Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 2024/ШЦТ/75

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч, шүүгч Х.Отгонжаргал даргалж,

Улсын яллагч: Б.Мандалмаа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Билгүүн,

Шүүгдэгч: *********  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ********* овгийн *********-Н *********-д холбогдох *********** дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.   

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Баянхонгор аймгийн ********** суманд төрсөн, ******* настай, ************, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, жолооч, ам бүл 2, *************** хамт, Баянхонгор аймгийн ********* сумын ********** дугаар багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ********* овогт *********-Н ********* /РД: ***********/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч *********  нь 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Нарийн” гэх газарт **-** БНА улсын дугаартай, “Suzuki 3X4” загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, мөн дүрмийн 12.3-д жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж хохирогч *********, ********* нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч *********  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “Мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

Хохирогч **********-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Би Улаанбаатар хотоос 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өглөө 08 цагийн үед жолооч ********* гэх хүнтэй хамт ********* , ********* гээд бид 4 хамт хөдөлсөн юм. Тэгээд Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын төв өнгөрөөд цааш явж байгаад урдаас нэг том машин ирж байх үед жолооч ********* тухайн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөх гэж байгаад замын хажуу талд байсан хунгар цасан дээр шарваад замаас гараад замын урд талд байсан хөвөө хэсгийг мөргөөд замын урд тал руу шидэгдсэн юм. Тэгээд машин 2,3 өнхрөөд 4 дугуй нь дээшээ хараад уначихсан байсан. Би тухайн үед машины цонхоор шидэгдээд газар уначихсан байсан. Хамт явж байсан хүмүүс машины цонхоор гарсан. Би осол гарах үед жолоочийн эсрэг талын урд суудал дээр сууж явсан. Би хамгаалах бүс зүүгээд явж байсан Нарийнтээл сумын төв өнгөрөөд хамгаалах бүсээ тайлчихсан явж байсан. Тээврийн хэрэгслийг ********* гэх хүн өөрөө жолоодож явсан. Миний нурууны L-1 нугалмын яс хугарсан, дал их биеэрээ хугарсан 12 дугаар хавирга хугарсан гэж байсан. Одоо хэвтрийн дэглэм сахь гэсэн өвчин ихтэй байгаа эм ууж байгаа. Хагалгаанд орох шаардлагагүй. Гомдол санал, нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-р хуудас/,

Хохирогч ********* ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Би 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн өглөө 08 цагийн үед Улаанбаатар хотоос Баянхонгор аймгийн Богд сумын төв гэр лүүгээ явах гэж байсан чинь ************ гэх жолооч Богд явна гэсэн зарын дагуу машинд суусан юм. Тэгээд жолоочоос гадна ********* ах, ********* гээд манай сумын охин бид нар хамт гарсан. Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын төв өнгөрөөд **********-г замаас аав, ээж хоёр нь тосох гэж байсан машины номер хараад явж байтал баруунаас зүүн тийш чиглэлтэй нэг машин ирж байсан бид нар зүүнээс баруун тийш чиглэлтэй явж байсан. Тэгээд тэр ирж байсан машинд зам тавьж өгөх гээд хажуу тийш дартал замын зорчих хэсэгт үүссэн цас мөснөөс болж машин шарваж, гулгасан тэгээд замаас гараад онхолдсон. Тэгээд хэд хэдэн удаа өнхөрч дээшээ хараад зогссон бид нар цонхоор гарч ирсэн. Би зорчих хэсгийн жолоочийн эсрэг талын арын суудал дээр сууж явсан, 60-70 км цагийн хурдтай явж байсан байх би яг хараагүй. Зам халтиргаа гулгаатай байсан учраас шарваж, гулгаанаас болсон гэж бодож байна. Миний баруун тал мөр гэмтсэн, далны нэг яс хугарсан байсан гэж эмч хэлсэн гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25-р хуудас/,

Гэрч **********-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Би 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Баянхонгор аймгийн Богд сум руу явах гээд унаа хайж байсан чинь манай аавын таньдаг хүн нь явах гэж байгаа гэхээр нь утсаар нь холбогдож байгаад өглөө 08 цагийн үед Улаанбаатар хотоос хөдөлсөн. Тэгээд замдаа явж байгаад Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын төвөөс баруун тийш 10 орчим км газар явж байсан чинь гэнэт сууж явсан машин замын хажуугийн цас тогтсон хэсэг дээр халтираад шарвасан засмал замын урд хэсэг рүү гараад машин унасан тэгээд хэд хэдэн удаа өнхрөөд машины дугуй нь дээшээ хараад уначихсан. Машин зогссоны дараа гарах гэхэд жолооч бид хоёр машин дотор байсан. Цонх нь хагарсан хагархай цонхоор нь гарч ирэх үед хамт явж байсан хоёр ах машины хойно 10 орчим метрийн цаана сууж байсан. Би жолоочийн арын суудал дээр сууж явсан. Би хамгаалах бүс зүүгээгүй явсан. Миний цээж, болон 2 гар өвдөж байгаа. Ил харагдах гэмтэл шарх байхгүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-р хуудас/,        

Иргэний нэхэмжлэгч *********-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн болон дахин өгсөн:... Үзүүлэгч *********-н ********* нь Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт  699,152 төгрөгийн хөнгөлөлт, үзүүлэгч ********-н *********  нь Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 6,514,000 төгрөгийн хөнгөлөлт тус тус эдэлсэн байх тул дээрх мөнгийг буцаан төлүүлнэ гэсэн мэдүүлэг /хх-ийн 104, 107-р хуудас/,           

2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр “Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл”, гэрэл зургийн үзүүлэлтүүд, осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 4-8-р хуудас/,

2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 28 дугаартай техникийн шинжээч Ц.Болдбаатарын:... 1. Уг үйлдэл нь зам тээврийн осол мөн. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд: 3.1.6 "зам тээврийн осол" гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж, эвдэрч гэмтэх, ачаа болон болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг хэлнэ гэж заасан байна. 2. **-**  БНА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн байна. Үүнд: Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12-3-д Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн нь зам тээврийн осол гарахад шууд нөлөөлсөн байна.  **-**  БНА улсын дугаартай автомашины хурдыг тодорхойлох боломжгүй байна. **-**  БНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолооч нь хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээг аваагүйн улмаас энэ зам тээврийн осол гарсан байна гэсэн дүгнэлт /хх-ийн 30-32-р хуудас/,

Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч ********-н 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 92 дугаартай:... ********* ын биед баруун бугалганд хугарал, зүүн гарын дунд хуруунд шарх гэмтлүүд тоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалт нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна гэсэн дүгнэлт /хх-ийн 56-58-р хуудас/,

Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч ********-н 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 107 дугаартай:... *******-н бүсэлхийн L-1 нугалмын их биеийн хугарал, баруун дал яс, 12-р хавирганы зөрүүтэй хугарал, бүсэлхийн L-3-S1 хүртэлх түвшинд жийргэвчийн цүлхийлт, зүүн бугалга, баруун шуу, шилбэ, гуянд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь авто ослын үед мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалт нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна гэсэн дүгнэлт /хх-ийн 69-72-р хуудас/,

Шүүгдэгч ********* гийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 97-р хуудас/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 98-р хуудас/, эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 99-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 100-р хуудас/,

Хохирогч ********* ын “Хохиролд 700,000 төгрөг авсан. Надад нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй. Сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй” гэсэн хүсэлт,

Хохирогч ***********-н “********* гээс эм тариа, эмчилгээний зардалд 500,000 төгрөг авсан. Надад нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй” гэсэн хүсэлт,

Шүүгдэгч ********* гээс гэрч **********-д хохирол төлсөн тухай Хаанбанкны 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн №3828127 дугаартай шилжүүлгийн баримт /хх-ийн 116-117 хуудас/,

2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-ийн 82-р хуудас/,

2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн ********** дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /хх-ийн 83-84-р хуудас/ зэрэг болно.

  1. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Улсын яллагч Б.Мандалмаа шүүгдэгчийн гэм буруугийн талаар:... Шүүгдэгч *********  нь 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Нарийн” гэх газарт **-**  БНА улсын дугаартай, “Suzuki 3X4” загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, мөн дүрмийн 12.3-д жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж хохирогч ********* , ********* нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн хохирогч *********-н мэдүүлэг, хохирогч ********* ын мэдүүлэг, гэрч *********-н мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, техникийн шинжээч **********-н 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 02 дугаартай дүгнэлт, Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч М.Одгэрэлийн 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 92 дугаартай шинжээчийн дүгнэлт, иргэний нэхэмжлэгч **********-н мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч *********-н мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгч *********  нь гэм буруугийнхаа талаар “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би буруутай” гэсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч ********* д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтуудаар шүүгдэгч *********  нь 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Нарийн” гэх газарт **-**  БНА улсын дугаартай, “Suzuki 3X4” загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, мөн дүрмийн 12.3-д жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж хохирогч Ц.********* , Д.********* нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

Шүүгдэгч *********  нь 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Нарийн” гэх газарт **-**  БНА улсын дугаартай, “Suzuki 3X4” загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, мөн дүрмийн 12.3-д жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж хохирогч Ц.********* , Д.********* нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч *********-н “2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын төв өнгөрөөд цааш явж байгаад урдаас нэг том машин ирж байх үед жолооч ********* тухайн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөх гэж байгаад замын хажуу талд байсан хунгар цасан дээр шарваад замаас гараад замын урд талд байсан хөвөө хэсгийг мөргөөд замын урд тал руу шидэгдсэн. Миний нурууны L-1 нугалмын яс хугарсан, дал их биеэрээ хугарсан 12 дугаар хавирга хугарсан гэж байсан. Хагалгаанд орох шаардлагагүй. Гомдол санал, нэхэмжлэх хохирол хор уршиг байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-р хуудас/, хохирогч Ц.********* ын “2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын төв өнгөрөөд ********-г замаас аав, ээж хоёр нь тосох гэж байсан машины номер хараад явж байтал баруунаас зүүн тийш чиглэлтэй нэг машин ирж байсан. Өөдөөс ирж байсан машинд зам тавьж өгөх гээд хажуу тийш дартал замын зорчих хэсэгт үүссэн цас мөснөөс болж машин шарваж, гулгасан. Тэгээд замаас гараад онхолдсон. Миний баруун тал мөр гэмтсэн, далны нэг яс хугарсан байсан гэж эмч хэлсэн. Надад гомдол санал, нэхэмжлэх хохирол хор уршиг байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25-р хуудас/, гэрч *********-н “Би 2024 оны 01 дүгээр сарын 10-ны 08 цагийн үед Улаанбаатар хотоос хөдөлсөн. Замдаа Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын төвөөс баруун тийш 10 орчим км газар явж байсан чинь гэнэт сууж явсан машин замын хажуугийн цас тогтсон хэсэг дээр халтираад шарвасан. Тэгээд машины дугуй нь дээшээ хараад уначихсан. Миний цээж, болон 2 гар өвдөж байгаа. Ил харагдах гэмтэл шарх байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-р хуудас/, иргэний нэхэмжлэгч  *********-н “Үзүүлэгч ********-н ********* нь нийт 699,152 төгрөгийг,  **********н *********  нь нийт 6,514,000 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт эдэлсэн байх тул дээрх мөнгийг буцаан төлүүлнэ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 104, 107-р хуудас/, 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр “Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл”, гэрэл зургийн үзүүлэлтүүд, осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 4-8-р хуудас/, 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 28 дугаартай техникийн шинжээч **********-н дүгнэлт /хх-ийн 30-32-р хуудас/, Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч Б.Одгэрэлийн 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 92 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 56-58-р хуудас/, Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч Б.Одгэрэлийн 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 107 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 69-72-р хуудас/, хохирогч ********* ын “Хохиролд 700,000 төгрөг авсан. Надад нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй. Сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй” гэсэн хүсэлт, хохирогч *********-н “********* гээс эм тариа, эмчилгээний зардалд 500,000 төгрөг авсан. Надад нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй” гэсэн хүсэлт, шүүгдэгч ********* гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолд өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоол болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагааны үед гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Шүүгдэгч ********* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 28 дугаартай техникийн шинжээч ********-н дүгнэлт, Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч Б.Одгэрэлийн 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 92 дугаартай, 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 107 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд, шүүгдэгч ********* гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй болно.

Хэргийн үйл баримтаар тогтоогдож буй дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгч *********-н 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Нарийн” гэх газарт **-**  БНА улсын дугаартай, “Suzuki 3X4” загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, мөн дүрмийн 12.3-д жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж хохирогч ********* , ********* нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж, шүүгдэгч ********* овгийн *********-Н ********-г Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.  

2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар:

Шүүгдэгч *********-н дээрх үйлдлийн улмаас хохирогч *********-н биед баруун бугалганд хугарал, зүүн гарын дунд хуруунд шарх гэмтлүүд, хохирогч *********-н биед бүсэлхийн L-1 нугалмын их биеийн хугарал, баруун дал яс, 12-р хавирганы зөрүүтэй хугарал, бүсэлхийн L-3-S1 хүртэлх түвшинд жийргэвчийн цүлхийлт, зүүн бугалга, баруун шуу, шилбэ, гуянд цус хуралт гэмтлүүд, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд нийт 7,213,152 төгрөгийн хохирол тус тус учирсан. 

Шүүгдэгч *********  нь хохирогч *********-т 700,000 төгрөгийг, хохирогч *********-д 500,000 төгрөгийг, гэрч *********-д 300,000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд 699,152 төгрөгийг төлсөн болох нь Хаанбанкны 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн №3828127, 3750584, 3922301 дугаартай шилжүүлгийн баримтууд, Хаанбанкны 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн №******** дугаартай шилжүүлгийн баримт, 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Хаанбанкны ******** тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, хохирогч ********* , ********* нарын шүүхэд ирүүлсэн хүсэлт, шүүгдэгч ********* гийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Хохирогч *********  нь “Хохиролд 700,000 төгрөг авсан. Миний сэтгэл санаанд ямар  нэгэн өөрчлөлт гараагүй тул надад гомдол санал, нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй” гэсэн хүсэлтийг,  хохирогч ********* нь “Хохиролд 500,000 төгрөг авсан. Надад гомдол санал, нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй” гэсэн хүсэлтийг тус тус шүүхэд ирүүлсэн байх тул шүүгдэгч ********* г хохирогч ********* , ********* нарт төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Уг гэмт хэргийн улмаас иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд нийт 7,213,152 төгрөгийн хохирол учирсан. Шүүгдэгч *********  нь иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд хохирогч *********-н эмчилгээний зардалд Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт үзүүлсэн 699,152 төгрөгийг төлсөн болох нь Хаанбанкны 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн №******** дугаартай шилжүүлгийн баримт, шүүгдэгч ********* гийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Харин иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын сангийн нэхэмжилсэн хохирогч *********-н эмчилгээний зардалд Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт үзүүлсэн 6,514,000 төгрөгийн нэхэмжлэл нь нотлох баримтын шаардлага хангаагүй байх тул

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын сангийн нэхэмжилсэн 6,514,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын сан нь хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлийг нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

3. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар дүгнэлтдээ:....  Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч ********* 700,000 төгрөг, хохирогч *********д 500,000 төгрөг, гэрч ********-д 300,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд 699,152 төгрөгийг тус тус төлсөн, хохирогч ********* , ********* нар  нь гомдол саналгүй, нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй гэсэн. Шүүгдэгч нь Эрүүл мэндийн даатгалын санд 699,152 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 6,514,000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн. Иймд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Хэрэгт эд мөрийн баримтаар шүүгдэгчийн жолооны үнэмлэх 1 ширхгийг хураан авсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болно гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгч *********  нь шүүх хуралдаанд хэлэх эцсийн үг байхгүй гэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж хуульчилжээ.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдлыг болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж,  6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь  зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч *********  нь Баянхонгор аймгийн ********** сумын ********* дугаар багт оршин суудаг болох нь иргэний үнэмлэхний лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа  зэргээр тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********* г 6 сарын хугацаагаар өөрийн оршин суух Баянхонгор аймгийн *********** сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********* д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах ялын хугацааг түүнд зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан үеэс тоолж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч ********* д мэдэгдэж,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 180 дугаар зүйлийн 180.1-д зааснаар шүүгдэгч ********* д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх болон тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын биелэлтэд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Шүүгдэгч *********  нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч ********* т 700,000 төгрөг, хохирогч *********-д 500,000 төгрөг, гэрч **********д 300,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд 699,152 төгрөгийг тус тус төлсөн, хохирогч нарт төлөх төлбөргүй, хохирогч Ц.********* , Д.********* нар  нь гомдол саналгүй, нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй гэсэн, иргэний нэхэмжлэгч ********** нь төлөгдөөгүй үлдсэн 6,514,000 төгрөгийн хохирлоо нэхэмжилнэ гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурьдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын сангийн нэхэмжилсэн 6,514,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын сан нь хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлийг нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэх эрхтэйг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт хураагдаж ирсэн шүүгдэгч ********* гийн №*********** дугаартай жолоочийн үнэмлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, Медтравма эмнэлгийн дүрс оношилгоо шинжилгээний хариу бүхий СД 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ********* д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ********* д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.7, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ********* овгийн *********-Н ********г автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********* гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********* г 6 сарын хугацаагаар өөрийн оршин суух Баянхонгор аймгийн ************** сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********* д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах ялын хугацааг түүнд зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан үеэс тоолсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч ********* д мэдэгдсүгэй.

6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 180 дугаар зүйлийн 180.1-д зааснаар шүүгдэгч ********* д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх болон тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын биелэлтэд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 7.Шүүгдэгч *********  нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ц.********* т 700,000 төгрөг, хохирогч *********-д 500,000 төгрөг, гэрч ********д 300,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд 699,152 төгрөгийг тус тус төлсөн, хохирогч нарт төлөх төлбөргүй, хохирогч Ц.********* , Д.********* нар  нь гомдол саналгүй, нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй гэсэн, иргэний нэхэмжлэгч ********** нь төлөгдөөгүй үлдсэн 6,514,000 төгрөгийн хохирлоо нэхэмжилнэ гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурьдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын сангийн нэхэмжилсэн 6,514,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын сан нь хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлийг нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэх эрхтэйг дурдсугай. 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт хураагдаж ирсэн шүүгдэгч ********* гийн №*********** дугаартай жолоочийн үнэмлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, Медтравма эмнэлгийн дүрс оношилгоо шинжилгээний хариу бүхий СД 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ********* д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ, ШҮҮГЧ     Х.ОТГОНЖАРГАЛ