| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 176/2024/0008/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/75 |
| Огноо | 2024-03-01 |
| Зүйл хэсэг | 27.10.2.2., |
| Улсын яллагч | Л.Наранхүү |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 01 өдөр
Дугаар 2024/ШЦТ/75
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга Б.Эрдэнэ-Оюун,
улсын яллагч Л.Наранхүү,
шүүгдэгч Д.Х, түүний өмгөөлөгч Ж.Батбаяр,
хохирогч Н.Анарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б Д.Хд холбогдох эрүүгийн 2134002650180 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 05-ны хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 2001 оны 02 дугаар сарын 10-нд төрсөн, 22 настай, эмэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, ам бүл 6, аав, ээж, ах, эгч, дүүгийн хамт, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, регистрийн дугаартай, Б Д.Х.
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Д.Х нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт
Шүүгдэгч Д.Х:
...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэж,
Хохирогч Н.А:
...Эвлэрэх тохиролцоонд хүрсэн. Надад гомдол санал байхгүй. 10.700.000 төгрөг төлсөн... гэж тус тус мэдүүлжээ.
Үйл баримтын талаар:
Эрүүгийн 2134002650180 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас шүүгдэгч Д.Хгийн 2021 оны 08 сарын 12-ноос 13-д шилжих шөнө тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ Төв аймгийн Эрдэнэсант сумын Буянт 3дугаар багийг нутаг ‘’Чигчий толгой гэх газар’’ гэх газар буюу Улаанбаатар хотоос Өвөрхангай аймгийн чиглэлийг хатуу хучилттай асфальтан замын 233/198 дахь км шонгийн орчимд Тоёото карина маркийн 10-35 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.1 “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримттай байна. а/Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөлтэй байна.”, 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 11.3 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”. гэснийг тус тус зөрчиж А.Бжолоодож явсан Тоёота клүгэр маркийн 05-79 ӨВЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас Н.Агийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 9 дүгээр хуудас/,
хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэрэг осол гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн 10-16 дугаар хуудас/,
тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн талаархи тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 23-28 дугаар хуудас/,
шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 7446 дугаартай ...Н.Агийн биед зүүн тавхайн 3, 4-р шивнүүрийн хугарал, баруун шилбэнд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлийн хэд хэдэн удаагийн үйлдлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй... талаарх дүгнэлт /хх-ийн 62-63 дугаар хуудас/,
эрх бүхий албан тушаалтны 2022 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 20 дугаартай ...Шинжилгээний үр дүн, тогтоогдсон нөхцөл байдлын талаар:
Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Т. Карина маркийн 10-35 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Давааням овогтой Х нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн байх үндэслэлтэй гэж үзэв. Т.Карина маркийн 10-35 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Давааням овогтой Х нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.1. Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримттай байна: а/ Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл (жолоодлогын дадлага хийж яваа суралцагчид хамаарахгүй);" 12.3. "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. Мөн 11.3. "Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно" гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэв. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Т.Кллугер маркийн 05-79 ΘΒΕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Аовогтой Бат-Эрдэнэ нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй байна гэж үзэв.
Цагдаагийн ерөнхий газрын нэгдсэн сангаас үзэхэд Д.Х /УП01221020/ нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй байна. Амартүвшингийн Бат-Эрдэнэ /ЙИ98122519/ нь ВСЕД ангиллын №1258079 дугаарын хүчинтэй үнэмлэхтэй байна. Сангийн хуулбарыг хавсаргав 2 хуудас.
Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд осол болоход зам нь ердийн, асфалть, хуурай, шулуун, үзэгдэх орчин хязгаарлагдмал, гэрэлтүүлэггүй, суурингийн гаднах зам байна. Т.Карина маркийн 10-35 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Давааням овогтой Х нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.1. "Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримттай байна: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл (жолоодлогын дадлага хийж яваа суралцагчид хамаарахгүй);" 12.3. "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна." Мөн 11.3. "Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно" гэсэн заалтуудыг зөрчсөнөөс зам тээврийн осол гарсан гэж үзэв. Асуултад дурдагдаагүй боловч хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал илрээгүй гэж үзэв... талаарх дүгнэлт /хх-ийн 71 дүгээр хуудас/,
“Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 06/59 дугаартай ...Хаан кредит ББСБ-ийн Toyota Kluger маркийн 05-79 ӨВЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээгээр тогтоогдсон дүн 10.720.000 /арван сая долоон зуун хорин мянга/ төгрөг болно... гэх дүгнэлт /хх-ийн 76-84 дүгээр хуудас/,
“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 23/02-12 дугаартай ...Монгол улсын иргэн Б.Дөмчлөлийн Toyota Carina маркийн 10-35 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэ цэнэ нь 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар 3.247.000 /гурван сая хоёр зуун дөчин долоон мянга/ төгрөг, хохирлын үнэлгээ нь 2.697.000 /хоёр сая зургаан зуун ерэн долоон мянга/ төгрөг болно... гэх дүгнэлт /хх-ийн 97-113 дугаар хуудас/,
хохирогч А.Б...2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Өвөрхангай аймгаас УБ хот руу Тоёота Клугер маркийн 05-79 ӨВЕ дугаарын машиныг жолоодон явж байсан. Би тухайн үед аав Аболон мөн цуг ажилладаг саяхан ажилд орсон нэрийг нь мэдэхгүй байна наг залуугийн хамт 3-лаа явж байсан. Тэгээд Төв аймгийн Эрдэнэсант сумын пост өнгөрөөд 10. 20 км явж байхад 70 орчим км/ц хурдтай явж байхад өөдөөс саарал өнгийн машин зам голлоод орж ирэхээр нь гэрлээрээ дохиж сигналдсан чинь шахаж орж ирээд зүүн урд үзүүр лүү мөргөсөн. Тэгээд миний машины зүүн урд талын дугуй салаад замын зүүн хойд тал руу замаасаа гарч далан давж буусан. Осол шөнийн 01 цагийн орчимд болсон. Машинаас би буугаад нөгөө машин дээр очтол 2 банди 2 охин гарч ирээд хэн жолоодож явсан гэхэд өндөрдүү шар үстэй залуу нь би барьж явсан гэсэн. Тэгээд би эргэж гүйгээд ослын гурвалжин авах гэтэл гурвалжин маань бутраад хагарсан байсан. Би ажлынхаа цацруулагчтай цамцаа өмсөөд нөгөө машин руу эргээд очтол 2 залуу нь байхгүй болсон байсан. Тэгээд цагдаа дуудаж хэмжилт хийлгэсэн. Ард нь сууж явсан залуу хүүхэн 2 бол уусан гэсэн. Тэр 2 охин өөрсдөө тэгж хэлж байсан. Ард нь задлаад асгарсан 2 лаазтай пиво байсан. Машины багажинд нь хроп лаазтай пиво байсан. Би тэр жолооч залууг уусан байх гэж бодож байгаа. Дохио өгөөд сигналдаад байхад тэгж орж ирээд мөргөж байгааг бодоход намайг айлгах гэсэн үү яасан. Эмэгтэй хүн бол арай ч тэгж явахгүй байх. Аавын хөл нь хавдаж гэмтсэн. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Зүүн урд тал тэр чигээрээ эвдэрсэн. Моторны гадна хэсэг хагарсан. Машины өрөөсөн тал тэр чигээрээ эвдрэлтэй. Салоны дэр гарч ирсэн. 1 дугуй нь салсан. Нөгөө 3 дугуй нь хагарсан. Үнэн, тэр 2 залууг л олмоор байна машин барьж явсан үгүйг мэдмээр байна зугтдаг нь их сэжигтэй, мөн хохирлоо барагдуулмаар байна гэснээр... /хх-ийн 17 дугаар хуудас/,
хохирогч Н.Агийн ...2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр ажлаас дуудаад тэгээд маргааш нь ПСР шинжилгээ өгөхөөр УБ хот руу хүү болон хамт ажилладаг жолоочийн хамт 3-лаа явж байсан. Тэгээд Төв аймгийн Эрдэнэсант сумын постноос цааш 20 орчим км-т явж байхад өөдөөс нэг машин зам голлоод ирж байхаар нь би хүүдээ наадах чинь ямар эвгүй явж байна гэрлээрээ дохиорой гэж байсан. Гэрлээрээ дохиж байгаа бололтой байсан гэтэл юу юугүй зам голлож орж ирээд мөргөлдсөн. Машин маань зам дээр эргэж байх шиг байсан би машин онхолдчихлоо гэж бодтол харин замаас гарч далан руу буусан байсан. Осол болсны дараа би машинаас бууж нөгөө машин дээр очин юм болсон бэ яасан, үүрэглэсэн үү яасан гэтэл харин өөдөөс юу яриад байгаа юм замын хөвөөгөөр явж байсан машиныг та нар өөрсдөө мөргөлөө гэх зэргээр сонин юм ярьж байсан. Тэгэхээр нь би та нар үүрэглэсэн юм уу, эсхүл согтуу байгаа юм уу гэчхээд машин луугаа очиж хувцсаа солиод эргээд иртэл 2 залуу нь байхгүй байсан. Би нөгөө 2 залуу хаачив гэхэд нөгөө 2 хүүхэн нь "мэдэхгүй ээ замаас суусан хүмүүс Архангай орно гэж байсан, танихгүй хүмүүс" гэж хэлж байсан. Намайг эхэлж очиж уулзахад шар толгойтой залуу "Та нар зүгээр замын хөвөөгөөр явж байсан машин ирээд мөргөлөө" гэх зэргээр хэлж байхад нь хэн нь жолоо барьж явсан бэ гэхэд хэн нь ч дуугараагүй. Зүүн хөл гишгэж болохгүй хавдсан. Шүүх эмнэлэгт үзүүлнэ. Үнэн, буруутай хүнийг тогтоож эд хөрөнгийн хохирлоо барагдуулмаар байна... /хх-ийн 18 дугаар хуудас/,
гэрч Т.Н...Уржигдар Х над руу чатаар Архангай аймаг явах уу 2-лахнаа байсан ч хамаагүй гэсэн. Чадвал дахиад хүн олоорой гэж хэлсэн. Тэгээд өчигдөр УБ хотоос 4-лээ гарсан. Замдаа "Оргил" худалдааны төвөөс хүнсний бараа авсан. Тэгээд хамгийн эхний пост гараад тэр нь 22-ын товчоо байхаа Тэмүүлэн гээд залуу Хгээс жолоо шилжүүлж аваад цааш явсан. Тэгээд зам сайн мэдэхгүй байна, ямартай ч Лүн сум өнгөрөөд дотор муухай оргиод бие засах гэж нэг зогссон. Тэгээд тэрнээс цаашаа дахин жолоогоо солиод Х машинаа барьж явсан. Машин хөдлөөд удалгүй би унтаад өгсөн. Аваар болтол би унтаж явсан. Нэг мэдсэн чинь аваар болсон байсан, харахад 2 машин мөргөлдөөд 2 талд гарсан байсан. Би арын суудал дээр сууж явсан. Намайг унтаж байх хооронд жолоо шилжүүлсэн үү яасан би мэдэхгүй байна. Нөгөө машины 3 ах Хг чи ийм жоохон байж машин барихгүй биздээ бид нар харсан, өөр хүн барьж явсан гэж байсан. Яг осол болох үед хэн жолоодож явсныг би мэдэхгүй байна. Тэмүүлэнг нь би танина, танилцаад удаагүй байгаа, нөгөө залууг нь танихгүй, өчигдөр л анх удаа уулзсан. Тэмүүлэнтэй танилцаад 6 хонож байна. Ажлаа тарж яваад гадаа гудамжинд танилцаж байсан. Одоо Тэмүүлэн намайг фэйсбүүк дээр UNFRIEND хийж найз байхаа больсон байна. Бас өчигдөр шөнө явахдаа миний Айпоне-8 маркийн утсыг аваад явсан. Миний утас дата-гүй болохоор замдаа дуу сонсож явья гээд миний утсанд Сим карт хийж явж байсан юм. Тэмүүлэнгийн фэйсбүүк хаяг нь Мп Lcfer гэсэн хаяг байгаа. 86042304 гэсэн дугаартай. Хөл хавдаж өвдсөн байна лээ. Бас зүрхээр хатгуулж өвдөж байгаа. Шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Оргилоос нааш гарахдаа Тэмүүлэнгийн нөгөө найзтай нь би машины ард сууж явахдаа 1-1 лааз пиво уусан байсан. Х, Тэмүүлэн 2 уугаагүй байсан. Надад гэрээ хэлэхдээ Баянбүрд уруудаад Нисдэг машины тэр хавьд гэр нь байдаг гэсэн. Үнэн. Одоо бодоход Тэмүүлэн жолоо барьж явсан байхаа, хотоос гарсан юм чинь би машиныг барья гээд дахин дахин хэлээд байсан өөр нэмж хэлэх зүйлгүй... /хх-ийн 19 дүгээр хуудас/,
гэрч Б.Д...Миний эзэмшилд энэ машин байдаг. Хамгийн сүүлд өчигдөр өдөр өөрийн танил болох нэг гудамжинд 7-8 жил зэргэлдээ айлууд байсан Х гэдэг хүүхэнд гуйхаад байхаар нь машинаа өгч явуулсан. Найзуудтайгаа багш дээрээ очоод ирье гээд гуйгаад байхаар нь өгөөд явуулсан. Өгч байгаагүй. Үнэмлэхтэй гэсэн. Сарын өмнө асууж байхад жолоогоо төгссөн үнэмлэхтэй гэж байсан. Ганцаараа ирээд өөрөө жолоодоод явсан. Манай хашаанаас ирж машин авсан. Би машиндаа үнэлгээ хийлгэхгүй, надад ямар нэгэн гомдол санал байхгүй... /хх-ийн 20 дугаар хуудас/,
гэрч Н.А...Өчигдөр бид 3 явж байхад намайг зүүрмэглээд явж байх үед өөдөөс нэг машин орж ирээд мөргөлдсөн. Тэгээд манай машин засмалаа даваад замаас гарч зогссон. Ослын дараа машинаас буугаад хамгийн түрүүнд би очоод та нар зүгээр үү машин хэн барьж явсан юм бэ гэхэд тэр шар үстэй залуу нь би барьж явсан гэж байсан. Гэмтээгүй, шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Үнэн, эргээд тэр машин дээр очиход тэр 2 залуу явсан байсныг нь үлдсэн 2 хүүхнээс нь асуухад явчихсан танихгүй хүмүүс, нэг охин нь машинаа би барьж явсан гэж хэлж байсан, удалгүй цагдаа ирсэн... /хх-ийн 21 дүгээр хуудас/,
холбогдогчийн өмгөөлөгч Д.Хгийн ...Би өчигдөр УБ хотоос 18 цагийн орчимд Архангай аймгийн Цэнхэрийн халуун рашаан орохоор би өөрийн найз Нямсүрэн болон түүний 2 танил залуугийн хамт 4-лээ Б.Дулам гэж манай аавын хуурай дүү болох хүний Тоёота Карина маркийн 10-35 УБП улсын дугаартай машиныг нь би найзтайгаа ойрхон гараад ирье гэж гуйгаад авсан юм. Тэгээд тэр машиныг өчигдөр хамт явсан шар толгойтой Тэмүүлэн билүү Тэмүүжин билүү тэр банди жолоодож явсан. Тэгээд замд явж байхад гэнэт гэрэл гарч ирээд машинтай мөргөлдсөн. Би тэр үед шоконд орсон байсан. Ахын машиныг би гуйж авсан болохоор нөгөө хамт явсан 2 хүн зугтаад явсан болохоор айгаад тэгж хэлсэн. Жолоочийн хажуугийн суудалд сууж явсан. Би Лүн сумын пост хүртэл жолоодож явсан. Тэр хүн өөрөө гуйгаад байсан юм. Би барья гээд гуйгаад байсан. Тэр банди жоохон зүүн дарж зам голлож явах гээд байсан. Тэгэхээр нь би өөрөө барья гэхэд тэр зүгээр зүгээр гээд яваад байсан. Жолоочийн нөгөө залуу болох залуу нь нэг лааз пиво уусан байсан. Бусад нь уугаагүй байсан. Гэмтсэн хүн байхгүй, шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Утасны дугаарыг нь би мэдэхгүй, манай найз Нямсүрэн мэдэж байгаа, Нямсүрэн тэр залууг хальт таньдаг гэсэн. Нийлж харьцдаггүй гэсэн. Хамт явья гээд тэгье ингэе гээд Нямкагаас гуйгаад би суулгаад явсан. Урд өмнө нь танихгүй. Сайн мэдэхгүй байна... /хх-ийн 22 дугаар хуудас/,
хохирогч Н.Агийн ... Би Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуульд 1981-1991 онд суралцаж бүрэн дунд боловсрол эзэмшиж төгссөн. Би өмгөөлөгч авахгүй ээ. Одоо мэдүүлгээ өмгөөлөгчгүй өгнө. Би ер нь Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд амьдардаг хүн байгаа юм аа. Би 2016 оноос эхэлж Өмнөговь аймгийн Гашуун сухайт боомтод нүүрс тээврийн жолоочоор ажиллаж эхэлсэн тэр цагаас хойш ажлаа тасралтгүй хийж байсан тэгээд 2021 оны 06 дугаар сард цар тахал коронавирус ковид-19 өвчний үед компаниас жолооч нарыг амраасан тул энэ хугацаанд Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд байсан юм. 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр ажлаас залгаж дуудахаар нь би өөрийн төрсөн хүү Бат-Эрдэнэ, мөн манай компанийн жолооч Алтанхуяг нарын хамтаар 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Өвөрхангай аймгаас 19 цагийн орчимд өөрийнхөө эзэмшлийн Тоёота Клуггер маркийн 05-79 ӨВЕ дугаарын тээврийн хэрэгслийн хүү Бат-Эрдэнээр жолоодуулаад явж байгаад Төв аймгийн Эрдэнэсант сум өнгөрөөд ойролцоогоор 20 орчим км явж байтал өөдөөс явж байсан машины гэрэл нь зам голлож яваа харагдсан тэгэхээр нь би хүүдээ "энэ өөдөөс ирж яваа машин нэг л эвгүй зам голлож яваад байна аа гэрлээрээ дохиорой" гэж хэлтэл манай хүү гэрлээрээ дохих шиг л болсон тэгтэл яах ийхийн зуургүй өөдөөс ирээд манай машиныг мөргөж осол гарсан тэр үед манай машин засмал замаас хойд талын далан руу ниссэн гэхдээ машин маань хөрвөөгөөгүй 4 дугуйн дээрээ явж байгаад л зогссон. Тухайн үед машинаасаа буугаад нөгөө машины хүмүүс дээр очиход тэр машинд явж байсан гэх 2 эрэгтэй, 2 эмэгтэй залуу хүүхдүүд байсан. Тэгээд тэр хүүхдүүдээс "та хэд чинь юу болов яав, ийв" гэж асуутал өөдөөс "та хэд засмал замын хөвөөгөөр явж байсан машин мөргөчихлөө шдээ" гэж тэнд байсан хоёр залуу нь өөдөөс тэгж хэлж байсан тэгээд би та хэд зүгээр үү гэж асуутал зүгээр гэж байсан. Тэгээд манай хүү Бат-Эрдэнэ цагдаад ослын талаар дуудлага өгч байсан юм. Тухайн машин нь миний өөрийн эзэмшлийн машин байгаа юм гэхдээ осол болох тухайн үед Өвөрхангай аймгийн Хаан кредит нэртэй банк бус санхүүгийн байгууллагад цөөхөн хэдэн төгрөгний зээлийн гэрээтэй би өөрөө унаж хэрэглэж байсан юм. Гэхдээ одоогийн байдлаа машиныхаа зээл төлбөрийг нь бүрэн төлөөд барагдуулсан байгаа. Миний эзэмшлийн машин. Манай машинд миний хүү Бат-Эрдэнэ машин бариад явж байсан жолоочийн хажууд талын суудалд би суусан харин хойд талын суудалд манай найз Алтанхуяг суусан манай машинд бид гурав л суусан байсан. Харин нөгөө машинд 2 эрэгтэй. 2 эмэгтэй сууж явж байсан. Тэр машиныг яг хэн жолоодож явсан болохыг нь би харж чадаагүй. Нөгөө машины хүмүүсээс хэн нь машин жолоодож явсан юм бэ гэж асуухад нөгөө машины эзэн нь бололтой нас залуу нэг эмэгтэй би жолоодож явсан гэж хэлж байсан. Би тэр машин жолоодож явсан гэх эмэгтэйгийн нэрийг нь мэдэхгүй байна. Осол болсны дараа манай машин засмал замын хойд тал руу гарсан юм тэгээд машинаасаа буугаад нөгөө машины хүмүүс дээр очиход тэр машины хүмүүс жолооч гэмээр сургуулийн сурагчид шиг л харагдсан тэгэхээр нь гайхаад л хэн машин барьж яваа юм бэ гэж асуухад машины эзэн нь гэж байсан эмэгтэй би машин барьж явж байгаа юм гэж хэлж байсан тэр үед тэр 4 дөрвүүлээ хамт байсан. Тэр эмэгтэй дараа нь хэлэхдээ манай ахын машин байгаа юм би ахынхаа машиныг нь гуйгаад унаж яваа юм гэж хэлж байсан. Тэр эмэгтэйгээс өөр хүн машин жолоодож явсан талаар огт юм яриагүй дараа цагдаа нар ирээд ч тэр эмэгтэйгээс асуухад тэр эмэгтэй өөрийгөө машин барьж явсан талаараа хэлж байсан. Харин цагдаа нар ирэхээс өмнө нь нөгөө хоёр залуу гэнэт алга болчихсон ахиж ирээгүй. Миний зүүн хөлний тавхайн савхан яс нь хугарсан байсан. Одоо миний хөл зүгээр явж болж байгаа. Миний биед хүндэвтэр гэмтэл учирсан. 10.720.000 /арван сая долоон зуун хорин мянган төгрөгний хохирол учирсан. Үгүй ээ баримт гээд байх юм байхгүй. Миний хувьд гэвэл эрүүл мэндээрээ хохирсон гэхдээ би эмчилгээний зардал мөнгө гэж нэхэмжлэхгүй ээ. Харин өөрийнхөө машины эвдрэл хохирлын мөнгө болох 10.720.000 төгрөгийг нэхэмжилнэ. Би машинаа янзалж чадахгүй одоо хүртэл янзлаагүй Улаанбаатар хотод айлын хашаанд байгаа. Машины хохирол барагдуулаад егчихвөл гомдолгүй ээ. Надад өөр нэмж ярих зүйл... /хх-ийн 32-33 дугаар хуудас/,
гэрч Л.М...Би 2010 оноос эхлэн Төв аймаг дахь Цагдаагийн газарт замын байцаагчаас эхлэн ажилласан. Харин Төв аймгийн Цагдаагийн газрын Эрдэнэсант сум дахь зохицуулагчаар 2019 оны 11 дүгээр сараас хойш одоог хүртэл ажиллаж байна. Тухайн шөнө Эрдэнэсант сум дахь цагдаагаар ажиллаж байсан Ц.Дэлгэрбаяр гэх залуугаас дуудлага мэдээллийг гар утсаар хүлээн авч Эрдэнэсант сум дахь хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Ө.Эрдэнэбаярын хамтаар очиход Эрдэнэсант сумаас зүүн зүгт тус сумын Буянт 3 дугаар багийн нутаг Чигчий толгой гэх нэртэй газар буюу Улаанбаатар хотоос Арвайхээр чиглэлийн 198/233 дугаартай клометрийн шонгийн орчимд 2 тээврийн хэрэгсэл мөргөлдсөн байсан ба тухайн үед Өвөрхангай аймгаас Улаанбаатар хотын чиглэлд Тоёота Кллугер маркийн 05-79 ӨВЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд жолооч, зорчигч нийлсэн 3 хүн, харин Улаанбаатар хотоос Архангай аймгийн чиглэлд Тоёота Карина маркийн 10-35 УБП улсын дугаартай тээврийн хэрэгсэлд яваа гэх 20 орчим насны 2 эмэгтэй явж байсан. Хэргийн газарт очиж хоёр тээврийн хэрэгслийг жолоодож явсан хүмүүс тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон жолооны үнэмлэхүүдээ гаргаж өгөөрэй гэхэд Тоёота Кллугер маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан гэх Бат-Эрдэнэ гэх залуу бичиг баримтаа авчирч өгсөн харин нөгөө машиныг жолоодож явсан гэх Х гэдэг хүүхэн жолооны үнэмлэх байхгүй гээд машины бичиг баримтыг авчирч өгч байсан. Тэгээд би хэргийн газар үзлэгээ хийж хэмжилтээ хийсэн. Тухайн үед би Тоёота Карина машинд явсан гэх Х, Нямсүрэн гэх хоёр эмэгтэйгээс хоёулангаас нь маш ойлгомжтойгоор асууж тодруулсан тэр үед Х гэдэг эмэгтэй би энэ машиныг жолоодож явсан юм аа гэж хэлж байсан хамт явж байсан Нямсүрэн гэдэг эмэгтэй ч бас Хг жолоодож явсан гэж хэлж байсан. Тэгж хэлсэнг нь нөгөө машины хүмүүс хүртэл бүгд сонссон. Тэр үед цагдаа ирхээс өмнө Тоёота Карина машинд Х, Нямсүрэн нартай хамт явсан 2 залуу зугтсан гэснийг сонсоод сэжиг төрж ямар учраас тэр хоёр залуу зугтаачихав гэж ахин дахин Х машин барьж явсан нь үнэн биздээ гэж асуухад Х, Нямсүрэн хоёр хоёулаа Хг барьж явсан гэж хэлсэн. Тэгээд өглөө болсны дараа 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Хгээс мэдүүлэг авахад Х өөрийгөө машин барьж яваагүй Тэмүүжин гэх залууг барьж явсан талаар мэдүүлэг өгсөн. Харин Нямсүрэн гэх эмэгтэй осол болох үед хэн машин барьж явсныг мэдэхгүй байна гэж хэлж байсан шиг санагдаж байна. Тухайн үед согтуурал хэмжих драйгер багаж үлээлгэсэн. Х, Бат- Эрдэнэ хоёр хоёулаа архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан... /хх-ийн 35-36 дугаар хуудас/,
гэрч Х.Тэмүүжингийн ...Би Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэгт эмээтэйгээ хамт амьдардаг байсан юм. Би өнгөрсөн зун буюу 2021 оны 08 дугаар сарын эхээр Нямсүрэн гэдэг нэртэй буюу Напи гэж дууддаг охинтой Улаанбаатар хотод Баянбүрд тойргийн орчимд танилцсан юм тэгээд тар цагаас хойш утсаар харилцдаг байж байтал би одоо яг хэдний өдөр болохыг нь сайн санахгүй байна ойролцоогоор 2021 оны 08 дугаар сарын 10-ын үеэр Нямсүрэн надруу 14 цагийн орчимд залгаж надад “найзынх нь ходоод өвдөөд байна. Архангайн Цэнхэрийн рашаан руу хамт явах уу” би нэг найз охинтойгоо явах юм чи нэг найзыгаа авчих гэхээр нь ярилцаж байгаад би өөрийн найз Наранчимэгийн Аюуш гэдэг залууг авч явахаар болж ярилцсаны маргааш өдөр нь явахаар болцгоож маргааш нь өдөр 15 цагийн орчимд би Нямсүрэн, Х хоёр уулзтал Хгийн өөрийнх нь машин гэх Тоёота Карина машинтай Х машинаа уначихсан Нямсүрэн хажууд нь суучихсан байсан тэгээд бид 3 Нямсүрэнгийнхээс аяллын хэрэгсэл, майхан, тогоо, шанага, аяга, халбага зэргүүдийг аваад манай найз Аюушийг Хан-Уул дүүргийн 19 үйлчилгээний төвөөс очиж аваад хотоос гарах замдаа Номин худалдааны төвөөс идэж уух зүйлсээ аваад харанхуй болж байхад хотоос гарсан. Хотоос гараад эмээлтийн тэндээс Хгийн машиныг би барьсан тэгээд Лүн сумын цагдаагийн постны зүүн талд бууж бие засцгаагаад тэндээ юм идэцгээчхээд би машин барих үнэмлэхгүй учраас бас урд өмнө нь гэмт хэрэг үйлдээд эрэн сурвалжлагдаж байсан тул Лүн сумын цагдаагийн постны зүүн талаас Х машины бариад би зүүн урд талд суугаад хойд талын суудалд Нямсүрэн Аюуш хоёр сууж явсан. Тэгээд нэлээн явж байгаад гар утасны сүлжээ орж ирэхээр нь би утсаар оролдоод явж байтал гэнэт мөргөлдөж осол гарсан. Тухайн осол гарахад би улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан болохоор цагдаа ирнэ гэж бодоод ирэхээс өмнө явахгүй бол болохгүй гэж бодоод найзыгаа аваад тэр газраас холдож яваад хотоос найзыгаа дуудаж буцаад хотруу явсан. Тэр үед Х машин жолоодож явсан. Тухайн машиныг Х өөрийнхөө машин гэж хэлж байсан. 50 орчим км цагийн хурдтай явж байсан. Зөөлөн явж байсан. Хэрэглэсэн байсан. Үгүй Х бид хоёр огт уугаагүй. Харин Нямсүрэн, Аюуш 2 нэг нэг лааз пиво уугаад явж байсан. Аюушийн хөлийг хоёр гуяыг Нямсүрэн дэрлээд хэвтсэн байсан. Харин гэхдээ Аюуш бол сэрүүн надтай юм яриад явж байсан. Нямсүрэнгийн унтаж байсан, сэрүүн байсанг би мэдэхгүй байна. Осол болохоос өмнө бороо ороод намдаад зогссон байсан. Гадаа харанхуй байсан. би урд өмнө нь хүмүүстэй бүлэглэж дээрмийн гэмт хэрэг үйлдээд эрэн сурвалжлагдаж байсан болохоор цагдаад баригдвал шоронд орно гэж бодоод айгаад зугтаасан. Өөрөөр бол надад ямар нэгэн зугтах шалтгаан байгаагүй угаасаа тэр машиныг Х жолоодож явсан. Тухайн үед миний цээжээр хамгаалах бүсний орсоор улайж зулгарсан байсан. Өөр гэмтсэн зүйл байхгүй. Энэ зургийг нь би Нямсүрэн рүү явуулж байсан. Нямсүрэн намайг машин жолоодоогүй гэдгийг мэдэж байгаа мөн Аюуш гэрчилнэ. Үзүүлэхгүй. Осол болох үед машины зүүн урд талын хаалга нь онгойхгүй байсан цонх нь хагарсан байсан болохоор би машины зүүн урд талын цонхоор буусан... /хх-ийн 39-42 дугаар хуудас/,
гэрч Т.Н ...Би Хтэй 2020 оны 12 дугаар сард танилцаж тэр цагаас хойш найзалж нөхөрлөсөн харин Тэмүүжинтэй хэрэг үйл явдал болохоос өмнө 10 орчим хоногийн өмнө танилцаж байсан. Би тэр хоёртой ямар нэгэн хамаатан садангийн холбоо байхгүй ээ. Би 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Тэмүүжинд хамтдаа Архангай аймгийн Цэнхэрийн рашаанлуу хамт явах талаар санал тавьсан тухайн үедээ би найз Хтэйгээ хамт явах гэж байсан болохоор энэ тухайгаа Тэмүүжинд хэлтэл Тэмүүжин Аюуш гэдэг найзыгаа хамт авч явахаар болж 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Хгийн машинтай Тэмүүжин, Аюуш бид 4 хамтдаа Архангай аймгийн Цэнхэрийн рашаанлуу явахаар хотоос харуй бүрийгээр гарцгаасан тэгээд хотоос гарахдаа дэлгүүр хоршоогоор орж замдаа идэж уух юм аа болон очоод хэрэглэх шаардлагатай зүйлүүдээ бэлдэж авчихаад хотоос гарсан тэгээд хотоос гарах гэж байхад Хгийн Карина машиныг нь Тэмүүжин жолоодож явсан тэгээд явж байгаад Төв аймгийн Лүн сумын замын цагдаагийн постны зүүн талд Тэмүүжин үнэмлэхгүй гээд Х өөрөө машинаа бариад цааш явсан тухайн үед Тэмүүжин жолоочийн хажууд талын суудалд буюу машины зүүн урд талын суудалд суугаад харин би хойд талын суудлын баруун талд миний зүүн талд ирж хэмжилт хийгээд байсан. Ослын дараа манай машин засмалын хойд талын суудлын баруун талд миний зүүн талд Аюуш сууж явсан тэгээд замдаа би хөнжлөөр биеэ ороогоод хаалга налаад явж байсан. Тэгээд Лүн сум өнгөрөөд нэлээн явсны дараагаар би хэсэг зүүрмэглэсэн юм тэгтэл гэнэт л түс, тас хийх чанга чимээ доргилт үүссэн тэгээд сэртэл машин дотор цагаан утаа болчихсон машин жолоодлогогүй болчихсон юм шиг байсан тэгээд жоохон явж байгаад машин зогссон тэгтэл Тэмүүжин машины зүүн урд талын суудалд сууж байгаад цонхоороо түрүүлж гарсан тэгэхэд Х жолоочийн суудалд сууж байсан. Тэгээд Тэмүүжин бид хэдийг "та хэд машинаасаа хурдан гараарай машинаас шингэн юм гоожоод байна" гэж хэлсэн тухайн үед бид хэд бүгдээрээ машинаас гарсан. Тэгээд машинаас буутал манай машин бага оврын жийп машинтай мөргөлдсөн байсан машины хүмүүс цагдаа дуудаж байсан тэгээд төд удалгүй Тэмүүжин, Аюуш хоёр цагдаа ирэхээс өмнө явахгүй бол болохгүй бид хоёр цагдаатай уулзаж болохгүй гээд яваад өгсөн. Тэгээд жоохон байж байтал цагдаа ирж хэмжилт хийгээд байсан. Ослын дараа манай машин засмалын хойд талын шороон дээр харин нөгөө машин засмалаас хойшоо гарчихсан нэлээн зайтай байсан. Би тухайн үед хэсэгхэн хугацаанд зүүрмэглэсэн байсан болохоор яг яагаад аваар осол болсныг мэдэхгүй байна. Х жолоодож явж байсан. Гадаа харанхуй байсан. Гадаа бага зэрэг салхитай байсан. Би хамгаалах бүсээ зүүгээгүй байсан. Үгүй ээ. Архи, пиво хэрэглээгүй эрүүл байсан. Харин Аюуш бид хоёр хойд талын суудалд нэг, нэг лаазтай пиво задлаад талыг нь уусан байсан. Ер нь л их зөөлөн дундаж хурд нь 40-50 орчим цагийн хурдтай л яваад байсан. Тухайн үед бол бие маань зовиуртай л байх шиг байсан. Гэхдээ шальтай гэмтээгүй. Шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Ослын улмаас миний биед одоо гэмтэл байхгүй. Би уул нь осол болсны дараа цагдаа нар ирэхэд нь цагдаад Хг барьж явж байсан талаар үнэнийг нь хэлж байсан тэгээд маргааш өглөө нь Эрдэнэсант суманд Хгийн аав энэ тэр гээд ар гэрээс нь хүмүүс ирсэн байсан тэгээд Х надад хэлэхдээ "чи одоо цагдаад юу гэж хэлэхээ мэдэж байгаа биздээ, намайг барьсан гэж битгий хэлээрэй" гэж Х надад хэлэхэд нь би тухайн үед гарцаагүй байдалд ороод надаас мэдүүлэг авсан тэр цагдаад худлаа хэлчихсэн. Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй ээ... /хх-ийн 44-45 дугаар хуудас/,
гэрч Д.Хгийн ...Би Улаанбаатар хотод аав, ээж, эгч дүү нарын хамтаар амьдардаг юм аа. Өнгөрсөн зун буюу 2021 оны 08 дугаар сард Нямсүрэнтэй хамт Архангай аймгийн Цэнхэрийн халуун рашаанруу явахаар ярилцаж тохиролцсон тэгээд Нямсүрэнгийн байрны Үүдэнд Тэмүүжин Гадаа налуутай тааралдаж бид уулзацгаасан Нямсүрэн бид хоёр Архангай аймгийн Цэнхэрийн рашаанруу явах гэж байгаагаа хэлтэл тэр Тэмүүжин хамтдаа явъя гэж хэлсэн тэгээд Тэмүүжин нэг эрэгтэй найзыгаа аваад тэр өдрөө буюу аваар болдог өдөр бид хэд миний Тоёота Карина машинтай Архангай аймгийн Цэнхэрийн рашаан руу хөдөлсөн тэгээд харанхуй болох гэж байхад хотоос дэлгүүрээс хүнс бараагаа худалдаж аваад явцгаасан тэгээд Эмээлтээс Тэмүүжин миний машиныг бариад явсан тэгээд тэндээсээ осол болох үе хүртэл Тэмүүжин машин барьж яваад аваар хийсэн. Аваар болсны дараа Тэмүүжин нөгөө найз эрэгтэйтэйгээ гэнэт алга болчихсон байсан. Тэрний дараа цагдаа нар ирж хэмжилт хийсэн. Тэр үед ирсэн хоёр цагдаа надаас хэн барьж явсан гэж асуухад би өөрийгөө барьж явсан талаар хэлсэн. Нямсүрэнтэй найз нөхдийн холбоотой харин нөгөө хоёр залууг нь тэр өдөр л харсан. Улаанбаатар хотоос гараад Архангай явах замдаа тэр хоёр залуутай танилцсан. Тэмүүжин жолоодож явж байсан. Дулам гэх миний хуурай ахын машин байгаа юм. Дулам ах намайг жоохон байхад л бид хэд Улаанбаатар хотод Сонгинохайрхан дүүрэгт нэг хашаанд амьдардаг байсан. Хамаатангийн холбоо байхгүй. Тэмүүжин жолоочийн суудалд суугаад машин барьж явсан. Би жолоочийн хажууд талын суудалд буюу зүүн урд талын суудалд сууж явсан. Хойд талын суудалд миний яг хойд талд Нямсүрэн сууж явсан харин Тэмүүжингийн хойл талд нөгөө залуу сууж явж байсан. Үгүй ээ бид хоёр хоёулаа уугаагүй байсан. Хурдан бол ёстой яваагүй 50 орчим км цагийн цагийн хурдтай явсан юм. Өөдөөс ирж явсан Кллугер машин их хурдтай орж ирээд манай машиныг мөргөсөн. Гадаа харанхуй байсан. Дулаахан байсан. Үгүй ээ би жолооны үнэмлэхгүй. Дулам ахынх Улаанбаатар хотод толгойтод байдаг юм би гэрээс нь очиж Дулам ахаас Архангай явчхаад ирье машинаа өгчих гэхэд зөвшөөрөөд надад машиныхаа түлхүүрийг өгсөн тэгээд би машиныг нь аваад машинаа өөрөө бариад явсан. Тэр үед мэдээгүй байх аа. Одоо бол мэдэж байгаа. Би бүсээ бүсэлсэн байсан. Би ганцаараа Цагдаа руу явахаас айгаад байсан юм аа. Тухайн үед миний зүүн талын хөл өвдөг хавдсан байсан. Би одоо шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Би цочролд орчихсон байсан. Анхнаасаа барьж явж байсан болохоор би өөрийгөө барьж явсан гэж хэлсэн юм. Надад өөр нэмж ярих зүйл Байхгүй миний ярьсан зүйл бүгд бичигдсэн байна... /хх-ийн 47-48 дугаар хуудас/,
гэрч Н.Аюушийн ...Тэмүүжин бид хоёр 10 жилийн нэг ангийн багийн найзууд. Харин Х, Нямсүрэн хоёртой осол болдог өдөр танилцаж байсан юм. Аль алинтай нь хамаатан садангийн холбоо байхгүй ээ. Би өөрөө Улаанбаатар хотод амьдардаг юм. Өнгөрсөн зун буюу 2021 оны 08 дугаар сард байсан би одоогоор өдрийг нь яг сайн санахгүй байна. Осол болдог өдөр намайг Улаанбаатар хотод гэртээ байж байтал өглөөний 10 цаг өнгөрч байхад манай найз Тэмүүжин миний фэйсбүүк чатаар чат бичиж намайг “андаа Архангайн Цэнхэрийн рашаан орж 2 хоночихоод ирэх үү” гэхээр нь би “хэн, хэн байгаа юм” хэдүүлээ явах юм ямар машинтай явах юм бэ? гэж асуутал Тэмүүжин “чиний танихгүй 2 охин байна. Тэр хоёр охины нэгнийх нь машинтай явчхаад ирье” гэж хэлэхээр нь би явахаар болж тэгээд тэр өдрөө 18 цагийн орчимд Х машинаа уначихсан хажууд нь Тэмүүжин суучихсан, хойд суудалд Нямсүрэн суучихсан Тоёота Карина машинтай тэр гурав намайг Хан-Уул дүүргийн 19-ийн автобусны буудал дээрээс ирж авсан. Тэгээд шууд Архангайн Цэнхэрийн рашаан руу явна гээд УБ хотоос гарах замдаа 22-ын товчооны наана байдаг Номин худалдааны төвөөс орж идэж уух юм хүнсээ авцгаасан. Тэгээд дэлгүүрээс юмаа цуглуулчхаад Номингийн үүднээс хөдөлж байхад гэгээ тасарч яг харанхуй болж байсан. Тэгээд Х машинаа барьж явж байгаад хотоос гараад явж байгаад Эмээлтийн нэг дэлгүүрийн үүдэнд зогсож дэлгүүрээс нэг удаагийн аяга, авчхаад хөдлөхөд Тэмүүжин машин барьж явсан тэгээд явж байхдаа Тэмүүжин бид хоёр нөгөө хоёр охин бид хоёр хэрэг хийгээд Асап-д эрэн сурвалжлагдаж байгаа гэдгээ хэлж яриад явж байсан тэгээд Лүн сумын цагдаагийн постны зүүн талд зогсож тэндээс Х машинаа бариад цааш явсан. Тэгээд хэсэг явж байтал өөдөөс ирж явсан машинтай мөргөлдөж осол болсон. Аваар болсны дараа нөгөө машины хүмүүс цагдаад дуудсан тэр үед цагдаа ирвэл цагдаад Тэмүүжин бид хоёр баригдвал хоригдоно гэж айгаад тэр талаараа нөгөө Х, Нямсүрэн 2-т хэлсэн тэгтэл Х, Нямсүрэн 2 цагдаа ирэхээс өмнө та 2 яв яв гэж бас хэлсэн. Тэгээд Тэмүүжин бид хоёр зам дээрээс гар өргөж Эрдэнэсант сум оролгүй суусан машинаасаа бууж үлдээд Улаанбаатар хотоос Нямзалд гэдэг найзруугаа ярьж осолд орчихлоо ирээд аваач гэж хэлээд тэр шөнө манай Нямзалд, Билгүүндалай, Амар гэх найзууд машинтай ирж Тэмүүжин бид 2-ыг авч явсан. Лүн сумын цагдаагийн постны зүүн талаас Х жолоодоод аваар болох үед хүртэл Х машинаа жолоодож яваад өөрөө аваар хийсэн. Харин Хгийн зүүн талд буюу машины зүүн урд суудалд Тэмүүжин суусан машины хойд талын зүүн талд буюу Тэмүүжингийн хойд талд би сууж хойд суудлын баруун талд Нямсүрэн сууж явсан. Би хойд талын суудалд суугаад явж байсан тэгээд гар утсаа оролдож явсан болохоор анзаараагүй. Ослын дараа Х хэлэхдээ өөдөөс ирж явсан машин гэрлээ шилжүүлэхгүй явж байгаад аваар хийчихлээ гэж хэлж байсан. Х их зөөлөн явдаг юм байна лээ ойролцоогоор 40 орчим миллийн хурдтай явж байсан. Х, Тэмүүжин 2 угаагүй харин Нямсүрэн бид хоёр замдаа нэг, нэг лааз пиво задлаад уугаад явж байсан. Би хамгаалах бүсээ зүүгээгүй байсан. Ослын өмнө бороо ороод намдаж байсан. Гадаа харанхуй байсан. Гэхдээ өөдөөс ирж явсан машины гэрлүүд тод харагдаж байсан. Миний биед гэмтэл учраагүй. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй ээ. Х машинаа барьж явж байгаад аваар хийчхээд харин одоо Тэмүүжин ял аваад шоронд орчихсон байхад Тэмүүжинг машин барьсан гэж байгаад яасан хүн чанаргүй хүн бэ гэж гайхаж байна... /хх-ийн 50-53 дугаар хуудас/,
гэрч Б.Д...Би Хг танина Хг бүүр багаас нь мэднэ ээ. Хгийн 10 жилийн сургуулийн сурагч байхын л тэднийх, манайх хоёр Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг Хангай захын тэнд нэг хашаанд амьдардаг байсан юм. Хамаатангийн холбоо байхгүй ээ. Би Улаанбаатар хотод төрж өссөн унаган хотын хүн байгаа юм. Урд өмнө нь Хгийнхтэй нэг хашаанд хөрш амьдарч байсан болохоор Хг болон тэдний аав, ээж, ах, дүү нарыг нь сайн мэддэг юм 2017 оноос хойш хамт нэг хашаанд амьдрахаa больсон юм. Манайх одоо Улаанбаатар хотод Толгойтод хашаа, байшинд амьдардаг юм. Өнгөрсөн зун буюу 2021 оны 08 дугаар сард Х миний гар утас руу залгаж "ах аа та машинаа өгч байгаа ч би юманд явчхаад ирье" гэж хэлхээр нь би үгүй ээ ах ажилтай байна машинаа өөрөө ажилд хэрэглэж унаж байна гэж хэлсэн тэгээд тэр цагаас хойш тасралтгүй хоёр өдөр залгаж гуйхаар нь би Хд машинаа өгөхөөр болсон. Тэгээд Х Толгойтод манайд өөрөө ганцаараа очиж миний машиныг авч байсан юм би одоо яг хэдний өдөр машинаа өгсөн болохоо сайн санахгүй байна Х тухайн үед өглөө 10 цагийн орчимд манайхаас ганцаараа ирж миний машиныг авч явсан тэгээд тэр шөнө нь Х надруу залгаад "дүү нь хөдөө явж байтал хөдөөний замд налыг машин мөргөчихлөө" гэж хэлхээр нь би яг хаана юм гэж асуугаад маргааш өглөө нь Төв аймгийн Эрдэнэсант суманд очсон. Тоёота Карина маркийн 10-35 УБП дугаарын миний өөрийн өмчлөлийн машиныг осолд ордог шөнийнхөө урд өдөр нь авсан. Надаас авч яваад л тэр шөнөдөө осолд орсон байсан. Тухайн осол болох үед би байгаагүй болохоор нүдээр харсан зүйл байхгүй намайг осол болсны дараа шөнө нь Х надруу залгаж "дүү нь хөдөө явж байтал хөдөөний замд надыг машин мөргөчихлөө" л гэж хэлж байсан тэр үед хэн барьж явсанг нь би мэдээгүй харин маргааш нь Эрдэнэсант суманд очиход Х надад хэлэхдээ "таны машиныг нэг залуу барьж яваад зугтаачихлаа" гэж хэлж байсан. Үгүй ээ. 2021 оны хавар Х надад жолооны курсэд сууж байгаа гэж хэлж байсан тэгэхээр нь надаас машин авахад нь би Хг жолооны курсээ төгсчихсөн л байх гэж бодсон. Гэхдээ би тэр үед Хгээс жолооны үнэмлэхтэй юу гэж асуугаагүй. Миний машины хохирлыг хэн ч барагдуулаагүй. Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл гээд байх зүйл гайхжээ. Тухайн осол болох үед миний машиныг хэн барьж явсан нь тодорхойгүй байгаа гэж би ойлгоод байгаа Х бол надад өөрийгөө барьж явсан гэж хэлээгүй. Ямартай ч гомдолгүй. Би осол болсны маргааш Төв аймгийн Эрдэнэсант суманд очиж тэр хэргийг шалгаж байсан байцаагчид жолооны үнэмлэхгүй хүнд машин өгсөн гэдэг үндэслэлээр 100.000 төгрөгөөр бэлэн бусаар торгуулсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй... /хх-ийн 57-58 дугаар хуудас/,
яллагдагч Д.Хгийн ...Би яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би өмнө гэрчээр өгсөн мэдүүлэгт болсон асуудлыг тодорхой ярьсан гэхдээ түүн дээр нэмж ярих зүйл бол би машин барьж яваагүй бөгөөд жолоочийн хажуу талын суудал дээр сууж явсан, арын суудал дээр сууж явсан Нямсүрэн анх мэдүүлэг өгөхөд намайг жолоо бариагүй гэж хэлж байсан, мөн мөргөлдсөн машины жолооч нь намайг "чи машины жолооч биш байна, үнэнээ хэлэхгүй бол илүү асуудалд орно шүү гэж хэлж байсан. Тэгээд анх хэрэг дээр очсон цагдаад тэр эсрэг машины жолооч ах энэ охин машин бариагүй гэж хэлж байсан. Манай машиныг жолоодож байсан Тэмүүжин гэх залуу мөргөлдсөний дараа машинаас буугаад мөргөлдсөн машины жолооч дээр очоод шууд хэрүүл хийгээд “яаж яваад байгаа юм бэ гэж байгаад замын машинд гар өргөөд суугаад” яваад өгсөн. Мөн Агэх гэмтсэн хүн нь анх хэргийн газарт машинаасаа бууж ирэхдээ нэг талдаа сандалтай, нөгөө хөлөндөө хар өнгийн том түрийтэй гуталтай бууж ирж байсан тул тэр хүн осол болохоос өмнө хөлөө гэмтээсэн байх магадлалтай байгаа тул шалгуулах хүсэлтэй байна. Би дээрх гэмт хэргийг үйлдээгүй тул надад холбогдох хэргийн хэрэгсэхгүй болгож өгнө үү... /хх-ийн 130-131 дүгээр хуудас/,
хохирогч Н.Агийн дахин өгсөн ...Надад хуульд заасан эрх үүргээс асууж тодруулах зүйл байхгүй. Би зам тээврийн осол болохоос өмнө хөлөндөө ямар нэгэн бэртэл гэмтэлгүй байсан. Би Өмнөговь аймгийн Цагаан хад гэх газар нүүрс тээврийн жолоочийн ажил хийдэг юм. Тухайн үед намайг ажил руугаа явах гээд PCR шинжилгээ өгөхөөр Улаанбаатар хот руу явж байсан юм. Би жолоочийн ажил хийдэг учир хэрвээ хөлөндөө бэртэлтэй байсан бол ажил руу явахгүй байсан. Би осол болохоос өмнө машин дотроо хоёр хөлөндөө сандалтай явж байсан бөгөөд осол болоод машинаас анх буухдаа хоёр хөлөндөө сандалтайгаа буугаад эсрэг машины хүмүүс дээр очиж уулзаад тэр хавиар явж байсан. Мөн манай машин замын хажуу талын жалга руу ороод, тухайн үед бороо ороод намдаад жалганы өвс нойтон байсан болохоор би сандлаа тайлаад машинд явж байсан - өөрийн бакалан гутлаа өмсөх гэтэл эрүүл буюу баруун хөлөнд зүгээр өмсөгдсөн, харин зүүн хөл тэр үед ослоос болоод удалгүй хавдчихсан бакалан гутал өмсөж болохгүй сандалтайгаа явж байсан. Анх бол би хоёр хөлөндөө сандалтай байсан, харин дараа нь бакал өмсөх гэтэл зүүн хөл хавдчихаад бакал орохгүй өмсөж болохгүй байсан. Тэгээд би нэг хөлөндөө сандалтай, нэг хөлөндөө бакал гуталтай явж байсан. Намайг анх буугаад очиход 2 охин, 2 залуу нийт 4 хүн машинаасаа гарчихсан хажууд нь зогсож байсан. Машин хэн жолоодож явж байсан талаар манай хүүхэд асуухад хариулт хэлээгүй. Би өмнөх мэдүүлэгт өгсөн байгаа. Тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэлийн хохирлыг барагдуулчихвал надад өөр нэхэмжлэх зүйл байхгүй... /хх-ийн 226-227 дугаар хуудас/,
гэрч А.Б...Зам тээврийн осол болохоос өмнө манай аав Амартүвшингийн хоёр хөл нь зүгээр байсан. Манай аав анх машинд зорчиж байхдаа хоёр хөлөндөө сандалтай явж байсан бөгөөд анх машинаас буухдаа ч хоёр хөлөндөө сандалтайгаа буусан. Харин дараа нь тэнд бороо орсон байсан учир аав нэг хөлөндөө түрийтэй гутал өмсөөд, зүүн хөлөнд нь гутлыг нь өмсүүлэх гэтэл хавдаад багтахгүй байсан учир өвчтэй хөлөнд нь жирэглээд сандалыг нь өмсүүлээд байж байсан. Намайг анх очиход бол хэн нь барьж байсан нь мэдэгдэхгүй нуугаад байсан. Харин дараа нь Эрдэнэсант сумын цагдаагийн үүдний өрөөнд байж байхад Х гэх охин ирснээ “би бариад явж байсан гэдгээ хэлбэл яах бол, би үнэмлэх байхгүй” гэж хэлэхээр нь би яриаг нь хурааж авах гэтэл цаашаа яваад өгсөн... /хх-ийн 229-230 дугаар хуудас/,
хохирогч Н.Агийн дахин өгсөн ...Миний хөл явж чадахгүй гутлаа сольж өмсөх гэтэл зүүн хөл хавдчихаад гутал орохгүй байсан ба би зүүн хөлөндөө сандаалтай, баруун хөлөндөө бакал гутал өмсөөд уг карина маркийн машин дээр Бат-Эрдэнэ, Алтанхуяг хоёрын араас очсон. Намайг очиход 2 эрэгтэй, 2 эмэгтэй машиныхаа хажууд байсан бөгөөд би “юу болов, яав, та нар үүрэглэсэн үү” гээд асуутал миний өөдөөс нэг эрэгтэй нь “та нар зогсож байсан машин мөргөчихлөө” гэх утгатай үг хэлж байсан бөгөөд ахиад хэн жолоо барьж байсан талаар асуухад хэн нь ч хариулахгүй болохоор нь би машин руугаа буцаад явсан. Тэгтэл хоёр эрэгтэй нь цагдаа ирэхээс өмнө алга болчихсон. Тэгээд миний хөл хавдчихаад явж болохгүй болохоор нь машиндаа суугаад байсан. Харин манай хүүхэд Бат-Эрдэнэ, Алтанхуяг хоёр тэр хоёр эмэгтэйтэй уулзаад ярьж байгаад манай хүүхэд Бат-Эрдэнэ машинд орж ирж суугаад надад “тэр нэг эмэгтэй нь машин барьж байсан гэж хэллээ” гэж хэлсэн. Тэгээд мөн цагдаа нар ирээд тэр хоёр охиноос асуухад нэг охин нь би машин барьж байсан гэж цагдаа нарт хэллээ гэдгийг дуудлагаар ирсэн нэг цагдаа нь хэлж байсан. Би танихгүй хүмүүс учир нэрийг нь хэлж мэдэхгүй байна. Харин өглөө нь Эрдэнэсант сумын цагдаагийн хэсэгт очоод байж байхад тэр машин барьж байсан гэж хэлсэн охин нь би машин бариагүй гээд өмнө ярьж байсан юм нь өөр болчихсон байсан... /2-р хх-ийн 78-79 дүгээр хуудас/,
гэрч Н.А...Би 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 19 цагийн орчимд хамт ажилладаг байсан Аболон түүний хүүхэд Бат-Эрдэнэ бид гурав Тоёота Асуугаад би арын суудал дээр суугаад Улаанбаатар хот руу явсан. Бид нар 2021 оны 08 дугаар сарын 13-ны өглөө ажил руугаа явах гээд Улаанбаатар хотод шинжилгээ өгөх гэж байсан. Тэгээд Төв аймгийн Эрдэнэсант сум өнгөрч байсан санагдаж байна, би унтах гээд зүүрмэглээд байж байтал гэнэт хүмүүс орилоод машинтай мөргөлдөөд замын хажуу руу орчихсон. Би тэрүүхэн үедээ ухаан бага зэрэг балартсан, бөгөөд арай гайгүй болоход машинаас буусан зогсож байсан. Би тэгээд манай машинтай мөргөлдсөн карина маркийн машин дээр явж очиход 2 эмэгтэй, 2 эрэгтэй хүмүүс байсан бөгөөд би очоод "болгоомжтой явахгүй яасан юм, хэн нь жолоо барьж явсан бэ" гэхэд нэг шар үстэй залуу нь "би барьж байсан юм аа" гэж хэлээд би буцаад машин руугаа явсан. Машин дээр очиход Аах хөл өвдөөд, явж чадахгүй байна гээд түшээд машинаас холдоод суусан. Тэгээд би буцаад карина маркийн машин дээр яваад очиход хоёр эрэгтэй нь байхгүй байсан бөгөөд "хоёр залуу чинь хайчсан юм, машиныг чинь барьж байсан хүн зугтаачихаар яах юм" гэж хэлтэл Х гэдэг охин нь "би машин барьж байсан юм" гэж хэлсэн. Тэгтэл удалгүй цагдаа нар ирсэн. Өвөрхангай аймгаас хөдлөхөд Амартүвшингийн хөл нь зүгээр байсан, бөгөөд замдаа бууж суугаад дэлгүүр ороход зүгээр л бууж суугаад яваад байсан. Осол болоод би хамгийн эхэнд карина маркийн машин очиход шар үстэй залуу нь би барьж байсан гэж хэлсэн. Тэгээд би буцаж яваад эргээд очиход хоёр эрэгтэй нь байхгүй байсан бөгөөд Х гэдэг охин "би барьж байсан юм, тэр хоёр залууд хамаагүй, замаас суусан хүмүүс гэж хэлж байсан". Мөн цагдаа нар ирээд тэр үлдсэн хоёр охинтой уулзахад Х гэдэг охин нь машин жолоодож байсан гэж хэлсэн гэсэн. Тэгтэл маргааш нь Эрдэнэсант сумын цагдаагийн газарт очиж мэдүүлэг өгөх гэж байтал Х гэдэг охин нь би машин бариагүй шар үстэй залуу машин барьж байсан гээд яриа нь өөрчлөгдчихсөн байсан. Надад нэмж ярих зүйл байхгүй... /2-р хх-ийн 81-82 дугаар хуудас/,
гэрч Х.Тэмүүжингийн дахин өгсөн ...Тухайн үед Улаанбаатар хотоос хөдлөөд анх би тээврийн хэрэгсэл жолоодож байгаад Төв аймгийн Лүн сум орохоос өмнө би жолооны эрхгүй болохоор жолоог шилжүүлж Х жолоо бариад би жолоочийн хажуу талд суугаад цааш хөдлөөд явж байгаад зам тээврийн осол гарсан. Би тухайн үед үсээ саарал өнгөөр будуулсан байсан бөгөөд өнгө нь бага зэрэг гандаад шардуу харагдаж байсан. Осол болсны дараа хоёр машин хоорондоо нэлээн зайтай зогссон байсан бөгөөд нэг жижигхэн ах бууж ирээд “хүн аллаашдээ та нар, яаж яваад байгаа юм бэ” гээд орилоод байсан. Тухайн үед би ганцаараа шар өнгийн үстэй байсан гэсэн “би машин барьж байсан” гэж огт хэлээгүй. Би тухайн үед жолоо барьж байсан бол мэдээж зугтахгүй байх байсан Цагдаагийн байгууллагын эрэн сурвалжлалтын АСАП санд зарлагдсан байсан болохоор зугтчихсан юм... /2-р хх-ийн 86 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэрэг бусад бичгийн нотлох баримтууд болно.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:
Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд
Улсын яллагч Л.Наранхүү:
...Шүүгдэгч Д.Х нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ Төв аймгийн Эрдэнэсант сумын Буянт 3 дугаар багийн нутаг Чигчий толгой гэх газар буюу Улаанбаатар хотоос Өвөрхангай аймаг явах чиглэлийн хатуу хучилттай асфальтан замын 233 дахь км шонгийн орчим 2021 оны 08 сарын 12-13-ны шилжих шөнө Тоёота карина маркийн 10-35 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.1 дүгээр зүйлийг зөрчсөн болох нь хэрэг авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Хг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна... гэсэн дүгнэлтийг,
Хохирогч Н.А:
...Эвлэрэх тохиролцоонд хүрсэн. Үнэлгээний 10.700.000 төгрөгийг төлсөн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Залуу хүүхэд хар толбо үлдээгээд яах вэ? хөнгөн шийдвэрлэж өгнө үү. Өөр хэлэх зүйлгүй... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Батбаяр:
...Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Хгийн эрх ашгийг хамгаалж оролцож байна. Хэрэгт ээдрээ төвөгтэй эргэлзээтэй байдал байсан. Одоогийн нөхцөл байдал миний үйлчлүүлэгч гэм буруу дээр ямар нэгэн маргаан байхгүй. Хөнгөрүүлж шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлттэй оролцож байна. Хохирогч гомдол саналгүй гэж байна. Миний үйлчлүүлэгчийн хувийн байдлын хувьд хх-ийн 130 дугаар хуудас ял шалгах хуудсаар ял шийтгэлгүй гэх лавлагаа байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэл хөнгөн гэмт хэргийн ангилалд ордог. Гэм буруу дээр маргаагүй учраас өөр хэлэх зүйлгүй... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Д.Х:
...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэсэн мэдүүлгийг тус тус гаргадаг.
Улсын яллагчийн гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч Д.Х болон түүний өмгөөлөгч маргадаггүй, хүлээн зөвшөөрсөн талаараа шүүхийн хэлэлцүүлэгт болон дүгнэлт танилцуулах шатанд мэдүүлдэг.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.Х нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул дээрх нотлох баримтуудыг шийтгэх тогтоолын үндэслэл болгон шийдвэрлэлээ.
Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч Д.Х нь дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэг болон дүгнэлт танилцуулах шатанд тус тус илэрхийлдэг.
Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”... гэж тус тус хуульчилсан.
Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг,
мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.
Энэ хэргийн тухайд Эрүүгийн хуулийн хорин долдугаар бүлэг “Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг” гэмт хэрэгт хамаарах бөгөөд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.1 “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримттай байна. а/Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөлтэй байна.”, 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 11.3 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”. гэснийг тус тус зөрчиж нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй хийсний улмаас хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учирснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийн шинжийг хангасан, материаллаг шинжтэй, төгссөн гэмт хэрэг гэж үзнэ.
Тодруулбал шүүгдэгч Д.Х тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэхгүй, Замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтыг зөрчиж, нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй хийсний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан байна.
Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан гэмт хэргийг үйлдсэн байна.
Мөн болгоомжгүй гэм буруу нь гэм буруутай этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн эцэст гарч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэж байсан хэдий ч түүнийг гаргахгүй байж чадна гэж хөнгөмсгөөр найдсан эсхүл үйлдэл, эс үйлдэхүйн улмаас учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдээгүй боловч тэрхүү хор уршгийг гарч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой, боломжтой байсан гэж хайхрамжгүй хандсан гэх хоёр хэлбэрээр илэрдэг болно.
Хамгийн гол хохирол, хор уршигт зориуд хүргээгүй байдгаараа санаатай гэмт хэргээс ялгагдах шинжтэй.
Тэрээр шүүгдэгч Д.Х Замын хөдөлгөөний дүрмийн 3.1, 11.3, 12.3-т заасныг зөрчиж буй энэхүү өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол хор уршигт хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэр бөгөөд хүний биед хүндэвтэр хохирол учирсан, хор уршиг нь шүүгдэгчийн болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйтэй шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Д.Хг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Д.Хгийн болгоомжгүй гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Н.Агийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байна.
Шүүгдэгч Д.Х нь хохирогч Н.Ад 10.700.000 /арван сая долоон зуун мянга/ төгрөгийг төлсөн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн хохирогчийн мэдүүлгээр тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Д.Х энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж байгаа болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд
Улсын яллагч Л.Наранхүү:
...Шүүгдэгч Д.Хг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын саналыг гаргаж байна. Хязгаарлалтын бүсийг Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргээр хязгаарлах саналыг гаргаж байна... гэсэн дүгнэлтийг,
Хохирогч Н.А:
...Хэлэх зүйлгүй... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Батбаяр:
...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хор хохирол, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харж үзэх байх гэж өмгөөлөгчийн зүгээс хүсэж байна. Мөн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-т зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн. Прокурор зорчих эрхийг хязгаарлах санал гаргаж байна. Шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн баримтаар нийгмийн даатгал төлж байгаа, ажил хөдөлмөр эрхэлдэг учраас харьяа нутаг дэвсгэрийн асуудал гарна. Тийм учраас өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-т зааснаар, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзах ял оногдуулж өгнө үү. Давхар ажил хөдөлмөр эрхлэх боломжийг хангаж өгнө үү... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Д.Х:
...Хэргээ хүлээж байгаа учраас өмгөөлөгчийн саналыг дэмжиж байна... гэсэн мэдүүлгийг тус тус гаргадаг.
Шүүх шүүгдэгч Д.Хд хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөнийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнэж хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүхээс албадлагын арга хэмжээг хэрэглэхдээ оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх нь зүйтэй байна.
Харин шүүх ...энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна... гэж, мөн тухайн зүйл, хэсэгт ...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж... гэж тус тус хуульчлагдсан учраас шүүгдэгч Д.Хгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, нэмэгдэл ялыг тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэсэн үеэс хугацааг тоолохыг дурдаж шийдвэрлэв.
Бусад асуудлын талаар:
Эрүүгийн 2134002650180 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Д.Х энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор хохирогч Н.Ад 10.000.000 /арван сая/ төгрөг төлсөнг, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан
шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.4 дүгээр зүйлийн 2., 36.6., 36.7.,
36.8., 36.10, 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн
1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б Д.Хг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан шүүгдэгч Б Д.Хг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ авсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг баримтлан шүүгдэгч Б Д.Хд шүүхээс тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б Д.Хд тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг,
мөн тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулахыг тус тус мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн 2134002650180 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Д.Х энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор хохирогч Н.Ад 10.700.000 /арван сая долоон зуун мянга/ төгрөг төлсөнг, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б Д.Хгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг, тэнсэж, албадлагын арга хэмжээ авагдсан үеэс эхлэн хугацааг тоолсугай.
7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б Д.Хд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б Д.Хд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН