| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбилэгийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 172/2024/0194/э/ |
| Дугаар | 2024/ШЦТ/52 |
| Огноо | 2024-04-18 |
| Зүйл хэсэг | 17.1.3.1., 18.6.2.2., |
| Улсын яллагч | Б.Мөнхдөл |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 2024/ШЦТ/52
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Өмнөговь аймгийн Прокурорын газрын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* овгийн ******* *******д холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.
2. Шүүгдэгч ******* овгийн ******* *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч ******* овгийн ******* *******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар үргэлжилсэн үйлдлээр гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авч эзэмшсэн, ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдалж, аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор эд хөрөнгийг өөрчилж гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар шүүгдэгч С.*******т 7 /долоо/ жилийн хугацаагаар хорих ял,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч *******д 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******т Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 99 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 3 /гурав/ жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 /хоёр/ жил 7 /долоо/ сар 13 /арван гурав/ хоногийн хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 7 /долоо/ жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн шүүгдэгч С.*******ын нийт эдлэх хорих ялын хэмжээг 9 /ес/ жил 7 /долоо/ сар 13 /арван гурав/ хоногийн хугацаагаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг эмэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад, шүүгдэгч С.*******т оногдуулсан 9 /ес/ жил 7 /долоо/ сар 13 /арван гурав/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******ын цагдан хоригдсон 518 /таван зуун арван найм/ хоногийг эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хассугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******, ******* нараас нийт 81,280,900 /наян нэгэн сая хоёр зуун наян мянга есөн зуу/ төгрөгийг тэнцүү хэмжээгээр гаргуулан 510,000 /таван зуун арван мянга/ төгрөгийг хохирогч, иргэний нэхэмжлэгч т, 8,190,000 /найман сая нэг зуун ерэн мянга/ төгрөгийг хохирогч, иргэний нэхэмжлэгч д, 1,200,000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийг хохирогч, иргэний нэхэмжлэгч од, 9,890,000 /есөн сая найман зуун ерэн мянга/ төгрөгийг хохирогч, иргэний нэхэмжлэгч д, 375,000 /гурван зуун далан таван мянга/ төгрөгийг хохирогч, иргэний нэхэмжлэгч д, 1,420,000 /нэг сая дөрвөн зуун хорин мянга/ төгрөгийг хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.Анхбаярт, 3,990,000 /гурван сая есөн зуун ерэн мянга/ төгрөгийг хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.Эрдэнэчимэгт, 1,085,000 /нэг сая наян таван мянга/ төгрөгийг хохирогч, иргэний нэхэмжлэгч Ю.Алгирмаад, 2,370,000 /хоёр сая гурван зуун далан мянга/ төгрөгийг хохирогч, иргэний нэхэмжлэгч д, 4,516,000 /дөрвөн сая таван зуун арван зургаан мянга/ төгрөгийг хохирогч, иргэний нэхэмжлэгч т, 5,880,000 /таван сая найман зуун наян мянга/ төгрөгийг хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Жамъянсүрэнд, 15,770,000 /арван таван сая долоон зуун далан мянга/ төгрөгийг хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Дуламжавд, 26,084,900 /хорин зургаан сая наян дөрвөн мянга есөн зуу/ төгрөгийг хохирогч, иргэний нэхэмжлэгч Р.Оюунжаргал, ******* нарт тус тус олгохоор,
Шүүгдэгч С.*******аас нийт 7.840.000 /долоон сая найман зуун дөчин мянга/ төгрөгийг гаргуулан 300,000 /гурван зуун мянга/ төгрөгийг хохирогч, иргэний нэхэмжлэгч д, 200,000 /хоёр зуун мянга/ төгрөгийг хохирогч, иргэний нэхэмжлэгч д, 125,000 /нэг зуун хорин таван мянга/ төгрөгийг хохирогч, иргэний нэхэмжлэгч ид, 340,000 /гурван зуун дөчин мянга/ төгрөгийг хохирогч, иргэний нэхэмжлэгч д, 800,000 /найман зуун мянга/ төгрөгийг хохирогч, иргэний нэхэмжлэгч д, 185,000 /нэг зуун наян таван мянга/ төгрөгийг хохирогч, иргэний нэхэмжлэгч т, 1,200,000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийг хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Дуламжавд, 4,000,000 /дөрвөн сая/ төгрөгийг хохирогч, иргэний нэхэмжлэгч Р.Оюунжаргал, ******* нарт, 250,000 /хоёр зуун тавин мянга/ төгрөгийг хохирогч, иргэний нэхэмжлэгч од, 140,000 /нэг зуун дөчин мянга/ төгрөгийг хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.Эрдэнэчимэгт, 300,000 /гурван зуун мянга/ төгрөгийг хохирогч, иргэний нэхэмжлэгч Ю.Алгирмаад тус тус олгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүх хуралдааны танхимаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.*******т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******, ******* нараас “Ашид Билгүүн” ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргасан төлбөр болох 250,000 /хоёр зуун тавин мянга/ төгрөгийг тэнцүү хэмжээгээр гаргуулж “Ашид Билгүүн” ХХК-нд олгосугай.
11. Хэрэгт хавсаргаж ирүүлсэн “Си ди” 2 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
12. Шүүгдэгч С.******* 518 /таван зуун арван найм/ хоног цагдан хоригдсон, шүүгдэгч ******* цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг тус тус дурдсугай.
13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч С.*******, ******* нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД Б.ВОЛОДЯ
Б.ТӨРБОЛД