Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 2024/ШЦТ/84

 

 

 

 

 

 

 

 

 


 

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Б.Эрдэнэ-Оюун,

улсын яллагч Л.Наранхүү,

шүүгдэгч Б.Б,

хохирогч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн шүүгдэгч Б Б.Б холбогдох эрүүгийн 2334000000453 дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.        

 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Төв аймгийн Баян-Өнжүүл суманд 1987 оны 02 дугаар сарын 19-нд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагнал,

урьд 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 427 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэгдэж байсан, бие эрүүл, Б Б.Б .

 

 Холбогдсон хэргийн талаар

 /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Б.Бнь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэгт холбогджээ.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт 

Шүүгдэгч Б.Б:

... Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. 2 хохирогчийн мөнгийг өгсөн. Б.Эыг мөнгийг төлөх гэсэн аав өвчтэй өгөх боломжгүй байна... гэж,

 

Хохирогч Б.Э:

... Би Бат-Ерөөлт ахад ноолуур авхуулах  21.000.000 төгрөг өгсөн. Эхэлж 11.000.000 төгрөгийн бараа материал авсан. За болно цааш нь үргэлжлүүлээд аваад өгье гэхээр нь дахин 10.000.000 төгрөг өгсөн. Маргааш нөгөөдөр ноолуураа аван гэхэд ах нь тэр суманд явж байна. Очихоороо өгье гэж хэлдэг. Түүнээс хойш дандаа хуурах маягаар худлаа хэлээд ах нь Эмээлтэд яваад ирсэн байна. Өнөөдөр яг орлоо гэж хэлээд байхгүй. Ингэж явсаар байгаар за миний дүү дансаа явуул, маргааш мөнгийг чинь яг хийх гэж байна гээд алга болдог. Зунаас хойш өвчин зовлон ярьж явж байна. Би өдийг хүртэл сонсож, тэвчээд хойшлуулаад байгаа. Ахаа боломжтой хэлбэрээрээ өг. Би таныг хүндэтгэж байна. ТА цалин авдаг хүн. Тэрнээсээ суутгаад ч хамаагүй өгөөд явбал яасан юм бэ  гэж хэлээд аль зунаас хойш итгээд хүлээж байна. Зун таарсан айраг цагаан идээ ууж идсэн явж байсан. Тэр үед нь хэлсэн. Ах нь маргааш хэдэн хонь ачаад очно. Асуудалгүй Эмээлт дээр миний дүү байж байгаарай гэж хэлсэн. Иймэрхүү увайгүй зан гаргаад өдийг хүртэл явчхаад энэ асуудлыг хурдан шийдүүлмээр байна. Гомдолтой 10.000.000 төгрөгөө олж авмаар байна... гэж тус тус мэдүүлжээ.

 

Үйл баримт

Эрүүгийн 2334000000453 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас шүүгдэгч Б.Бийн бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, бэлэн мөнгөөр ноолуур худалдаж авна, мөнгө орж ирээгүй байна, дансаа өгчих араас чинь шилжүүлнэ гэж итгүүлэн Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Цээл 2 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Д.Наас 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 117.000 килограмм ноолуур авч залилан, 14.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, бэлэн мөнгөөр ноолуур худалдаж авна, мөнгө орж ирээгүй байна, дансаа өгчих араас чинь шилжүүлнэ гэж итгүүлэн Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Цээл 2 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн С.Цаас 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 41 килограмм ноолуурыг авч залилан, 4.920.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр иргэн Б.Эт ноолуур өгнө гэж итгүүлэн бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилан, 10.000.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 1, 32, 60 дугаар хуудас/,

хохирогч Д.Н...Би Дундговь аймгийн Адаацаг сумын 4 дүгээр багт нөхөр Эрдэнэбаяр болон 2 хүүхдийн хамт мал маллан амьдардаг. 2023 оны 5 дугаар сард өөрийн эзэмшлийн ямаагаа самнан ноолуур гаргаж авсан. Тэгээд самнасан ноолуураа зарах зорилгоор 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Төв аймгийн Баян-Өнжүүл суманд нэг залуугаас ноолуур ноолуур авч байгаа хүний дугаар байна уу гэж асуухад надад 80091638 гэсэн дугаар өгсөн. Тэгээд нөгөө 80091638 дугаар руу залгасан чинь мөнгө нь бэлэн ноолуураа аваад ир гэсний дагуу би тухайн Баян-Өнжүүл сумын Ардын намын байран дотор очсон. Тэгээд очих үед тухайн Бат-Ерөөлт гэх хүн байсан. Тэгээд 50кг-ийн 6 ширхэг шуудайтай 117кг ноолуурыг 1 кг тус бүр 120,000 төгрөгөөр тооцож худалдахаар болсон. Тэгээд мөнгөө авах гэсэн чинь тухайн хүн хэлэхдээ мөнгө арай орж ирээгүй байна араас чинь шилжүүлье гээд миний 5451085112 тоот данс авч үлдсэн. Тэгээд тэр өдрөөс хойш мөнгөө шилжүүлэхгүй болохоор нь 7 орчим хоногийн дараа тухайн Бат-Ерөөлт гэх хүний 80091638 дугаар руу өөрийн 95026120 дугаараас залгаад мөнгө шилжүүлэхгүй юм уу гэхэд мөнгө орж ирээгүй байна маргааш нөгөөдөр хийнэ гэж хойшлуулсаар байсан. Тухайн Бат-Ерөөлт гэх хүн надад 14,000,000 төгрөг өгөх байсан боловч 2023 оны 08,09 сарын үеэр хэд хэд хувааж миний 5451085112 Данс руу 8,000,000 төгрөг шилжүүлсэн. Тэр үеэс хойш надад огт мөнгө өгөөгүй. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандах болсон. Би 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр анх ноолуур өгөх үед харж байсан. Түүнээс өмнө огт таньдаггүй байсан. Одоо би 6,000,000 төгрөг авах ёстой байгаа. Одоо тухайн хүн рүү залгахаар заримдаа гар утсаа авахгүй, эсхүл утсаа салгасан байдаг, заримдаа утсаа авахаараа маргааш эсхүл өнөөдөр орой шилжүүлнэ гэж худлаа хэлээд байдаг. Манай нөхөр Эрдэнэбаяр болон манай саахалт айлын эгч Цэрэнлхам нар байсан. Надад нэмж ярих... /хх-ийн 6-7 дугаар хуудас/,

   гэрч Д.Э...Би Насанжаргал гэх хүнтэй 2003 онд нэг гэр бүл болж одоо дундаасаа 2 хүүхэдтэй. Бат-Ерөөлт гэх хүнийг танихгүй. 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Төв аймгийн Баян-Өнжүүл суманд ноолуур худалдан борлуулах гэж очоод ноолуураа өгч нэрийг нь мэддэг болсон. Ноолуур худалдан борлуулах үедээ би эхнэр Насанжаргал болон саахалтын эгч Цэрэнлхам нарын хамт Төв аймгийн Баян-Өнжүүл суманд очсон ба ноолуур худалдан борлуулах үед эхнэр Насанжаргал болон саахалтын эгч Цэрэнлхам нар болон манай ноолуурыг худалдан авсан Бат-Ерөөлт гэх хүн байсан. Өөр ямар нэгэн хүн дэргэд байгаагүй. Нийт 14.000.000 төгрөг авах ёстой байснаас 2023 оны 08, 09 дүгээр сард цувуулаад 8.000.000 төгрөг авсан ба одоо 6.000.000 төгрөг авах дутуу авлагатай байгаа. Анх ноолуур зарах үедээ 1 килограмм ноолуурыг 120.000 төгрөгөөр тооцож байсан... /хх-ийн 9-10 дугаар хуудас/,

гэрч С.Ц ...Би Насанжаргал гэх хүнийг танина. Би тухайн хүнтэй айл саахалт нутагладаг. Бат-Ерөөлт гэх хүнийг танихгүй. 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Төв аймгийн Баян-Өнжүүл суманд ноолуур худалдан борлуулах гэж очоод ноолуураа өгч нэрийг нь мэддэг болсон. Ноолуур худалдан борлуулах үедээ би манай саахалтын дүү нар болох эхнэр нөхөр Эрдэнэбаяр болон Насанжаргал нарын хамт Төв аймгийн Баян-Өнжүүл суманд очсон ба ноолуур худалдан борлуулах үед манай саахалтын дүү нар болох эхнэр өнхөр Эрдэнэбаяр болон Насанжаргал нар болон ноолуур худалдан авсан Бат-Ерөөлт гэх хүн байсан. Өөр ямар нэгэн хүн дэргэд байгаагүй. Нийт 14.000.000 төгрөг авах ёстой байснаас 8.000.000 төгрөг авсан гэж хэлж байсан ба одоо 6.000.000 төгрөг авах дутуу авлагатай байгаа гэсэн. 1 килограмм ноолуурыг 120.000 төгрөгөөр тооцож зарсан. Мөн би ч гэсэн 41 кг ноолуур худалдахдаа 120.000 төгрөгөөр худалдсан. Одоо нийт 4.920.000 төгрөг өгөх ёстой байснаас 2023 оны 10 дугаар сарын эхээр надад 1.500.000 төгрөг өгсөн ба одоо 3.420.000 төгрөг өгөх ёстой байгаа боловч өгөхгүй байгаа... /хх-ийн 12-13 дугаар хуудас/,

сэжигтэн Б.Бийн ...Би эрх үүргийг уншиж танилцлаа надад асууж тодруулах зүйл байхгүй байна. Би өөрийн эрхийнхээ хүрээнд өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө. Би тогтоолтой уншиж танилцлаа. Би ямар хэрэгт яллагдагчаар татагдсанаа ойлгож мэдсэн прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би 2023 оны 04 сарын эхээс 2023 оны 05 сарын сүүлч хүртэл Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Цээл 2 дугаар багт ноолуур авч эхэлсэн. Тухайн үед би олон хүнээс ноолуур авч байсан надад Дундговь болон манай сумын иргэд ноолуур өгдөг байсан. Би 2023 оны 05 сар «н 15-ны өдөр Дундговь аймгийн Адаацаг сумын иргэн болох Д.Н гэх хүнээс 117 кг ноолуур 1 кг ноолуурыг 120.000 төгрөгөөр бодож авсан. Тэгээд би мөнгийг нь цувуулаад боломжоороо өгч байгаад хамгийн сүүлд 6,000,000 төгрөг өгі чадаагүй үлдсэн байсан юм. Би өмнө нь дэлгэрэнгүй мэдүүлэг өгсөн надад өөр нэмж ярих зүйл байхгүй байна. Би Д.Н гэх хүнийг танихгүй ямар нэгэн харилцаа холбоо байхгүй тухайн үед утсаар ярьж байгаа эд ноолуурыг нь худалдаж авч байсан. Би Д.Н эх хүний хохирлыг 2023 оны 10 дугаар сард бүрэн төлж барагдуулан уучлалт гуйсан... /хх-ийн 25 дугаар хуудас/,

хохирогч С.Ц ...Би Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд мал маллаж амьдардаг бөгөөд 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр гэрээсээ 80091638 дугаарын утас руу залгаж яриад ноолуур авч байна уу гэж асуухад авч байна хаанахын ноолуур юм гэж асуухаар нь Дэлгэрцогтын сумын ноолуур гэж хэлсэн чинь авна 1 кг 120,000 мянган төгрөгөөр авна гэхээр нь мөнгө бэлэн юм уу гэхэд бэлэн аваад ир гэж хэлэхээр нь Баян-Өнжүүл сум ороод 41 кг ноолуур өгөөд тухайн шалгаж, үзээд авсан нийт ноолуурын мөнгө 4,920,000төгрөг болсон. Мөнгөө авах гэтэл мөнгө орж ирээгүй байна, дансаа өгчих араас чинь шилжүүлнэ гэж хэлсэн дансаа үлдээгээд тэр үед тэнгэр муухай байсан болохоор яараад явсан. Тэрнээс хойш 80091638 дугаарын утас руу ойр ойрхон залгаж үзэхэд утсаа авахгүй, заримдаа утас нь холбогдохгүй байсан. Сүүлд 2023 оны 06 дугаар сард нэрийг сураглахад Баян-Өнжүүл сумын ЗДТГ-н жолоочоор ажилдаг Батерөөлт гэдэг хүн гэж мэдэж авсан түүнээс хойш одоог болтол ноолуур мөнгө болох 4,920,000 төгрөгөө авч чадахгүй байна. Ингээд аргаа барахдаа цагдаад хандсан юмаа. Би Батерөөлт гэх хүнийг огт танихгүй, урьд өмнө нь ноолуур өгч байгаагүй. Би ноолуур мөнгө 4,920.000 мянган төгрөг авах юм одоо болтол өгөхгүй байнаа. Би тэр Батерөөлт гэх хүнээс ямар нэгэн мөнгө аваагүй. Би гомдолтой байна, миний хохирлыг барагдуулж, хуулийн хүрээнд шалгаж өгнө үү... /хх-ийн 38 дугаар хуудас/,

гэрч Б.Бийн ...Би 2023 оны 05 дугаар сарын эхээр сумын 4-5 айлаас 40-50 кг орчим ноолуур аваад тэр дор нь мөнгийг нь өгөөд авсан дараа нь 2023 оны 05 дугаар сарын 15-нд 95021602 дугаарын утсаар яриад ноолуур авч байгаа юм уу гэж асуухад авч байна хаанаас холбогдож байгаа юм гэхэд Адаацаг сумаас гэж ярьсан тэгээд орой нь манай суманд ирж Цэрэнлхам гэх хүн 41кг өгсөн 1 кг ноолуурыг нь 120.000 төгрөгөөр бодож авсан. Хамт явсан хүнээс нь 117кг ноолуур авсан. Би огт танихгүй надтай утсаар холбогдож ноолуур өгсөн. Адаацаг сумынх гэж хэлж байсан. Би 2023 оны 05 дугаар сарын 15-нд надтай утсаар холбогдож Баян-Өнжүүл суманд Цэрэнлхам гэх хүн Адаацаг сумаас ирж 41 кг ноолуур өгснийг авсан юмаа. Энэ авсан 41 кг ноолуурын мөнгийг өгөөгүй байгаа. 2023 оны 05 дугаар 15-наас хойш орлого орж байсан. Өмнө нь хүмүүсээс авсан ноолуурынхаа мөнгийг өгсөн юмаа... /хх-ийн 40 дүгээр хуудас/,

түүний дахин өгсөн ...Би болсон асуудлын талаар өмнө өгсөн мэдүүлэгтээ дурьдсан тул нэмж ярих зүйл байхгүй. Би 2023 оны 04 дүгээр сарын эхээр Баян-Өнжүүл суманд ноолуур авч эхэлсэн 2023 оны 05 дугаар сарын сүүл хүртэл авсан нийт 500-600 орчим кг ноолуур авсан. Улаанбаатар хот Эмээлт гэх газар ноолуураа борлуулдаг юмаа. Тэнд өгөх дөө аль өндөр ханшаар авч байгаа ченжид өгч байсан яг тогтсон өгдөг ченж байхгүй. Би ноолуураа өгөх болгондоо мөнгөө авдаг байсан. Би ноолуурын мөнгөө аваагүй ченж байгаа. Тэр хүн Эмээлтэд ажлын байртай түүний “Өгөөмөр Жавхлант” гэх хаягтай газар ноолуураа өгсөн. Бүтэн нэрийг нь мэдэхгүй тэнд байгаа хүмүүс дуудахдаа Цэк гэж дууддаг одоо тэр хүнээс ноолуурын мөнгө болох 13.500.000 төгрөг авах авлагатай байгаа. Очихоор Дорнод аймаг болон хөдөө явсан гээд таарахгүй байгаа 91906866 гэх утасны дугаартай энэ утасны дугаар нь холбогдохгүй байгаа... /хх-ийн 42 дугаар хуудас/,

гэрч Д.Н...Би сумын таньдаг хүнээс ноолуур авч байгаа хүний дугаар байна уу гэхэд 80091638 дугаар өгсөн тэгээд энэ дугаар луу залгаад асуухад Баян-Өнжүүл суман дээр бэлэн мөнгөөр ноолуур авч байна гэсэн тэгээд 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр нөхөр Д.Эрдэнэбаяр, С.Ц нарын хамт Баян-Өнжүүл сум ороод манайх 117кг ноолуур өгсөн. Хамт явсан С.Ц эгч 41 кг ноолуур өгөөд мөнгөө авах гэтэл мөнгө ороогүй байна гэсэн орой болсон болохоор дансаа үлдээсэн араас чинь шилжүүлнэ гэхээр яваад өгсөн. 7 хоногийн дараа утас руу нь залгахад ганц нэг хоногоос мөнгө орж ирнэ дариухан өгнө гээд 14,000,000 төгрөг авах байснаас 8,000,000 төрөг өгсөн одоо үлдэгдэл 6,000,000 төгрөг аваагүй байгаа. С.Ц эгчийн 41кг ноолуурын 4.920.000 төгрөгийг одоо болтол нэг ч төгрөг өгөөгүй байгаа... /хх-ийн 44 дүгээр хуудас/,

гэрч Д.Э...Би Баян-Өнжүүл суманд ноолуур авч гэхээр нь эхнэр Д.Н хажуу айлын эгч С.Ц нарын хамт ирж манайх 117кг ноолуур өгсөн. Айлын эгч 41кг ноолуур өгөөд мөнгийг нь араас шилжүүлнэ гээд манайх одоо 6.000.000 төгрөг авах дутуу хажуу айлын С.Ц эгчийн ноолуурын мөнгө болох 4.920.000 төгрөгийг одоо болтол нэг ч төгрөг өгөөгүй байгаа. Ноолуур өгсөн хүнийг танихгүй... /хх-ийн 46 дугаар хуудас/,

яллагдагч Б.Бийн ...Би тогтоолтой уншиж танилцлаа. Би ямар хэрэгт яллагдагчаар татагдсанаа ойлгож мэдсэн прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би 2023 оны 04 сарын эхээс 2023 оны 05 сарын сүүлч хүртэл Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Цээл 2 дугаар багт ноолуур авч эхэлсэн. Тухайн үед би олон хүнээс ноолуур авч байсан надад Дундговь болон манай сумын иргэд ноолуур өгдөг байсан. Би тэр үед Дундговь аймгийн Адаацаг сумын иргэн болох С.Ц гэх хүнээс 41 кг ноолуур 1 кг ноолуурыг 120.000 төгрөгөөр бодож авсан. Тэгээд би мөнгийг өгч чадаагүй удаасан.  Би С.Ц 13х хүнээс ноолуур авч мөнгийг нь өгөлгүй залилсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би С.Ц гэх хүний хохирлыг 2023 оны 10 дугаар сард бүрэн төлж барагдуулж уучлалт гуйсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй байна... /хх-ийн 55 дугаар хуудас/,

хохирогч Б.Эын ...Би Төв аймгийн Баян-Өнжүүл сумын иргэн Б.Бгэх хүнд 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр ноолуур авах зорилгоор урьдчилгаа болгож 10,000,000 төгрөг өгсөн ба 23-ны өдөр нэмээд 3,000,000 төгрөг өгсөн. тэгээд 2023 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 117кг ноолуур Б.Бгэх хүнээс хүлээн авсан. Тэгээд нэмж ноолуур авхуулах зорилгоо 04 сарын 24-ний өдөр Бат-Ерөөлт гэх хүний данс руу 10,000,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд тэр үеэс хойш Бат- Ерөөлт гэх хүнд мөнгө нэмж өгөөгүй бөгөөд өгсөн мөнгөнийхөө оронд ноолуураа мөн авч чадаагүй. Тэгээд ноолуур авах зорилгоор Бат-Ерөөлт гэх хүн рүү залгахад худлаа яриад мөнгө болон ноолуур өгөхгүй байгаа учир би цагдаагийн байгууллагад хандах болсон. Би өөрийн 5087183225 тоот данснаас Бат-ерөөлт гэх хүний 5731095156 тоот данс руу 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 10,000,000 шилжүүлээд буцааж авч чадахгүй байгаа. Тухайн үед 117кг ноолуур өгсөн ба өөр ямар нэгэн ноолуур өгсөн удаа байхгүй. Тэр нь 13,000,000 төгрөгийн тооцоо хаагдсан байсан. Тэгээд дараа нь авсан 10,000,000 төгрөгийн ноолуур болон мөнгийг авч чадахгүй байгаа. Тэр талаар би сайн мэдэхгүй байна... /хх-ийн 65-66 дугаар хуудас/,

сэжигтэн Б.Бийн ...Би 2023 оны 04 дүгээр 20-ны үеэр Улаанбаатар хотын Эмээлт захад үйл ажиллагаа явуулдаг Энхбаатар гэх ченж залуугаас эхлээд 10,000,000 төгрөг дараа нь 3,000,000 төгрөг ноолуур авах зорилгоор аваад тухайн мөнгөнийхөө оронд ноолуур аваачиж өгсөн. Тэгээд дараа нь 10,000,000 төгрөг ноолуур авч ирж өгөх зорилгоор өөрийнхөө хаан банкны 5731095156 тоот данс руу шилжүүлж авсан. Тэгээд би тухайн хүнд мөнгө болон ноолуур өгөөгүй одоог хүрсний улмаас цагдаагийн байгууллагад дуудагдан ирэх болсон. Тухайн үедээ ноолуур гологдоод тэгээд мөнгө болон ноолуурыг нь өгөөгүй. Тийм зүйл байхгүй. Би дахин ноолуур өгөх гэж очоогүй. Тийм зүйл байгаа. Би 117 кг ноолуур авсан. Үнийн саналын ялгаанаас болоод ноолуур өгөөгүй. Эмээлт захын Сээк гэх хүнд худалдан борлуулсан. Хохирол барагдуулсан зүйл байхгүй... /хх-ийн 68-69 дүгээр хуудас/,

яллагдагч Б.Бийн ...Би тогтоолтой уншиж танилцлаа. Би ямар хэрэгт яллагдагчаар татагдсанаа ойлгож мэдсэн прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би энэ хэрэг дээр өмнө нь дэлгэрэнгүй мэдүүлэг өгсөн байгаа надад өөр нэмж ярих зүйл байхгүй байна, би гэм буруугийн асуудал дээр ямар нэгэн маргах зүйл байхгүй би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна хохирол мөнгийг төлж барагдуулах болно. Би Б.Э гэх хүнийг танина. Би ноолуур аваад Б.Э гэх хүнд зарж борлуулж түншилж ажиллаж байсан. Тэгээд 2023 оны 04 сарын 24-ний өдөр 10 сая төгрөг зээлж аваад өгөөгүй байгаа юм. Одоо би хохирогч Б.Эын мөнгийг удаахгүй төлж барагдуулах болно. Би одоогоор хохирол мөнгө төлж барагдуулаагүй байгаа хохирол мөнгийг төлж барагдуулах болно... /хх-ийн 77-78 дугар хуудас/ гэсэн мэдүүлгүүд болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.       

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:

Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд:

Улсын яллагч Л.Наранхүү:

... Шүүгдэгч Б.Бнь 2023 оны 05 сарын 15-ны өдөр иргэн С.Цаас ноолуур бэлэн мөнгөөр худалдаж авна гэж 40кг ноолуурыг, иргэн Д.Наас ноолуур бэлэн мөнгөөр худалдаж авна гэж 110кг ноолуурыг тус тус авч, иргэн С.Ц, Д.Н нарт 18.920.000 төгрөгийн хохирол учруулан залилсан байна. Мөн 2023 оны 04 сарын 24-ны өдөр иргэн Б.Эт  ноолуур өгнө гэж итгүүлж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдүүлж оруулж залилан 10.000.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Иймд шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна. Хохирогч С.Ц, Д.Н нарт учруулсан хохирлыг нөхөн төлсөн. Хохирогч Б.Эт учруулсан 10.000.000  төгрөгийг нөхөн төлөөгүй учир шүүгдэгчээс гаргуулах дүгнэлтийг гаргаж байна... гэсэн дүгнэлтийг,

 

Хохирогч Б.Э:

... Гэм буруутай гэж үзэж байна. Гомдолтой, би энэ хүнээс хүнлэг чанар хүсэж байна. Хохирол 10.000.000 төгрөгөө гаргуулмаар байна...  гэсэн мэдүүлгийг,

 

   Шүүгдэгч Б.Б:

  ... Би буруугаа хүлээж байна. Дүүгээ хуурсанд уучлаарай. Үнэхээр боломж гарахгүй байсан. Аавын бие өвдөөд муу байна. Одоо ажилтай байгаа. Ноос, ноолуурын цаг болж байна. Дүүгийнхээ хохирлыг барагдуулна... гэсэн мэдүүлгийг тус тус гаргадаг.

 

Улсын яллагчийн гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч Б.Бмаргадаггүй, хүлээн зөвшөөрсөн талаараа шүүхийн хэлэлцүүлэгт болон дүгнэлт танилцуулах шатанд мэдүүлдэг. 

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Бнь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах нь зүйтэй гэж үзэн шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.

 

Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд шүүгдэгч Б.Бдээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ илэрхийлдэг.

                               

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг...” гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг...” гэж,

Тэгвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана.” гэж,

2 дахь хэсэгт “Болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдоно.” гэж тус тус хуульчилсан байна.

 

Хуулийн энэ ойлголтоос харахад энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан нийгэмд аюултай гэм буруутай /гэмт/ үйлдэл, эс үйлдэхүйг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг гэж,

мөн тусгай ангид заасан тохиолдолд нийгэмд аюултай гэм буруутай гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг материаллаг шинжтэй гэмт хэрэг гэж тус тус ойлгохоор зааж өгсөн.

 

Шүүгдэгч Б.Бийн холбогдсон тухайн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн Арван долдугаар бүлэгт заасан “Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд энэ бүлэгт заасан гэмт хэргүүдэд хүний өмчлөх эрхийн халдашгүй байх эрхийг хуулиар хамгаалж өгсөн бөгөөд тухайн эрх нь зөрчигдсөн, хохирол, хор уршиг учирсан үйл баримт болгоныг гэмт хэрэгт тооцохоор заасан ба эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилж өгсөн.

 

“Өмчлөх эрхийн эсрэг” гэмт хэргүүд нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг гэмт этгээд хэрхэн хохирогчоос шилжүүлэн өөрт олж авч байгаагаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах бусад гэмт хэргүүд болж ялгагддаг.

 

“Залилах” гэмт хэргийн гэмт үйлдэл нь бусдын эд хөрөнгийг итгэл төрүүлэх, хуурч мэхлэх аргаар авахын зэрэгцээ уг эд хөрөнгийг буцаан төлөх, хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилготой байдаг.

Өөрөөр хэлбэл хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглах, зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах, нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шинжтэй үйлдэгддэг байна.

Харин шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмшиж, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго, сэдэлтээр дээрх шинжүүдийн аль нэгээр нь хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаараа энэ гэмт хэргийн шинж хангагддаг.

 

Үүний адил шүүгдэгч Б.Бнь 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр, 05 дугаар сарын 15-ны өдрүүдэд Д.Н, С.Ц, Б.Э нараас ноолуур авч зарах нэрийдлээр хуурч өөрийн Төрийн банкны дансаар, хамтран эзэмшигч Д.ДХаан банкны дансаар, хүү Д.ДХаан банкны дансаар нийт 18.550.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан байна.

 

Дээрх залилсан үйлдэл нь “нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж зааснаар хохирол, хор уршиг учирсан байхыг шаардахгүй хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг бөгөөд хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаараа төгсдөг.

 

Тэрээр шүүгдэгч Б.Ббусдын эд хөрөнгийг залилаж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд тухайн хууль бус үйлдэл, эс үйлдэхүй нь хохирогч Ж.Хучирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүх хавтас хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, үнэлгээний тайлан зэргийг харьцуулан шинжлэн судлаад шүүгдэгч Б.Бийн гэм буруутай санаатай үйлдлийн улмаас хохирогч Д.Н эд хөрөнгөд 14.000.00 /арван дөрвөн сая/ төгрөгийн, хохирогч С.Ц эд хөрөнгөд 4.920.000 /дөрвөн сая есөн зуун хорин мянга/ төгрөгийн, хохирогч Б.Эын эд хөрөнгөд 10.000.000 /арван сая/ төгрөгийн хохирол тус тус учирсан байна. 

 

Шүүгдэгч Б.Бийн гэм буруутай санаатай үйлдлийн улмаас хохирогч Д.Нэд хөрөнгөд 14.000.00 /арван дөрвөн сая/ төгрөгийн, хохирогч С.Ц эд хөрөнгөд 4.920.000 /дөрвөн сая есөн зуун хорин мянга/ төгрөгийн, хохирогч Б.Эын эд хөрөнгөд 10.000.000 /арван сая/ төгрөгийн хохирол тус тус учирсан бөгөөд мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Б.Бнь хохирогч Д.Нд учирсан 14.000.00 /арван дөрвөн сая/ төгрөгийг, хохирогч С.Ц учирсан 4.920.000 /дөрвөн сая есөн зуун хорин мянга/ төгрөгийг тус тус төлж барагдуулсан нь хохирогч нарт хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл болон шүүх хуралдааны тов утсаар мэдэгдэж ярьсан баримт зэргээр тогтоогдож байна.

 

Харин хохирогч Б.Эт учруулсан 10.000.000 /арван сая/ төгрөгийг төлж барагдуулахаа шүүхийн мэдүүлгийн шатанд илэрхийлсэн байна.

 

Иймд шүүгдэгч Б.Бөөс 10.000.000 /арван сая/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.Эт олгохоор шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.Бөөс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд:

Улсын яллагч Л.Наранхүү:

...Шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлагын хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Б.Бийн үйлдсэн гэмт хэргийн шинж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг барагдуулсан, үлдсэн хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлаас үзэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүгдэгч Б.Бнь урьд нэг удаагийн ял шийтгэлтэй, хэрэг хариуцах чанартай, улсаас авсан гавьяа шагналгүй, шүүгдэгч Б.БЭрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, уг ялыг Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Засаг даргын Тамгын газарт эдлүүлэх саналыг гаргаж байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдаж байна... гэсэн дүгнэлтийг,

 

Хохирогч Б.Э:

...Хэлэх зүйл байхгүй... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Б.Б:

...Хэлэх зүйлгүй гэв.... гэсэн  дүгнэлтийг тус тус гаргадаг. 

 

Улсын яллагч ...500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял... гэсэн дүгнэлтийг гардаг хэдий ч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчимтай нийцэхгүй байна.

 

Өөрөөр хэлбэл шүүх шүүгдэгч Б.Бхуульд заасан эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэлийг оногдуулахдаа хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тус тус тооцож үзэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Мөн урьд тухайн төрлийн гэмт хэргээр Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 427 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан хэдий ч энэ төрлийн гэмт хэргийг дахин үйлдсэн бөгөөд үйлдэхдээ 3 этгээдийн эд хөрөнгийг завшсан гэмт хэрэгт холбогдон шалгагдаж шүүхээс дахин гэмт буруутай тооцогдсон бөгөөд гэм буруугаа гэмшиж, ухамсарлаагүй байх тул ял шийтгэл оногдуулахдаа энэ байдлыг нь харгалзан үзсэн болно.

 

Иймд шүүх шүүгдэгч Б.Б 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь тохирно гэж үзлээ.

 

Харин дээрх оногдуулсан хорих ялыг хуульд заасны дагуу нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

 

Бусад асуудлын талаар

Эрүүгийн 2334000000453 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б.Бэнэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.    

 

    Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан

      шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10, 36.12., 36.13.,

      37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус

                           заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б Б.Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Шүүгдэгч Б Б.Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч Б Б.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.  

 

4. Эрүүгийн 2334000000453 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б.Б энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Б Б.Б өөс 10.000.000 /арван сая/ төгрөгийг гаргуулж, хохирогч, З Б.Э олгосугай.

 

6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б Б.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний хорих ял эдлэх хугацааг 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн тоолсугай.    

 

7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б Б.Б авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

        

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ш.ГАНДАНСҮРЭН