Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 16

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 284, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Хатагин овогт Алтангэрэлийн Баатарбаасанг бага насны хүүхдийн хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэхээр заналхийлж, биеэ хамгаалж чадахгүй байдлыг нь далимдуулан бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2-т зааснаар шүүгдэгч А.Баатарбаасанг 3 /гурван/  жил,  6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг                 журамлан ялтан А.Баатарбаасанд оногдуулсан 3 /гурван/  жил,  6 /зургаа/-н сарын хорих ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэн мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн  хорих ангид эдлүүлсүгэй.

    4. Шүүгдэгч А.Баатарбаасан нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид сэтгэл санааны хохиролд 2 000 000 төгрөг төлсөн,  эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Амгаланзаяа гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан А.Баатарбаасанд авсан бусдын батлан даалтанд байлгах  таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгон энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, хорих ял биечлэн эдлэх хугацааг 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн тоолсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, түүний өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтан А.Баатарбаасанд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга  хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
     


                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ           Д.СУГАР
              
                   ШҮҮГЧИД                           С.НАСАНБУЯН

                                                               Х.САНЖИДМАА