| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 174/2024/0148/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/143 |
| Огноо | 2024-06-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Жамъяндорж |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 2024/ШЦТ/143
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,
Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Жамъяндорж,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Жамъяндоржоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар *******д яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн 2330002440116 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, ****** оны **** дугаар сарын *******-ны өдөр ************** аймгийн Эрдэнэцагаан суманд төрсөн, ******** настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, *********** аймгийн Эрдэнэцагаан сумын **********дугаар баг “” гэх газар оршин суух хаягтай,
урьд Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2009 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 45 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгэж, хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнссэн,
Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 104 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1 дэх хэсэгт зааснаар 540,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн,
******* овогт ******* ******* /РД:*******/,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.Шүүгдэгч ******* нь 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр согтуурсан үедээ Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 1 дүгээр баг “******* *******” гэх газар ******* тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар гараараа цохиж зодон эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хоёр нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шуу, зүүн гарын ядам хуруу, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд дээрх үйлдлийг зөвшөөрч мэдүүлсэн “Би 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр боомт дээрээс хамт ******* Харейр маркийн машинтай явсан юм. бид хоёр боомтоос хойш байдаг шатахуун түгээгүүрийн хажууханд 0,5 литрийн Экс гэх архийг хувааж ууж байгаад бид хоёр нэлээн согтоод, яг юунаас болж маргаснаа бол сайн мэдэхгүй, бид хоёр муудалцаад эхэлтэл Энхтөр буугаад яваад өгсөн. Тэгээд би яг юу болсныг сайн санахгүй байна нэг мэдэхэд ийг цохиж зодож байсан. Тэгтэл нэг хүн ирээд салгаж байх шиг байсан. намайг зодсон гээд нүүр амны хавдаад хувцас хунар нь шороо тоос болчихсон байсан. Би согтуудаа ******* биед халдаж цохиж зодсоноо хүлээн зөвшөөрч гэм буруугаа ухамсарлаж байна /хэргийн 106-107 дугаар хуудас/,
хохирогч Г.******* “Тухайн засварын ажлын дуусгаад сумын төв рүү явах гэсэн чинь машин асаалттай байсан бөгөөд машин смарт түлхүүр байхгүй талаар мэдэгдээд байсан. Тэгээд би машинаа өөрөө баръя та буу гэж хэлсэн чинь машинаас үстэж буугаад нүүрэн тус газар 20 орчим удаа цохиж, мөн зүүн гарын долоовор дунд хурууг хазаж гэмтээсэн. Зүүн хөлийн эрээн булчин, баруун гарын шууны дотор хэсэгт хазсан, намайг зодож байх хугацаанд миний ам руу элс чихээд байсан. Хамт явж байсан Энхтөр гэх хүн зам дагуу гүйж 1 км орчим зайд байсан том тээврийн хэрэгслийн жолооч дуудаж салгасан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22-р хуудас/,
гэрч “ 2023 оны 05 дугаар сарын 25-ны үед Бичигт боомтын хойд талд машиндаа засвар хийж байтал машин засаж байсан газраас зүүн тийш 200 орчим метр газар эрэгтэй, эмэгтэй хоёр хүн зодолдоод эхэлсэн. Би уг хоёр хүнийг салгах гээд алхаад очсон чинь эрэгтэй нь эмэгтэй хүнийхээ дээр нь суусан байсан. Тэгээд би очоод уг хоёр хүнийг салгаад босгоод ирсэн чинь эмэгтэй хүнийх нь нэг нүд нь хөхөрсөн, нөгөө эрэгтэй хүн нь гар болохгүй болсон гэж байсан. Өөр энэ хүний биед ил харагдах шарх сорив байгаагүй. Хоёулаа нүүр ам болон хувцас хунар нь шороо болсон байсан...Намайг харах үед хоёр хүн хоорондоо зууралдаад зогсож байгаа харагдаж байсан. Яг хоёр биеэ цохиж байсан эсэхийг мэдэхгүй байна ” гэх мэдүүлэг,/хавтаст хэргийн 36-37-р хуудас/
гэрч Л. “******* нь одоо явъя гэж хэлэхэд Г. “ явахгүй архи ууна” гээд хоорондоо маргалдаад Г., *******ын толгой руу нь гараараа цохиод тэр хоёр нэг нэгнээ цохиж машинаасаа зууралдаад газар унахаар нь би айгаад машинаас гараад талхны Жагаагийн дэлгүүрт гүйж очоод ундаа ус аваад барьсан гэртээ очиж хоноод маргааш нь цагийг нь мэдэхгүй Г.******* машин дээр очиход ******* ах ганцаараа байсан...Би , ******* хоёрыг машин дотор зодоон хийгээд байхаар нь та хоёр боль гэхэд ******* ах ална шүү гэхээр нь айгаад машинаас буугаад зугтаасан юм. Машины гадаа зодоон хийхийг хараагүй...Г., ******* хоёр машинаас зууралдаж газар унахад ар тал руу нүүрсний том машинууд зогссон хажууд нь хүмүүс харагдаж байсан...Г.******* нүд нь хөхөрсөн нүдний шил зүүсэн яг аль нүд байсныг мэдэхгүй байна. *******ын хоёр талын шанаа, хүзүү хэсэг нь маажиж урсан шарх харагдаж байсан” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 40-42-р хуудас/
гэрч өгсөн “...2023 оны 05 дугаар сарын сүүлээр хоног өдрийг нь сайн санахгүй байна. Дүү Г. хотод ирээд намайг ******* ах Боомтон дээр байхад зодсон. Би суманд эмчээр дусал хийлгээд арай гэж хотод ирсэн гэхээр нь би дүүгийн гэрт нь очиход нүүр хэсэг битүү хавдаж, хөхөрсөн, гарын 3 хуруу болон хөлийн булчинг бас хазсан байсан. Би дүүг дагуулаад гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн. Дүүгээс болсон асуудлын талаар асуухад ******* ах согтуу намайг зодоод миний хамраас цус гарахад нүүр рүү шороо хийсэн миний куртик хамрын цус болсон байгаа гэж байсан...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 45-46-р хуудас/
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн №7462 дугаартай “...1. Г.******* биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хоёр нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шуу, зүүн гарын ядам хуруу, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 56-57-р хуудас/,
Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн №208 дугаартай 1.Б. *******ын биед баруун үүдэн 1 шүдний хагас булгарал, нүүрэнд зулгаралт, баруун шуунд няцрал, зүүн гуя, өвдөг, шилбэ, шагайд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.2. Учирсан гэмтлүүд нь мохоо үүсгэгдсэн байна. хүчин зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.3. Учирсан гэмтлүүд нь Шүүх зааснаар эрүүл мэндийг түр хамаарна. 4. эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт хэргийн 52-53 дугаар хуудас/
Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн №2 дугаартай 1.*******ын биед баруун үүдэн 1-р шүдний хагас булгарал, нүүрэнд зулгаралт, баруун шуунд няцрал, зүүн гуя, өвдөг шилбэ, шагайнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Б. *******ын биед баруун үүдэн 1-р шүдний хагас булгарал нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул дангаараа Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. *******ын биед зүүн гуя, өвдөг, шилбэ, шагайд цус хуралт нь нийтдээ биеийн гадаргуугийн 1 хувиас их байгаа тул гэмтийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.
Б. *******ын биед нүүрэнд зулгаралт, баруун шуунд няцрал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй чадвар алдалт тогтонги нөлөөлөхгүй. 4. Цаашид ерөнхий хөдөлмөр 5. Шинжээч эмч А Болор-Эрдэнийн 2023.0.6.05-ны өдрийн №208 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна/хавтаст хэргийн 64-66-р хуудас/,
шинжээч эмч Ш.Оюунтунгалагийн “ *******ын биед баруун үүдэн 1 шүдний хагас булгарал дангаараа гэмтлийн зэрэг тогтоох журам үндэслэн гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. *******ын биед нүүрэнд зулгаралт, баруун шуунд няцрал, зүүн гуя, өвдөг шилбэ, шагайнд цус хуралт гэмтлүүд нь нийлээд биеийн гадаргуугийн нэгээс дээш хувийг хамарч байгаа тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана... *******ын биед үүссэн дээрх гэмтлүүд нь машинаас зууралдаад ойчих үед үүсэх боломжтой ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 70-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар хэрэгт нотлогдон, тогтоогдож байна.
2. Яллах дүгнэлтэнд тусгагдсан, талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй гэж шүүх үзсэн болно.
3. Энэ хэрэгт мөрдөгчөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ ” гэх зохицуулалтын дагуу тогтоол гарган хохирогч Г.******* биед учирсан гэмтлийг тогтоолгохоор шинжээч томилж дүгнэлт гаргуулсан бөгөөд 7462 дугаартай шинжээчийн дүгнэлтээр түүнд биед учирсан гэмтлийг хөнгөн зэргийн гэмтлээр тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй хийгээд энэ шинжээчийн дүгнэлтийн талаар оролцогчдоос гомдол гараагүй, хүлээн зөвшөөрсөн байна.
Тодруулбал, Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Гэмтлийн зэрэг тогтоох журмын Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд: 2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан; 2.4.2.ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10хувь/ тогтонги алдагдсан...байдал хамаарахаар тогтоосон ба хохирогч Г.******* биед учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан шинжээрээ хөнгөн гэмтэлд хамаарч байгааг дурдъя.
4. Прокуророос шүүгдэгч *******ын, хохирогч Г.ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлжээ.
5. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн зүгээс гэм буруугийн шууд болон шууд бус санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлээр илрэх бөгөөд хохирол, хор уршиг учирсан нь уг үйлдэлтэй холбоотой, шалтгаалсан байна.
6. Эрүүгийн хэрэг үүсгэх прокурорын тогтоол, яллах дүгнэлтэд дурдсан нотлох баримтуудаас дүгнэхэд, шүүгдэгч *******, Г. нар нь хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэх явцдаа, хэт согтуурсан байдлаас шалтгаалан хоорондоо маргалдан зодолдож ******* нь Г.******* эрүүл мэндэд нь “баруун хацарт шарх, баруун дээд, доод зовхинд цус хуралт, жавьж, хүзүүнд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь хэрэгт хөдөлбөргүй нотлогдсон хийгээд прокуророос нотлох баримтаар тогтоогдсон дээрх хэргийн нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас дээрх зүйлчлэлээр түүнийг гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүх хуралдаанд шүүгдэгч *******ын зүгээс дээрх үйл баримтыг үгүйсгээгүй, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.
7. Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэгт үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг ойлгох бөгөөд тухайн хэргийн хувьд хохирогч Г.******* эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шүүгдэгч *******ын түүнийг зодож, цохисон үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.
8. Шүүх шүүгдэгч *******ыг тухайн гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэв.
Учир нь тэрээр хүнийг зодож, цохисноос хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учруулж болохыг мэдсээр байж согтуурсан үедээ тодорхойгүй шалтгаанаар маргалдан хохирогч Г.******* нүүрэн тус газарт гараараа цохиж хохирол учруулсан хийгээд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “ Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно ” гэж зааснаар тодорхойлогдоно.
Гэмт хэргийн хохирлын талаар:
1.Шүүгдэгч *******ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Г.******* эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд тэрээр мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд эмчилгээний болон бусад зардлын баримтыг шүүхэд ирүүлээгүй, сэтгэцэд учирсан хохирлыг нэхэмжлэхгүй гэсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
2. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр хуульчилжээ.
Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс нь энэ хэрэгт прокурорыг тус хэлтсийг төлөөлж оролцуулахаар хүсэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй ба дээрх хуулийн зохицуулалтаар гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын байгууллагад учирсан хохирлыг буруутай этгээд хариуцан нөхөн төлөх үүрэгтэй .
Хохирогч Г. нь шүүгдэгч *******ын учруулсан дээрх гэмтлийн улмаас тус аймгийн нэгдсэн эмнэлгээс яаралтай тусламжийн үйлчилгээ, эмчилгээ авсан, уг зардалд Эрүүл мэндийн даатгалын сангаас 272000 төгрөгийг зарцуулсан болох нь Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 21/85 дугаартай “...Эрүүл мэндийн даатгалын сангаас 272000 төгрөгийн зардал гарсан” гэх албан бичиг, ЭМДЕГ- цахим системийн баримт буюу зардлын түүх / хавтаст хэргийн133-134 хуудас/ зэргээр, уг зардлыг *******аас нөхөн төлсөн болох нь Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тус тус нотлогдох тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
3. Хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг эрүүгийн хэрэгт хамтатган шийдвэрлүүлэхээр иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд иргэний нэхэмжлэл гаргаагүй боловч гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу цаашид иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж шийдвэрлэх зохицуулалттай ба энэ нь хохирогч, иргэний нэхэмжлэгчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхийг хамгаалах зохицуулалтад хамаарахыг дурдъя.
Иймд хохирогч Г. нь тухайн гэмтэлтэй холбоотойгоор өөрт учирсан хохирол, гэм хорын асуудлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч *******ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах” ялтай.
Прокуророос *******д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар ирүүлсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан байна гэж шүүх үзэв.
Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарах бөгөөд түүний үйлдсэн уг хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, тэрээр Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан хохирогч Г.******* эмнэлгийн тусламж үйлчилгээний зардлыг нөхөн төлсөн, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэсэн, тэрээр өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонсгосон 500.000 төгрөгийн торгох ялыг хүлээн зөвшөөрсөн хийгээд түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэх, гэм буруугаа хүлээн зөвшөөрөхийг албадсан нөхцөл байдал тогтоогдоогүй хийгээд мөн тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон болохыг дурдъя.
Иймд прокурорын санал болгож, шүүгдэгч *******ын хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү болно.
*******ын өмгөөлөгч Ж.Дэлгэрхишигийн шүүх хуралдаанд гаргасан “ ******* нь өндөр насны тэтгэвэрт байдаг төлбөрийн чадваргүй иргэн учир тохиролцсон ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж өгнө үү” гэх хүсэлтийг хангах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч *******ын өндөр насны тэтгэвэрт байдаг, төлбөрийн чадваргүй иргэн болох нь Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 2-р багийн Засаг даргын 2024.04.30-ны өдрийн 02/74 дугаартай тодорхойлолт зэргээр нотлох баримтаар нотлогдох тул түүний хөрөнгө, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулах 500,000 төгрөгөөр торгох ялыг 1 сард 100,000 төгрөгөөр тооцож, 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Бусад:
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, түүнд шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шүүгдэгч *******ыг 500 ( таван зуун ) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга )төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 500,000 төгрөгийн торгох ялыг нэг сард 100,000 төгрөгөөр тооцож, таван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* түүнд оногдуулсан торгох ялыг хуулиар тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүхийн шатанд шүүгдэгч *******д таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Г. нь тухайн гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, гэм хорын асуудлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Г. гомдолгүй, эмчилгээний зардал болон сэтгэцэд учирсан хохирол, хор уршиг нэхэмжлэхгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар хэргийн талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан, хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрт энэ зүйлийн 7 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН