Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 2024/ШЦТ/386

 

                                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Мичидмаа хөтлөн,

улсын яллагч М.Амарзаяа,

амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ,

шүүгдэгч Д.*******, түүний өмгөөлөгч Э.Ганбат,

шүүгдэгч , түүний өмгөөлөгч А.Очбадрал,

шүүгдэгч Ч., түүний өмгөөлөгч Ж.Батзоригт,

Эрүүл мэндийн яамны Халдварт өвчин, тархвар судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн эмч, шинжээч З.Адъяасүрэн,

судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн эмч, шинжээч Г.Бат-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч Ө.Сарангэрэл, О.Болороо нар /онлайнаар/ оролцсон;

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт ******* овогт *******ын *******, овогт , овогт ын нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2004000910942 дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1978 оны 3 дугаар сарын 24-нд Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, эрэгтэй, 46 настай, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, “*******” гэмтлийн эмнэлэгт зөвлөх эмч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн ******* ******* *******од оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД:ЗЮ*******/, ******* овогт *******ын *******.

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 3 дугаар сарын 18-нд Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, эрэгтэй, 35 настай, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, дүүргийн Эрүүл мэндийн төвийн гэмтлийн мэс заслын эмч ажилтай, ам бүл ганцаараа дүүргийн *******ны оршин суух хаягтай, урьд 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдөр дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 34 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгийн торгох ял шийтгэгдсэн, /РД:ЛЮ/, овогт .  

3. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 10 дугаар сарын 25-нд Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 32 настай, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, судлалын үндэсний төвийн мэс заслын их эмч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн Бэлхийн тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД:УХ/, овогт ын .

Шүүгдэгч нарын холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч нь 2020 оны 6 дугаар сарын 30-наас 7 дугаар сарын 01-нд шилжих шөнө дүүргийн Эрүүл мэндийн төвд үүрэг гүйцэтгэж байхдаа амьтанд хазуулаад үүрийн 04 цагийн үед очсон г эрүүл мэндийн тусламж авахаар ирэхэд нь Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.2-т заасан “гэнэтийн өвчин, осол, гэмтлээс амь насанд нь аюултай байдал бий болсон иргэнд эмнэлгийн тусламжийг ямар ч нөхцөлд үзүүлэх, мөн зүйлийн 28.4.3-т үйл ажиллагаандаа эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх ажлын стандарт, технологи, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх удирдамжийг мөрдөж ажиллах” гэсэн заалтыг зөрчиж гэмтлийн асуумжийг гүйцэт, нарийвчлан аваагүй, шархыг ялган оношлоогүй, улмаар Эрүүл мэндийн сайдын 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн А/160 дугаартай тушаалын гуравдугаар хавсралтаар батлагдсан “галзуу өвчний хяналт, сэргийлэлтийн заавар”-ын 3.1-ийн эрсдэлийн ангилал 3 болон 10.1.3 өртсөн тохиолдолд галзуу өвчнөөс сэргийлэх вакцин, иммуноглобулин эмчилгээ хийнэ” гэсэн заалтыг зөрчиж зохих эмчилгээг цаг алдалгүй хийгээгүй буюу эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор үзүүлээгүйн улмаас нь галзуу өвчин үүсэж 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр нас барсан;

-шүүгдэгч Ч. нь судлалын үндэсний байхдаа Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг судлалын үндэсний төвд 2020 оны 7 дугаар сарын 01-ний өглөөний 07:20 цагийн үед г эмнэлгийн тусламж авахаар ирэхэд Эрүүл мэндийн сайдын 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн А/160 дугаартай тушаалын гуравдугаар хавсралтаар батлагдсан “Галзуу өвчний хяналт, сэргийлэлтийн заавар”-ын 3.1-ийн эрсдэлийн ангилал 3 болон 10.1.3 өртсөн тохиолдолд галзуу өвчнөөс сэргийлэх вакцин, иммуноглобулин эмчилгээ хийнэ” гэсэн заалтыг зөрчиж зохих эмчилгээг цаг алдалгүй хийгээгүй буюу эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор үзүүлээгүйн улмаас нь галзуу өвчин үүсэж 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдөр нас барсан;

- шүүгдэгч Д.******* нь "*******” гэмтэл согогийн эмнэлгийн эрүү, нүүр, гэмтэл согогийн мэс засалч эмчээр ажиллаж байхдаа г 2020 оны 7 дугаар сарын 03-аас 2020 оны 7 дугаар сарын 12-ны хооронд Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “*******” эмнэлэгт 10 хоног хэвтэн эмчлүүлэх хугацаанд Эрүүл мэндийн сайдын 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн А/160 дугаартай тушаалын гуравдугаар хавсралтаар батлагдсан “Галзуу өвчний хяналт, сэргийлэлтийн заавар”-ын 3.1-ийн эрсдэлийн ангилал 3 болон 10.1.3 өртсөн тохиолдолд галзуу өвчнөөс сэргийлэх вакцин, иммуноглобулин эмчилгээ хийнэ гэсэн заалтыг зөрчиж зохих эмчилгээг цаг алдалгүй хийгээгүй буюу эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор үзүүлээгүйн улмаас нь галзуу өвчин үүсэж 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдөр нас барсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Би тухайн өдөр буюу 2020 оны 6 дугаар сарын 30-наас 7 дугаар сарын 01-нд шилжих шөнө дүүргийн эрүүл мэндийн төвд гэмтэл мэс заслын эмчээр ажиллаж байсан. Үүрийн 04 цагт сувилагч залгаж хамраас нь цус гарсан хүн ирлээ гэж хэлсэн. Очоод үзэхэд яаралтай тусламжийн эрүүл мэндийн хуудастай танилцахад хамраас цус гарна зүүн гарын сарвуу өвдөнө гэсэн байсан. Үйлчлүүлэгчийг ажилчдын өрөөнд оруулсан байсан. Нөгөө хүн толинд харсан нэг гартаа хамрынхаа тасарсан хэсгийг барьсан байдалтай байсан. Хамрын мөгөөрс хэсэг цэвэрхэн тасарсан байсан. Тухайн үед өвчтөнөөс бид юу болсон талаар асуухад өөрийгөө бүрэн илэрхийлэх боломжгүй, уйлж сэтгэл түгшсэн байдалтай байсан. Тухайн үед ойлгуулах талаар хэлж, таны хамрын тасарсан хэсгийг залгахгүй бол хатаж үхжинэ гэдгийг хэлж залгах арга хэмжээ авсан. Хамрыг залгаж байх хугацаанд хамраа юунд яаж гэмтээсэн талаар олон удаа асуусан. Тэр үед үйлчлүүлэгч маань гэрийн хойморт хэвтэж байсан талаар хэлсэн. Гэтэл хамраас юм шүүрэх шиг болсон тэгээд хартал унасан байсан гэж хариулсан. Өөр зүйл хэлээгүй. Хамрыг нь залгаж оёод харуулахад баярлалаа гэж хэлээд яаралтай тусламжийн хуудаст авсан арга хэмжээ болон асуумжийг бүртгэж хамрын мөгөөрсний тасралт, зүүн гарын шивнүүрийн далд хугарал гэж бичсэн. Үйлчлүүлэгч маань амьтанд хазуулсан талаар нэг ч хэлээгүй. Зүүн гарын ил хугарал байсан учраас харьяаллын дагуу ГССҮТ-рүү явуулахыг зөвлөсөн. Хамраас өөр нүүрэн хэсэгт ямар нэгэн шарх гэмтэлгүй байсан. Алганы ар тал буюу сарвууны ар талд шархтай байсан учраас тухайн хүнийг хоорондоо янз бүрийн асуудалтай байсан юм байна гэж ойлгосон. Арьс салстын бүрэн бүтэн байдал алдагдсан байсан учраас татрангийн вакцин хийгээд илгээх бичигт тэмдэглээд явуулсан.” гэв.

Шүүгдэгч Ч. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “2020 оны 6 дугаар сарын 30-наас 7 дугаар сарын 01-нд шилжих шөнө би гэмтлийн эмнэлгийн хүлээн авах яаралтай тусламжид эмчийн үүрэг гүйцэтгэж байсан. Шархны өрөөнд өвчтөн орж ирэхэд хэдүүлээ байгааг мэдэх боломжгүй, маш их оочиртой байдаг. Өөрөөс нь асуухад өвчтөн ирж үзүүлэхэд асуумж дээрээ нохойд хазуулсан гэж байсан. Нохойд хазуулсан гэж байгаа учраас галзуугийн вакцинаа хийлгэсэн үү гэж асуухад тухайн хүн маань өөрөө хийлгэсэн гэж хэлсэн. Манай гарын шарханд ариун боолт хийж, рентген зураг авч хугарал дээр гипс тавиад  харьяа дүүргийн гэмтлийн эмчид үзүүлж, хянуулах талаар зөвлөгөө өгөөд явуулсан.  Манай гэмтлийн эмнэлэгт дараагийн шатлалын эмнэлэгт асууж тодруулах хором мөч байдаггүй. Тухайн үйлчлүүлэгч маань вакцинаа хийлгэсэн гэж хэлсэн учраас тухайн өдөртөө давтан вакцин хийхгүй. Сайдын тушаалын дагуу 0, 3, 7, 14, 28 гэсэн хоногуудад нийт 5 тун вакцин хийх ёстой байдаг.” гэв.

Шүүгдэгч Д.*******  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Өвчтөн манай эмнэлэгт ирэхдээ нохойд хазуулсан гэж хэлж байсан. Манай эмнэлэгт гарын  шивнүүр ясны хугаралаа  хадуулах хагалгаа хийлгэхээр хэвтсэн бөгөөд тухайн хагалгаа хийгдэж 10 хоног хэвтэн эмчлүүлсэн. Өвчтөнөөс вакцин хийлгэсэн үү гэхэд ын эмнэлэгт хийлгэсэн гэж хэлсэн. Өвчтөн өөрөө хөл дээрээ явах боломжтой байсан учраас харьяа эмнэлэгтээ өөрөө очоод вакцинаа давтан хийлгэх боломжтойг зөвлөж байсан. Өвчтөнийг эхний эмчийн зааврын дагуу вакциныхаа дараагийн тунг хийлгээд яваад байгаа гэж л ойлгосон. Өвчтөн хэвтээд гарах хугацаанд байхад галзуу өвчний шинж тэмдэг илрээгүй.” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “2020 оны 7 дугаар сарын 01-ний өглөө манай ээжийг гэрт ажлынх нь хоёр хүн хоёр талаас нь түшиж  оруулж ирсэн. Ээжийн хамар гар хэсэг нь боолттой байсан, тэр хоёр хүн ээжийг амьтанд хазуулсан гэж надад хэлсэн. Ээж надад ын эмнэлэгт вакцин хүйс тойруулж хийсэн гэж надад хэлсэн. Тэгээд ээж “*******” гэмтлийн хувийн эмнэлэгт хэвтэн  эмчлүүлсэн. “*******” эмнэлгээс гараад биеийн байдал нь сайжирлаа гэж ойлгосон боловч 4-5 хоногийн дараагаас хөшиг нээхээр уурладаг гэрэл харахаар уурлаж орноосоо босохоо больсон. Ээж маань гэртээ байх хугацаанд бие нь улам дордсон. Тэгээд Төмөр замын эмнэлэгт очиж хэвтээд нэг хоноод маргааш өглөө нь сэхээ амьдруулах тасагт орсон. Төмөр замын эмнэлэг галзуу өвчин байж магадгүй гээд  яаралтай тусламж үзүүлсэн боловч ээж маань нас барсан. Оршуулгын зардалд 7.658.600 төгрөг, “*******” эмнэлэгт хагалгаанд орсон 3.200.000 төгрөг нийт 10.858.600 төгрөгийг шүүгдэгч нараас нэхэмжилж байна. Эмч нарын ганцхан алдаанаас болж ээжийгээ алдсанд би гомдолтой байна.” гэв.

Эрүүл мэндийн яамны Халдварт өвчин, тархвар судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн эмч, шинжээч З.Адъяасүрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Сайдын тушаалын заалтад эрсдэлт өртсөн хүн хэзээ эмнэлэгт хандах нь тодорхой бус, анхныхаасаа эхлээд бүх үйл явцад нөлөөлнө. Вакцин импортоор Энэтхэгээс орж ирдэг. Вакцин нь 5 тунтай, 5 тун тавуулаа ач холбогдолтой. Эхний буюу 0, 3, 7 дахь хоногийн тун маш өндөр ач холбогдолтой, вирусийн нууц үед дархлаа тогтоох зорилготой байдаг. Эрсдэлт өртсөн хүн эмнэлэгт хандсан өдрөөс тунг эхлүүлж дараа дараагийн тунгийн өдөр гарч ирнэ. Энэ нь тодорхой бус эрсдэлд өртсөн хүн хэзээ ч эмнэлэгт очихыг үгүйсгэхгүй. Галзуугийн вакцин 5 тун бүгд ижилхэн үйлчилгээтэй, иммуноглобулин эхний тун дээр вакцинтай хавсарч хэрэглэдэг. Ийлдсийн заавар галзуугийн вакцины заавар тус тусдаа заавартай. Ийлдэс нь маш хурдан хугацаанд галзуугийн вирус тархи руу орохоос сэргийлж хориг тавьдаг эсрэг биет юм. Вакцин бол вирусийг сулруулсан биет болгож хүний бие рүү оруулж дархлаа үүсгэх зориулалттай. Ийлдэс нь тархи руу тухайн вирусийг орохгүй байлгах үйл ажиллагаатай. Эхний тун дээр асуумжаар тодруулж асууна, шарх гэмтэл нь толгойд ойрхон байх тусам нууц үе богино байдаг учраас ийлдэс хэрэглэнэ. Вакциныг ямар ч хүнд ялгахгүй заавал хийдэг. “*******”  эмнэлэг нь вакцины бүртгэлийн дэвтэрт вакцин хийсэн мэтээр бичсэн байсан нь худлаа байсан. Хэрвээ вакцин анх хийлгэсэн байлаа гэж бодоход “*******” эмнэлэгт 2-3 дахь тунг хийх ёстой байсан. Өөр эмчилгээ хийгдэж байгаа хэдий ч эмчийн эрхээ авчихсан хүн бол галзуугийн тунг ганцхан тунгаар авдаг ойлголт биш гэдгийг мэдэж байх ёстой. Нохойд уруулсан гэж байхад вакциныг 5 тунгаар хийнэ гэдгийг эмч хүн ойлгож байх ёстой. Вакцин хийлгэх хугацаа холдсон байлаа гэхэд үргэлжлүүлээд хийж болно. 5 тун вакцины эхний 3 тун ойрхон байгаад дараачийнх нь хол байлаа гэж бодоход хүний биед дархлаажуулалт бий болгох зорилгоор тасарсан байна хийхгүй гэж хэлж болохгүй. Үүнийг шинжлэх ухаанаар тогтоож дархлаажуулалтын эсрэг биет бий болох хугацааг тогтоож өгсөн учраас тунг хийх өдрийн дараалал гэж байдаг. Ямарваа нэгэн байдлаар тунгийн хугацаа тасарсан бол үргэлжлүүлээд хийх боломжтой. Галзуугийн вирус нь өгсөх замаар явдаг учраас хүний тархинд очихоос өмнө дархлаа тогтоох гэж хийдэг. 5 тун вакциныг бүрэн хийгээгүй тохиолдолд үр дүн өөр байхыг үгүйсгэхгүй. Хэдэн тун вакцин хийлгэвэл тусахгүй гэж хариулах боломжгүй. 5 тун вакциныг бүгдийг нь хийсэн бол шархны байрлал хаана байхаас шалтгаална. Эрсдэлд өртсөнөөс хойш удаан хугацаа өнгөрсний дараа 5 тунг хийлгэсэн ч өвдөж болно. Тухайн үеийн нөхцөл байдлаас их хамаарна. Эмч асуумжаа аваад, бодит үзлэгээ хийгээд үүн дээр тархвар судлалын дүгнэлтээ хийж байж тогтоодог болохоос биш 5 тунг хийлгэснээр шууд зүгээр болно гэж  өрөөсгөл ойлгож бас болохгүй л дээ. Тухайн өвчтөний биеийн байдалд үнэлгээ өгөх гэсэн маш чухал зүйл байдаг. Эмч өөрөө өвчтөний биеийн байдлыг үнэлж шийдвэрлэнэ. Биеийн энд амьтанд хазуулвал ийшээ хийнэ, эсхүл өөр газарт хазуулж уруулвал вакцины тунг тэдийг хийнэ гэсэн зүйл байхгүй. Ерөөсөө л вакциныг заавал хийх ёстой юм. Ихэнхи вакцин 100 хувь хамгаална гэсэн зүйл биш, урьдчилан сэргийлэх зорилгоор хийдэг. Энэ хэргээс харахад үүрийн 04 цагт дүүргийн эмнэлэгт очоод, 3-4 цагийн дараа буюу 7-8 цагт гэмтлийн эмнэлэг дээр байсан. Үйлчлүүлэгч вакцин хийлгэсэн гэж хэлээд байхад дахиад вакцин хийж болохгүй. Яаралтай тусламжийн хуудаст бичигдсэн эсэхийг харна.  Мөнхсүхийн явуулсан яаралтай тусламжийн хуудаст татрангийн вакцин хийсэн гэж бичсэн байсан. ын мэдүүлэгт ачаалал ихтэй байсан учраас хуудсыг үзээгүй гэж байсан. Гэмтэл дээр анхны вакцины тунг хийлгэсэн бол дараа дараагийн тунг дүүргийн эмнэлгээс хийлгэнэ. Өдөр болгон гэмтэл рүү очно гэсэн зүйл биш. Ямар дүүрэгт харьяалагдаж байгаагаараа явна. Тухайн үед эмнэлэг хооронд албан ёсоор мэдэгдэх зүйл гэж  байгаагүй гэж бодож байна. Цахимжаад өөрчлөгдсөн байж магадгүй. 2021 оны 12 дугаар сард мэргэжлийн салбар зөвлөлийн дүгнэлт гарсан. Эмч бол үйлчлүүлэгчээ чиглүүлж зөвлөгөө өгнө. Галзуугийн вирус авсан хүний нууц үеийн хугацаа өөр байдаг. Энэ хэргийн тухайд 54-52 хоногийн дараа шинж тэмдэг илэрсэн байсан. Энэ хугацаанд 5 тунг хийх ёстой байсан. Тэгэхээр 5 тунг хийснээр дархлааны систем тогтоох ёстой байсан. 28 хоногт 5 тунг хийх ёстой байсан байна.” гэв.

судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн эмч, шинжээч Г.Бат-Эрдэнэ мэдүүлэхдээ “Хазагдсан шарханд заавал вакцин хийх ёстой. Механик зүйлээс болсон бол вакцин хийх шаардлагагүй. Эмнэлгийн практикт 5 тун вакцин хийдэг. Анхны тусламжаа авчихсан, вакцинаа хийлгэсэн гэж анамнез өгсөн хүн орж ирвэл вакцинаа хэзээ хийлгэх, хэзээ дараагийн тунг хийлгэх талаар хэлэх ёстой. “*******” эмнэлгийн тухайд өөр шалтгаанаар хэвтсэн боловч үндсэн шалтгааны эмчилгээ хийгдээгүй байна. Нохойд уруулсан гэж байхад вакцин хийх ёстой байдаг. Вакцины хоногийг эмчилгээндээ тааруулаад хийнэ. Гэмтлийн эмнэлгийн тухайд халдварын эмчийн хяналт доор хийдэг. Манай эмнэлгийн тухайд осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудсыг бүрэн бүртгэж байж асуудлыг тодорхой болгодог. нь хуудсыг бүрэн бөглөсөн байсан. Өвчтөн ирээд вакцин хийлгэсэн гэж байгаа бол 24 цаг дотор давтан вакцин хийхгүй. эмч дараагийн тунд хамрагдахыг зөвлөсөн бол зөв. Хүний биед учирсан шархыг учирсан хазуулсан гэмтэл гэдэг нь ямар нэгэн амьтанд хазуулж, уруулсан гэмтлийг механик гэмтэл үү үгүй юу гэдгийг асуумжаар ялгана. Тухайлбал механик гэмтэл гэдэг нь ямар нэгэн үйлдвэрийн осол гэх мэт зүйлээс болж бий болсон гэмтлийг хэлнэ. Хохирогчийн гарт үүссэн шивнүүр ясны хугарал нь гараараа хамгаалах хүчин зүйлээс үүссэн байх боломжтой гэмтэл байсан. Гэмтлийг хүлээн авахын эмч энгийн нүдээр шууд хараад ялгахгүй, асуумжаар л тодруулна. Нохойд уруулсан шарх болон зүссэн шарх нь энгийн нүдээр ялгагдах боломжгүй. Зарим тохиолдолд нохойд уруулсан хүний шарх нь салбайсан байдаг. Тухайн нөхцөл байдлаас л шалгаалдаг.” гэв.

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч О.Болороо мэдүүлэхдээ “Анх хүлээн авсан эмч шархыг оношлох бүрэн боломжтой. Шархны хувьд үүссэн онцлогоос хамаарч хазагдсан, зүсэгдсэн шарх өөр өөр ялгаатай байдаг. Тухайн хүнд зах эрмэг хэсэг нь тэгш бус цус хуралттай эдийн дутагдал үүссэн байсан. Үүнийг оношлох боломжтой. Сарвуун дээрхи  шарх  нэг биш 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шарх байсан. Үүнийг тухайн үед оношлох боломжтой байсан. Шивнүүр ясны хугарал хазагдах үед үүссэн байх боломжтой. Үүнийг гэмтлийн эмнэлэг болон “Эм би Жи” эмнэлгийн эмч үзээд хазагдсан шарх гэж оношилсон байсан. дүүргийн яаралтай тусламжийн хуудаст зүүн гарын сарвууны ил хугарал, алганы шивнүүр нь хугарсан, гэмтлийн онош хэсэгт бүртгэх хуудаст хамар зүүн сарвууны хазагдсан шарх гэж бичигдсэн байгаа учраас шархыг ялгах боломжтой.” гэв. 

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч Ө.Сарангэрэл мэдүүлэхдээ “Тухайн өвчтөний үндсэн эмчилгээ нь вакцин байсан. ын эмнэлгийн эмч  хазагдсан шарх гэж үзэж байгаа бол Эрүүл мэндийн газар болон Зооноз өвчин судлалын байгууллагад асуудлыг мэдэгдэх ёстой. Эмчилгээний хяналт доор эхний өдөр вакцины эхний тун хийгдэнэ.  Хамрын хазагдсан шарханд бохирдлоос сэргийлсэн бол үндсэн эмчилгээг эмч зөвлөх ёстой байдаг. Анхны тунг эхний эмнэлэг хийсэн бол дараагийн 3, 7 дахь хоногийн тунг “*******” эмнэлэгт хэвтэж байх хугацаанд хийлгэх ёстой байсан. Эрүүл мэндийн сайдын А/160 дугаартай тушаалыг бид бүгд дагаж мөрдөх ёстой. Шарх нь эдийн дутагдал буюу амьтанд хазуулсан мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, хазагдсан шарх гэж үзэх боломжтой байсан.” гэв.   

Хоёр. Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос , Ч., Д.******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас хохирогч нас барсан” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

Хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар 2020 оны 6 дугаар сарын 29-нд Төмөр замын соёлын ордны хамт олон дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” амралтын газарт төмөр замын ойн баярын зураг авалт хийх, хамт олноороо амрахаар очсон байх бөгөөд 2020 оны 6 дугаар сарын 30-наас 2020 оны 7 дугаар сарын 01-нд шилжих шөнө тус амралтын газрын 5 ортой гэрийн хоймор хэсэгт байрлах орон дээр унтаж байсан хамар хэсэгтээ амьтанд хазуулж,  2020 оны 6 дугаар сарын 30-наас 7 дугаар сарын 01-нд шилжих шөнийн 04 цагийн орчимд дүүргийн эмнэлэгт ажлынхаа хүмүүсээр хүргүүлэн очсон байдаг.

Тухайн цаг хугацаанд буюу 2020 оны 6 дугаар сарын 30-наас 7 дугаар сарын 01-нд шилжих шөнийн 04 цагийн орчимд дүүргийн Эрүүл мэндийн төвийн яаралтай хүлээн авах тасагт  г  очиход  тус эмнэлгийн жижүүр эмчээр , сувилагч нар ажиллаж байсан байх ба сувилагч нь асуумж авч, гэмтлийн мэс заслын эмч анхны тусламж үйлчилгээ үзүүлэхдээ хамрын мөгөөрсөн хэсэг бүрэн тасарсан, зүүн гарын сарвуу ясны 4 дүгээр шивнүүрийн хугарал, сарвууны ил шарх гэсэн урьдчилсан оношилж, хамрын мөгөөрсийг холбох шархны цэгцлэлт хийж, татрангийн вакцин хийж, судлалын үндэсний төв рүү яаралтай явахыг зөвлөжээ.

Энэ дагуу  дүүргийн эмнэлгээс гараад шууд судлалын үндэсний төвийн яаралтай тусламжийн тасагт 2020 оны 7 дугаар сарын 01-ний өглөөний 07 цаг 20 минутын орчимд өвчтөн ирэхэд тус эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт ажиллаж байсан их эмч Ч. нь осол гэмтлийн тохиолдлыг бүртгэхдээ осол гэмтлийн шалтгааныг нохойд хазуулах, укушенная рана носа и левой кисти буюу (зүүн бугуй болон хамрын хазуулсан шарх) гэж оношилж, гэмтсэн шалтгааныг нохойд хазуулж, дүүргийн эмнэлэгт /пхо/ хийсэн, вакцин хийсэн гэж, үзлэгт рентген хийж, гарын хугарал дээр гипс тавьж зөвлөгөө өгч явуулсан байна.

2020 оны 7 дугаар сарын 03-ны өдөр өвчтөн нь “*******” эмнэлэгт хамрын үзүүрийн хазагдсан гүн шарх, зүүн гарын 2 дугаар хурууны шивнүүрийн ил хугарал гэсэн үндсэн оноштойгоор хэвтэж, 2020 оны 7 дугаар сарын 05-ны өдөр зүүн гарын алганы шивнүүр ясны хугарлыг ил аргаар бэхлэх мэс ажилбарт орж 2020 оны 7 дугаар сарын 12-ны өдөр тус эмнэлгээс гараад, 2020 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Төмөр замын төв эмнэлэгт “амьсгал давчидна, амьсгаанд саадтай, хүйтэн хөлс чийхарна” гэсэн хэвтэх үеийн зовуурьтайгаар хэвтэж 2020 оны 8 дугаар сарын 23-нд биеийн байдал нь муудаж, эрчимт эмчилгээний тасагт шилжиж 2020 оны 8 дугаар сарын 24-ний өглөө 06 цаг 40 минутад галзуу өвчний улмаас нас барсан хэргийн үйл баримт авагджээ. 

Дээрхи үйл баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шүүх шинжлэн судалсан дараах бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гийн гэрчээр өгсөн: “...манай байгууллага 2020 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хамт олноороо хуралдаж зөвлөлдөөд дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “” амралтын газарт амрахаар болсон. Бид нар 2020 оны 6 дугаар сарын 29-ний оройдоо очоод орох гэр, байраа хуваарилан авч орцгоосон. Маргааш нь буюу 6 дугаар сарын 30-ны өдөр хамт олноороо амарч өнжөөд 7 дугаар сарын 01-ний өглөө эрт хот руу гарахаар болсон. Тэгээд орой нь бүгдээрээ амарцгаасан. Би өөрөө хариуцсан хүмүүсээ амрааж байсан болохоор ажилчдадаа жигд шаардлага тавьж хэлж, ярьж байсан. Тэгээд шөнө амарч байсан чинь манай жижүүр орж ирээд “ нохойд хазуулчихлаа, яах вэ” гээд ороод ирсэн. Би унтаж байгаад сэрсэн тул цагийг нь тодорхой санахгүй байна. Ойролцоогоор 03-04 цаг болж байсан. Дараа нь удалгүй аж ахуйн эрхлэгч С. орж ирээд “даргаа эгч нохойд хазуулчих шиг боллоо” гээд ороод ирсэн. Тэгээд хаана байна гэж асуухад эмнэлэг явах гээд Мөнхбаатарын машинд байна гэсэн. Тэгэхээр нь би “ дүүргийн эмнэлэг рүү оч, мөнгө хэрэгтэй бол аваад яваарай” гээд Лхагва, Мөнхбаатар, , нар нь г аваад эмнэлэг рүү явсан. Тэд нарыг явсны дараа амралтын газрын Сарнай гэх эмэгтэйг дуудуулаад “манай ажилтан нохойд хазуулчихлаа, танайд нохой байдаг юм уу гэхэд нохой байгаа боловч номхон нохой байгаа, хүн урахгүй” гэж хэлж байсан. Өглөө нь 06-07 цагийн орчимд Улаанбаатар хот руу хөдөлсөн бөгөөд энэ хугацаанд эмнэлэг рүү г авч явсан хүмүүстэй тогтмол холбоотой байсан. Ажил дээр ирсний дараа тай цуг явсан хүмүүс ын эмнэлэгт үзүүлсэн чинь Гэмтлийн эмнэлэг рүү очиж үзүүл гэхээр нь үзүүлчхээд ирлээ, 2 хоногийн дараа ирж боолтоо хийлгээрэй гэж байсан...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 55-57 дахь тал)

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.ын гэрчээр өгсөн: “Манай ажлын хамт олон 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр дүүрэг рүү төмөр замын ойн баярын зураг авалт хийхээр амралтад явцгаасан юм. Тэгээд 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөртөө хамт наргиж цэнгээд өнгөрсөн. Талийгаач найз бид хоёр огт уугаагүй бөгөөд хүмүүсийн хоол цайг ойртуулж л өгч  байсан. Тэгээд маргааш нь буюу 7 дугаар сарын 01-ний өглөө манайхан ажилтай байсан болохоор эрт унтацгаахаар болсон. бид хоёр бүр эрт буюу 21 цаг өнгөрөөгөөд хоолоо ч идээгүй унтсан. Шөнө бүх хүмүүс унтаж байхад гэнэт чангаар орилсон. Эхэндээ би зүүдэлж байна гэж бодсон чинь дахиад орилоод “намайг нохой хазчихлаа” гэж хэлсэн. Тэгээд гэрт байсан хүмүүс бид нар бүгд сандралдаад гэрлээ асаасан чинь ямар нэгэн амьтан байхгүй байсан. Талийгаач өөрөө сүүлд нь нохойны шар бөгс харсан гэж байсан. Тэгээд бид нар г аваад даргад танилцуулаад ын эмнэлэг рүү явцгаасан. Эмнэлэг дээр очоод эмчийг “яасан юм бэ гэж асуухаар нь нохой хазчихсан” гэж хэлсэн. Эмч нь бид нарыг цаанаа байж бай гээд тариа хийгээд, хамар, гарт нь оёо тавиад боогоод гэмтэл рүү яаралтай яваарай гэж хэлээд явуулсан. Хотод бид нар ирээд илгээх бичгээ аваад эмч нартайгаа уулзсан. гийн авхуулсан рентген зургийг би мөнгийг нь төлж авсан. д учирсан асуудалд бүх зардлыг нь дарга байгууллагаасаа гаргаж өгсөн. Тэгээд гараа гипсдүүлээд бид нар гэрт хүргэж өгөөд салсан. их сандарсан айсан, цочирдсон байдалтай байсан. Бусдаар биеийн байдлыг нь нарийн анзаарч хараагүй. Миний анзаарснаар бол хэвийн зүгээр л байсан. Гэхдээ манай хэр баргийн юманд бие өвдлөө гээд хэлдэггүй хүн байгаа юм. Анх очсоныхоо маргааш өглөө нь нүүр нь бага зэрэг хавдсан байсан. Манай гэрийнхэн бол архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Харин бусад хамт олон маань хорхог боодог идсэнийхээ дараа ганц нэг юм тойруулж байгаа харагдаж байсан. Тэрнээс бол элдэв янзын зан гаргаж хоорондоо маргалдаж барьсан асуудал гаргаагүй... Бид нар сая нохой хазчихлаа гэж хэлсэн. Талийгаач өөрөө нохой хазсан гээд байсан болохоор бид нар мөн тэгж хэлсэн...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 58-59 дэх тал)

Мөрдөн шалгах ажиллагааны явцад ын гэрчээр өгсөн: “2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 19 цагийн орчим Төмөр замын Соёлын ордны хамт олноороо дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” амралтын газар руу 2 хоног амрахаар явсан. Бид нарыг очих газраа очиход харанхуй болчихсон байсан. Манай ажлынхнаас ойролцоогоор 20 гаруй ажилтан явсан. Очсон оройдоо хоол унд идэцгээгээд байрлах гэрүүдээ хуваарилж авцгаасан. Манай гэрт жижүүр , Лхагва, үйлчлэгч , , аж ахуйн эрхлэгч нар хонохоор болсон. Бид нар аж ахуйн хэсэг бөгөөд бусад ажилтнууд маань бас өөрсдийн хэсгээрээ гэр гэртээ орцгоосон. Тэр оройдоо унтаж амраад маргааш нь буюу 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хамт олны дунд хөгжөөнт тэмцээн уралдаан зохион байгуулах, хорхог боодог хийж идээд эрт амарцгаасан. Учир нь 2020 оны 7 дугаар сарын 01-ний өглөө манай ажлын хүмүүс ажилтай байсан болохоор эрт амарсан юм. Бид нарын амарч байсан гэр 5 ортой байсан бөгөөд үүдний баруун хатавчны орчим байх орон дээр Лхагва түүний дээд талын орон дээр , хоймрын орон дээр аж ахуйн эрхлэгч , дараагийн орон дээр Буд эгч бид хоёр тусдаа хөнжил нөмөрчихсөн амарч байсан. Бид хоёрын доор буюу гэрийн үүдний зүүн хатавчны орчим байх орон дээр унтаж байсан. Тэгээд бид нарыг унтаж байхад буюу ойролцоогоор 03 цаг 20 орчим минутад гэр дотор хүн орилох чимээ гарсан. Тэгээд бид нар “гэрлээ асаагаарай, юу болов” гээд гэрлээ асаасан чинь “нохой орж ирээд гарлаа” гэж хэлсэн. Тэгсэн чинь эгчийн хамраас цус гараад эхэлсэн. Тэгсэн чинь надад хандаж машинаа асаагаарай, яаралтай эмнэлэг явах шаардлагатай боллоо гэж хэлсэн. Мөн Лхагвад хандаж даргад хэлээрэй гэж байсан. Тэр үед би шууд машин руугаа очоод гэрлээ асаасан чинь амралтын газрын хашаан дотор нэг хар, нэг халтар, нэг шар нохой явж байсан. Шар нохойных нь ам нь бага зэрэг цус болчихсон юм шиг анзаарагдсан. Удаагүй миний машинд , Лхагва, , эгч бид нар суугаад дүүргийн Эрүүл мэндийн төв рүү очсон. Тухайн үед талийгаачийг эмч нь үзэхээр цаашаа орсон бөгөөд бид нар гадна нь хүлээж байсан. Удалгүй эмч нь гарч ирээд “тариа хийлээ, боолт хийлээ, гарынх нь савхан яс хугарсан байна, сойж өглөө, Гэмтлийн эмнэлэг рүү бичиг хийж өгөөд яаралтай очиж үзүүлээрэй яаралтай шүү” гээд бид нарыг явуулсан. Яг ямар тариа хийсэн гэдгийг нь би мэдээгүй. Бид нар эмнэлэг 03 цаг 30 орчим очоод эмнэлгээс 04 цаг бага зэрэг өнгөрөөгөөд гарсан. Улаанбаатар хотод өглөө 07 цагийн орчим гэмтлийн эмнэлэг дээр ирсэн байсан. Би жолоо барьж явсан болохоор эгч эгчтэй цуг Гэмтлийн эмнэлэг рүү орж зураг авхуулна, гипсдүүлнэ гээд орсон. Тухайн үед Лхагва, бид гурав хүлээгээд байж байсан. Эмнэлгээс гарч ирэхдээ эгч гараа гипсдүүлсэн байсан, тэгээд удалгүй гэрт нь хүргэж өгөөд салсан. Талийгаач их айсан байдалтай болчихсон байсан. Би биеийн байдлыг нь тодорхой нарийн харж чадаагүй... Тухайн шөнө талийгаачийг орилохын өмнө гэрийн ойролцоо нохойнууд хоорондоо зодолдоод архираад байх шиг байсан. Мөн талийгаач өөрөө “нохойнд хазуулчихлаа” гэж ярьж байсан. Талийгаач өөрөө үзүүлсэн эмчдээ нохойд хазуулсан гэж хэлж байсан. Бид нарыг анх хүлээн авахаар ороход яасан юм бэ гэж асуухад нь хүртэл нохой хазчихлаа гэж хэлж байсан.” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 60-61 дэх тал)

амралтын газрын ажилтан ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн: “Би 2020 оны 6 дугаар сарын 30-наас 7 дугаар сарын 01-нд шилжих шөнө ажил дээрээ буюу “” амралтын газарт байсан. Би цаг хугацааг нь нарийн тодорхой санахгүй байгаа ч гэсэн 2020 оны 6 дугаар сарын 30-наас 7 дугаар сарын 01 хүртэлх хугацаанд Төмөр замын урлагийн хүмүүс гэх хүмүүс ирж 2 хоносон. 25 орчим тооны хүмүүс байсан. Тэр хүмүүс эхний өдрөө хорхог боодог хийж идээд оройд нь би гэрт нь гал түлж өгсөн. Би тухайн үед захирал нь гэх эмэгтэйтэй голчлон уулзаж байсан. 2 дахь орой нь тэр хүмүүс эрт амарна гээд захирал нь намайг амар бид нар ингээд унтчихна гээд байсан. Гэтэл өглөө 05 цагийн үед нөгөө захирал гэх хүүхэд над руу залгаад “манай нэг ажилтан юманд хазуулчихсан байна, та хүрээд ирээч” гэсэн. Тэгэхээр нь би 6 номерын гэрт яваад очсон чинь амарч байсан хүмүүс бүгд босчихсон хувцсаа өмсчихсөн байсан. Нөгөө хазуулсан хүнийг цуг байсан 4 хүн нь авч явсан гэж байсан. Тэгээд зүүн талаасаа 2 дахь орны урд талын дрожинд цусны толбо болчихсон байсан. Захирал болон тэнд байсан хүмүүс нь хазуулсан хүнээ хараагүй, юунд хазуулсан гэдгийг нь мэдэхгүй байна гэж байсан. Тэгээд тэр хүмүүс хоол цай идчихээд яваад өгсөн, дахиж ирээгүй. Өдөр нь би дарга руу нь залгаж асуухад т хамраа оёулсан гэсэн харин савхан хуруу нь гэлүү нэг яс нь хугарсан байна гэж байсан...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 62-63 дахь тал)

дүүргийн эмнэлэгт сувилагч ажилтай гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн: “Би 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 01-нд шилжих шөнө дүүргийн Эрүүл мэндийн төвийн хүлээн авах тасагт хуваарийн дагуу ажилтай байсан. Би энэ талаар санаж байна. Тухайн үед хамрын үзүүр нь хэсэг нь тасарчихсан, тасарсан хэсгээ алчуурт боочихсон хүн орж ирсэн. Орж ирэхдээ уйлаад асуумжид сайн хариулахгүй байсан. Тэгээд яаралтай Мөнхсүх эмчийг дуудаж өвчтөнг үзүүлэхэд эмч өвчтөнг үзээд хамрын үзүүрийг нь залгахгүй бол үхжиж магадгүй гээд хамрын тасарсан хэсгийг залгаж оёдол тавьсан. Тэр хүн хотын харьяатай байсан бөгөөд цуг явж байсан хүмүүс нь машинтай байсан тул Улаанбаатар хот руу явахаар болсон. Тэр талаар одоо тодорхой сайн санахгүй байна. Гэхдээ цуг явж байсан гэх хүмүүс нь хүлээн авахын гадна үүдэнд байж байсан. Намайг асуумж авахад ямар шалтгааны учир хамар нь ийм болсон талаар асуухад тэр хүн хариулахгүй, уйлаад, хурдан эмчээ дууд гээд байсан. Эмч Мөнхсүх өвчтөний биеийн байдлыг үзээд хамрыг нь оёод надад хандаж боолт хийх талаар заавар өгсөн. Өвчтөн нь хамрын тасарсан шалтгаанаа тодорхой хэлэхгүй байсан тул ямар нэгэн зүйлд зүсэгдсэн, хазагдсан гэдгээ тодорхой хэлэхгүй байгаа болохоор татрангийн вакцин хийх талаар заавар өгсөн. Яг аль талын гар гэдгийг нь сайн санахгүй байна. Гэхдээ гарын бугалга хэсэгт нь татрангийн вакциныг хийсэн. Татрангийн вакциныг хийхийн өмнө өвчтөнд сорил тавьдаг бөгөөд харшлах зүйл байхгүй байсан болохоор гарын бугалга хэсэгт нь вакциныг хийсэн. Тухайн үед гэх хүн амралтын газраас ирсэн гэж байсан бөгөөд ямар нэгэн амьтанд хазуулсан яриа өгүүлэл гаргасан эсэхийг нь санахгүй байна.” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 73-74 дэх тал)

дүүргийн эрүүл мэндийн төвийн яаралтай тусламжийн хуудсын шийдвэрлэсэн байдал хэсэгт “...шарх цэгцлэх оёдол тавих, боолт, эм бичив, судлалын үндэсний төвд үзүүлэх, татран вакцин...” гэжээ (1-р хавтаст хэргийн 201-202 дахь тал)

судлалын үндэсний төвийн осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас (1-р хавтаст хэргийн 204 дэх тал)

“*******” эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн гийн өвчний түүхийн хуулбар, гэмтлийн эмчийн үзлэг, мэс ажилбар хийлгэх тухай зөвшөөрлийн хуудас, мэс заслын өмнөх дүгнэлт, шалгах хуудас, мэс заслын сувилагчийн хяналтын хуудас, мэс заслын тэмдэглэл, эмчлүүлэгчийн биеийн байдлыг үнэлэх хуудас, эмчлүүлэгчийн амин үзүүлэлтийг хянах хуудас, өвдөлтийг хянах хуудас (1-р хавтаст хэргийн 206-218 дахь тал)

“*******” эмнэлгийн яаралтай тусламжийн хэсэгт байрлах вакцины өрөөнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд  (1-р хавтаст хэргийн 47-52 дахь тал)

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ы гэрчээр өгсөн: “Миний ээж нь 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр өөрийн ажлын газрын хүмүүс буюу Төмөр замын Соёлын ордны ажилчидтай хамт дүүрэг үйл ажиллагаа явуулдаг амралтын газарт нэг хоног амрахаар явсан юм. Би маргааш нь 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр өөрийн ээж рүү залгаж та ирэх болж байгаа юм уу гэж асуухад өнөөдөр бас хонохоор болсон маргааш очно гэж байсан. Тэгээд 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдөр ээж маань гэртээ ирэх үедээ хамар хэсэгтээ цагаан өнгийн бентээр боосон зүүн гар нь тохойноосоо гарын үзүүр хэсэг хүртэл гипстэй хоёр хөл дээрээ алхаж чадахгүй хоёр хүнээр түшүүлсэн хэвлийн баруун хөлийн шилбэ хэсгээр олон тооны эрхий хурууны өндөгний чинээ хөхрөлтэй гэртээ ирсэн. Би ээжээс юу болсон талаар асуухад сайн санахгүй байна гэж хариулж байсан. Ээжийн ажлын газрын хүмүүсээс асуухад өглөө эрт явна гээд ээж хамт ажилдаг гэх хүнтэйгээ хамт гэртээ орж амрах гэтэл бороо орсон байхаар нь гал түлээд унтах гэтэл гал түлсэн учир халуун байхаар нь гэрийн хаалгыг онгорхой унтаж байсан. Шөнө унтаж байхад гэнэт ээж маш чангаар орилж сэрээд харахад шар өнгийн сүүл бөгстэй амьтан гэрээс гараад зугтаж байсан ба ээжийг харахад битүү цус болчихсон байхаар нь дүүргийн эмнэлэгт хүргэж өгч эмнэлгийн анхан шатны тусламж авч оёдол тавиулаад тэндээсээ судлалын үндэсний төвд хүргэгдэн ирээд эмчилгээ хийлгүүлсэн гэж байсан. Сүүлд 10-р хороололд байрлах “*******” хувийн гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд зүүн гарын хоёр савхан яс хугарсан, зүүн гарын сарвуу хэсэгт зүссэн ч юм уу маажсан ч юм уу шархтай, хамрын үзүүр хэсэгт тасарчихсан, уруулын зүүн дээд хэсэгт зүсэгдсэн оёдол тавиулсан, баруун хацар дээр мөн хоёр жижиг зүсэгдсэн байсан. Ээж хувийн гэмтлийн “*******” эмнэлэгт 10 хоног хэвтэн эмчилгээ хийлгүүлж байх үед нь хамрыг нь яасан талаар асуухад бид нарт зүгээрээ жаахан шалбарсан гээд үзүүлэхгүй байсан. “*******” эмнэлгийн захирал эмч ээжийг анх ирсэн үеийн зургийг фото зургаар авч надад харуулсан. Ээж 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдөр “*******” эмнэлэгт хэвтэж 2020 оны 7 дугаар сарын 15-ны өдөр гэртээ гарсан. Гэртээ гарч ирээд биеийн байдал нь хэвийн болж байгаад 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн нойр хоолонд муу болж амьсгал нь давчдаж биеийн байдал бага багаар муудаж байгаад 2020 оны 8 дугаар сарын 22-ны өдөр өөрийн биеэр Төмөр замын нэгдсэн эмнэлэгт үзүүлэхээр гэрээс гарч явсан. Ээжийг эмнэлэгт очсоны дараа над руу эмнэлгээс залгаж ээж чинь биеийн байдал муу байна хурдан хүрээд ир гэсний дагуу яваад очиход Төмөр замын эмнэлгийн хүлээн авах дээр орон дээр хэвтсэн дусал залгуулж байсан. Би эмчээс юу болсон талаар асуухад зүрхний өвчин байна 7 хонгийн өмнө зүрхний шигдээс болсон байна яаралтай 3-р эмнэлэгт очиж зүрхний бичлэг хийлгэх шаардлагатай гээд гуравдугаар эмнэлэгт очиж зүрхний бичлэг хийлгэсэн. Гуравдугаар эмнэлэгт зүрхний бичлэг хийлгээд хариу зүрхний шигдээс биш пүлс нь алдагдсан байна гэж гарсан. Тэгээд ээж буцаж Төмөр замын эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгэж байгаад биеийн байдал нь муудаж юм идэж ууж чадахгүй болж Мөнгөн гүүр эмнэлэгт очиж КТГ-ын зураг /цээж толгой/-н зураг авхуулж буцаж Төмөр замын эмнэлгийн эрчимт эмчилгээний тасаг шилжиж би эмнэлэг дээр ирээд эмчтэй нь уулзахад толгойн зураг зүгээр байна цээжний зураг харагдахгүй байна сахиур хэрэггүй намайг яв гэсэн. Тэгээд би гэртээ ирээд байж байхад эмнэлгээс над руу залгаж сахиур хэрэгтэй юм байна эмнэлэг дээр ир гэж хэлсэн. Би эмнэлэг дээр шөнө ирээд байж байхад 01 цагийн үед ХӨСҮТ-өөс хоёр эмч ирээд ээжээс гэрлээс айж байна уу гэх зэргээр асуулт асууж байгаад Төмөр замын эмнэлгийн эмчийн өрөөнд орж 1 цаг гаруй ярьж байгаад гарч ирээд танай ээжээс галзуугийн шинж тэмдэг илэрч байна гэж хэлээд шүлснээс нь дээж авч явсан. Тэгээд Зооноз гэх газраас дахин эмч нар ирээд асуулт асууж байгаад дахин шүлснээс нь дээш авч явсан. Тэгээд ээж маань 2020 оны 8 дугаар сарын 24-ний өглөө 06 цаг 40 минутад онош тодорхойгүй нас барсан. Төмөр замын эмнэлэг тодорхой ямар нэгэн эмчилгээ хийлгээгүй. дүүргийн эмнэлэг хувьд галзуугийн тариа хийгээгүй. Саху татуун гэх нэртэй тариа хийсэн байсан...Би ээжийн ажил явдал болохоос өмнө шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийлгүүлж нас барсан шалтгааныг тогтоох, тухайн өдөр ямар зүйл болсон талаар тодорхой шалгуулах дүүргийн эмнэлэг амьтанд хазуулсан хүн ирэх үед яагаад галзуугийн тариа хийгээгүй болохыг шалгуулах шаардлагатай байна.” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 53-54 дэх тал)

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хууль ёсны төлөөлөгчөөр ы өгсөн: “Би 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн Хэрэг бүртгэх тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Мөнх-Оргилд тодорхой ярьсан байгаа тул дахин ярих шаардлагагүй гэж бодож байна. Харин үүн дээр нэмж хэлэх зүйл байна. Намайг 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн орчим дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг амралтын газрын Сарнай гэх настай эгчтэй ярьж болсон асуудлын талаар асуухад тэнд очсон хүмүүс шөнө 01 цаг өнгөрч байхад архи уучихсан хоорондоо муудалцаад байсан. Тэгж байгаад 03 цаг өнгөрөөгөөд чимээгүй болсон гэж ярьсан болохоор Сарнай гэх хүнээс энэ талаар илүү тодруулж асуухыг хүсэж байна.” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 114-115 дахь тал)

Төмөр замын нэгдсэн эмнэлгийн эмчлүүлэгчийн эмийн хуудас, өвчний түүх, Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн шинжилгээний дүнгийн хуудас, шинжилгээний хариу, яаралтай тусламжийн хуудас, эмчлүүлэгчийн амин үзүүлэлтийг хянах хуудас, сувилгааны тэмдэглэл, (1-р хавтаст хэргийн 220-250 дахь тал)

Төмөр замын эмнэлгийн сэхээний их эмч ажилтай гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн: “Талийгаач анх 2020 оны 8 дугаар сарын 22-ны өдөр амьсгал давчидсан, хүйтэн хөлс гарсан байдалтай ирсэн. Энэ нь зүрхний шигдээс өвчний шинжтэй байсан тул гуравдугаар эмнэлэгт очуулж үзүүлэхэд зүрхний шигдээс өвчин үгүйсгэгдсэн тул манай эмнэлэгт буцаж ирүүлэн дотрын тасагт хэвтүүлсэн. Маргааш нь буюу  2020 оны 8 дугаар сарын 23-ны өдөр би талийгаач г хүлээн авахад биеийн байдал нь хүнд байдалтай байсан. Би талийгаачийг хүлээж аваад сэхээнд оруулаад хордлого маш их байсан тул хордлого тайлах эмчилгээ хийж тайвшруулаад нарийн мэргэжлийн эмч сэтгэцийн эмч мэдрэлийн эмч чих хамар хоолойн эмчид үзүүлэхэд талийгаачийн тухайн үед илэрч байсан шинж тэмдэгт хамаарахгүй байсан тул дотуур гэмтэл авсан байж болзошгүй гэж үзээд компьютерт үзэхэд мөн ямар нэгэн гэмтэл тогтоогдоогүй. Харин асуумж дээр талийгаачийн хүү нь ээжийгээ 7 хоног орчмын өмнөөс хөшиг нээхэд гэрэлд дургүйцэх, шөнө зовуурьтай унтаж байсан талаар хариулсан байсан тул галзуу өвчний шинж гэж үзсэн. Ингээд энэ талаар халдвар судлаач эмч болон орлогч даргадаа хэлсэн. Үүний дараа ХӨСҮТ, Зооноз өвчин судлалын төвд мэдэгдэж шүлснээс нь шинжилгээ авхуулсан. Эмнэлзүйн хувьд галзуу өвчин мөн гэж тогтоогдсон. Тэгээд 24-ний өглөө шинжилгээний хариу гарахаас өмнө буюу 06 цаг 40 минутад өвчтөн нас барсан. Шинжилгээгээр талийгаачийн шүлснээс галзуугийн вирус илэрсэн. Би талийгаачтай харилцан яриа өрнүүлсэн. Гэхдээ миний асуусан асуултад ганц нэгээр хариулж байсан. Ямар ч байсан их зовуурьтай түгшүүртэй байсан. Сэтгэцийн эмчтэй хамтарч хамраа юунд гэмтээсэн бэ гэж асуухаар амьтан байсан гэж тодорхойгүй хариулсан. Мөн цонх онгойлгоход салхинаас их айж байсан. Талийгаач т нэг вакцин хийлгэсэн гэж байсан боловч яг юуны вакцин хийлгэсэн нь тодорхой биш байсан. ХӨСҮТ, Зоонозын эмч нар галзуу өвчний вакцин хийлгэлгүй удсан учир нэмэргүй гэж хэлсэн. Харин ийлдэс хийнэ гэж байсан боловч талийгаачид илэрсэн шинж нь нэгэнт оройтсон байсан учир хийлгээгүй. Талийгаачид галзуу өвчний шинж илрэх үеэс Эрүүл мэндийн сайдын 2017.4.20-ны өдөр баталсан А/160 дугаартай зааврыг баримталж ажилласан.” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 88-89 дэх тал) зэрэг болно.

Гурав. Шүүх хэргийн бодит байдлыг бүх талаас нь бүрэн бодитой тогтоох шаардлагыг хангах хүрээнд хэргийн оролцогч нарын зүгээс гаргасан ач холбогдол бүхий хүсэлтийг зохих журмын дагуу хангаж тусгай мэдлэг шаардагдах нөхцөл байдлыг тогтоох үүднээс Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч Ө.Сарангэрэл, О.Болороо, Эрүүл мэндийн яамны Халдварт өвчин, тархвар судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн эмч, шинжээч З.Адъяасүрэн, судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн эмч, шинжээч Г.Бат-Эрдэнэ нарыг шүүх хуралдаанд оролцуулж, мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээчдийн гаргасан дүгнэлтүүд,  шинжээч нарын мэдүүлгүүд, бусад бичгийн баримт зэргийг үндэслэн хохирогч нас барсан шалтгааныг шүүх дүгнэвэл;

Шүүгдэгч , Д.******* нар нь хохирогч д галзуу өвчнөөс урьдчилсан сэргийлэх вакцин, иммуноглобулин эмчилгээ хийгээгүйн улмаас галзуу өвчнөөр хохирогч нас барсан болох нь:  

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1-р хавтаст хэргийн 31 дэх тал)

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хавтаст хэргийн 34-39 дэх тал)

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэлд: “157 см урттай, толгойдоо 32 см урт хар хүрэн өнгийн үстэй, 49 настай гэх эмэгтэй хүний цогцос байна. Биеийн ерөнхий хөгжил зөв, махлагдуу 2 нүдний зовхи аниастай эвэрлэг булингартсан салст цайсан, хамрын яс мөгөөрс бүтэн хамраас гарсан зүйлгүй, 2 чихний дэлбээний хэлбэр зөв, чихний сүвнээс гарсан зүйлгүй. Ам жимийсэн, уруул хатаж харлаж хүрэнтсэн...Хүүрийн толбо биеийн ар дарагдаагүй хэсгээр тод үүссэн, дарахад арилахгүй нас бараад 36-48 цаг болсон. Хамрын нурууны баруун талаас үзүүр гол хэсэг хүрсэн, үзүүр хэсэг сэтэрсэн татагдсан 1.5х0.4 см хүрэн ягаан сорвитой арьсны түвшингээс үл ялиг дээш товойсон. Цээжний баруун зүүн дээд хэсэг болон зүүн хөхний доогуур хүрэн ягаан дугуй хэлбэрийн аппаратын оролттой. Баруун зүүн тохойны дотор хэсэг, баруун сарвуу, 2 тавхай баруун цавинд тарианы зүүний оромтой, оромны эргэн тойронд хөхөлбөр өнгийн цус хуралттай зүүн сарвууны 2-р хурууны ард хагас дугуй хэлбэрийн 3х0х2 см мэс заслын ослын ором бүхий үл ялиг доош хонхойсон цайвар өнгийн сорвитой. Мөн 3-р хурууны харалдаа 0.7х0.3см хүрэн ягаан бага зэрэг дотогш хонхойсон сорвитой.  Сарвууны ард хэсэгт 3.5х5.5см хүрэн бор өнгийн нөсөөжилттэй. Зүүн гарын 2-р хурууны 3-р шивнүүрийг ар хэсэгт 2 ширхэг металл зүүний үзүүр гаргаж ирж арагш тахийлгасан. Өөр биед ил харагдах гэмтэлгүй.” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хавтаст хэргийн 40-45 дахь тал)

Зоонозын халдварын хүний өвчний сэжигтэй тохиолдлыг мэдээлэх хуудаст “ дүүргийн нэгдсэн эмнэлэгт шархны анхны цэгцлэлт хийгдэж, вакцин тариулсан, хэдэн тун хийлгэснийг мэдэхгүй...2020 оны 8 сарын 22-нд Төмөр замын эмнэлэгт ирж үзүүлээд, дотрын тасагт хэвтсэн, 2020 оны 8 сарын 23-ны өдөр эрчимт эмчилгээний тасагт хэвтэж эмчлүүлж байгаад 2020 оны 8 сарын 24-ний өглөө нас барсан. Зовиур нь амьсгал давчдах, амьсгалахад саадтай, шүлс залгиж чадахгүй,өнөөдрөөс тэнцвэр алдагдана, шүлс гоожиж 31 градус халуурч чичрүүлнэ, маш цочромтгой, цонх нээхээр нохой байна гэж дэмийрнэ...” гэж тэмдэглэгджээ.  (2-р хавтаст хэргийн 35-40 дэх тал)

Зооноз өвчин судлалын үндэсний төвийн шинжилгээний дүнгийн хуудасны дүгнэлт хэсэгт “Өвчтөний  шүлсэнд галзуу өвчний үүсгэгчийн өвөрмөц ген тодорхойлогдсон.” гэж тэмдэглэгдсэн.  (2-р хавтаст хэргийн 45-46 дахь тал)

Галзуу өвчнөөр нас барсан тохиолдлын тандалт судалгааны товч тайлан (2-р хавтаст хэргийн 50-52 дахь тал)

судлалын үндэсний төвийн халдварын сэргийлэлт, хяналтын алба (2-р хавтаст хэргийн 53-54 дэх тал)

Нийслэлийн Зоонозын өвчин судлалын ажилтан мөрдөн шалгах ажиллагааны явцад ын гэрчээр өгсөн: “Манай Нийслэлийн Зоонозын өвчин судлалын төвийн утас руу 2020 оны 8 дугаар сарын 24-ний шөнө 03 цагийн орчим ЗӨСҮТөвөөс залгаад халдвар судлалын эмчтэйгээ холбогдоод өглөө дархлаажуулалтын мэдээгээ өгөөрэй гэж хэлсэн байсан. Тэгээд би өглөө нь буюу 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 08 цаг 30 минутад ажил дээрээ ирээд ЗӨСҮТөвтэй холбогдож ямар дархлаажуулалтын мэдээ авах талаар асуусан чинь Баатарын гэх хүний овог нэрийг хэлээд энэ хүн галзуугийн дархлаажуулалтад хамрагдсан эсэх талаар асуусан. Үүний дагуу гэх хүнийг галзуугийн дархлаажуулалтад хамрагдсан эсэхийг шалгахад хамрагдаагүй байсан. Анх үзүүлсэн дүүргийн Эрүүл мэндийн төв рүү холбогдож асуухад татрангийн вакцин хийж өгөөд явуулсан байсан. Дараа нь ГССҮТөв рүү холбогдож гийн нэрийг шүүлгэхэд эмчилгээ авсан боловч дархлаажуулалт хийгдээгүй гэж байсан. Тэгээд ЗӨСҮТөвөөс Улаанбаатар хотод хийгдэх шаардлагатай бүх ажиллагаануудаа хийчихсэн байсан бөгөөд манайхтай холбогдоод анх хазуулсан гэх газарт нь голомтын эцсийн халдваргүйжүүлэлт хийгээд, тандалт судалгаа хийж гүйцэтгэх үүрэг даалгавар өгсөн. Үүний дагуу дүүргийн 5 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “” амралтын газарт очоод голомтын эцсийн халдваргүйжүүлэлт хийгээд, ойр орчим 1.5 км радиус газарт үхсэн амьтны сэг зэм байгаа эсэхийг шалгахад сэжигтэй зүйл огт байгаагүй. Мөн “” амралтын газарт байнга байдаг гэх шар нохой нь галзуу өвчний шинж тэмдэггүй, хэвийн байсан. Манай байгууллагын зүгээс талийгаачтай гэх хүнтэй уулзаагүй бөгөөд асуумж тодорхой биш байсан тул ямар амьтан гэдгийг тодорхойлж чадаагүй. Харин асуумж авч байхад хүмүүсийн хэлж байснаар шар сүүлтэй амьтан гарч явсан харагдсан гэсэн яриа байсан тул бид нарын зүгээс хярс гэх амьтан байж болзошгүй гэж үзсэн. амралтын газрын ойр орчим хярс, үнэг, жижиг мэрэгч амьтад ихэвчлэн байдаг. 2020 оны 03 сарын орчим дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт нохой галзуурсан тохиолдол бүртгэгдэж тухайн үедээ устгалын ажиллагаа явагдаж байсан. Өөрөөр ойрын хугацаанд галзуугийн өвчнөөр хүн, мал, амьтан халдварлагдаж байсан тохиолдол байхгүй.” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 91 дэх тал)

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр шинжээч О.Болороогийн гаргасан 1823 дугаартай “Талийгаач нь хамар, зүүн сарвуунд хазагдсан шархны улмаас галзуу өвчний вирусээр халдварлагдаж улмаар галзуу өвчин үүсэж нас баржээ. гийн цогцост хийсэн шинжилгээгээр хамар, зүүн сарвуунд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр буюу хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.  Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр тухайлбал хазуулах үед үүсэх боломжтой. Талийгаач нь 2-р хэлбэрийн чихрийн шижин, зүрхний булчингийн эмгэгшил, элэгний өөхлөлт, бамбай булчирхайн архаг үрэвсэл зэрэг хууч өвчтэй байжээ. Дээрх өвчнүүд нь үхлийн шалтгаанд нөлөөлөөгүй. Галзуу өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд амь насыг аврах боломжгүй. Галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор зохих тунгаар вакцин, ийлдсийг хийлгэх ёстой байдаг. Эмнэлгийн бичиг баримтуудаас үзэхэд зохих тун товлолоор тарилгыг хийлгэсэн тэмдэглэл үгүй байна.” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хавтаст хэргийн 117-125 дахь тал)

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч О.Болороогийн өгсөн: “Төмөр замын эмнэлэг дээр талийгаач эмчлэгдэж очоод нэг хоноод нас барсан. Төмөр замын эмнэлгийн хувьд эмчилгээ үйлчилгээ зөв хийгдсэн, асуудалгүй гэж өвчний түүхээс харагддаг. дүүргийн Эрүүл мэндийн төвийн хувьд талийгаачид тусламж үйлчилгээ үзүүлэхдээ шархны цэгцлэлт хийж, шархны гарал үүслийг тогтоож улмаар галзуугийн вакцины эхний тунг хийх ёстой байсан. Татрангийн вакциныг хийхэд харшлах зүйлгүй, сөрөг заалт үгүй буюу хийж болох байсан. Мөн боломжтой тохиолдолд галзуу өвчний эсрэг ийлдэсийг хийж болох байсан. Дээрх тохиолдолд галзуу өвчний вакцин болон ийлдэс хийгдээгүй. “Эм би Жи” эмнэлгийн хувьд талийгаачид учирсан гэмтэл болох гарын хугарал, хамрын үзүүрийн цэгцлэх мэс ажилбаруудыг зохих хэмжээнд хийж гүйцэтгэсэн боловч 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдөр татрангийн тариаг галзуугийн вакцин хийлгэсэн гэж ойлгосон ч бай эхний вакцин хийгдсэн өдрөөс хойш 4 дэх өдөр, 7 дахь өдрүүдэд дараагийн тунг хийх ёстой байдаг. “*******” эмнэлэг талийгаачийг анх ямар шалтгааны улмаас гэмтээд, ямар эмчилгээ хийлгэсэн гэдгийг асуусан байх ёстой. Талийгаач 10 хоног тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн байдаг. Татрангийн тариа хийхэд харшлах хориглох зүйл байхгүй. Энэ талаар Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс болон мэргэжлийн хяналтын эрүүл мэндийн хариуцсан хэсгээч тодруулж асуух нь зөв. Галзуугийн вакциныг нийт 5 тун хийх ёстой. Эхний тунгаас шалтгаалж 4 дэх, 7 дахь, 14 дэх, 21 дэх хоногуудад хийх ёстой. Хэрвээ “*******” эмнэлэг талийгаачийг дүүрэгт галзуугийн вакцин хийлгэсэн гэж ойлгосон бол ядаж 2, 3 дахь тун хийгдэх боломжтой. Мөн ийлдэсийг төв мэдрэлийн системтэй ойрхон бол хийх боломжтой. Ийлдэс гэдэг нь эсрэг биет агуулсан бэлдмэлийг ойлгож болно.” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 100-101 дэх тал)

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр шинжээч Ө.Сарангэрэл, Т.Амартүвшин, Ж.Ганцэцэг нарын гаргасан 1303 дугаартай “Талийгаач гийн биед үүссэн шархны гэмтсэн шалтгааныг дүүргийн Эрүүл мэндийн төвийн мэс заслын эмч нарийвчлан тогтоогоогүй, гэмтсэн шалтгааныг тогтоогоогүй учир галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг хийгээгүй байна. судлалын үндэсний төв болон “*******” эмнэлгийн эмч нар нь гийн биед үүссэн шархны гэмтсэн шалтгааныг зөв тогтоосон боловч, тохирох вакцин хийлгэсэн эсэхийг нягтлаагүй, дараа дараагийн тунг хийгээгүй байна. Урьдчилан сэргийлэх зорилгоор хүний галзуугийн эсрэг вакциныг шархны хүнд, хөнгөний зэргээс хамаарч 3-5 удаа эхний өдөр, 4, 7, 14, 28 дахь өдрүүдэд тус тус хийнэ. Төмөр замын эмнэлгийн эмч  нар өвчний оношийг зөв тогтоосон байна. Талийгаач нь галзуугийн вирусээр халдварлагдан, тархины эрс хаван, цуллаг эрхтний бичил цус эргэлтийн хямралд орж нас баржээ. Галзуу өвчнийг оношлоход тархвар судлалын асуумжаар хэдийд, хаана, ямар амьтанд хазуулж, шүлсдүүлсэн талаар сайтар лавлаж мэдэх, өгүүлэмжийг сайн авах, илэрч буй эмнэл зүйн шинж тэмдэг дээр тулгуурладаг. Мөн вирусийн шинжилгээ, цусанд, лабораторийн шинжилгээ, иммуноферментийн анализ, бичил харах арга, гистологи зэрэг шинжилгээнүүд хийж болох ба талийгаач д дүүргийн Эрүүл мэндийн төв, судлалын үндэсний төв, “*******” эмнэлэгт эмчлүүлэх явцад Галзуу өвчний эмнэл зүйн өвөрмөц шинжүүд илрээгүй тул дээрх шинжилгээнүүд хийгдээгүй байна. дүүргийн Эрүүл мэндийн төв, судлалын үндэсний төв, “*******” эмнэлгийн эмч нар Галзуу өвчний хяналт, сэргийлэлтийн заавар, Эрүүл мэндийн сайдын 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн А/160 тушаалыг барьж ажиллаагүй байна. Галзуу өвчний нууц үе 12-90 хоног байдаг ба дүүргийн Эрүүл мэндийн төв, судлалын үндэсний төв, “*******” эмнэлэгт эмчлүүлэх явцад галзуу өвчний эмнэл зүйн өвөрмөц шинж /ус, салхи, дуу чимээ, гэрлээс айх, шүлс гоожих, хий үзэгдэх, дэмийрэх, халуурах, хөлрөх, сэтгэцийн өөрчлөлт гэх мэт/ илрээгүй, харин Төмөр замын эмнэлэгт эмчлэгдэх явцад галзуу өвчний эмнэл зүйн өвөрмөц шинж илэрч оношлогдсон байна. Галзуу өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдол амь насыг аврах боломжгүй.” гэсэн дүгнэлт (1-р хавтаст хэргийн 131-138 дахь тал)

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Ө.Сарангэрэлийн өгсөн: “ дүүргийн ЭМТ, ГССҮТ, “*******” эмнэлгийн ажилтнууд галзуу өвчний хяналт сэргийлэлтийн загвар Эрүүл мэндийн сайдын 2017 оны 4 дүгээр сарын 21-ний А/160 тушаалыг барьж хяналт сэргийлэлтийг дутуу хийсэн. дүүргийн Эрүүл мэндийн төвийн мэс заслын эмч нарийвчлан тогтоогоогүй, судлалын үндэсний төв болон “*******” эмнэлгийн эмч нар нь талийгаачийн биед үүссэн шархны гэмтсэн шалтгааныг зөв тогтоосон боловч тохирох вакцин хийлгэсэн эсэхийг нягтлаагүй, дараа дараагийн тунг хийгээгүй байна.” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 103-104 дэх тал)

2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Халдварт өвчин, тархвар судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн эмч З.Адьяасүрэн, Д.Чимэдноров нарын гаргасан шинжээчийн “ дүүргийн эрүүл мэндийн төвийн эмч нь ЭМС-ын 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн тушаалын 3 дугаар хавсралтаар батлагдсан “Галзуу өвчний хяналт , сэргийлэлтийн заавар”-ын 3.1-ийн эрсдэлийн ангилал 3 болон 10.1.3 дахь заалтыг биелүүлээгүй байна. Галзуу өвчнөөс сэргийлэх вакцин, иммуноглобулин эмчилгээ хийх тусламж үйлчилгээ үзүүлээгүй байна. ЭМС-ын 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн А293-р тушаал эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх журмын дагуу халдварын сэргийлэлт хяналтыг холбогдох дүрэм зааварт нийцүүлэн үнэлэх хяналт тавих тогтолцоотой байдаг үүний дагуу анхны үзлэг хийсэн эмч тархвар судлалын асуумжийг хангалтгүй авсан байна. Эрэмбэлэн ангиллыг ЭМС-ын А293-р тушаалын хавсралтын заалтын дагуу талийгаач д ангилалтын эрэмбэ хоёр буюу шар өнгийн тэмдэгтэд багтаж байгаа тусламж үйлчилгээг дүүргийн эрүүл мэндийн яаралтай тасагт 2020 оны 7 дугаар сарын 01-ний 04 цагт ирсэн оёдол тавиад шархны анхдагч цэгцлэлт хийхэд нийт 30 минут зарцуулсан байна. Энэ нь анхны тусламжийг хугацаа алдалгүй, зөв тодорхой хийж гүйцэтгэсэн нь харагдаж байна. Үзлэг эмчилгээгээ зөв хийсэн ч өвчтөнөөсөө өвчний түүх, тархвар судлалын асуумжийг дутуу авснаас болж өвчтөнд заавал хийх шаардлагатай байсан вакциныг хийлгүй орхигдуулсан байна. дүүргийн эрүүл мэндийн төвийн эмчийн илгээсэн анхны үзлэг, тусламж үйлчилгээний үзүүлсэн “яаралтай тусламжийн хуудас”-тай анхааралтай танилцаагүйгээс ЭМС-ын 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн тушаалын 3 дугаар хавсралтаар батлагдсан “Галзуу өвчний хяналт, сэргийлэлтийн заавар”-ын 10.1.3 дахь заалтыг биелүүлээгүй байна. “*******” эмнэлэгт галзуу өвчний эсрэг вакциныг тарьсан гэж зөвхөн вакцины бүртгэлд тэмдэглэсэн боловч өвчний түүхэнд тэмдэглэгдээгүй. Хавтаст хэргийн 244 дүгээр хуудсанд 7 дугаар сарын 03-ны өдөр 49 настай эм, 20043090 цувралын (сери) дугаартай вакциныг Хонгорзул, 7 дугаар сарын 07-ны өдөр дээр дурдсан серийн дугаартай вакциныг Сосорбурам нар гарын үсэг зуран хийснээр тэмдэглэсэн байна. Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс авч, тухайн үед эмнэлэгт байх вакцины серийн дугаар тохирохгүй байна. “*******” эмнэлгийн халдвар судлагч Оюунчимэг 2020 оны 3 дугаар сарын 5-ны өдөр Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс Энэтхэг улсын “Серум институт”-д үйлдвэрлэсэн 201809261 цувралын (сери) дугаартай 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хугацаа нь дуусах 50 хүн тун галзуугийн эсрэг вакциныг татан авсан баримт байна. Үүнээс өмнө 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хугацаа нь дуусах 201707224 цувралын (сери) дугаартай галзуугийн эсрэг вакцин татан авсан баримт байна. Төмөр замын нэгдсэн эмнэлэгт талийгаач г ирж үзүүлэхэд анхны хүлээж авсан яаралтай тусламжийн эмч Эрдэнэхишиг анхнаасаа өвчний зовуурь, гэмтэл авсан тухай дэлгэрэнгүй өвчний мэдээллийг цуглуулж чадаагүй, бодит үзлэгийг хагас дутуу хийж, тархвар судлалын анамнезийг дутуу авснаас болж өвчтөний онош тавихад төөрөгдөл үүсэж, өвчтөнийг эмнэлэг хооронд явуулж хугацаа алдаж, өвчин хүндрүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн байна. ЭМС-ын 2017 оны 4 дүгээр сарын 27-ны “Галзуу өвчний хяналт сэргийлэлтийн зааврын хэрэгжилт” А160 тушаалын 3.2-т зааснаар өвчтөнийг анх үзсэн эмч хэрэв Галзуу өвчин гэж сэжиглэсэн болон яаралтай мэдээлэх арга хэмжээ авах байсан. Үүнийг яаралтай тусламжийн эмч болгон мэдэж, өвчний эмнэл зүй, гарах шинж тэмдгүүд, эмчилгээ, оношилгоо, вакцины талаар тодорхой ойлголттой байх ёстой. Хэрэв өвчний асуумжийг зөв авсан байсан бол өвчтөн энэ эмнэлэгт ирэхээс 7 хоногийн өмнөөс хөшиг татаж, гэрэл гаргахад айж, сандарч, уцаарлаж шөнө нойрондоо муу, сэтгэл тавгүй гэх мэт галзуу өвчний шинж тэмдгүүд гарч байсан байна. Эмчлэгч эмч болон бусад бүх эмч нар ямар нэг амьтанд хазуулсан гэдэг асуумж байхад дүүргийн Эрүүл мэндийн төвд хийсэн вакцины тухай огт асууж тодруулаагүй байсан. Онош тавихад хугацаа алдсан ч өвчтөн бүрэн эмчлэгдэж, амь нас аврагдах боломжгүй байсан гэж үзэж байна. Хэрэв анхнаасаа галзуугийн вакцин 5 тунгаа бүрэн авсан бол өвдөхгүй байх магадлалтай. дүүргийн нэгдсэн эмнэлгийн их эмч , ГССҮТөвийн эмч Ч. нар нь ЭМС-ын А160 тоот тушаалын 3.1-ийн 3 дахь ангилал, 10.1.1., 10.1.2., 10.1.3 заалтуудыг биелүүлээгүй байна. Галзуу өвчний эрсдэлийг үнэлээгүйн улмаас мэдээлэх, галзуугаас сэргийлэх вакцин тарих , иммуноглобулин эмчилгээг хийгээгүй байна. “*******” эмнэлгийн вакцины бүртгэлд галзуугийн вакцин хийлгэсэн тэмдэглэгээ байгаа ч өвчний түүхэнд тэмдэглэгээ хийгдээгүй, тарьсан вакцины үйлдвэрлэсэн цувралын (сери) дугаар тохирохгүй байна.  Өвчтөн “Б”-ийн Төмөр замын нэгдсэн эмнэлэгт очсон хандалт нь өвчний явц, цаг хугацаагаар оройтсон тул тусламж үйлчилгээг авсан боловч эмчлэгдэх боломжгүй байсан гэж үзлээ. Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс галзуугийн эсрэг вакциныг, “*******” эмнэлгийн татан авсан баримтыг хавсаргаж болно гэж үзэж байна.” гэсэн дүгнэлт (1-р хавтаст хэргийн 151-155 дахь тал)

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн зөвлөх эмч Д.Чимэдноровын шинжээчээр өгсөн: “*******” эмнэлэгт галзуугийн вакцин хийсэн бол халдвар судлаач, эмчлэгч эмч өвчний түүхэнд тодорхой бичих ёстой байсан боловч бүртгээгүй байна. Манай улсын хэмжээнд ХӨСҮТ нэгдсэн журмаар захиалж аваад бүх эмнэлэг, эмнэлгийн байгууллагаар тараагддаг. Манай ХӨСҮТөвөөс “*******” эмнэлэгт өгсөн галзуугийн вакцины цувралын дугаар буруу (таарахгүй) байгаа нь “*******” эмнэлгийн эмч тухайн өвчтөнд вакцин хийгээгүй, худлаа бичиж тавьсан гэж хараад байна. Иммуноглобулин эмчилгээ гэдэг нь галзуугийн вирус хорыг саармагжуулж, өвчлөл үүсгэхээс сэргийлэн, дархлааны байдлыг нэмэгдүүлэх эмчилгээг хэлж байгаа юм. “*******” эмнэлгийн эмч, эмч хүнийхээ үүргээ биелүүлж дээрх эмчилгээг хийх л ёстой байсан. Хэчнээн хугацаа алдсан үед “*******” эмнэлэгт очсон, амь аврах боломжгүй байсан хэдий ч “*******” эмнэлгийн эмч дээрх эмчилгээг заавал хийх ёстой байсан учир буруутай юм.” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 107-108 дахь тал)

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн дарга З.Адъяасүрэнгийн шинжээчээр өгсөн: “Галзуу өвчний эсрэг дархлаажуулалтын ийлдэс тавих, вирусийн саармагжуулалтын эмчилгээг хэлж байгаа юм...“*******” эмнэлгийн эмч ******* 2-р тунг хийсэн бол дараагийн тунг хэрхэн хийх талаар мэдээлэх ёстой байсан ч мэдээлээгүй байна. Хазуулсан гэдгийг мэдэх боломжтой...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 111 дэх тал)

2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн эмч С.Отгонгэрэл, Т.Бат-Эрдэнэ нарын гаргасан шинжээчийн “ дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмч нь Эрүүл мэндийн сайдын 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн тушаалын 3-р хавсралтаар батлагдсан “Галзуу өвчний хяналт сэргийлэлтийн заавар”-ын 3.1-ийн эрсдэлийн ангилал 3 болон 10.1.3 дахь заалтыг тусгаагүй байна. Галзуу өвчнөөс сэргийлэх вакцин, иммуноглобулин эмчилгээ хийлгэх тусламж үйлчилгээ хийх нь зүйтэй байсан гэж үзэж байна. Эрүүл мэндийн сайдын 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн А293-р тушаал Эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх журмын дагуу халдварын сэргээлт хяналтыг холбогдох хууль дүрэм зааварт нийцүүлэн үнэлэх хяналт тавих тогтолцоотой байдаг үүний дагуу үзлэг хийсэн эмч тархвар судлалын асуумжийг гүнзгийрүүлэн авах нь зүйтэй байжээ. Эрэмбэлэн ангиллыг ЭМС-ын А293-р тушаалын хавсралтын заалтын дагуу талийгаач д ангилалтын эрэмбэ ХОЁР буюу шар өнгийн тэмдэгтэд багтаж байгаа тусламж үйлчилгээг дүүргийн Эрүүл мэндийн яаралтай тасагт 2021 оны 7 дугаар сарын 01-ний 04:00 цагт ирсэн өвчтөний шарханд анхдагч цэгцэлгээ хийгдэхэд 30 минут зарцуулсан байна. Энэ нь анхны тусламжийг цаг алдалгүй зөв хийсэн харагдаж байгаа боловч өвчтөнөөс өвчний түүх, тархвар судлалын асуумжийг дутуу авсан, вакцин хийлгүй орхигдуулсан байна. Ямар нэгэн амьтанд хазуулсан болон үйлдвэрийн тоног төхөөрөмжид, багажид гэмтсэн шархыг ялгах шинж байдал байхгүй. Өвчтөний асуумжаас мэдэх боломжтой. Өвчтөн энэ талаар эмчид тодорхой хэлээгүй байж болох юм. Жич: Шүүхийн шинжээч эмч нар шархны ирмэгийг томруулдаг шилээр харж нягталж тодорхойлдог ба энэ нь клиникийн хүлээж авсан эмч заавал тодорхойлох шаардлагагүй байдаг. дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмч эмчийн илгээсэн анхны үзлэг, тусламж үйлчилгээ үзүүлсэн яаралтай тусламжийн хуудастай анхааралтай танилцаагүйгээс ЭМС-ын 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн тушаалын 3-р хавсралтаар батлагдсан “Галзуу өвчний хяналт, сэргийлэлтийн заавар” -ын 10.1.3 заалтыг орхигдуулан эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн байна. Эмч Ч. эмнэлгийн үйлчилгээний хуудсанд нохойд уруулсан шарх гэж оношилсон байна. “*******” эмнэлэгт галзуу өвчний эсрэг вакциныг тарьсан гэж вакцины бүртгэлд тэмдэглэсэн боловч өвчний түүхэнд бичигдээгүй байна. ЭМС-ын 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн тушаалын 3-р хавсралтаар батлагдсан “Галзуу өвчний хяналт, сэргийлэлтийн заавар”-ын 10.1.3 заалтыг орхигдуулан эмнэлгийн бусад тусламж үйлчилгээг зөв зүйтэй үзүүлсэн байна. Төмөр замын нэгдсэн эмнэлэгт талийгаач г ирж үзүүлэхэд анхны хүлээж авсан яаралтай тусламжийн эмч Эрдэнэхишиг анхнаасаа өвчний зовуурь, гэмтэл авсан тухай дэлгэрэнгүй өвчний мэдээллийг цуглуулж чадаагүй, бодит үзлэгийг хагас дутуу хийж, тархвар судлалын анамнезийг дутуу авснаас болж өвчтөний онош тавихад төөрөгдөл үүсэж, өвчтөнийг эмнэлэг хооронд явуулж хугацаа алдаж, өвчин хүндрүүлэх нөхцөл бүрдүүлсэн байна. ЭМС-ын 2017 оны 4 дүгээр сарын 27-ны “Галзуу өвчний хяналт сэргийлэлтийн зааврын хэрэгжилт” А160 тушаалын 3.2-т зааснаар өвчтөнийг анх үзсэн эмч хэрэв Галзуу өвчин гэж сэжиглэсэн болон яаралтай мэдээлэх арга хэмжээ авах байсан. Үүнийг яаралтай тусламжийн эмч болгон мэдэж, өвчний эмнэлзүй, гарах шинж тэмдгүүд, эмчилгээ, оношилгоо, вакцины талаар тодорхой ойлголттой байх ёстой. Хэрэв өвчний асуумжийг зөв авсан байсан бол өвчтөн энэ эмнэлэгт ирэхээс 7 хоногийн өмнөөс хөшиг татаж, гэрэл гаргахад айж, сандарч, уцаарлаж шөнө нойрондоо муу, сэтгэл тавгүй гэх мэт галзуу өвчний шинж тэмдгүүд гарч байсан байна. Эмчлэгч эмч болон бусад бүх эмч нар ямар нэг амьтанд хазуулсан гэдэг асуумж байхад дүүргийн Эрүүл мэндийн төвд хийсэн вакцины тухай огт асууж тодруулаагүй байсан. Онош тавихад хугацаа алдсан ч өвчтөн бүрэн эмчлэгдэж, амь нас аврагдах боломжгүй байсан гэж үзэж байна. Хэрэв анхнаасаа галзуугийн вакцин 5 тунгаа бүрэн авсан бол өвдөхгүй байх магадлалтай. дүүргийн нэгдсэн эмнэлгийн их эмч , ГССҮТ-ийн эмч Ч. нар нь ЭМС-ын А160 тоот тушаалын 3.1-ийн 3 дахь ангилал 10.1.1, 10.1.2, 10.1.3 заалтуудыг биелүүлээгүй байна. Галзуу өвчний эрсдэлийг үнэлээгүйн улмаас мэдээлэх, галзуугаас сэргийлэх вакцин тарих, иммуноглобулин эмчилгээг хийгээгүй байна. “*******” эмнэлгийн вакцины бүртгэлд галзуугийн вакцин хийлгэсэн тэмдэглэгээ байгаа ч өвчний түүхэнд тэмдэглэгээ хийгдээгүй. Өвчтөн “Б”-гийн Төмөр замын нэгдсэн эмнэлэгт очсон хандалт нь өвчний явц, цаг хугацаагаар оройтсон тул тусламж үйлчилгээг авсан боловч эмчлэгдэх боломжгүй байсан гэж үзлээ.” гэсэн дүгнэлт (1-р хавтаст хэргийн 162-165 дахь тал)

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч нар, Эрүүл мэндийн яамны Халдварт өвчин, тархвар судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүд, Эрүүл мэндийн яамны судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүдийн хамтарсан багаар хийлгэсэн дахин шинжилгээний 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 115 дугаартай “Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №1823, Хэргийн материалаар хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №1303 үндэслэлтэй байна. дүүргийн Эрүүл мэндийн төвийн мэс заслын эмч нь гэмтлийн асуумжийг бүрэн, нарийвчлан аваагүй, шархыг ялган оношлоогүй, ЭМС-ын 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн А/160 дугаар тушаалын гуравдугаар хавсралтаар батлагдсан “Галзуу өвчний хяналт, сэргийлэлтийн заавар”-ын 3.1-ийн эрсдэлийн ангилал болон 10.1.3 -р заалтыг биелүүлээгүй байна. Амьтанд хазагдсан шархыг асуумж, бодит үзлэгээр шархны ирмэгийн тэгш бус байдал, орчны эдэд цус хуралт, зулгаралт үүссэн шинжээр тогтоодог. эмч гэмтлийн асуумжийг гүйцэт, нарийвчлан аваагүй, шархыг ялган оношлоогүй байна. “Механик хүчин зүйлийн нөлөө байж магадгүй гэж бодоод сахуу татрангийн тариа хийсэн” гэх нь хазагдсан шархыг ялган оношлоогүй байна...“*******” эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх хугацаанд галзуугийн вакцин хийсэн гэх боловч тарьсан вакцины үйлдвэрлэсэн цувралын /сери/ дугаар тохирохгүй, байгаа нь ЭМС-ын 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн А/160 дугаар тушаалын гуравдугаар хавсралтаар батлагдсан “Галзуу өвчний хяналт, сэргийлэлтийн заавар”-ын 3.1-ийн эрсдэлийн ангилал болон 10.1.3 Өртсөн тохиолдолд галзуу өвчнөөс сэргийлэх вакцин, иммуноглобулин эмчилгээ хийнэ гэсэн заалтыг биелүүлээгүй байна. Төмөр Замын Нэгдсэн эмнэлэг нь талийгаач гийн оношийг оройтуулсан боловч зөв тавьж эмчилгээг зохих ёсоор хийсэн байна. Галзуу өвчний шинж илэрсэн л бол 100% үхэлд хүргэдэг. дүүргийн Нэгдсэн эмнэлэг, ГССҮТөвийн эмч нар нь ЭМС-ын 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн А/160 дугаар тушаалын гуравдугаар хавсралтаар батлагдсан “Галзуу өвчний хяналт, сэргийлэлтийн заавар”-ын 3.1-ийн эрсдэлийн ангилал болон 10.1.3 Өртсөн тохиолдолд галзуу өвчнөөс сэргийлэх вакцин, иммуноглобулин эмчилгээ хийнэ гэсэн заалтыг биелүүлээгүй байна. “*******” эмнэлэгт галзуугийн вакцин хийсэн гэх боловч өвчний түүхэд бүртгээгүй, цувралын дугаар буруу, иммуноглобулин эмчилгээ хийгээгүй байна.” гэсэн дүгнэлт (1-р хавтаст хэргийн 169-172 дахь тал) зэрэг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Гэм буруугийн талаар.

Улсын яллагчаас шүүгдэгч , Ч., Д.******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас хохирогч нас барсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах;

-шүүгдэгч ийн өмгөөлөгч А.Очбадралаас “...Миний үйлчлүүлэгч нь амь хохирогчийг нохойд хазуулсан талаараа хэлээгүй гэдгийг гэрч Болортуяа нотолдог. Сайдын тушаалд үйлчлүүлэгч үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй гэж заасан байдаг, энэ үүргээ хохирогч биелүүлээгүй. Хохирогчийн биед учирсан шархыг шууд хараад ялгах боломжгүй гэж шинжээчид мэдүүлсэн зэргийг үндэслэж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн;

-шүүгдэгч Ч.ын өмгөөлөгч Ж.Батзоригт“... нь эмнэлгийн тусламж үйлчилгээг зохих ёсоор үзүүлснийг шинжээчийн гурван дүгнэлтээр тогтоодог.  Асуумжаар хохирогч нь нохойд хазуулсан, вакцин хийлгэсэн талаар мэдүүлж байхад дахиад вакцин хийж болохгүй,  эхний тунг 24 цагийн дотор дахин хийхгүй талаар шинжээчид тайлбарласан. Сайдын тушаалд зааснаар эмч вакцин хийсэн талаар асуумжаа өгсөн учраас үүнтэй холбоотой зөвлөгөөг өгсөн...эдгээр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дахь заалтад заасан эргэлзээтэй нөхцөл байдлыг бий болгож байх тул Ч.ыг цагаатгаж өгнө үү...” гэсэн;

-шүүгдэгч Д.*******ын өмгөөлөгч Э.Ганбатаас “...Талийгаач нь “*******” эмнэлэгт гарынхаа гэмтэлд хагалгаа хийлгэх зорилготой хэвтэн эмчлүүлсэн. Хохирогчийн нас барсан шалтгаан нь *******ын үйлдэлтэй холбоотой гэх шалтгаант холбоо тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл ******* эмч нь өвчтөнд вакцин хийх үүрэг бий болоогүй байсан....” гэсэн агуулга бүхий санал дүгнэлтийг тус тус гаргаж оролцлоо.

Шүүгдэгч ийн өмгөөлөгч А.Очбадралын гаргасан“ хохирогч нь өөрөө ын эмнэлэгт нохойд хазуулсан гэж хэлээгүй талаар мэдүүлдэг, хохирогчийн биед учирсан шархыг шууд хараад ялгах боломжгүй байсан тул эд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн санал дүгнэлтийн тухайд;

дүүргийн эмнэлэгт сувилагч ажилтай мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр мэдүүлэхдээ: “...намайг асуумж авахад ямар шалтгааны учир хамар нь ийм болсон талаар асуухад тэр хүн хариулахгүй, уйлаад, хурдан эмчээ дууд гээд байсан...Өвчтөн нь хамрын тасарсан шалтгаанаа тодорхой хэлэхгүй байсан тул ямар нэгэн зүйлд зүсэгдсэн, хазагдсан гэдгээ тодорхой хэлэхгүй байгаа болохоор татрангийн вакцин хийх талаар заавар өгсөн...гарын бугалга хэсэгт нь татрангийн вакциныг хийсэн...” гэж мэдүүлдэг.  (1-р хавтаст хэргийн 73-74 дэх тал)

гийн дээрхи мэдүүлэг нь гэрч гийн “...шөнө амарч байсан чинь манай жижүүр орж ирээд “ нохойд хазуулчихлаа, яах вэ” гээд ороод ирсэн...удалгүй аж ахуйн эрхлэгч С. орж ирээд “даргаа эгч нохойд хазуулчих шиг боллоо” гээд ороод ирсэн...Лхагва, Мөнхбаатар, , нар нь г аваад эмнэлэг рүү явсан...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 55-57 дахь тал)

Гэрч Н.ын: “...Шөнө бүх хүмүүс унтаж байхад гэнэт чангаар орилсон. Эхэндээ би зүүдэлж байна гэж бодсон чинь дахиад орилоод “намайг нохой хазчихлаа” гэж хэлсэн...Талийгаач өөрөө сүүлд нь нохойны шар бөгс харсан гэж байсан. Тэгээд бид нар г аваад даргад танилцуулаад ын эмнэлэг рүү явцгаасан. Эмнэлэг дээр очоод эмчийг “яасан юм бэ гэж асуухаар нь нохой хазчихсан” гэж хэлсэн... Бид нар сая нохой хазчихлаа гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 58-59 дэх тал)

Гэрч ын: “...  бид нарыг унтаж байхад буюу ойролцоогоор 03 цаг 20 орчим минутад гэр дотор хүн орилох чимээ гарсан...“гэрлээ асаагаарай, юу болов” гээд гэрлээ асаасан чинь “нохой орж ирээд гарлаа” гэж хэлсэн. Тэгсэн чинь эгчийн хамраас цус гараад эхэлсэн... би шууд машин руугаа очоод гэрлээ асаасан чинь амралтын газрын хашаан дотор нэг хар, нэг халтар, нэг шар нохой явж байсан. Шар нохойных нь ам нь бага зэрэг цус болчихсон юм шиг анзаарагдсан...талийгаач өөрөө үзүүлсэн эмчдээ нохойд хазуулсан гэж хэлж байсан. Бид нарыг анх хүлээн авахаар ороход яасан юм бэ гэж асуухад нь хүртэл нохой хазчихлаа гэж хэлж байсан.” (1-р хавтаст хэргийн 60-61 дэх тал) гэж мэдүүлсэн гэрчүүдийн мэдүүлгүүдээр гэрч гийн дээрхи мэдүүлэг няцаагдаж байх бөгөөд өвчтөн нохойд хазагдсан байдлыг эмч асуумжаар мэдсэн байх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэхээр байна.

Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч О.Болороогийн өгсөн: “ дүүргийн Эрүүл мэндийн төвийн хувьд талийгаачид тусламж үйлчилгээ үзүүлэхдээ шархны цэгцлэлт хийж, шархны гарал үүслийг тогтоож улмаар галзуугийн вакцины эхний тунг хийх ёстой байсан...Мөн боломжтой тохиолдолд галзуу өвчний эсрэг ийлдэсийг хийж болох байсан. Дээрх тохиолдолд галзуу өвчний вакцин болон ийлдэс хийгдээгүй...Татрангийн тариа хийхэд харшлах хориглох зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 100-101 дэх тал)

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр шинжээчдийн  гаргасан 1303 дугаартай “Талийгаач гийн биед үүссэн шархны гэмтсэн шалтгааныг дүүргийн Эрүүл мэндийн төвийн мэс заслын эмч нарийвчлан тогтоогоогүй, гэмтсэн шалтгааныг тогтоогоогүй учир галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг хийгээгүй байна...” гэсэн дүгнэлт (1-р хавтаст хэргийн 131-138 дахь тал)

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Ө.Сарангэрэлийн өгсөн: “... дүүргийн Эрүүл мэндийн төвийн мэс заслын эмч нарийвчлан тогтоогоогүй, судлалын үндэсний төв болон “*******” эмнэлгийн эмч нар нь талийгаачийн биед үүссэн шархны гэмтсэн шалтгааныг зөв тогтоосон боловч тохирох вакцин хийлгэсэн эсэхийг нягтлаагүй, дараа дараагийн тунг хийгээгүй байна.” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 103-104 дэх тал)

2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Халдварт өвчин, тархвар судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн эмч З.Адьяасүрэн, Д.Чимэдноров нарын гаргасан шинжээчдийн “ дүүргийн эрүүл мэндийн төвийн эмч нь ЭМС-ын 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн тушаалын 3 дугаар хавсралтаар батлагдсан “Галзуу өвчний хяналт , сэргийлэлтийн заавар”-ын 3.1-ийн эрсдэлийн ангилал 3 болон 10.1.3 дахь заалтыг биелүүлээгүй байна. Галзуу өвчнөөс сэргийлэх вакцин, иммуноглобулин эмчилгээ хийх тусламж үйлчилгээ үзүүлээгүй байна. ЭМС-ын 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн А293-р тушаал эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх журмын дагуу халдварын сэргийлэлт хяналтыг холбогдох дүрэм зааварт нийцүүлэн үнэлэх хяналт тавих тогтолцоотой байдаг үүний дагуу анхны үзлэг хийсэн эмч тархвар судлалын асуумжийг хангалтгүй авсан байна.

Эрэмбэлэн ангиллыг ЭМС-ын А293-р тушаалын хавсралтын заалтын дагуу талийгаач д ангилалтын эрэмбэ хоёр буюу шар өнгийн тэмдэгтэд багтаж байгаа тусламж үйлчилгээг дүүргийн эрүүл мэндийн яаралтай тасагт 2020 оны 7 дугаар сарын 01-ний 04 цагт ирсэн оёдол тавиад шархны анхдагч цэгцлэлт хийхэд нийт 30 минут зарцуулсан байна. Энэ нь анхны тусламжийг хугацаа алдалгүй, зөв тодорхой хийж гүйцэтгэсэн нь харагдаж байна. Үзлэг эмчилгээгээ зөв хийсэн ч өвчтөнөөсөө өвчний түүх, тархвар судлалын асуумжийг дутуу авснаас болж өвчтөнд заавал хийх шаардлагатай байсан вакциныг хийлгүй орхигдуулсан байна...” гэсэн дүгнэлт (1-р хавтаст хэргийн 151-155 дахь тал)

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн дарга З.Адъяасүрэнгийн шинжээчээр өгсөн: “Галзуу өвчний эсрэг дархлаажуулалтын ийлдэс тавих, вирусийн саармагжуулалтын эмчилгээг хэлж байгаа юм. ...эмнэлгийн эмч нар дээрх эмчилгээг заавал хийх ёстой байсан...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 111 дэх тал)

2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн эмч С.Отгонгэрэл, Т.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй шинжээчдийн гаргасан “ дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмч нь Эрүүл мэндийн сайдын 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн тушаалын 3-р хавсралтаар батлагдсан “Галзуу өвчний хяналт сэргийлэлтийн заавар”-ын 3.1-ийн эрсдэлийн ангилал 3 болон 10.1.3 дахь заалтыг тусгаагүй байна. Галзуу өвчнөөс сэргийлэх вакцин, иммуноглобулин эмчилгээ хийлгэх тусламж үйлчилгээ хийх нь зүйтэй байсан гэж үзэж байна...” гэсэн дүгнэлт (1-р хавтаст хэргийн 162-165 дахь тал)

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч нар, Эрүүл мэндийн яамны Халдварт өвчин, тархвар судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүд, Эрүүл мэндийн яамны судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүдийн хамтарсан багаар хийлгэсэн дахин шинжилгээний 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 115 дугаартай “... дүүргийн Эрүүл мэндийн төвийн мэс заслын эмч нь гэмтлийн асуумжийг бүрэн, нарийвчлан аваагүй, шархыг ялган оношлоогүй, ЭМС-ын 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн А/160 дугаар тушаалын гуравдугаар хавсралтаар батлагдсан “Галзуу өвчний хяналт, сэргийлэлтийн заавар”-ын 3.1-ийн эрсдэлийн ангилал болон 10.1.3 -р заалтыг биелүүлээгүй байна. Амьтанд хазагдсан шархыг асуумж, бодит үзлэгээр шархны ирмэгийн тэгш бус байдал, орчны эдэд цус хуралт, зулгаралт үүссэн шинжээр тогтоодог. эмч гэмтлийн асуумжийг гүйцэт, нарийвчлан аваагүй, шархыг ялган оношлоогүй байна...” гэсэн дүгнэлт (1-р хавтаст хэргийн 169-172 дахь тал) зэргээс дүгнэхэд өвчтөн д эмч нь эмнэлгийн анхны тусламж үйлчилгээг хууль, дүрэм, журам, стандартын дагуу бүрэн гүйцэт үзүүлсэн гэж үзэхээргүй байна.

Өөрөөр хэлбэл эмч өвчтөнд анхны тусламж үзүүлэхдээ галзуу өвчнөөс сэргийлэх вакцин, иммуноглобулин эмчилгээ хийлгэх тусламж үйлчилгээг зохих ёсоор үзүүлээгүй нь хохирогчид галзуу өвчин үүсэж нас барсантай шууд шалтгаант холбоотой гэж үзнэ. 

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч А.Очбадралаас гаргасан “...хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах” талаар гаргасан тайлбар бүхий санал дүгнэлтийг шүүх хүлээн аваагүй болно.

Шүүгдэгч Д.*******ын өмгөөлөгч Э.Ганбатаас “...Талийгаач нь “*******” эмнэлэгт гарынхаа гэмтэлд хагалгаа хийлгэх зорилготой хэвтэн эмчлүүлсэн. Хохирогчийн нас барсан шалтгаан нь *******ын үйлдэлтэй холбоотой гэх шалтгаант холбоо тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл ******* эмч нь өвчтөнд вакцин хийх үүрэг бий болоогүй тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн агуулга бүхий санал дүгнэлтийн тухайд;

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр шинжээч О.Болороогийн гаргасан 1823 дугаартай “...Эмнэлгийн бичиг баримтуудаас үзэхэд зохих тун товлолтоор тарилгыг хийлгэсэн тэмдэглэл үгүй байна.” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хавтаст хэргийн 117-125 дахь тал)

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч О.Болороогийн өгсөн: “...Эм би Жи эмнэлгийн хувьд талийгаачид учирсан гэмтэл болох гарын хугарал, хамрын үзүүрийн цэгцлэх мэс ажилбаруудыг зохих хэмжээнд хийж гүйцэтгэсэн боловч 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдөр татрангийн тариаг галзуугийн вакцин хийлгэсэн гэж ойлгосон ч бай эхний вакцин хийгдсэн өдрөөс хойш 4 дэх өдөр, 7 дахь өдрүүдэд дараагийн тунг хийх ёстой байдаг...Галзуугийн вакциныг нийт 5 тун хийх ёстой. Эхний тунгаас шалтгаалж 4 дэх, 7 дахь, 14 дэх, 21 дэх хоногуудад хийх ёстой. Хэрвээ “*******” эмнэлэг талийгаачийг дүүрэгт галзуугийн вакцин хийлгэсэн гэж ойлгосон бол ядаж 2, 3 дахь тун хийгдэх боломжтой...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 100-101 дэх тал)

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр шинжээч Ө.Сарангэрэл, Т.Амартүвшин, Ж.Ганцэцэг нарын гаргасан 1303 дугаартай  “*******” эмнэлгийн эмч нар нь гийн биед үүссэн шархны гэмтсэн шалтгааныг зөв тогтоосон боловч, тохирох вакцин хийлгэсэн эсэхийг нягтлаагүй, дараа дараагийн тунг хийгээгүй байна. Урьдчилан сэргийлэх зорилгоор хүний галзуугийн эсрэг вакциныг шархны хүнд, хөнгөний зэргээс хамаарч 3-5 удаа эхний өдөр, 4, 7, 14, 28 дахь өдрүүдэд тус тус хийнэ...” гэсэн дүгнэлт (1-р хавтаст хэргийн 131-138 дахь тал)

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Ө.Сарангэрэлийн өгсөн: “*******” эмнэлгийн эмч нар нь талийгаачийн биед үүссэн шархны гэмтсэн шалтгааныг зөв тогтоосон боловч тохирох вакцин хийлгэсэн эсэхийг нягтлаагүй, дараа дараагийн тунг хийгээгүй байна.” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 103-104 дэх тал)

2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Халдварт өвчин, тархвар судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн эмч З.Адьяасүрэн, Д.Чимэдноров нарын бүрэлдэхүүнтэй гаргасан шинжээчийн “*******” эмнэлэгт галзуу өвчний эсрэг вакциныг тарьсан гэж зөвхөн вакцины бүртгэлд тэмдэглэсэн боловч өвчний түүхэнд тэмдэглэгдээгүй. Хавтаст хэргийн 244 дүгээр хуудсанд 7 дугаар сарын 03-ны өдөр 49 настай эм, 20043090 цувралын (сери) дугаартай вакциныг Хонгорзул, 7 дугаар сарын 07-ны өдөр дээр дурдсан серийн дугаартай вакциныг Сосорбурам нар гарын үсэг зуран хийснээр тэмдэглэсэн байна. Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс авч, тухайн үед эмнэлэгт байх вакцины серийн дугаар тохирохгүй байна... “*******” эмнэлгийн вакцины бүртгэлд галзуугийн вакцин хийлгэсэн тэмдэглэгээ байгаа ч өвчний түүхэнд тэмдэглэгээ хийгдээгүй, тарьсан вакцины үйлдвэрлэсэн цувралын (сери) дугаар тохирохгүй байна...” гэсэн дүгнэлт (1-р хавтаст хэргийн 151-155 дахь тал)

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн зөвлөх эмч Д.Чимэдноровын шинжээчээр өгсөн: “*******” эмнэлэгт галзуугийн вакцин хийсэн бол халдвар судлаач, эмчлэгч эмч өвчний түүхэнд тодорхой бичих ёстой байсан боловч бүртгээгүй байна. Манай улсын хэмжээнд ХӨСҮТ нэгдсэн журмаар захиалж аваад бүх эмнэлэг, эмнэлгийн байгууллагаар тараагддаг. Манай ХӨСҮТөвөөс “*******” эмнэлэгт өгсөн галзуугийн вакцины цувралын дугаар буруу (таарахгүй) байгаа нь “*******” эмнэлгийн эмч тухайн өвчтөнд вакцин хийгээгүй, худлаа бичиж тавьсан гэж хараад байна...”*******” эмнэлгийн эмч, эмч хүнийхээ үүргээ биелүүлж дээрх эмчилгээг хийх л ёстой байсан. Хэчнээн хугацаа алдсан үед “*******” эмнэлэгт очсон, амь аврах боломжгүй байсан хэдий ч “*******” эмнэлгийн эмч дээрх эмчилгээг заавал хийх ёстой байсан учир буруутай юм.” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 107-108 дахь тал)

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн дарга З.Адъяасүрэнгийн шинжээчээр өгсөн:  “*******” эмнэлгийн эмч ******* 2-р тунг хийсэн бол дараагийн тунг хэрхэн хийх талаар мэдээлэх ёстой байсан ч мэдээлээгүй байна. Хазуулсан гэдгийг мэдэх боломжтой...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 111 дэх тал)

2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн эмч С.Отгонгэрэл, Т.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй  гаргасан шинжээчдийн  “*******” эмнэлэгт галзуу өвчний эсрэг вакциныг тарьсан гэж вакцины бүртгэлд тэмдэглэсэн боловч өвчний түүхэнд бичигдээгүй байна...” гэсэн дүгнэлт (1-р хавтаст хэргийн 162-165 дахь тал)

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч нар, Эрүүл мэндийн яамны Халдварт өвчин, тархвар судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүд, Эрүүл мэндийн яамны судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүдийн хамтарсан багаар хийлгэсэн дахин шинжилгээний 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 115 дугаартай:  “*******” эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх хугацаанд галзуугийн вакцин хийсэн гэх боловч тарьсан вакцины үйлдвэрлэсэн цувралын /сери/ дугаар тохирохгүй, байгаа нь ЭМС-ын 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн А/160 дугаар тушаалын гуравдугаар хавсралтаар батлагдсан “Галзуу өвчний хяналт, сэргийлэлтийн заавар”-ын 3.1-ийн эрсдэлийн ангилал болон 10.1.3 Өртсөн тохиолдолд галзуу өвчнөөс сэргийлэх вакцин, иммуноглобулин эмчилгээ хийнэ гэсэн заалтыг биелүүлээгүй байна...“*******” эмнэлэгт галзуугийн вакцин хийсэн гэх боловч өвчний түүхэд бүртгээгүй, цувралын дугаар буруу, иммуноглобулин эмчилгээ хийгээгүй байна.” гэсэн дүгнэлт (1-р хавтаст хэргийн 169-172 дахь тал) хэрэгт авагдсан.

“*******” эмнэлэгт сувилагчаар ажиллаж байсан Ш.Хонгорзулын мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн “...Би 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдөр ******* эмчийн заалтаар гэх өвчтөнд галзуугийн эсрэг вакцины 1 дүгээр тун хийсэн. Тухайн өвчтөнд хийсэн вакцины талаарх мэдээллээ вакцины бүртгэлийн дэвтэрт бичсэн. Би гэх өвчтөнд вакцин хийсэн нь үнэн. Би вакцины дэвтэр цувралын дугаар гээд андуураад яваад байгаа юм байна...” гэсэн мэдүүлэг,

мөн “*******” эмнэлэгт сувилагчаар ажиллаж байсан ын гэрчээр өсгөн “...Би тэр өдөр ******* эмчийн заалтаар гэх өвчтөнд галзуугийн эсрэг вакцины 2 дугаар тунг хийсэн. Тухайн өвчтөнд хийсэн вакцины талаарх мэдээллээ вакцины бүртгэлийн дэвтэрт бичсэн. Би гэх өвчтөнд вакцин хийсэн нь үнэн. Би вакцины дэвтэр дээр бичихдээ галзуугийн эсрэг вакцины олон улсын чанар стандартын дугаарыг нь вакцины цувралын дугаар гэж андуураад бүртгээд биччихсэн байна...” гэсэн мэдүүлэг хавтаст хэрэгт авагдсан байдаг.

“*******” эмнэлэгт сувилагчаар ажиллаж байсан гэрч Ш.Хонгорзул, нар өвчтөн д галзуугийн эсрэг вакцины 1, 2  дугаар тун хийсэн гэж  мэдүүлсэн нь шинжээчдийн дүгнэлт, мэдүүлгүүд болон бусад баримтуудаар  үгүйсгэгддэг.

Гэрч Ш.Хонгорзул, нарын мэдүүлэг үнэн, эсэх, тэднийг ингэж мэдүүлэхэд ******* нөлөөлсөн эсэхэд мөрдөн шалгах ажиллагаа хийлгүй орхигдуулсан байгааг дурдах нь зүйтэй.   

Дээрхи шинжээчдийн дүгнэлтүүд болон зарим шинжээчдийн мэдүүлгээс дүгнэхэд 2020 оны 7 дугаар сарын 03-наас  2020 оны 7 дугаар сарын 12-ны өдрүүдэд “*******” эмнэлэгт хамрын үзүүрийн хазагдсан гүн шарх, зүүн гарын 2 дугаар хурууны шивнүүрийн ил хугарал гэсэн үндсэн оноштойгоор хэвтэж,  зүүн гарын алганы шивнүүр ясны хугарлыг ил аргаар бэхлэх мэс ажилбарт орсон, дээрхи хугацаанд Д.******* нь гэмтсэн шалтгааныг зөв тодорхойлсон боловч галзуу өвчнөөс сэргийлэх вакцины 2 дахь, 3 дахь тун,  иммуноглобулин эмчилгээ хийгээгүйгээс хохирогч нас барсан нь шалтгаант холбоотой  гэж үзэхээр байна.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ганбатаас гаргасан “...хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах” талаар гаргасан тайлбар бүхий санал дүгнэлтийг шүүх хүлээн аваагүй болно.

Эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байх гэмт хэрэг нь эмнэлгийн мэргэжилтэн Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.2-т заасан “гэнэтийн өвчин, осол, гэмтлээс амь насанд нь аюултай байдал бий болсон иргэнд эмнэлгийн тусламжийг ямар ч нөхцөлд үзүүлэх, мөн зүйлийн 28.4.3-т үйл ажиллагаандаа эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх ажлын стандарт, технологи, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх удирдамжийг мөрдөж ажиллах” зэрэг хуулиар хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй үйлдэл, эс үйлдэхүй бөгөөд үүний улмаас хохирогчийн эрүүл мэнд, амь насанд хохирол учирсан байх шалтгаант холбоог агуулна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж хуульчлан тодорхойлсон байдаг. 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогчийн амь нас хохирсныг ойлгох ба материаллаг шинжтэй гэмт хэрэг, гэмт хэргийн субъектийн хувьд тусгай субъектүүд байна.   

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн субъектийг “эмнэлгийн мэргэжилтэн” гэж тодорхойлсон бөгөөд Эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5. 3.1.5."эмнэлгийн мэргэжилтэн" гэж анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургууль, коллежийг төгссөн, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий хүний их, бага эмч, шүдний их эмч, уламжлалт анагаах ухааны их эмч, сувилагч, эх баригч, эм зүйч, эм найруулагч, сэргээн засах чиглэлийн мэргэжилтэнг ойлгохоор гэмт хэргийн субъектийг тодорхойлсон байх ба гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд нь дүүргийн эрүүл мэндийн төвийн мэс заслын их эмч, Д.******* нь “*******” гэмтэл согогийн эмнэлгийн эрүү, нүүр, гэмтэл согогийн мэс засалч их эмчээр тус тус ажиллаж байсан нь дээр дурдсан гэмт хэргийн субъектэд хамаарч байна.  

Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1. “3.1.1."эмнэлгийн тусламж, үйлчилгээ" гэж өвчин эмгэг, гэмтэл бэртэл, хүний биеийн үйл ажиллагааны алдагдлыг орчин үеийн болон уламжлалт анагаах ухаанд тулгуурлан оношлох, эмчлэх, сувилах, хөнгөвчлөх, сэргээн засах цогц үйл ажиллагааг ойлгохоор, заасан бөгөөд энэхүү хэргийн тухайд шүүгдэгч , Д.******* нар нь Эрүүл мэндийн сайдын 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн А/160 дугаартай тушаалын гуравдугаар хавсралтаар батлагдсан “галзуу өвчний хяналт, сэргийлэлтийн заавар”-ын 3.1-ийн эрсдэлийн ангилал 3 болон 10.1.3-т өртсөн тохиолдолд галзуу өвчнөөс сэргийлэх вакцин, иммуноглобулин эмчилгээ хийнэ” гэсэн чиг үүргийг биелүүлэх боломжтой байсан, заавал биелүүлбэл зохих үүргийг биелүүлээгүй буюу авбал зохих шаардлагатай арга хэмжээг аваагүйн улмаас хохирогч галзуу өвчнөөр нас барсан нь шууд шалтгаант холбоо тогтоогджээ.

Гэм буруугийн хэлбэр нь өвчтөнд эмнэлгийн тусламж, үйлчилгээг зохих ёсоор үзүүлээгүй үйлдэл, эс үйлдэхүй санаатай, харин хохирол, хор уршигт болгоомжгүй хандсан шинжтэй байна.

Шүүгдэгч нь Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.2-т заасан “гэнэтийн өвчин, осол, гэмтлээс амь насанд нь аюултай байдал бий болсон иргэнд эмнэлгийн тусламжийг ямар ч нөхцөлд үзүүлэх, мөн зүйлийн 28.4.3-т үйл ажиллагаандаа эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх ажлын стандарт, технологи, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх удирдамжийг мөрдөж ажиллах” гэсэн заалтыг зөрчиж гэмтлийн асуумжийг гүйцэт, нарийвчлан аваагүй, шархыг ялган оношлоогүй, улмаар Эрүүл мэндийн сайдын 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн А/160 дугаартай тушаалын гуравдугаар хавсралтаар батлагдсан “галзуу өвчний хяналт, сэргийлэлтийн заавар”-ын 3.1-ийн эрсдэлийн ангилал 3 болон 10.1.3 өртсөн тохиолдолд галзуу өвчнөөс сэргийлэх вакцин, иммуноглобулин эмчилгээ хийнэ” гэсэн заалтыг зөрчиж зохих эмчилгээг цаг алдалгүй хийгээгүй буюу эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор үзүүлээгүйн улмаас;

шүүгдэгч Д.******* нь Эрүүл мэндийн сайдын 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн А/160 дугаартай тушаалын гуравдугаар хавсралтаар батлагдсан “Галзуу өвчний хяналт, сэргийлэлтийн заавар”-ын 3.1-ийн эрсдэлийн ангилал 3 болон 10.1.3 өртсөн тохиолдолд галзуу өвчнөөс сэргийлэх вакцин, иммуноглобулин эмчилгээ хийнэ гэсэн заалтыг зөрчиж зохих эмчилгээг цаг алдалгүй хийгээгүй буюу эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор үзүүлээгүйн улмаас хохирогч нас барсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн “эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч нас барсан” шинжийг хангаж байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүхээс шүүгдэгч , Д.******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч нас барсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

Дөрөв. Шүүгдэгч Ч.ын хувьд энэ хэрэгт гэм буруугүй гэж үзэв.

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Ч.ыг судлалын үндэсний байхдаа Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг судлалын үндэсний төвд 2020 оны 7 дугаар сарын 01-ний өглөөний 07:20 цагийн үед г эмнэлгийн тусламж авахаар ирэхэд Эрүүл мэндийн сайдын 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн А/160 дугаартай тушаалын гуравдугаар хавсралтаар батлагдсан “Галзуу өвчний хяналт, сэргийлэлтийн заавар”-ын 3.1-ийн эрсдэлийн ангилал 3 болон 10.1.3 өртсөн тохиолдолд галзуу өвчнөөс сэргийлэх вакцин, иммуноглобулин эмчилгээ хийнэ” гэсэн заалтыг зөрчиж зохих эмчилгээг цаг алдалгүй хийгээгүй буюу эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор үзүүлээгүйн улмаас нь галзуу өвчин үүсэж 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдөр нас барсан үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллажээ.

Хавтаст хэрэгт авагдсан шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1823 дугаартай  дүгнэлтээр хохирогчийн биед үүссэн шархны гэмтсэн шалтгааныг галзуу өвчний вирусээр халдварлагдаж улмаар галзуу өвчин үүсэж нас барсан гэж дүгнэж, бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 1303 дугаартай: “...Ч.ыг... Эрүүл мэндийн сайдын А160 тоот  тушаалыг барьж ажиллаагүй” гэсэн дүгнэлт,

2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Халдварт өвчин, тархвар судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн эмч З.Адьяасүрэн, Д.Чимэдноров нарын бүрэлдэхүүнтэй гаргасан шинжээчдийн “... ГССҮТөвийн эмч Ч. нар нь ЭМС-ын А160 тоот тушаалын 3.1-ийн 3 дахь ангилал, 10.1.1., 10.1.2., 10.1.3 заалтуудыг биелүүлээгүй” гэсэн  дүгнэлт,

2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн эмч С.Отгонгэрэл, Т.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй гаргасан шинжээчдийн “... ГССҮТ-ийн эмч Ч. нар нь ЭМС-ын А160 тоот тушаалын 3.1-ийн 3 дахь ангилал 10.1.1, 10.1.2, 10.1.3 заалтуудыг биелүүлээгүй байна. Галзуу өвчний эрсдэлийг үнэлээгүйн улмаас мэдээлэх, галзуугаас сэргийлэх вакцин тарих, иммуноглобулин эмчилгээг хийгээгүй байна...” гэсэн дүгнэлт,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч нар, Эрүүл мэндийн яамны Халдварт өвчин, тархвар судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүд, Эрүүл мэндийн яамны судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүдийн хамтарсан багаар хийлгэсэн дахин шинжилгээний 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 115 дугаартай “...Ч. нь ЭМС-ын 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн А/160 дугаар тушаалын гуравдугаар хавсралтаар батлагдсан “Галзуу өвчний хяналт, сэргийлэлтийн заавар”-ын 3.1-ийн эрсдэлийн ангилал болон 10.1.3 Өртсөн тохиолдолд галзуу өвчнөөс сэргийлэх вакцин, иммуноглобулин эмчилгээ хийнэ гэсэн заалтыг биелүүлээгүй” гэсэн дүгнэлтүүд нь Ч.ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан шалгаж, яллах үндэслэлийг бий болгожээ.  

Хэргийн үйл баримтаас үзэхэд  2020 оны 6 дугаар сарын 30-наас 7 дугаар сарын 01-нд шилжих шөнийн 04 цагийн орчимд дүүргийн Эрүүл мэндийн төвийн яаралтай хүлээн авах тасагт өвчтөн г очиход тус эмнэлгийн эмч нь хамрын мөгөөрсийг холбох шархны цэгцлэлт хийж, татрангийн вакцин хийгээд судлалын үндэсний төв рүү яаралтай явахыг зөвлөсөн байдаг.

Өвчтөн нь дүүргийн эмнэлгээс гараад шууд судлалын үндэсний төвийн яаралтай тусламжийн тасагт 2020 оны 7 дугаар сарын 01-ний өглөөний 07 цаг 20 минутын орчимд очиход тус эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт ажиллаж байсан их эмч Ч. нь осол гэмтлийн тохиолдлыг бүртгэхдээ осол гэмтлийн шалтгааныг нохойд хазуулах, укушенная рана носа и левой кисти буюу (зүүн бугуй болон хамрын хазуулсан шарх) гэж оношилж, гэмтсэн шалтгааныг нохойд хазуулж, дүүргийн эмнэлэгт /пхо/ хийсэн, вакцин хийсэн гэж, үзлэгт рентген хийж, гарын хугарал дээр гипс тавьж зөвлөгөө өгч явуулсан байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч. “...Өвчтөн асуумжаар нохойд хазуулсан гэхээр нь галзуугийн вакцинаа хийлгэсэн үү гэж асуухад тухайн хүн маань өөрөө хийлгэсэн гэж хэлсэн. Шарханд ариун боолт хийж, рентген зураг авч гарын хугарал дээр гипс тавьсан. Тэгээд харьяа дүүргийн гэмтлийн эмчид үзүүлэхээр талаар зөвлөгөө өгсөн...Хохирогчоос асуухад галзуугийн вакцин хийлгэсэн гэж хэлсэн учраас давтан вакцин хийх боломжгүй байсан...” гэж мэдүүллээ. 

Шүүгдэгч Ч.ын энэ мэдүүлэг нь амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн“... манай ээж надад хэлэхдээ ын эмнэлэгт вакцин хийсэн,  хүйс тойруулж хийсэн гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэгтэй нийцэж байна.

Эдгээр мэдүүлгээс үзэхэд дүүргийн эрүүл мэндийн төвийн эмнэлэгт өвчтөн анхны тусламж үйлчилгээ авч татрангийн вакцин хийлгэснээс хойш 2 цаг 50 минутын дараа 2 дахь эмнэлэг ГССҮТ-ийн хүлээн авахын яаралтай тасагт гарын гэмтэлдээ тусламж авахаар очихдоо  эмч Ч.ын асуумжид “нохойд хазуулсан, галзуугийн вакциныг дүүргийн эрүүл мэндийн төвд хийлгэсэн” гэсэн ойлголтоор хариулсан байж болох нөхцөл байдал байна. 

Үүнээс үзэхэд шинжээч Г.Бат-Эрдэнийн шүүх хуралдаанд мэдүүлсэн “... нь осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудсыг бүрэн бөглөсөн байсан. Өвчтөн ирээд вакцин хийлгэсэн гэж хэлж байгаа бол 24 цагийн дотор давтан вакцин хийгдэхгүй...”гэсэн  мэдүүлгийг шүүх нотлох баримтаар үнэлэх боломжтой.

Түүнчлэн дүүргийн эмнэлгээс өвчтөнд олгосон яаралтай тусламжийн хуудсыг  Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвийн хүлээн авахын яаралтай тусламжийн тасагт жижүүрийн эмчээр ажиллаж байсан Ч.т үзүүлсэн гэх нөхцөл байдал хэрэгт тогтоогдоогүй.

Эдгээр нөхцөл байдал нь шүүгдэгч Ч.ыг эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор  биелүүлээгүйгээс хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхэд шүүхэд эргэлзээ төрүүлж байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасныг баримтлав. 

Иймд Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Д.*******, Ч., нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс Ч.т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож цагаатгаж шийдвэрлэлээ.  

Хохирол хор уршгийн талаар.

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан бөгөөд хүний амь нас хэзээ ч нөхөн сэргээгдэх боломжгүй хохирол хор уршигтай.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  “оршуулгын зардалд 7.658.600 төгрөг, “*******” эмнэлэгт хэвтэн эмчлүүлж хагалгаанд орсон 3.200.000 төгрөг нийт 10.858.600 төгрөгийг нэхэмжилнэ.” гэв.  

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ы нэхэмжлэлээс хохирогч ******* эмнэлэгт хэвтэн эмчлүүлж зүүн гарын алганы шивнүүр ясны хугарлыг ил аргаар бэхлэх мэс ажилбарт орсон төлбөрт 3.200.000 төгрөг төлсөн нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хамаарахгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

Иргэний хуулиар хохирогч нас барснаас учирсан гэм хорыг мөн хуулийн 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон энэ хуулийн 508.5-д зааснаас бусад гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч аас “оршуулгын зардалд 7.658.600 төгрөг нэхэмжилснийг шүүхээс гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч , Д.******* нараас хувь тэнцүүлж тус бүр 3.829.300 төгрөгийг гаргуулж д олгохоор  шийдвэрлэлээ.

Ингэж шийдвэрлэсэнтэй холбогдуулж гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч нарын өмгөөлөгчдөөс “хохирол  төлүүлэхээр шүүх хуралдааныг завсарлуулж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасныг бусад оролцогчид дэмжиж оролцсоныг шүүх хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийг 3 дахь хэсэгт “...шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар гаргасан өмгөөлөгчийн санал, хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг засварлуулж болно” гэж зааснаар шүүх хуралдааныг 2024 оны 5  дугаар сарын 13-ны  өдрийн 09 цаг 00 минут хүртэл завсарлуулав.

Шүүх хуралдаан завсарласан дээрхи хугацаанд шүүгдэгч , Д.******* нар тус бүр 3.829.300 төгрөг, нийт 7.658.600 төгрөгийг амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч д дансаар шилжүүлсэн банкны баримт ирүүлсэн нь тэдгээрийг бусдад төлөх төлбөргүйд тооцох үндэслэл болж байна.

Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагчаас “шүүгдэгч , Д.******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эмчлэх эрхийг тус бүр 3 жилийн хугацаагаар хасаж, 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар оногдуулах хорих ялаас 2 жилийг өршөөн хасаж, биечлэн эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар тогтоож, эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх...” гэсэн, 

-шүүгдэгч ийн өмгөөлөгч “....хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү...” гэсэн,

-шүүгдэгч Д.*******ын өмгөөлөгч “...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан тэнсэх эсхүл 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар оногдуулах ялаас 2 жилийн өршөөн хасаж, эмчлэх эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж өгнө үү...” гэсэн агуулга бүхий санал дүгнэлтийг тус тус гаргаж оролцлоо.

Эрүүгийн хуулийн зорилго нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршдог.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч нарт Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон байх, нөгөө талаас хувийн байдал зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөлд хамаарна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн хор аюул, хохирол хор уршгийн шинж, шүүгдэгч тус бүрийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж шүүхээс шүүгдэгч , Д.******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эмчлэх эрхийг тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж,  2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэв.

Шүүгдэгч нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан тэдгээрийн эдлэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

Шүүгдэгч , Д.******* нарын холбогдсон 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан  Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасна.” гэсэн хуулийн үйлчлэлд хамаарч байна. 

Иймд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч , Д.******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан  гэмт хэрэгт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаас 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг өршөөн хасав.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч , Д.******* нарын эмчлэх эрхийг тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар хассан эрх хасах ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолохоор тогтоов.

Бусад асуудлын талаар.

Цагаадсан этгээд Ч.т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч Д.******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээтэй давхардуулан Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Д.*******, цагаатгагдсан этгээд Ч. нар нь  цагдан хоригдсон хоноггүй, Д.******* нар бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн болон иргэний баримт бичиг хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.       

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                                              ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Д.*******, Ч., нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс овогт ын ын холбогдох хэргийг  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож цагаатгасугай.

2. овогт , ******* овогт *******ын ******* нарыг “Эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор  биелүүлээгүйгээс хохирогч нас барсан” гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцсугай.

3. Шүүгдэгч , Д.******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эмчлэх эрхийг тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

5. Шүүгдэгч , Д.******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан  гэмт хэрэгт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар өршөөн хассугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч , Д.******* нарын эмчлэх эрхийг тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар хассан эрх хасах ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

7. Цагаадсан этгээд Ч.т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч Д.******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээтэй давхардуулан Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Хууль ёсны төлөөлөгч ы нэхэмжлэлээс 3.200.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,   Д.******* нарыг бусдад төлөх төлбөргүйд тооцсугай.

9. Энэ хэрэгт Д.*******, Ч. нар цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн болон иргэний баримт бичиг хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг  тус тус дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх, цагаатгах тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

                                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ц.ДАЙРИЙЖАВ