Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 21

 


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

    Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Х.Санжидмаа даргалж, 
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон
Улсын яллагч Г.Амарсайхан
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Зулаа
Шүүгдэгч А.Хонгорзул нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:
Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  А.Хонгорзулд холбогдох 20161700295 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.

харъяат, 1990 оны 02 сарын 11-ний өдөр төрсөн, 27 настай, эмэгтэй,  дээд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, ам бүл 4, нөхөр  хүүхдүүдийн хамт Баруун-Урт сумын 8 дугаар багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй /ЛЖ 90021162/ регистрийн дугаартай, Мантай овгийн Арслансүхийн Хонгорзул.   

Холбогдсон хэргийн талаар/ яллах дүгнэлтээр /:

            Шүүгдэгч А.Хонгорзул нь 2016 оны 09 сарын 17-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр “Дөрвөлж” хотхоны 02-08 тоотод оршин суух иргэн Т.Гуацэцэгийн гэрт нэвтэрч “Ай-Фоне 6 ээс” маркын гар утсыг хулгайлж  бусдад 1900000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
     
           Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

    - Шүүгдэгч А.Хонгорзул шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  

            - Хохирогч Т.Гуацэцэг мөрдөн байцаалтанд өгсөн:  Би 2016 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Дөрвөлж хотхоны 2 дугаар байрны 8 тоотод байх гэрээсээ “Ай-фоне 6 ээс” маркын гар утсаа хулгайд алдсан. Тэр өдөр би гэрээ цэвэрлээд хивсээ гадаа өлгөхдөө гэрийн хаалгаа онгорхой орхиод гарчихаад ирэхэд шатан дээр нэг хар нүдний шилтэй хүүхэн их сандарсан байдалтай доошоо бууж байсан. Тэгээд би гэртээ ороод цэнэгэлсэн утсаа үзэхэд байхгүй байсан болохоор надтай зөрсөн хүүхнийг авсан байх нь гэж бодоод араас нь явсан боловч олоогүй тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. Харин миний хулгайд алдсан утсыг цагдаагийн байгууллагаас олж өгсөн тул нэхэмжлэх зүйлгүй гомдолгүй”...гэх мэдүүлэг /хх-ийн 12-15/,
- Гэрч А.Алтанзулын мөрдөн байцаалтанд өгсөн:...Бид эцэг эхээс гурвуулаа байгаа юм. Хонгорзулын хувьд миний дараагийн 2 дахь дүү маань юм. Ааш зангийн хувьд төлөв даруу үг дуу цөөнтэй, хүнд тусархуу хүүхэд байсан 2009 онд айлын бэр болж байсан. Одоо 2 хүүхэдтэй сайхан амьдарч байна. Би гэр орноор нь байнга орж гардаг. Гачигдах дутагдаж байгаа зүйл байхгүй айлын дайтай амьдарч байгаа.  Би дүүгээ хулгай хийхээр хүн биш гэж бодож байна. Яагаад ингээд гэндээд ийм хэрэг хийчэв гэж гайхаж байна.  ... гэх мэдүүлэг  /хх-ийн 21/,
-  Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл,  /хх-ийн 10,11/
    
-  Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-11/

-Мобиком корпорацийн 2016 оны 09 сарын 23-ны өдрийн 4610 дугаар албан бичиг /хх-ийн 33/

- Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-ийн 41/

-Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 42/

-Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 43, 46/

-Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /хх-ийн 45/ 

-ХААН, ХАС, Төрийн банкны Дипозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 56-64/

          -Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 44 /

-Сүхбаатар аймгийн Баруун-Урт  сумын  8 дугаар багийн Засаг даргын
А.Хонгорзулын оршин суугаа газрын талаарх тодорхойлолт. /хх-ийн 25/

    -  А.Хонгорзулын Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх- 46/...зэрэг болно.
 
Шүүгдэгч А.Хонгорзул нь 2016 оны 09 сарын 17-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр “Дөрвөлж” хотхоны 02-08 тоотод оршин суух иргэн Т.Гуацэцэгийн гэрт нэвтэрч “Ай-Фоне 6 ээс” маркын гар утсыг хулгайлж  бусдад 1900000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч А.Хонгорзулын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Т.Гуацэцэг, гэрч А.Алтанзул нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, Гэрэл зургийн үзүүлэлт, Мобиком корпорацийн 2016 оны 09 сарын 23-ны өдрийн 4610 дугаар албан бичиг, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.   

              
Иймд шүүгдэгч А.Хонгорзулд холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй, хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон байх тул түүнийг машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан ял шийтгэл хүлээлгэх үндэстэй гэж шүүх үзлээ.

А.Хонгорзул нь  гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлж, “Ай-Фоне 6 ээс”  утсыг хохирогчид буцааж өгсөн.  Хувиараа оёдол хийж амжиргаагаа залгуулдаг, Ам бүл 4  нөхөр, 4-8 насны 2 хүүхдийн хамт амьдардаг зэргийг нь үндэслэн эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх шаардлагагүй гэж үзсэн болно.

Шүүхээс ял шийтгэл ногдуулахад А.Хонгорзул үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлж, “Ай-Фоне 6 ээс” маркийн гар утсыг хохирогч Т.Гуацэцэгт буцааж өгсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3, 55.1.9-д заасан хөнгөрүүлэх нөхцөл болох ба харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлд заасан ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болно.
      
Шүүгдэгч А.Хонгорзул нь хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлж байгаа, гэмт хэргийн улмаас бусдад бага бус хэмжээний хохирол учирч, бүрэн нөхөн төлөгдсөн, хохирогч Т.Гуацэцэг гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн зэрэг тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ болон шүүгдэгчийн хувийн байдлуудыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр, тэнсэж хянан харгалзах нь зохистой гэж үзлээ. 
Шүүгдэгч А.Хонгорзул нь  энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар 2017 оны 02 сарын 24-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай”  тогтоолоос түүний оёдолын машин /700000 төгрөг/, индүү /175000 төгрөг/, зэргийн битүүмжилэлийг хүчингүй болгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч А.Хонгорзул нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч Т.Гуацэцэгт учирсан хохирол нөхөн төлөгдсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдаж шийдвэрлэх үндэслэлтэй байна. 
            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286,  297, 298  зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Мантай овгийн Арслансүхийн Хонгорзулыг орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлан бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч А.Хонгорзулыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 / хоёр/ жилийн  хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д заасныг журамлан ялтан А.Хонгорзулыг оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлйин 61.1-д заасныг журамлан ялтан А.Хонгорзул оногдуулсан 02 жилийн хорих ялыг тэнсэж, 01 жил 06 сарын  хугацаагаар хянан харгалзсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлйин 61.4-д зааснаар тэнсэгдсэн ялтан А.Хонгорзулд хяналт тавьж ажиллахыг Сүхбаатар аймаг дахь  Цагдаагийн газарт мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар ялтан А.Хонгорзулын  эзэмшлийн эд хөрөнгө битүүмжилсэн Мөрдөн байцаагчийн 2017 оны 02 сарын 24-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай”  тогтоолоос түүний   оёдолын машин /700000 төгрөг/, индүү /175000 төгрөг/ зэргийн битүүмжлэлийг хүчингүй болгосугай. 
7. Ялтан А.Хонгорзул энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч Т.Гуацэцэгт учирсан хохирол нөхөн төлөгдсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан А.Хонгорзулд урд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 303.2, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Х.САНЖИДМАА