Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Г.Уртнасан |
Хэргийн индекс | 138/2020/01323/И |
Дугаар | 138/ШШ2021/00015 |
Огноо | 2020-12-25 |
Маргааны төрөл | Хөлсөөр ажиллах, |
Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 12 сарын 25 өдөр
Дугаар 138/ШШ2021/00015
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Уртнасан даргалан, шүүх хуралдааны Б танхимд явуулж,
Нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* сум ******* дүгээр баг, *******ний ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ы *******ийн,
Хариуцагч Дорнод аймгийн ******* сум 3 дугаар баг//-т оршин суух, регистрийн дугаартай, овогт гийн д холбогдох,
Хөлсөөр ажиллах болон худалдах худалдан авах гэрээний үүрэгт 6 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 10 сарын 23-ны өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Г.Чинзориг, нэхэмжлэгчийн төлөөлөгч , хариуцагч Г. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие хурдан морь сонирхоод олон жил өнгөрч байна. 2017 оны намар өөрийн хурдан удмын 2 тооны адуугаа /их морь, хязаалан насны/ Г.д уяуулахаар өгсөн бөгөөд морьдын тэжээлд зориулан 2 удаагийн гүйлгээгээр ы дансаар 1 000 000 төгрөгийг шилжүүлэн өгсөн. 2018 оны 7 сард морьдыг уралдуулахаар ирэхдээ их насны морийг авч ирсэн бөгөөд хязаалан морийг энэ удаагийн уралдаанд уралдахгүй, дараагийн уралдаанд уралдуулна гэж байсан боловч уралдаагүй. Үүнээс хойш асуух бүрт худал шалтаг тоочин аргалж явсаар өдийг хүрсэн бөгөөд би хязаалан морио дахин олж хараагүй. Хязаалан морь маань хурдан удамтай сайн морь байсан бөгөөд сайн адуу шинээр төрөх нь хэмээн баярлаж байсан ч ийнхүү алдсан. Мөн 2018 оны 2 сард буюу цагаан сарын өмнөхөн энд адуу хямдхан байна та 500 000 төгрөгөөр 2 адуу аваач гэхэд нь би түүний дансруу 1 000 000 төгрөг шилжүүлсэн боловч одоог хүртэл адуу ч байхгүй, мөнгө ч байхгүй байсаар байна. Иймд би хязаалан насны морио 5 000 000 төгрөгөөр үнэлж байгаа бөгөөд адуу худалдан авахаар өгсөн 1 000 000 төгрөг, нийт 6 000 000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нэхэмжлэгч Б.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувиар түүний нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэл дээрээ анх 2017 оны намар гэж андуурч бичсэн байна лээ. Уг нь 2016 онд уг асуудал үүссэн байсан. 2 адуу тэжээлгэж уяж, хурдлуулахаар тохирсон байсан. Хөлс мөнгө өгөх талаар тохирсон тухай нэхэмжлэгч надад яриагүй. Гэвч хариуцагч нэг адууны хөлсөнд 500 000 төгрөг өгчих, бусдыг нь би өөрөө зохицуулна гэж хэлсэн байсан. Ингээд адуугаа хүргэж өгсөн байдаг. Адууны тэжээлд зориулж эхнэрийнх нь дансанд 500 000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Дараа нь 700 000 төгрөгийг өөр хүний дансаар шилжүүлсэн байдаг. Хоёр адуунаасаа цавьдар морио буцаан авсан. Хязаалан адуугаа авч чадаагүй өнөөдрийг хүрсэн. Анх д хүргэж өгсөн адуу нь өөрийнхөө адуун сүрэг дундаас шилж, сонгож авсан хурдан удмын адуу гэдгийг нэхэмжлэгч хэлдэг. Нэхэмжлэгч өөрийнхөө адууг 5 сая төгрөгөөр үнэлсэн. Учир нь уралдаж байгаагүй, битүү адуу бөгөөд сайн уралдах боломжтой залуу морь байсан учраас ингэж үнэлсэн. 2016 онд адуугаа өгсөн бөгөөд одоо нас бие гүйцсэн адуу байх ёстой. Мөн Г. нь Энд адуу хямдхан байна. нэг адуу 500 000 төгрөг гэж байна. Хоёр гайгүй адуу байна. Та 1 000 000 төгрөг өгчих гэж хэлсэн байсан. Ингээд 2017 оны 2 сард ы дансруу 1 000 000 төгрөг шилжүүлсэн. Худалдаж авсан хоёр адуугаа ч авч чадаагүй. нэг байдсан адуу өгнө гэж хариу тайлбартаа бичсэн байсан. Уг нь бол өөрийнхөө адуу, худалдаж авсан хоёр адуу гээд 3 адуу авах ёстой. Адууг адуугаар нь өгнө гэвэл эвлэрч болно гэж надад хэлсэн. Гэвч нэг байдсан адуу өгнө гэсэн, энэ нь бор үрээний үнэд хүрэхгүй учраас төлөөлөгчийн хувьд эвлэрэх боломжгүй гэж үзэж байна. Хариуцагч шүүх хурлаар шийдүүлнэ гэсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Г.д холбогдуулан уяж сойлгохоор өгсөн хязаалан насны морины үнэд 5 000 000 төгрөг, адуу худалдаж авахаар өгсөн 1 000 000 төгрөг, нийт 6 000 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Г.тай хүрэн цавьдар зүсмийн их насны, бор хүрэн зүсмийн хязаалан насны хоёр морийг уяж сойх, нэг морийг 500 000 төгрөгийн хөлстэйгөөр уяхаар харилцан тохиролцож, улмаар нэхэмжлэгч нь 2016 оны 12 сард хоёр морио хариуцагчид авчирч өгсөн байх ба тэдний дунд Монгол Улсын Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-т заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.
Нэхэмжлэгч Б.******* нь нэхэмжлэлийн үндэслэлээ ...миний хязаалан насны бор морийг уяж хурдлуулна гэсэн боловч уяж уралдуулаагүй, улмаар үгүй болгосон. Миний морь хурдны удамтай сайн морь байсан гэж тодорхойлон хязаалан насны морио 5 000 000 төгрөгөөр үнэлж нэхэмжилснийг хариуцагч Г. эс зөвшөөрч, хязаалан насны морь 5 000 000 төгрөгийн үнэд хүрэхгүй гэж маргажээ.
Монгол Улсын Иргэний хуулийн Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.
Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудаар тэдний хооронд хоёр морь уяж сойн уралдуулахаар тохирсон, нэхэмжлэгч хоёр морио хариуцагчийн эзэмшилд шилжүүлсэн, хариуцагч уг хоёр морь уяж сойн, хүрэн цавьдар зүсмийн их насны морийг нь уралдуулсан үйл баримтуудын талаар талууд маргадаггүй.
Гэвч талуудын тайлбараар талууд нэг морийг 500 000 төгрөгийн хөлстэйгөөр уяж сойхоор тохирсон, хариуцагч Г.ы эзэмшилд байсан хязаалан насны адуу өвчний улмаас үхэж үрэгдсэн үйл баримтууд тогтоогдож байх ба хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан бор үрээ хашаан дээгүүр харайхдаа хөлийн шөрмөсөө цохиж гэмтээн уралдах боломжгүй болсон, Б.******* ахад морио ирж аваарай, уралдах боломжгүй болсон гэж хэлэхэд очиж авна гэсэн боловч ирж аваагүй, энэ хугацаанд уг морь бөгс нь гуйвдаг мэдрэлийн өвчнөөр үхсэн гэх тайлбарыг нэхэмжлэгч талаас үгүйсгэж няцаагаагүй байна.
Өөрөөр хэлбэл хариуцагчийн үйлдлээс шалтгаалахгүйгээр гэрээний зүйл болж буй дээрх морь өвчний улмаас үхэж үрэгдсэнийг хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүй гэж үзэх боломжгүй байхаас гадна дээрх нөхцөл байдлын улмаас талуудын хооронд байгуулагдсан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үргэлжлэх боломжгүй болсон тул хариуцагч нь морио буцаан авахыг нэхэмжлэгчид мэдэгдсэнийг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т зааснаар хариуцагч Г.ы хувьд гэрээнээс татгалзсан гэж үзнэ.
Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 205.2-т тус тус зааснаар талуудын аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь эсхүл биет бус байдлаар нь эргүүлэн өгөх боломжгүй... гэх мэт тохиолдолд мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй байдаг боловч 205 дугаар зүйлийн 205.4.3-т үүрэг гүйцэтгэгч гэрээний зүйлийг зохих ёсоор хадгалж, арчилж, хамгаалсаар байхад гэрээний зүйл муудсан, гэмтсэн, устсан тохиолдолд үүрэг гүйцэтгэгч нөхөн төлбөр төлөхгүй байхаар заажээ.
Түүнчлэн нэхэмжлэгч Б.******* нь нотлох үүргийн хуваарилалтын хувьд өөрийн хязаалан насны хүрэн бор морийг хурдан удмын морь байсан талаар болон уг морины зах зээлийн ханш 5 000 000 төгрөгийн үнэтэй болохыг шүүхэд нотолж чадаагүй байх ба энэ талаарх бичгийн баримтыг шүүхэд гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна.
Нэхэмжлэгч Б.******* нь 2017 оны 2 сарын 14-ний өдөр хариуцагчаас хоёр адуу худалдаж авахаар 1 000 000 өгсөн боловч худалдаж авсан хоёр адуугаа аваагүй гэх үндэслэлээр 1000 000 төгрөгийг нэхэмжилснийг хариуцагч Г. бидний хооронд хоёр морь худалдах худалдан авах тухай тохиролцоо болоогүй, харин уг мөнгийг би хоёр морь уяж сойх ажлын хөлсөнд авсан гэж эс зөвшөөрч маргадаг.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.
Нэхэмжлэгч Г.******* нь 2017 оны 2 сарын 14-ний өдөр хариуцагч Г.ы дансаар 1 000 000 төгрөгийг шилжүүлсэн болох нь нэхэмжлэгчийн ХААН банкны харилцах дансны хуулгаар батлагдаж байх ба хариуцагч уг мөнгийг авсан талаар үгүйсгээгүй.
Гэвч хэрэгт цугларсан бичгийн баримтаар талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан адуу худалдах худалдан авах тухай гэрээний харилцаа үүссэн болох нь нотлогдохгүй байх ба нэхэмжлэгч нь хариуцагчаас хоёр тооны адууг 1 000 000 төгрөгөөр худалдаж авсан болохоо шүүхэд нотолж чадаагүй байна.
Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэгч хариуцагч нар нь хоёр морийг уяж сойхоор тохиролцохдоо нэг морийг 500 000 төгрөгийн хөлстэйгээр уяж сойхоор тохирсон болохыг нэхэмжлэгчийн төлөөлөгч үгүйсгээгүй бөгөөд дээрх 1 000 000 төгрөгийг нэхэмжлэгч нь хариуцагчид ажлын хөлсөнд өгсөн гэж үзэхээр байна.
Иймд дээрх үндэслэлээр хариуцагч Г.аас хөлсөөр ажиллах гэрээний үүрэг буюу хязаалан морины үнэ 5 000 000 төгрөг, худалдах худалдан авах гэрээний үүрэгт 1 000 000 төгрөг буюу нийт 6 000 000 төгрөгийг гаргуулах хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч Б.*******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.2.3, *******6, *******8 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 243 дугаар зүйлийн 243.1-тус тус заасныг баримтлан хариуцагч Г.д холбогдох хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 5 000 000 төгрөг, худалдах худалдан авах гэрээний үүрэгт 1 000 000 төгрөг буюу нийт 6 000 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.*******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн *******0 950 төгрөгийг Дорнод аймгийн ******* сумын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.2, *******9.4-д тус тус зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авахыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.7-д зааснаар нэхэмжлэгч хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нь 14 хоногийн хугацаанд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.УРТНАСАН