Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 103/ШШ2021/00271

 

 

 

 

 

202 оны 08 сарын 0 өдөр

Дугаар 03/ШШ202/0027

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяа даргалж шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ******* оны 0 дугаар сарын 2-ний өдөр ******* аймгийн Баян-өндөр суманд төрсөн, эмэгтэй, 32 настай, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ам бүл 4, ******* аймаг, Баян өндөр сум, ******* баг, 4 дүгээр хороолол, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* оны 2 дугаар сарын 27-ны өдөр ******* аймгийн Баянжаргалан суманд төрсөн, эрэгтэй, 33 настай, бүрэн дунд боловсролтой, автын механик мэргэжилтэй, ам бүл , дүүргийн дүгээр хороо, 7 дүгээр байрны 4 тоотод оршин суух, ******* овогт холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 202 оны 6 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г., хариуцагч Ү., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэсувд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч Г. шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Би нөхөр Ү.той 2004 онд танилцаж 2004 оны ******* дугаар сарын 06-ны өдөр албан ёсоор гэрлэлтээ батлуулж гэр бүл болсон юм. Бидний хамтын амьдралын хугацаанд 2007 оны 6 дугаар сарын 7-ны өдөр охин А. төрсөн бөгөөд удалгүй бид зан харилцааны таарамжгүй байдлын улмаас 2008 оноос тусдаа амьдарч байна. Тэр үеэс өнөөдрийг хүртэл бид өөр өөрийн амьдралыг хөөн 3 жилийн хугацаа өнгөрч, хэн хэн нь тусдаа гэр бүлтэй болцгоосон. Би 202 оноос өөр хүнтэй хамтран амьдарч 206 онд охин төрүүлсэн. Өнгөрсөн 3 жилийн хугацаанд охин маань миний асрамжид өсч торнисон, цаашид ч мөн миний асрамжид байх болно. Бид цаашид эргэж гэр бүл болж хамт амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж, охин А.г миний асрамжинд үлдээж хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү гэв.

Хариуцагч Ү. шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Би нэхэмжлэгч Г.тэй 2004 онд хууль ёсоор гэр бүл болж гэрлэлт батлуулсан. Бидний дундаас 2007 оны 6 дугаар сарын 7-ны өдөр охин А. төрсөн, одоо 4 настай. Бид 2008 оноос тусдаа амьдарч байгаа. Гэр бүлийн харилцаа дуусгавар болгосон шалтгаан нь 2008 онд би эрүүгийн хэрэгт холбогдож, хорих ял шийтгэгдсэн. 2009 онд өршөөлд хамрагдан суллагдсан. Бид хамт амьдарч байхдаа дүүрэгт оршин суудаг байсан. Намайг хорих ангид байх хугацаанд Г. охиноо аваад ******* аймаг руу явсан. Хорих ангиас суллагдаад араас нь очиход нэхэмжлэгч болон түүний ар гэрийнхэн гэмт хэрэгт холбогдож ял шийтгүүлсэн, шоронд орсон хүнтэй амьдрахгүй гэснээс би эхнэр, охинтойгоо цаашид гэр бүл болж амьдрах боломжгүй болсон. Нэгэнт гэрлэгчид бид Гэр бүлийн тухай хуулийн 0 дугаар зүйлд заасан эрхээ эдэлж, үүргээ биелүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн болохоор гэрлэлт цуцлуулах шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Охин А.гийн асрамжийн хувьд маргахгүй, хүүхэд ээнэгшин дассан орчиндоо амьдарч, өсөн хүмүүжих нь зүйтэй. Харин хариуцагч намайг эцгийн эрхээ эдэлж, үүргээ биелүүлэхэд саад учруулахгүй байхыг шийдвэрт тусгаж өгөхийг хүсье. Хүүхдийн тэтгэлэгийг хуульд зааснаар сар бүр төлөхийг зөвшөөрч байна. Хөрөнгийн хувьд маргаан байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүгдийг нь хүлээн зөвшөөрч байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь :

Нэхэмжлэгч ******* овогт ******* нь хариуцагч ******* овогт холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Ү. нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч маргаагүй болно.

Нэхэмжлэгч Г., хариуцагч Ү. нар 2004 онд танилцаж, 2004 оны ******* дугаар сарын 06-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор батлуулж, 2007 оны 6 дугаар сарын 7-ны өдөр охин А.г төрүүлсэн, хоорондын таарамжгүй харилцааны улмаас 2008 оноос өнөөдрийг хүртэл тусдаа амьдарсан, энэ хугацаанд охин эх Г.******* асрамжинд байсан болох нь зохигчдын шүүх хуралдаанд өгсөн тайлбар, гэрлэлтийн лавлагаа, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байна.

Талууд 2008 оноос хойш 3 жилийн хугацаанд тусдаа амьдарч байгаа бөгөөд нэхэмжлэгч 202 оноос өөр хүнтэй хамтран амьдарч хүүхэд төрүүлсэн, талууд эргэж хамт амьдрах боломжгүй нөхцөл байдал үүссэн, гэрлэлтээ цуцлуулахыг харилцан тохиролцсон байх тул Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4. дэх хэсэгт зааснаар гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.******* дахь хэсэгт Гэрлэгчид хүүхдээ хэний асрамжинд үлдээх талаар харилцан тохиролцож болно гэж заажээ.

Нэхэмжлэгч Г. нь 4 настай охин А.г өөрийн асрамжинд авахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд охин А.гээс асрамжийн талаар санал асуухад ээжийн асрамжинд үлдэх талаар тайлбараа өгсөн, хариуцагч мөн асрамжийн талаар маргаагүй байна.

Иймд зохигчдын гэрлэлтийг цуцалж охин А.г эхийнх нь асрамжинд үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40..2 дахь хэсэгт зааснаар охин ******* овогт ын г 6 нас /суралцаж байгаа бол 8 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоолгож эцэг Ү.оос сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэлээ.

          Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт эцэг, эх дараах үүрэг хүлээнэ: хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх; хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх; хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох; хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, эцэг, эх нь хүүхдийн эрүүл мэнд, сэтгэхүй, ёс суртахууны хүмүүжилд хохирол учруулах, хүүхэддээ хэрцгий хандах, эцэг, эх байх эрхээ зүй бусаар ашиглахыг хориглоно,

 мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т Эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд энэ хуулийн 26.2-т заасан тэдгээрийн үүрэг хэвээр үлдэх бөгөөд 26.6 дахь хэсэгт Хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно гэж тус тус хуульчилсан байгааг зохигчдод анхааруулах нь зүйтэй.

Хүүхдийн эрхийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.3 дахь хэсэгт Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх....эрхтэй гэж заасан болно.

Шүүх эцэг Ү.оос зөвхөн хуулийн дагуу гаргуулах тэтгэлэгийг тогтоосон бөгөөд энэ тэтгэлэгээс гадна сайн дураар өөрийн хүүхдийг ямар ч хэлбэрээр /сэтгэл санаа, эд материал болон бусад/ тэжээн тэтгэх, асарч хамгаалах, сурч боловсрох, хөгжихөд нь туслах боломж нээлттэй гэдгийг хариуцагчид анхааруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7 дугаар зүйлийн *******7., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.., 7..2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.******* гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 70.200 төгрөг, хүүхдийн асрамж тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 70.200 төгрөг, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 60.780 төгрөг нийт 20.80 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ү.оос улсын тэмдэгтийн хураамжид 20.80 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.2., 6, 8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

. Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4. дэх хэсэгт зааснаар ******* овогт ******* , ******* овогт нарын 2004 оны ******* дугаар сарын 06-ны өдөр гэрлэлтийн бүртгэлийн дугаарт бүртгүүлсэн гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.******* дахь хэсэгт зааснаар 2007 оны 6 дугаар сарын 7-ны өдөр төрсөн охин ******* овогт ын г эх ******* овогт ******* ******* асрамжинд үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40..2 дахь хэсэгт зааснаар 2007 оны 6 дугаар сарын 7-ны өдөр төрсөн охин ******* овогт ын г 6 нас хүртэл /суралцаж байгаа бол 8 нас хүртэл/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлгийг тогтоон эцэг ******* овогт оос сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

4. Зохигчид нь эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурьдсугай.

*******. Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн нэг хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор зохигчдын гэрлэлтийг бүртгэсэн байгууллага болох Улаанбаатар хотын дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Т.Гантуяад даалгасугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7 дугаар зүйлийн *******7., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.., 7..2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20.80 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжинд 20.80 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 4 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 9.4, 9.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 4 хоног өнгөрснөөс хойш 4 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ТУЯА