| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 174/2024/0110/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/125 |
| Огноо | 2024-05-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Жамъяндорж |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн
2024 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 2024/ШЦТ/125
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,
улсын яллагч Б.Жамъяндорж,
хохирогч*******/ цахимаар/
шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Жамъяндоржоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2430000550058 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.
Монгол Улсын иргэн, ********** оны *********** дугаар сарын ***********-ны өдөр ******* аймгийн ******* хотод төрсөн, ************* настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, бетон арматурч мэргэжилтэй, ам бүл 4, эх, дүү, хүүхдийн хамт ********* аймгийн ****** сумын ******** дугаар баг үндсэн харьяат, одоогоор ********* аймгийн ********** сумын *********дугаар баг “*******”-ийн ****** тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар *******,
******* ургийн овогт ******* *******
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч ******* нь 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 13 цагийн орчимд Сүхбаатар аймгийн сумын 7 дугаар багт баригдаж буй 5 дугаар сургуулийн барилга дотор *******тэй тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, түүнийг түлхэж унагаан эрүүл мэндэд нь “ тархи доргилт ” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би энэ хүнд ямар ч хараал хэлээгүй. Худал хэлээд байна. Өөрөө эхэлж намайг гичий минь гэж хэлсэн,өөрөө л эхэлсэн. Эхлээд намайг түлхэхээр нь би санаандгүй түлхсэн, нэг гараараа түлхсэн. Газар унаад байж байхад нь би яагаач үгүй, тэр хүн босоод над руу төмөр бариад дайрсан. Хэл амаар доромжилсон. Нөхөр нь ирсэн тул би гэмтээгүй. Унаад босож ирээд төмөр барьж дайрсан, бас нөхөр нь дайрсан. Би яаж ч чадаагүй. Маргаан байхгүй, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна..гэв.
- Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тэр өдөр би түүний талаар яриагүй. Үүдний жижүүр гэдэг хүн байдаг юм. Энэ хэд ажлын байран дээр архи тамхи хэргэлдэг. Ажлаа үнэнчээр хийж байгаа хүмүүсийг үнэлдэггүй. Архи тамхи хэрэглээд байгаа хүмүүстээ инженер нь юм хэлэхгүй байна гээд ярьж байхад энэ охины хаалга нээлттэй байгаад сонсоод над руу хандаж “хэнийг хэлээд байгаа юм бэ” гэсэн. Тэгэхээр нь би “ногоон нүдэт минь чамайг хэлээгүй” гэж хэлсэн. Намайг цээжээрээ түлхээд хоёр гараараа түлхсэн. Тэгээд би ойчихдоо тархиараа унасан. Хажууд паар будаж байсан гэдэг хүн байсан. Өөр хүн байгаагүй. Миний биед учруулсан гэмтлийг энэ хүн л учруулсан Одоо миний толгой байнга өвддөг болсон. Би нөхөртэйгөө хамт ажилладаг байсан. Энэ хэрэг болсноос хойш нөхөртэйгөө хамт ажил хийж чадахаа байсан. Одоо миний дотор давчдаж халуун газар явж, байж чадахгүй болсон. Энэ хүн надаас уучлалт гуйгаагүй. Харин ээж нь ярьж байсан. Нэг удаа ярихдаа шийддэг газраар нь шийдүүлээрэй гэж хэлж байсан. Над руу дахин яриагүй. Чи нийгмийн даатгал төлдөг байж яагаад эмчилгээний мөнгө нэхээд байгаа юм бэ? гэж ээж нь асууж байсан. Би олон хүүхэдтэй, нэг хүүхэд минь харааны бэрхшээлтэй. Хүүхдээ эмчлүүлэх гээд Улаанбаатар хотод ирсэн. Одоо би нотлох баримтаар нэхэмжлэх зүйлгүй, сэтгэл санааны хямралтай байгаа, би нэгдүгээр ангийн хүүхэдтэй. Хүүхдийнхээ хичээлийг ч хийлгэж чадахгүй болчхоод байгаа, та бүхэн намайг ойлгоорой. Хамгийн гол нь би энэ хүнийг хүнээс уучлалт гуйж суралцаасай гэж бодож байна. Би хэд эд гэж нэхэмжилж байгаа зүйл байхгүй. Энэ хүн эрүүл саруул байхад минь ийм болгосон, өөрөө мэдэх биз би гомдолтой, сэтгэл санааны хохиролд орсон. Мөн надаас уучлалт гуйхгүй байгаад, мөн хүүхдүүдийг минь доромжилсонд гомдолтой байна...гэв.
Эрүүгийн 2430000550058 дугаартай хэргээс:
- Яллагдагч *******гийн: 2023 оны 12 дугаар сарын 18-ны орой 23 цагийн үед бид хоёр гэрт очиж бид гурав Хараа нэртэй 0.75 литрийн нэг шил архи уугаад, эхнэртэй хамт Исгэрээ караокед орсон. Шөнийн 01 цаг 30 минутын үед нь бүжиглэж байхад тухайн үед нь г түлхсэн. нь очоод хоорондоо юм ярихад юм хэлсний дараа нь г зүүн гараараа эгц урдаас нь түлхэхэд газар унаад босож ирээд шууд г цохисон боловч баруун мөр хавьцаа нь цохисон. Би гийн хувцаснаас зуурсан байхад дахин нэг удаа цохисон боловч оноогүй. Тэр үед баруун гартаа байсан лаазтай пиво ширээн дээр тавиад г баруун гараараа зүүн хацар руу мангасдаад унагахаар нь би уурандаа баруун хөлөөрөө баруун талын нүүр хавьцаа 2 удаа өвдөглөхөд нь намайг гэр гараараа татаж тухайн хүнээс холдуулсан. Би буцаж очоод цээж хавьцаа жийхэд тухайн караокены зөөгч залуу намайг холдуулсан. газраас босож ирээд миний өмсөж явсан хувцаснаас хоёр гараараа зуураад цааш түрээд дайрахаар нь би тухайн хүнийг зайлж газар унагаасны дараа нүүр рүү хөлөөрөө өшиглөхөд хамраас нь цус гарсан. Тэгэхэд хамт байсан хүмүүс намайг цааш болгоод холдуулсан. нь уг зодоонд ямар ч хамаарал байхгүй. Харин 2 удаа мангасдаж газар унагаасныг олон хүмүүс гэрчилж өгнө. Мөн намайг гийн биед гэмтэл учруулсан гэдгийг олон хүмүүс гэрчлэх бөгөөд тухайн үед болсон асуудлын талаарх дуу дүрсний бичлэгт тодорхой бичигдэн үлдсэн байсан. Иймд би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна.../хх-ийн 75-77-р хуудас/,
- Хохирогч *******ийн:2024.01.30-ны өдрийн 13 цагийн үед ээж тай утсаар ярихдаа инженер тэй маргалдаж муудсан асуудлын талаар ярьж байхад сургуулийн барилгын тогооч ******* ээжтэй утсаар ярьж байсан яриаг сонссон юм шиг байна лээ тэгснээ шууд хэнийг хэлээд байгаа писдаа вэ гэхээр нь миний хувьд *******д хийсэн гэм байхгүй, намайг ээжтэйгээ утсаар ярьсныг сонсоод өөрийг нь хэлж байна гэж бодсон байх. Тэгэхээр нь уур хүрээд чамайг хэлээгүй, ногоон нүдэт минь гэж хэлснээс болоод бид хоёр хоорондоо хэрэлдэж маргалдаж муудсан. Тэгээд ******* намайг юу гээд байгаа гичий вэ гээд гараараа зүүн мөр рүү цохихоор нь би тухайн үед ээжтэйгээ утсаар ярьж байсан учраас *******г өөрөөсөө холдуулах зорилгоор зөөлхөн түлхсэн. Миний түлхэлт бол ямар ч гэмтэл учруулахааргүй байсан энэ талаар ******* гэрчилнэ. Тэгэхэд ******* намайг гараараа цохих гээд далайхаар нь утсаа таслаад зодох гэж байгаа бол зод зод, үүдний жижүүр “” өвгөн инженер нарыг өмөөрөөд байгаа юм уу гэхэд ******* нь цээж рүү түлхсэний улмаас газар унахдаа ард дагзаараа саваад бетонон шалан дээр унасан. Тухайн үед толгой маш их өвдөөд байсан учраас уйлаад босож чадахгүй, болоод уг асуудлын талаар цагдаагийн байгууллагад гомдол гаргаж өгсөн... Тархи толгой доргисон өөр учирсан гэмтэл байхгүй. Одоог хүртэл толгой өвдөөд байгаа. ******* намайг түлхэж газар унагаасны улмаас миний тархи толгой доргисон, тэрнээс өмнө нь миний толгой зүгээр байсан...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 11-12-р хуудас/
-Гэрч С.ийн өгсөн “ Миний хувьд *************** аймгийн сумын 7-р баг 5 сургуулийн барилгын үйл ажиллагаатай холбоотой бүхий л асуудлыг хариуцаж ажилладаг. 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр ажилчдын ажлыг нэг бүрчлэн шалгаад явж байхад хоёр эмэгтэй хүмүүс хоорондоо хэрэлдэж маргалдаж муудаж байгаа нь сонсогдохоор нь яваад очиход ******* нь өөрийнхөө байрлаж байгаа өрөөнд ороод хэвтчихсэн, уйлаад *******г элдвээр харааж доромжилж байсан. Тэгэхээр нь *******гийн өрөөнд ороод та хоёр юунаас болж маргалдаж муудсан юм бэ гээд асуухад ******* нь надад хэлэхдээ эхлээд намайг элдвээр хэлж нөхөргүй хүүхэд гаргасан, ногоон нүдэт юм гэх мэтээр доромжилсон тэгэхээр нь мөр лүү нь гараараа цохиход зөрүүлээд түлхсэн тэгэхээр нь хоёр гараараа цээж рүү түлхэхэд газар ард дагз хэсгээрээ унаад уйлж хашхираад цагдаа дуудсан талаар хэлсэн. Уг асуудлыг нь хойд талд нь байсан учраас харсан юм байна лээ. Миний хувьд ******* нь зүгээр байсан тогооч *******г хэл амаар доромжилсноос болоод уг зодооны хэрэг гарсан юм байна лээ. Тухайн үед *******, ******* нар нь огт архи уугаагүй эрүүл байсан... Тухайн хэрэг болох үед манай сургуулийн шал нь бетонон тэгшилгээтэй хар шал байсан. Энгийн үгээр хэлэхийн бол бетонон шалтай байсан...******* нь *******г хэл амаар доромжилсны улмаас ******* нь уурандаа түлхэж газар унагаасан юм байна лээ. *******, ******* нарыг маргалдаж муудах үед нь яг хажууд хүн байгаагүй харин хойд талд нь нь паар будаад байсан юм байна лээ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22-р хуудас/,
- Гэрч гийн: 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр тус сургуулийн 2 давхрын коридорын паар будаж байхад ******* хоол хийдэг өрөөнөөсөө *******ийг байрлаж амьдардаг өрөө рүү гүйж очсоныг нь харсан. Тэгээд тэр хоёр яг ямар шалтгааны улмаас хоорондоо маргалдаж муудсаныг нь мэдэхгүй байна, ямар ч байсан чи намайг зодолдоо зод зод гээд хэлэхийг сонссон тэгэхэд удалгүй так гээд дугарахыг сонсоод эргээд харахад ******* газар унаж байгаа харагдсан харин ******* буцаад гал тогооныхоо өрөө лүү явж байгаа харагдсан. Тэгэхэд ******* нь уйлаад намайг ******* түлхээд газар унагаачихлаа, цагдаа дууд гээд орилоод байсан. Тэр үед ******* өрөөнөөсөө гарч ирэхгүй юу ч дугарахгүй байсан. Би тухайн үед *******, ******* нараас ойролцоогоор 20-30 метрийн зайтай байсан учраас сайн анзаарч харж чадаагүй. Ямар ч байсан ******* газар унасныг нь харсан. *******, ******* хоёр хоорондоо муудаад ******* ийг бодвол залуу хүн учраас арай түргэдчихлээ гэдэг бодол санаа төрсөн. Тухайн үед ******* надад хэлэхдээ ******* миний цээж рүү түлхэхэд би газар унасны улмаас ард дагз хэсгээрээ газар унаж тархи толгой доргичихлоо толгой өвдөөд байна гэж байна. Харин биед нь ил харагдах гэмтэл шарх анзаарагдаагүй...Учир нь чи намайг зод, зод гэж хэлээд удаагүй байхад таг гээд айхтар чанга дугарахаар нь эргээд харахад газар унасан нь харагдсан. Унасан гэдгийг нь мэдэж байгаа асуудал нь ийн хөл нь газар харагдсан. Миний бодлоор гэнэт хүн гэлбэлзэнэ гэгчээр *******г хэл амаар доромжилж орилж хашхирч байхад ******* өрөөнөөсөө гарч ирэхгүй байсан... Би тухайн хүмүүсийг бие биеэ цохиж зодсон асуудлыг хараагүй, ямар ч байсан таг гээд чанга дугарахаар нь эргээд харахад газар унаж байсан. Харин ******* ажлынхаа байр луу явж байгаа харагдсан. ******* газар унахдаа хэрхэн яаж газар унасныг нь сайн анзаарч харж чадаагүй. Учир нь уг асуудал *******ийн байрлаж байсан сургуулийн ангийн хаалганы хавьцаа болсон учраас хаалга тухайн хүмүүсийг хаагаад сайн харагдаагүй. Мөн тухайн хаалга нь коридор тал руу буюу өөр лүүгээ татаж онгойдог....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17-19-р хуудас/,
- Шинжээч эмч Ш.Оюунтунгалагийн: *******ийн биед учирсан гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх мөн унах үед үүсэх боломжтой...гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 31-р хуудас/
-Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн №54 дугаартай “...1. *******ийн биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 26-27-р хуудас/
- Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024.02.26-ны өдрийн 21/20 дугаартай албан бичиг, тусламж, үйлчилгээний зардлын түүх /хэргийн 06-07 хуудас/
- Хохирогч *******ийн Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг “Хоёрдугаар зэрэглэл” гэж тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт /хэргийн 89 дүгээр хуудас/,
- *******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, жолоочийн лавлагаа, мэдээлэл, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 50-52-р хуудас/
- *******гийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 53-р хуудас/ зэрэг болно.
Хэргийн үйл баримтын талаарх дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хэргийн үйл баримт, бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзсэн тул шийдвэрийн үндэслэл болгов.
Гэм буруугийн талаар:
1. Шүүгдэгч ******* нь 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 13 цагийн орчимд Сүхбаатар аймгийн сумын 7 дугаар багт баригдаж буй 5 дугаар сургуулийн барилга дотор иргэн *******тэй тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, түүнийг түлхэж унаган эрүүл мэндэд нь “ тархи доргилт ” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
түүний мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд дээрх үйл баримтыг хүлээн зөвшөөрч мэдүүлсэн “ Би энэ хүнд ямар ч хараал хэлээгүй. Худал хэлээд байна. Өөрөө эхэлж намайг гичий минь гэж хэлсэн,өөрөө л эхэлсэн. Эхлээд намайг түлхэхээр нь би санаандгүй түлхсэн, нэг гараараа түлхсэн. Газар унаад байж байхад нь би яагаач үгүй, тэр хүн босоод над руу төмөр бариад дайрсан. Хэл амаар доромжилсон. Нөхөр нь ирсэн тул би гэмтээгүй. Унаад босож ирээд төмөр барьж дайрсан, бас нөхөр нь дайрсан. Би яаж ч чадаагүй. Маргаан байхгүй, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна ” гэх,
хохирогч Т.Энхишигийн “ Тэр өдөр би түүний талаар яриагүй. Үүдний жижүүр гэдэг хүн байдаг юм. Энэ хэд ажлын байран дээр архи тамхи хэргэлдэг. Ажлаа үнэнчээр хийж байгаа хүмүүсийг үнэлдэггүй. Архи тамхи хэрэглээд байгаа хүмүүстээ инженер нь юм хэлэхгүй байна гээд ярьж байхад энэ охины хаалга нээлттэй байгаад сонсоод над руу хандаж “хэнийг хэлээд байгаа юм бэ” гэсэн. Тэгэхээр нь би “ногоон нүдэт минь чамайг хэлээгүй” гэж хэлсэн. Намайг цээжээрээ түлхээд хоёр гараараа түлхсэн. Тэгээд би ойчихдоо тархиараа унасан. Хажууд паар будаж байсан гэдэг хүн байсан. Өөр хүн байгаагүй. Миний биед учруулсан гэмтлийг энэ хүн л учруулсан Одоо миний толгой байнга өвддөг болсон. Би нөхөртэйгөө хамт ажилладаг байсан. Энэ хэрэг болсноос хойш нөхөртэйгөө хамт ажил хийж чадахаа байсан. Одоо миний дотор давчдаж халуун газар явж, байж чадахгүй болсон. Энэ хүн надаас уучлалт гуйгаагүй. Харин ээж нь ярьж байсан. Нэг удаа ярихдаа шийддэг газраар нь шийдүүлээрэй гэж хэлж байсан. Над руу дахин яриагүй. Чи нийгмийн даатгал төлдөг байж яагаад эмчилгээний мөнгө нэхээд байгаа юм бэ? гэж ээж нь асууж байсан. Би олон хүүхэдтэй, нэг хүүхэд минь харааны бэрхшээлтэй. Хүүхдээ эмчлүүлэх гээд Улаанбаатар хотод ирсэн. Одоо би нотлох баримтаар нэхэмжлэх зүйлгүй, сэтгэл санааны хямралтай байгаа, би нэгдүгээр ангийн хүүхэдтэй. Хүүхдийнхээ хичээлийг ч хийлгэж чадахгүй болчхоод байгаа, та бүхэн намайг ойлгоорой. Хамгийн гол нь би энэ хүнийг хүнээс уучлалт гуйж суралцаасай гэж бодож байна. Би хэд эд гэж нэхэмжилж байгаа зүйл байхгүй. Энэ хүн эрүүл саруул байхад минь ийм болгосон, өөрөө мэдэх биз би гомдолтой, сэтгэл санааны хохиролд орсон. Мөн надаас уучлалт гуйхгүй байгаад, мөн хүүхдүүдийг минь доромжилсонд гомдолтой байна... ” гэх,
гэрч С.ийн “ Миний хувьд Сүхбаатар аймгийн сумын 7-р багт баригдаж байгаа 5 сургуулийн барилгын үйл ажиллагаатай холбоотой бүхий л асуудлыг хариуцаж ажилладаг. 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр ажилчдын ажлыг нэг бүрчлэн шалгаад явж байхад хоёр эмэгтэй хүмүүс хоорондоо хэрэлдэж маргалдаж муудаж байгаа нь сонсогдохоор нь яваад очиход ******* өөрийнхөө байрлаж байгаа өрөөнд ороод хэвтчихсэн, уйлаад *******г элдвээр харааж доромжилж байсан. *******гийн өрөөнд ороод “та хоёр юунаас болж маргалдаж муудсан юм бэ” гээд асуухад ******* нь “ эхлээд намайг элдвээр хэлж нөхөргүй хүүхэд гаргасан, ногоон нүдэт гэх мэтээр доромжилсон. Мөр лүү нь гараараа цохиход зөрүүлээд түлхсэн, тэгэхээр нь хоёр гараараа цээж рүү түлхэхэд газарт ард дагз хэсгээрээ унаад уйлж хашхираад цагдаа дуудсан” талаар хэлсэн. нь хойд талд нь байсан учраас Уг асуудлыг харсан юм байна лээ. Миний хувьд ******* нь зүгээр байсан тогооч *******г хэл амаар доромжилсноос болоод уг зодооны хэрэг гарсан юм байна лээ. Тухайн хэрэг болох үед манай сургуулийн шал нь бетонон тэгшилгээтэй хар шал байсан. Энгийн үгээр хэлэхийн бол бетонон шалтай байсан...******* нь *******г хэл амаар доромжилсны улмаас ******* нь уурандаа түлхэж газар унагаасан юм байна лээ ” гэх,
гэрч гийн “ 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр тус сургуулийн 2 давхрын коридорын паар будаж байхад ******* хоол хийдэг өрөөнөөсөө *******ийг байрлаж амьдардаг өрөө рүү гүйж очсоныг нь харсан. Тэр хоёр яг ямар шалтгааны улмаас хоорондоо маргалдаж муудсаныг нь мэдэхгүй байна, ямар ч байсан “чи намайг зодолдоо зод зод” гээд хэлэхийг сонссон.Удалгүй так гээд дуугарахыг сонсоод эргээд харахад ******* газар унаж байгаа харагдсан. Харин ******* буцаад гал тогооныхоо өрөө лүү явж байсан. ******* нь уйлаад “намайг ******* түлхээд газар унагаачихлаа, цагдаа дууд” гээд орилоод байсан. Тэр үед ******* өрөөнөөсөө гарч ирэхгүй, юу ч дугарахгүй байсан. Би тухайн үед *******, ******* нараас ойролцоогоор 20-30 метрийн зайтай байсан учраас сайн анзаарч харж чадаагүй. Ямар ч байсан ******* газар унасныг нь харсан. *******, ******* хоёр хоорондоо муудаад ******* ийг бодвол залуу хүн учраас арай түргэдчихлээ гэдэг бодол санаа төрсөн. Тухайн үед ******* надад хэлэхдээ ******* миний цээж рүү түлхэхэд би газар унасны улмаас ард дагз хэсгээрээ газар унаж тархи толгой доргичихлоо толгой өвдөөд байна гэж байна. Харин биед нь ил харагдах гэмтэл шарх анзаарагдаагүй ” гэх,
-Шинжээч эмч Ш.Оюунтунгалагийн “...*******ийн биед учирсан гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх мөн унах үед үүсэх боломжтой” гэх мэдүүлгүүд,
шинжээчийн 54 дугаартай “...1. *******ийн биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана ” гэх шинжээчийн дүгнэлт,
Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024.02.26-ны өдрийн 21/20 дугаартай албан бичиг, *******т эрүүл мэндийн тусламж үзүүлсэн зардлын түүх зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.
2. Энэ хэрэгт мөрдөгчөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ ” гэх зохицуулалтын дагуу тогтоол гарган хохирогч *******т учирсан гэмтлийг тогтоолгохоор шинжээч томилж дүгнэлт гаргуулсан бөгөөд Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 54 дугаартай шинжээчийн дүгнэлтээр түүнд биед учирсан гэмтлийг хөнгөн зэргийн гэмтлээр тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй хийгээд энэ шинжээчийн дүгнэлтийн талаар оролцогчдоос гомдол гараагүй, хүлээн зөвшөөрсөн байна.
Тодруулбал, Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Гэмтлийн зэрэг тогтоох журмын Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд:2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан; 2.4.2.ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10хувь/ тогтонги алдагдсан...байдал хамаарахаар тогтоосон ба хохирогч *******ийн биед учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан шинжээрээ хөнгөн гэмтэлд хамаарч байгааг дурдъя.
3. Прокуророос шүүгдэгч *******гийн, хохирогч *******ийг гараараа түлхэн унагаж эрүүл мэндэд нь тархи доргилт бүхий хүндэвтэр хохирол учруулсан дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг Хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлжээ.
4. Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгчийн гэм буруугийн талаар “ Шүүгдэгч ******* нь 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 13 цагийн орчимд Сүхбаатар аймгийн сумын 7 дугаар багт баригдаж буй 5 дугаар сургуулийн барилга дотор *******тэй тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүнийг түлхэж унагаан эрүүл мэндэд нь тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч *******, гэрч гийн мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтууд, мөн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр тогтоогдож байна. Шүүгдэгч нь бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу хохирогчийн эрүүл мэндэд нь гэмтэл, хохирол учирч болохыг ухамсарлаж мэдсээр атал хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зориуд хохирол учруулсан гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр хэргийг үйлдсэн мөн тухайн гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлээр илрэх бөгөөд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл, хохирол хоёр хоорондоо шалтгаант холбоотой байна. Шүүгдэгч *******гийн хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж, хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай. Шүүгдэгч *******гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч *******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчийн зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол нэхэмжилсэн баримт гаргаж өгөөгүй болно. Хохирогч ******* нь өөрийн биед учирсан дээрх гэмтлийг аймгийн нэгдсэн эмнэлэгт үзүүлж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан, үүний төлбөрт Эрүүл мэндийн даатгалын сангаас 1,472,100 төгрөгийг олгосон байх тул шүүгдэгчээс уг төлбөрийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгох нь зүйтэй” гэх дүгнэлт гаргасныг шүүгдэгч *******гаас “Маргаан байхгүй, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна” гэж мэдүүлж маргаагүй байна.
5. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийн объектив талын үндсэн шинж нь гэм буруутай этгээдийн зүгээс гэм буруугийн шууд болон шууд бус санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлээр илрэх бөгөөд хохирол, хор уршиг учирсан нь уг үйлдэлтэй холбоотой, шалтгаалсан байдаг.
6. Хэргийн баримтаар, шүүгдэгч ******* нь хохирогч *******ийн гар утасаар бусадтай ярилцсан асуудлаас маргалдан, улмаар түүнийг хоёр гараараа түлхэсний улмаас тэрээр толгойгоороо барилгын бетонон шалан дээр унаж эрүүл мэндэд нь “ тархи доргилт ” бүхий хөнгөн хохирол учирсан үйл баримт хэрэгт хөдөлбөргүй нотлогдсон хийгээд прокуророос түүний энэ үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас дээрх зүйлчлэлээр гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
7.Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэгт үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг ойлгоно.
Тухайн хэргийн хувьд хохирогч *******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шүүгдэгч *******гийн түүнийг гараараа түлхэж унагасан уг үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой буюу уг үйлдлийн улмаас тэрээр толгойгоороо барилгын бетонон шалан дээр унаж гэмтэл авсан байна.
4. Шүүх шүүгдэгч *******г тухайн гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэв.
Учир нь шүүгдэгчийн хувьд бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу хүнийг түлхэснээр эрүүл мэндэд нь гэмтэл, хохирол учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа тухайн үед үүссэн маргааннаас шалтгаалан хохирогчийг түлхэж унаган эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулсан буюу түүнийг хүсэж үйлджээ.
Гэмт хэргийн хохирлын талаар:
1. Шүүгдэгч *******гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч *******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчоос мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд эмчилгээний болон бусад зардлын баримтыг шүүхэд ирүүлээгүй тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
2. Монгол Улсын иргэн нь Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар “бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх” эрхтэй бөгөөд үүнийг Иргэний хуулийн 52 дугаар бүлэгт дэлгэрэнгүй тусгайлан зохицуулсан бөгөөд уг хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл (эс үйлдэхүй)-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан байна.
Энэхүү үүрэг нь гагцхүү гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйтэй шууд шалтгаант холбоотой үүссэн байхаас гадна дээрх хуулийн зүйл, хэсэгт нэрлэн заасан объектод учирсан байхыг шаарддаг болно.
Иргэний хуулийн дээрх зүйл, хэсэгт заасан “эрүүл мэндэд” учруулсан гэм хорд мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хохирогчийн хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зардлууд хамаарах ба үүнийг гэм хор учруулсан этгээд нөхөн төлөх үүрэгтэй юм.
3. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр хуульчилжээ.
Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс нь энэ хэрэгт прокурорыг тус хэлтсийг төлөөлж оролцуулахаар хүсэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй ба дээрх хуулийн зохицуулалтаар гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын байгууллагад учирсан хохирлыг буруутай этгээд хариуцан нөхөн төлөх үүрэгтэй .
Хохирогч ******* нь шүүгдэгч *******гийн учруулсан дээрх гэмтлийн улмаас тус аймгийн нэгдсэн эмнэлгээс яаралтай тусламжийн үйлчилгээ, эмчилгээ авсан, уг зардалд Эрүүл мэндийн даатгалын сангаас 1,472,100 төгрөгийг зарцуулсан болох нь Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024 оны 02 дугаар сарын 26-ний өдрийн 21/20 дугаартай “...Эрүүл мэндийн даатгалын сангаас 1,495,100 төгрөгийн зардал гарсан” гэх албан бичиг, ЭМДЕГ- цахим системийн баримт буюу зардлын түүх / хавтаст хэргийн 06-07 хуудас/ зэргээр нотлогдох тул шүүгдэгч *******гаас 1,472,100 төгрөгийг гаргуулан Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст / тоот данс/ олгоно.
4. 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр батлагдсан Шүүхийн шинжилгээний тухай/ шинэчилсэн найруулга/ хуулийн 80 дугаар зүйлийн 80.6. Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө...гэж заажээ.
Монгол Улсын Дээд шүүхийн Нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор батлагдсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 3.6-д Шинжилгээний байгууллага Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн гэмт хэргээс Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах (Эрүүгийн хуулийн 11.6 дүгээр зүйл), Хулгайлах, (Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйл), Залилах (17.3 дугаар зүйл), Мал хулгайлах, (Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйл), Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих (Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйл) гэмт хэргийн хохирогчид учирсан хор уршгийг “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл”-ийг хүснэгтээр тогтоож, уг хүснэгтийг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр заасан тул холбогдох нөхөн төлбөрийг тухайн зэрэглэлийг харгалзан шийдвэрлэнэ....гэжээ.
Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан гэм хорын зэрэглэлийг хоёрдугаар зэрэглэлээр тогтоосон бөгөөд энэ хэрэгт мөрдөгчөөс дээрх журмыг үндэслэн хохирогч *******ийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг “хоёрдугаар зэрэглэл” гэж тогтоож, танилцуулсан, тэдгээр нь хүлээн зөвшөөрсөн байна.
Дээрх хүснэгтийн “Хоёрдугаар зэрэглэлд”-д “Хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтлийн улмаас хохирогчид сэтгэцийн эмгэг” хор уршиг учирсан бол Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлснээс 12.99 нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл нөхөн төлбөр олгохоор тогтоожээ.
Шүүх хохирогч *******ийн эрүүл мэндэд “тархи доргилт” бүхий хөнгөн хохирол учирсан, хохирогчоос тухайн гэмтлээс шалтгаалсан сөрөг үр дагавартай холбоотой буюу хохирол, хор уршигтай холбоотой тодорхой баримтыг гаргаагүй, тухайн гэмт хэрэг гарсан шалтгаан, нөхцөл нь тэдгээрийн хоорондын зүй бус харилцаанаас үүссэн зэргийг үндэслэн хохирогч *******ийн сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож тогтоохоор шийдвэрлэлээ.
Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 12 тоот тогтоолоор улсын хэмжээнд мөрдөгдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс нэг цагт 3929 төгрөг буюу сард 660,000 төгрөг байхаар тогтоосон байна.
Иймд Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ.”, 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана” гэж заасны дагуу шүүгдэгч *******гаас, хохирогч *******ийн сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 3,300,000 төгрөгийг гаргуулж хохирогч *******т олгохоор тогтоов.
5. Хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг эрүүгийн хэрэгт хамтатган шийдвэрлүүлэхээр иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд иргэний нэхэмжлэл гаргаагүй боловч гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу цаашид иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж шийдвэрлэх зохицуулалттай ба энэ нь хохирогч, иргэний нэхэмжлэгчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхийг хамгаалах зохицуулалтад хамаарахыг дурдъя.
Иймд хохирогч ******* нь түүнд учирсан гэмтэл бүрэн эдгэрээгүй, цаашид эмчлүүлэх шаардлагатай, гэм хорын хохирол бүрэн, дүүрэн арилаагүй гэж үзвэл тухайн гэмтлийн улмаас өөрт учирсан эмчилгээний болон бусад зардал, хохирол, гэм хорын асуудлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдъя.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч *******гийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ” ялтай.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх учиртай.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотойгоор улсын яллагчаас “ Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгч гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 750 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 750,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай ” гэх дүгнэлт гаргасныг,
шүүгдэгч *******гаас “ Хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна” гэж маргаагүй байна.
Шүүгдэгч *******гийн хувьд гэм хэрэг үйлдсэн гэм буруугаа ухамсарлаж, гэм буруугийн талаар маргаагүй, тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нь хохирогч *******ийн түүнийг хэл амаар доромжилсон зүй бус үйлдэлтэй холбоотой, энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарах, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, анх удаа эрүүгийн хариуцлага хүлээж байгаа хувийн байдал зэргийг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг сонгож, 620 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 620,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.
Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна”. гэж заасан шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан Эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд “ Гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн тусгай ангид заасан торгуулийн нэгж /цаашид "нэгж" гэх/-тэй тэнцүү хэмжээгээр мөнгөн төлбөр оногдуулахыг торгох ял гэнэ, энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж тодорхойлсон болохыг дурдья.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “ гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, ...бол ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх”-ийг шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгана ” гэжээ.
*******гийн зүгээс торгох ялыг хэсэгчлэн төлөх талаар хүсэлт, нотлох баримт гаргаагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т “ Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй ” гэж зааснаар төлүүлэхээр тогтоолоо.
Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүхийн шатанд түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлнэ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* ургийн овогт ******* *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г 620 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 620.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шүүгдэгч ******* дээрх торгох ялыг энэ шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих зохицуулалттайг анхааруулсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******гаас, хохирогч *******ийн сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 3,300,000 /гурван сая гурван зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч *******т олгож, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар *******гаас 1.472.100 төгрөгийг гаргуулан Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн тоот дансанд төлүүлсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч ******* нь тухайн гэмтлийн улмаас өөрт учирсан болон цаашид гарах хохирол, гэм хорын асуудлыг нотлох баримтаа бүрдүүлэн цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг дурдсугай.
8. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН