Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 2024/ШЦТ/199

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2024/0185/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баярсүрэн,

Улсын яллагч Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Доржханд,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт******* холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2418000000243 дугаартай хэргийг 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн,******* /РД:******* /, -ний өдөр******* суманд төрсөн,******* ,******* ,******* боловсролтой,  мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, сумын дүгээр байрны тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

                                                                        

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлэхдээ: “...Намайг явлаа гэхэд хохирогч явуулахгүй гээд би цааш нь түлхсэн. Гэтэл хохирогч газар унаж гараа гэмтээсэн. Би өөрийн гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч, гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.

Гэм буруугийн талаар:

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “Шүүгдэгч нь 2024 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 22 цагийн үед сумын 1 дүгээр баг дүгээр байрны ард хувийн маргааны улмаасыг газарт түлхэж унагааж эрүүл мэндэд нь баруун сарвууны алганд зүсэгдсэн шарх, зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэг авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгчг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай.” гэв.

 

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

 

Шүүгдэгчгийн холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Шүүгдэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 22 цагийн үед сумын 1 дүгээр баг дүгээр байрны ард хувийн маргааны улмаас иргэныг түлхэж унагаж эрүүл мэндэд нь баруун сарвууны алганд зүсэгдсэн шарх, зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

 

Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 7, 8 дахь тал/,

 

Хохирогчын мөрдөн байцаалтад 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр мэдүүлсэн: “...Би байрнуудынхаа хойно байх гараашийн хажууд ахын хамт Хараа нэртэй архи хувааж уугаад 18 цагийн үед гэр рүүгээ орж явтал ах 11 дүгээр байрны урд согтуу гарч ирсэн. Бид хоёр байрны г адна юм ярьж зогсож байгаад ярилцаад буцаад гараашийн урд осон. ах гэрээс гарч ирэхдээ пизда гэж үглээд байсан тул би та яагаад ээжийг ингэж хараагаад ёс бус үг хэллэгээр доромжлоод байдаг юм гэж хэлээд маргалдаж эхэлсэн. Нэг мэдэхэд бид хоёр ноцолдож байгаад ах намайг унагаасан. Бид хоёр газарт ноцолдож байгаад би арай гэж босож иртэл зүүн гарын алга хэсгээс их хэмжээний цус гарч байсан. Би өөрөө үе мөч асуудалтай тул цохиж ноцолдож чадахгүй гар өвдөж цус гараад байхаар нь сандраад гэр рүүгээ орсон. Миний гарыг юугаар зүссэн талаар мэдэхгүй байна. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан тул зарим зүйлийг санахгүй байна. Намайг унагаах үед би унахдаа шилэн дээр унасан байж болзошгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12 дахь тал/,

 

Гэрч мөрдөн байцаалтад 2024 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр мэдүүлсэн: “...Манай нөхөр болох нь 2024 оны 04 дүгээр сарын 06-ны орой 22 цагийн үед гаднаас орж ирэхдээ архи согтууруулах ундааны з үйл хэрэглэсэн, баруун гарын алга нь цус болчихсон бусдад зодуулчихлаа гэж орж ирэн. Би хэн цохисон юм бэ гэж асуухад ах шилээр гарын алга зүсчихлээ гэж хэлсэн. Би тухайн үед хувцсаа өмсөж байтал манай нөхөр төрсөн дүү болох хамт гараад явсан. Хувцсаа өмсөөд араас нь гартал байрны хойд гараашийн урд ахтай маргалдаад зогсож байхаар нь очтол ах тухайн үед хамар руу нэг удаа цохиж гарын агаас нь нэг удаа хазсан. Би тухайн үед салгаад нөхрөө аваад эмнэлэг очтол гарын алгад нь хоёр оёдол тавьж өгсөн. гэж дууддаг. Манай ээжийн хамтран амьдрагч. Намайг гараашийн урд очиход тухайн газарт архины шил байгаагүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дэх тал/,

Гэрч мөрдөн байцаалтад 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр мэдүүлсэн: “...Би тухайн өдөр гэртээ байсан. ах тус өдөр Улаанбаатарт ажиллаж байсан байгууллагаас 300,000 төгрөгийн цалингаа аваад гэрээс 16 цагийн үед гараад явсан. Орой 20 цагийн үед хаалга балбаад байхаар нь би хаалга онгойлготол ах уйлчихсан орилоод гар хэсэг нь битүү цус болчихсон  намайг шилээр зоочихлоо гэж ороод ирсэн. Тухайн үед ээж гараад олоод бариад байж бай гэхээ нь би гарах гэтэл ах түрүүлээд гараад явчихсан. Би араас нь гартал байрны хойд талын гараашийн урд , хоёр нэг нэгнээ барьчихсон ноцолдоод зогсож байсан. Тухайн үед бид нар очиж салгасан. Намайг очиход архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн биеэ хянах чадваргүй болчихсон байсан. ах хоёр бие биеэ бариад ноцолдоод ах газарт уначихсан дээрээс нь дэвсээд байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дахь тал/,

 

Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024  оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 367 дугаартай: “...ын биед баруун сарвууны алгад зүсэгдсэн шарх, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь эрүүл мэнд ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 19-20 дахь тал/,

 

****** мөрдөн байцаалтад 2024 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр сэжигтнээр, 04 дүгээр сарын 22-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн: “... Би дүгээр байрны урд талын саадад сууж байтал миний хажуу талын саадад миний уулздаг эмэгтэйн хүүхэд болон гэх залуу найзынхаа хамт агар нэртэй архи уугаад сууж байгаад намайг дуудаад дэлгүүрээс архи хийх аяга аваад ирээч гэхээр нь би байрны урд байрлах дэлгүүрээс аяга авах гэж ортол байгаагүй тул өөрийн машин дотроос жижиг архи хийдэг төмөр аяга аваад аваачиж өгтөл дахиад дэлгүүр рүү орж Агар нэртэй архи авчраад хойшоо гараашийн тэнд очиж ууя гэж хэлээд гэх залуу яваад өгсөн. Гэтэл хойшоо айлд очиж хоноё гэхээр нь үгүй би энд үлдлээ гэж хэлтэл надад архи аваад өгчих гэж хэлтэл би үгүй гэж хэлсэн. Тэгтэл надад уурлаад намайг боох гэтэл би хөл гар муутай цаашаа гэж хэлээд сууж байтал би тэгвэл чамайг шоронд хийгээд өгье гэж хэлээд гэр рүүгээ яваад өгсөн. Удалгүй гэрийнхэн нь гарч ирээд над руу дайраадын дүү болох Улсболд миний хацар руу нэг удаа цохисон. ... бид хоёр маргалдаад хоорондоо ноцолдож байгаадыг унагаах үед гар нь зүсэгдэж гэмтсэн байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25, 32 дахь тал/ зэрэг дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах бөгөөд хохирогчын эрүүл мэндэд учирсан баруун сарвууны алгад зүсэгдсэн шарх, зулгаралт гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан хөнгөн гэмтлийн шалгуур шинжийг хангаж байна.

Шүүгдэгчгийн хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуульд тодорхойлж, хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгчд холбогдох хэргийн зүйлчлэл зөв, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүхээс шүүгдэгчг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцохоо илэрхийлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулалгүй шийдвэрлэлээ.

 

Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг шүүгдэгч, хохирогч нарын согтууруулах ундааны зүйл хэрэглэсний улмаас үйлдэгдсэн байна гэж дүгнэлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.

Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “Шүүгдэгчгийн үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулах, оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх саналтай байна.” гэв.

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх ба шүүгдэгч ****** нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

Шүүгдэгч ****** эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Ял шалгасан хуудсаар шүүгдэгч нь ял шийтгэлгүй хувийн байдалтай байна.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог.

Шүүхээс шүүгдэгчд ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч ****** нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураасан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтолд урьд авсан хувийн баталгаа гаргах талсан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ****** хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгийн торгох ялаас  шүүгдэгчг чөлөөлсүгэй.

 

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдсугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгчд урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.ИДЭР