Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 138/ШЗ2021/00362

 

                                       

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон   ТОГТООХ НЬ:

        1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар ПЗрегистрийн дугаартай, О овогт Ц.Э, ЖЯ регистрийн дугаартай, И овогт П.А нарын гэрлэлтийг цуцалсугай.

         2. Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2009 оны 5 дугаар сарын 03-ны өдөр төрсөн хүү Э.Х, 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн охин Э.Ц нарыг эх П.П.Аын асрамжинд үлдээсүгэй.

        3. Гэрлэгчид нь эд хөрөнгийн талаар маргаангүй болон нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэхээс татгалзсан болохыг дурдсугай.

        4. Гэр бүлийн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар зохигчдод “хүүхдээ эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах” зэрэг эцэг эхийн үүрэг хэвээр үлдсэн болохыг дурдсугай.

        5. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд 213 440 төгрөг төлснийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Ц.Эаас 140 400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.П.Ад  олгосугай.   

       6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор гэрлэлтийг бүртгэсэн гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Ариунсанаад даалгасугай.

       7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т тус тус зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд мөн хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

        8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймаг дахь Эрүү, Иргэний хэргийг давж заалдах шатны шүүхэд давж заалдах  гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

     9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119.7-д зааснаар зохигчид мөн хуулийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

                              

                

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Т.БАЙГАЛМАА