Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 2024/ШЦТ/401

 

                                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Мичидмаа хөтлөн,

улсын яллагч Г.Энэрэл

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч С.Энхбат,

хохирогч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2405006610495 дугаартай хэргийг 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.     

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 3 дугаар сарын 10-нд Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дизайнер мэргэжилтэй, “*******” ХХК тавилгын үйлдвэр ажиллуулдаг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн *******, ******* *******од оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, /РД: ИЭ*******/, ******* овогт ******* Эрдэнэ.

Шүүгдэгч ******* нь 2024 оны 01 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 32 дугаар хороо, байрны гэртээ өөрийн эхнэр *******тай “ах ын талд орлоо” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар зодож хүндэвтэр хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2024 оны 01 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 32 дугаар хороо, байрны гэртээ эхнэр *******ыг  “ах ынхоо талд орлоо чи” гэх шалтгаанаар зүүн талын шанаа, хамар, хүзүү, зүүн талын гарын бугалга хэсэг, зүүн талын гуя, ташаа хэсэгт олон удаагийн үйлчлэлээр алгадаж цохих, үснээс нь зулгааж чирэх, цээж хэсэг рүү цохисны улмаас эрүүл мэндэд нь 3, 4 дүгээр хавирганы хугарал, цээжинд зөөлөн эдийн няцрал, дух, зүүн зовхи, хамар, зүүн бугалга, цээж, зүүн гуя, баруун шилбэнд цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Хохирогч *******ын “...2024 оны 1 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 32 дугаар хороо, 39-1- гэртээ хүү , хүү , охин нарын хамт байх үед шөнө 03 цагийн үед нөхөр ******* гэртээ орж ирсэн. Тухайн үед нөхрөөс бага зэрэг согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан. Тэгээд намайг орон дээр хэвтэж байх үед нөхөр надад хандаж “чамтай ярих юм байна, босоод ир” гэж хэлсэн. Би нөхөртөө хандаж “би унтаж амармаар байна, ярих юм байгаа бол өглөө ярь” гэж хэлсэн. Би орноосоо босоод сууж байтал нөхөр намайг хэл амаар доромжилсон. Намайг “төрсөн ах ынхоо талд ордог, та нарыг гөлөг болгоно” гэж хэлсэн. Тэгснээ эхлээд миний зүүн талын шанаа хэсэгт нэлээд хэдэн удаа алгадаж, хүзүү, зүүн талын гарын бугалга хэсэг, зүүн талын гуя, ташаа хэсэгт хэд хэдэн удаа цохисон. Дараа нь миний үснээс зулгааж чирч байснаа гэрээс хөөж байсан. Тэгэхээр нь би гэрээсээ гарахгүй гээд гэрийн хаалганы үүд хэсэгт сөхрөн суусан. Энэ үед нөхөр миний дээрээс дарж сууж байгаад цээжний зүүн тал руу гараараа хэд хэдэн удаа цохисон. Би шалан дээрээс босоод нөхөртөө хандаж, “чи өөрөө яв” гэж хэлсэн. Дараа нь би унтах гээд орондоо ороод хэвтсэн чинь нөхөр над дээр хүрч ирээд миний хамар руу нэг удаа цохисон. Миний хамраас цус гарахаар нь би орноос босож ирээд нөхөртөө хандаж, “чи миний хамрыг хугалчихлаа цагдаа дуудна” гэж хэлсэн чинь нөхөр миний “iPhone XR” загварын гар утсыг булааж аваад шал руу 2-3 удаа авч шидээд эвдсэн. Дараа нь би нойлын өрөө орж хамрынхаа цусыг угаагаад...буцаж гараад нөхөр дээрээ очоод эвээр хоорондоо болсон зүйлийн талаар ярилцаж байгаад...унтаад өгсөн. ...Хагарсан гар утас нь ...манай нөхөр Эрдэнийн өөрийнх нь барьж байсан гар утас байсан бөгөөд надад утсаа хэрэглүүлж байсан” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11, 16 дахь тал)

Аюулын зэргийн үнэлгээ хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 12-13 дахь тал)

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 1449 дугаартай “*******ын биед 3, 4 дүгээр хавирганы хугарал, цээжинд зөөлөн эдийн няцрал, дух, зүүн зовхи, хамар, зүүн бугалга, цээж, зүүн гуя, баруун шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 44-46 дахь тал)

Яллагдагчаар Б.Эрдэнийн “Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Энэрэлийн “Баянгол дүүргийн 32 дугаар хороо байрны од 2024 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр иргэн ******* нь бусдад зодуулсан” гэх хэрэгт санаатай үйлдлийн улмаас бусдад хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт намайг яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Би дээрх яллагдагчаар татах тогтоолтой санал нийлж байна. Гаргах ямар нэг санал хүсэлт байхгүй. Би дээрх гэмт хэргийг үйлдсэн гэж хүлээн зөвшөөрч байна. Миний буруутай үйлдлээс дээрх гэмт хэрэг гарах шалтгаан болсон. Би гэм буруугаа хүлээж байна.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 66-67дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Дээр дурдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр шалтаглаж *******ын зүүн талын шанаа, хамар, хүзүү, зүүн талын гарын бугалга хэсэг, зүүн талын гуя, ташаа хэсэгт олон удаагийн үйлчлэлээр алгадаж цохисон, үснээс нь зулгааж чирсэн, бие хэсэгт дарж суун цээж хэсэг рүү цохисны улмаас биед нь 3, 4 дүгээр хавирганы хугарал, цээжинд зөөлөн эдийн няцрал, дух, зүүн зовхи, хамар, зүүн бугалга, цээж, зүүн гуя, баруун шилбэнд цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч Б.Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Энэ хэргийн улмаас хохирогч *******д учирсан хүндэвтэр хохиролд хохирогчоос “...эрүүл мэнд, хагалгааны зардлыг бүрэн барагдуулсан, гомдолгүй...” гэсэн хүсэлтийг Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорт гаргажээ. (хавтаст хэргийн 73 дахь тал)

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* нь “...эмчилгээ, хагалгааны зардалд 4.600.000 төгрөг авсан. Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэж мэдүүллээ.

Иймд эдгээр нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Б.Эрдэнийг энэ хэрэгт бусдад төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгосон, шүүгдэгч Б.Эрдэнийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Б.Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000  төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч ******* нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэв.

Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

                                                                               ТОГТООХ нь:

1. ******* овогт ******* Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай. 

2. Шүүгдэгч Б.Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.  Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт ******* цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

          

                                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ