Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 103/ШШ2021/00198

 

 

 

 

 

2021 оны 0******* сарын 10 өдөр

Дугаар 103/ШШ2021/00198

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч П.Цэцэгдулам даргалж шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: 19******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, халх, ******* ******* ******* боловсролтой, мэргэжилтэй, ам бүл 3, дүүргийн дүгээр хороо, ******* дугаар гудамжны тоот хаягт бүртгэлтэй боловч, одоо дүүрэг дугаар хороо, дугаар гудамжны тоотод түр оршин суух, ажилтай, овгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 19 оны 03 дугаар сарын 03-ны өдөр ******* аймгийн суманд төрсөн, эмэгтэй, 8 настай, ******* ******* боловсролтой, мэргэжилгүй, дүүргийн дүгээр хороо, ******* дугаар гудамжны тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, овгийн /РД:НЧ031309/ холбогдох гэрлэлт цуцлуулж, 8.9**************.71 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 0 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч , нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагч , хариуцагчийн өмгөөлөгч , нарийн бичгийн дарга нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: би тай 2000 онд гэрлэж, гэрлэлтээ ******* аймгийн суманд бүртгүүлсэн. Бидний *******аас хүү 2000 оны 11 дүгээр сарын 22-нд төрсөн. Хүү маань 20 настай. Мөн манай эхнэрийн дагавар охин 2******* настай. Манай эхнэр нь би өөр хүнтэй амьдармаар байна, гэр бүлээс гадуур харилцаатай болоод 2 жил болж байна, салмаар байна гээд 2019 оны 10 дугаар сард намайг гэрээс маань хөөсөн. Түүнээс хойш бид тусдаа амьдарч байгаа бөгөөд би дүүгийндээ амьдардаг. Эхнэр маань одоо өөр хүнтэй хамт амьдарч байгаа гэсэн. Би бараг холбогдож уулздаггүй. Манайх хашаа, өвөл, зуны хувийн сууц, ханатай гэр, Королла филтер маркийн машин /1 сая төгрөгөөр худалдаж аваад удаагүй байсан/, вагончик буюу чингэлэг 2 зэрэг эд хөрөнгөтэй байсан. Би гэрээсээ солих хувцас, хөргөгч, зурагт, угаалгын машин зэрэг хөрөнгөө аваад л гарсан. Үүнээс хойш одоог хүртэл би дүүгийндээ амьдарч байгаа. Эхнэртээ ханатай гэрээ авъя гэсэн боловч өгөөгүй. Би 2018 онд банкнаас 1.000.000 төгрөгийн цалингийн зээл авч банкны зээлийн үлдэгдэл . 000.000 төгрөгөө төлж, *******.000.000 төгрөгөөр нь эхнэр маань аав ээжийнхээ тэтгэврийн зээлийг хааж, үлдсэн .000.000 төгрөгийг эхнэр авсан. Энэ зээлийн үлдэгдэл эхнэрээс салах үед 2019 оны 10 дугаар сарын байдлаар 17.933.13 төгрөг байсан. Үүнийг эхнэр хамтран хариуцах нь зөв гэж бодож байгаа учир салах үед байсан зээлийн төлбөрийн тал хувь буюу 8.9**************.71 төгрөгийг нэхэмжилнэ. Хадамаар тэтгэврийн зээл авахуулж мотоцикль авсан гэдэг бол худлаа. Тэр мотоциклийг ажлын газрын хүнээсээ *******00.000 төгрөгөөр худалдаж авсан. Бид салаад удаж байгаа, эхнэр маань өөр хүнтэй амьдарч байгаа учир гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна. Мөн зээлийн төлбөрийг тал хувь болох 8.9**************.71 төгрөгийг аас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дагвадоо овогтой надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлд дараах тайлбарыг гаргаж байна. Миний бие нь нэхэмжлэгч тэй 2000 онд гэр бүл болж 2019 оныг хүртэл хамт амьдарсан. Миний бие нь тэй суусан цагаас хойш байнгын хэрүүлтэй амьдарч ирсэн. Архи ууж ирээд намайг хэл амаар доромжилж, удаа дараа зодож дарамталдаг байсан. Сэтгэл санаа бие махбодийн байнгын дарамтанд байсан. Надад салмаар үе зөндөө байсан боловч хүүгээ бодоод тэвчиж өдийг хүргэсэн. Иймд би гэрлэлтээ цуцлахыг зөвшөөрч байна. 2018 онд банкнаас 1.000.000 төгрөгийн цалингийн зээл авсан. банкнаас цалингийн зээл авахаас өмнө 201******* онд бие хүнээс мотоцикль авах гэсэн, чи надад хадам өвгөний тэтгэврийн зээлийг аваад өгөөч гэж гуйхад нь би дургүй байсан боловч би төлчихнө гэж, ятгасаар байгаад 3 сая төгрөгийн зээлийг авахуулсан. Би 201******* оноос эхлэн өөрийн аав, ээж хоёроо асарч ирсэн. Аав, ээжийнхээ тэтгэврийг итгэмжлэлээр авдаг байсан. Мөн ээжийнхээ асаргааны мөнгийг ч авдаг байсан. Тэр үед ээжийн тэтгэврийн зээл 3 сая төгрөг байсан. Намайг тэтгэврийн зээл аваад ирэхэд адилхан авч хэрэглэдэг байсан. Мөрийтэй тоглох мөнгө ч нэхэж авдаг байсан. банкнаас авсан 1.000.000 төгрөгийн зээлээр банкны .000.000 төгрөг, ээж аавын тэтгэврийн зээлийн үлдэгдэл *******.000.000 төгрөгийг төлсөн. Үлдсэн .000.000 төгрөгөөс 1.00.000 төгрөгийг хүүдээ өгсөн, үлдсэн мөнгийг гэр бүлийн хэрэгцээнд зориулж 2 инчийн зурагт, хөргөгч , будаа агшаагч авсан. Би энэ хүнтэй 20 жил амьдрахдаа нэг ч удаа үнэ цэнэтэй зүйл авахуулж байгаагүй. Харин тэр мөрийтэй тоглоомд хамаг мөнгөө алддаг байсан. Түүний мөрийтэй тоглоод *******дад алдсан мөнгийг би төлөх учиргүй. Би 200******* оноос таксинд явж өрхийн өдрийн хэрэглээний мөнгөө олдог байсан. Миний аав, ээж хоёр бид хоёрт айл болсон цагаас эхлэн 2001 оноос 2019 он хүртэл жил бүр 2 бод /адуу, үхэр/ зундаа -******* бог мал гаргаж өгдөг байсан ба манайх тэдний буянаар дэлгүүрээс мах худалдаж авч үзээгүй. Би Corolla filder маркын автомашиныг 1.00.000 төгрөгийн лизингээр авч байсан. Уг машины урьдчилгаа мөнгийг би аавынхаа хэт хутгыг зарж байгаад төлсөн. Машины үлдэгдэл төлбөрийг би сар бүр ББСБ-д төлж байгаа. Энэ машинд нэг ч төгрөг гаргаагүй болно. Миний одоо амьдарч байгаа хашаа байшинг миний аав 2001 онд миний охин т авч өгсөн. Тухайн үед миний охин насанд хүрээгүй 8 настай байсан учир 2001 оны 0******* дугаар сарын 10-нд гэрээслэл бичиж нотариатаар гэрчлүүлсэн. Эдгээр нь түүний өмч болно. Надад өөрийн хашаа газар байхгүй. Бид 2019 оны 10 сараас хойш тус тусдаа амьдарч байгаа ба явахдаа 2 инчийн зурагт, хөргөгч, угаалгын машин, арслантай том эрээн авдар, гар нүүрийн угаалтуур, будаа агшаагч, ус буцалгагч, халуун тогоо, хайруулын таваг, халбага, сэрээ, тогоо, шанага хувцас, мотоцикль, 3 ханатай гэрээ аваад явсан. Иймд би банкнаас авсан 1.000.000 төгрөгийн тал хувь болох 8.9**************.71 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь хариуцагч Ц. холбогдуулан гэрлэлт цуцлуулж, цалингийн зээлийн 0 хувь болох 8.9**************.71 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 8.9**************.71 төгрөг гаргуулах шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагуудын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

1.    Гэрлэлт цуцлуулах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч , хариуцагч нар нь 2000 оны 0 дугаар сарын -ны өдөр гэр бүл болж 2000 оны дугаар сарын 20-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлэн хамтран амьдрах хугацаанд тэдний *******аас 2000 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүү төрсөн болох нь бүртгэлийн газрын 00/00017 тоот гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар тогтоогджээ. /хх-ийн 8 дугаар тал/

 

Нэхэмжлэгч нь шүүхэд хандахаас өмнө урьдчилан шийдвэрлэх журмыг хэрэглэж, тус шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон гэх үндэслэлээр дуусгавар болсон 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн тэмдэглэл хэрэгт авагдсан байна. /хх-ийн дүгээр тал/

 

Зохигчид нь 20 жил хамтран амьдраад хариуцагч нь өөр хүнтэй гэр бүлээс гадуур эр эмийн харьцаа тогтоосноос тэдний ******* таарамжгүй харилцаа үүсэж, хэрүүл маргаантай байх болсон, нэхэмжлэгч нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэрээ зоддог байсан учраас 2019 оны 10 дугаар сараас тус тусдаа амьдрах болсон, хариуцагч нь өөр хүнтэй гэр бүлийн харьцаа тогтоон хамтран амьдарч байгаа, одоо гэр бүлийн амьдралаа цаашид хэвийн хадгалан үргэлжлүүлэх хүсэлгүй, хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшөөрч байгаа үйл баримт нь дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн 2021 оны 0 дугаар сарын 28-ны өдрийн албан тоотоор ирүүлсэн д холбогдох дуудлага мэдээллийн жагсаалт, зөрчил гарган саатуулагдсан судалгаа, зохигчдын шүүх хуралдаанд өгсөн тайлбар зэргээр тогтоогдсон, шүүхээс хуульд зааснаар гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авсан ч тодорхой үр дүнд хүрэхээргүй байх тул Гэр бүлийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.-д зааснаар гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж үзлээ. /хх-ийн *******-8 дугаар тал/

2.Цалингийн зээлийн 0 хувь буюу 8.9**************.71 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч нь хариуцагчтай хамтран амьдрах хугацаандаа буюу 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр банкны салбараас цалингийн зээлийн гэрээ байгуулан 1.000.000 төгрөгийг 38 сарын хугацаатай, жилийн 1.******* хувийн хүүтэй зээлдэн авч, уг зээлээс хариуцагч Ц. Түмэнжаргал нь *******.000.000 төгрөгөөр өөрийн эцэг эхийн тэтгэврийн зээлийн төлбөрийг хаасан, .000.000 төгрөгөөр өөрсдийн өмнө авсан зээлийн төлбөрийг хаасан, үлдсэн .000.000 төгрөгөөс 1.00.000 төгрөгийг өөрийн хүү т өгч, 2.00.000 төгрөгийг гэр бүлийн хэрэгцээнд зарцуулсан гэх бөгөөд уг үйл баримтад талууд маргаагүй болно.

 

Иргэний хуулийн дугаар зүйлийн .1-д Гэр бүлийн хөрөнгө нь гэрлэгчдийн, гэр бүлийн *******ад гишүүдийн хөрөнгөөс бүрдэнэ, ******* дугаар зүйлийн *******.1-д гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс *******ад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх *******ын өмч мөн, 130 дугаар зүйлийн 130.3-д Маргаан гарсан тохиолдолд гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх *******ын эд хөрөнгөөс гэр бүлийн гишүүнд ногдох хэсгийг шүүх тогтоох бөгөөд энэ нөхцөлд гэр бүлийн гишүүний хэнд нь ямар хөрөнгө шилжихийг тодорхойлж аль нэг гишүүнд шилжүүлсэн хөрөнгийн үнэ нь түүнд ногдох хэсгээс давсан бол үнийн зөрүүг олгож болно гэж зааснаар гэрлэгчдийн хамтран амьдрах хугацаандаа авсан нэхэмжлэгчийн цалингийн зээл нь гэрлэгчдийн хамтран өмчлөх *******ын хөрөнгө байх бөгөөд эд хөрөнгийн маргаан үүссэн тул ногдох хэсгийг хуульд зааснаар шүүх тогтоохоор байна.

 

Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д Гэр бүлийн гишүүд нь хамтран өмчлөх *******ын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах адил эрх эдэлж, харилцан тохиролцсоны үндсэн дээр эд хөрөнгөө эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулна гэж зааснаар нэхэмжлэгчийн авсан цалингийн зээлээр өөрсдийн өмнөх зээлийн .000.000 төгрөгийн төлбөр, ын ээж аавын тэтгэврийн зээлийн *******.000.000 төгрөгийн төлбөрийг хаасан, үлдэх .000.000 төгрөгийг гэр бүлийн хэрэгцээнд зарцуулсан, зээлээр авсан мөнгийг гэрлэгчид хамтран захиран зарцуулсан, ашигласан нь тогтоогдож байх тул зээлийн төлбөрөөс хариуцагч нь өөрт ногдох хэсгийг хариуцан төлөх үүрэгтэй гэж шүүх дүгнэв.

 

Зээлийн төлбөрөөс ногдох хэсгийг гаргуулахдаа 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээ, зээл эргэн төлөх хуваарийг, мөн зээл авснаас хойш 2019 оны 10 дугаар сар хүртэл хамтран амьдарсан зэргийг харгалзан үндсэн төлбөр 1.000.000 төгрөг, зээлийн хүү 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 01 хүртэлх хугацаанд банканд төлөх ёстой байсан хүүг тооцоход 1 сарын хугацаанд 2..77,1 төгрөгийн хүү, нийт үндсэн зээлийн хамт 17..77,1 төгрөг төлөх үүрэгтэй байсан байх тул түүний 0 хувь болох 8.*******2.887,0 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгон, үлдэх 03.*******83.0 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв. /хх-ийн 2-2******* дугаар тал/

 

Нэхэмжлэгч нь 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр нэмж авсан 3.000.000 төгрөгийн зээлийг нэхэмжлэлийн шаардлагадаа оруулан тооцож нэхэмжилсэн байх бөгөөд тухайн нэмж авсан 3.000.000 төгрөгийн зээлийг гэр бүлийн хэрэгцээнд хамтран зарцуулсан нь тогтоогдоогүй, хариуцагч нь 201******* онд манай аавын тэтгэвэр барьцаалсан зээлийг авч мотоцикль авсан гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаарх бичгийн нотлох баримт хэрэгт авагдаагүй, зохигчид нь өөрсдийн тайлбарыг баримтаар нотлоогүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 228.*******1******* төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч аас гэрлэлт цуцлах шаардлагад төлсөн 70.200 төгрөг, 8.*******2.887,0 төгрөгт ногдох хураамж 11.9******* төгрөг, нийт 222.1******* төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулсан байх тул хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй баримтууд гэж дүгнэв.

 

Монгол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дугаар зүйлийн 11.2.2, 11*******, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь :

1.Гэр бүлийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 1.-д зааснаар овгийн Давгадооогийн , овгийн Түмэнжаргал нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3-д зааснаар хариуцагч аас 8.*******2.887,0 /найман сая, таван зуун жаран хоёр мянга, найман зуун наян долоон төгрөг, тавин мөнгө/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч д олгон, шаардлагаас 03.*******83.0 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3.Гэр бүлийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.9-д заасныг журамлан шийдвэрийн нэг хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор зохигчдын гэрлэлтийг бүртгэсэн байгууллага болох ******* аймгийн сумын Засаг даргын Тамгын газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах П.Нансалмаад даалгасугай.

.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.2, 7 дугаар зүйлийн 7.1, тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 228.*******1******* төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч аас 222.1******* төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч д олгосугай.

.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 0 дугаар зүйлийн 0.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 1 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119., 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 1 хоног өнгөрсний дараа 1 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ