Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 2024/ШЦТ/80

 

 

 

 

 

 

 

 

   2024          03            05                                             2024/ШЦТ/80                                    

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Б.Эрдэнэ-Оюун,

улсын яллагч Б.Мөнгөнцэцэг,

иргэний хариуцагч Д.Э,

шүүгдэгч Э.У нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б Э.Ухолбогдох эрүүгийн 2334004590461 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.    

       

                                                Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1995 оны 10 дугаар сарын 08-нд төрсөн, 28 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, охины хамт, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, , Б Э.У,

 

                                   Холбогдсон хэргийн талаар

                                            /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

   Яллагдагч Э.У нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан “замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 1 хүний эрүүл мэндэд хүнд, хоёр хүний амь нас хохирсон” гэмт хэрэгт  тус тус холбогджээ.

                                                                                   

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт

Шүүгдэгч Э.У:

...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаа тул мэдүүлэг өгөхгүй... гэж мэдүүлжээ.

 

Иргэний хариуцагч Д.Э:

...Тухайн үед миний машиныг унаж яваад ийм зүйл болсон. Ч.У болсон зүйлийг санахгүй байгаа. Иргэний хариуцагчаар татсаныг хүлээн зөвшөөрч байна. Үлдэгдэл 11.511.028 төгрөгийг энэ 3 сардаа багтаан өгнө... гэж мэдүүлжээ.

 

Үйл баримтын талаар: 

Эрүүгийн 2334004590461 дугаартай хэрэгт тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

 

Шүүгдэгч Э.У нь 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Төв аймгийн Баян сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутаг дэвсгэр Улаанбаатар хотоос Говьсүмбэр аймаг явах чиглэлийн 152 дахь километрийн шонгийн ойролцоо ”Тоёота приус-20" маркийн 59-85 ДГА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 "Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна" гэсэн заалтыг зөрчиж зам тээврийн осол гарган онхолдож зорчигч 8 настай У.Дий эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, зорчигч Н.Т, Б.Мнарын амь насыг хохироосон үйл баримт нь дараах

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-11 дүгээр хуудас/,

тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 12 дугаар хуудас/, зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 14 дүгээр хуудас/, осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 13 дугаар хуудас/,

цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 15-22 дугаар хуудас/,

шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 23/138 дугаартай ...Toyota prius-20 маркийн 59-85 ДГА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Э.У нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 "Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна" гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Энэхүү дүгнэлтийн 1 дүгээр хариултаар хариулсан болно. Хэргийн материалтай танилцахад Toyota prius-20 маркийн 59-85 ДГА улсын дугаартай тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй байна. Уг зам тээврийн осол болоход замын нөхцөл байдал, үзэгдэх орчин нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна. Toyota prius-20 маркийн 59-85 ДГА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Э.У нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дэх заалтыг зөрчсөний улмаас /энэхүү дүгнэлтийн 1 дүгээр хариултад тусгагдсан/ уг зам тээврийн осол болсон гэж үзэж байна. Нэмж тусгах саналгүй... /хх-ийн 109-110 дугаар хуудас/,

шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 159 дугаартай ...Амь хохирогч Н.Тын цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр дээрх оношинд бичигдсэн гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь амь хохирогчийг амьд байх үед нь үүссэн байна. Амь хохирогч нь хавсарсан хүнд гэмтлийн улмаас зүрх судас, амьсгалын цочмог дутагдалд орж нас баржээ 4. Амь хохирогчийн цусанд спиртийн зүйл илрээгүй. Ходоодны шингэнд 3.0 промилли спиртийн зүйл илэрсэн байна. Цусанд спиртийн зүйл илрээгүй тул согтолтын зэрэг тодорхойлогдохгүй. 5. Амь хохирогч нь (і) бүлгийн цусны харъяалалтай байна. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр Амь хохирогчид үхэлд шууд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй... талаарх дүгнэлт /хх-ийн 46-50 дугаар хуудас/,

шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 160 дугаартай ...Амь хохирогч Б.М-н цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр дээрх оношинд бичигдсэн гэмтлүүд тогтоогдлоо. Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь амь хохирогчийг амьд байх үед нь үүссэн байна. Амь хохирогч нь цээж хэвлийн хавсарсан хүнд гэмтлийн улмаас зүрх судас амьсгалын цочмог дутагдалд орж нас баржээ. Амь хохирогч нь А(II) бүлгийн цусны харъяалалтай байна. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр Амь хохирогчид үхэлд шууд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй... талаарх дүгнэлт /хх-ийн 60-64 дүгээр хуудас/,

шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 584 дугаартай ...У.Дий биед зүүн талын уушгины орой няцарсан, цээжний урд хана, зүүн хажуу хэсэгт цусан хураа, хийтэй, зүүн 1, 2, 3-р хавирга, баруун 1, 2-р хавирганы хугарал, аалзан хальсанд цус харвалт, тархины шулуун синус 2 талын тенторумид цус харвалттай, гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна... талаарх дүгнэлт /хх-ийн 71-73 дугаар хуудас/,

шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 583 дугаартай ...Э.Уын биед хоёр талын олон хавирганы хугарал, тархины эдийн няцрал, суурь ясны хугарал, хамар, баруун дунд чөмөг, баруунтавхай, зүүн шаант, тахилзуур ясны хугарал, бүсэлхийн нурууны L4, L5 нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн хугарал, Ѕ1-2 их биеийн хугарал, баруун сүүжний дэлбэн хугарсан гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.10-т зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна... талаарх дүгнэлт /хх-ийн 76-77 дугаар хуудас/,

шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 3265 дугаартай ...Шинжилгээнд ирүүлсэн Тоёота Приус маркийн 59-85 ДГА улсын дугаартай тээврийн хэрэгсэл шинжилгээнд тэнцэнэ. Автомашины эвдрэл гэмтлийг үзлэг шинжилгээний хэсгээс үзнэ үү. Автомашинд гарсан гэмтэл нь ослын үед үүсэн байх боломжтой тул осолд нөлөөлөх шалтгаан болохгүй. Ослын үед үүссэн эвдрэл гэмтэл нь осолд нөлөөлөхгүй. Автомашинд гарсан гэмтлүүд хийцийн бат бөхийн хязгаараас давсан хүчний үйлчлэлээр ослын үед үүссэн байх боломжтой тул осолд нөлөөлөх шалтгаан болохгүй. Асуултад дурдаагүй боловч хэрэгт ач холбогдол бүхий зүйл илрээгүй... талаарх дүгнэлт /хх-ийн 83-84 дүгээр хуудас/,

шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 03/378 дугаартай ... Н.Эрхэм-Эрдэнийн өмчлөлийн 59-85 ДГА улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэ цэнийг 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар 10.100.000 /арван сая нэг зуун мянга/ төгрөг, хохирлын үнэлгээ нь 4.269.000 /дөрвөн сая хоёр зуун жаран есөн мянга/ төгрөг болно... талаарх дүгнэлт /хх-ийн 116-128 дугаар хуудас/,

амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Бын ...Манай эхнэр Т 2023 оны 08 дугаар сарын 24-ний өглөө 10 цагийн үед охин Мтай хамт Дорноговь аймгийн Сайншандаас 29-82 УНН улсын дугаартай Приус-20 маркийн автомашинтай Улаанбаатар хот руу хичээлийн хэрэгсэл авах, эмчид үзүүлэх зорилгоор явсан. Явах замдаа Дорноговь аймгийн Айраг сумын төв дээр байх төрсөн эгч Баясгалангийн гэрээр ороод Баясгалан эгчийн хүү У болон түүний охин Дөлгөөнтэй хамт өөрийнхөө унаж явсан машинаа эгчийнхээ хашаанд орхиод 59-85 ДГА улсын дугаартай Приус-20 маркийн машинд суугаад Улаанбаатар хот руу 12 цаг 30 минутын үед гарсан гэж Баясгалан эгч нь хэлсэн. Тэгээд тухайн үед эхнэр рүүгээ 2,3 удаа залгахад утас нь холбогдохгүй байсан. Хоёулахнаа явсан болохоор санаа зовоод байж байсан. Тэгээд 17 цаг 40 минутын үед Төв аймгийн цагдаагийн газраас над руу залгаад Төв аймгийн 14-р зөрлөгийн тэнд осолд орсон байна гэж хэлсэн. Тэгээд би тухайн осол болсон гэх газар руу ирсэн. Ирэхэд эхнэр, хүүхэд хоёр нь нас барсан байна гэж хэлсэн. Цагдаагийн газраас хэргийн газрын хамгаалалт авчихсан, машин замаас гараад Улаанбаатар чиглэлд шороон дээр 4 дугуйн дээрээ зүүн тийш харсан байдалтай байсан. Манай эхнэр, охин хоёр бол машины зүүн болон баруун урд талд нэлээн зайтай дээгүүр нь юмаар хуччихсан байдалтай байсан. Манай эхнэрийн төрсөн эгч Баясгалангийн том хүү нь байгаа юм. Манай эхнэр Т нь Уын нагац эгч. Манай эхнэр 1980 оны 12 дүгээр сарын 15-ны өдөр Дорноговь аймгийн Айраг суманд Норов гэх айлын 4 дэх охин болж мэндэлсэн. 10 жилээ Айраг суманд 1998 онд төгссөн, Дарханы политехник коллежийг 2004 онд дулааны инженер мэргэжлээр төгссөн. 2014 оноос хойш Дорноговь аймгийн дулааны станцад инженер байгаа. Би эхнэртэйгээ анх 1999 онд танилцаад 2001 онд гэрлэлтээ батлуулсан. Бид хоёр дундаасаа 3 охин, 1 хүүтэй. Манай бага охин М 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, Сайншандын ЕБС-ийн 5-р сургуулийн 2-р ангийг төгссөн. Ямар нэгэн архаг хууч өвчин байгаагүй. Огт хэрэглэдэггүй. Тухайн жолооч 08 дугаар сарын 24-ний өглөө ажлаасаа буугаад ирсэн байсан, нойрмоглоод, үүрэглээд зам хажуу руу орсон байх гэж бодож байна. Жолооч У хавар Сайншандад жолооны шалгалт өгөөд явж байсан, хавар жолооны үнэмлэхээ авсан байхаа. Туршлагагүй хол замд машин барьж явж үзээгүй хүүхэд байсан юм. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Цагдаагийн байгууллагаар шалгуулах шаардлагагүй... /хх-ийн 27-28 дугаар хуудас/,

түүний дахин өгсөн ...Надад нэмж ярих зүйл байхгүй. 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Уаас надад 1.000.000 төгрөг орж ирсэн. Ажил явдалд хэдэн төгрөг өгснийг мэдэхгүй байна. Баримтаар өгсөн хохирлоо барагдуулж авмаар байна. Сэтгэл санааны хохирлоо гаргуулж авмаар байна... /хх-ийн 30 дугаар хуудас/

насанд хүрээгүй хохирогч У.Дий ...2023 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Сайншандаас М, Т эгч хоёр ирсэн. Т эгч хамт Улаанбаатар хот яваад ирье гэж Баясгалан эмээгээс гуйсан. Эмээ тэгсэн явахгүй гэж хэлсэн. Өвөө тэгэхээр нь явчихаад ирээ гэж хэлээд аав, би Т эгч, М бид 4 өвөөгийн машинтай Улаанбаатар хот руу явсан. Тэгээд би Мтай машин дотор жоохон тоглож байгаад унтсан. Тэгээд би эмнэлэг дээр сэрсэн. Юу болсон талаар санахгүй байна. Би ар талын суудал дээр аавынхаа хойно сууж явсан. Миний хажууд М сууж явсан. Т эгч урд талын суудал дээр сууж явсан. Аав жолоо барьж явсан. Би тэрийг сайн мэдэхгүй байна. Тухайн үед хавирга хугарсан, уушиг бяцарсан, толгой өвдсөн нэг хөл зөөлөн эдийн гэмтэл авсан явж чадахгүй байсан. Одоо миний цээж өвдөж байгаа. Хааяа толгой өвдөөд байгаа. Гэмтлийн эмнэлгээс өгсөн толгойны эм, ясны эм зэргийг ууж байгаа... /хх-ийн 33 дугаар хуудас/,

иргэний хариуцагч Д.Эрхэм-Эрдэнийн ...Би тээврийн хэрэгслээ 2017 онд Улаанбаатар хотоос Да хүрээ захаас 11.000.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Ямар нэгэн эвдрэл гэмтэл байгаагүй. Тээврийн хэрэгслийн түлхүүрний чип ажилгаагүй болсон байсан. Үзлэг оношлогоонд орсон байсан. Би тээврийн хэрэгслээ 2023 оны 04 дүгээр сард оношлогоонд орсон. Танинаа. Миний том хүү байгаа юм. Миний машины гадна хаалга түлхүүрний чипээр онгойхгүй байсан учраас Улаанбаатар хот руу үзүүлэхээр машинаа өгч явуулсан. Миний машиныг миний төрсөн хүү унаж явсан учраас надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй... /хх-ийн 40 дүгээр хуудас/,

сэжигтэн Э.Уын ...2023 оны 08 дугаар 24-ний өглөө 08 цагт ажлынхаа ээлжээ хүлээлцээд 09 цагт гэртээ ирсэн. Тэгээд 12 цагийн үед Т эгч охин хамт Сайншандаас машинтайгаа ирсэн. Т эгч ангийн уулзалт болох гэж байна хамт машин бариад Улаанбаатар яваад өгөөч гэж хэлсэн. Тэгээд 12 цаг өнгөрөөд аавын 59-85 ДГА улсын дугаартай Тоёота Приус-20 машинтай Т эгч, түүний охин М, миний охин Дөлгөөн нарын хамт бид дөрөв Айраг сумаас Улаанбаатар хот руу хөдөлсөн. Тэгээд замдаа Говьсүмбэр аймаг дээр зогсоод дэлгүүр ороод ундаа аваад цаашаа явсан. Замдаа явж байхад М машины цонх нээж хаагаад тоглоод байсан, бас ээж Ттайгаа би хамт танай ангийн уулзалтад явна гэж ярьж байсныг санаж байна. Тэгээд гэнэт хажуугаар нэг юм зөрөх шиг болсон. Тэрнээс хойш юу болсныг санахгүй байна. 4-үүлээ явж байсан. Би болон Миний охин Дөлөөн, Т эгч охины хамт явж байсан. Суудлын бүсээ бүгдээрээ зүүгээгүй байсан. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Би архи уудаггүй. Тэрийг сайн санахгүй байна. Ямар ч гэсэн хурд хэтрүүлээгүй. Урд талын эсрэг урсгалд том машин зөрөх шиг болсон. Үзэгдэх орчин чөлөөтэй байсан. Өдөр байсан учраас бүх зүйл харагдаж байсан. Цаг агаар ямар байсныг санахгүй байна. Ямар нэгэн эвдрэл гэмтэл байгаагүй хэвийн ажиллагаатай байсан. Манай аав Эрхэм-Эрдэний эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Би осол болохоос 2 хоногийн өмнө миний жолооны үнэмлэх гарсан байсан. Би Сайншанд суманд Агар хурд гэх жолооны курст суусан байсан. Хол замд машин барьж явж байгаагүй. Жолооны курстаа дромонд гардаг байсан. Яагаад осол болсныг би сайн мэдэхгүй байна. Баруун хөлний дунд чөмөг, баруун хөлний шагай бяцарсан, зүүн хөлний шилбэ хугарсан, хүзүүний сэртэн яс хугарсан, нүдний аяганы цөмөрсөн, хамар хугарсан, тархины арын дагзны яс цуурсан, баруун зүүн хавирга цуурсан, уушги гэмтсэн зэрэг гэмтлийг авсан. Одоо эцэг эхийн асаргаанд байгаа. Хөл дээрээ гишгэж явж чадахгүй байгаа, толгой хааяа өвдөж байгаа, нүд бүрэлзээд юмыг муу харж байгаа. Гэмтэл согог судлалын эмнэлэгт хяналтад байгаа. Толгой болон ясны эм ууж байгаа. 3 сарын дараа хөдөлмөрийн чадвараа алдсан гээд группэд орно гэсэн... /хх-ийн 42-43 дугаар хуудас/,

яллагдагч Э.Уын ...Би сэжигтнээр мэдүүлэг өгсөн. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн үйлдэлдээ гэмшиж маш их харамсаж байна. 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Б гэх хүний 5360431269 дугаартай хаан банкны данс руу 1.000.00 төгрөгийг хоног хураахдаа хэрэглээрэй гэсэн гүйлгээний утгатай шилжүүлсэн, мөн Отгончимэг гэх нэртэй талийгаачийн бага дүүгийн данс руу 700.000 төгрөг нийт 1.700.000 төгрөгийг шилжүүлсэн. Би маш их гэмшиж байна... /хх-ийн 148 дугаар хуудас/, гэсэн мэдүүлгүүд болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт:

            Гэм буруугийн шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:

            Улсын яллагч Б.Мөнгөнцэцэг:

            ...Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Мөнгөнцэцэг би прокурорын тухай хуулийн 17, 19 зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг удирдлага болгон Монгол улсын Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн шүүгдэгч Э.Ут холбогдох хэргийн шүүх хуралдаанд орж дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч Э.У нь 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Төв аймгийн Баян сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутаг дэвсгэр Улаанбаатар хотоос Говь-Сүмбэр аймаг явах чиглэлийн 152 дахь километрийн шонгийн ойролцоо ” маркийн 59-85 ДГА улсын дугаартай тээврийн хэрэгслийг Тоёота приус-20 "жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 "Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна" гэсэн заалтыг зөрчиж зам тээврийн осол гарган онхолдож зорчигч 8 настай У.Дий эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, зорчигч Н.Т Б.Мнарын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Э.Уыг Эрүүгийн хуулийн тусгай анийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд 31.511.028 төгрөгийн баримтыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс нэхэмжилдэг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад 1.700.000 төгрөгийн хохирлыг төлсөн. Өмнөх шүүх хуралдаан дээр энэ мөнгийг хохирол төлбөрөөс хасуулахгүй. Энэ нь өөрсдөө буяны ажилд нь зориулж өгсөн. Иргэний хариуцагчаас 20.000.000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлсөн. Үлдсэн 11.511.028 төгрөгийг иргэний хариуцагчаас гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлүүлэх саналыг гаргаж байна... гэсэн дүгнэлтийг,

 

            Иргэний хариуцагч Д.Э:

            ...Хэлэх зүйлгүй. Үлдсэн төлбөрийг 3 сардаа багтааж төлнө... гэсэн дүгнэлтийг,

 

            Шүүгдэгч Э.У:

            ...Би өөрийнхөө гэм бурууг сайн ухаарч байна. Биеийн байдлыг харгалзаж хөнгөн ял оногдуулж өгнө үү... гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцдэг.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.

 

Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг,

мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.

 

Энэ хэргийн тухайд Эрүүгийн хуулийн хорин долдугаар бүлэг “Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг” гэмт хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч Э.У тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтыг зөрчиж, нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй хийсний улмаас зорчигч Н.Т, Б.Мнарын амь нас хохирсон байна.

 

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-д заасан гэмт хэргийг үйлдсэн байна.

Учир нь замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчиж нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй хийсний улмаас 2 хүний амь нас хохироосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-д заасан хүндрүүлэх шинжийг хангасан, материаллаг бүрэлдэхүүнтэй, төгссөн гэмт гэж үзлээ.

 

Тэрээр шүүгдэгч Э.Уын Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчиж буй энэхүү өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол хор уршигт хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэр бөгөөд 1 хүний эрүүл мэндэд хүнд, 2 хүний амь нас хохирсон хохирол, хор уршиг нь шүүгдэгчийн болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйтэй шалтгаант холбоотой байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан шинжийг хангасан, түүнд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэлээ. 

 

Мөн болгоомжгүй гэм буруу нь гэм буруутай этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн эцэст гарч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэж байсан хэдий ч түүнийг гаргахгүй байж чадна гэж хөнгөмсгөөр найдсан эсхүл үйлдэл, эс үйлдэхүйн улмаас учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдээгүй боловч тэрхүү хор уршгийг гарч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой, боломжтой байсан гэж хайхрамжгүй хандсан гэх хоёр хэлбэрээр илэрдэг болно.

 

Хамгийн гол хохирол, хор уршигт зориуд хүргээгүй байдгаараа санаатай гэмт хэргээс ялгагдах шинжтэй.

 

Мөн шүүгдэгч Э.У нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтүүд, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах үндэслэл болж байна гэж үзлээ.

 

Учир нь гэм буруу гэдэг нь тухайн гэм буруутай этгээд үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгох бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч өгсөн мэдүүлгээрээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлдэг.

 

Иймд шүүгдэгч Э.Уыг замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 1 хүний эрүүл мэндэд хүнд, 2 хүний амь нас хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

            Эрүүгийн хариуцлага болох ял шийтгэлийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:

            Улсын яллагч Б.Мөнгөнцэцэг:

            ...Шүүхээс шүүгдэгч Э.Уыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-т зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрөө төлсөн байдал, эрүүл мэндийн байдлыг харгалзаж, мөн гэмт хэргийн улмаас хоёр хүний амь нас хохирсон зэрэг нөхцөл байдлуудыг харгалзаж  шүүгдэгч Э.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналыг гаргаж мөн Э.Уын Дөлгөөний асрамжийн асуудлыг харьяа Засаг даргад даалгах саналыг тус тус гаргаж байна.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан ялыг нээлттэй байгууллагад эдлүүлэх саналтай байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт болон баримт  бичиггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж байна... гэсэн дүгнэлтийг,

 

            Иргэний хариуцагч Д.Э:

            ...Осол гаргагч Э.У нь охин Дөлгөөний хамт амьдардаг. Хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү... гэсэн дүгнэлтийг,

 

            Шүүгдэгч Э.У:

            ... Хэлэх зүйлгүй... гэсэн дүгнэлт, мэдүүлгийг тус тус гаргасан болно.

 

Шүүх шүүгдэгч Э.Ут хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид учруулсан хохирлыг нөхөн төлсөнийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдал, мөн түүний биеийн эрүүл мэнд, улмаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус харгалзан үзэж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх боломжтой гэж үзээд тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тогтоож шийдвэрлэх нь тохирно гэж үзлээ.

 

Өөрөөр хэлбэл шүүхээс хэдийгээр 2 хүний амь нас хохирсон, хор уршиг арилаагүй гэж үзэхээр байгаа боловч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар шүүхэд хүсэлт гаргасан тул дээрх зүйл заалтыг хэрэглэсэн болно.

 

Шүүгдэгч Э.Ут оногдуулсан хорих ялыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдлыг харгалзан мөн хуульд заасны дагуу нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Харин шүүх ...энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна... гэж, мөн тухайн зүйл, хэсэгт ...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж... гэж тус тус хуульчилсан учраас шүүгдэгч Э.Уын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /таван/ жилийн хугацаагаар хасаж, нэмэгдэл ялыг хорих ялаа эдэлж дууссаны дараа үеэс хугацааг тоолохыг дурдаж шийдвэрлэв.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Э.Уын болгоомжгүй гэм буруутай үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч У.Дий эрүүл мэндэд хүнд, иргэн Н.Т, Б.Мамь нас хохирсон байна.

 

  Мөрдөн байцаалтын шатанд амь хохирогчдын хууль ёсны төлөөлөгч Х.Б оршуулгын зардалд 31.511.028 /гучин нэгэн сая таван зуун арван нэгэн мянга хорин найм/ төгрөгийг нэхэмжилсэн ба  шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад 1.700.000 төгрөгийн хохирлыг төлсөн, энэ талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хүлээн зөвшөөрдөг боловч өмнөх шүүх хуралдаан дээр энэ мөнгийг хохирол төлбөрөөс хасуулахгүй, буяны ажилд нь зориулж өгсөн гэж шүүгдэгч болон иргэний хариуцагч нар мэдүүлэг тайлбарыг өгсөн учраас дээрх 1.700.000 /нэг сая долоон зуун мянга/ төгрөгийг оршуулгын зардал болох 31.511.028 /гучин нэгэн сая таван зуун арван нэгэн мянга хорин найм/ төгрөгөөс хасах шаардлагагүй гэж үзсэн.

 

Түүнчлэн шүүгдэгч болон иргэний хариуцагчаас 20.000.000 /хорин сая/ төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлсөн. үлдэгдэл 11.511.028 /арван нэгэн сая таван зуун арван нэгэн мянга хорин найм/ төгрөгийг иргэний хариуцагч Д.Э гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Бт олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Түүнээс гадна хүнд гэмтэл авсан У.Д нь шүүгдэгч Э.Уын төрсөн охин бөгөөд мөрдөн байцаалтын шатанд түүний хууль ёсны төлөөлөгчөөр Төв аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын хүүхдийн эрх хамгааллын асуудал хариуцсан мэргэжилтэн Э.Д тогтоосон бөгөөд хохирогч У.Д болон түүний хууль ёсны төлөөлөгч Э.Д нар гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаараа мэдүүлсэн тул шүүгдэгч Э.Уаас насанд хүрээгүй хохирогч У.Дгаргуулах хохирол төлбөргүй гэж үзсэн болно.

 

Иймд шүүгдэгч Э.Уаас тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэж үзсэн болно.

 

Бусад асуудлын талаар:

Эрүүгийн 2334004590461 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Э.У энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор түүнээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.  

 

 

     Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1., Эрүүгийн хэрэг

            хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8.,

     36.10., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар зүйлийн

       1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага

болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б Э.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасанзамын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний амь нас хохирсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг тус тус баримтлан шүүгдэгч Б Э.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /таван/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б Э.У Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн 2334004590461 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Э.У энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор насанд хүрээгүй хохирогч У.Д болон түүний хууль ёсны төлөөлөгч Э.Долгор нарт төлөх төлбөргүйг, шүүгдэгчээс гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай. 

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5, Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Б Д.Э11.511.028 /арван нэгэн сая таван зуун арван нэгэн мянга хорин найм/ төгрөгийг гаргуулж, амь хохирогчдын хууль ёсны төлөөлөгч, Г Х.Б олгосугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б Э.Уын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /таван/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ялыг эдэлж дууссаны дараа үеэс хугацааг тоолсугай. 

 

7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б Э.Уурьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, түүний хорих ял эдлэх хугацааг 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн тоолсугай.  

 

             8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

 9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б Э.Уавсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ш.ГАНДАНСҮРЭН