| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмээгийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 138/2021/00429/И |
| Дугаар | 138/ШШ2021/00441 |
| Огноо | 2021-06-10 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 138/ШШ2021/00441
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шүүхийн шүүгч Т.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын 1-р баг *******-т оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* *******гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Дорнод аймгийн сумын 4-р баг, ******* тоотод оршин суух, регистрийн дугаартай, овогт д холбогдох Гэрлэлт цуцлах, эцэг тогтоох шинжилгээ хийлгэх тухай иргэний хэргийг 2021 оны 05 сарын 17-ны өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дөлгөөнмөрөн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүх гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие *******тай 2017 онд танилцаж, найз нөхдийн адилаар хаяа нэг уулздаг байсан. нь 2018 оны дундуур надтай холбогдоод би жирэмсэн болсон, 4 сартай чиний хүүхдийг тээж байгаа гэсэн. Ингээд миний хувьд элдэв зүйл бодолгүй, итгээд, сэтгэл шулуудан хамт амьдрах болсон. Бид хоёр 2019 оны 1 сарын 7-ны өдөр гэрлэлтээ батлуулж, 2019 оны 1 сарын 21-ны өдөр хүү төрсөн. Гэтэл манайд байх хугацаандаа ээжийг усанд оруулах гэхэд илтэд дургүйцэн танай хүүгийн хүүхэд биш гэж хэлсэн байдаг. Надтай ямар ч царай зүсээрээ адилгүй байдаг. Иймд цаашид эвлэрэх боломжгүй, миний хүүхэд биш учир гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна. Эцэг тогтоолгох шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасан боловч нь шинжилгээ хийлгэх шаардлагагүй миний хүүхэд биш гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа учир шинжилгээ хийлгэхээс татгалзаж байна гэв.
Хариуцагч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь *******тэй 2017 онд танилцаж байсан. Бид хоёр 2019 оны 1 сарын 17-нд гэрлэлтээ албан ёсоор батлуулсан. 2017 оны 1 сарын 21-нд хүү мэндэлсэн. Энэ хүү маань *******гийн хүүхэд биш учир эцэг тогтоох шинжилгээ хийлгэмээргүй байна. ******* бид хоёр мэдэж байгаа учир хүүгээ өөрийн нэр дээр болгоно. Иймд гэрлэлт цуцлахыг хүлээн зөвшөөрч байна. Эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
Шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан Гэрлэлт цуцлах, хүүхдэд эцэг тогтоох шинжилгээ хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд хандаж гаргасан бөгөөд шүүх хуралдааны явцад эцэг тогтоох шинжилгээ хийлгэх шаардлагаасаа татгалзсан болно.
Нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нар нь 2017 онд танилцан 2019 оны 1 сарын 07-ны өдөр гэр бүл болж 2019 оны 1 сарын 07-ны өдөр гэрлэлтийн бүртгэлийн 2101000005 дугаарт бүртгүүлж хууль ёсны гэр бүл байсан болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байна.
Гэрлэгчид нь хуульд заасны дагуу тус шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлалд хандаж эвлэрүүлэх ажиллагаа явуулсан боловч эвлэрэл амжилтгүй болсон тул 2021 оны 3 сарын 16-ны өдөр эвлэрүүлэн зуучлалын ажиллагааг дуусгавар болгосон байх тул гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар ******* *******, нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******с 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т тус тус зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд мөн хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймаг дахь Эрүү, Иргэний хэргийг давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119.7-д зааснаар зохигчид мөн хуулийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАЙГАЛМАА