Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Түмээгийн Байгалмаа |
Хэргийн индекс | 138/2021/00059/И |
Дугаар | 138/ШШ2021/00362 |
Огноо | 2021-05-19 |
Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 138/ШШ2021/00362
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шүүхийн шүүгч Т.Байгалмаа даргалж, тус шүүхийн хуралдааны Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын баг ******* байр ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* *******ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Дорнод аймгийн ******* сумын баг ******* байр ******* тоотод оршин суух, регистрийн дугаартай, овогт т холбогдох
Гэрлэлт цуцлах хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг 2021 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч / онлайн/ хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Удаанжаргал, /онлайн хэлбэрээр/ шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дөлгөөнмөрөн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нөхөр Эрлэнэбаяртай 2008 онд танилцан гэр бүл болж 2009 онд том хүү , 2016 онд охин нар төрүүлсэн. Анх танилцсан цагаас л нь архи тамхинд дуртай байсан ба архи уусан үедээ гэр орондоо үргэжлж тайван бус байдлыг бий болгодог байсан. Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ миний биед гар хүрэх, хоолой шахах, өшиглөх, эд зүйлээ шидэх, хөөж туух, аманд орсон элдэв үгээр дайрч доромжлох байдлыг гаргадаг. Энэ бүгдийг засрах байлгүй гээд өнгөрүүлж ирсэн. Ядаж тамхинаас гаргах гэж 2 удаа эмчилгээ хийлгэсэн ч гараагүй. Архийг ганцаараа гэртээ хүүхдүүдийнхээ дэргэд уудаг. Цаашид энэ бүхэн давтагдахаас үнэхээр айдастай байгаа тул дахин эвлэрэхгүйгээр гэрлэлтээ цуцлуулна. Хүүхдийн тэтгэлэг авахаас татгалзаж байна. Эд хөрөнгийн хувьд байраа хүүхдүүдийн хамт би авна. Машинаа т өгөхөөр тохиролцсон. Иймд эд хөрөнгийн талаар маргаан байхгүй гэв.
Хариуцагч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь *******тай танилцан гэр бүл болж хүү, охинтой болсон. *******ын ярьсан зүйл бүгд үнэн. Өмнөх хурал дээр эвлэрүүлэх хугацаа авсан боловч би хөдөө байдаг учир уулзалдаагүй. Одоо гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Эд хөрөнгийн маргаан байхгүй. Хүүгээ ээжийнх нь асрамжинд өгөхөд татгалзахгүй. Хүүхдүүдтэйгээ уулзаж байх хүсэлтэй байна. Энэ хугацаанд архи, тамхи хэрэглээгүй. Би хөдөө ажиллаж байгаа учир эвлэрүүлэх хугацаанд уулзаж чадаагүй гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч Ч.Удаанжаргал шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Нэхэмжлэгчийг хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан гэж ойлгож байна. Мөн шүүхийн шийдвэрт талууд гэрлэлтээ цуцалсан хэдий ч ын хувьд хүүхдүүдтэйгээ хүссэн үедээ уулзах эрх нь хязгаарлагдаагүй гэдгийг дурдаж өгөхийг хүсэж байна гэв.
Шүүх зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан Гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж тогтоож тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх хуралдааны явцад хүүхдийн тэтгэлэг гаргуулахаас татгалзсан болно.
Нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нар нь 2008 онд танилцаж 2008 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр гэр бүл болсныг 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 2101000132 дугаарт бүртгэсэн байна.
Гэрлэгчид хамт амьдрах хугацаандаа 2009 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүү Э., 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр охин нарыг төрүүлсэн болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, төрсний болон гэрлэгчдийн гэрчилгээний хуулбар зэрэг бичгийн баримтаар тогтоогдож байна.
Гэрлэгчид нь хамт амьдрах хугацаанд нөхөр нь архи ууж согтуугаар удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлээ тайван бус байдалд байлгадаг байсан бөгөөд тус шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлалд хандаж эвлэрүүлэх ажиллагаа амжилтгүй болж байсан боловч хариуцагч ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд гаргасан эвлэрэх хүсэлт гаргасны дагуу 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 138/Ш3202100688 тоот шүүгчийн захирамжаар зохигч талуудад 2 сарын эвлрэх хугацаа зааж хэргийг түдгэлзүүлж тус шүүхийн дэргэдэх эвлрүүлэн зуучлалд шилжүүлэн эвлрүүлэх ажиллагаа явуулсан боловч эвлэрэл амжилтгүй болсон байх тул гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Гэрлэгчид нь эд хөрөнгийн талаар маргаан үүсгээгүй бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар Эцэг эх нь насанд хүрээгүй болон ... хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй, мөн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар зохигчдод хүүхдээ эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслахаас гадна хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх зэрэг , эхийн үүргийг хэвээр үлдээж Гэр бүлийн тухай хуулийн ******* дүгээр зүйлийн *******.5-д зааснаар 2009 оны 5 дугаар сарын 03-ны өдөр төрсөн хүү Э., 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн охин нарыг эх *******ын асрамжинд үлдэхээр тохиролцсон болно.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээдэг бөгөөд энэхүү эрх, үүрэг нь гэрлэлтээ цуцлуулсан хүмүүст ч мөн адил хамааралтай юм. Өөрөөр хэлбэл, гэрлэгчид нь гэрлэлтээ цуцлуулснаар эхнэр, нөхөр байхаа болих боловч эцэг, эх хэвээр үлддэг учир эцэг, эх байх эрхийг нь хуульд зааснаар хасаагүй тохиолдолд тэдгээрийн эрх, үүрэг хязгаарлагдахгүй болно.
Хариуцагчийн өмгөөлөгч нь: ... ын хувьд хүүхдүүдтэйгээ хүссэн үедээ уулзах эрх нь хязгаарлагдаагүй гэдгийг дурдаж өгөхийг хүсэж байна.... гэсэн санал гаргаж байгаа боловч нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ыг хүүхдүүдээ харж хандах хүссэн үедээ уулзаж байхад татгалзах зүйл байхгүй гэж байгаа учир шүүхийн шийдвэрт тодорхой хугацаанд уулзах болон хязгаарлах шаардлагагүй гэж дүгнэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд нэхэмжлэгч ******* нь 213 440 төгрөгийг төлжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 213 440 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж хариуцагч *******аас *******0 400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Гэр бүлийн тухай хуулийн ******* дүгээр зүйлийн *******.1-д зааснаар регистрийн дугаартай, овогт , ******* регистрийн дугаартай, Иөншөөбү овогт ******* ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Мөн хуулийн ******* дүгээр зүйлийн *******.5-д зааснаар 2009 оны 5 дугаар сарын 03-ны өдөр төрсөн хүү Э., 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн охин нарыг эх *******ын асрамжинд үлдээсүгэй.
3. Гэрлэгчид нь эд хөрөнгийн талаар маргаангүй болон нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэхээс татгалзсан болохыг дурдсугай.
4. Гэр бүлийн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар зохигчдод хүүхдээ эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэг эцэг эхийн үүрэг хэвээр үлдсэн болохыг дурдсугай.
5. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд 213 440 төгрөг төлснийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас *******0 400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн ******* дүгээр зүйлийн *******.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор гэрлэлтийг бүртгэсэн гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Ариунсанаад даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т тус тус зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд мөн хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш ******* хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш ******* хоногийн дотор Дорнод аймаг дахь Эрүү, Иргэний хэргийг давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119.7-д зааснаар зохигчид мөн хуулийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАЙГАЛМАА