Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 921

 

     2020        07           21                                           2020/ДШМ/921

Н.М, Б.Ш, Ч.О нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Баярхүү, Т.Оргил-Очир,

яллагдагч Н.М, түүний өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар,

яллагдагч Б.Ш, түүний өмгөөлөгч Ц.Цэцэгмаа,

яллагдагч Ч.О, түүний өмгөөлөгч Л.Дашравдан,

хохирогч, иргэний нэхэмжлэгч “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн төлөөлөгч Д.Төгсбаяр,

иргэний хариуцагч “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн төлөөлөгч Н.Энхтэмүүлэн,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 2020/ШЗ/968 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Баярхүү, Т.Оргил-Очир нарын хамтран бичсэн 2020 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 31 дугаартай эсэргүүцлээр Н.М, Б.Ш, Ч.О нарт холбогдох эрүүгийн 201701000089 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. ................., 19...... оны ......... дугаар сарын ...............-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ .............. ажилтай байсан, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ...................... тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ХП82100711/;

2. ..............., 19............ оны ....дугаар сарын .....-ны өдөр Төв аймгийн Лүн суманд төрсөн, 62 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Олон улсын хуульч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ ..................... ажиллаж байсан, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, зээгийн хамт ........... дүүргийн 6 дугаар хороо, ............ дугаар хороолол, 4..........дугаар байрны 4 тоотод оршин суух бүртгэлтэй боловч ........... аймгийн .............. сумын 2 дугаар хороолол, 8 дугаар байрны 12 тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, /РД:............../;

3. ..............., 19.......... оны .... дугаар сарын ......-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ ................. ажиллаж байсан, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг, “Маршал таун” хотхоны 111 дүгээр байрны 17 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:........................./;

      Н.М нь нийтийн албан тушаалтнаар буюу Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж:

Монгол банкин дахь Хөгжлийн банкны харилцах дансанд хүү тооцогдохгүй хэлбэрээр байршиж, татан төвлөрүүлэх боломж бүхий хангалттай эх үүсвэр мөнгөн хөрөнгө байршиж байхад түүнийг эргүүлэн татаж эдийн засгийн эргэлтэнд оруулалгүй, харин “ХААН” банк, “Худалдаа хөгжлийн” банк, “Капитал” банк, “Голомт” банк, “Чингис Хаан” банк, “Капитрон” банк, “Төрийн” банк, “Хас” банк, “Үндэсний хөрөнгө оруулалтын” банк, “Улаанбаатар хотын” банкинд хүүтэйгээр байршиж байсан мөнгөн хөрөнгийн эх үүсвэрийг 2013 оны 9 дүгээр сарын 5-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 5-ны өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр 102 удаа буцаан татах шийдвэрийг бие даан гаргаж, ашгийн төлөө хуулийн этгээдийн үндсэн зорилгыг зөрчсөн буюу 2011 оны 2 дугаар сарын 10-ны өдөр баталсан “Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хууль”-ийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг “...ашгийн төлөө төрийн өмчит хуулийн этгээд байна...” гэснийг,

мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3 дахь хэсэг “ашигтай ажиллах”, 19 дүгээр зүйлийн 19.5.8 дахь хэсэг “төлөөлөн удирдах зөвлөлийн саналыг үндэслэн хувь нийлүүлэгчдийн   хурлаас  зөвшөөрсний  дагуу  Хөгжлийн   банкны   хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлж, чөлөөтэй мөнгөн хөрөнгийг зах зээлд хөрвөх чадвартай, өндөр зэрэглэлийн санхүүгийн хэрэгсэлд үр өгөөжтэй байршуулах...” гэснийг,

Засгийн газрын 2011 оны 151 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Монгол Улсын Хөгжлийн банкны дүрэм”-ийн 5.1.3 “байршиж байгаа чөлөөтэй мөнгөн хөрөнгийг бусад санхүүгийн байгууллагаар дамжуулан зах зээлд хөрвөх өндөр чадвартай санхүүгийн хэрэгсэлд зохистой, үр өгөөжтэй байршуулах”  гэснийг,

мөн дүрмийн 10.8-т “...гүйцэтгэх удирдлага нь Хөгжлийн банкны үйл ажиллагаатай холбоотой аливаа асуудлыг хамтын удирдлагын зарчмаар шийдвэрлэнэ...” гэснийг,

Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 32 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын ажлын байрны тодорхойлолт”-ын 3.1-ийн 15-т “Төлөөлөн удирдах зөвлөлийн саналыг үндэслэн Хувь нийлүүлэгчдийн хурлаас зөвшөөрсний дагуу банкны хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэх, чөлөөтэй мөнгөн хөрөнгийг зах зээлд хөрвөх чадвартай, өндөр зэрэглэлийн санхүүгийн хэрэгсэлд үр өгөөжтэй байршуулах” гэснийг,

Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Ш, гүйцэтгэх захирал Н.М нарын хооронд байгуулсан 2013 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн 13/50 дугаартай “Хөлсөөр ажиллах гэрээ”-ний 3.2.1-т “гүйцэтгэх захирал нь батлагдсан бизнес төлөвлөгөөний биелэлтийг хангах, ашиг орлогыг нэмэгдүүлэхийн тулд банкийг бизнесийн зохистой, зөв, оновчтой удирдлагаар хангаж... ажиллах үндсэн үүрэгтэй” гэснийг,

мөн гэрээний 5.2.1-т “Банкинд аливаа хохирол учруулахгүйгээр ажил үүргээ гүйцэтгэнэ...” гэснийг,

   Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2012 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 40 дугаартай тогтоолын хавсралтаар батлагдсан “Актив,   пассивын  удирдлагын  бодлого”-ын 4.2.2-ын 7-т  “Эх үүсвэрийн  чөлөөт үлдэгдлийг ...төлбөрийн чадвар өндөртэй системийн хэмжээний дотоодын арилжааны банкуудад төвлөрлийн эрсдэлийг бууруулах, өрсөлдөөнт зарчим баримтлах замаар 1 жилээс бага хугацаагаар үр ашигтай байршуулах...” гэснийг,

Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын 2012 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн А46 дугаартай тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Гүйцэтгэх захирлын ажлын байрны тодорхойлолт”-ын 1.2.1-ийн 16 “Төлөөлөн удирдах зөвлөлийн саналыг үндэслэн Хувь нийлүүлэгчдийн хурлаас зөвшөөрсний дагуу банкны хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэх, чөлөөтэй мөнгөн хөрөнгийг зах зээлд хөрвөх чадвартай, өндөр зэрэглэлийн санхүүгийн хэрэгсэлд үр өгөөжтэй байршуулах...” гэснийг тус тус зөрчин:

-Албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг зорилгод ашиглаж, хийх ёсгүй үйлдлийг хийсэн буюу ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг “төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд” болох Хөгжлийн банкны удирдах албан тушаалтан Н.М нь дээр дурдсан хууль, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журмыг зөрчсөн үйлдэл, үйл ажиллагааны улмаас Хөгжлийн банкинд нийт 3.653.839.974.78 (гурван тэрбум зургаан зуун тавин гурван сая найман зуун гучин есөн мянга есөн зуун далан дөрвөн төгрөг далан найман мөнгө) төгрөгийн “их хэмжээний” хохирол учруулсан;

-Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2014 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 52 дугаартай тогтоолд “Мон Лаа” ХХК-ийн хэрэгжүүлж  буй төмрийн хүдрийг нойтон аргаар баяжуулах үйлдвэрийн төслийн санхүүжилтэд зориулж 3.000.000 ам.доллартой тэнцэх хэмжээний төгрөгийн зээлийг бусад 9 нөхцөл хангагдсаны үндсэн дээр гэрээ байгуулан олгохыг гүйцэтгэх захирал Н.Мад зөвшөөрсөн байхад эдгээр нөхцөлийн 4 дэх хэсэгт заасан буюу “Элстэйн төмрийн хүдрийн уурхайд нойтон баяжуулах үйлдвэр байгуулах техник эдийн засгийн үндэслэлийг эцсийн байдлаар авах” гэсэн нөхцөл хангагдаагүй байхад:

Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт заасан “Хөгжлийн банкнаас олгох зээл нь дараах шаардлагыг хангасан байна”, үүнд: 8.3.2-д заасан “Зөвхөн мэргэжлийн шинжилгээ, үнэлгээний дүгнэлтэнд үндэслэсэн байх” гэснийг,

Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан “Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрт тавигдах шаардлага”, үүнд: 10 дугаар зүйлийн 10.1.2-д заасан “Төсөл, хөтөлбөрийн зураг төсөл, төсөв, техник эдийн засгийн үнэлгээ хийгдсэн байх” гэснийг,

Монгол Улсын Хөгжлийн банкны “Зээлийн үйл ажиллагааны журам”-ын 7.2.4-т заасан “Төслийн техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөл нь бодитой эсэх, хэрэгжүүлэгч байгууллагын чадамж зэргийг нягталж, дүгнэлт өгнө” гэснийг,

Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Ш, гүйцэтгэх захирал Н.М нарын хооронд байгуулсан 2013 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн 13/50 дугаартай “Хөлсөөр ажиллах гэрээ”-ний 3.2.3-д заасан “Банкны ТУЗ-өөс өгсөн үүрэг даалгавар, тогтоол шийдвэрийн биелэлтийг хангах, тэдгээрийг дагаж мөрдүүлэх талаар нийт ажилтнуудад заавар, чиглэл, үүрэг, даалгавар өгч ажиллана” гэснийг,

мөн гэрээний 3.2.10-д заасан “Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хууль, дүрэм, хөдөлмөрийн харилцааг зохицуулсан дотоод журамд заасан бусад үүргийг биелүүлнэ” гэснийг тус тус зөрчин:

Албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг зорилгод ашиглаж, хийх ёсгүй үйлдлийг хийсэн буюу 2014 оны 8 дугаар сарын 5-ны өдөр 3-ТХ-ХО 2014-118 тоот “Зээлийн гэрээ”, мөн 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 3-ТО-ХО 2014-118-1 тоот “Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ” зэргийг “Мон Лаа” ХХК-тай байгуулан тус компанид 3.000.000 ам.доллартой тэнцэх жээний буюу 5.642.970.000 (таван тэрбум зургаан зуун дөчин хоёр сая есөн зуун далан мянга) төгрөгийн зээл олгох шийдвэр гаргаж,

“Мон Лаа” ХХК-ийн төлбөрийн даалгаврыг үндэслэн зээлийн гэрээний дагуу олгогдсон 5.642.970.000 төгрөгийг юаньд хөрвүүлэн тооцож, Монгол Улсын Хөгжлийн банкнаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Эрээн хотын “Шу Гуанг Жиа Гон /Шиа го/” /Shu Guang Jia Gong” Co.,Ltd /Qiao Go/ компанийн эзэмшлийн тус Улсын Тариалан банкны Эрээн хот дахь салбарын “Эгрикалчрал банк оф Чайна иннер Монголиа брэнч” /Agricultural bank of China Inner Mongolia branch/ 6228485056140417665 тоот данс pyy 2014 оны 8 дугаар сарын 14-ний өдөр 12.666.183.87 юань, 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 3.594.315.15 юань, 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 1.752.000 юанийг тус тус шилжүүлж, “Мон Лаа” ХХК-ийн ерөнхий захирал Х.Энхсайханд давуу байдал бий болгосны улмаас Монгол Улсын Хөгжлийн банкинд их хэмжээний хохирол учруулсан;

-яллагдагч Н.М нь нийтийн албан тушаалтнаар буюу Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Б.Ш, Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн байсан Ч.О нартай бүлэглэн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж:

Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын 2013 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн А-127 дугаартай тушаалаар батлагдсан “Монгол Улсын Хөгжлийн банкны хэрэгцээнд бараа, ажил үйлчилгээ худалдан авах журам”-ын 5.1.5 “50.000.001 төгрөгнөөс дээш өртөгтэй барааг худалдан авахдаа тендер шалгаруулалтын журмыг баримтлан гүйцэтгэгчийг сонгох ба гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг ТУЗ гаргана” гэснийг,

мөн журмын 38.1 “Банк нь бараа ажил үйлчилгээг худалдан авах ажиллагааг журмын дагуу зохион байгуулна” гэснийг,

мөн журмын 39.1.1 “Журамд заасны дагуу үнэлгээний хороо байгуулах” гэснийг,

мөн журмын 40.1 “Тендер шалгаруулах үйл ажиллагаатай холбогдуулан байнгын бус үйл ажиллагаатай үнэлгээний хороог тухайн тендер бүрт Гүйцэтгэх захирлын тушаалаар шинээр байгуулна” гэснийг,

мөн журмын 43.2.1 “Худалдан авах ажиллагааг зарлан мэдээлэхийн өмнө тендерийн баримт бичгийн төсөл”, 43.2.2 “Үнэлгээний дүгнэлт гарсны дараа гэрээ байгуулах эрх олгох тухай шийдвэрийн төсөл, гэрээний төсөл, үнэлгээний дүгнэлт, тендерийн нээлтийн тэмдэглэл зэргийг ТУЗ-д ирүүлнэ” гэснийг тус тус зөрчин,

Албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг зорилгод ашиглаж, хийх ёсгүй үйлдлийг хийсэн буюу тендер сонгон шалгаруулалт явуулахгүйгээр Худалдаа Хөгжлийн банкны төв барилгаас ажлын байр шууд худалдан авах тухай асуудлыг санаачлан 2015 оны 6 дугаар сарын 16, 18-ны өдрүүдэд Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн Удирдах Зөвлөлийн хуралд танилцуулж, тухайн Төлөөлөн Удирдах зөвлөлийн дарга Б.Ш, гишүүн байсан Ч.О нар нь Засгийн газрын 2015 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 30 дугаартай тогтоолоор Уул уурхайн яамны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга ТУЗ-ийн гишүүн байхаар тодорхой заасан байхад Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.4 “Төлөөлөн удирдах зөвлөлийн бүх гишүүдийн гуравны хоёроос доошгүй ирцтэйгээр хуралдуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ” гэснийг,

Монгол Улсын Хөгжлийн банкны дүрмийн 9.5 “Төлөөлөн Удирдах зөвлөлийн хурал нь гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь ирснээр хүчинтэйд тооцогдоно...” гэснийг тус тус зөрчин Ч.Ог Уул уурхайн яамны төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 29 дугаартай тушаалаар Төрийн жинхэнэ албанаас чөлөөлөгдөн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүний эрх зүйн чадамжгүй болсныг мэдсээр байж хуралдаанд оролцуулан 6 гишүүн оролцсон мэтээр хурлын ирцийг хууль бусаар бүрдүүлж 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 52 дугаартай Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Энхтайвны өргөн чөлөө 19 хаягт орших “Худалдаа хөгжлийн банк”-ны төв байрнаас ажлын байр худалдан авч, гэрээ байгуулах эрх олгосон тухай хууль бус бүрэлдэхүүнтэйгээр тогтоол гаргасны дагуу 2015 оны 7 дугаар сарын 6-ны өдөр “Худалдаа хөгжлийн банк”-тай “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах” гэрээг байгуулан тус банкны байрны нийт 22.644.126.746.85 төгрөгийн үнэлгээтэй 11, 12 дугаар давхрын 3240 м.кв талбай, В1 давхрын 10 ширхэг авто машины зогсоол зэргийг зах зээлийн ханшнаас өндөр үнээр буюу 27.598.081.637.2 төгрөгөөр худалдан авч, Худалдаа Хөгжлийн банкинд давуу байдал бий болгосны улмаас Монгол Улсын Хөгжлийн банкинд 27.598.081.637.2 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

Б.Ш нь нийтийн албан тушаалтнаар буюу Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн Удирдах Зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.М, Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн байсан Ч.О нартай бүлэглэн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж:

Н.М Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын 2013 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн А-127 дугаартай тушаалаар батлагдсан “Монгол Улсын Хөгжлийн банкны хэрэгцээнд бараа, ажил үйлчилгээ худалдан авах журам”-ын 5.1.5 “50.000.001 төгрөгөөс дээш өртөгтэй барааг худалдан авахдаа тендер шалгаруулалтын журмыг баримтлан гүйцэтгэгчийг сонгох ба гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг ТУЗ гаргана” гэснийг,

мөн журмын 38.1 “Банк нь бараа ажил үйлчилгээг худалдан авах ажиллагааг журмын дагуу зохион байгуулна” гэснийг,

мөн журмын 39.1.1 “Журамд заасны дагуу үнэлгээний хороо байгуулах” гэснийг,

мөн журмын 40.1 “Тендер шалгаруулах үйл ажиллагаатай холбогдуулан байнгын бус үйл ажиллагаатай үнэлгээний хороог тухайн тендер бүрт Гүйцэтгэх захирлын тушаалаар шинээр байгуулна” гэснийг,

мөн журмын 43.2.1 “Худалдан авах ажиллагааг зарлан мэдээлэхийн өмнө тендерийн баримт бичгийн төсөл”, 43.2.2 “Үнэлгээний дүгнэлт гарсны дараа гэрээ байгуулах эрх олгох тухай шийдвэрийн төсөл, гэрээний төсөл, үнэлгээний дүгнэлт, тендерийн нээлтийн тэмдэглэл зэргийг ТУЗ-д ирүүлнэ” гэснийг тус тус зөрчин,

тендер сонгон шалгаруулалт явуулахгүйгээр Худалдаа Хөгжлийн банкны төв барилгаас ажлын байр шууд худалдан авах тухай асуудлыг санаачлан 2015 оны 6 дугаар сарын 16, 18-ны өдрүүдэд Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах Зөвлөлийн хуралд танилцуулж,

Засгийн газрын 2015 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 30 дугаартай тогтоолоор Уул уурхайн яамны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга ТУЗ-ийн гишүүн байхаар тодорхой заасан байхад Ч.Ог Уул уурхайн яамны төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 29 дугаартай тушаалаар Төрийн жинхэнэ албанаас чөлөөлөгдсөн буюу Төлөөлөн удирдах Зөвлөлийн гишүүний эрх зүйн чадамжгүй болсон байсныг мэдсээр байж Ч.Отай Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.4 “Төлөөлөн удирдах зөвлөлийн бүх гишүүдийн гуравны хоёроос доошгүйн ирцтэйгээр хуралдуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ” гэснийг,

Монгол Улсын Хөгжлийн банкны дүрмийн 9.5 “Төлөөлөн Удирдах зөвлөлийн хурал нь гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь ирснээр хүчинтэйд тооцогдоно...” гэснийг тус тус зөрчин төлөөлөн удирдах зөвлөлийн 2015 оны 6 дугаар сарын 16, 18-ны өдрүүдийн хуралд оролцуулж, ирцийг хууль бусаар бүрдүүлэн 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 52 дугаартай Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Энхтайвны өргөн чөлөө 19 хаягт орших “Худалдаа хөгжлийн банк”-ны төв байрнаас ажлын байр худалдан авч, гэрээ байгуулах эрх олгосон тухай хууль бус бүрэлдэхүүнтэйгээр тогтоол гаргаж 2015 оны 7 дугаар сарын 6-ны өдөр “Монгол улсын Хөгжлийн банк”, “Худалдаа хөгжлийн банк” нар нь “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах” гэрээг байгуулан Худалдаа хөгжлийн банкны байрны нийт 22.644.126.746.85 төгрөгийн үнэлгээтэй 11, 12 дугаар давхрын 3240 м.кв талбай, В1 давхрын 10 ширхэг авто машины зогсоол зэргийг зах зээлийн ханшнаас өндөр үнээр буюу 27.598.081.637.2 төгрөгөөр худалдан авч, Худалдаа хөгжлийн банкинд давуу байдал бий болгосны улмаас Монгол Улсын Хөгжлийн банкинд 27.598.081.637.2 төгрөг буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт үйлдлийг удирдан зохион байгуулж хамтран гүйцэтгэсэн;

 мөн яллагдагч Б.Ш нь нийтийн албан тушаалтнаар буюу “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн тэргүүн дэд захирлаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж:

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн өмнөх ерөнхий захирлаар ажиллаж байсан Ц.Даваацэрэнгийн 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК /худалдагч/, “Эрдэнэт үйлдвэр” /худалдан авагч/ ХХК-иудын хооронд байгуулсан 2/260-16 дугаартай гэрээгээр 40, 80 мм-ийн хэмжээтэй ган бөөрөнцөгийн бэлдэцийг НӨАТ дүн ороогүй үнээр 1.799.999 төгрөгөөр худалдан авахаар урт хугацааны буюу 5 жилийн хугацаатай, гэрээний 4.1-д барааны үнэнд өөрчлөлт оруулахгүй, үнэ тогтвортой байхаар тусгасан байхад:

Албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг зорилгод ашиглаж, хийх ёсгүй үйлдлийг хийсэн буюу 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдөр дээрх №2/260-16 тоот гэрээнд “ам.долларын ханш өссөн” гэх шалтгаанаар нэмэлт, өөрчлөлт оруулан худалдан авч буй барааны үнийн дүнг 15 хувиар нэмж, нэг жилд нийлүүлэх барааны үнэ нь 39.599.999.835.9 төгрөг байсныг 45.539.999.811.29 төгрөг болгон үндэслэлгүйгээр их хэмжээгээр нэмэгдүүлж,

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захирал Х.Бадамсүрэнгийн нэрийн өмнөөс тус нэмэлт гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулан, өндөр үнээр ган бөөрөнцөгийн бэлдэц худалдан авч, “Кью Эс Си” ХХК болон “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-д давуу байдал бий болгосны улмаас “Эрдэнэт үйлдвэр” Төрийн өмчит үйлдвэрийн газарт 10.991.628.450 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

 

Ч.О нь Засгийн газрын 2015 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 30 дугаартай тогтоолоор Уул уурхайн яамны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга ТУЗ-ийн гишүүн байхаар тодорхой заасан байхад 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдөр тухайн Уул уурхайн яамны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын даргын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний эрх зүйн чадамжгүй болсон үедээ Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Б.Ш, Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.М нартай бүлэглэн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж:

Н.М Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын 2013 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн А-127 дугаартай тушаалаар батлагдсан “Монгол Улсын Хөгжлийн банкны хэрэгцээнд бараа, ажил үйлчилгээ худалдан авах журам”-ьн 5.1.5 “50.000.001 төгрөгнөөс дээш өртөгтэй барааг худалдан авахдаа тендер шалгаруулалтын журмыг баримтлан гүйцэтгэгчийг сонгох ба гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг ТУЗ гаргана” гэснийг,

мөн журмын 38.1 “Банк нь бараа ажил үйлчилгээг худалдан авах ажиллагааг журмын дагуу зохион байгуулна” гэснийг,

мөн журмын 39.1.1 “Журамд заасны дагуу үнэлгээний хороо байгуулах” гэснийг,

мөн журмын 40.1 “Тендер шалгаруулах үйл ажиллагаатай холбогдуулан байнгын бус үйл ажиллагаатай үнэлгээний хороог тухайн тендер бүрт Гүйцэтгэх захирлын тушаалаар шинээр байгуулна” гэснийг,

мөн журмын 43.2.1 “Худалдан авах ажиллагааг зарлан мэдээлэхийн өмнө тендерийн баримт бичгийн төсөл”, 43.2.2 “Үнэлгээний дүгнэлт гарсны дараа гэрээ байгуулах эрх олгох тухай шийдвэрийн төсөл, гэрээний төсөл, үнэлгээний дүгнэлт, тендерийн нээлтийн тэмдэглэл зэргийг ТУЗ-д ирүүлнэ” гэснийг тус тус зөрчин,

тендер сонгон шалгаруулалт явуулахгүйгээр Худалдаа Хөгжлийн банкны төв барилгаас ажлын байр шууд худалдан авах тухай асуудлыг санаачлан 2015 оны 6 дугаар сарын 16, 18-ны өдрүүдэд Монгол Улсын Хөгжпийн банкны Төлөөлөн Удирдах Зөвлөлийн хуралд танилцуулж,

Засгийн газрын 2015 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 30 дугаартай тогтоолоор Уул уурхайн яамны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга ТУЗ-ийн гишүүн байхаар тодорхой заасан байхад Ч.О нь Уул уурхайн яамны төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 29 дугаартай тушаалаар Төрийн жинхэнэ албанаас чөлөөлөгдсөн буюу Төлөөлөн удирдах Зөвлөлийн гишүүний эрх зүйн чадамжгүй болсон атлаа тухайн Төлөөлөн удирдах Зөвлөлийн дарга Б.Штай Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.4 “Төлөөлөн удирдах зөвлөлийн бүх гишүүдийн гуравны хоёроос доошгүй ирцтэйгээр хуралдуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ” гэснийг,

Монгол Улсын Хөгжлийн банкны дүрмийн 9.5 “Төлөөлөн Удирдах зөвлөлийн хурал нь гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь ирснээр хүчинтэйд тооцогдоно...” гэснийг тус тус зөрчин төлөөлөн удирдах зөвлөлийн 2015 оны 6 дугаар сарын 16, 18-ны өдрүүдийн хуралд биечлэн оролцож, ирцийг хууль бусаар бүрдүүлсэн, улмаар хурлаар хэлэлцсэн хууль бус худалдан авалтыг дэмжиж, 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 52 дугаартай Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Энхтайвны өргөн чөлөө 19 хаягт орших “Худалдаа хөгжлийн банк”-ны төв байрнаас ажлын байр худалдан авч, гэрээ байгуулах эрх олгосон тухай хууль бус бүрэлдэхүүнтэйгээр тогтоол гаргахад оролцсон үйлдлээрээ:

2015 оны 7 дугаар сарын 6-ны өдөр “Монгол улсын Хөгжлийн банк”, “Худалдаа хөгжлийн банк”-иуд нь “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах” гэрээг байгуулан Худалдаа хөгжлийн банкны байрны нийт 22.644.126.746.85 төгрөгийн үнэлгээтэй 11, 12 дугаар давхрын 3240 м.кв талбай, В1 давхрын 10 ширхэг авто машины зогсоол зэргийг зах зээлийн ханшнаас өндөр үнээр буюу 27.598.081.637.2 төгрөгөөр худалдан авч, Худалдаа хөгжлийн банкинд давуу байдал бий болгосны улмаас Монгол Улсын Хөгжлийн банкинд 27.598.081.637.2 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт үйлдлийг хамтран гүйцэтгэсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Н.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Б.Шын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Ч.Огийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Яллагдагч Н.Мыг Хөгжлийн банк дахь чөлөөт мөнгөн хөрөнгийг арилжааны банкинд хугацаагүй байршуулсныг буцаан татах шаардлагагагүй байхад 102 мөнгөн хадагаламжийг хугацааны өмнө буцаан татсан асуудлын талаар дараах нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай. Тухайлбал, Актив-Пассивын хороогоор Хөгжлийн банк дахь мөнгөн хөрөнгийг арилжааны банкуудад байршуулах, татахтай холбоотой асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байдаг бөгөөд хадгаламж буцаан дуудсан гэх асуудлаар банкны Актив-Пассивын удирдлагын хорооны долоон хүний бүрэлдэхүүнтэй хурлын хамтын шийдвэр гарсан байна. Гэтэл 2019 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 283 дугаар шүүгчийн захирамжаар арилжааны банкинд байршуулсан хадгаламжийг буцаан дуудах шийдвэр гарсан нөхцөл байдал, хамтын шийдвэрийн үндэслэл болсон Актив-Пассивын удирдлагын хорооны хурлын танилцуулгуудыг Хөгжлийн банкнаас гаргуулаагүй, энэ талаархи ажиллагаа огт хийгдээгүйг дурдсан байхад мөрдөн байцаалт, прокурорын шатанд уг ажиллагааг хийгээгүй байна. Учир нь, дээрх баримтуудыг Хөгжлийн банкнаас гаргуулснаар хорооны эрх бүхий албан тушаалтнууд хамтын шийдвэр гаргахдаа холбогдох хууль тогтоомжид заасан эрх, үүргээ хэрэгжүүлсэн эсэх, тухайн хадгаламжийг хугацаанаас өмнө буцаан дуудсан үйл ажиллагаа нь хууль, гэрээ, хэлцлээр хүлээсэн төлбөрийн үүргээ биелүүлэх зорилготой байсан эсэх, банкийг эрсдэлээс хамгаалах зорилготой байсан эсэх, валютын ханшийн өсөлт, бууралтын эрсдэлээс хамгаалсан эсэх зэрэг асуудлууд тодорхойлогдоно. Дээрх асуудлын талаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 518 дугаартай магадлалаар “...хадгаламж буцаан татсан 102 удаагийн үйлдэл тус бүрийг яллах дүгнэлтэд оруулж, ингэхдээ хадгаламжийн хэмжээ, буцаан татсаны улмаас хэдий хэмжээний хохирол учирсан, хадгаламжийг буцаан татах шалтгаан нөхцөл байсан эсэх зэргийг тодорхой дүгнэн, яллах дүгнэлт үйлдвэл зохино” гэж дүгнэсэн байтал уг ажиллагааг хийгээгүй байна.

Мөн “Мон-Лаа” ХХК-д олгосон зээлийг Засгийн газрын тогтоолууд, Улсын их хурлын Эдийн засгийн байнгын хорооны албан ёсны шийдвэрт үндэслэж олгосон эсэх, “Мон-Лаа” ХХК-иас уурхай ашиглах ТЭЗҮ, нойтон баяжуулах үйлдвэрийн ТЭЗҮ-ийг эцэслэж авах санаачлагыг банкны гүйцэтгэх удирдлагаас санаачилсан эсэх талаархи холбогдох баримтуудыг гаргуулан авч шалгах ажиллагааг хийгээгүй байна. Үүний тулд Улсын Их хурлын байнгын хороодын ажлын хэсэг томилсон тогтоол, ажлын хэсэгт гаргаж өгсөн “Мон-Лаа” компанийн зээлийн мэдээлэл, ажлын хэсгээс байнгын хороонд хийсэн танилцуулга материалыг гаргуулж авах, Хөгжлийн банкнаас Зээлийн хорооны хурлын дэлгэрэнгүй протокол, танилцуулга, ТУЗ-ийн хуралд Зээлийн хорооноос гаргаж өгсөн танилцуулгыг гаргуулан авч шалгах нь зүйтэй.

Монгол Улсын Хөгжлийн банкинд ажлын байр худалдан авч 27.598.081.637.2 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан асуудлын тухайд тухайн барилга нь хотын төвийн А+ зэрэглэлтэй бүсэд байршилтай эсэх, банкны үйл ажиллагаа явуулах стандарт шаардлага хангасан байр мөн эсэх, шинжээчид дүгнэлт гаргахдаа А+ бүсэд байршилтай, тухайн объекттой харьцуулах боломжтой байруудыг сонгон дүгнэлт гаргасан эсэх, хотын төвийн А+ бүсэд байрлах байруудаас сонгон шалгаруулж, ТУЗ-өөс томилсон гүйцэтгэх удирдлагын гишүүдээс бүрдсэн Гүйцэтгэх удирдлагын хорооноос Худалдаа хөгжлийн банкны 2 давхрыг худалдан авах шийдвэр гаргасан эсэх, уг шийдвэрийг гаргах, худалдан авах гэрээг хэн хэн байгуулсан эсэх зэргийг тодруулах шаардлагатай.

Мөн оффисын байрыг худалдан авсны улмаас Хөгжлийн банкинд хохирол учирсан бол уг хохирлыг Хөгжлийн банк хэрхэн тодорхойлдог эсэх болон хохирлыг хүлээн зөвшөөрч банк санхүүгийн тайланд тусгасан буюу аудитлагдсан санхүүгийн тайлан, мөн “Макс Тауэр” барилгыг хэдэн төгрөгөөр түрээсэлдэг байсан эсэхтэй холбоотой баримтуудыг хэрэгт хавсаргах нь зүйтэй. Худалдаа хөгжлийн банкны барилгаас худалдан авалт хийх ТУЗ-ийн хуралдаанд 6 гишүүн оролцсон байх ба хамтын шийдвэр гаргасан албан тушаалтнуудаас ТУЗ-ийн дарга Б.Ш, ТУЗ-ийн гишүүн Ч.О, гүйцэтгэх захирал Н.М нарт холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна. Гэтэл хамтын шийдвэр гаргахад оролцож гарын үсэг зурж баталгаажуулсан 4 гишүүний үйлдэлд ямар ажиллагаа хийсэн нь тодорхой бус байна.

 Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-т “Хөгжлийн банкны эрх барих байгууллага нь Хувь нийлүүлэгчдийн хурал байна”, 16.2-т “Хөгжлийн банкны хувь нийлүүлэгч нь Монгол Улсын Засгийн газар байх бөгөөд Хувь нийлүүлэгчдийн хурлын бүрэн эрх хэрэгжүүлнэ”, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т “Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүнийг Засгийн газар томилж, чөлөөлнө” гэж, мөн хуулийн 22 дугаар зүйлд “Засгийн газрын бүрэн эрхийг тогтоохдоо хуулийн 22.1.10-т “Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг 3 хүртэл жилийн хугацаагаар томилох, бүрэн эрхийг нь хугацаанаас нь өмнө дуусгавар болгох, чөлөөлөх”, Монгол Улсын 2011 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д “Компанийн эрх барих дээд байгууллага нь хувьцаа эзэмшигчдийн хурал байна”, мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.7-д “Хувьцаа эзэмшигчдийн хурал нь Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг сонгох, бүрэн эрхийг нь хугацаанаас нь өмнө дуусгавар болгох эрхтэй”, Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 151 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Монгол Улсын Хөгжлийн банкны дүрэм”-ийн “Хөгжлийн банкны үүсгэн байгуулагч буюу хувь нийлүүлэгч нь Монгол Улсын Засгийн газар байна”, мөн дүрмийн 8.4-т “...Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх асуудлыг нэр дэвшүүлэлтийн дэд хорооны саналаар хувь нийлүүлэгчдийн хурал шийдвэрлэнэ” гэж тус тус заасны дагуу хуралдаанд оролцсон Ч.Огийн хувьд ТУЗ-ийн гишүүний эрх зүйн чадамжгүй гэдгийг хэрхэн тодорхойлж байгаа, хуульд заасан эрх, үүрэг нь хэрэгжиж байсан эсэх, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн шийдвэр гарснаар гишүүний эрх дуусгавар болсон эсэхийг тодруулж хэрэгт хавсаргавал зохино.

Мөн Хөгжлийн банкны дүрэмд зааснаар Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүний эрх, чиг үүргийг тодруулах, Б.Шын зүгээс ТУЗ-ийн гишүүдэд хэрхэн нөлөөлж чиг үүрэг өгсөн, хурлын шийдвэрт нөлөөлсөн үйлдэл гаргасан эсэхийг тодруулах нь зүйтэй.

Яллагдагч  Б.Шыг Хөгжлийн банкны ТУЗ-ын даргаар ажиллаж байхдаа буюу хийх ёсгүй үйлдлийг хийхдээ албан тушаалын эрх мэдлийг өөрийн хувийн ашиг сонирхолоо гүйцэлдүүлэх зорилгод ашигласан асуудлын талаар дараах нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай. Үүний тулд “Эрдэнэт Үйлдвэр” ХХК-д ган бөөрөнцөгийн бэлдэц нийлүүлэх талаар албан бичиг албан ёсоор ирсэн эсэх, албан бичиг ирсэн бол хэрхэн шийдсэн, Ган бөөрөнцөгийн бэлдэц нийлүүлэх талаар хэн хэн ямар нөхцөлтэй гэрээ, хэлцэл байгуулсан, гэрээний заалтууд бодитойгоор хэрэгжсэн эсэх, гэрээний үнээр хичнээн хэмжээний бэлдэц нийлүүлсэн эсхүл нийлүүлэлт хийгдээгүй эсэх, гэрээнд заасан төлбөр хэзээнээс төлөгдөж эхэлсэн, хичнээн хэмжээний төгрөгийг яаж төлсөн эсэхийг гэрээ тус бүрээр шалгаж тодруулах, Ган бөөрөнцөгийн бэлдэцийн үнэ өсөлт ямар шалтгаанаас болж үндсэн гэрээнд заасан үнээр нийлэгдээгүй, нэмэлт гэрээ байгуулах шалтгаан нөхцөл, “Эрдэнэт Үйлдвэр” ХХК-д ган бөөрөнцөгийн бэлдэцийн үнэ өсгөх талаар мэдэгдсэн эсэх, “Эрдэнэт Үйлдвэр” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтан ган бөөрөнцөгийн бэлдэцийг нэмэгдүүлсэн үнээр худалдаж авахыг зөвшөөрсөн эсэх зэргийг шалгах нь зүйтэй. Ган бөөрөнцөгийн бэлдэц нийлүүлэх үеийн “Эрдэнэт Үйлдвэр” ХХК-ийн санхүүгийн тайлан, ган бөөрөнцөгийн бэлдэц худалдан авах гэрээнүүд, импортоор худалдан авахтай холбоотой бичиг баримтуудыг хэрэгт хавсаргах нь зүйтэй гэж үзэн Н.М, Б.Ш, Ч.О нарт холбогдох эрүүгийн хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцааж, хэрэг прокурорт очтол яллагдагч Н.М, Б.Ш, Ч.О нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор Б.Баярхүү бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд талуудын гаргасан хүсэлт, гомдлоор эсхүл шүүгч өөрийн санаачилгаар нийт 17 асуудлыг хэлэлцэхээр хуульчилсан байх бөгөөд анхан шатны шүүх хуралдааныг явуулаагүй буюу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хянан хэлэлцээгүй атлаа тус урьдчилсан хэлэлцүүлгээр нотлох баримтад шууд үнэлэлт, дүгнэлт өгч мөрдөн шалгах ажиллагаа дутуу гэж дүгнэн хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна. Түүнчлэн дээрх шүүгчийн захирамжид заасан мөрдөн шалгах ажиллагааг мөрдөн байцаалтын шатанд хийж гүйцэтгэсэн, энэ талаар холбогдох баримтууд хэрэгт цугларсан бөгөөд анхан шатны шүүх хуралдаанаар нотлох баримтуудыг шинжлэн судалж, яллагдагч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг хянан хэлэлцэж эцэслэн шийдвэрлэх бүрэн боломжтой. Тодруулбал:

1. Яллагдагч Н.Мыг Хөгжлийн банк дахь чөлөөт мөнгөн хөрөнгийг арилжааны банкинд хугацаагүй байршуулсныг буцаан татах шаардлагагүй байхад 102 мөнгөн хадгаламжийг хугацааны өмнө буцаан татсан асуудлын талаар дараах нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай. Тухайлбал, Актив-Пассивын хороогоор Хөгжлийн банк дахь мөнгөн хөрөнгийг арилжааны банкуудад байршуулах, татахтай холбоотой асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байдаг бөгөөд хадгаламж буцаан дуудсан гэх асуудлаар банкны Актив-Пассивын удирдлагын хорооны долоон хүний бүрэлдэхүүнтэй хурлын хамтын шийдвэр гарсан байна. Гэтэл 2019 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 283 дугаар шүүгчийн захирамжаар арилжааны банкинд байршуулсан хадгаламжийг буцаан дуудах шийдвэр гарсан нөхцөл байдал, хамтын шийдвэрийн үндэслэл болсон Актив-Пассивын удирдлагын хорооны хурлын танилцуулгуудыг Хөгжлийн банкнаас гаргуулаагүй. Энэ талаарх ажиллагаа огт хийгдээгүйг дурдсан байхад мөрдөн байцаалт, прокурорын шатанд уг ажиллагааг хийгээгүй талаар дурдсаныг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгчийн зүгээс 2019 оны 8 дугаар сарын 7-ны өдөр хэргийн материалд үзлэг хийж, хэрэгт Хөгжлийн банкны Актив-Пассивын удирдлагын хорооны хурлын шийдвэр, танилцуулгууд хавсаргагдсаныг тогтоосон тухай мөрдөгчийн тэмдэглэл 39 дүгээр хавтас хэргийн 1-2 дугаар хуудсанд, мөн Хөгжлийн банкнаас 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 4/968 дугаартай албан бичгээр ирүүлсэн Актив-Пассивын удирдлагын хорооны хурлын зарим шийдвэрүүдийн хувь, түүнд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл 39 дүгээр хавтас хэргийн 5-10 дугаар хуудсанд тус тус авагдсан. Түүнчлэн шинжээч Ж.Жанилгаан, Ц.Оюунтуул, Б.Цэрэндэжид, Х.Билгүүн, Ж.Цэдэндамба нарын бүрэлдэхүүнтэй гаргасан 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 226 дугаартай шинжээчийн дүгнэлт, түүний хавсралтууд /19хх 106-138/, шинжээч Ж.Жанилгааны мэдүүлэг /39хх 98-100/, хохирогчийн төлөөлөгч Д.Эрдэнэбилэг, гэрч О.Батбаатар, М.Бат-Өлзий, Н.Бадрал, А.Хүчитбаатар, С.Сандагдорж, Т.Оюунчимэг, Г.Одонтуул нарын мэдүүлгүүд болон бичгийн бусад нотлох баримтуудаар 2013 оны 9 дүгээр сарын 5-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 5-ны өдөр хүртэлх хугацаанд арилжааны банкуудад гэрээний дагуу байршуулсан хугацаатай хадгаламжийн хугацаа дууссан буюу хадгаламжийг татаж авах боломжтой байхад хугацаа дуусаагүй хадгаламжийн гэрээг цуцалж буцаан дуудсан нийт 257 хадгаламж байгаагаас 102 ширхэг хадгаламжийн гэрээг цуцалж бүхэл болон хэсэгчилсэн дүнгээр буцаан дуудсан. Мөнгөн хадгаламжуудыг эргүүлэн татах өдөр Монгол Улсын Хөгжлийн банкны Монгол банк дахь харилцах дансанд хүүгийн орлого олдоггүй мөнгөн хөрөнгө байршиж байсан, Хөгжлийн банкны касс дахь бэлэн мөнгө, тухайн өдөр ашиглах боломжтой байсан хугацаа дууссан хадгаламж зэрэг нь тухайн өдөр олгосон зээлийн дүн болон гадаад гүйлгээний дүнгээс их хэмжээтэй байсан учир 102 ширхэг мөнгөн хадгаламжийг хугацааны өмнө татах шаардлагагүй байсан бөгөөд буцаан дуудах шаардлагагүй байсан 102 хадгаламжийн гэрээг хугацааны өмнө буцаан дуудсаны улмаас Монгол Улсын Хөгжлийн банкинд 3.653.839.974.78 төгрөгийн хохирол учруулсан болохыг тогтоосон. Дээрх шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан буцаан дуудсан 102 ширхэг хадгаламж нь Монгол Улсын Хөгжлийн банкны Актив-Пассивын удирдлагын хорооны эчнээ болон эчнээ бус хурлын ямар нэгэн тэмдэглэлгүй, энэ талаар шийдвэр, танилцуулга гаргалгүйгээр буцаан дуудсан үйл баримт нотлогдсон. Иймд шүүгчийн захирамжид “...2019 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 283 дугаар шүүгчийн захирамжаар арилжааны банкинд байршуулсан хадгаламжийг буцаан дуудах шийдвэр гарсан нөхцөл байдал, хамтын шийдвэрийн үндэслэл болсон Актив- Пассивын удирдлагын хорооны хурлын танилцуулгуудыг Хөгжлийн банкнаас гаргуулаагүй, энэ талаарх ажиллагаа огт хийгдээгүй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

2. Шүүгчийн захирамжид “Мон-Лаа” ХХК-д олгосон зээлийг Засгийн газрын тогтоолууд, Улсын Их хурлын Эдийн засгийн байнгын хорооны албан ёсны шийдвэрт үндэслэж олгосон эсэх, “Мон-Лаа” ХХК-иас уурхай ашиглах ТЭЗҮ, нойтон баяжуулах үйлдвэрийн ТЭЗҮ-ийг эцэслэж авах санаачлагыг банкны гүйцэтгэх удирдлагаас санаачилсан эсэх талаархи холбогдох баримтуудыг гаргуулан авч шалгах ажиллагааг хийгээгүй байна. Үүний тулд Улсын Их хурлын байнгын хороодын ажлын хэсэг томилсон тогтоол, ажлын хэсэгт гаргаж өгсөн “Мон-Лаа” компанийн зээлийн мэдээлэл, ажлын хэсгээс байнгын хороонд хийсэн танилцуулга материалыг гаргуулж авах, Хөгжлийн банкнаас Зээлийн хорооны хурлын дэлгэрэнгүй протокол, танилцуулга, ТУЗ-ийн хуралд Зээлийн хорооноос гаргаж өгсөн танилцуулгыг гаргуулан авч шалгах нь зүйтэй...” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь, Монгол Улсын Хөгжлийн банкнаас “Мон-Лаа” ХХК-д олгосон зээлийн хувьд мөрдөн шалгах ажиллагааны явцад Засгийн газрын 2013 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 256 дугаартай тогтоол /39хх 104-106/, Хөгжлийн банкнаас гаргуулсан “Мон-Лаа” ХХК-д олгосон зээлтэй холбоотой баримт бичгүүд /39хх 110-172/, Хөгжлийн банкны Зээлийн хорооны 2014 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн хурлын шийдвэр /20хх 44/, Хөгжлийн банкны Эрсдэлийн удирдлагын газрын 2014 оны 7 дугаар сарын 8-ны өдөр болон 23-ны өдрийн дүгнэлт, санал, зөвлөмж /20хх 54-55/, Хөгжлийн банк болон “Мон-Лаа” ХХК хоёрын хооронд 2014 оны 8 дугаар сарын 5-ны өдөр байгуулсан 3-ТХ-ХО 2014-118 тоот зээлийн гэрээ, 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 3-ТХ-ХО 2014-118-1 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ, барьцааны гэрээ, барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ /20хх 73-80/, Зээлийн гүйлгээ хийх шийдвэр, харилцах данснаас гүйлгээ хийх шийдвэр, валют арилжааны хэлцэл /20хх 100-105/, Хөгжлийн банкны Зээлийн хорооны хурлын 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн №2015/87 дугаартай шийдвэр, Эрсдэлийн удирдлагын газрын 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн №1/15/107 тоот санал, дүгнэлт /20хх 137-141/, Хөгжлийн банкны Эрсдэлийн удирдлагын газрын 2016 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 1/16/090 дугаартай эрсдэлийн дүгнэлт /20хх 142-146/ зэрэг бичгийн бусад нотлох баримтууд хавтас хэрэгт цугларч, дээрх захирамжид заасан ажиллагааг хийж гүйцэтгэсэн байна. Дээрх баримтуудаар банкны зүгээс зээлийг олгохдоо Засгийн газрын тогтоолууд болон бусад албан ёсны шийдвэрүүдийг үндэслэсэн бөгөөд харин Монгол улсын Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2014 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 52 дугаартай тогтоолд “...“Мон-Лаа” ХХК-ийн хэрэгжүүлж буй төмрийн хүдрийг нойтон аргаар баяжуулах үйлдвэрийн төслийн санхүүжилтэд зориулж 3.000.000 ам.доллартой тэнцэх хэмжээний төгрөгийн зээлийг бусад 9 нөхцөл хангагдсаны үндсэн дээр гэрээ байгуулан олгохыг гүйцэтгэх захирал Н.Мад зөвшөөрсөн...” байхад эдгээр нөхцлийн 4 дэх хэсэгт заасан буюу “Элстэйн төмрийн хүдрийн уурхайд нойтон баяжуулах үйлдвэр байгуулах техник эдийн засгийн үндэслэлийг эцсийн байдлаар авах” гэсэн нөхцөл хангагдаагүй байхад гүйцэтгэх захирал Н.М зээлийг “Мон-Лаа” ХХК-д олгож шийдвэрлэсэн үйл баримт нотлогджээ.

3. Захирамжид Монгол Улсын Хөгжлийн банкинд ажлын байр худалдан авч 27.598.081.637.2 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан асуудлын тухайд, тухайн барилга нь хотын төвийн А+ зэрэглэлтэй бүсэд байршилтай эсэх, банкны үйл ажиллагаа явуулах стандарт шаардлага хангасан байр мөн эсэх, шинжээчид дүгнэлт гаргахдаа А+ бүсэд байршилтай, тухайн объекттой харьцуулах боломжтой байруудыг сонгон дүгнэлт гаргасан эсэх, хотын төвийн А+ бүсэд байрлах байруудаас сонгон шалгаруулж, ТУЗ-өөс томилсон гүйцэтгэх удирдлагын гишүүдээс бүрдсэн Гүйцэтгэх удирдлагын хорооноос Худалдаа хөгжлийн банкны 2 давхрыг худалдан авах шийдвэр гаргасан эсэх, уг шийдвэрийг гаргах, худалдан авах гэрээг хэн хэн байгуулсан эсэх зэргийг тодруулах шаардлагатай гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь, тухайн барилга нь хотын төвийн А+ зэрэглэлтэй бүсэд байршилтай эсэх, банкны үйл ажиллагаа явуулах стандарт шаардлага хангасан байр мөн эсэх, зах зээлийн үнэлгээг тогтоох зорилгоор дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилж дүгнэлт /15хх 196-250, 16хх 1-25/ гаргуулсан ба шинжээчид А+ бүсэд байршилтай, тухайн объекттой харьцуулах боломжтой байруудыг сонгох замаар дүгнэлтийг гаргасан. Түүнчлэн хавтас хэрэгт авагдсан Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 52 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” тогтоол, хуралдааны тэмдэглэл, тогтоолын төсөл /6хх 30-32/, Монгол Улсын Хөгжлийн банк болон Худалдаа хөгжлийн банк хооронд 2015 оны 7 дугаар сарын 6-ны өдөр байгуулсан ХБГХ/163/2015 2/341 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах” тухай гэрээ, түүний хавсралт /6хх 33-42/, Монгол улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн А-103 дугаартай “Ажлын хэсэг байгуулах тухай” тушаал, гүйцэтгэх удирдлагын хорооны хуралд ажлын хэсгээс танилцуулсан талаарх холбогдох баримтууд /6хх 79-140/, гэрч нарын мэдүүлгүүд зэрэг бичгийн бусад нотлох баримтуудаар Худалдаа хөгжлийн банкны 2 давхрыг худалдан авах шийдвэрийг хэн хэрхэн гаргасан болох, уг шийдвэрийг гаргах, худалдан авах гэрээг хэн хэн байгуулсан нөхцөл байдал тодорхой нотлогдсон байх тул энэ талаар дахин мөрдөн шалгах ажиллагаа явуулах үндэслэлгүй байна.

4. Хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтас хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар Засгийн газрын 2015 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 30 дугаартай тогтоолоор Уул уурхайн яамны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга ТУЗ-ийн гишүүн байхаар тодорхой заасан байхад Ч.О нь Уул уурхайн яамны төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 29 дугаартай тушаал /6хх 182/-аар Уул уурхайн яамны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын даргын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж, улмаар Хөгжлийн банкны Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүний эрх зүйн чадамжгүй болсон атлаа Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.4-т “Төлөөлөн удирдах зөвлөлийн бүх гишүүдийн гуравны хоёроос доошгүй ирцтэйгээр хуралдуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ” гэснийг, Монгол Улсын Хөгжлийн банкны дүрмийн 9.5-д “Төлөөлөн Удирдах зөвлөлийн хурал нь гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь ирснээр хүчинтэйд тооцогдоно...” гэснийг тус тус зөрчин Төлөөлөн удирдах зөвлөлийн 2015 оны 6 дугаар сарын 16, 18-ны өдрүүдийн хуралд биечлэн оролцож, ирцийг хууль бусаар бүрдүүлсэн, улмаар хурлаар хэлэлцсэн хууль бус худалдан авалтыг дэмжиж, 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 52 дугаартай Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө 19 хаягт орших “Худалдаа хөгжлийн банк”-ны төв байрнаас ажлын байр худалдан авч, гэрээ байгуулах эрх олгосон тухай хууль бус бүрэлдэхүүнтэйгээр тогтоол гаргахад оролцсон үйлдлээрээ 2015 оны 7 дугаар сарын 6-ны өдөр “Монгол Улсын Хөгжлийн банк”, “Худалдаа хөгжлийн банк” нар нь “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах” гэрээг байгуулан Худалдаа хөгжлийн банкны байрны нийт 22.644.126.746.85 төгрөгийн үнэлгээтэй 11, 12 дугаар давхрын 3240 м.кв талбай, В1 давхрын 10 ширхэг авто машины зогсоол зэргийг зах зээлийн ханшнаас өндөр үнээр буюу 27.598.081.637.2 төгрөгөөр худалдан авч, Худалдаа хөгжлийн банкинд давуу байдал бий болгосны улмаас Монгол Улсын Хөгжлийн банкинд 27.598.081.637.2 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт үйлдлийг хамтран гүйцэтгэсэн үйл баримт нотлогдсон.

Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн хурлаар тендер сонгон шалгаруулалт явуулахгүйгээр Худалдаа Хөгжлийн банкны төв барилгаас ажлын байр шууд худалдан авах тухай асуудлыг хэлэлцэхэд тухайн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Б.Ш, гишүүн Ч.О нараас гадна Төлөөлөн Удирдах Зөвлөлийн бусад гишүүд болох О.Банзрагч, Ж.Бат-Эрдэнэ, Б.Сүх-Очир, О.Хуягцогт нар оролцож, нарийн бичгийн дарга Н.Тэмүүлэн хуралдааны тэмдэглэл хөтөлсөн, Уул уурхайн яамны төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 29 дугаартай Төрийн жинхэнэ албанаас чөлөөлөх тухай тушаалаар Ч.Ог Уул уурхайн яамны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын даргын түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалаас чөлөөлөгдсөний улмаас Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүний эрх зүйн чадамжгүй болсныг Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Б.Ш, гүйцэтгэх захирал Н.М нар мэдэж байсан үйл баримт тогтоогдсон. Дээрх нотлох баримт, үйл баримтыг харьцуулан дүгнэхэд, Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүн О.Банзрагч, Ж.Бат-Эрдэнэ, Б.Сүх-Очир, О.Хуягцогт нар болон нарийн бичгийн дарга Н.Тэмүүлэн нарт Ч.Ог тухайн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүний эрх зүйн чадамжгүй болсныг Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Б.Ш, Ч.О нар мэдээлээгүй нь Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.4-т “Төлөөлөн удирдах зөвлөлийн бүх гишүүдийн гуравны хоёроос доошгүй ирцтэйгээр хуралдуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ” гэснийг, Монгол Улсын Хөгжлийн банкны дүрмийн 9.5-д “Төлөөлөн Удирдах зөвлөлийн хурал нь гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь ирснээр хүчинтэйд тооцогдоно” гэснийг тус тус зөрчин хурлын ирцийг хууль бусаар бүрдүүлснийг мэдээгүй болох нь хэрэгт цугларсан гэрчүүдийн мэдүүлэг, бусад баримтуудаар нотлогдсон. Төлөөлөн Удирдах Зөвлөлийн хуралдаанд гишүүн О.Банзрагч, Ж.Бат-Эрдэнэ, Б.Сүх-Очир О.Хуягцогт нар оролцож, тухайн хэлэлцсэн асуудлаар өөрсдийн бүрэн эрхийн хүрээнд санал өгч, шийдвэр гаргасан үйлдлийг албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг зорилгод ашиглаж, хийх ёсгүй үйлдлийг хийсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

5. Яллагдагч Б.Шыг Хөгжлийн банкны ТУЗ-ийн даргаар ажиллаж байхдаа буюу хийх ёсгүй үйлдлийг хийхдээ албан тушаалын эрх мэдлийг өөрийн хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашигласан асуудлын талаар шүүгчийн захирамжид “Эрдэнэт Үйлдвэр” ХХК-нд ган бөөрөнцөгийн бэлдэц нийлүүлэх талаар албан бичиг албан ёсоор ирсэн эсэх, ган бөөрөнцөгийн бэлдэц нийлүүлэх талаар хэн хэн ямар нөхцөлтэй гэрээ, хэлцэл байгуулсан, гэрээний заалтууд бодитойгоор хэрэгжсэн эсэх, гэрээнд заасан төлбөр хэзээнээс төлөгдөж эхэлсэн, мөн ган бөөрөнцөгийн бэлдэцийн үнэ өсөлт ямар шалтгаанаас болж үндсэн гэрээнд заасан үнээр нийлүүлэгдээгүй, нэмэлт гэрээ байгуулах шалтгаан нөхцөл, “Эрдэнэт Үйлдвэр” ХХК-нд ган бөөрөнцөгийн бэлдэцийн үнэ өсгөх талаар мэдэгдсэн эсэх, “Эрдэнэт Үйлдвэр" ХХК-ийн эрх бүхий албан тушаалтан ган бөөрөнцөгийн бэлдэцийг нэмэгдүүлсэн үнээр худалдаж авахыг зөвшөөрсөн эсэхийг шалгаж тогтоох, ган бөөрөнцөгийн бэлдэц нийлүүлэх үеийн “Эрдэнэт Үйлдвэр” ХХК-ийн санхүүгийн тайлан, ган бөөрөнцөгийн бэлдэц худалдан авах гэрээнүүд, импортоор худалдан авахтай холбоотой бичиг баримтуудыг хэрэгт хавсаргах талаар дурдсан. Мөрдөн байцаалтын явцад цугларсан нотлох баримтуудаар яллагдагч Б.Ш нь нийтийн албан тушаалтнаар буюу “Эрдэнэт Үйлдвэр” ХХК-ийн тэргүүн дэд захирлаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Эрдэнэт Үйлдвэр” ХХК-ийн өмнөх ерөнхий захирлаар ажиллаж байсан Ц.Даваацэрэнгийн 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК /худалдагч/, “Эрдэнэт Үйлдвэр” /худалдан авагч/ ХХК-иудын хооронд байгуулсан 2/260-16 дугаартай гэрээгээр 40, 80 мм-ийн хэмжээтэй ган бөөрөнцөгийн бэлдэцийг НӨАТ дүн ороогүй үнээр, 1.799.999 төгрөгөөр худалдан авахаар урт хугацааны буюу 5 жилийн хугацаатай, гэрээний 4.1-д барааны үнэнд өөрчлөлт оруулахгүй, үнэ тогтвортой байхаар тусгасан байхад албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг зорилгод ашиглаж, хийх ёсгүй үйлдлийг хийсэн буюу 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдөр дээрх №2/260-16 тоот гэрээнд “ам.долларын ханш өссөн” гэх шалтгаанаар нэмэлт өөрчлөлт оруулан худалдан авч буй барааны үнийн дүнг 15 хувиар нэмж, нэг жилд нийлүүлэх барааны үнэ нь 39.599.999.835.9 төгрөг байсныг 45.539.999.811.29 төгрөг болгон үндэслэлгүйгээр их хэмжээгээр нэмэгдүүлж “Эрдэнэт Үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захирал Х.Бадамсүрэнгийн нэрийн өмнөөс тус нэмэлт гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулан, өндөр үнээр ган бөөрөнцөгийн бэлдэц худалдан авч, “Кью Эс Си” ХХК болон “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-д давуу байдал бий болгосны улмаас “Эрдэнэт Үйлдвэр” Төрийн өмчит үйлдвэрийн газарт 10.991.628.450 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан үйл баримт нотлогдсон байх тул шүүгчийн захирамжид заасан дээрх ажиллагааг хийж гүйцэтгэх хууль зүйн үндэслэлгүй байна. Мөрдөн шалгах ажиллагаагаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтас хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд яллагдагч нарын гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэх боломжтой. Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 968 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэв.

Прокурор Т.Оргил-Очир тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Монлаа” ХХК-ийн зээл авсан үйлдэл гэмт хэргийн шинжгүй болох нь тогтоогдсон. Харин “Монлаа” ХХК-нд албан тушаалын эрх мэдлээ урвуулж давуу байдал олгосон Б.Шын үйлдлийг гэмт хэрэг гэж үзэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.” гэв.

Яллагдагч Н.Мын өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Прокурорын эсэргүүцлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 15 дахь заалтад мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх хүсэлт гаргах гэж заасны дагуу анхан шатны шүүх захирамж гаргасан гэж ойлгож байна. Учир нь, шүүх хуралдааны явцад мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоох зайлшгүй ажиллагаанууд байгаад хэрэг хянан шийдвэрлэж болохгүй нөхцөл байдал үүссэн тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй. Прокурор миний үйлчлүүлэгч Н.Мад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ялласан. Гэтэл энэ хэргийн мөрдөн шалгах ажиллагаа анхнаасаа хэт нэг талыг барьж, яллах байр сууринаас хандсан. Өмгөөлөгчийн зүгээс хэргийг үнэн зөв шийдвэрлэхүйц бичгийн нотлох баримтуудыг хавтас хэрэгт хавсаргах, дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах тухай хүсэлтийг удаа дараа гаргаж байсан мөрдөгч, прокурор боловч огт хүлээж аваагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан яллагдагч, шүүгдэгчийг цагаатгах, яллах талын нотлох баримтыг эргэлзээгүйгээр тогтоох, шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэх гэм бурууг тогтоох зарчим алдагдсан. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хуралдаан даргалагч нь шүүхийн хэлэлцүүлгийг яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулах нөхцөлийг бүрдүүлнэ” гэж заасан. Гэтэл мөрдөгч, прокурор өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хүлээж аваагүй нь уг эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй. Нөгөө талаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шууд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэж заасан. Гэтэл өнөөдрийн байдлаар прокурорын бүрэн цугларсан гэх баримтаар яллагдагч нарын гэм бурууг тогтоох боломжгүй. Учир нь, прокурор зөвхөн яллах талын баримтыг бүрдүүлсэн. Хэрэгт холбоотой эсэхийг үгүйсгэх баримтууд гарч ирсэн ч хэрэгт хавсаргадаггүй, нэмэлт ажиллагаа хийлгэх шалгуулах хүсэлт гаргасан ч хүлээж авдаггүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн “Хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчим”-тай огт нийцэхгүй байна. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 232 дугаартай, мөн шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 284 дугаартай, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 475 дугаартай, мөн шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 28-ны  өдрийн 219 дугаартай магадлал нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр бөгөөд дээрх захирамж, магадлалд дурдагдсан асуудлыг шалгаж шийдвэрлээгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал нотлогдоогүй гэж үзэх үндэслэлтэй. Түүнчлэн 102 хадгаламжийг татсан үйлдэлтэй холбоотой Актив-Пассивын хорооны холбогдох шийдвэр гол нотлох баримт болох бөгөөд үүнийг хавтас хэрэгт хавсаргах шаардлагатай. Шинжээчийн хамгийн сүүлд гаргасан буюу 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн дүгнэлтээр мөрдөгч, прокурор 102 хадгаламжийг татсан асуудлын талаар холбогдох байгууллагуудыг шалгаагүй, баримтуудыг бүрдүүлээгүй “хариулах боломжгүй” гэж дүгнэсэн байдаг. Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Яллагдагч Н.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Энэ хэрэг 4 жил гаруй хугацаанд шалгагдаж байгаа бөгөөд энэ хугацаанд шат шатны шүүхээр тодорхой шийдвэр, захирамж, магадлалууд гарсан байдаг. Гэвч энэ шийдвэрүүдийг мөрдөн шалгах шатанд мөрдөгч, прокурор огт биелүүлдэггүй. Тухайлбал, хадгаламжтай холбоотой зөвхөн Актив-Пассив удирдлагын хороогоор хэлэлцэгдсэн асуудлын талаар гаргасан шийдвэр, танилцсан асуудлын протокол, тэмдэглэлд гарын үсэг зурж баталгаажуулсан хуудсуудыг би өөртөө байсныгаа гаргаж өгч, хавтас хэрэгт оруулуулахаар хүсэлт гаргасны үр дүнд шүүхийн шийдвэрээр оруулж байсан. Гэтэл уг материалд 2019 оны сүүлээр үзлэг хийсэн. Тэр хүртэл хугацаанд огт байгаагүй мэт явж, уг материалыг шинжээч нарт өгөлгүйгээр илт алдаатай дүгнэлт гаргасан байсан. Гарын үсэг зурж баталгаажуулсан протокол, тэмдэглэлүүд хангалттай нотлох баримт биш. Тухайн хурлаар хэлэлцсэн Актив-Пассив удирдлагын хорооноос тус хорооны гишүүн бүрт тараасан танилцуулах материал авагдаагүй байдаг. Уг материалыг хавтас хэрэгт зайлшгүй авч танилцсанаар тухайн хадгаламж тус бүрээр хохирол үүссэн эсэх, эсхүл хадгаламжийг татсан асуудал нь Хөгжлийн банкинд бодит байдал дээр ашигтай шийдвэр байсан эсэх, ямарваа арилжааны банкийг валютын эрсдлээс хамгаалах үйлдэл байсан эсэхийг үйлдэл тус бүрээр нь тогтоох боломжтой болон хоёр талаасаа эрх тэгш мэтгэлцэх боломжтой болно. Одоогийн хэрэгт авагдсан баримтуудад үндэслэн мэтгэлцэх боломж байхгүй. Шүүх энэ боломжийг хангах шаардлагатай гээд яллах дүгнэлтэд хадгаламжийг татсан үйлдэл тус бүрээр нь дурдаж асуудлыг авч хэлэлцэх ёстой гэж дүгнэсэн боловч энэ ажиллагааг огт хийгээгүй, шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй. Хадгаламж татсан асуудалтай холбоотойгоор хэдэн төгрөгийн хохирол учирсан, хохирлын үнэлгээ хаанаас, яаж гарсан нь тодорхойгүй. Прокурор шинжээчийн дүгнэлтээр тогтоох боломжтой гэж ярьж байгаа ч зөвхөн шинжээчийн өгсөн мэдүүлгийг авч хэрэглэсэн байдаг нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Байр авсан асуудалтай холбоотойгоор шинжээчийн дүгнэлт гарсан байдаг бөгөөд тухай бүрт нь Хөгжлийн банкнаас томилогдсон хүн хохирлыг хүлээн зөвшөөрсөн байдаг. Гэтэл бодит байдал дээр Хөгжлийн банк нийт 5 жил уг байранд хэвийн үйл ажиллагаа явуулж, хөрөнгийг эдэлж хэрэглэсэн байдаг. Албан ёсоор хохирлыг хүлээн зөвшөөрсөн бол тодорхой процедур, хууль, дүрэм журмын дагуу тодорхой түвшинд Гүйцэтгэх удирдлагын хорооны хурал, Төлөөлөн удирдах зөвлөлийн хурал, Хувьцаа эзэмшигчдийн хурлаар хүлээн зөвшөөрч энэ талаар хөрөнгийн бүртгэлдээ тусгаж, аудитаар батлуулах ёстой. Гэвч энэ ажил хийгдсэн эсэх нь ямар ч нотлох баримтаар тогтоогдоогүй тул олон улсын аудитын байгууллагуудаар хянуулж шалгуулах, 2019 оны нягтлан бодох бүртгэл, аудитын тайлангуудыг албан ёсоор хавтас хэрэгт хавсаргах талаар хүсэлт гаргасан. Үүний үндсэн дээр тухайн байгууллага хохирсон эсэх талаар хоёр талаас мэтгэлцэх боломжтой болно. Түүнээс биш зөвхөн шинжээчийн дүгнэлт гэсэн нэг баримтад үндэслэж хэргийг шийдвэрлэж болохгүй. Байрны талаар тогтоосон шинжээчийн дүгнэлт алдаатай гэж үзэж байна. Учир нь, уг байрыг 2015 онд “Тэнхлэг зууч” гэх компаниар зах зээлийн судалгааг ашиглаж тогтоосон гэж байгаа боловч уг судалгаагаа хавтас хэрэгт хавсаргаагүй, ямар судалгаа болох нь мэдэгддэггүй. Гэтэл Хөгжлийн банк шийдвэрээ гаргахдаа “Тэнхлэг зууч” гэх компанийн 2015 онд гаргасан зах зээлийн судалгааг ашигласан байдаг. Тухайн үед ашигласан судалгааг харахад худалдаж авсан байрнаас 2 дахин үнэтэй үнийн саналтай байр байсан. Иймд хавтас хэрэгт оруулах шаардлагатай нотлох баримтууд дутуу гэж үзсэн шүүгчийн захирамж үндэслэлтэй бөгөөд дээрх ажиллагаанууд хийгдээгүй байх тул шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Яллагдагч Б.Шын өмгөөлөгч Ц.Цэцэгмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгчид холбогдох хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэх шаардлагатай гэсэн үндэслэлээр прокурорт буцааж шийдвэрлэснийг хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гэж үзэж байна. Прокурорын эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлгүй. Учир нь, Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа байр худалдаж авсан асуудлын тухайд олон шинжээч үнэлгээ тогтоосон байдаг. Гэтэл уг дүгнэлт нь бодит биш “Юнион Бюлдинг” гэх байртай харьцуулсан байдаг. Тухайн байрны үнийг тогтоож, түүнээс нь салгаж м.кв-ын үнийг гаргасан бол энэ талаар маргахгүй байсан гэж үзэж байна. Энэ талаар анхан шатны шүүх бодит үнэлгээ тогтоох шаардлагатай гэж үзсэн нь үндэслэлтэй. Нөгөө талаар миний үйлчлүүлэгч Б.Шыг Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлыг хийж, байр худалдан авах асуудлыг шийдвэрлэж хурал хийхдээ эрх зүйн чадамжгүй Ч.Ог оролцуулж санаатайгаар хурал хийсэн гэж буруутгасан. Ч.Огийн эрх зүйн чадамжгүй байдлыг мэдсээр байж Б.Ш, Ч.О нар бусад Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдэд мэдэгдээгүй гэсэн. Гэтэл өнөөдрийг хүртэл эрх зүйн чадамжтай хэмээн маргаж байхад прокуророос энэ талаар шалгаж тогтоосон зүйл байхгүй. Үүнээс гадна Ч.Ог оролцуулж хийсэн бусад 22 удаагийн Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэр гарсан байдаг. Эдгээрийг яагаад шалгаагүй болохыг ойлгохгүй байна. Хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх асуудалд ингэж хандаж болохгүй. Бүх шийдвэрээс нэгийг нь авч гэмт хэрэг гэж үзсэн нь ойлгомжгүй байх тул энэ талаар шалгалт хийх ёстой гэж үзэж байна. Хөгжлийн банкны байрны үнэлгээний тухайд, 27,5 тэрбумаар хохирлыг тооцсон. Уг нь 4 тэрбумаар ял сонсгож байснаа сүүлд яллагдагчаар татаж нэмэлт өөрчлөлт оруулахдаа 27,5 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэж буруутгасан. Гэтэл тухайн байрыг үндсэн хөрөнгийн бүртгэлдээ авсан байдаг. Зөрүүгээр нь хохирдог бол уг зөрүүгээр хохирол учруулсанд тооцох ёстой. “Мак товер” гэх газраас байр түрээсэлж байсан бол өнөөдрийн байдлаар 4 тэрбум төгрөгийг төлчихсөн байх байсан. Үүнийг шалгуулахаар шийдвэрлэсэн шүүгчийн захирамж үндэслэлтэй. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-тай холбоотой асуудалтай холбоотойгоор миний үйлчлүүлэгчийг албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэж үзсэн. Авлигын эсрэг хуульд зааснаар өөртөө буюу хувьдаа ямар давуу байдал бий болгосон, хувийн ямар ашиг хонжоо олсныг шалган тогтоох ёстой. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-иас авч нийлүүлэхээр ган бөөрөнцгийн бэлдэц нийлүүлэх гэрээг 15 хувиар үндэслэлгүй нэмэгдүүлсэн гэж байгаа боловч “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-иас ирүүлсэн албан бичиг байдаг. Ган бөөрөнцгийн бэлдэцэд ордог түүхий эд болох химийн элементүүдийн үнэ 26, 27, 30 хувиар өссөн гэх бөгөөд үүнтэй холбоотой шалгалт хийлгүүлэх тухай хүсэлт гаргасныг шүүх хүлээж авсан. Түүнээс зөвхөн валютын ханш өссөн гэж үнийг 15 хувиар нэмж “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-д давуу байдал олгосон гэж үзэхгүй байна. Иймд хэрэгт хийгдвэл зохих шалгалт хийгдээгүй байна.” гэв.

Яллагдагч Б.Ш тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний хувьд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж болон өмгөөлөгчийнхөө тайлбартай санал нэг байна. Байртай холбогдсон асуудлын тухайд, намайг ирцийг хууль бусаар бүрдүүлсэн гэж ялласан. Гэтэл Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг зөвхөн Засгийн газрын тогтоолоор томилж, чөлөөлдөг. Ийм шийдвэр гараагүй байхад миний зүгээс гишүүнийг эрх зүйн чадамжгүй гэж үнэлэх эрх байхгүй бөгөөд үүнтэй адил жишээ байдаг. Тухайлбал, Хөдөө аж ахуйн яамны газрын дарга Баянмөнх гэх хүн ажлаас халагдаад 3 сарын хугацаа өнгөрч байхдаа Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр явж байсан. Засгийн газрын тогтоол гарсны дараа гишүүнээс чөлөөлөгдсөн. Мөн миний хувьд би Эдийн засгийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш 2-3 сар Засгийн газрын тогтоол гараагүй байхад үүргээ гүйцэтгэх ёстой гэдэг байдлаар Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн даргын үүргийг үргэлжлүүлсэн. Иймд тогтоол, шийдвэр гараагүй байхад Ч.О гэх хүнийг би шууд эрх зүйн чадамжгүй гэж хэлээд хуралд суухыг хориглох эрхгүй. Ч.О нь тус хурлаас хойш 22 хуралд суусан. Би ажлаасаа чөлөөлөгдсөнөөсөө хойш хэдэн хуралд суусан байдаг тул энэ асуудлыг тогтоох шаардлагатай гэж үзэж байна. Түүнчлэн “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-тай холбоотой асуудлын тухайд, анх 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан гэрээ бараг жил хэрэгжээгүй. Учир нь, гэрээ байгуулагдсанаас хойш 5 хоногийн дотор 87 тэрбум төгрөгийг төлөх ёстой байсан. Гэвч тухайн үед “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д уг мөнгийг төлөх боломж байгаагүй. 2016 оны жилийн эцсийн тайлангаар “Эрдэнэт үйлдвэр” ХХК 126 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан байдаг тул үүнийг шалгах ёстой. Мөн гэрээ байгуулснаас хойш 8 сарын дараа уг гэрээнд 15 хувийн өөрчлөлт ороход захирал Бадамсүрэнд гэрээг хүчингүй болгох, өөрчлөлт оруулах эрх байсан. Гэтэл үүнийг хянаж үзсэнийхээ дараа 1 сарын дараа 100-ийн бэлдэцийн гэрээ гэж байгуулаад уг гэрээний нөхцөлийг өмнөх гэрээтэй адил хийсэн нь өнөөдрийг хүртэл хэрэгжиж байна. Иймд уг асуудлыг үнэн зөвөөр тогтоох шаардлагатай гэж үзэж байна.” гэв.

Яллагдагч Ч.Огийн өмгөөлөгч Л.Дашравдан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний үйлчлүүлэгч Ч.О эрх зүйн чадамжтай эсэх нь өнөөдрийг хүртэл маргаантай байгаа бөгөөд энэ талаарх асуудал эцэслэгдэн шийдвэрлэгдээгүй байна. Тухайн үед мөрдөгдөж байсан Хөгжлийн банкны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг томилж, чөлөөлөх бүрэн эрх нь Засгийн газарт байна” гэж заасан. Засгийн газрын тогтоол гарч гишүүнийг томилж, чөлөөлнө. Прокурорын эсэргүүцэлд Ч.Ог түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалаас чөлөөлөгдсөн гэж байгаа боловч докторын зэрэг хамгаалах гээд ажлаасаа түр чөлөө авсан байхад эсэргүүцэлд орхигдуулсан нь хавтас хэрэгт авагдсан баримт мөн гэдгийг мэдсээр байж хэт нэг талыг барьсан гэж үзэж байна. Мөн Төлөөлөн удирдах зөвлөлийн бусад гишүүдийг шалгасан тухай асуудал байдаг. Шүүх эдгээрийг шалгах тодруулах шаардлагатай гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлын асуудлыг тодруулж шалгах ёстой. Хөгжлийн банкны тайланг хавтас хэрэгт авах ёстой. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж байна.” гэв.

Яллагдагч Ч.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгчийнхөө тайлбарыг дэмжиж байна.” гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн төлөөлөгч Д.Төгсбаяр “тус шүүх хуралдаанд хэлэх тайлбар байхгүй.” гэв.

Иргэний хариуцагч “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн төлөөлөгч Н.Энхтэмүүлэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж, хэвээр үлдээх саналтай байна. Манай байгууллагыг 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр иргэний хариуцагчаар татсан. Гэтэл энэ хэргийн хохирогч хэн болохыг тогтоогоогүй. Манай компани хэнд хохирол учруулсан талаар тогтоосон мөрдөгч, прокурор, шүүгчийн тогтоол, шийдвэр байдаггүй. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлд хохирогчоор тогтоох тухай шийдвэрийг шүүх, прокурор, мөрдөгч гаргахаар заасан. Гэтэл “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийг хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол гэх бичиг баримт үйлдэгдсэн байдаг боловч гарын үсэг зурж баталгаажуулаагүй, шийдвэр гэж үзэхэд эргэлзээтэй, боломжгүй 2 хуудас баримт 33 дугаар хавтас хэргийн 34 дэх талд авагдсан байдаг. Хохирогч байхгүй байхад анх манай компанитай холбогдуулан ямар хүн гомдол гаргасан талаар хавтас хэргээс үзэхэд тухайн үед “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д ажиллаж байсан Бэх-Очир гэх хүнээс Хууль зүй дотоод хэргийн сайдад хандаж “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д ган бөөрөнцгийн цуйх цехийн нүүрс хийжүүлэх горимыг буруу тохируулснаас болж үйлдвэрийн удирдлагууд үйл ажиллагааг гацаасан гэдэг байдлаар тухайн үеийн дарга нарт холбогдуулан гаргасан байсан. Түүнчлэн, энэ хэрэгт манай байгууллагад холбогдуулан Туул гэх хүн гомдол гаргасан байсан. Гэтэл уг хүнээс ямар нэг тайлбар, мэдүүлэг аваагүй байсан. Шүүгчийн захирамж дээр нэмж хэлэхэд манай байгууллагатай холбогдуулж дахин шинжилгээ хийх зайлшгүй шаардлагатай байна. Учир нь, шинжээчийн дүгнэлт маш их учир дутагдалтай, эргэлзээтэй. Шинжээчийн дүгнэлт 2018 онд гарсан ба манай компани хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд 2019 оноос эхлэн оролцсон. Шинжээчийн дүгнэлтээр ган  бөөрөнцөгийн үнэтэй холбоотой асуудлыг дүгнэхдээ Хятад Улсын 3 компанитай “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийг харьцуулж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл, Хятад Улсын Тяньжин, Шандун, Шанхайд оршдог 3 компанитай харьцуулсан байсан. Мөн шинжээчийн дүгнэлтэд “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн ган бөөрөнцөгийн бэлдэцийг харьцуулахдаа ган бөөрөнцөгийн бэлдэцтэй биш энгийн хавтгай төмөртэй харьцуулсан байдаг. Өөрөөр хэлбэл, ган бөөрөнцөгийн бэлдэц гэдэг нь уул уурхайн компанид технологийн тээврийн зориулалтаар ашиглагддаг зүйл. Иймд шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, учир дутагдалтай, дахин томилох шаардлагатай тул манай компанийг иргэний хариуцагчаар татагдах үндэслэлгүй бөгөөд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 2020/ШЗ/968 дугаартай шүүгчийн захирамж нь үндэслэл муутай болжээ.

            Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудын талаар шалгасан байх бөгөөд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хэмжээнд яллагдагч Н.М, Б.Ш, Ч.О нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна гэж үзэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан бөгөөд прокурор хуульд заасны дагуу хэрэгт холбоотой гэрч, хохирогч, шинжээч, иргэний нэхэмжлэгч, хариуцагчийг шүүх хуралдаанд оролцуулах талаар хүсэлт гарган тэднийг шүүх хуралдаанд оролцуулж, хэргийн бодит байдлыг нотлох ажиллагааг хэрэгжүүлэх боломжтой байна.

            Прокуророос “Мон-Лаа” ХХК-д зээл олгосон үйлдлийг гэмт хэргийн шинжтэй гэж үзсэн атлаа хохирлын асуудлыг оруулж ирүүлээгүй нь ойлгомжгүй байна. Иймд хохирлын асуудлыг хэрхэн шийдвэрлүүлэх талаар хууль зүйн дүгнэлт хийвэл зохино.

            Түүнчлэн яллагдагч, түүний өмгөөлөгч нараас шүүхэд дээрх хүсэлтийг гарган шийдвэрлүүлэх, хэргийн нөхцөл байдлыг мэтгэлзээн явуулж үндэслэлтэй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн, мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн тус тус зохицуулалтад нийцнэ гэж үзлээ.

            Иймд анхан шатны шүүх хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэмжээнд яллагдагч нарын гэм буруутай эсэх асуудалд хууль зүйн дүгнэлт хийж, хэргийг эцэслэн хянан шийдвэрлэх боломжтой гэж үзээд “…шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх” тухай прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Н.М, Б.Ш, Ч.О нарт холбогдох эрүүгийн хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас эхлэн хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 2020/ШЗ/968 дугаартай захирамжийг хүчингүй болгож, Н.М, Б.Ш, Ч.О нарт холбогдох эрүүгийн хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас эхлэн хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Яллагдагч Н.М, Б.Ш, Ч.О нарыг шүүхэд шилжүүлэх хүртэл тэдэнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Т.ӨСӨХБАЯР

 

ШҮҮГЧ                                                                        Б.АРИУНХИШИГ

 

ШҮҮГЧ                                                                        Д.МЯГМАРЖАВ