| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбилэгийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 172/2024/0184/э/ |
| Дугаар | 2024/ШЦТ/72 |
| Огноо | 2024-05-21 |
| Зүйл хэсэг | 20.16.1., |
| Улсын яллагч | Б.Мөнхдөл |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 2024/ШЦТ/72
2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Дугаар 2024/ШЦТ/72 Даланзадгад сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,
Нарийн бичгийн дарга А.Золзаяа,
Улсын яллагч О.Батнасан,
Шүүгдэгч *******, *******, *******, *******, өмгөөлөгч Н.Нарангарав нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овгийн ******* *******, Алиа овгийн ******* , овгийн , овгийн нарт холбогдох 2328001850104 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 14-ний өдрийн 03 цагийн үед *******, *******, ******* нартай нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулан Өмнөговь аймгийн сумын төвд байрлах Цагдаагийн хэсгийн байрны /кабон/ 3 ширхэг цонхыг хагалан 458,400 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ, 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 14-ний өдөрт шилжих шөнийн 03 цагийн үед *******, *******, ******* нартай нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулан Өмнөговь аймгийн сумын төвд байрлах Цагдаагийн хэсгийн байрны /кабон/ 3 ширхэг цонхыг хагалан 458,400 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ, 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 14-ний өдөрт шилжих шөнийн 03 цагийн үед *******, *******, ******* нартай нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулан Өмнөговь аймгийн сумын төвд байрлах Цагдаагийн хэсгийн байрны /кабон/ 3 ширхэг цонхыг хагалан 458,400 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ, 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 14-ний өдөрт шилжих шөнийн 03 цагийн үед *******, *******, ******* нартай нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулан Өмнөговь аймгийн сумын төвд байрлах Цагдаагийн хэсгийн байрны /кабон/ 3 ширхэг цонхыг хагалан 458,400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч нарыг яллах, өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлгээ өгсөн. Нэмж хэлэх зүйл байхгүй.
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлгээ өгсөн. Нэмж хэлэх зүйл байхгүй.
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлгээ өгсөн. Нэмж хэлэх зүйл байхгүй.
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлгээ өгсөн. Нэмж хэлэх зүйл байхгүй.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч мэдүүлэгт "...2023 оны 06 дугаар сарын 13-аас 14-нд шилжих шөнө Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Цогт- Овоо сумын цагдаагийн хэсгийн байр буюу кабоны цонхыг үл таних залуучууд хагалж манай байгууллагын эд хөрөнгөд хохирол учруулсан байсан. ...Манай байгууллагын цонхыг хагалж манай байгууллагад 458,400 төгрөгийн хохирол учруулсан байсан. ...Хохирлыг нөхөн төлж барагдуулсан. ...Нэхэмжлэх зүйл байхгүй" /хавтаст хэргийн 46 дахь тал/,
Гэрч мэдүүлэгт: "...Би тухайн шөнө цагдаагийн хэсгийн байранд тус сумын цагдаа цагдаагийн дэд ахлагч Ууганбаярын гэрт амарч байсан. Тэгсэн шөнө 03 цаг өнгөрч байхад гэрийн баруун талын цонхыг хүн тогшоод Ууганаа Ууганаа гээд хашхираад байсан. “... би босоод баруун талын цонхоо онгойлгоод харахад зарим нь цээж нүцгэн хэдэн залуус байсан. “... сумын залуучууд байна, танай цагдаа нартай уулзахгүй бол болохоо байжээ Ууганаа хаана байна гээд байсан. “... гэрийн баруун гонхны гадаа ирээд цонхыг хагалсан. “...Монголын цагдаа ганцаараа биш гэхэд нөгөө залуучууд гийн залуучууд олуулаа шүү дээ гээд хашхираад байсан. Тэгсэн цонхыг араамаар нь дотогш нь түлхээд унагасан... Тэгээд би дараа нь өрөө рүү орж камер шүүх гээд ажил руу орох гэтэл ажлын хаалганы 2 талын цонхыг хагалсан байсан. /хавтаст хэргийн 48 дахь тал/,
Гэрч Б. мэдүүлэгт: Тухайн шөнө 04 цагийн үед хүмүүс орилолдох дуунаар сэрчихсэн. Тэгсэн цагдаагийн байрны баруун талд хашаан дотор 6 залуу нэг хүний нэр хэлээд цагдаагийн байрны хаалгыг нүдээд байсан. Тэгж байгаад цонхнууд тачигнаад явчихсан. Хэд хэдэн цонх хагарчих шиг болсон. Тухайн залуучууд бүгдээрээ багтай байсан. Миний бодлоор цагдаагийн байрыг тойроод хэд хэдэн цонх хагалчих шиг болсон цагдаагийн байрыг нэлээд тойрч хашхирч байгаад 04 цаг 30 минутын үед явцгаасан ийм зүйл болсон" /хавтаст хэргийн 50-51 дэх тал/,
Дамно ХХК-ны 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Ө-23-49 дугаартай "...458,400 төгрөг..." гэх дүгнэлт /хх-ийн 74-77-р хуудас/,
Гэмт хэргийн гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 32-р хуудас/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 34-40-р хуудас/,
Шүүгдэгч Э.Гантулгын хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 105-110-р хуудас,
Шүүгдэгч *******ийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 112-116-р хуудас/,
Шүүгдэгч *******ын хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн йн Эн 118-123-р хуудас/,
Шүүгдэгч А.Бат-Эрдэнийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх- ийн 125-132-р хуудас/,
Шүүгдэгч нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 135-138-р хуудас/,
Шүүгдэгч нарын “Бид ЭХТА-ийн 20.16-1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Гэмт хэргийн зүйлчлэлтэй маргахгүй мөн учруулсан хохирол төлбөрөө төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хавтаст хэргийн 153 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл:
Шүүгдэгч *******, *******, *******, ******* нар нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр прокурорт хүсэлт гаргаж /хавтаст хэргийн 153 дахь тал/, уг хэргийг 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 35 дугаартай тогтоол /хавтаст хэргийн 154 дэх тал/-оор хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлсэн байх тул хүлээн авч хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Шүүгдэгч *******, *******, *******, ******* нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.
Шүүгдэгч *******, *******, *******, ******* нарын нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжтэй үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан үндсэн 5 нөхцөл байдлыг хянаж шүүгдэгч нарт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч *******, *******, *******, ******* нар нь согтуурсан үедээ, 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 14-нд шилжих шөнө 03 цагийн үед нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулан Өмнөговь аймгийн сумын төвд байрлах Цагдаагийн хэсгийн байрны /кабон/ 3 ширхэг цонхыг хагалан 458,400 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч мэдүүлэг /хавтаст хэргийн 46 дахь тал/, гэрч мэдүүлэг /хавтаст хэргийн 48 дахь тал/, гэрч Б. мэдүүлэг /хавтаст хэргийн 50-51 дэх тал/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 34-40 дэх тал/, Дамно ХХК-ийн 2023 оны 06 сарын 21-ний өдрийн 23-49 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 74-77 дахь тал/ шүүгдэгч нарын хүсэлт /хавтаст хэргийн 153 дахь тал/ зэргээр хөдөлбөргүй тогтоогдож байна гэж үзэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэрэг нь нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, эд хөрөнгө гэмтээж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байхаар хуульчилсан.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч *******, *******, *******, ******* нар нь согтуурсан үедээ Өмнөговь аймгийн сумын төвд байрлах Цагдаагийн хэсгийн байрны /кабон/ 3 ширхэг цонхыг хагалсан үйлдэл нь нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдын эд хөрөнгө гэмтээж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хүндрүүлэх нөхцөл байдлыг гэмт хэргийн шинж болгон заасан тохиолдолд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцохгүй” гэж хуульчилсан ба шүүгдэгч *******, *******, *******, ******* нар нь бусдын эд хөрөнгө гэмтээж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Учир нь: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь бүлэглэн үйлдсэн байхыг шаарддаг тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүндрүүлэх шинжийг давхардуулан хэрэглэх хуулийн үндэслэлгүй байх тул шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдын эд хөрөнгө гэмтээж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 96-103 дахь тал/, Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорт гаргасан “хохирлоо төлж барагдуулсан, гэм буруугийн тал дээр маргахгүй тул хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлмээр байна” гэх хүсэлт /хавтаст хэргийн 153 дахь тал/-ээр шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно гэж хуульчилсан.
Шүүгдэгч нар нь нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж эд хөрөнгө гэмтээж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах нь хууль бус болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн байх тул санаатай гэмт хэрэгт тооцох үндэслэлтэй.
Шүүгдэгч *******, *******, *******, ******* нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Лхагваад 458.400 төгрөгийн хохирол учирсан болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч мэдүүлэг /хавтаст хэргийн 46 дахь тал/, Дамно ХХК-ийн 2023 оны 06 сарын 21-ний өдрийн 23-49 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: 458.400 төгрөг /хавтаст хэргийн 74-77 дахь тал/ гэснээр тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч нарыг хохирол төлбөрийг төлж барагдуулсан гэж үзэж бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч *******, *******, *******, ******* нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан учруулсан хохирлыг төлж барагдуулсныг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.
Шүүгдэгч *******, *******, *******, ******* нарыг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдын эд хөрөнгө гэмтээж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх нөхцөл байдлуудыг шүүх хуралдаанаар хянаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Улсын яллагчийн зүгээс “...шүүгдэгч *******, *******, *******, ******* нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар, шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар, шүүгдэгч *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар, шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тус тус тэнсэж, шүүгдэгч *******, *******, *******, ******* нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, мөн зүйлийн 2.5-д заасан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох” санал, дүгнэлтийг,
Шүүгдэгч нарын өмгөөлөгчийн зүгээс “...шүүгдэгч *******, *******, *******, ******* нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийг бүлэглэн, согтуурсан үедээ анх удаа үйлдсэн бөгөөд гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатнаас гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Мөн улсын яллагчийн зүгээс санал болгож оногдуулж байгаа ял, эрүүгийн хариуцлагыг ухамсарлан ойлгож гэмшиж байгаа. Улсын яллагчийн санал болгосон үүрэг хүлээлгэж, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа”з гэх санал, дүгнэлтийг,
Шүүгдэгч *******, *******, *******, ******* нар “...эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрч байгаа, маргах зүйлгүй...” гэх санал, тайлбарыг тус тус гаргав.
Шүүх эрүүгийн хариуцлагын санал, дүгнэлтийг шүүгдэгч нарын гэм бурууд тохирсон гэж үзэж, улсын яллагчийн саналын хэмжээнд эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, *******, *******, ******* нар нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг, тэнссэн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг тус тус мэдэгдэж шийдвэрлэв.
Шүүгдэгч *******, *******, *******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, *******, *******, ******* нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овгийн ******* *******, шүүгдэгч Алиа овгийн ******* , шүүгдэгч овгийн , шүүгдэгч овгийн нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдын эд хөрөнгө гэмтээж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар, шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар, шүүгдэгч *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар, шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй.
3. Шүүгдэгч *******, *******, *******, ******* нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, мөн зүйлийн 2.5-д заасан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тус тус хүлээлгэж, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг тус тус тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, *******, *******, ******* нар нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг, тэнссэн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг тус тус мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч *******, *******, *******, ******* нар нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Лхагваад 458.400 /дөрвөн зуун тавин найман мянга дөрвөн зуу/ төгрөгийн хохирол төлбөрийг төлсөн, хохирол төлбөрийн талаар маргаангүй болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч *******, *******, *******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, *******, *******, ******* нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч *******, *******, *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг тус тус мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ