Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэндийн Наранчимэг |
Хэргийн индекс | 134/2021/00085/И |
Дугаар | 134/ШШ2021/00102 |
Огноо | 2021-07-27 |
Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 07 сарын 27 өдөр
Дугаар 134/ШШ2021/00102
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Наранчимэг даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: 1979 онд төрсөн, 42 настай, эмэгтэй, Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 2 дугаар баг, ------- тоотод оршин суух, Боржигин овогт Г-гийн С /регистрийн дугаар:---------------, утас:-----------/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 1979 онд төрсөн, 42 настай, эрэгтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, -----дугаар хороо, Р-----тын ----- тоотод оршин суух, Боржигин овогт Г-ны Б /регистрийн дугаар:-------------, утас:---------/-д холбогдох
Гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч*******, хариуцагч*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Азжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2004 онд*******тай гэрлэлтээ батлуулж гэр бүл болсон.*******тай 6 жил амьдарч байх хугацаанд цалин мөнгөө авчирч өгдөггүй, архи ууж, үр хүүхэд амьдралаа огт боддоггүй байсан. Архи тогтмол ууж, ааш зан нь эвдэрч хамт амьдрахад их хүндрэлтэй хэцүү болсон. Бид тусдаа амьдраад 12 жил болж байгаа тул гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна. Хүү *******,******* нарыг өөрийн асрамждаа авна. Эд хөрөнгийг маргаангүй гэв.
Хариуцагч******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие*******тэй 2004 оноос хамт амьдарсан бөгөөд хоорондоо таарч тохирохгүйн улмаас салсан. Салаад олон жил болж байна. Одоо эргээд хамтран амьдрах боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулж, хүү *******,******* нарыг эхийн асрамжид үлдээхийг хүлээн зөвшөөрч байна. Ажилтай үедээ хүүхдүүддээ боломжоороо туслалцаа үзүүлдэг. Хүүхдийн тэтгэлэг тогтооход татгалзах зүйлгүй. Эд хөрөнгийн маргаангүй гэв.
Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч******* нь хариуцагч*******д холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Г.Батдалай,******* нар нь 2004 оны 03 дугаар сарын 03-ны өдөр гэр бүл болж, 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын бүртгэлийн газарт бүртгүүлж, хамтран амьдрах хугацаанд 2005 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүү *******, 2007 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүү******* нар төрж, эрүүл саруул бойжиж байгаа болох нь зохигчийн тайлбар, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 1-3/000910 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, 1-3/000907, 1-3/000908 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, Энхтусдэм өрхийн эрүүл мэндийн төвийн 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн тодорхойлолт зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.
Гэрлэгчид шүүхэд хандахаас өмнө урьдчилан шийдвэрлүүлэх журам болох эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч цаашид эвлэрэн амьдрах боломжгүй гэх үндэслэлээр эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 11 дугаартай тэмдэглэл хэрэгт авагджээ.
Тэд хоорондын таарамжгүй харьцааны улмаас 12 жил тус тусдаа амьдарч, гэр бүлийн амьдралаа цаашид хэвийн хадгалан үргэлжлүүлэх хүсэлгүй, гэрлэлт цуцлахыг зөвшөөрч, эвлэрүүлэх хугацаа авахгүй гэж тайлбарлаж байх тул дахин эвлэрүүлэх арга хэмжээ авалгүй гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.5-д зааснаар шүүгч гэрлэлт цуцлах тухай шийдвэр гаргахдаа хүүхдийг цаашид хүмүүжүүлэх талаар гэрлэгчдийн хооронд хэлэлцэн тохирсон зүйл байхгүй бол хүүхдийг эцэг буюу эхийн хэний нь асрамжид үлдээх, хамтран өмчлөх дундын өмчийг хуваах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах болон орон сууцны маргааны асуудлыг хянан шийдвэрлэх ба хариуцагч******* нь хүү *******,******* нарыг эх*******ийн асрамжид үлдээх, тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хүү *******,******* нарыг эх*******ийн асрамжид үлдээх үндэслэлтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар эцэг, эх хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй тул хуулиар тогтоосон журмын дагуу хүүхдийн насны байдлыг харгалзан, хүүхдийн эрх ашгийн үүднээс Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан хувь хэмжээгээр тэтгэлгийг тогтоож, эцэг*******гаар тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв. Зохигч эд хөрөнгйн маргаангүй гэсэн болно.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.6-д зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, хүүхэдтэйгээ уулзах болон эцэг, эхийн бусад эрх, үүрэг нь хэвээр үлдэх тул эрхээ эдэлж, үүргээ биелүүлэхэд хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эх хэн хэндээ саад учруулахгүй байх үүрэгтэйгээс гадна эцэг, эхийг үүргээ биелүүлэхийг мэдэгдэх нь зүйтэй.
Нэхэмжлэгч нь гэрлэлт цуцлуулах шаардлагад 70,200 төгрөг төлсөн тул үүнийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.3-т зааснаар зохигч маргааныг хэний оршин суугаа газрын шүүхэд шийдвэрлүүлэхийг тохиролцон тогтоож болох ба Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр хэргээ шийдвэрлүүлэхийг тохиролцон бичгээр хүсэлтээ гаргасан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар Боржигин овогт Г-ны Б, Боржигин овогт Г-гийн С нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2005 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн хүү *******, 2007 оны 10 дугаар сарын 22-ны өдөр төрсөн хүү******* нарыг эх*******ийн асрамжид үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар хүү *******,******* нарыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эцэг*******гаар сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн аль нь хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж, хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг мэдэгдсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч*******ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч*******гаас 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч*******т олгосугай.
6.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-т зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах П.Нямзаяад даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.НАРАНЧИМЭГ