| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Уртнасан |
| Хэргийн индекс | 138/2021/00302/И |
| Дугаар | 138/ШШ2021/00389 |
| Огноо | 2021-05-25 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 05 сарын 25 өдөр
Дугаар 138/ШШ2021/00389
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Уртнасан даргалан, шүүх хуралдааны Б танхимд онлайнаар явуулж,
Нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар баг, ******* ******* гэх газарт оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* *******,
Хариуцагч Дорнод аймгийн ******* сум, 4 дүгээр багт оршин суух, ******* регистрийн дугаартай, овогт т холбогдох
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2021 оны 3 сарын 25-ны өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Б.Мөнгөнбулга, нэхэмжлэгч П.Аригунтнгри, хариуцагч Б. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.Аригунтнгри шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид хоёр 2018 оны намар танилцсан. Тэр үед 6 сартай жирэмсэн байсан. Уг хүүхэд түүний өмнө үерхэж байсан хүний хүүхэд байсан боловч бид хоёр нэгэнт хамт амьдарна гээд шийдсэн болохоор төрөх хүүхдээ би өөрийнхөө нэрээр овоглъё гэхэд заавал гэрлэлтийн баталгаа шаардлагатай учраас бид 2019 онд гэрлэлтээ батлуулсан. Охин 2019 оны 01 сарын 30-ны өдөр төрсөн. Гэвч бидэнд хамт байсан хугацаа цөөхөн байсан. Би хөдөө байдаг авгындаа мал малладаг, тэндээ ер нь амьдардаг байсан. охинтойгоо хамт *******д амьдардаг байсан. Ингээд ажил амьдралын байдлаас шалтгаалан тус тус амьдарснаас болж бидний дунд ан цав гарч, хоёр биенээ хардах, маргах зэргээр таарч тохирохгүй болж салах шалтгаан болсон. Ингээд 2019 оны 12 сараас хойш хамт амьдрах боломжгүй гэдгээ ярилцаад харилцаа холбоогоо тасалсан. Баталгаагаа яаж салгуулах талаар ярилцаад шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд бид цаашид дахин хамт амьдрах боломжгүй тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Охиноо ээж нь өөрөө авахаар тохирсон. Бтд эд хөрөнгийн маргаангүй. Улсын тэмдэгтийн хураамжийг оос авахгүй гэв.
Хариуцагч Б. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2018 онд 6 сартай жирэмсэн байхдаа охиныхоо эцгээс салсан. Тэгээд 2018 оны 11 сард Аригунтнгритэй танилцаад бид цаашид хамтдаа амьдрахаар болсон. Ингээд 2019 оны 01 сарын 30-ны өдөр би охиноо төрүүлсэн. Энэ үед Аригунтнгри надтай хамт байсан, мөн бид гэрлэлтээ ч батлуулсан. Охиноо түүгээр овоглосон. Тэгээд цаашдаа бид хоёр хоёулаа хамт амьдарна гэсэн бодолтой байсан боловч Аригунтнгри хөдөө мал маллахаар явна, мөн би Улаанбаатар хот руу явж ирнэ гээд л бие хол байдаг байсан. Тэгэхээр бид ихэнхдээ л тусдаа байдаг байсан. Ингээд тус тусдаа байсан болохоор бие биеэ ойлгохоо больж, үзэл бодол таарахаа больсон учраас өнөөдөр ийм байдалд хүрсэн байна. Иймээс бидний гэрлэлтийг цуцалж, охиныг миний асрамжинд үлдээж өгнө үү. Хамт амьдарч байгаагүй тул эд хөрөнгийн маргаан байхгүй. Охины маань төрсөн эцэг нь сар бүр хүүхдэдээ тэтгэлэг төлдөг тул П.Аригунтнгрээс хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэв.
Хэрэгт цугларсан бичгийн баримтууд болон нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбаруудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П.Аригунтнгри нь хариуцагч Б.т холбогдуулан гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч хариуцагч нар нь 2018 онд танилцан үерхэж нөхөрлөн явсаар 2019 оны 02 сарын 12-ны өдөр Дорнод аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын иргэний гэр бүлийн бүртгэлд гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлэн хууль ёсны гэр бүл болсон байх ба 2019 оны 01 сарын 30-ны өдөр охин төрсөн үйл баримтууд хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар батлагдаж байна.
Гэрлэгчид нь гэрлэлтээ батлуулсан цагаас эхлэн хамт амьдраагүй, бие биенээсээ хол амьдардаг шалтгааны улмаас тэдний харьцаа таарамжгүй болсон, одоо хэн алин нь гэр бүлээ үргэлжлүүлэх хүсэлгүй, улмаар гэрлэлтээ цуцлуулахыг харилцан тохиролцсон зэрэг шалтгаан нөхцлүүд нь тэдний гэрлэлтийг цуцлах шалтгаан болж байна.
Иймд тэдэнд эвлэрүүлэх хугацааг олгох нь үр дүнд хүрэхгүй болох нь тэдний шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудаар батлагдаж байх тул Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасныг баримтлан гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Нэхэмжлэгч хариуцагч нар нь хүүхдийн асрамжийн талаар маргаагүй ба охиныг ээжийнх нь асрамжинд үлдээх талаар харилцан тохиролцсон байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан охин г эх Б.ын асрамжинд үлдээх нь зүйтэй байна.
Хариуцагч нь нэхэмжлэгчээс хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг, мөн зохигч талууд гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч П.Аригунтнгри нь улсын тэмдэгтийн хураамжинд 140 400 /гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай шаардлага тус бүрд 70 200/ төгрөг төлснийг төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байх ба нэхэмжлэгч уг мөнгийг хариуцагчаас авахгүй талаараа шүүх хуралдаанд тайлбар гаргаж байх тул хариуцагч Б.оос улсын тэмдэгтийн хураамжийг нөхөн гаргуулахгүйгээр шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасныг баримтлан ******* овогт ******* Аригунтнгри/РД:*******/, овогт /РД:*******/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар охин г эх Б.ын асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн газрын иргэний бүртгэлийн байгууллага болох Дорнод аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах О.Энхтуулд даалгасугай.
4. Зохигч талууд гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн маргаангүй гэснийг, хариуцагч Б. нь нэхэмжлэгч П.Аригунтнгрээс хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг тус тус дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 140 400 төгрөгийг Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогод үлдээсүгэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т тус тус зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч хариуцагч нар нь энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар нэхэмжлэгч хариуцагч нар нь 14 хоногийн дотор шүүхэд ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.УРТНАСАН