Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 2024/ШЦТ/221

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2024/0196/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Энхбат,

Улсын яллагч Г.Уянга,

          Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хэлмэрч овогт*******д холбогдох эрүүгийн 2418000000228 дугаартай хэргийг 2024 оны 05 сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, Хэлмэрч овогт*******д /РД:******* /, 1984 оны 11 сарын 10-ны өдөр Завхан аймгийн Отгон суманд төрсөн, 39 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Япон хэлний орчуулагч, багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо,*******,******* оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.

          Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ыг

          - 2024 оны 02 сарын 14-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар дугаар багийн Үйлчилгээний төвийн автомашины зогсоол дээр иргэн*******тай уулзаж, улмаар түүний нэр дээр Хаан, Голомт, Хас, Ариг банкнуудаас зээл авч өгөх зорилгоор шинээр данс болон интернэт банкны эрх нээлгэн, Хаан, Голомт банкнаас 20,000,000 төгрөгийн цахим цалингийн зээл авч өгөөд, “Хас, Ариг банкнаас зээл олгоогүй” гэж хуурч, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж*******ы нэр дээр Ариг банкнаас 8,700,000 төгрөгийн, Хас банкнаас 8,219,000 төгрөгийн цахим цалингийн зээлийг өөрийн ашигладаг Хаан банкин дахь*******гийн эзэмшлийн******* дугаартай данс, М банкны өөрийн эзэмшлийн******* дугаартай данс руу шилжүүлэн авч нийт 16,919,000  төгрөгийн хохирол учруулж залилсан,

          - 2024 оны 02 сарын 28-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 02 дугаар баг гудамжинд иргэн, нартай уулзаж, улмаарын нэр дээр “зээл гарах боломжгүй юм байна” гэж хуурч, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулжын нэр дээр Голомт банкнаас 10,000,000 төгрөг, Ариг банкнаас 8,700,000 төгрөг, Хас банкнаас 9,450,000 төгрөгийн цахим цалингийн зээлийг өөрийн эзэмшлийн М банкны******* дугаартай данс руу шилжүүлэн авч, нийт 28,150,000 төгрөгийн хохирол учруулж залилсан гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

          1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

          Шүүхийн хэлэлцүүлэгт:

          Шүүгдэгч *******ын: болон түүний эхнэр надтай холбогдож “хүнээс 20 хувийн хүүтэй мөнгө зээлсэн учраас мөнгө хэрэгтэй байна, зээл гаргаад өгөөч” гэж гуйсан. Би зээлийг нь авч өгсөн. Тэгээд надад мөнгөний хэрэг гарахаар нь*******, нарын банкны эрхийг ашиглаад тэдэнд хэлэлгүйгээр зээл авсан. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Би машин болон зуслангийн газраа зараад нийт 45,000,000 төгрөгийг төлж барагдуулсан. Одоо шинэ лангуу нээгээд үйл ажиллагаа явуулж байгаа. Цаашид шударгаар хөдөлмөрлөж амьдарна гэх мэдүүлэг,

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт авагдсан:

          - Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогч*******ы эхнэрын Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт гаргасан гомдол /хх-ийн 8-9/,

          Хохирогч*******ы: ...Эхнэр бид хоёр тус тусдаа зээлтэй басан учир тэр зээлээ төлүүлж, дундаа нэг зээл авахдаа мөнгө нэмж авахаар *******тай холбогдсон юм. ******* нь ХААН болон Голомт банкнаас миний нэр дээр эхнэр бид хоёрт 20,000,000 төгрөгийн зээл авч өгсөн. Харин миний нэвтрэх нэр, нууц үгийг ашиглаад Хас банкнаас 8,219,000 төгрөгийн, Ариг банкнаас 8,700,000 төгрөгийн зээл авсан байсан. Энэ зээлийг би аваагүй. ******* нь надад учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулж ямар нэгэн хохиролгүй болгосон. Хас банкнаас авсан 8,219,000 төгрөгийн зээлийг бүрэн төлсөн, Ариг банкнаас авсан 8,700,000 төгрөгийн зээлээс надад мөнгөний хэрэг гарахаар нь 2,000,000 төгрөгийг нь би аваад хэрэглэсэн. Тухайн үлдэгдэл зээлийг би өөрөө хариуцан төлөх болно. *******д холбогдуулан гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 12, 15/,

          Гэрчын: ... ******* нь ХААН болон Голомт банкнаас манай нөхрийн нэр дээр тус бүр 10,000,000 төгрөгийн зээл гаргаж өгөөд бид хоёрын өмнөх зээлүүдийг төлсөн 11,000,000 гаруй төгрөг болон зээл гаргаж өгсний 10 хувь болох 2,000,000 төгрөгийг авсан. Тэгтэл 2024 оны 02 сарын 25-ны өдөр манай нөхрийн дугаарын утсанд Ариг банкнаас “зээлийн төлөлтөө хийгээрэй” гэсэн зурвас ирсэн. Тэгэхээр нь лавлах руу нь залгаад асуухад манай нөхрийн нэр дээр 8,700,000 төгрөгийн цахим зээл гарсан байна гэж хэлсэн. Мөн 2024 оны 03 сарын 05-ны өдөр манай нөхрийн гар утсанд Хас банкнаас цалингийн зээлээ төлөөрэй гэх зурвас ирсэн. Бид хоёр бас л лавлах руу залгаад асуухад 8,219,000 төгрөгийн зээл гарсан байна гэж хэлсэн. Бид хоёр Ариг болон Хас банкнаас зээл аваагүй, *******ын заавраар Ариг болон Хас банканд данс нээлгэж интернэт банк холбуулж бүх мэдээллээ түүнд өгсөн учраас ******* нь манай нөхрийн интернэт банкны эрхээр нэвтэрч ороод зээл авсан нь тодорхой байсан тул түүн рүү ярихад “зээлийн хүсэлт илгээсэн учраас зурвас ирж байгаа юм, удахгүй засагдчихна” гэх хариу хэлсэн. Тэгэхээр нь би уурлаад “юу яриад байгаа юм бэ? зээл гардгаа гараад эхний сарын төлөлт нэхэгдээд байна” гэж хэлсэн. ******* эхний сарын төлөлтийг төлсөн юм шиг байна лээ... ******* нь Хас банкнаас авсан 8,219,000 төгрөгийн зээлийг гэх хүний ХААН банкны******* тоот данс руу, Ариг банкнаас авсан 8,700,000 төгрөгийн зээлийг өөрийн М банкны******* тоот данс руу шилжүүлж авсан байсан гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/,

          Гэрчийн: ...Манай эгч нь “зээлээ хааж өрнөөсөө гармаар байна” гэхээр нь би *******ын утасны дугаарыг өгсөн. Би *******д хэрэгцээтэй гэсэн өөрийн хувийн мэдээллээ өгөөд ******* нь миний эзэмшлийн Самсунг 14 загварын гар утсыг ашиглаж зээлийн хүсэлт явуулж бүх асуудлыг зохицуулаад миний нэр дээр ХААН, Ариг, Хас банкнаас цалингийн зээл авч өгсөн. Эгч надад ******* нь хүргэн ахын нэр дээр 4 банкнаас зээл аваад ах эгч хоёрт 20,000,000 төгрөгийн зээл гаргаж өгөөд үлдсэн хоёр банкнаас гарсан 16,000,000 орчим төгрөгийн зээлийн талаар хэлэлгүй өөрөө авчихсан байна гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/,

          Гэрч*******гийн: ... ******* нь миний төрсөн охин байгаа юм. Би ХААН банканд******* тоот нэг л данстай, өөр данс байхгүй.  Миний энэ дансыг 2023 оноос ******* ашиглаж байгаа, надад орлогын мэдээлэл ирдэггүй гэх мэдүүлэг /хх-ийн 28/,

          Гэрчийн: ... ******* нь миний төрсөн охин байгаа юм. Би Худалдаа хөгжлийн банканд тоот данстай. Энэ дансыг ******* 3-4 жилийн өмнөөс ашиглаж байгаа. Надад ямар нэгэн орлого, зарлагын мэдээлэл ирдэггүй гэх мэдүүлэг /хх-ийн 30/,

          Гэрчгийн: Би Дархан-Уул аймаг дахь Ариг банкны төв салбарт зээлийн эдийн засагчаар ажилладаг. Харилцагч манай банк дээр бичиг баримттайгаа заавал өөрийн биеэр ирээд бүртгэл үүсгэж, интернэт банкны нэвтрэх нэрийг аваад нэг удаагийн нууц үгийг ашиглаж нэвтэрч ороод өөрөө нууц үг болон гүйлгээний нууц үгээ үүсгэдэг. Харилцагч интернэт банк руугаа нэвтрээд цалингийн зээл гэсэн цэсийг сонгоод И-Монголиа руу нэвтэрч хувийн мэдээллээ авч, зээл олгох эсэх тооцооллыг хийлгэдэг. Банкнаас олгох боломжтой зээлийн дүнг харилцагч руу илгээдэг. Цахим зээл авсан мэдээллийг 24 цагийн дараагаар Монгол банкны зээлийн мэдээллийн сангийн лавлагаанд бүртгэгдэж ордог тул нэг өдрийн дотор хэд хэдэн банкнаас давхардуулан зээл авах тохиолдол байдаг.*******ы цалингийн зээлийн үлдэгдэл, зээлийн хүүгийн хамтаар өнөөдрийн байдлаар 2,100,000 төгрөг байна гэх мэдүүлэг /хх-ийн 32/,

          Гэрчын: Манай Хас банкны харилцагч хувийн мэдээллийнхээ үндсэн дээр нээсэн дижитал банкаараа нэвтэрч цалингийн зээлийн хүсэлтийг илгээнэ. Хүсэлтийг илгээх явцад харилцагчаас Монгол банкны зээлийн мэдээллийн сангийн лавлагааны төлбөр 1.000 төгрөгийг суутгах болон И-Монголиа буюу Хур системээр өөрийнхөө мэдээллийг баталгаажуулж банкны систем рүү илгээгдэнэ. Ингэсний дараагаар 2-3 минутын дараагаар зээл олгох эсэх болон зээлийн боломжит хэмжээний хариу харилцагчийн дижитал банканд ирнэ. Тэгээд харилцагч уг дүнг зөвшөөрч зээлийн гэрээтэй танилцаж гарын үсэг зурснаар харилцагчийн Хас банкны харилцах данс руу олголт хийгдэнэ. Тухайн харилцагчийн банкин дахь бүртгэлтэй байгаа цахим шуудангийн хаяг руу цахим зээлийн гэрээ илгээгдэнэ. Тухайн харилцагчийн дижитал банкийг ашиглахын тулд дижитал банк руу нэвтрэх нэр, нэвтрэх нууц үг, гүйлгээний нууц үг зэргийг мэдэж байж ашиглах боломжтой.*******ы нэр дээр авсан 8,219,000 төгрөгийн цалингийн зээлийг 2024 оны 04 сарын 08-ны өдөр бүрэн төлж дуусгаж цалингийн зээлийг хаасан гэх мэдүүлэг /хх-ийн 34/,

          “...М банкны******* тоот дансны хуулганы 829 дэх гүйлгээнээс буюу 2024 оны 02 сарын 14-ний өдрийн 17:17 цагт хохирогч*******ы Ариг банкны тоот зээлийн данснаас “ММ” гэсэн гүйлгээний утгатайгаар 5,000,000 төгрөг, мөн гүйлгээний утгатайгаар 17:18 цагт 3,600,000 төгрөг, 15,000 төгрөг, 17:33 цагт*******гийн эзэмшлийн хаан банкны******* тоот данснаас “ОРЛОГО” гэсэн гүйлгээний утгатайгаар 5,000,000 төгрөг, мөн гүйлгээний утгатайгаар 17:34 цагт 3,120,000 төгрөг тус тус шилжүүлэгдэн орсон байна. Дээрх орлогын гүйлгээнүүд хийгдсэнээс хойшийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны тоот данс руу “САМRҮ” гэсэн гүйлгээний утгатайгаар 5,000,000 төгрөгийн гүйлгээ 6 удаа,ийн эзэмшлийн хаан тоот данс руу “аас ” гэсэн гүйлгээний утгатайгаар 20,000 төгрөг,ын эзэмшлийн хаан банкны тоот дансанд “КО” гэсэн гүйлгээний утгатайгаар 500,000 төгрөг тус тус зарлага байдлаар гарсан” гэх шүүгдэгч *******ын М банкны******* тоот дансны 2023 оны 12 сарын 24-ний өдрөөс 03 сарын 20-ны өдрийг хүртэлх хугацааны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны хуулга /хх-ийн 37-72/,

          “...Хаан банкны******* тоот дансны 2024 оны 02 сарын 14-ний өдрийн 17:15 цагт хохирогч*******ы Хас банкны тоот зээлийн данснаас “Шилжүүлэг ” гэсэн гүйлгээний утгатайгаар 5,000,000 төгрөг, мөн гүйлгээний утгатайгаар 17:16 цагт 3,180,000 төгрөг шилжүүлэгдэн орсон байна. Уг гүйлгээ хийгдсэнээс 18 минутын дараа буюу 17:32 цагт *******ын эзэмшлийн М банкны******* тоот данс руу “ОРЛОГО” гэсэн гүйлгээний утгатайгаар 5,000,000 төгрөг, 17:34 цагт мөн гүйлгээний утгатайгаар 3,120,000 төгрөгийн зарлага тус тус гарсан байна.*******гийн эзэмшлийн хаан банкны******* тоот дансны орлого болон зарлагын гүйлгээг харахад орлого орж ирснээс удалгүй *******ын дээрх арилжааны банкны данс руу шилжүүлэгдэх, мөн гэсэн гүйлгээний утгатай зарлагууд гарч байна...” гэх гэрч*******гийн ХААН банкны******* тоот дансны 2024 оны 02 сарын 24-ний өдрөөс 03 сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны хуулга /хх-ийн 75-83/,

          Хас банкнаас хохирогч*******д 8,219,000 төгрөгийн зээл олгосон талаарх 2024 оны 02 сарын 14-ний өдрийн дугаартай зээлийн гэрээ, 8,219,000 төгрөгийн зээл олгогдсон талаарх дансны хуулга, хохирогч*******ы ХАС банкны тоот данснаас*******гийн ХААН банкны******* тоот данс руу 5,000,000 төгрөгөөр, 3,180,000 төгрөгөөр тус тус гүйлгээ хийсэн баримт /хх-ийн 85-88/,

          Ариг банкнаас хохирогч*******д 8,700,000 төгрөгийн зээл олгосон талаарх зээлийн дансны хуулга болон*******ы Ариг банкны тоот дансны хуулга, 2024 оны 02 сарын 14-ний өдрийн тоот онлайн цалингийн зээлийн гэрээ /хх-ийн 89-90, 116-119/,

          Хохирогч*******ы нэр дээрх ХАС банкны онлайн цалингийн зээлийн эргэн төлөлтийг хийж зээлийг хаасан талаарх дансны хуулга /хх-ийн 120/,

          - Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогчын эхнэрийн Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-ийн 131-132/,

          Хохирогчын: Манай эхнэр нь 2024 оны 02 сарын 05-ны өдөр үл таних ******* гэх эмэгтэйгээр өөрийн нэр дээрээ цалингийн зээл гаргуулах материал бүрдүүлэх явцдаа миний нэр дээр бас зээл гарах боломжтой эсэхийг давхар судлуулж байсан юм. ******* “таны нэр дээр зээл гарах боломжгүй байна. Танай эхнэр та хоёрыг хамтран зээлдэгчээр л оруулах боломжтой юм байна” гэж хэлсэн. Зээл гарах боломжгүй гэсэн учраас энэ асуудлын талаар орхичихсон байж байтал 2024 оны 03 сарын 15-ны өдөр миний эзэмшлийн ХАС банкны тоот дансанд урьдчилгаа цалин болох 320,000 төгрөгийг зээлийн төлөлт гээд банкнаас татчихсан байхаар нь гайхаад ХАС банк руу холбогдоход миний нэр дээр 9,450,000 төгрөгийн цалингийн зээлийг 2024 оны 02 сарын 28-ны өдөр аваад, ******* өөрийнхөө данс руу шилжүүлсэн байсан. Тэгээд энэ асуудлын талаар *******тай дугаараар холбогдоход “Андуурагдсан байх аа, би бол хамтран зээлдэгчээр оруулсан, чи дансаа явуулчих” гэж хэлсэн ба ХАС банкны тоот дансны дугаараа зурвасаар явуулсан чинь цалин дээрээс төлөгдсөн 320,000 төгрөгийг буцааж хийгээд “за янзалчихсан шүү” гэж хэлсэн. 2024 оны 03 сарын 31-ний өдөр байсан шиг санагдаж байна Голомт банкнаас хэрэглээний зээлийн хугацаа хэтэрлээ гэсэн утга бүхий мэдээлэл миний дугаар дээр ирсэн юм. Тэгээд *******тай холбогдоход “Би чиний нэр дээрх Сайн электроникоос авсан зээлийн төлбөрийг төлж өгөхдөө данс андуураад гүйлгээ хийчихжээ, маргааш янзлаад өгье” гэж хэлсэн. Ингээд удаагүй байж байтал эхнэр цагдаагийн байгууллага дээр очиж бэр эгч, баз хүргэн******* нарын нэр дээр зээл гарсан асуудлаар мэдүүлэг өгсөн. Тэгэхээр нь бид хоёр банкнууд дээр очиж, өөрсдийн нэр дээрх зээлээ шүүлгэхэд миний нэр дээр 2024 оны 02 сарын 28-ны өдөр ХАС банкнаас 9,450,000 төгрөг, Голомт банкнаас 10,000,000 төгрөг, Ариг банкнаас 8,700,000 төгрөгийн зээл авч, ******* нь М банкны данс руугаа шилжүүлэн авсан байсан. Надад учирсан хохирлыг ******* бүрэн барагдуулж ямар нэгэн хохиролгүй болгосон. Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 135-136, 138/,

          Голомт банкнаас хохирогчад 10,000,000 төгрөгийн зээл олгосон, хохирогчын Голомт банкны тоот данснаас шүүгдэгч *******ын М банкны данс руу 5,000,000 төгрөгөөр, 4,950,000 төгрөгөөр тус тус зарлага гарсан талаарх дансны хуулганууд /хх-ийн 140-141/,

          Ариг банкнаас хохирогчад 8,700,000 төгрөгийн зээл олгосон талаарх дансны хуулга /хх-ийн 142/,

          ХАС банкнаас хохирогчад 9,450,000 төгрөгийн зээл олгосон,ын ХАС банкны тоот данснаас 5,000,000 төгрөгөөр, 4,400,000 төгрөгөөр зарлагын гүйлгээ хийгдсэн талаар дансны хуулганууд /хх-ийн 143-144/,

          “...М банкны******* тоот дансанд 2024 оны 02 сарын 28-ны өдрийн 13:43 цагаас 18:52 цаг хүртэлх хугацаанд хохирогчын эзэмшлийн Голомт банкны тоот данснаас 2024 оны 02 сарын 28-ны өдрийн 18:43 цагт “J” гэсэн гүйлгээний утгатайгаар 5,000,000 төгрөг, мөн өдрийн 18:44 цагт “Насанбатаас” гэсэн гүйлгээний утгатайгаар 4,950,000 төгрөг, ХАС банкны тоот данснаас мөн өдрийн 18:48 цагт “шилжүүлэгч ” гэсэн гүйлгээний утгатайгаар 5,000,000 төгрөг, мөн өдрийн 18:49 цагт “Шилжүүлэгч ” гэсэн гүйлгээний утгатайгаар 4,400,000 төгрөг, Ариг банкны тоот данснаас мөн өдрийн 18:52 цагт “ММ” гэсэн гүйлгээний утгатайгаар 5,000,000 төгрөг, 3,610,000 төгрөг тус тус шилжүүлэгдэн орсон байна. Дансны хуулганы 873-878 дахь гүйлгээний хэсгийг өнгөөр ялгаж тодруулав” гэх гэх шүүгдэгч *******ын М банкны******* тоот дансны 2024 оны 01 сарын 01-ний өдрөөс 04 сарын 10-ны өдрийг хүртэлх хугацааны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны хуулга /хх-ийн 152-157/,

          Голомт банкнаас хохирогчад 10,000,000 төгрөгийн дижитал зээл олгосон талаар 2024 оны 02 сарын 28-ны өдрийн ЗГ - тоот гэрээ, дансны хуулганууд /хх-ийн 159-162/,

          ХАС банкнаас хохирогчад 9,450,000 төгрөгийн зээл олгосон талаар дансны хуулганууд, 2024 оны 02 сарын 28-ны өдрийн дугаартай зээлийн гэрээ /хх-ийн 165-169/,

          Ариг банкнаас хохирогчад 8,700,000 төгрөгийн зээл олгосон талаар 2024 оны 02 сарын 28-ны өдрийн дугаартай онлайн цалингийн зээлийн гэрээ, дансны хуулганууд /хх-ийн 171-176/ зэрэг нотлох баримтыг болон шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч ******* нь 2024 оны 02 сарын 14-ний өдөр хохирогч*******ыг Хас, Ариг банкнаас зээл олгоогүй гэж хуурч, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж түүний нэр дээр Ариг банкнаас 8,700,000 төгрөгийн, Хас банкнаас 8,219,000 төгрөгийн цахим цалингийн зээл авч өөрийн ашигладаг Хаан банкин дахь*******гийн эзэмшлийн******* дугаартай данс, М банкны өөрийн эзэмшлийн******* дугаартай данс руу шилжүүлэн авч нийт 16,919,000  төгрөгийн хохирол учруулж залилсан, 2024 оны 02 сарын 28-ны өдөр хохирогчыг “зээл гарах боломжгүй юм байна” гэж хуурч, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж түүний нэр дээр Голомт банкнаас 10,000,000 төгрөг, Ариг банкнаас 8,700,000 төгрөг, Хас банкнаас 9,450,000 төгрөгийн цахим цалингийн зээл авч өөрийн эзэмшлийн “М” банкны******* дугаартай данс руу шилжүүлэн авч нийт 28,150,000 төгрөгийн хохирол учруулж залилсан болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг гаргаж байна гэв.

Шүүгдэгч ******* нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч маргаагүй болно.

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь олон нийтийн цахим сүлжээ болох фэйсбүүкт “цахим цалингийн зээл гаргана” зар байршуулжээ. Дээрх зарын дагуу хохирогч*******, түүний эхнэр нар нь *******тай холбогдож зээл авахаар тохиролцсон ба ******* нь 2024 оны 02 сарын 14-ний өдөр*******ы нэр дээр ХААН, Голомт, ХАС, Ариг банкнуудад данс нээлгэн, интернэт банкны үйлчилгээнд холбуулж,*******д ХААН банкнаас 10,000,000 төгрөгийн, Голомт банкнаас 10,000,000 төгрөгийн цалингийн зээлийг цахимаар авч өгсөн ба*******ы нэр дээрх ХАС, Ариг банкнуудын интернэт үйлчилгээг ашиглан ХАС банкнаас 8,219,000 төгрөгийн, Ариг банкнаас 8,700,000 төгрөгийн цахим цалингийн зээл тус тус авч нийт 16,919,000  төгрөгийг өөрийн М банкны******* тоот данс болон иргэн*******гийн ХААН банкны******* тоот данс руу шилжүүлэн авсан,

2024 оны 02 сарын 28-ны өдөр иргэнын нэр дээр Голомт, ХАС, Ариг банкнуудад данс нээлгүүлж, интернэт банкны үйлчилгээнд холбуулж, улмаарад “таны нэр дээр зээл гарах боломжгүй” гэж хэлээд түүний нэр дээрх ХАС, Ариг, Голомт банкнуудын интернэт үйлчилгээг ашиглан ХАС банкнаас 9,450,000 төгрөгийн, Ариг банкнаас 8,700,000 төгрөгийн, Голомт банкнаас 10,000,000 төгрөгийн цахим цалингийн зээл тус тус авч нийт 28,150,000 төгрөгийг өөрийн М банкны******* тоот данс руу шилжүүлэн авсан гэх үйл баримт тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцдог бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан үйлдлийг залилах гэмт хэрэгт тооцохоор хуульчилжээ.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт болох шүүгдэгч *******ын дээрх үйлдэл нь амар хялбар аргаар мөнгө олох зорилготой, шунахайн сэдэлттэй, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн, иргэдийн цахим банкны үйлчилгээний талаарх мэдлэггүй байдлыг далимдуулан хуурч, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж*******, нарын нэр дээр арилжааны банкнуудаас нийт 45,069,000 төгрөгийн цахим цалингийн зээл авч өөртөө авсан зэргээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч*******д 16,919,000 төгрөгийн, хохирогчад 28,150,000 төгрөгийн хохирол учирсныг шүүгдэгч нь нөхөн төлж барагдуулсан, хохирогч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хэрэгт авагдсан хохирогч нарын мэдүүлэг, зээлийн дансны хуулгануудаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар

Шүүх Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг хувийн байдал тогтоогдож байна.

Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч *******д 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан бөгөөд шүүгдэгч нь миний 13, 14 настай хүүхдүүдийг асарч хамгаалах хүн байхгүй, хорихоос өөр төрлийн ял оногдуулахыг хүсэж байна гэж мэтгэлцэж байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 5,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь шүүгдэгчийн гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгчийн ажил эрхлэлт, сарын орлого, ам бүлийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 сарын хугацаанд сар бүр 500,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдвал зохино.

Шүүгдэгчийг торгох ялаар шийтгэсэн тул шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хэлмэрч овогт*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 5,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,000 /таван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 /арав/ сарын хугацаанд сар бүр 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч*******, нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.

6. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                Б.ИХТАМИР