан өрөөнд нь 3.000.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн.

 

Хэрэгт авагдсан тухайн хэргийн жинхэнэ болж өнгөрсөн үйл баримт болгоныг сэргээн тогтоохтой холбоотойгоор прокурорын яллах дүгнэлт, гэрч Ч.Б, Б.Днарын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг, шүүгдэгч нарын мэдүүлгийг давхар нотолж буй гэрч нарын мэдүүлэг зэргээс тухайн хэрэгт ач холбогдол бүхий бусад бичгийн нотлох баримтуудаас үзвэл шүүгдэгч Д.Гын Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргаар буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа иргэн Б.Дгээс 1.500.000 төгрөгийг хахуульд авсан нөхцөл байдал,

иргэн Ч.Бгаас 3.000.000 төгрөгийг хахуульд авсан нөхцөл байдал,

шүүгдэгч Г.Мын Төв аймгийн Батсүмбэр сумын Баянгол 3 дугаар багийн Засаг даргаар буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа иргэн Б.Дгээс 520.000 төгрөгийн үнэ бүхий 1 тооны шүдлэн үрээ, БНХАУ-д үйлдвэрлэсэн 3.000.000 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг цэнхэр өнгийн ваарыг тус тус хахуульд авсан нөхцөл байдал,

шүүгдэгч Ч.Бгийн Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг дарга Д.Год албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр өөрийн хүү Б.Бдамжуулан Засаг даргын Тамгын газрын албан өрөөнд нь 3.000.000 төгрөгийн хахууль өгсөн нөхцөл байдал,

шүүгдэгч Б.Дг 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр “Бултдаг рашаан” ХХК-ийг үүсгэн байгуулж, “Буян үйлстэн” төрийн бус байгууллагын эзэмшлийн Төв аймгийн Батсүмбэр сумын Баянгол 3 дугаар баг Түшээгүнд байрлах 1 га газрыг тус сумын Засаг даргын 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/236 дугаартай захирамжаар өөрийн компанийн эзэмшилд шилжүүлж өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Засаг дарга Д.Гын албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2017 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Засаг даргын Тамгын газрын нярав Д.ЦХаан банк дахь 5727122188 дугаарын дансаар 1.500.000 төгрөгийн хахууль өгсөн нөхцөл байдал,

-мөн тухайн газарт 241.635.000 төгрөгийн үнэ бүхий 400 метр торон хашаа, тог татах зорилгоор 1000 метр кабель утас, 14 бетон холтой шон, 10х3 метрийн харьцаатай боловсон бие засан газар, 20х12 метрийн харьцаатай шилэн хүлэмж барьж 240 ширхэг улиас, бургас, жимсний мод тарьж, ажилчдын багаж хэрэгслийг байрлуулах зорилгоор 40 тонны 1 ширхэг контейнер, өөрөө болон ажилчдыг байрлуулах зорилгоор 7 ширхэг гэр тус бүрийг барьсан цаг хугацаанд буюу 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр сумын 3 дугаар багийн Засаг дарга Г.Мт Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.18, 28.1.19, Газрын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2 дугаар зүйлд заасан баг, хорооны нутаг дэвсгэр дэх нийтийн эдэлбэр газрын эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагыг хангуулах, 22.2 дугаар зүйлийн 22.2.1 дэх хэсэг бүрэн эрхийг хэрэгжүүлэх үед нь 520.000 төгрөгийн үнэ бүхий 1 тооны шүдлэн үрээ, БНХАУ-д үйлдвэрлэсэн Дүнжингарав худалдааны төвөөс 2019 оны 04 дүгээр сард 3.000.000 төгрөгөөр худалдан авсан гэх 1 ширхэг цэнхэр эрээн өнгийн ваарыг 2019 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хахуульд өгсөн нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй эргэлзээтэй, өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.Гнярав Д.Ц“ХААН” банкны дансыг иргэн Б.Дд өгөөгүй, Б.Днь сумын Засаг даргын орлогч Ц.Булганаас олж авсан, 1.500.000 төгрөгийг Засаг дарга Д.Год өгөөгүй, сум орон нутгийн баяр наадмын үйл ажиллагаанд өгсөн, тухайн 1.500.000 төгрөг баяр наадмын үйл ажиллагаанд зарцуулагдсан болох нь санхүүгийн баримтуудаар тогтоогдсон, “Эко шим Мандал” ХХК-ий захирал Ч.Бгаас 3.000.000 төгрөгийг хахуульд авсан эсэх нь тодорхойгүй гэх,

мөн шүүгдэгч Г.М иргэн Б.Дгээс 520.000 төгрөгийн үнэ бүхий шүдлэн үрээ, 3.000.000 төгрөгийн үнэ бүхий цэнхэр өнгийн ваарыг хахуульд аваагүй, харин өөрийн хүсэлтээр Тахилгын наадмын морь, бөхийн бай шагналд өгсөн гэх,

шүүгдэгч Ч.Бсумын Засаг дарга Д.Год өөрийн хүү Б.Бдамжуулан 3.000.000 төгрөгийн хахууль өгөөгүй, энэ талаар эргэлзээтэй гэх,

шүүгдэгч Б.ДЗасаг дарга Д.Год 1.500.000 төгрөгийн хахууль өгөөгүй, шүүгдэгч Б.Днярав Д.Ц“ХААН” банкны дансыг сумын Засаг дарга Ц.Булганаас олж авсан, 1.500.000 төгрөгийг Засаг дарга Д.Год өгөөгүй, сум орон нутгийн баяр наадмын үйл ажиллагаанд өгсөн, тухайн 1.500.000 төгрөг баяр наадмын үйл ажиллагаанд зарцуулагдсан болох нь санхүүгийн баримтуудаар тогтоогдсон,

-мөн багийн Засаг дарга Г.Мт 520.000 төгрөгийн үнэ бүхий шүдлэн үрээ, 3.000.000 төгрөгийн үнэ бүхий цэнхэр өнгийн ваарыг хахуульд өгөөгүй, харин өөрийн хүсэлтээр Тахилгын наадмын морь, бөхийн бай шагналд өгсөн гэх нөхцөл байдлууд тогтоогдож байна гэж,

 

шүүгдэгч Д.Гын Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргаар буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа “Экошим мандал” ХХК-ийн захирал Ч.Бгаас Алтай хотхонд байрлалтай 120.000.000 төгрөгийн үнэ бүхий 3 өрөө байрыг 80.000.000 төгрөгөөр буюу 40.000.000 төгрөгийн хямд үнээр өөрийн дүү Д.Энхцэцэгт худалдахыг шаардсан” нөхцөл байдал тогтоогдоогүй ба Иргэний эрх зүйн орон сууц худалдах, худалдан авах талаар харилцан бие биедээ санал тавьсан харилцаа үүссэн гэх нөхцөл байдал тогтоогдож байна гэж тус тус дүгнэлээ.

 

Тэгвэл шүүгдэгч Д.Гын Б.Дгээс 1.500.000 төгрөгийн хахууль авсан, Ч.Бгаас 3.000.000 төгрөгийн хахууль авсан, Ч.Бгаас Алтай хотхонд байрлалтай 120.000.000 төгрөгийн үнэ бүхий 3 өрөө байрыг 80.000.000 төгрөгөөр буюу 40.000.000 төгрөгийн хямд үнээр өөрийн дүү Д.Энхцэцэгт худалдахыг шаардсан”, шүүгдэгч Г.Мын Б.Дгээс шүдлэн үрээ, цэнхэр эрээн өнгийн ваар хахуульд авсан гэх хэргүүд үйл баримтын эргэлзээтэй үндэслэлээр, мөн гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болж цагаатгах нөхцөл байдал бий болсон тул шүүгдэгч Ч.Б, Б.Днарт холбогдох хахууль өгсөн гэх хэрэг мөн хэрэгсэхгүй болж, цагаатгах үндэслэл бий болж байна.

 

Иймд эрүүгийн 2034004400531 дугаартай хэргээс шүүгдэгч Д.Год холбогдох “Бултдаг рашаан” ХХК-ий захирал Б.Дгээс 1.500.000 төгрөгийг хахуульд авсан гэх,

“Эко шим Мандал” ХХК-ий захирал Ч.Бгаас 3.000.000 төгрөгийг хахуульд авсан гэх,

шүүгдэгч Г.Мт холбогдох “Бултдаг рашаан” ХХК-ий захирал Б.Дгээс 520.000 төгрөгийн үнэ бүхий шүдлэн үрээ, 3.000.000 төгрөгийн үнэ бүхий цэнхэр өнгийн ваарыг хахуульд авсан гэх,

шүүгдэгч Ч.Бд холбогдох сумын Засаг дарга Д.Год өөрийн хүү Б.Бдамжуулан 3.000.000 төгрөгийн хахууль өгсөн гэх,

шүүгдэгч Б.Дд холбогдох Засаг дарга Д.Год 1.500.000 төгрөгийн хахууль өгсөн гэх,

багийн Засаг дарга Г.Мт холбогдох 520.000 төгрөгийн үнэ бүхий шүдлэн үрээ, 3.000.000 төгрөгийн үнэ бүхий цэнхэр өнгийн ваарыг хахуульд өгсөн гэх хэргүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэж заасан үндэслэлээр,

Мөн шүүгдэгч Д.Год холбогдох Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргаар буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа “Экошим мандал” ХХК-ийн захирал Ч.Бгаас Алтай хотхонд байрлалтай 120.000.000 төгрөгийн үнэ бүхий 3 өрөө байрыг 80.000.000 төгрөгөөр буюу 40.000.000 төгрөгийн хямд үнээр өөрийн дүү Д.Энхцэцэгт худалдахыг шаардсан” гэх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгах нь зүйтэй гэж үзлээ.

 

Хохирол, хор уршиг

Цагаатгагдсан этгээд Д.Г, Г.М, Ч.Б, Б.Д нарын холбогдсон гэмт хэргийн улмаас гаргуулах хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого тус тус байхгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Бусад асуудал

Эрүүгийн 2034004400531 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, цагаатгагдсан этгээд Д.Гнийт 216 /хоёр зуун арван зургаа/ хоног цагдан хоригдсоныг, Б.Д, Ч.Б, Г.М нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг,

шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдан ирсэн БНХАУ-д үйлдвэрлэсэн, 3.000.000 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг цэнхэр эрээн өнгийн ваарыг эзэмшигч Э О.Эбуцаан олгохыг,

мөн 520.000 мянган төгрөгийн үнэ бүхий шүдлэн үрээг прокурорын тогтоолоор битүүмжлэх ажиллагаа хийгдээгүйг, хэрэгт авагдсан хоёр “сиди”-г хэргийн хадгалагдах хугацаа дуусах хүртэл эрүүгийн 2034004400531 дугаартай хэрэгт хадгалахыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

 

Мөн цагаатгагдсан этгээд Б Д.Г, Б Б.Д, Б Ч.Б, Т Г.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн хүчингүй болгох нь зүйтэй гэж үзсэн болно.

 

Жич: Эрүүгийн 2034004400531 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн БНХАУ-д үйлдвэрлэсэн, 3.000.000 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг цэнхэр эрээн өнгийн ваар нь тус шүүхийн Тамгын газрын “Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байсан” бөгөөд тус шүүхийн Тамгын газар болон Тамгын газрын дарга “Эд мөрийн баримт хадгалах өрөөнд засварын үйл ажиллагаа явуулахдаа энэ талаар тус шүүхийн сум дундын Эрүүгийн хэргийн шүүхийн Ерөнхий шүүгч болон шүүгч нарт урьдчилан мэдэгдээгүй, эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байсан эд мөрийн баримтуудыг зөөвөрлөх явцдаа тухайн хэргийн эд мөрийн баримт болох БНХАУ-д үйлдвэрлэсэн, 3.000.000 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг цэнхэр эрээн өнгийн ваарыг хагалж устгасан үйл баримт болсон.

 

Үүнтэй холбоотойгоор шүүх эд мөрийн баримтаар хураагдан ирсэн БНХАУ-д үйлдвэрлэсэн, 3.000.000 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг цэнхэр эрээн өнгийн ваарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хууль ёсны эзэмшигч О.Э буцаан олгохоор шийдвэрлэсэн ба хууль ёсны эзэмшигч О.Э нь тухайн БНХАУ-д үйлдвэрлэсэн, 3.000.000 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг цэнхэр эрээн өнгийн ваарын үнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу Төв аймгийн шүүхийн Тамгын газраас жич нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан

шийдвэрлэх тухай хуулийн 1.15 зүйлийн 2., 34.19 дүгээр зүйлийн

1 дэх хэсгийн 1.1., 36.1, 36.2, 36.9., 36.10., 36.13., 37.1 дүгээр

зүйлийн 2., 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл,

заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төв аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2034004400531 дугаартай хэргээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б Д.Г холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Экошим Мандал” ХХК-ий захирал Ч.Бгаас Алтай хотхонд байрлалтай 120.000.000 төгрөгийн үнэ бүхий 3 өрөө байрыг 80.000.000 төгрөгөөр буюу 40.000.000 төгрөгийн хямд үнээр өөрийн дүү Д.Энхцэцэгт худалдахыг шаардсан” гэх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,

мөн “Бултдаг рашаан” ХХК-ий захирал Б.Дгээс 1.500.000 төгрөгийг хахуульд авсан гэх хэргийг,

“Эко шим Мандал” ХХК-ий захирал Ч.Бгаас 3.000.000 төгрөгийг хахуульд авсан гэх хэргийг,

 

шүүгдэгч Т Г.Мт холбогдох “Бултдаг рашаан” ХХК-ий захирал Б.Дгээс 520.000 төгрөгийн үнэ бүхий шүдлэн үрээ, 3.000.000 төгрөгийн үнэ бүхий цэнхэр өнгийн ваарыг хахуульд авсан гэх хэргийг,

 

шүүгдэгч Б Б.Д холбогдох Засаг дарга Д.Год 1.500.000 төгрөгийн хахууль өгсөн гэх  хэргийг,

мөн багийн Засаг дарга Г.Мт 520.000 төгрөгийн үнэ бүхий шүдлэн үрээ, 3.000.000 төгрөгийн үнэ бүхий цэнхэр өнгийн ваарыг хахуульд өгсөн гэх хэргийг,

 

Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б Ч.Бхолбогдох Засаг дарга Д.Год өөрийн хүү Б.Бдамжуулан 3.000.000 төгрөгийн хахууль өгсөн гэх хэргийг тус тус Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэсэн үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б Д.Г, Т Г.М, Б Б.Д, Б Ч.Б нарыг цагаатгасугай.

 

2. Цагаатгагдсан этгээд Б Д.Г, Б Б.Д, Б Ч.Б, Т Г.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн хүчингүй болгосугай.

 

3. Эрүүгийн 2034004400531 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, цагаатгагдсан этгээд Д.Гнийт 216 /хоёр зуун арван зургаа/ хоног цагдан хоригдсоныг, Б.Д, Ч.Б, Г.М нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг,

шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн БНХАУ-д үйлдвэрлэсэн, 3.000.000 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг цэнхэр эрээн өнгийн ваарыг эзэмшигч Э О.Э буцаан олгохыг,

мөн 520.000 мянган төгрөгийн үнэ бүхий шүдлэн үрээг прокурорын тогтоолоор битүүмжлэх ажиллагаа хийгдээгүйг, хэрэгт авагдсан хоёр ширхэг “сиди”-г хэргийн хадгалагдах хугацаа дуусах хүртэл эрүүгийн 2034004400531 дугаартай хэрэгт хадгалахыг тус тус дурдсугай.

 

4. Цагаатгагдсан этгээд Д.Г, Г.М, Ч.Б, Б.Днарын холбогдсон гэмт хэргийн улмаас гаргуулах хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого тус тус байхгүй болохыг дурдсугай.

 

5. Хууль ёсны эзэмшигч О.Энь тухайн БНХАУ-д үйлдвэрлэсэн, 3.000.000 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг цэнхэр эрээн өнгийн ваарын үнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу Төв аймгийн шүүхийн Тамгын газраас жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

6. Цагаатгах тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч цагаатгах тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

8. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ш.ГАНДАНСҮРЭН