Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 138/ШШ2021/00483

 

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шүүхийн шүүгч Т.Байгалмаа даргалж, тус шүүхийн хуралдааны Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын 7-р баг, ******* байрны ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй

Хариуцагч: Дорнод аймгийн ******* сумын ******* баг байр тоотод оршин суух, регистрийн дугаартай, овогт д холбогдох

Гэрлэлт цуцлах тухай иргэний хэргийг 2021 оны 5-р сарын 14-ний өдөр хүлээн авч / онлайн/ хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагч Э. /онлайн хэлбэрээр/ шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дөлгөөнмөрөн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие тэй 2015 онд танилцаж 2017 оны 4 сарын 17-ны өдөр гэрлэлтээ батлуулан албан ёсоор гэр бүл болсон. Хамт амьдрах хугацаандаа 2017 оны 3 сарын 25-ны өдөр хүү төрсөн. Миний хувьд газрын тосны -о талбайд 2014 оноос хойш одоог хүртэл ажиллаж байгаа. Манай ажил нь 28 хоног талбай дээр очиж ажиллаад 14 хоног амардаг бөгөөд гэртээ 10-аад хоног амьдарч 30 хоног тусдаа амьдарч ирсэн. Энэ хугацаанд эхнэр бид хоёр бие биенээсээ хөндийрч хоорондоо таарч тохирохгүй болсон. Би эхнэр , хүү нараас тусдаа амьдраад 1 жил болж байна. Эхнэр бид хоёр ярилцаад гэрлэлтээ цуцлуулахаар шийдсэн. Бид эвлэрүүлэн зуучлалд хандсан боловч эвлэрээгүй. бид хоёрын дунд хүүхдийн асрамж, тэтгэлэг, эд хөрөнгийн талаар маргаан байхгүй, хоорондоо энэ талаар харилцан тохиролцсон. Хүүгээ ээжийнх нь асрамжинд өгнө. Миний хүү мөн учир хүүгээ харж хандана. Гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна гэв.

Хариуцагч Э. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь ******* гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Бид хоёр 2015 онд танилцаж хамтран амьдарч байгаад 2017 оны 4 сарын 17-ны өдөр гэр бүл болсон. 2020 оны 5 сард нурууны суулт оноштэй хоёр хөл мэдээгүй хэвтэрт байх үед зодож хөл гар гэмтээж цагдаад өгч эгчийндээ хоёр хүүхэдтэйгээ амьдрах болсон. Хамт амьдарч байх үед гэр орондоо ирэхгүй архи, дарс ууж Сүхбатын Сарантуяа гэх хүүхэнтэй уулзаж байгаад одоо хүүхэдтэй болсон. Гэрлэлт цуцлахыг надаас болсон юм шиг ярьж байна гэвч Жамсран нь ажлаас ирээд гэртээ ирэхгүй алга болоход нь би гэр орондоо байсангүй гэж хэлснээс маргадаг байсан. Гэтэл өөрөө өөр хүнтэй байж түүнтэйгээ одоо хамт амьдарч байгаа. Бид хоёр тусдаа амьдарч байгаа тул гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Дараа нь миний бие хүүхдийн тэтгэлгийг нэхэмжлэх болно. Одоо хүүгээ өөрийнхөө асрамжинд авна. Энэ удаа хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй, боломжтой үедээ тэтгэлгийг нэхэмжилж болно гэсэн. Эд хөрөнгийн талаар маргаан байхгүй гэв.

Шүүх зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Э.д холбогдуулан Гэрлэлт цуцлах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжсэн болно.

Нэхэмжлэгч *******, хариуцагч Э. нар нь 2015 онд танилцаж 2015 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр гэр бүл болсныг 2017 оны 4 сарын 17-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 2101000088 дугаарт бүртгүүлсэн бөгөөд хамт амьдрах хугацаандаа 2017 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүү Ж.ийг төрүүлсэн болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, төрсний болон гэрлэгчдийн гэрчилгээний хуулбар зэрэг бичгийн баримтаар тогтоогдож байна.

Гэрлэгчид нь хамт амьдрах хугацаанд таарамжгүй харьцааны улмаас хэрүүл маргаан үүсдэг байсан бөгөөд нөхөр Жамсран нь архи уух, гэр бүлээс гадуур бусадтай харилцаа тогтоож улмаар хүүхэдтэй болсон байх бөгөөд тус шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлалд хандаж эвлэрүүлэх ажиллагаа амжилтгүй болсон тул гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Зохигчид нь эд хөрөнгийн талаар маргаангүй бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар Эцэг эх нь насанд хүрээгүй болон ... хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй, мөн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар зохигчдод хүүхдээ эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслахаас гадна хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх зэрэг эцэг, эхийн үүргийг хэвээр үлдээж Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2017 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүү Ж.ийг эх Э.ний асрамжинд үлдэхээр тохиролцсон болно.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээдэг бөгөөд энэхүү эрх, үүрэг нь гэрлэлтээ цуцлуулсан хүмүүст ч мөн адил хамааралтай юм. Өөрөөр хэлбэл, гэрлэгчид нь гэрлэлтээ цуцлуулснаар эхнэр, нөхөр байхаа болих боловч эцэг, эх хэвээр үлддэг учир эцэг, эх байх эрхийг нь хуульд зааснаар хасаагүй тохиолдолд тэдгээрийн эрх, үүрэг хязгаарлагдахгүй болно.

Хариуцагч Э. нь хүүхдийн тэтгэлгийг жич нэхэмжилнэ гэсэн болно.

Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд нэхэмжлэгч ******* нь 70 200 төгрөгийг төлжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагч Э.гээс 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгохоор шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 2 дугаар зүйлийн 2.6 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* Жамсран, регистрийн дугаартай, овогт нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2017 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүү Ж.ийг эх Э.ний асрамжинд үлдээсүгэй.

3. Гэрлэгчид нь эд хөрөнгийн талаар маргаангүй болон хүүхдийн тэтгэлэг жич нэхэмжилнэ гэснийг дурдсугай.

4. Гэр бүлийн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар зохигчдод хүүхдээ эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдсэн болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд 70 200 төгрөг төлснийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.нээс 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор гэрлэлтийг бүртгэсэн гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Ариунсанаад даалгасугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2, 1.4-т тус тус зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд мөн хуулийн 1.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймаг дахь Эрүү, Иргэний хэргийг давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дугаар зүйлийн 1.7-д зааснаар зохигчид мөн хуулийн 1.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАЙГАЛМАА