Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 138/ШШ2021/00446

 

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шүүхийн шүүгч Т.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын ******* баг ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* *******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Дорнод аймгийн ******* сумын ******* баг тоотод оршин суух, регистрийн дугаартай, овогт т холбогдох

Гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж тогтоож, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг 2021 оны 04 сарын 13-ны өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.*******, хариуцагч Т., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дөлгөөнмөрөн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.******* шүүх гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: тай 2010 онд танилцаж 2011 оны 11 сарын 22-ны өдөр албан ёсоор гэрлэлтээ батлуусан. Бидний дундаас 2012 оны 3 сарын 5-ны өдөр охин , 2015 оны 1 сарын 28-ны өдөр хүү нар төрсөн. нь Шинь Шинь-д ажиллаж байсан ба 2018 оны 5 сарын 31-ний орой гэртээ согтуу ирээд намайг зодож хутга барьж айлган сүрдүүлсэн тул Цагдаагийн газарт гомдол гаргаж байсан. Тухайн үед нь гуйгаад байсан учир үр хүүхдүүдийнхээ ирээдүйг бодож эцгийнх нь мууг үзэхгүй гэж бодоод гомдлоо авч байсан. Үүнээс хойш би 2018 сарын 6 сарын 1-нээс 2 хүүхэдтэйгээ өөрийнхөө гэр лүү яваад дахин эргэж очоогүй. нь хэсэг ярьж байгаад хэл сураггүй алга болоод 3 жил шахуу хугацааны дотор нэг ч удаа хүүхдүүдтэйгээ яриагүй. Харин 2018 оны шинэ жилээр хоёр хүүхдээ баярлуулаарай гэж 100 000 төгрөг өгч байсан. Одоо би өөр хүнтэй гэр бүл болж үр хүүхэдтэй болсон тул гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна. Хүүхдүүдээ өөрийнхөө асрамжинд авна. Хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлээсээ татгалзаж байна. нь одоо ажил төрөлгүй байгаа учир боломжтой үедээ хүүхдүүдээ харж хандан гэсэн учир тэтгэлэг авахгүй. Эд хөрөнгийн талаар маргаан байхгүй гэв.

Хариуцагч Т. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие *******тай 2010 онд танилцаж 2011 оны 11 сарын 22-ны өдөр гэр бүл болж дундаасаа хүү, охин хоёртой болсон үнэн билээ. *******ын гаргасан өргөдлийг хүлээн зөвшөөрч байна. Бид хоёрын хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй. 2018 оноос хойш холбоогүй байж байгаад сая ирээд гэрлэлтээ цуцлуулах болсныг хүлээн зөвшөөрч байна. Эд хөрөнгийн хувьд өөрийн хэдэн малаа үлдээгээд явсан. Хүүхдүүдээ ээжийнх нь асрамжинд өгөхөд татгалзахгүй. Хаяа нэг хүүхдүүдтэйгээ уулзаж баймаар байна гэв.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Т.т холбогдуулан Гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж тогтоож тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд хандаж гаргасан бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч Д.******* нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхээсээ татгалзсан болно.

Нэхэмжлэгч Д.*******, хариуцагч Т. нар нь 2010 онд танилцан 2011 оны 10 сарын 12-ны өдөр гэр бүл болж 2011 оны 11 сарын 22-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 04-рт бүртгүүлж хууль ёсны гэр бүл байсан ба гэрлэгчид нь 2018 оны 5 сараас хойш тусдаа амьдарч хэн аль нь цаашид хамт амьдрах хүсэлгүй, нэхэмжлэгч Д.******* нь нөхөр, хүүхэдтэй болсон байх ба тус шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлалд хандсан боловч эвлэрэл амжилтгүй болсон үндэслэлээр 2020 оны 7 сарын 22-ны өдөр эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон байх тул гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлах зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Зохигчид нь эд хөрөнгийн талаар маргаангүй, нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхээс татгалзсан болно.

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжинд байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай үзэл бодол, саналаа илэрхийлэх эрхтэй гэж заасан хүүхдийн эрхийг хамгаалсан байхаас гадна Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх бөгөөд энэхүү эрх, үүрэг нь гэрлэлтээ цуцлуулсан хүмүүст ч мөн адил хамааралтай ба гэрлэгчид нь гэрлэлтээ цуцлуулснаар эхнэр, нөхөр байхаа болих боловч эцэг, эх хэвээр үлддэг учир эцэг, эх байх эрхийг нь хуульд зааснаар хасаагүй тохиолдол тэдгээрийн эрх, үүрэг хязгаарлагдахгүй болно.

Өөрөөр хэлбэл Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд зөв төлөвшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслахаас гадна хүүхдээ асран хамгаалах тэжээн тэтгэх үүрэгтэй болно.

Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд нэхэмжлэгч Д.******* нь 195 700 төгрөг төлжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 195 700 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагч Т.аас 140 400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.*******д олгохоор шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар регистрийн дугаартай, овогт , ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2012 оны 03 дугаар сарын 05-ны өдөр төрсөн охин , 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн хүү нарыг эх Д.*******ын асрамжинд үлдээсүгэй.

3. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй, нэхэмжлэгч Д.******* нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 195 700 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагч Т.аас 140 400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.*******д олгосугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар зохигчдод хүүхдээ эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэг эцэг эхийн үүрэг хэвээр үлдсэнийг дурдсугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор гэрлэлтийг бүртгэсэн гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлсүгэй.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэхь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймаг дахь Эрүү, Иргэний хэргийг давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119.7-д зааснаар зохигчид мөн хуулийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАЙГАЛМАА