Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэндийн Наранчимэг |
Хэргийн индекс | 134/2021/00077/И |
Дугаар | 134/ШШ2021/00105 |
Огноо | 2021-07-29 |
Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 07 сарын 29 өдөр
Дугаар 134/ШШ2021/00105
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Наранчимэг даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: 1991 онд төрсөн, 30 настай, эмэгтэй, Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, ****** дүгээр баг, **** байр, **** тоотод оршин суух, Б овогт Т-гийн Б /регистрийн дугаар:**********, утас:*********/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 1991 онд төрсөн, 30 настай, эрэгтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Булган аймаг, Булган сум, ********* баг, ******* тоотод оршин суух, *******т овогт О-гийн Э /регистрийн дугаар:**********, утас:**********/-д холбогдох
Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагч*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Азжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие ******* нь*******тэй 2018 онд хамтран амьдарч, гэр бүл болсон. Гэр бүл болж амьдарснаас хойш 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр******* охин төрсөн.******* нь Булган аймаг руу ажлаар шилжсэнээс тусдаа амьдарч эхэлсэн. Түүнээсээ болж гэр бүлийн маргаан үүсэж, хэл амаар доромжилсон, амар тайван амьдрах боломжгүй болж гэр бүлийн харилцаа дуусаж, тусдаа амьдраад 1 жил болж байна. Тиймээс Э.Анударийг өөрийн асрамжид авч,*******өөс хүүхдийн тэтгэлэг тогтоолгож өгнө үү гэв.
Хариуцагч******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Оюунмаагийн Энхтөр би *******гийн гаргасан нэхэмжлэлийг зөвшөөрч байна. Иймд нэхэмжлэлийн дагуу тэтгэлгийг тогтоож өгнө үү. Өөр хэлэх зүйл байхгүй гэв.
Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч*******д холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
О.Энхтөр, ******* нар нь 2018 онд танилцаж, хамтран амьдрах хугацаанд 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр охин******* төрж, эрүүл бойжиж байгаа болох нь зохигчийн тайлбар, хүүхдийн төрсний 6301000107 дугаартай гэрчилгээний хуулбар, Энхтусдэм өрхийн эрүүл мэндийн төвийн 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн тодорхойлолт зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д зааснаар хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, 21.5-д зааснаар гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэснээр эцэг, эх, хүүхдийн хооронд хуульд заасан эрх, үүргийн харилцаа үүссэн байна.
Охин******* нь эцэг*******өөр овоглосон байх ба хариуцагч хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч, маргаагүй тул Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ тэжээн тэтгэх үүргийн дагуу хүүхдийн насны байдлыг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан хувь хэмжээгээр тэтгэлгийг тогтоож, эцэг*******өөр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.6-д зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, хүүхэдтэйгээ уулзах болон эцэг, эхийн бусад эрх, үүрэг нь хэвээр үлдэх тул эрхээ эдэлж, үүргээ биелүүлэхэд хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эх хэн хэндээ саад учруулахгүй байх үүрэгтэйгээс гадна эцэг, эхийг үүргээ биелүүлэхийг мэдэгдэх нь зүйтэй.
Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид 34,416 төгрөг төлсөн тул үүнийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагчаас 34,416 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охин Э.Анударийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эцэг*******өөр сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
2.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн аль нь хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж, хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг мэдэгдсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34,416 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч*******өөс 34,416 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.НАРАНЧИМЭГ