Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 17 өдөр

Дугаар  2024/ШЦТ/384

 

                                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Мичидмаа хөтлөн,

улсын яллагч М.Эрдэнэзаяа,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ******* овогт *******ын *******өд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2405000000448 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.    

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2004 оны 3 дугаар сарын 05-нд Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 20 настай, бүрэн дунд боловсролтой, өрмийн операторч мэргэжилтэй, “*******” ХХК-д өрмийн операторч ажилтай, ам бүл 4, эх, 2 дүүгийн хамт Баянгол дүүргийн 2*******, *******ны *******од оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД:НА*******/, ******* овогт *******ын *******.

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч ******* нь 2024 оны 3 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 2*******ны нутаг дэвсгэрт байрлах “Light Event Hall” гэх газар ийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүгдэгч ******* нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ “Тухайн үед шивээс хийлгэж байсан чинь шивээс хийж байсан залуу нь надтай муудалцаад улмаар маргаан үүссэн. Хохирогчтой найзын холбоотой. Одоогоор холбоогүй байгаа. Хохирлын 409.000 төгрөгийг нөхөн төлөх  гээд утсаар залгахаар утсаа авдаггүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

Гурав: Эрүүгийн 2405000000448 дугаартай хэргээс

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч ийн өгсөн: “2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 04 цагийн орчимд манай ажил тарах үед манай шивээс хийдэг найз , ******* нар болон *******ийн найз нар ирчихсэн намайг хүлээж байсан юм. Тухайн үед би ажил дээрээ гэх найзаараа шивээс хийлгэх гэж байсан бөгөөд *******өд ыг очиж аваад ирээч гэж хэлсэн тул ******* болон *******ийн найз нь хамт ирсэн юм. Тэгээд шивээсээ хийлгээд байж байгаад 2 литрийн хэмжээтэй 2 пиво тэр гурав хувааж уусан. Тэгтэл манай найз ******* ыг андаа гэж дуудахад би чамаас ах шүү гэж хэлээд тэр хоёр муудалцаад хоорондоо зууралдаад байсан тул би болиулах гээд дундуур нь ороход салахгүй байсан бөгөөд би *******ийг хажууд байсан зөөлхөн үслэг сандлаар цохитол, миний толгой руу барьж байсан шилээрээ цохичихсон. Миний зүүн шанаа хэсэгт зүсэгдэж цус гараад, намайг цохисон шил нь хагарсан бөгөөд тухайн шилэндээ ******* гараа исгэчихсэн юм шиг байсан дараа нь цус гараад байсан. Тэгээд би ******* болон найзтай нь хамт гэмтлийн эмнэлэг ороод зүүн шанаа хэсэгтээ нэлээн олон оёдол тавиулсан. Тэгээд гэмтлийн эмнэлгээс салаад би ажил дээрээ очиж ыг явуулаад өөрөө гэртээ харьсан. Миний зүүн шанаа хэсэгт зүсэгдэж оёдол тавиулсан. Зүүн нүдний зовхинд 2 оёдол тавиулсан. Шүүх эмнэлэгт үзүүлнэ. ******* нэлээн согтолттой байсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 7-8 дахь тал)

2.  Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Т.гийн өгсөн: “2024 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 20 цагийн орчимд найз *******тэй уулзаад *******ийн машинаас цүнхээ авах гээд уулзаж байгаад гэх найзтайгаа уулзахаар болж ийг ажил дээрээс нь авсан. ийн ажил нь Өргөөгийн зүүн талд байх “Light event hal”l гэх газарт байдаг юм. тухайн газарт зохион байгуулагч хийдэг гэж байсан. Тэгтэл *******ийн машинд бензин хийж өгье Хужирбулан яваад шивээс хийдэг хүн авч ирээд шивээс хийлгэе гэсэн тул Хужирбуланд очиж шивээс хийдэг гэх залууг авч ийн ажил дээр ирж караокеных нь нэг өрөөнд орж шивээс хийлгэж байсан. Тэгээд бид дөрөв гаднаас 2 литрийн хэмжээтэй 2 пиво оруулж ирж уусан. Тэгээд байж байтал шивээс хийдэг залуу *******ийг чи бараг миний хүүхэдтэй чацуу юм байна гэх мэт үгээр идээд ******* тэр хоёр муудалцаад зодолдох гээд байхаар нь бид хоёр болиулах гээд салгаад байж байтал барьж байсан сандлаараа *******ийн толгой хэсэгт нэг удаа цохисон. Тэгтэл ******* гарт барьж байсан пиво ууж байсан шилэн аягаараа ийн шанаа хэсэгт нь нэг удаа цохиход барьж байсан аяга нь хагарсан. Тэр даруйд нь ийн нүүрнээс цус гарахаар нь би цусыг нь арчих гээд текнээс нь алчуур аваад ирэхэд захирал мэдэж болохгүй, тэгвэл ажилгүй болно гээд байсан. ******* уг нь цагдаа дуудчих гэхэд яах юм бэ гээд байсан. Тэгээд захирлыг нь ажлаасаа гарахаар нь бид гурав гэмтлийн эмнэлэг рүү хамт явсан. Эмнэлэг рүү явахад ийн цус нь тогтчихсон байсан. Эмнэлэгт очоод оёдол тавиулахаар орсон. Би гадаа нь хүлээж байтал эмнэлэг дээр нэг согтуу ах эгч хоёр хэрүүл хийгээд байхаар нь би гараад байж байтал ******* боолт хийлгээд гараад явчихсан байсан. Тэгээд ******* бид хоёр *******ийн гэрийнх нь гадаа машинд унтсан. Тэгээд сэрэхэд ******* рүү фейсбүүк чатаар ах нь цагдаа руу явж байна, аав ээж мэдээд бөөн юм болж байна гэсэн чат бичсэн байсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22 дахь тал)

3. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 4213 дугаартай “ийн биед зүүн нүдний гадна булан, зүүн хацар, хүзүү, зүүн мөрөнд шарх, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо болон ир ирмэгтэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих механизмаар үүснэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 52-53 дахь тал)

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтэн *******ийн өгсөн: “2024 оны 3 дугаар сарын 24-ний 21 цагийн орчимд өмнө нэг сургуульд сурдаг байсан гэх ах фейсбүүкээр чат бичээд хамт нэг тийшээ яваад ирье гэхэд би тухайн үед ахынхаа машиныг унаж байсан тул зөвшөөрч ахыг ажил дээрээс нь буюу Өргөө кино театрын орчимд байх “Light event hall” дээрээс авсан. Тухайн үед би найз тэй хамт явж байсан бөгөөд ахыг аваад Хужирбулан руу нэг шивээс хийдэг залууг авах гээд явсан. Тухайн залууг  аваад буцаад ахын ажил дээр ирээд ах ажлаа хийнэ гээд орсон. Шивээс хийдэг залуу, бид гурав хүлээж байгаад ахын ажил 04 цагийн орчимд дууссан. Тэгээд ах нөгөө залуугаар шивээс хийлгээд шивээс хийж байсан ах , бид дөрөв нийлж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тэгээд би шивээс хийдэг гэх залуутай юм яриад байж байтал би чамаас ах, чи бараг миний хүүхэдтэй чацуу юм байна гэх мэт зүйл ярихаар нь би чамайг би хэзээ ч ах гэж дуудахгүй гээд маргалдахад ах боль гэхэд нь би бид хоёр муудалцаагүй шүү дээ гэхэд гартаа сандал аваад миний толгой руу цохичихсон. Тэгэхээр нь би тухайн үед барьж байсан архины хундагаар ахын нүүрэн тус газарт нь нэг удаа цохисон. Тэгтэл архины хундага хагараад ахын хацраас нь цус гараад байсан. Тэгэхээр нь би та цагдаа дуудчих, эсвэл эмнэлэг явъя гэхэд ах цагдаа дуудахгүй гээд гэмтлийн эмнэлэг рүү хамт явсан. Эмнэлэгт очоод оёдол тавиулаад боолт хийлгээд гарсан гэсэн. Тэгээд ажил дээр нь оччихоод ахыг гэрт нь хүргэж өгөөд зүгээр үү гэхэд зүгээр ээ яав л гэж дээ гээд гэртээ орсон.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26 дахь тал)

5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч *******ийн өгсөн: “... ах боль гэхэд нь би бид хоёр муудалцаагүй шүү дээ гэхэд гартаа сандал аваад миний толгой руу цохичихсон. Тэгэхээр нь би тухайн үед барьж байсан архины хундагаар ахын нүүрэн тус газарт нь нэг удаа цохисон. Тэгтэл архины хундага хагараад ахын хацраас нь цус гараад байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 64-65 дахь тал)

6. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор түүний иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 35 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 38 дахь тал), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 37 дахь тал) зэргийг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Дөрөв: Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

Шүүгдэгч ******* нь 2024 оны 3 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 2*******ны нутаг дэвсгэрт байрлах “Light Event Hall” гэх газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхдаа н. маргаан үүсгэхэд нь *******ийг сандлаар цохиход нь ******* гартаа барьсан шилэн аягаар шанаа хэсэгт цохисны улмаас ийн биед зүүн нүдний гадна булан, зүүн хацар, хүзүү, зүүн мөрөнд шарх, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

хохирогч ийн өгсөн: “...******* ыг анда гэж дуудахад би чамаас ах шүү гэж хэлээд тэр хоёр муудалцаад хоорондоо зууралдаад байсан тул би болиулах гээд дундуур нь ороход салахгүй байсан бөгөөд би *******ийг хажууд байсан зөөлхөн үслэг сандлаар цохитол, миний толгой руу барьж байсан шилээрээ цохичихсон. Миний зүүн шанаа хэсэгт зүсэгдэж цус гараад, намайг цохисон шил нь хагарсан бөгөөд тухайн шилэндээ ******* гараа эсгэчихсэн юм шиг байсан дараа нь цус гараад байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 7-8 дахь тал), гэрч Т.гийн өгсөн: “...шивээс хийдэг залуу *******ийг чи бараг миний хүүхэдтэй чацуу юм байна гэх мэт үгээр идээд ******* тэр хоёр муудалцаад зодолдох гээд байхаар нь бид хоёр болиулах гээд салгаад байж байтал барьж байсан сандлаараа *******ийн толгой хэсэгт нэг удаа цохисон. Тэгтэл ******* гарт барьж байсан пиво ууж байсан шилэн аягаараа ийн шанаа хэсэгт нь нэг удаа цохиод барьж байсан аяга нь хагарсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22 дахь тал), Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 4213 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 52-53 дахь тал), сэжигтэн *******ийн өгсөн: “...би шивээс хийдэг гэх залуутай юм яриад байж байтал би чамаас ах, чи бараг миний хүүхэдтэй чацуу юм байна гэх мэт зүйл ярихаар нь би чамайг би хэзээ ч ах гэж дуудахгүй гээд маргалдахад ах боль гэхэд нь би бид хоёр муудалцаагүй шүү дээ гэхэд гартаа сандал аваад миний толгой руу цохичихсон. Тэгэхээр нь би тухайн үед барьж байсан архины хундагаар ахын нүүрэн тус газарт нь нэг удаа цохисон. Тэгтэл архины хундага хагараад ахын хацраас нь цус гараад байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалттай.

Хэргийн хохирогч ийн эрүүл мэндэд учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч ******* нь хохирогчийн шанаа хэсэгт шилэн аягаар цохисон шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

Иймд хяналтын прокуророос *******өд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна гэж шүүх дүгнээд шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч оролцсон болно.

Тав: Хохирол, хор уршгийн талаар.

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

Хэргийн хохирогч ийн биед учирсан хөнгөн гэмтэл бүхий эрүүл мэндийн хөнгөн хохирол нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй гарсан зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдоно.

Хэргийн 71-72 дахь талд хохирогч ийн эм эмчилгээний талаарх 409.000 төгрөгийн баримт нь  энэ хэрэгт хамааралтай нотлох баримтын шаардлага хангасан гэж дүгнээд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******өөс 409.000 төгрөг гаргуулж хохирогч т олгохоор шийдвэрлэв.

Хохирогч нь шүүх хуралдаанд оролцохгүй талаар мэдэгдсэн боловч түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба дээрх гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийн талаарх зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч *******өөс Иргэний шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээв.

Зургаа:Эрүүгийн хариуцлагын талаар.

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр ял оногдуулах санал, дүгнэлтийг гаргаж оролцлоо.

“Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч *******өд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

Шүүгдэгч *******өд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй ба тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь  хөнгөрүүлэх нөхцөлд хамаарна.

Гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол хор уршгийн шинж чанар буюу хохирогчийн зөрчигдсөн эрх бүрэн сэргээгүй байгаа байдал зэргийг тал бүрээс нь харгалзан улсын яллагчаас гаргасан торгох ял оногдуулах саналыг шүүх хүлээн аваагүй болно.

Иймд шүүгдэгч *******өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах...” гэсэн гурван төрлийн ялаас хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв.

Долоо: Бусад асуудлын талаар.

Хэрэгт шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.4.2, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон                             

     ТОГТООХ нь:     

1. ******* овогт *******ын *******ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.   

2. Шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг мэдэгдсүгэй.   

4. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******өөс 409.000 төгрөг гаргуулж хохирогч т олгосугай.

6. Хохирогч нь өөрт учирсан хохирол, хор уршгийн зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч *******өөс Иргэний шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрх нь нээлттэй болохыг дурдсугай.

7. Хэрэгт ******* цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ц.ДАЙРИЙЖАВ