Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 138/ШШ2021/00388

 

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Уртнасан даргалан, шүүх хуралдааны Б танхимд онлайнаар явуулж,

Нэхэмжлэгч Хэнтий аймгийн ******* сумын 2 дугаар баг, ******* ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* *******,

Хариуцагч Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр баг, ******* тоотод оршин суух, регистрийн дугаартай, овогт т холбогдох

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 4 сарын 07-ны өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Б.Мөнгөнбулга, нэхэмжлэгч *******, Б. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид хоёр 2012 онд танилцаж, 2013 оноос эхлэн нэг гэрт хамт амьдарч 2013 оны 09 сарын 17-ны өдөр том охин ыг Улаанбаатар хотод төрүүлсэн. Энэ хугацаанд би оюутан байсан учраас Улаанбаатар хотод хадам ээжийндээ амьдардаг байсан. Би 2014 онд сургуулиа төгсөөд, 2014 оны 6 сард Дорнод аймаг руу шилжиж очсон. Тэгээд Дорнод аймагт ажиллаж амьдарч байгаад 2016 оны 10 сарын 02-ны өдөр бага охин ийг төрүүлсэн. Ингээд ерөнхийдөө бага охиноо төрүүлснээс хойш бид хоёрын дунд таагүй харилцаа үүсч эхэлсэн. Би ажил хийж ар гэрээ тэжээдэг байсан ба нөхөр маань ажилгүй найзуудтайгаа ойр ойрхон уулзаж архи дарс уудаг болсон. Эхэндээ ч архи уусан ч асуудал үүсэхгүй гайгүй боайсан боловч сүүлдээ архи уух нь ихсэж, зан харилцаа нь өөрчлөгдөж архины мөнгө нэхэх, аав нь гэртээ хүмүүс цуглуулж архи уух, охидууд маань танихгүй согтуу хүмүүсийн дунд байх зэргээр асуудал үүсч эхэлсэн.. Ингээд би 2018 оны 10 сард 2 охиноо аваад өөрийнхөө төрсөн гэр лүү явсан. Энэ нь ямар учиртай байсан бэ гэхээр архинаас л үүдэлтэй. Манай нөхөр архи нилээн уудаг болсон, ингэснээр зан ааш нь өөрчлөгдсөн. Ийм шалтгааны улмаас л салахаар шийдсэн. Үүнээс өөр ямар нэгэн асуудал байхгүй. Би 2018 оны 10 сард гэртээ ирсэн байхдаа аас бүр салъя гэсэн бодол байгаагүй. Жаахан хашраах гээд л гэртээ ирсэн, мөн өөрт нь бол чамаас бүр сална дахиж очихгүй л гэж хэлдэг байсан, үнэхээр өөрчлөгдөөд хүрээд ирвэл хүлээж авна гэсэн сэтгэлийн бэлтгэлтэй байсан. Гэтэл 2019 оны 1 сарын 27-ны өдөр надад нэг дуудлага ирсэн, чи Дорнодод ирсэн юмуу эхнэртэйгээ ирсэн гээд байна гэсэн. Тэгсэн чинь манай нөхөр өөр амьдрал зохиосон байсан, мөн хөөрхөн хүүтэй болсон гэсэн. Ингээд энэ хүн хоёр дахь амьдралаа зохиосон байхад би хэзээ ч эргэж нийлэх боломжгүй гэдгээ ойлгосон. Одоо би т өөртөө хүсдэг бүхий л сайн сайхныг хүснэ, түүнээс биш бид гурвыг орхиод явчихлаа гэж ямар нэгэн муу санах зүйл надад байхгүй. Тийм болохоор бидэнд эргэж нийлэх боломж хэзээ ч байхгүй гэж үзэж байна. Иймд гэрлэлтээ цуцлуулж, 2 охиноо өөрийн асрамжинд үлдээж, 2 охиноо насанд хүртэл нь ааваас нь тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна. Эд хөрөнгийн маргаангүй гэв.

 

Хариуцагч Б. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эхнэр Амаржаргал бид хоёр 2012 онд танилцаж гэр бүл болоод 2 охинтой болсон. Тэгээд Дорнод аймагт ирээд ажиллаж амьдарч, манай эхнэр эмийн санд ажиллаж би өөрөө ажил эрхэлдэггүй байсан. Сүүлийн жилүүдэд би буруу найз нөхөдтэй нийлснээс болж зан араншин минь өөрчлөгдөж, архи дарс ууж, хань ижлээ гомдоосон нь үнэн. Ийм учраас өнөөдөр салахаар болж байна. Би эхнэртэйгээ утсаар яриад, гуйхаар өөдөөс эргэж нийлэх боломжгүй ээ, өөрийнхөө амьдралыг бод доо гэдэг байсан. Тиймээс би нэг жилийн хугацаанд ганцаараа амьдарсан. Харин одоо бол хамтран амьдрагч байгаа. Бид нэг хүүтэй. Иймд гэрлэлт цуцлуулах өргөдлийг миний бие хүлээн зөвшөөрч байна. Хүүхдүүдийн асрамжинд маргаан байхгүй. Хүүхдүүдээ ээжийнх нь асрамжинд үлдээнэ. хоёр хүүхэддээ тэтгэлэг төлнө. Эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

 

Хэрэгт цугларсан бичгийн баримтууд болон нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбаруудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Б.т холбогдуулан гэрлэлтээ цуцлуулж, хоёр хүүхдээ өөрийн асрамжинд үлдээж, эцгээс нь тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч хариуцагч нар нь 2012 онд танилцан үерхэж нөхөрлөн явсаар 2013 онд гэр бүл болон хамт амьдарч, 2015 оны 4 сарын 17-ны өдөр Нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын иргэний гэр бүлийн бүртгэлд гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлэн хууль ёсны гэр бүл болсон байх ба тэдний дундаас 2013 оны 9 сарын 17-ны өдөр охин , 2016 оны 10 сарын 02-ны өдөр охин нар нь тус тус төрсөн үйл баримтууд хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар батлагдаж байна.

Гэрлэгчид нь хамт амьдрах явцдаа нөхөр Б. нь архи согтууруулах ундаа байнга хэрэглэх, улмаар гэр орон үр хүүхдээ хайхрахгүй орхих зэрэг нөхцөл байдлын улмаас хэрүүл маргаан үүсгэх зэргээр тэдний харьцаа таарамжгүй болсон байх ба тэд 2018 оны 10 сараас хойш одоог хүртэл тус тусдаа амьдарч байгаа, Б. нь өөр гэр бүл үр хүүхэдтэй болсон, гэрлэлтээ цуцлуулахыг харилцан тохиролцсон зэрэг шалтгаан нөхцлүүд нь тэдний гэрлэлтийг цуцлах шалтгаан болж байна.

Иймд тэдэнд эвлэрүүлэх хугацааг олгох нь үр дүнд хүрэхгүй болох нь тэдний шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудаар батлагдаж байх тул Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасныг баримтлан гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгчийн хүүхдүүдээ өөрийн асрамжинд авах тухай шаардлагыг хариуцагч татгалзаагүй, талууд хүүхдийн асрамжийн талаар маргаагүй тул хүүхдүүдийг Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан эх Д.******* асрамжинд үлдээх нь зүйтэй байна.

Түүнчлэн Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар эцэг эх насанд хүрээгүй үр хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй тул мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т тус тус зааснаар 08 настай охин , 05 настай охин нарыг тус тус 18 насанд хүртэл нь эцэг Б.аар сар тутам тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.4, 26.6-т тус тус зааснаар эцэг эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг, өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг эхийн үүрэг хэвээр үлдэхийг, мөн эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг тус тус нэхэмжлэгч хариуцагч нарт мэдэгдэх нь зүйтэй юм.

Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжинд гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай шаардлага тус бүрд 70 200 төгрөг буюу нийт 140 400 төгрөг, 11 хүртэлх насны хоёр хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагад 55 328 төгрөг, нийт 195 728 төгрөгийг төлсөн байх тул төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.аас улсын тэмдэгтийн хураамжинд 195 728 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасныг баримтлан овогт /РД:/, ******* овогт ******* Амаржаргал/РД:*******/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар охин , нарыг эх Д.******* асрамжинд үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т тус тус зааснаар 08 настай охин , 05 настай охин нарыг 11 насанд хүртэл нь тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18 нас/ насанд хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус эцэг Б.аар сар тутам тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй болохыг, мөн зохигч талууд гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг тус тус дурдсугай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.4, 26.6-т тус тус зааснаар эцэг эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг, өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг эхийн үүрэг хэвээр үлдэхийг, мөн эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг тус тус нэхэмжлэгч, хариуцагч нарт мэдэгдсүгэй.

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн газрын иргэний бүртгэлийн байгууллага болох Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах О.Энхтуулд даалгасугай.

 

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 195 728 төгрөгийг Дорнод аймгийн ******* сумын төсвийн орлогод үлдээж, хариуцагч Б.аас улсын тэмдэгтийн хураамжид 195 728 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т тус тус зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч хариуцагч нар нь энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар нэхэмжлэгч хариуцагч нар нь 14 хоногийн дотор шүүхэд ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.УРТНАСАН