| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 176/2024/0077/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/111 |
| Огноо | 2024-03-29 |
| Зүйл хэсэг | 17.12.2.4., |
| Улсын яллагч | Б.Лувсанцэрэн |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 29 өдөр
Дугаар 2024/ШЦТ/111
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга Б.Эрдэнэ-Оюун,
улсын яллагч Б.Лувсанцэрэн,
шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Б.Баярмагнай нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Г Г.Бид холбогдох эрүүгийн 2434000000041 дугаартай хэргийг 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Хөвсгөл аймгийн Заамар суманд 1997 оны 12 дугаар сарын 28-нд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хүнд машин механизмын засварчин мэргэжилтэй, малчин, ам бүл 4, ээж, 2 дүүгийн хамт,
урьд Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2019/ШЦТ/375 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 69 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, ялаа эдэлж дууссан, бие эрүүл, Г Г.Б
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Г.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “Бусдын малыг машин механизм ашиглан хулгайлсан” гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт
Шүүгдэгч Г.Б:
...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв... гэж мэдүүлжээ.
Үйл баримтын талаар:
Эрүүгийн 2434000000041 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас шүүгдэгч Г.Бийн 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Төв аймгийн Заамар сумын Бат-Өлзийт 4 дүгээр багийн “Баржин” гэх газарт нутагладаг иргэн Д.Жгэрийн гаднах өвөлжөөний хашаанаас 3 тооны ямааг машин механизм ашиглаж хулгайлсан үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/,
эд зүйл хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/,
“Дамно” ХХК-ийн шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн ТЦ-24-04 дугаартай ...шинжилгээний объект болох 3 ямааны 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн зах зээлийн үнэлгээ нийт 310.000 /гурван зуун арван мянга/ төгрөгөөр үнэлэгдэв... талаарх дүгнэлт /хх-ийн 22-26 дугаар хуудас/,
“Дамно” ХХК-ийн шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн ТЦ-24-23 дугаартай ...шинжилгээний объект болох Тоёота Акуа маркийн тээврийн хэрэгслийн 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн зах зээлийн үнэлгээ нийт 11.627.500 /арван нэгэн сая зургаан зуун хорин долоон мянга таван зуу/ төгрөгөөр үнэлэгдэв... талаарх дүгнэлт /хх-ийн 34-42 дугаар хуудас/,
хохирогч Д.Ж...Би Төв аймгийн Заамар сумын Бат-Өлзийт 4 дүгээр Баржин гэх газарт өвөлжиж байгаа юм. 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр бог малаа хотлуулж орхиод 1 км гаран зайтай байдаг саахалт айл Лхамжавын гэрт очоод байж байтал манай гэр рүү цэнхэр өнгөтэй жижиг машин өгсөөд очсон би юун машин очоод зогсов гээд айлаас хараад байж байтал хоттой хонины хавьцаа жижиг гэрэл тусаад байхаар нь малнаас хүн очиж хулгай хийж байна гэж бодоод морио унаад гэр рүүгээ явж байтал нөгөө машин манай гэрийн гаднаас Заамар сумын төв рүү хөдлөөд яваад өгсөн би амдаад очтол миний хажуугаар зогсоогүй гараад явсан би араас нь хараад байж байтал 3 орчим км яваад нөгөө машин зогсохоор нь араас нь Лхамжавын хамтаар морьтой очиход жижиг цэнхэр өнгөтэй Акуа маркийн 81-05 УБО улсын дугаартай машин дугуй нь хагараад зогссон байсан машин дотроос Б нь халамцуухан гарч ирээд дугарахгүй байхаар нь дүү хаа хүрч явна гэж асуухад танайхыг хүрээд ирлээ тантай ганц шил архи уух гэсэн та байхгүй болохоор нь буцаж явтал машины дугуй хагарчихлаа гэж хэлэхээр нь би архиа гаргаад ир гэсэн чинь надад архи байхгүй сая уучихлаа гэсэн хэнтэй явж байгаа юм бэ гэж асуухад Галхүү ахтай явж байна Галаа ахаа гар гараад ир гэж дуудахад Галхүү нь машинаас гараад ирсэн тэгэхээр нь би мориноосоо буугаад машины хаалгыг нь онгойлгох гэхэд Б нь хаалга ойлгуулахгүй хамгаалаад байхаар нь чи машин дотроо юу нуугаад байгаа юм бэ гэхэд юу ч биш ээ хүүхэн байгаа гэхээр нь Бийг түлхэж байгаад машиныг хаалыг онгойлгоход дотор нь манай 3 тооны ямаа байхаар нь энэ манай ямаанууд байна шүү дээ гэхэд Б нь надад ямаа хэрэг болоод танайхаас авсан юм. Чи яагаад манайхаас ямаа авсан юм бэ гээд би уурлаад яваад өгсөн тэгээд цагдаад дуудлага өгсөн. Удалгүй цагдаагаас намайг 3 тооны ямаагаа ав гэхээр нь очиж 3 тооны ямаагаа хүлээж авсан. Т.Галхүү нь машинаасаа гараад хол очоод чимээгүй зогсоод байсан. Надтай ямар нэгэн зүйл яриагүй. Бид Жамъян ахыг хүлээдэг л байсан юм даа гэж хэлж байсан. Надад Г.Б болон Т.Галхүүтэй холбоотой өр авлага, өс хонзонгийн зүйл огт байхгүй. Буурал чихтэй хар ямаа 4 настай эр ямаа, хар үстэй 5 настай бүдүүн эм ямаа, шарга зүстэй 3 настай зусаг ямаа тухайн гурван ямаа нь баруун эмэр дээрээ улаан будагтай, зүүн эвэр дээрээ саран тамгатай. Би эр ямаагаа 140.000 төгрөг хоёр охин ямаагаа 100.000 төгрөг нийт 340.000 /гурван зуун дөчин мянга/ төгрөгөөр үнэлнэ. Би гомдолтой байна. Хулгай хийсэн этгээдүүдэд хуулийн хариуцлага хүлээлгэх хүсэлтэй байна. Нэхэмжлэх зүйл байхгүй... /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,
иргэний нэхэмжлэгч М.Ц...Тус тээврийн хэрэгслийг 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр автомашины зээлийн гэрээ байгуулж жилийн 38.40%-ийн хүүтэй 50 сарын хугацаатай 15 сая 40 мянган төгрөгийг зээлж уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ буюу фидуцын гэрээг Түгж овогтой Галхүү гэх хүнтэй байгуулсан. Фидуцын гэрээний 2.4 дэх хэсэгт баталгаа зөвшөөрөл гээд үүрэг гүйцэтгэгч нь дараах баталгаа зөвшөөрлийг гаргаж байна үүнд: 2.4-4-т хөрөнгийг гэмт хэрэг, хууль бус ажиллагаанд ашиглах, ашиглуулахыг хатуу хориглоно, зөрчсөний улмаас бусдын амь нас эрүүл мэнд, эд хөрөнгөд учруулсан хохирлыг өөрийн хөрөнгөөр бүрэн хариуцахаа баталж байна гэж заасны дагуу барьцаа хөрөнгийг аливаа гэмт хэргээс ангид байлгах үүргийг Галхүү хүлээсэн байгаа. Гэвч өөрийн эзэмших ашиглах эрхээ шүүгдэгч бусдад шилжүүлсний улмаас гэмт хэрэг гарсан байна. Манай компани нь барьцаа хөрөнгө болох тээврийн хэрэгслээр хохирсон бөгөөд тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтэл болон битүүмжилсэн байдлаас болж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй байна. Уг асуудлаар тусгайлан иргэний нэхэмжлэл гаргана. Одоо эзэмших ашиглах эрх нь Галхүүд байгаа, фидуцын гэрээний дагуу өмчлөх эрх нь манай компанид хадгалагдаж байгаа... /хх-ийн 16 дугаар хуудас/
гэрч Т.Г...Би 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр гэртээ хувцсаа угаагаад байж байтал гаднаас манай эхнэрийн төрсөн дүү болох Б нь согтуу орж ирээд Галаа ахаа та машинаа асаагаадах хоёулаа Бавуу ахынд хүргээд өг гэхээр нь би машинаа асаагаад Бийг Бавуугийн гэрт хүргэж өгөхөд миний машинаас буугаагүй тэгснээ та намайг шумуул Жамъянгийнд хүргээд өгөөч гээд гуйхаар нь би бинзен хүрэхгүй гэж хэлтэл хоёр зураас бинзентэй байна наадах чинь хүрнэ хүргээд аг гээд гуйгаад байхаар нь би машинаа бариад сумын баруун талруу гараад явж байтал миний машин огцом өөд газарт хий эргээд гарахгүй байсан учир би цас ихтэй байгаа учир хоёулаа буцъя гэж Бид хэлэхэд тэгвэл би бариад явъя та буу гээд намайг машинаас буулгаад хажуудаа суулгаад огцом өөд газарт орилуулсаар байгаад гаргаад цааш Б барьж яваад Жамъянгийн гэрийн гадаа очсон гэрт нь хүн байхгүй гэр нь цоожтой байсан тэгээд Б шууд хонины хотруу нь ороод шууд нэг ямаа тэврээд машин дээр яваад ирэхээр нь би Бид чи яах гэж байгаа юм бэ наад ямаагаараа гэхэд Б нь зүгээр би Жамъянтай ярьчихна гэхээр нь урд нь чи хулгай зэлгий хийж байсан дахин шоронд орох гээ юу гэхэд тэгвэл би танд нэг ямааг нь өгье та хот явахдаа аваад яв гэхээр нь би нэг ч ямаа авахгүй надад наадах чинь хамаагүй шүү гээд машиндаа ороод суутал 3 тооны ямаа чирч ирээд машины хойд суудал болон багаажинд хийсэн. Чи наад ямаануудаа машинаас гарга гэж хэлэхэд Б нь зүгээр би бүх арыг нь даана Жамъянтай би ярьчихна гэж хэлээд машин асаагаад сумын төвийн зүг тавьчихсан тэгээд явж байтал замд Жамъян морьтой ирээд зогс гээд орилтол Б нь зогсоогүй тавиад яваад өгсөн би наадах чинь Жамъян байна зогсооч гэхэд зогсохгүй хаазаа нэмээд тавьчихсан тэгээд 2 км гаран яваад чулуун дээгүүр дугуйгаараа гараад жолооч талын урд дугуйг хагалаад зогстол энэ ямаа нарыг тавиад хөөчихье гэж Б хэлэхээр нь би ямаануудыг машинаас буулгуулаагүй наад ямаанууд чинь ийш тийшээ давхиад алга болно эзэнг нь иртэл байлга гээд машинаас буулгуулаагүй гэтэл араас Жамъян нэг хүнтэй хамт морьтой давхиад ирсэн ирээд машинд байсан 3 тооны ямаагаа үзээд уурлаад цагдаад өгнө гээд яваад өгсөн. Би тухайн үед согтууруулах ундаа огт хэрэглээгүй эрүүл саруул байсан. Б нь их хэмжээний согтуу байсан. Намайг ер нь айлгаж сүрдүүлж зодох гээд дарамтлаад байсан та машинаа харамлаад байгаа юм уу энэ машин чинь хэнд ч байдаг машин шүү. Зүгээр миний хажууд суугаад яв гэх мэтээр айлган сүрдүүлж байсан. Б нь архи уухаараа надад байнга агсам тавьж ална шүү гэж айлган сүрдүүлдэг дандаа архины мөнгө нэхэж авдаг 2019 онд намайг зодож байсан удаа байгаа... /хх-ийн 18-19 дүгээр хуудас/
сэжигтэн Г.Бийн ...Би 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 15 цагийн үед Бавуу ахтай 2 шил архи хувааж ууж дуусаад би ганцаараа хүргэн ах Галхүүгийн гэрт явган яваад очоод гэрт нь ороход Галхүү ах нь гэртээ хувцсаа угаагаад сууж байхаар нь та машинаараа намайг хөдөө Жамъян ахынд хүргээд өгөөч гэж гуйхад Галаа ах зөвшөөрөөд бид Заамар сумын төвөөс баруун тийш гараад Галхүү ах машинаа бариад явж байгаад хогийн жалганы урд талд байдаг огцом өөд газар руу Галаа ах нь машинаа гаргаж чадахгүй хий эргүүлээд байхаар нь би түүнээс машиныг нь аваад бариад огцом өөд газар руу гаргасан тэгээд машиныг нь би тэр чигээрээ унаад яваад Заамар сумын Баржин гэх газар Жамъян ахын гадаа очсон гэтэл гэр цоожтой хүн байхгүй бог мал нь хашаандаа байхаар нь би Галхүү ахад энэ хүн байхгүй байгаа юм чинь 3 тооны ямаа барьж аваад сум орж зарах уу гэж асуухад Галаа ах боль дэмий би наадах чинь оролцохгүй шүү одоо хоёулаа явъя гэхээр нь би 3 тооны ямаа эндээс авч явна дараа нь Жамъян ахад хэлчихнэ гэж хэлээд би өөрөө 3 тооны ямааг нь хашаан дотроос нь барьж аваад Галхүү ахын Акуа маркийн машины багажинд нь хоёр ямаа, хойд суудал дээр нь нэг ямаа хийсэн тухайн ямаануудын хөлийг нь боогоогүй ямар нэгэн уяа хэрэглээгүй тэгээд би Галаа ахын машиныг бариад Жамъян ахын гаднаас хөдөлсөн Галаа ах миний хажуу талд суугаад явсан. Явж байх үедээ Галаа ах надад би лав наад хэрэгт чинь ямар хамаагүй шүү өөрөө наад хэргээ даагаарай дэмий юм хийж байх юм гээд үглээд байсан. Замдаа явж байхад хажуугаар Жамъян ах морьтой өнгөрөөд явсан би цааш явж байтал машины жолооч талын урд дугуй хагараад зогссон тэгээд тэндээ байж байтал Жамъян ах, Лхамжавтай морьтой яваад ирээд Жамъян нь жолоочийн эсрэг талын хаалгыг татаж үзээд манай гурван ямааг чи яагаад хулгайлж байгаа юм бэ гээд уурлаад мориндоо мордоод яваад өгсөн би машинаас 3 тооны ямаа буулгаад холбоод гэр рүү нь туусан боловч явахгүй зогсоод байсан Галаа ах уурлаад машины хаяад сумын төв рүү явган яваад өгсөн. Удалгүй сумын цагдаа яваад ирээд 3 тооны ямааг аваад эзэмшигч Жамъян ахад хүлээлгэн өгсөн. Т.Галхүү нь ямар нэгэн согтууруулах ундаа хэрэглээгүй эрүүл байсан. Акуа маркийн цэнхэр өнгөтэй 81-05 УБО улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Т.Галхүү ахын эзэмшлийн тээврийн хэрэгсэл юм. Бид хоёр дунд өр авлага өс хонзонгийн зүйл огт байхгүй. Би Жамъян ахаас хоёр, гурван ямаа өгөөч гэж гуйх гэж очсон юм. Тэгээд гэртээ байхгүй байхаар нь авчихсан юм. Ямар нэгэн зөвшөөрөл аваагүй. Би гурван ямаа авч сумын төв орж зарж борлуулж мөнгөтэй болж гар утасны лизингийн төлбөрөө төлөх санаатай байсан юм. Манай ээж Тунгалагийн хамаатан. Би мэднэ. ЭХТА-17,1-2: ЭХТА-ийн 142.1, ЭХТА-ийн 11.6-1 ял шийтгэгдэж байсан. Би гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Хуулийн хариуцлага хүлээхэд надад татгалзах зүйл байхгүй. Миний ярьсан зүйлүүд үнэн, нэмж ярих зүйл байхгүй... /хх-ийн 45-46 дугаар хуудас/,
яллагдагч Г.Бийн ...Би архи уусан байсан учраас хулгайлчихсан байна билээ. Тийм зүйл байхгүй. Би Галхүүг Бавуу гэх айлд хүргээд өгөөч гэж гуйгаад аваад явсан тэгээд Бавуугийнд очтол Бавуу гэртээ байхгүй болохоор нь цаашаа Жамьян ахынд очоод ирье гэж хэлээд хүрээд очиход гэртээ хүн байхгүй болохоор нь хашаанаас нь 3 ямаа Галхүүгийн машинд ачаад сумын төв рүү явж байгаад замд дугуй хагараад Жамьян ах араас хүрч ирээд намайг ямааг нь ачаад явж байгааг мэдээд цагдаад дуудлага өгсөн цагдаа ирээд 3 ямааг нь амьдаар нь хурааж аваад Жамьян ахыг дуудаад буцааж хүлээлгэж өгсөн. Жамьян ахтай уулзах гээд л очсон юм. Тэгээд байхгүй болохоор нь согтуу байсан учраас хашаанаас нь 3 ямааг нь ачаад аваад явчихсан юм. Галхүү анхнаасаа намайг хулгай хийх гэж байгааг мэдээгүй би айлд хүргээд өг гэж хэлж дагуулж яваад миний очих айлд уулзах хүн маань байхгүй болохоор нь цаашаа яваад Жамьян ахынд очоод хүнгүй байхаар нь 3 ямаа ачих гэтэл Галхүү дургүйцээд уурлаад байсан би наад асуудалд чинь оролцож чадахгүй гээд байхаар нь би чамд хамаагүй би өөрөө мэдэж байна гээд өөрөө 3 ямаа барьж машинд ачаад өөрөө жолоо бариад явж байгаад баригдсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй... /хх-ийн 54 дүгээр хуудас/ гэсэн мэдүүлгүүд болон шүүгдэгч Г.Бийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэрэг бусад бичгийн нотлох баримтууд тус тус авагдсан байна.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт:
Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд
Улсын яллагч Б.Лувсанцэрэн:
... шүүгдэгч Г.Бийн 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Төв аймгийн Заамар сумын Бат-Өлзийт 4 дүгээр багийн “Баржин” гэх газарт нутагладаг иргэн Д.Жгэрийн гаднах өвөлжөөний хашаанаас 3 тооны ямааг машин механизм ашиглаж хулгайлсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч Г.Б нь хохирогч Д.Ж3 тооны ямааг биет байдлаар нь буцаан өгсөн болох нь тогтоогдсон тул бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж байна ... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнай:
...Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч Г.Бийн хууль ёсны эрх ашгийг хамгаалж өмгөөлөгчөөр оролцож байна. Миний үйлчлүүлэгч гэм буруу дээр маргадаггүй. Хохирлыг биет байдлаар нөхөн төлсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Г.Б:
...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэсэн дүгнэлтийг тус тус гаргадаг.
Улсын яллагчийн гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч Г.Б болон түүний өмгөөлөгч Б.Баярмагнай маргадаггүй, хүлээн зөвшөөрсөн талаараа шүүхийн хэлэлцүүлэгт болон дүгнэлт танилцуулах шатанд мэдүүлдэг.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Г.Б нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул дээрх нотлох баримтуудыг шийтгэх тогтоолын үндэслэл болгон шийдвэрлэлээ.
Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч Г.Б нь дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэг болон дүгнэлт танилцуулах шатанд тус тус илэрхийлсэн.
Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг...” гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг...” гэж,
Тэгвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана.” гэж,
2 дахь хэсэгт “Болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдоно.” гэж тус тус хуульчилсан байна.
Хуулийн энэ ойлголтоос харахад энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан нийгэмд аюултай гэм буруутай /гэмт/ үйлдэл, эс үйлдэхүйг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг гэж,
мөн тусгай ангид заасан тохиолдолд нийгэмд аюултай гэм буруутай гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг материаллаг шинжтэй гэмт хэрэг гэж тус тус ойлгохоор зааж өгсөн.
Шүүгдэгч Г.Бийн холбогдсон тухайн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн Арван долдугаар бүлэгт заасан “Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд энэ бүлэгт заасан гэмт хэргүүдэд хүний өмчлөх эрхийн халдашгүй байх эрхийг хуулиар хамгаалж өгсөн бөгөөд тухайн эрх нь зөрчигдсөн, хохирол, хор уршиг учирсан үйл баримт болгоныг гэмт хэрэгт тооцохоор заасан ба эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилж өгсөн.
“Өмчлөх эрхийн эсрэг” гэмт хэргүүд нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг гэмт этгээд хэрхэн хохирогчоос шилжүүлэн өөрт олж авч байгаагаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах бусад гэмт хэргүүд болж ялгагддаг ба түүнээс гадна ердийн хулгайн гэмт хэргээс тусад нь мал хулгайлах гэмт хэрэг гэж хуульчилсан.
“Хулгайлах” гэмт хэргийн гэмт үйлдэл нь бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, хууль бусаар авч байгаа идэвхитэй гэмт үйлдлээр илрэх ба гэмт үйлдэл нь гадаад хэлбэрээрээ тодорхой зорилго, үр дүнд чиглэсэн идэвхитэй үйл ажиллагаа юм.
Гэмт эс үйлдэхүй нь бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар авч өөрийн үзэмжээр захиран зарцуулж, хууль бусаар ашиг орлого олох гэсэн шунахай сэдэлт, зорилготой байдаг.
Мөн “Хулгайлах” гэмт хэргийн “Өмчлөх эрхийн эсрэг” бусад гэмт хэргүүдээс ялгагдах нэг онцлог нь хулгайлагдсан эд зүйлс нь хулгайлагдах үед өмчлөгч, эзэмшигч болон төр, хувийн хэвшлийн байгууллага, тэдгээрийн эд хариуцагч хүмүүс, албан тушаалтны мэдэл, өмчлөл, эзэмшилд байх бөгөөд гэмт этгээд түүнтэй харьцах хууль ёсны эрх үүрэггүй учир нууц далд аргаар авч өөрийн эзэмшил болгодгоор тайлбарлагддагийг дурдах нь зүйтэй.
Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүдээс “Мал хулгайлах” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгө болох малыг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилж өгсөн ба хуульд зааснаар бол бусдын нэг тооны малыг хулгайлсан ч гэмт хэрэг бөгөөд нууц далд аргаар авч өөрийн эзэмшил болгодог, өөрийн үзэмжээр захиран зарцуулж, хууль бусаар ашиг орлого олох гэсэн шунахай сэдэлт, зорилгоор үйлдэгддэг тул энэхүү үйлдэл, эс үйлдэхүй хийснээрээ гэмт хэрэг төгсдөг, хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг юм.
Харин энэ гэмт хэргийг “олон тооны малыг хулгайлж”, “бүлэглэж”, “улсын хилээр нэвтрүүлж”, “машин механизм ашиглаж”, “ноцтой хохирол, хор уршиг учруулж”, “гойд ашиг шимт малыг хулгайлж” гэсэн хүндрүүлэх шинжүүдийн аль нэгийг хангасан байхаар зааж өгсөн.
Шүүгдэгч Г.Бийн холбогдсон тухайн гэмт хэрэг нь бусдын 3 тооны бог мал болох ямааг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж авсан, хулгайлж авахдаа машин механизм ашиглаж үйлдсэнээрээ хүндрүүлэх шинж болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хүндрүүлэн зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Г.Б нь бусдын малыг машин механизм ашиглан хулгайлж буй энэхүү үйлдлээ хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд түүний энэ хууль бус үйлдэл, эс үйлдэхүй нь хохирогч Д.Жучирсан хохирол, хор уршигтай шалтгаанд холбоотой байна.
Иймд шүүгдэгч Г.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “бусдын малыг машин механизм ашиглан хулгайлсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Харин шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 11.627.500 /арван нэгэн сая зургаан зуун хорин долоон мянга таван мянга/ төгрөгийг шүүгдэгч Г.Баас гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.
Хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Г.Бийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Ж310.000 /гурван зуун арван мянга/ төгрөгийн хохирол учирсан байна.
Шүүгдэгч Г.Б нь хохирогч Д.Ж3 тооны ямааг биет байдлаар нь буцаан өгсөн, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болох нь хавтаст хэргийн 4 дүгээр хуудаст авагдсан эд зүйл хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл, шүүгчийн туслахын шүүх хуралдааны тов мэдэгдэж утсаар ярьсан тэмдэглэл болон шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдож байна.
Иймд шүүгдэгч Г.Бийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч Б.Лувсанцэрэн:
...Шүүгдэгч Г.Банзаргчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг 2.4-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг гаргаж байна. Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 11.627.500 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлого болгох дүгнэлтийг гаргаж байна... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнай:
...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй, мөн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар хорих ялын доод хэмжээнээс доош нь татаж өгнө үү ... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Г.Б:
...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү... гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болно.
Шүүх шүүгдэгч Г.Бид хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдлыг харгалзан үзэхээс гадна үйлдсэн гэмт хэрэгт чин санаанаас гэмшиж, анхнаасаа гэм буруугийн талаар маргахгүй хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах гэсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах үндэслэлтэй гэж дүгнээд хорих ялыг 1 /нэг/ жил 10 /арав/ сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэх нь тохирно гэж үзлээ.
Шүүгдэгч Г.Бид оногдуулсан хорих ялыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдлыг харгалзан мөн хуульд заасны дагуу нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Бусад асуудлын талаар
Эрүүгийн 2434000000041 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, шүүгдэгч Г.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг,
шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц битүүмжлэгдсэн “Тоёота акуа” маркийн 81-05 УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийг хууль ёсны өмчлөгч Таван богд финанс ХХК-нд буцаан олгож, уг тээврийн хэрэгслийн үнэлгээ болох 11.627.500 төгрөгийг төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлогод оруулахыг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан
шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10, 36.13., 37.1
дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг
удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г Г.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар бусдын малыг машин механизм ашиглан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан шүүгдэгч Г Г.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 1 /нэг/ жил 10 /арав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г Г.Бид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил 10 /арав/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн 2434000000041 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, шүүгдэгч Г.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Тоёота акуа” маркийн 81-05 УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээж,
шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт битүүмжлэгдсэн “Тоёота акуа” маркийн 81-05 УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийг хууль ёсны өмчлөгч Таван богд финанс ХХК-нд буцаан олгохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г Г.Баас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Тоёота акуа” маркийн 81-05 УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 11.627.500 /арван нэгэн сая зургаан зуун хорин долоон мянга таван мянга/ төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.
6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г Г.Бид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, тэдний хорих ял эдлэх хугацааг 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн тоолсугай.
7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г Г.Бид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН