| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбилэгийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 172/2024/0134/э/ |
| Дугаар | 2024/ШЦТ/64 |
| Огноо | 2024-05-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | О.Батнасан |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 2024/ШЦТ/64
2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Дугаар 2024/ШЦТ/64 ******* сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,
Нарийн бичгийн дарга: А.Золзаяа,
Улсын яллагч: О.Батнасан,
Шүүгдэгч: *******,
Хохирогч: *******,
Гэрч: *******, *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн ******* ******* холбогдох 2328002290204 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Н.Даланзаяа нь 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс 08 дугаар сарын 01-ний өдөрт шилжих шөнө Өмнөговь аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг "Z" нэртэй баарны гадаа иргэн *******тэй хувийн таарамжгүй харилцаанаас шалтгаалан маргалдаж, улмаар түүний нүүр, хамар хэсэг рүү нь гараараа цохиж зодон хамар ясны цөмөрсөн хугарал, таславчийн мурийлт, баруун нүдний доод зовхинд цус хуралт, хамар зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч *******г яллах, өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Н.Даланзаяа шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 07 дугаар сарын 30-ны өдрөөс 08 дугаар сарын 01-нд шилжих шөнө намайг гэртээ байж байхад ******* ирээд авч гэхээр нь авсан. ******* нэлээн согтуу байсан. Тэгэхээр нь эхнэр бид 2 хамт баар руу орсон. Халамцуу байсан. Гарахдаа пивоны лааз гартаа барьсан байсан. Тэгээд би цээжээр нь тэврээд гарч байхдаа Батсүхийг урагш нь тавьсан. Хөл нь тэнцвэр алдагдаад *******гийн дагз хэсэгт нь пивоны лаазаараа шүргээд өнгөрсөн. Бид нарыг шатаар өгсөж байхад ******* гадаа тамхи татаад зогсож байсан. *******ийг тийчлээд байхаар нь тавьсан. Тэгэхэд хөл алдаад баруун гараараа хүрсэн үү? үгүй юу? цохихоор нь уучлалт гуйгаад машиндаа очоод суусан. Манай эхнэр манай найз согтуу байгаа юм уучлаарай, аваад явлаа гэхэд араас ирээд манай эхнэрийг гудас, янхан гээд хэлэхгүй үгээр хэлсэн. Араас ирээд машины арын хаалга онгойлгоход ******* миний буруу гэхэд 2 цохиод *******ийг машинаас татаж гаргасан. *******гийн 4-5 найз, сүүлд нь 2-3 хүн гарч ирсэн. *******, ******* нарыг машины баруун, зүүн талд зодсон. Би *******ыг дагаж явсан. Батсүхийг дэвсээд өшиглөөд байсан. Би *******д гар хүрээгүй. Би *******тай машины баруун талд байсан. *******ыг зодож байгаа хүмүүсийг хорьчхоод машины зүүн тал руу гараад ирэхэд ******* хамар цохичихлоо гээд гараад ирсэн. Зодоон болж байхаар нь цагдаа дуудъя гэхэд ******* утас булааж аваад *******, ******* нарыг зодоод байсан. Би *******г цохиж авсан зүйл байхгүй.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Энэ хэрэг 9 сарын өмнө болсон хэрэг. Орой 22 цагт ажлаасаа гарч ирсэн. Өдөр нь найзтайгаа баар орно гээд чат бичсэн байсан учраас гэртээ харьчхаад бааранд очсон. Дэлгүүрээс нэг пиво аваад ууна гэж бодоод гадаа нь зогсож байсан. Тухайн үед би эрүүл байсан. Тэгэхэд нэг хүн миний толгой руу цохисон. Эргээд харахад 3 залуу нэг эмэгтэй байсан. Би 188 сантиметртэй хүн. Энэ хэд доороос гарч ирж байсан. Санаатай байдлаар хүчтэй цохисон. Тэр дор нь цагдаад дуудлага өгсөн. Энэ хүмүүсийн согтолтын хэмжээ нь их байсан. Шүүгдэгч бас уусан байсан. Баарны урд зогсоол дээр пробокс маркийн машин зогсож байсан. Энэ хэд юун сүртэй юм гэж хэлээд явсан. Би уурласан. Худлаа үнэн юм яриад байна. Би явуулахгүй гээд хаалгыг нь нээсэн. ******* хойно сууж байсан. Би тэр хүнд гар хүрээгүй. Гэтэл хажуугаас ******* хамар руу цохисон. Тасарсан байсан гэсэн хүн гарч ирээд хэдэн талаас учиргүй өшиглөсөн. Одоо унтахад хэцүү байдаг юм байна. Хамраа эмнэлэгт үзүүлсэн. Хагалгаанд орох шаардлагатай ба хагалгааг 3 үе шаттайгаар хийнэ. Хэрвээ хагалгаа хүндэрвэл 7.000.000 төгрөг болно гэж хэлсэн. Мөн хагалгаанд орохоос өмнө ерөнхий оношилгоонд нь хамрагдах ёстой. Үүний мөнгө мөн багтсан байгаа.
Гэрч ******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Би *******тэй маргалдаад байж байхад ******* бид хоёрыг салгах зорилгоор дундуур орж ирээд маргалдсан. *******гийн хамрыг хэн цохисныг хараагүй.
Гэрч ******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Тухайн өдөр ******* бид 2 бааранд орж нэг нэг лааз пиво уусан. Тэгээд машинтай явж болохгүй гээд *******г дуудахад бид 2-ыг авах гээд орсон. Түрүүлээд *******, *******, ******* нар гарсан. Би араас нь гарсан. Гарч явахдаа Батсүх барьж байсан пивоны лаазаараа *******гийн хүзүү хэсэгт цохисон байсан. Намайг гараад очиход *******г, *******, ******* 3 маргалдаж байсан. Тэгэхэд баарнаас хэсэг хүмүүс гарч ирсэн. Тэр хүмүүстэй мөн муудалцсан. Салгах гэж байхдаа л ******* *******г цохисон.
Гэрч ******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Орой манай нөхрийн найз *******ийг очиж авах гээд бааранд очсон. *******, ******* нэлээн согтуу байсан. ******* хүн өдөөд байхаар нь сандраад аваад гарсан. ******* араас гарч ирсэн. Бид нар шатны өөд гарч байхад ******* шатаар уруудаж байсан. ******* пивоны лааз барьсан байсан. Манай нөхөр араас нь тэвэрсэн байсан. ******* *******гийн толгойн ар хэсэг рүү пивоны лаазаар цохисон. Тэгээд машин дээр аваад ирэхэд ******* араас уурлаад гараад ирсэн. Би миний дүү энэ хүн согтуу байна. Авч яваад унтуулчихъя гэхэд өмнөөс чи муу миний эгч байгаарай, халтар, янхан, гичий, гудас дэвсгэр гээд намайг элдвээр хараасан. Намайг түлхээд *******ийг машинаас чирч гаргасан. Араас нь хэсэг залуучууд хүрч ирээд бөөн зодоон болоод *******тэй хамт зогсож байсан махлаг залуу намайг цохиж авсан. Хүүе та нар хүн аллаа гээд орилсон. *******ийг газар хэвтүүлээд олон эрэгтэй хүн цохиод байхаар би хашхирахаас өөр зүйл чадахгүй байсан. Тэр дундаас ******* хамраа шаалгачихлаа гэж хэлээд гүйгээд гараад ирсэн. Тэгэхэд нь би хараад зогсож байсан. Би цагдаа дуудах гэсэн ******* миний утсыг булааж аваад өмнө хэлсэн шигээ элдвээр хараагаад байсан. Утсаа авъя гэхэд чам шиг халтар гичий дүү мүү ч гэх шиг гээд утас өгөхгүй явсан. Өөрөө цагдаад дуудлага өгсөн юм шиг байсан. Тухайн үед ******* намайг *******ийг эхнэр гэж бодсон юм шиг байсан. Намайг чиний амьдралыг сүйрүүлнэ, гичий, янхан минь гээд хараагаад байсан. Цагдаа иртэл 2-3-уулаа нийлж ирээд хэн миний найзыг яасан гээд *******ийг зодоод байсан. Баарны такс тарааж байсан хүн хараад зогсож байсан. *******гийн найзууд баарны баруун талд 2 машинтайг машиныхаа гэрлийг асаагаад зогсож байсан. Хэн нь миний найзыг цохисон бэ? гэж ирээд зодоод байсан. Машины нөгөө талд хэсэг бүлэг хүмүүс *******ыг мөн зодож байсан. Тэгэхэд манай хүн *******ыг өмөөрөөлд яваад байсан. Тухайн үед би нялх хүүхэдтэй хүн алчих вий гэж айж байсан. Чадахаараа хамгаалсан. Цагдаа ирэхэд нь *******гээс утас аваад өгөөч гээд утсаа авхуулсан. Бүгд цагдаа руу явсан. Цагдаагийн газарт байж байхад ******* *******ийг зодож байсан цагаан хувцастай залуутай хамт орж ирсэн. Би бие засах гээд гараад явж байхад *******тэй хамт явж байсан залуучууд машиныхаа гэрлийг асаагаад бүгд машиныхаа гадаа зогсож байсан. Цагдаадаа бид нар бас зодуулсан, яах вэ? гэхэд түргэн дээр очиж үзүүл гэж хэлсэн. Үзүүлэхэд *******ийг өвдөлт ихтэй байна. Өвчин намдаах тариа хийе гэхэд ******* тарианаас айгаад хийлгээгүй харьцгаасан. Маргааш нь бид нар гэмтэл дээр очиж зураг авхуулсан. Тэгэхэд *******ийн толгой хагарсан байсан учраас эмч нь хараад түргэн дээр очсон бол оёулахгүй яасан юм гэж хэлж байсан. *******ын гар нь хугарсан байсан. Миний шанаа хэсэгт зөөлөн эдийн няцрал гээд хөхөрсөн байсан. Байцаагч нь бид нарыг *******г тийм болгосон байна, очиж уулз гээд байсан. Бид нар бас хэсэг хүмүүст зодуулсан, гомдол гаргая гэхэд аваагүй. Яагаад вэ? гэхэд хугацаа нь дууссан гэж хэлсэн. Тэгээд бид нар эмнэлгээр л үзүүлсэн
Хохирогч, иргэний нэхэмжлэгч ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Эхлээд баарнаас гарах үед пивоны шил, лааз хоёрын аль эгээр нь миний толгой хэсэгт цохьсон. Уг үйлдлээс бол гэмтэл учирсан зүйл байгаагүй. Тэгээд тухайн үйл явдлаас болоод 3 эрэгтэй, нэг эмэгтэй хүнтэй маргалдаж эхлээд цагдаа дуудчихаад тэр гурван хүнийг явуулахгүй гээд байж байтал нэг залуу миний хамар хэсэгт цохьсон. Тэгээд тэр үед миний хамар их өвдөж би газарт унасан. Тэгээд газарт унасан дараа миний дээрээс хэд хэдэн удаа дэвслээд байсан. Тэр үед хэн дэвсэлснийг мэдэхгүй байна. Би хамар хэсэгтээ хүчтэй цохиулсны улмаас хэсэг хугацаанд толгой манарсан. Тэр үед миний биед гэмтэл учраагүй. Тухайн үед миний биен дээгүүр дэвсээд байсан. Бэртэл гэмтэл бол учирсан зүйл байгаагүй. Хэн дээрээс дэвсээд байсныг мэдэхгүй байна. Тэр үед би хамар хэсэгтээ цохиулаад манараад газар унасан байсан болохоор хэн дэвсээд байсныг мэдэхгүй байна. Би тэр гуравтай баарны гадаа маргалдаад хамар хэсэгтээ цохиулаад газарт унаад байж байхад тухайн 2 хүн баарнаас гарч ирсэн хэсэг бүлэг танихгүй залуучууд бид нарыг салгахаар ирсэн. Тэгээд уг хүмүүстэй *******, *******, ******* нар маргалдаад тухайн хүмүүсийн дунд зодоон болсон. Би бол уг зодоонд орсон зүйл байхгүй. *******, ******* ******* нарыг хэн зодсоныг би мэдэхгүй байна. Огт танихгүй хүмүүс байсан. /хх-ийн 16-17 дахь тал/
Хохирогч, иргэний нэхэмжлэгч ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2023 оны 07 дугаар сарын 31-ний шөнө 22 цаг өнгөрч байхад 2 нэртэй бааранд Амаржаргалтай хамт орсон. Тэгээд бид хоёр нэг нэг лаазтай пиво уугаад бүжиглэж байгаад 23 цаг өнгөрч байхад баарнаас гарахаар болж эрүүл жолоочоор машинаа бариулахаар найз Даланзаяаг дуудсан. Удалгүй найз Даланзаяа эхнэрийн хамт ирээд бид дөрөв баарнаас хамт гарсан. Тэгээд би баарнаас гарч явж байх үед буюу шатаар өгсөөд гарч байтал Даланзаяа миний цээжээр тэврээд дээш өргөөд явсан. Тэгээд шатны дээд хэсэгт гарч ирээд Даланзаяа намайг газарт буулгах үед би тэнцвэр алдаад урагш эрчтэй тонгойсон. Тэгээд би урдаа байх хүнийг түших гэж байгаад санамсаргүй байдлаар барьж явсан лаазаар нэрийг мэдэхгүй залуугийн шилэн хүзүү дагз орчимд нь цохьчихсон. Тухайн залуугийн нэрийг нь сүүлд мэдсэн. Тэр залууг Тэмүүжин гэдэг гэсэн. Тэгээд баарны гадаа хальт маргалдаад миний сууж явах машин тухайн газраас ойрхон байсан учраас би яваад машиндаа ороод суучихсан. Тэгсэн Тэмүүжин миний араас ирээд миний сууж байсан машины хаалгыг нээгээд намайг явуулахгүй гээд байсан бөгөөд миний хамт явсан хүмүүс манай найз согтоод санамсаргүй байдлаар толгойг чинь цохьчихлоо одоо явуулчих гээд ярилцаад байсан. Харин Тэмүүжин бид нарыг явуулахгүй цагдаа нар ирнэ гээд байж байтал Даланзаяа, Тэмүүжинг цохиод газарт унагаах шиг болсон. Би Даланзаяаг яг цохьсон эсэхийг нь хараагүй. Нэг харсан чинь Тэмүүжин газарт унаж байгаа харагдсан. Тэр үед нь би машины нөгөө талаас машин тойроод Тэмүүжин Даланзаяа нарын зогсож байсан газар руу алхсан. Тэгээд тэр хоёрын хажууд очтол уг баарны гадаа байсан хэсэг хүмүүс ирээд бид нарыг салгасан. Тэгээд тухайн салгасан хүмүүс бид нартай маргалдаад Даланзаяа, Амаржаргал бид гурвын биед халдаж цохиж зодсон. Би Тэмүүжингийн биед гэмтэл учруулахаар хэмжээнд халдаж цохиж зодсон зүйл байхгүй. Анх баарнаас гарч ирж байгаад хөл алдаад Тэмүүжингийн толгой хэсэгт нь лаазтай гараараа цохьчихсон юм. Тэрнээс бусдаар бол халдсан зүйл байхгүй. ...Тухайн гэмтлүүдийг хэн учруулсан талаар би мэдэхгүй байна. Тухайн баарны гадаа байсан хэсэг бүлэг үл таних хүмүүс учруулсан. Машинд сууж байхад Тэмүүжин ирээд машины хаалга нээгээд намайг явуулахгүй гээд татаж чангаагаад машинаас буулгаад надтай зууралдаад би болон надтай хамт явсан хүмүүстэй маргалдаж байсан. Яг халдаж цохиж зодож гэмтээсэн зүйл байхгүй. Тэмүүжинд гэмтэл учруулсан зүйл байхгүй тул энэ хэргийн үнэн бодит нөхцөл байдлыг тогтоон шийдэж өгөхийг хүсэж байна. Надад бол ямар нэгэн гомдол санал байхгүй байна. /хх-ийн 34-35 дахь тал/
Хохирогч, иргэний нэхэмжлэгч ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 07 сарын 31-ний орой найз Батсүхийн хамт бааранд орсон. Тэгээд бид хоёр нэг нэг шил пиво уучихаад 22 цаг өнгөрч байхад найз Даланзаяаг дуудсан. Тэгээд 23 цагийн үед Даланзаяа эхнэрийн хамт ирсэн. Тэгээд бид хэд баарнаас гарсан. Баарны гадна шатаар дээш өгсөөд гарч байх үед Батсүхийн араас нь Даланзаяа тэвэрч өргөөд явж байсан. Тухайн үед тэр хоёр тоглоод нэг нэгнийгээ өргөөд гарч явсан. Тэгээд шатны дээр гарч ирээд Даланзаяа Батсүхийг газарт буулгах үед Батсүх хөл алдаад урагш явахдаа урдаа байсан залуугийн хүзүү хэсэгт нь гарт байсан пивоны лаазаар цохьсон. Тэгсэн Тэмүүжин гэх залуу уурлаад Батсүхтэй маргалдсан. Тэгээд тэр хоёр маргалдаж байгаад Батсүх уучлалт гуйгаад машиндаа очоод суучихсан. Тэгсэн чинь тэр Тэмүүжин гэх залуу араас ирээд Батсүхийг машинаас татаад буулгасан. Тэгээд Даланзаяа салгах гээд очсон. Тэр үед би машины арын суудал дээр сууж байсан. Тэгсэн чинь Тэмүүжин Батсүх хоёр машины гадаа маргалдаад байгаа харагдсан. Тэгээд нэг харсан чинь Даланзаяа Тэмүүжингийн нүүр хамар хэсэгт нь цохиод Тэмүүжин газарт унасан. Тэмүүжинг газарт унах үед нь Батсүх хажууд нь хараад зогсож байсан. Тэмүүжинг Даланзаяа цохиод газарт унасан дараа Даланзаяаг эхнэр нь татаад цааш нь авч байсан. Тэгсэн Тэмүүжин газар унаад босож ирэх үед баарнаас 6-7 залуу гарч ирсэн. Уг 6-7 залууг гарч ирэхэд баарны гадаа уг баарны үйлчлэгч хамгаалагч гэсэн хоёр хүн хараад байж байсан. Уг залуучууд гарч ирээд Тэмүүжинг цохьсон байна гэж өмөөрөөд нэг залуу нь Батсүхийг цохиод унагасан. Тэгсэн чинь уг залуучууд нийлээд Даланзаяа, Батсүх хоёрыг шууд цохиж зодож эхэлсэн. Тэгээд би машинаас буугаад очоод салгах гэсэн чинь нэг залуу чи хамт явсан хүн нь юм уу гэж хэлээд намайг шууд цохиод газарт унасан чинь бас нэг залуу ирээд намайг нийлээд дээрээс цохиод өшиглөөд байсан. Би хоёр гараараа нүүрээ хамгаалаад атираад хэвтчихсэн. Хоёр залууд зодуулаад босоод цаашаа явах гэсэн чинь дахиад хоёр залуу ирээд чи яасан хамт явсан уу гээд зодсон. Тэгээд мөн уг хоёр залууд зодуулж байтал цагдаа хүрээд ирсэн. /хх-ийн 22-23 дахь тал/
Хохирогч, иргэний нэхэмжлэгч ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн мэдүүлэгтээ: Би өмнө өгсөн мэдүүлэгт болсон явдлын талаар мэдүүлсэн. Харин тэр мэдүүлсэн мэдүүлэг дээр нэмж хэлэх зүйл гэвэл тухайн үед тэр Тэмүүжин гэх залуу Батсүхийг машинаас нь татаж гаргасан. Тэр үед Батсүх дунд зэргийн согтолттой байсан. Тэгээд тэр 2 машины гадаа маргалдаад бие биенээ заамдалцаад зогсож байхад Даланзаяа Тэмүүжин гэх залуугийн хажуу талаас нь нүүрний хэсэгт нэг удаа хүчтэй цохьсон. Тэмүүжин цохиулаад газарт унаж харагдсан. Тэгээд Тэмүүжин босож ирээд буцаад Батсүхтэй барьцалдаад зогссон. Харин тэрний дараа "Z" нэртэй баарнаас хэдэн хүн байсныг мэдэхгүй олон хүн гарч ирээд баарны гадаа байсан хүмүүс рүү дайрч эхэлсэн. Тухайн бааранд ямар ямар хүмүүс байсныг би огт мэдэхгүй. Одоо харсан ч би тэр хүмүүсийн содон шинж тэмдэг нас хүйс нэр зэргийг огт мэдэхгүй. Ямартай ч зүүн гараараа цохиулсны улмаас л хугарсан гэдгийг мэдэж байна. Тэмүүжин гэх залууг огт танихгүй. Харин Батсүх нь манай ээжийн төрсөн дүүгийн охины нөхөр. Даланзаяа Батсүхийн найз бөгөөд тухайн өдөр Батсүхийг авахаар эхнэртэйгээ ирэхэд нь анх удаа танилцсан. Тэмүүжинтэй Батсүх эхлээд барьцалдаад заамдалцсан. Тэгсэн чинь Батсүхийн найз Даланжаргал Тэмүүжингийн нүүр рүү цохиж газарт унагаасан. /хх-ийн 26-27 дахь тал/
Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Ж.Батсүхийн хамт явсан хүнийг нь нөхөр бид хоёр танихгүй хүн байсан. Тэгээд Z нэртэй бааранд ороход тэр хоёр нэлээд согтуу байсан. Тэгээд бид хоёр баарнаас тэр Батсүх найзыг нь аваад гарах үед манай нөхөр Даланзаяа Батсүхийг тэврээд гарч байх үед Батсүх хоёр гартаа барьсан байсан лаазаар үүдэн дээр байсан хүний толгойг цохьсон. Тэгээд бид хоёр тэр хоёрыг гэрт нь хүргэж өгөх гээд Батсүхийн машинд суулгаж байтал араас нэг залуу ирээд толгой тархи цохьчихлоо писда гээд хараагаад байсан. Тэгэхээр нь би согтсон байна. Хүргээд өгчихье гэсэн чинь тэр Тэмүүжин гээд байсан залуу намайг писда гичий, гудас, янхан гээд элдвээр хараагаад байсан. Тэгээд би Тэмүүжинтэй маргалдаад байж байтал Тэмүүжин Батсүхийг машинд сууж байхад нь татаж гаргаж ирээд цохиод авсан. Тэгсэн цаанаас нь баарны гадаа байсан хэдэн хүн ирээд тэгээд зодоон болсон. Тухайн зодоон болж байх үед бол хэн нь яг яагаад байгаа талаар мэдэхгүй надад сайн харагдахгүй байсан. Гадаа харанхуй байсан учраас би хэн ямар үйлдэл хийж байгааг сайн харж чадаагүй. Тэгээд Даланзаяа бид хоёр тухайн зодоон хийж байгаа хүмүүсийг салгах гээд байж байсан. Тэгээд уг зодоон болж байх үед Тэмүүжин тухайн хүмүүсийн дундаас хамар цохьчихлоо гээд гараад ирсэн. Би тухайн хүмүүс зодолдоод бужигнаж байх үед хажууд нь хараад байж байсан. Гэхдээ ямар ямар хүмүүс ирээд хэнийг хэн нь цохиод байгаа нь сайн хараагүй. Тухайн үед мэдэгдэхгүй байсан. Тэгээд би юу болоод байгааг нь мэдэхгүй байж байтал гэнэт хажуугаас нэг танихгүй залуу ирээд миний хажуу баруун шанаанд цохиод авсан. Тэгээд би чи намайг цохьчихлоо яаж байна гэсэн чинь Тэмүүжин намайг цохьсон залуутай нийлээд намайг хэл амаар доромжлоод байсан. Тэгээд байж байтал цагдаа нар хүрээд ирсэн. Тухайн үед олон хүмүүс бужигналдаад байсан болохоор Тэмүүжингийн хамрыг хэн цохьсоныг мэдэхгүй байна. Тухайн хэрэг болох үед Даланзаяа бид хоёр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зүйл байгаагүй. Бид хоёр эрүүл байсан. Тэмүүжин, Батсүх, Амаржаргал нар нэлээд ууцгаасан байсан. Тухайн баарны гадаа байсан залуучууд бол бүгд нэлээд их согтсон байсан. Батсүх манай нөхөр Даланзаяагийн найз нь байгаа юм. Амаржаргал бол Батсүхийн найз нь байх, нөхөр бид хоёр танихгүй. /хх-ийн 37-38 дахь тал/
Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Уг өдөр Z нэртэй баарны гадаа зодоон болоод байна гэх дуудлага мэдээлэлд очиж ажилласан. Тухайн үед дуудлага өгсөн Z нэртэй баарны гадаа очиход хэдэн хүмүүс хоорондоо зодолдсон гээд байж байсан. Тэгээд уг зодолдсон гэх хүмүүстэй уулзахад ил харагдах илтэд мэдэгдэх гэмтэлтэй шарх сорвитой хүн байгаагүй. Тэгээд уг хүмүүсийг цагдаагийн газарт авчирч уулзахад тухайн хүмүүс дотор ил харагдах гэмтэл шархтай хүн байхгүй байсан. Тэгээд уг хүмүүс хоорондоо ярилцаад байсан. Би тухайн хүмүүсийн гомдлыг мэдээллийн санд бүртгэхээр дуудахад тухайн хүмүүс ирж уулзаад гомдол санал байхгүй хоорондоо тохирсон гэх зүйл яриад байсан. Тухайн үед хэн хэн гэж хүмүүсийг авчирсан гэдгээ сайн санахгүй байна. Тухайн хүмүүсийн мэдээлэл ямар нэгэн бүртгэл тэмдэглэлийн дэвтэрт бүртгэгдээгүй. Одоо санаж байгаагаар бол Тэмүүжин гэх хүн дуудлага өгсөн. Тэгээд нэг хүнийг заагаад энэ намайг цохьсон хамар эвгүй болчихсон гэж ярьж байгаад Тэмүүжин нөгөө хүмүүстэйгээ уулзаад ярилцаж байгаад гомдол санал байхгүй бид нар явчихъя гээд байсан. Тэгээд уг хүмүүс эргэж надтай холбогдоогүй. Тухайн хүмүүсийг бол би гомдол санал байгаа бол цагдаагийн байгууллагаар шалгуулж болно. Хэзээ ч хамаагүй цагдаагийн байгууллагад хандаж болно гэдгийг хэлсэн. Тухайн үед байсан хүмүүс өөрсдөө гомдол санал байхгүй гэж яриад байсан. /хавтаст хэргийн 168-169 дэх тал/
Хохирогч, иргэний нэхэмжлэгч ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн мэдүүлэгтээ: Тухайн бааранд би ганцаараа очсон. 07 сарын 31-ний өдөр би найз Занабазартай чатаар харилцахад орой баар орно зав зай байвал гараад ирэхгүй юу гэж байсан. Би орой гэртээ байж байгаад уйдаад байхаар нь баар орж Занабазарыг байна уу, өөр таньдаг хүмүүс байна уу гэж бодоод очсон юм. Баар руу очих үедээ бол Занабазартай таараагүй, тухайн үед бааранд ороод Занабазарыг байвал уулзъя гэж очсон юм. Тэгээд баар руу орохоос өмнө тухайн маргаан болсон. Тухайн өдөр бол Занабазартай уулзаж чадаагүй. Эхлээд би Батсүхтэй маргалдаж байгаад Даланзаяагаар хамраа цохиулсан. Тэгээд би газарт унаад хамраас цус гарсан. Тэр үед баарны гадаа байсан хүмүүс ирээд салгах үед тэр гурван залуутай маргалдсан юм шиг байсан. Би хамраас цус гараад байсан болохоор цагдаа руу залгаад байж байсан. Тэр үед яг хэн хэн яасан талаар мэдэхгүй байна. Би хамраа цохиулснаас хойш нээх удалгүй цагдаа хүрээд ирсэн. Намайг Даланзаяа гэх хүн цохиод миний хамар гэмтсэн. Би газарт унасан дараа Батсүх Амаржаргал нар миний нуруу хэсэгт өшиглөөд байх шиг байсан. Тэр үед ойрхон байсан хүмүүс ирээд салгах гэж байгаад тэр гурван залуутай маргалдсан байсан. Тухайн үед нурууны ар руу өшиглөснөөс болж ямар нэгэн гэмтэл учраагүй. /хавтаст хэргийн 171 дэх тал/
Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Тухайн хэрэг болох үед миний биед хэн нэгэн халдаж цохьсон зүйл бол байхгүй. Тухайн үед баарнаас гарч ирсэн хүмүүс миний хамт явж байсан Батсүх Даланзаяа нартай маргалдаад байсан. Би салгах гэж явж байгаад харанхуйд урдах замаа сайн харахгүй ямар нэгэн зүйлд таварцаглаж унасан, газарт унах үедээ баруун гараараа газарт тулаад гараа эвгүй дараад унасан. Тэр үед миний баруун гарын шууны ясны хугарал гэмтэл учирсан. Тэрнээс тухайн гэмтлийг хэн нэгэн миний биед халдаж цохиж зодсоноос бол учраагүй. Энэ талаар өмнө нь мөн мэдүүлэгт дурдсан. Мөн тухайн баарнаас гарч ирсэн хүмүүс Батсүх, Даланзаяа нартай маргалдаад байсан. Надтай бол тухайн хүмүүс маргаан хийгээгүй. Би тэдгээр хүмүүсийг зайнаас хараад байж байсан. Би Тэмүүжин, Батсүх, Даланзаяа нарыг маргалдаж байгааг хажуугаас нь харж байсан. Намайг харж байхад бол Даланзаяа Тэмүүжинг цохиж байгаа харагдсан. Батсүх бол Тэмүүжингийн биед халдаж цохиж байгаа зүйл харагдаагүй. Тэмүүжингийн биед бол Даланзаяа халдсан. Тэрнээс өөр биед нь халдсан хүн байхгүй. Батсүх тухайн үед нэлээд согтсон байсан болохоор хэн нэгнийг цохиж зодох тэнхээ байхгүй байсан. Би Тэмүүжингийн биед халдаж цохьсон зүйл байхгүй. Би тухайн хэрэг болох үед Тэмүүжинд огт ойртоогүй. Зайнаас Тэмүүжин, Батсүх, Даланзаяа нарын хэрүүл маргааныг хараад зогсож байсан. Тэр гурав машины зүүн талд маргалдаж байсан. Би машины баруун талд нь байсан. Тэр гурвын байсан газарт би ойртож очоогүй. Даланзаяа, Тэмүүжинг цохих үед баарны гадаа байсан хүмүүс тэр хоёрыг салгах зорилгоор ирээд Батсүх Даланзаяа нартай маргалдсан. Тэр үед Батсүхтэй тухайн хүмүүс маргалдаад цохиж зодох гээд байсан. Тэгээд би тэрийг нь салгах гэж машины баруун талаас зүүн талд нь байх маргаан болж байгаа газар руу явж байгаад унаад гараа гэмтээсэн. Тэгээд босож ирээд харахад Чибиш тухайн хэрүүл маргааныг салгах гэж дундуур нь явж байгаа харагдсан. Тэрнээс тэр гурвын биед хүмүүс халдаж цохиж зодоод байсан зүйл байгаагүй. Тухайн хүмүүс маргалдаад зууралдаад, түлхэлцээд, заамдалцаад байсан. Тэрнээс зодоон болсон зүйл байгаагүй. Маргааш нь Батсүхийн толгойн хуйх нь язарсан байсан. Уг гэмтлийг хэзээ хэрхэн яаж учирсан гэдгийг мэдэхгүй байна Чибишийн баруун тал нь байсан шиг санаж байна. Эрүүний доод талд нь хөхөрсөн байсан. Тэрийг Чибиш хэлэхдээ намайг цохьсон ямар хүн цохьсоныг мэдэхгүй байна гэж хэлж байсан. Даланзаяагийн биед бол гэмтэл учирсан зүйл байгаагүй Батсүх толгойн хуйх язарсан гэмтлийг яг яагаад учирсан гэдгээ сайн мэдэхгүй байсан. Тухайн үед Тэмүүжин Батсүхийг машинаас буулгах гэж татаж маргалдаж байх үед Батсүх толгойгоо машины хаалганд цохьсон байж магадгүй гэж бодож байна. Миний харснаар бол Батсүхийн толгойн хуйхыг язрахаар хэмжээнд хэн нэгэн цохиж зодсон зүйл харагдаагүй. Батсүхийг хүн цохиж зодоод байсан зүйл байгаагүй. Тухайн хүмүүсийг танихгүй. Одоо хараад тухайн хүмүүсийг танихгүй байх. Тэмүүжинтэй ямар холбоотой талаар мэдэхгүй байна. Тухайн үед баарны гадаа зогсож байсан хүмүүс Даланзаяа Тэмүүжин нарыг салгах зорилгоор ирээд маргалдсан. Би маргаан эхлэх үед жаахан зайтай зогсож байсан болохоор яриа өгүүллийг сайн сонсоогүй. /хавтаст хэргийн 174-175 дахь тал/
Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Хүзүү цээжний зулгаралт гэмтэл бол би Тэмүүжинтэй маргалдаад Тэмүүжин намайг явуулахгүй гээд миний цамцнаас татаж чангаагаад заамдаад байсан. Тэр үед үүссэн гэмтэл байгаа юм. Хоёр өвдгөн дэх зулгаралт гэмтэл бол баарны гадаа байсан хэсэг бүлэг хүмүүс ирээд маргаан үүсгээд үймэлдэж байх үед газарт унаад үүссэн гэмтэл байгаа юм. Толгойн хуйхан дахь язарсан шарх бол Тэмүүжин намайг машинаас буулгах гэж татаад би буухгүй гэж арагшаа чаргууцалдаж байх үедээ машины хаалганы багана төмрийг толгой хэсгээрээ цохиод хуйх нь язарчихсан юм. Би толгойгоо машины хаалганы багана төмөрт өөрөө санамсаргүй байдлаар цохиод толгой их өвдсөн. Тэр үед би гараараа толгойгоо дарж үзэхэд миний толгойн хуйхнаас цусархаг шингэн зүйл гарсан байсан. Миний толгойн хуйхны яазарсан шарх гэмтлийг бол хэн нэгэн миний биед учруулаагүй. Би Тэмүүжинтэй маргалдаад Тэмүүжин намайг машинаас буулгах гэж ноцолдож байх үед би өөрөө санамсаргүй байдлаар толгойгоо цохиод гэмтээчихсэн. Тухайн маргаан эхлэх үед би машинд сууж байсан. Тэгсэн чинь хэн гэдгийг нь мэдэхгүй гурван залуу ирээд намайг машинаас хүчтэй татаж буулгасан. Тэр үед би хөл алдаад газарт уначихсан юм. Тэгээд хоёр өвдөгний зулгаралт гэмтэл үүссэн. Тухайн хүмүүс намайг газарт унасан дараа дээрээс өшиглөөд байсан. Тэр гурван залуу өшиглөөд байсан үйлдлээс бол ямар нэгэн бэртэл гэмтэл учирсан зүйл байхгүй. Намайг машин дотор сууж байсан чинь машины хаалга нээгдээд намайг машинаас татаж газарт унагасан. Би Тэмүүжингийн биед халдаж цохиж зодсон зүйл байхгүй. Тухайн үед баарны гадаа байсан хүмүүс ирээд бөөн үймээн болсон. Тэр үед хэн яасан талаар би мэдэхгүй байна. /хавтаст хэргийн 178-179 дэх тал/
Гэрч Т.Насанжаргал мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: *******ийн биед учирсан толгойн хуйханд шарх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарна. Хүзүү цээж баруун зүүн өвдгөнд зулгаралт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6”д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. /хавтаст хэргийн 193 дахь тал/
Өмнөговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 08 сарын 17-ны өдрийн 328 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: *******ын биед баруун шуу ясны хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 3. *******ын биед учирсан дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 4. *******ын биед учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. /хх-ийн 45-46 дахь тал/
Өмнөговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 08 сарын 07-ны өдрийн 315 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: *******гийн биед хамар ясны хугарал, таславчийн муруйлт, баруун нүдний доод зовхинд цус хуралт, хамарт зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3. *******гийн биед учирсан дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 4. *******гийн биед учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанл сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 50 дахь тал/
Өмнөговь аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 04 сарын 03-ны өдрийн 194 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: *******ийн биед толгойн хуйханд шарх, хүзүү, цээж, баруун зүүн өвдгөнд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх ДҮГНЭЛТ гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 3. *******ийн биед учирсан дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 4. *******ийн биед учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хавтаст хэргийн 190-191 дэх тал/
Өмнөговь аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 04 сарын 03-ны өдрийн 193 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: *******ийн биед баруун эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 3. *******ийн биед учирсан дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 4. Ж. Чибишийн биед учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. /хавтаст хэргийн 200-201 дэх тал/
Шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би 1996 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Өмнөговь аймгийн Сэврэй суманд айлын 2 дахь хүү болж төрсөн. Ам бүл 7-уул амьдардаг байсан. 2004 онд Өмнөговь аймгийн Сэврэй сумын ерөнхий боловсролын сургуульд элсэн орж 2014 онд 10 жилийн сургуулиа төгсөөд хөдөө гарч аав ээжийн хамт мал маллах болсон. Би хөдөө мал маллаж амьдарч байгаад 2016 онд цэргийн албанд явж 2017 онд цэргийн алба хааж ирсэн. Би эхнэр Чибиштэй 2022 оноос эхлэн хамтран амьдарч байна. Бид хоёрын дундаас 1 хүү гарсан. Манай эхнэр надтай суухаас өмнө 3 хүүхэд байсан. Одоо манай эхнэр гэртээ хүүхдээ хардаг бага хүүхэд маань 7 сартай, 18-8 насны 3 хүүхэдтэй. Эхнэр Чибиш гэртээ хүүхдээ хардаг. Би ганцаараа ажиллаж мөнгө олж ар гэрээ тэжээдэг. Би сард 1 сая орчим төгрөгийн цалин авдаг. Тухайн үед Батсүх намайг баарнаас ирээд авчих гэхээр нь би эхнэр Чибишийн хамт Z нэртэй бааранд очсон. Тэгээд би баарнаас Батсүхийг аваад гарч байхдаа Батсүхийг өргөөд шатаар дээш гарсан. Тэгээд шатаар дээшээ гараад Батсүхийг алдсан чинь Батсүх гартаа байсан пивоны саваар нэг танихгүй залуугийн толгой хэсэгт нь хүрчих шиг болсон. Тэгээд тухайн залуу уурлаад Батсүхтэй маргаан хийсэн. Тэгэхээр нь би Батсүхийг цааш нь аваад яваад машинд суулгаж байтал уг залуу манай эхнэртэй маргалдсан. Манай эхнэр эгээ нь энэ хоёр хүнийг аваад явчихъя манай найз согтуу байна гэж хэлсэн. Тэгсэн тэр залуу манай эхнэрийг хэлэх хэлэхгүй үгээр хэлээд писда гичий янхан муу гудас минь гээд доромжлоод байсан. Мөн манай ээж чамайг бодвол цэвэрхэн надад чам шиг янхан байхгүй чамтай юм ярихгүй гээд байсан. Тэгээд би Батсүхийг машины арын суудалд суулгаад байж байтал тухайн танихгүй залуу буюу Тэмүүжин Батсүхийг машинаас татаж гаргаад зодоон болсон. Тэгээд би эхнэртэй хамт уг хүмүүсийг салгах гэсэн боловч тухайн хүмүүс маргалдаад зодоон болсон. Манай эхнэр намайг цаашаа хол байж бай гэхээр нь би уг маргаан болсон газраас нь холдоод зогссон. Тэгээд уг хүмүүс Батсүх, Амаржаргал нарыг зодож байгаад уг зодоон дууссан. Тэгээд цагдаа нар ирсэн. Тухайн зодоон болох үед хэн гэдэг нь мэдэгдэхгүй үл таних залуучуудын гар хөл нь орж ирээд намайг цохиж авч байсан. Тэхдээ тухайн үйлдлийн улмаас бол надад ямар нэгэн бэртэл гэмтэл учирсан зүйл байгаагүй. /хх-ийн 58-59 дэх тал/
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 09-р хуудас/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49-р хуудас/
Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 62-р хуудас/
Оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 64 дэх тал/
Хохирол төлбөрийн баримтууд /хх-ийн 69-72 дахь тал/
Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 78-80 дахь тал/
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 81-85 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх нотлох баримтаар үнэлж, шийдвэрээ гаргах боломжтой байна гэж үзэв.
Эрүүгийн хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл:
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба мөрдөн байцаалтын шатанд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх үнэлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч *******г гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч *******гийн Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй, гэм буруутай үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч ******* нь 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс 08 дугаар сарын 01-ний өдөрт шилжих шөнө Өмнөговь аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг "Z" нэртэй баарны гадаа иргэн *******тэй хувийн таарамжгүй харилцаанаас шалтгаалан маргалдаж, улмаар түүний нүүр, хамар хэсэг рүү нь гараараа цохиж зодон хамар ясны цөмөрсөн хугарал, таславчийн мурийлт, баруун нүдний доод зовхинд цус хуралт, хамар зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч *******гийн мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17 дахь тал/, гэрч *******ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 178-179 дэх тал/, гэрч *******ын мэдүүлэг /хавтаст хэргийн 174-175 дахь тал/ зэргээр нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч *******гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч *******гийн биед хамар ясны хугарал, таславчийн муруйлт, баруун нүдний доод зовхинд цус хуралт, хамарт зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл хөнгөн гэмтэл учирсан болох нь: Өмнөговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 08 сарын 07-ны өдрийн 315 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 50 дахь тал/-ээр тогтоогдож байна.
Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан ба шүүгдэгч ******* нь бусдын эрүүл мэндэд халдсан тохиолдолд гэмтэл, хохирол учрах боломжтой гэдгийг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэрийн хуульд заасан үндэслэлийг хангаж байна.
Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч ******* би хохирогч *******ий бие эрх чөлөөнд нь халдаагүй, гэмтэл учруулаагүй, тухайн үед тэнд зодоон болж бужигнаад байсан. Хэн гэмтэл учруулсныг би мэдэхгүй, *******ий биед би хамар ясны хугарал бүхий гэмтлийг учруулаагүй гэх тайлбар мэдүүлэг,
Хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт ... Шүүгдэгч бас уусан байсан. Баарны урд зогсоол дээр пробокс маркийн машин зогсож байсан. Энэ хэд юун сүртэй юм гэж хэлээд явсан. Би уурласан. Худлаа үнэн юм яриад байна. Би явуулахгүй гээд хаалгыг нь нээсэн. ******* хойно сууж байсан. Би тэр хүнд гар хүрээгүй. Гэтэл хажуугаас ******* хамар руу цохисон. Тасарсан байсан гэсэн хүн гарч ирээд хэдэн талаас учиргүй өшиглөсөн гэх тайлбар, мэдүүлэг,
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт ... Шүүгдэгчийн гэм буруугийн нотолсон байдлын тухайд *******гийн үйлдэл нь хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн *******, *******, ******* нарын мэдүүлэг, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, тухайн ажиллагааг бэхжүүлсэн видео дүрс бичлэгийн баримтжуулсан хэлбэр, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 315 дугаартай шинжээчийн дүгнэлт, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, ******* яллагдагч нарыг нүүрэлдүүлэн мэдүүлэг авсан тэмдэглэл, хохирогч *******, яллагдагч ******* нарыг нүүрэлдүүлэн мэдүүлэг авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзэж байна гэх тайлбар, дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй” гэж хуульчилсан ба шүүгдэгч *******гийн дээрх тайлбар, мэдүүлэг нь хохирогч, иргэний нэхэмжлэгч *******гийн ...миний биед ******* гэмтэл учруулсан, хамар хэсэгт цохьсон гэж шууд зааж мэдүүлсэн мэдүүлэг, гэрч *******, ******* нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн болон шүүх хуралдаанд мэдүүлсэн тайлбар, мэдүүлгээр үгүйсгэгдэж байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад *******, ******* нарыг 2023 оны 08 сарын 14-ний өдөр, 2023 оны 08 сарын 03-ны өдрүүдэд мөрдөгчийн тогтоолоор хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоосон боловч хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр шүүх хуралдааныг 60 хүртэл хоногийн хугацаагаар хойшлуулсан хугацаанд хохирогч, гэрч нараас дахин мэдүүлэг авсан тэмдэглэл, дахин гаргасан шинжээчийн дүгнэлт зэргээр *******ын эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл, *******ийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан байх боловч уг гэмтлүүдийг шүүгдэгч ******* учруулаагүй, тухайн цаг хугацаанд унах, машины хаалганд цохих зэрэг байдлаар өөрөө өөртөө гэмтэл учруулсан талаараа мэдүүлсэн ба улсын яллагчийн яллах дүгнэлтэд шүүгдэгч *******г хохирогч *******гийн бие эрх чөлөөнд гэмтэл учруулсан талаар бичсэн ба *******, ******* нарын бие эрх чөлөөнд хохирол учруулсан талаар дурдаагүй байх тул мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр тогтоогдож мэдүүлэг өгсөн бөгөөд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа өгсөн хохирогч, гэрч нарын мэдүүлгийг шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч ******* нь өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн мэдүүлэх үүрэг хүлээхгүй ба шүүгдэгчийн өөрийн үйлдлийг няцаан үгүйсгэсэн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар давхар нотлогдохгүй байна гэж шүүх үзэв.
Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа мэдүүлэг өгсөн ба уг мэдүүлэгтээ өөрийн биед ******* гэмтэл учруулсныг шууд зааж нэрлэн, гэмт хэрэг хаана үйлдэгдсэн, нүүрний аль хэсэгт цохиулсан талаараа тогтвортой, тууштай мэдүүлсэн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар давхар нотлогдож байна. Үүнд:
Хавтаст хэрэгт авагдсан “*******ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл”-д ...******* *******ийг машинд суулгачихаад над дээр ирээд намайг машинд суулгаад машины урд талаар тойроод Тэмүүжин, Батсүх хоёрын байсан газар машины зүүн талд очиж зогссон. Тэмүүжин Батсүх хоёр маргалдаж байхад Даланзаяа тэр хоёрын урд талд нь хажууд нь зогсож байсан. Би машины жолоочийн арын суудалд сууж байсан. Тэр үед машины хаалга онгорхой байсан болохоор би Тэмүүжинг Даланзаяа цохиж байхыг харсан юм /хавтаст хэргийн 87-88 дахь тал/ гэх тэмдэглэл,
Хохирогч /гэрч/ яллагдагч нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэлд: ...Асуулт: ******* та машины аль хэсэгт байхад тухайн үйл явдал болсон юм бэ? Хариулт: Би машины баруун талын хойд талын хэсгийн суудал дээр сууж байсан. Тэр үед Батсүхийг Тэмүүжин машинаас татаад буулгасан. Тэгээд Тэмүүжин Батсүхтэй маргалдаад байж байсан. Тэгсэн чинь гэнэт Тэмүүжингийн хажуу талаас Даланзаяа цохиод авсан. Тэгээд Тэмүүжин газарт унасан. Асуулт: ******* та *******ын мэдүүлсэн мэдүүлгийн талаар хэлэх зүйл байна уу? Хариулт: Надад *******ын мэдүүлсэн зүйл дээр нэмж хэлэх зүйл байхгүй /хавтаст хэргийн 99 дэх тал/ гэх мэдүүлэг,
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хавтаст хэргийн 81-85 дахь тал/
Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 78-80 дахь тал/
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааг бэхжүүлсэн CD бичлэг зэрэг нотлох баримтуудаар эргэлзээгүй хөтөлбөргүй байдлаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч *******ийн зүгээс ...миний биед гэмтэл учирсан, би Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан боловч хугацаа хэтэрсэн байна гээд өргөдөл гомдол аваагүй гэх гомдлыг гаргаж, шүүх хуралдааныг 60 хүртэл хоногийн хугацаагаар хойшлуулж, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн гомдлыг шийдвэрлэсэн байх ба 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Мөрдөгчийн тогтоолоор *******ийн эрүүл мэндэд ямар гэмтэл учирсан талаар Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвий 2024 оны 04 сарын 03-ны өдрийн 193 дугаартай дүгнэлт гаргасан бөгөөд *******ийн биед учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэжээ.
Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд гэрчээр оролцож, хууль сануулж, баталгаа гаргасны дараа мэдүүлэг өгсөн.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт ... өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй гэж хуульчилсан ба шүүгдэгч *******, гэрч ******* нар эхнэр, нөхөр болохоо мэдүүлдэг тул гэр бүлийн гишүүний эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй байна.
Гэрч *******ийн хувьд ******* Г.Тэмүүжинг цохисон гэж шууд зааж мэдүүлээгүй хэдий ч гэрч *******ийн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар давхар нотлогдоогүй буюу гэрч *******ын мэдүүлэг, гэрч *******ийн мэдүүлэг, нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр шалггасан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байх тул шүүх нотлох баримтаар үнэлээгүй болно.
Шүүх оролцогч нарын гомдлыг шийдвэрлэхээр шүүх хуралдааныг нэг удаа 60 хүртэл хоногийн хугацаагаар хойшлуулж, хэрэгт нэмэлт ажиллагаа явуулсан боловч улсын яллагчийн үйлдсэн хэргийн зүйлчлэл өөрчлөгдөөгүй, шүүгдэгч *******гийн үйлдэл холбогдлыг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул Аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл шүүгдэгч *******гийн үйлдэлд тохирч байна гэж үзэж шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирол төлбөрийн талаар:
Хохирогч *******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: “...Нэхэмжилж байгаа зүйлийн хувьд хамрын хагалгаа хийлгэх зардлаа гаргуулах хүсэлтэй байна. 7.420.800 төгрөг нэхэмжилж байна....” гэх тайлбарыг гаргав.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд шүүгдэгч *******гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч *******д хөнгөн хохирол учирсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг арилгахыг шүүгдэгчээс шаардах эрхтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх тогтоол гаргахдаа иргэний нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан бүгдийг эсхүл хэсэгчлэн хангах, эсхүл хэрэгсэхгүй болгох үндэслэлийг, эсхүл хэлэлцэхгүй болгох үндэслэлийг тогтооно” гэж хуульчилсан.
Хохирогч *******гийн зүгээс Улаанбаатар Сонгдо эмнэлгийн үзлэгийн захиалгын хуудас, Сөүл сениорс товер ХХК-ийн 420.800 төгрөгийн нэхэмжлэх, Сөүл сениорс товер ХХК-ийн 7.000.0000 төгрөгийн нэхэмжлэх зэрэг баримтуудыг хэрэгт ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана” гэж хуульчилсан ба хохирогч *******гээс хэрэгт ирүүлсэн “Сөүл сениорс товер” ХХК-ийн 7.000.0000 төгрөгийн нэхэмжлэхийн утга хэсэгт чих, хамар, хоолойн хагалгаа гэх ба шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчид хамар ясны хугарал гэмтэл учирсан атал чих, хамар, хоолойн хагалгааг яагаад зайлшгүй хийх шаардлагатай, хамар ясны хугарлын улмаас чих болон хоолойд ямар өөрчлөлтийг үзүүлсэн, чих, хамар, хоолойн хагалгаа ямар шат дараалалтай хийгдэх, хагалгаа тус бүрийн төлбөр ямар үнэтэй, хэзээ хэрхэн хийгдэх талаарх нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй байх тул шүүх нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, эмчилгээтэй холбоотой зардлаа цаашид нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч *******гийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч *******гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч *******гийн хувийн байдал нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст: “Бүртгэгдээгүй...” /хх-ийн 60 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 62 дахь тал/, төрсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 63 дахь тал/, оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 64 дэх тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /хавтаст хэргийн 66 дахь тал/ зэрэг баримтуудаар тус тус тодорхойлогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх, прокурор, мөрдөгч нь яллагдагч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана” гэж хуульчилсан ба шүүгдэгч ******* нь шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцох хүсэлтийг шүүхэд бичгээр гаргаж, шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцов.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба шүүгдэгч ******* өөрийгөө өмгөөлж ...хэлэх зүйлгүй гэх санал, дүгнэлтийг тус тус гаргав.
Шүүх улсын яллагчийн санал болгосон ялын саналыг шүүгдэгчийн гэм бурууд нийцсэн гэж үзэж, шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй гэж хуульчилсан байх тул шүүгдэгч *******д оногдуулсан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялыг 90 хоног буюу 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Хэрэгт хавсаргаж ирүүлсэн CD 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж шийдвэрлэв.
Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан 700.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд төлж барагдуулахыг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгч *******гийн 7.420.800 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, эмчилгээтэй холбоотой зардлаа цаашид нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Хэрэгт хавсаргаж ирүүлсэн CD 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.
7. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ