Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 125/ШШ/2017/0049

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Г.Сонинболор даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Б.О-ийн дүгнэлттэй,

Хариуцагч: Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хүнсний чанар, стандартын улсын байцаагч Т.О-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын  Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагчийн 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 1737000013 дугаар шийтгэлийн хуудсаар оногдуулсан шийдвэрийг Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3.1 болгон өөрчлүүлэх”-ийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Ж , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Өнөрмаа оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Б.О 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 05 дугаар дүгнэлтэндээ: Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Т.О  “...Ховд аймгийн Булган сумын Бүрэнхайрхан багийн нутаг дэвсгэрт орших “Булган Ариун Буян” хүнсний дэлгүүрийн худалдагч М.Нарантуяа нь 2 нэр төрлийн 31200 төгрөгийн үнэлгээтэй, хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүн худалдсан гэх зөрчлийн талаарх мэдээллийг хүлээн авч шалгаад 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 1737000013 дугаартай зөрчлийн хэрэг нээж, 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр бүтээгдэхүүнийг устгах акт үйлдэхдээ зөрчилд холбогдогчийг Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3.1 дахь хэсгийг зөрчсөн гэжээ.

Зөрчилд холбогдогч М.Нарантуяа нь 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хугацаа хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүн худалдсан болох нь зөрчлийн хэрэгт авагдсан зөрчилд холбогдогчийн тайлбар, зөрчлийн талаарх мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, мөрдөгч Г.Сайханбилэг нарын илтгэх хуудас зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Гэтэл улсын байцаагч зөрчилд холбогдогч М.Нарантуяаг Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан зөрчил гаргасан гэж үзсэн бол 2 сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулах байтал 200.000 /хоёр зуун мянга/ төгрөгийн шийтгэл оногдуулсан нь хуулийг буруу хэрэглэсэн байх тул улсын байцаагчийн шийдвэрийг өөрчилж зөвтгүүлэх шаардлагатай байна.

Иймд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагчийн 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 1737000013 дугаар шийтгэлийн хуудсаар оногдуулсан шийдвэрийг Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3.1 болгон өөрчлүүлэхээр прокурорын дүгнэлт бичив гэжээ.

 

Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Т.О  шүүхэд гаргасан тайлбартаа: Булган сумын цагдаагийн хэсгээс “Сарын аян”-ы хүрээнд “Булган Ариун Буян” хүнсний дэлгүүрт хяналт шалгалт хийсэн байна. Шалгалтаар хэрэглэх хугацаа хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүнийг түр саатуулсан тухай материалыг Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас харьяаллын дагуу манай газарт  2017.09.07-ны өдөр шилжүүлсэн. Уг материалтай танилцахад тус дэлгүүрээс хэрэглэх хугацаа хэтэрсэн бүтээгдэхүүнийг худалдагч М.Нарантуяаг байлцуулан хяналтыг хийж түр саатуулан хураан авсан байсан. Миний бие зөрчил гаргасан худалдагч М.Нарантуяатай утсаар холбогдож гарсан зөрчлийн талаар лавлахад  илэрсэн зөрчилтэй нь уялдуулан “Зөрчлийн тухай” хуулийн 6.15 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг танилцуулсан. Иргэн М.Нарантуяа нь  зөрчил гаргасан нь миний буруу гэхдээ гомдолтой байна, учир нь Булган сум 80 гаруй хүнсний дэлгүүр үйл ажиллагаа явуулдаг, сарын аяны хүрээнд  хяналт шалгалтыг явуулахдаа мэргэжлийн байцаагчгүй ажлын хэсэг гарган мухлагийн хэмжээтэй 7 жижиг дэлгүүрт шалгалт хийж  цөөхөн хэдэн хүнсний бүтээгдэхүүн хураалгасныхаа төлөө 500.000 төгрөгөөр торгуулах хэцүү байна. Ажиллаж байгаа бүх дэлгүүрүүдэд хяналтыг жигд хийсэн бол гомдол алга, мөн тэр цагдаа ажлаа хийх явцдаа надад шинэ хуулийн талаар мэдээлэл өгөөгүй, ажлаа танилцуулаагүй, торгох тухай юу ч хэлээгүй, одоо л би сонсож байна, энэ ажил шударга бус байна би гомдолтой байна гэж мэдээлсэн.  Энэ дэлгүүр нь 500.000 төгрөгийн торгууль төлөх чадваргүй жижигхэн мухлагийн хэмжээтэй дэлгүүр байдаг тул би мөнгөн дүнг багасах гэж  “Зөрчлийн тухай” хуулийн 10.2 дугаар зүйлийн 3 дахь заалтыг судлахдаа торгуулийн заалтын нэгжийг төгрөгт шилжүүлж буруу тооцоолоод 200.000 мянгаар торгосон юм.

Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 3 дахь заалт нь 2.000.000 сая төгрөгийн нэгжид шилжүүлсэн үнийн дүнтэй байсан байна. Дээрх зөрчлийг тус дэлгүүр нь өөрийн дотоод хяналтаар буцаан татан авалт хийн зөрчлийг таслан зогсоож цаашид давтан гаргахгүй байх дотооддоо арилгах боломжтой. Мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Эрх бүхий албан тушаалтан өөрийн санаачилгаар, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан үндэслэлээр зөрчлийн үр дагаврыг арилгах зорилгоор ариутгах, хоргүйжүүлэх, цэвэршүүлэх, завсар үйлчилгээ хийх, холбогдох бүтээгдэхүүнийг борлуулахыг хориглох, иргэний гүйлгээнээс буцаан татах, хохирлыг нөхөн төлүүлэх, зөрчлийг арилгах хүртэлх хугацаанд үйл ажиллагаа, ашиглалтыг зогсоох, энэ талаар олон нийтэд зарлан мэдээлэх зэрэг арга хэмжээ авч болно гэж заасан байхад Булган сумын Цагдаагийн хэсэг нь “Сарын аян”-ны хүрээнд хамтарсан хяналт шалгалт хийхдээ Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-д заасныг зөрчсөн, хяналт шалгалтын удирдамжгүй, хамтарч ажиллах ажлын төлөвлөгөө гаргасан боловч төлөвлөгөөнд хүнсний чиглэлийн байцаагчийг хамруулаагүй нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6 дахь хэсэгт заасныг зөрчсөн, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар газар дээр нь арилгах боломжтой байхад хүндрүүлсэн, зөрчилд холбогдогчид хууль танилцуулаагүй, энэхүү ажил нь миний ажлын төлөвлөгөөнд тусгагдаагүй, өргөдөл гомдлоор ирээгүй зэрэг нь тус шийтгэлийг хүчингүй болгох үндэслэл болж байна гэж үзэж байна гэжээ.

 

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Ж  шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Прокурорын байгууллагын тухай хуулийн 18 дугаар зүйл, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 5, 12 дахь хэсгүүдэд заасны дагуу М.Нарантуяад холбогдох зөрчлийн 1737000013 дугаартай хэргийг прокурорын дүгнэлтээр шийдвэрлэх шүүх хуралдаанд оролцож тайлбар гаргаж байна. Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Т.О  Ховд аймгийн Булган сумын Бүрэнхайрхан багийн нутаг дэвсгэрт орших “Булган Ариун Буян” хүнсний дэлгүүрийн худалдагч М.Нарантуяа нь 2 нэр төрлийн 31200 төгрөгийн үнэлгээтэй, хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүн худалдсан гэх зөрчлийн талаарх мэдээллийг хүлээн авч шалгаад 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр зөрчлийн хэрэг нээж, 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр бүтээгдэхүүнийг устгах акт үйлдэхдээ зөрчилд холбогдогчийг Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3.1 дэх заалтыг зөрчсөн гэж тэмдэглэл үйлдсэн. Зөрчилд холбогдох М.Нарантуяа нь хугацаа хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүн худалдсан болох нь зөрчлийн хэрэгт авагдсан зөрчилд холбогдогчийн тайлбар, мэдүүлэг, зөрчлийн талаарх мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, мөрдөгч Г.Сайханбилэг илтгэх хуудас зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Гэтэл Улсын байцаагч нь зөрчилд холбогдогч М.Нарантуяаг Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан зөрчил гаргасан гэж үзэн 200000 /хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан, хуулийн уг заалтаар бол торгуулийн хэмжээ нь 2000000 /хоёр сая/ төгрөг торгохоор заасан байдаг. Хэргийн материалд байгаа баримтуудаар зөрчлийн нөхцөл байдал нь Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан зөрчил байхад Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан зөрчил болгон шийдвэрлэсэн нь хуулийг илт буруу хэрэглэсэн, зөрчилд холбогдогчийн эрх зүйн байдлыг дордуулсан байх тул улсын байцаагчийн шийтгэлийг өөрчилж, зөвтгүүлэх шаардлагатай байна.

Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын  Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагчийн 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 1737000013 дугаар шийтгэлийн хуудсаар оногдуулсан шийдвэрийг Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3.1 болгон өөрчлүүлэн шийдвэрлэх саналыг гаргаж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

            Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын Прокурорын газраас ирүүлсэн Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Т.О-ын иргэн М.Нарантуяа нь “2 нэр төрлийн 31200 төгрөгийн үнэлгээтэй, хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүн худалдсан” гэх зөрчилд ногдуулсан шийтгэвэрт Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 200000 /хоёр зуун мянга/ төгрөг торгох шийтгэл оногдуулсныг Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3.1 болгон өөрчлүүлэхийг хүссэн прокурорын дүгнэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

            Ховд аймгийн Булган сум дахь сум дундын Прокурорын газрын 2017 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 5/04 дүгээр тогтоолоор “...Ховд аймгийн Булган сумын Бүрэнхайрхан багийн нутаг дэвсгэрт орших “Булган Ариун Буян” хүнсний дэлгүүрийн худалдагч М.Нарантуяа нь хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүн худалдсан...” гэх тухай гомдлыг шалгуулахаар Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газарт харьяаллын дагуу шилжүүлжээ.

            Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Т.О  нь Ховд аймгийн Булган сум дахь сум дундын Прокурорын газрын 2017 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 5/04 дүгээр тогтоолтой материалыг хүлээн авч, 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 1737000013 дугаартай зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол үйлдэж, зөрчлийн хэрэг нээжээ.

            Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Т.О  нь 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 1737000013 дугаар шийтгэлийн хуудсаар  “...Булган Ариун Буян” хүнсний дэлгүүрийн худалдагч, Ховд аймгийн Булган сумын Бүрэнхайрхан багт оршин суух иргэн Мижиддорж овогтой Нарантуяа нь хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүн борлуулсан...” гэж үзэж Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу 200000 /хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь буруу байна.

            Учир нь Зөрчлийн тухай хуулийн 3.4 дүгээр зүйлийн 3-д “Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан нэг торгуулийн нэгж /цаашид “нэгж” гэх/ нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна.” гэж заасан ба Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 3-д “Бараа, ажил, үйлчилгээг хууран мэхлэх, төөрөгдүүлэх, хүч хэрэглэх замаар худалдах, гүйцэтгэх, эсхүл хэрэглэгчийн эрхийг хохироосон гэрээ байгуулсан, эсхүл хууль, гэрээнд заасан чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан бараа хэрэглэх, ажил, үйлчилгээгээр хангуулах эрхийг зөрчсөн бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж зааснаар Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 1737000013 дугаар шийтгэх хуудсаар М.Нарантуяад 2000000 /хоёр сая/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулах байтал 200000 /хоёр зуун мянга/ төгрөгөөр торгож шийдвэрлэжээ.

Иймд “Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагчийн 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 1737000013 дугаар шийтгэлийн хуудсаар оногдуулсан шийдвэрийг Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 болгон өөрчлүүлэх”-ийг хүссэн Ховд аймгийн Булган сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Б.О-ийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 05 дугаар дүгнэлтийг хангаж,  Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Т.О-ын 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 1737000013 дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар М.Нарантуяад оногдуулсан шийтгэлийг “Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэг болгон, зөрчил гаргагч М.Нарантуяаг 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулах” гэж  өөрчлөн зөвтгөх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Т.О-ын 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 1737000013 дугаар шийтгэлийн хуудсын 1 дэх заалтын “Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу 200.000 төгрөгийн шийтгэл оногдуулсугай” гэснийг “Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэг заасны дагуу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсугай” гэж зөвтгөн өөрчилсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар  гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ Ø¯¯Ã×                                      Г.СОНИНБОЛОР