Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 2024/ШЦТ/61

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                               

 

 

 

   2024            05            28                                       2024/ШЦТ/61

      

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                        

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ц.М-д холбогдох эрүүгийн 2404000000060 дугаартай хэргийг 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                     Б.Н, 

Улсын яллагч                                               С.Б,

Шүүгдэгч                                           Ц.М нарыг оролцуулав.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ........оны ..........дугаар сарын ..........-ны өдөр ........... аймгийн ............суманд төрсөн, .......... настай, эрэгтэй, ........... боловсролтой, .............., ............., ам бүл ............., ........... дүүргийн ............ дугаар хороо, .................. хэсэгт оршин суух, урьд ............. аймгийн ............ дүгээр шүүхийн .......... оны ........... дугаар сарын ..........-ны өдрийн ............. дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн........... дүгээр зүйлийн ............ дахь хэсэгт зааснаар ........... жил хорих ялаар, ................. дундын ............. дүгээр шүүхийн............ оны ........... дугаар сарын ..........-ны өдрийн ............ дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн............. дугаар зүйлийн ......... дэх хэсэгт зааснаар ........... жил хорих ялаар, Нийслэлийн ........... дүүргийн шүүхийн ............оны ............ дугаар сарын..............-ны өдрийн ..............дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн.............. дугаар зүйлийн ............ дэх хэсэгт зааснаар ............. сарын хугацаагаар баривчлах ялаар, ........... дүүргийн шүүхийн .............оны ............ дүгээр сарын ............-ны өдрийн .............дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн ............ дугаар зүйлийн ............... дахь хэсэгт зааснаар ............. жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, .............. овогт Ц-н М. /РД:............./,

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ц.М нь ............. оны ............ дүгээр сарын ...........-ны өдөр согтуурсан үедээ .............. дүүргийн ........... дугаар хороо,................байрлах өөрийн гэртээ "Би Б-н атаман байсан" гэсэн шалтгаанаар хохирогч Б.Б-тэй маргалдаж, улмаар гал тогооны тавиур дээр байсан шаргал өнгийн иштэй хутгаар түүний зүүн шанаа хэсэгт нэг удаа зүсэж, эрүүл мэндэд нь зүүн хацраас эрүү хүртэл зүсэгдсэн шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ нь:

          1.Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Ц.М нь.............. оны ............. дүгээр сарын ..........-ны өдөр согтуурсан үедээ ......... дүүргийн ........... дугаар хороо, .............. байрлах өөрийн гэртээ "Би Б-н атаман байсан" гэсэн шалтгаанаар хохирогч Б.Б-тэй маргалдаж, улмаар гал тогооны тавиур дээр байсан шаргал өнгийн иштэй хутгаар түүний зүүн шанаа хэсэгт нэг удаа зүсэж эрүүл мэндэд нь зүүн хацраас эрүү хүртэл зүсэгдсэн шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Б-н мэдүүлэг, гэрч Г.Ц-н мэдүүлэг, иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Б.М-н мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 04 дүгэр сарын 08-ны өдрийн 137 дугаартай дүгнэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гомдол мэдээллийг шалгах явцад баримтжуулсан гэрэл зураг, согтуурлыг шалгасан гэрэл зураг, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй, ач холбогдолтой байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Ц.М нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэргийн улмаас хохирогч Б.Б-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол, сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй талаарх бичгээр гаргасан хүсэлт хэрэгт авагдсан /хх-ийн 113/, мөн иргэний нэхэмжлэгч байгууллагаас нэхэмжилсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардал 134,540 төгрөгийг төлж барагдуулсан /хх-ийн 112/ тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Ц.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Эд мөрийн баримтаар хураагдсан цус мэт зүйлээр бохирлогдсон 750 граммын  архины шил 1 ширхэг, 12 см шаргал өнгийн иштэй, ажлын хэсэг нь 14 см урттай, нийт 26 см урттай хутга 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгав.    

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг,  36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

   1.Шүүгдэгч Б овогт Ц-н М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

   2.Шүүгдэгч Ц.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

   3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

   4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

    5.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

    6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цус мэт зүйлээр бохирлогдсон 750 граммын  архины шил 1 ширхэг, 12 см шаргал өнгийн иштэй, ажлын хэсэг нь 14 см урттай, нийт 26 см урттай хутга 1 ширхэг зэргийг устгахыг Эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

    7.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

    8.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

    9.Давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ц.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Б.МӨНХ-ЭРДЭНЭ