Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 2024/ШЦТ/412

   Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,       

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам,

улсын яллагч Н.Энхтөр,       

шүүгдэгч Н.А

хохирогч М.Л нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,    

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О овогт Н.А холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 00000000000 дугаартай хэргийг 2024 оны 05 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.   

Монгол Улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Х аймгийн Ж суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, аялал жуулчлалын менежмент мэргэжилтэй, "С" ХХК-д маркетингийн менежер ажилтай, ам бүл 7, эцэг, эх, эхнэр, 3 дүүгийн хамт Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 0 дугаар хороо, 00 дугаар байр 00 тоотод бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, О овогт Н.А /РД:АА***********/.

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Н.А нь "... Солонгос улсаас хямд үнээр автомашин оруулж ирээд Казакстан улс руу гаргаж заръя..." хэмээн бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа хохирогч М.Лаас 20,000,000 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны 0000000 тоот дансаар шилжүүлэн авч залилах гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт: 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:   

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.А мэдүүлэхдээ: “...мэдүүлэг өгөхгүй...” /шүүх хуралдааны тэмдэглэл/,

шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Л мэдүүлэхдээ:  “...Миний мөнгийг Н.А 02 дугаар сарын 15-ны өдөр цалингийн зээл аваад төлнө. Одоо 3-4 сар өнгөрсөн байна. Хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх хэрэгтэй байна. Угаасаа надад мөнгө өгөхгүй юм байна. Надад цалингийн зээл аваад өгнө гэж хэлсэн болохоор цагдаа, шүүхийн байгууллагад хандахгүйгээр учраа олно гэж бодож байсан юм. 4 дүгээр сард бас найз охиноороо цалингийн зээл авхуулаад өгнө гэж хэлж байсан. Найз охин нь асуудалгүй зээл авах боломжтой байсан. Өөр банканд очоод таньдаг хүнээрээ зээл гаргуулах боломжтой тухайгаа хэлсэн хэдий ч төлөх ямар ч бодолгүй байгаа юу ч хийгээгүй....” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

мөрдөн байцаалтад хохирогч М.Лын өгсөн: "...2023 оны 11 дүгээр сард манай нутгийн найз болох А нь надтай холбогдож "надад нэг бизнесийн санаа байна, Солонгос улсаас хямд үнээр автомашин оруулж ирээд Казакстан улс руу гаргаж зарж их хэмжээний мөнгө олох арга байна, машиныг оруулж ирээд зарах үйл явц нь бүгд хуулийн дагуу байгаа юм, хоёулаа нэг хүний 20,000,000 төгрөгийг гаргая, би ээжийнхээ цалингийн зээлийг авна гэж хэлсэн. Тэгээд би тухайн үед бизнесийн санааг нь зөвшөөрөөд өөрийнхөө цалингийн зээлийг Хаан банкнаас 20,000,000 төгрөгийг аваад, мөн өөрийн ашигладаг Капитрон банкны хадгаламжийн 3095002895 тоот дансанд 20,000,000 төгрөгөө байршуулан хадгаламж барьцаалсан зээлээр Капитрон банкны харилцах данс 0000 тоот данс руугаа шилжүүлэн авсан. Мөн А тухайн үед ажиллаж байсан "А.с" ХХК-ийн хоёр захирлын нэг Танан гэх хүнтэй фейсбүүкээр холбогдсон чатаа явуулсан бөгөөд уг чатад "компанийн статус авдаг юм уу гээд өнөөдөр хөөцөлдөх гэж байна. Тэгвэл транзит гааль зэрэг нь хамаагүй амар болохоор байна, чиний мөнгө төгрөг юу болж байна" тэгээд манай нэг найз 20,000,000 төгрөгийг гаргаад нэг машин авдаг юм уу гэж бодож байна. Танан гэх хүн нь "мөнгө нь болж байвал нэг машин явуулсан зардал нь арай бага тусна, чи тэгвэл угаасаа ax pyyraa 20,000,000 төгрөгийг өнөөдөр үдээс хойш юм уу, маргааш үдээс өмнө гаргаад өгөөрэй, суурь мөнгө байх хэрэгтэй гэх утга агуулга өгүүлэг бүхий Т д гэх нэртэй фейсбүүкийн хаягтай хүнтэй чатласан чатаа над руу А өөрийн "Н.А" гэсэн хаягаас скрийншот хийгээд явуулсан. Тэгээд би чатласан чатыг нь уншаад тэр өдрөө буюу 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр өөрийн Капитрон банкны 0000 тоот данснаас А Худалдаа хөгжлийн банкны 0000 тоот данс руу 4 удаагийн гүйлгээгээр нийтдээ 20,000,000 төгрөгийг гүйлгээний утга дээр "tureesiin orlogo I" гэж бичээд шилжүүлсэн. Тэр үйл явдлаас хойш А надад хариу өгөхгүй удаад байхаар нь А руу 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр холбогдож машины талаар асуутал "Казакстан руу машин гарахад асуудалтай байна гэж хэлэхээр нь би түүнд хандан чиний энэ зүйл худал бол 20,000,000 төгрөгөө авъя гэж хэлтэл А "би Америкийн визэнд орох гэж байгаа дансандаа мөнгө байршуулах хэрэгтэй байна, 2023 оны 12 дугаар сарын 29-ний өдөр хүртэл дансандаа байршуулж байгаад чамд өгье гэж хэлсэн. Улмаар 2023 оны 12 дугаар сарын 29-ний өдөр А руу холбогдож мөнгөө асуутал "андаа би даварч байгаагаа мэдэж байна, гэхдээ би эцсийн хариу гартал 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл өгөөч, би чиний банкны хүүг чинь бүгдийг өгье гэж хэлсэн. Тэгэхээр нь би дансныхаа зургийг явуулчих гэж хэлсэн чинь над руу явуулаагүй тэрнээс хойш надтай ерөөсөө холбогдоогүй бөгөөд одоог хүртэл 20,000,000 төгрөгөө авч чадаагүй байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17 дугаар хуудас/,

мөрдөн байцаалтад гэрч Б.Н өгсөн: “...Миний хүү А нь 2001 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Х аймгийн Жаргалант суманд айлын ууган хүү болж мэндэлсэн. Доороо 3 эмэгтэй дүүтэй. 10 жилийн Сургуулиа Улаанбаатар хотод Монгени цогцолбор сургуульд сурч төгсөөд их сургуулиа ШУТИС-ийн аялал жуулчлалын менежмент мэргэжлээр 2022 онд төгссөн. Сургуулиа төгсөөд тээвэр зуучийн үйл ажиллагаа явуулдаг А.Т ХХК-д ажиллаж байсан. Миний хүү бол их төлөв даруу, дуулгавартай, хэрэг төвөг хийдэггүй ухаантай хүүхэд байгаа юм. Хичээл номондоо сайн, олон сайхан найз нөхөдтэй. Нийтэч хүүхэд. 2023 оны 10 дугаар сарын үеэр хүү маань над руу залгаад "ааваа би алдчихлаа гэж уйлаад их мөнгө мөрий тавиад алдсан" гэж хэлэхээр нь л би тэр үедээ хүүгээ цахим мөрий тавьж тоглоод байгаа гэдгийг ойлгосон. Түүнээсээ гарч чадалгүй мэр сэр найз нөхөд аав ээжээсээ шалтаг зохиож визэнд орох гээд байгаа гэж мөнгө аваад л мөрий тавиад алдаад байсан байна лээ. Ууг нь хүү маань өөр элдэв муу зуршил гаж дон байхгүй. Аав ээжийн хайртай хүүхэд байгаа юм. Хүү маань М гэх охинтой 2018 оноос эхэлж найзалж нөхөрлөөд 2023 оны 10 сард санагдаж байна гэрлэлтээ батлуулцгаасан. А маань одоогоор хүүхэдгүй. Эхнэртэйгээ бол сайхан харилцаатай байдаг. Хүү бэр бид бүгд хамтдаа амьдардаг. Хүү маань гэртээ байж байдаг. Энэ тэрүүгээр дэмий тэнэх асуудал байдаггүй. А маань одоо СП ХХК-д ажиллаж байгаа. Өмнө нь визэнд орно л гэж ярьж байсан хэдий ч ерөөсөө визэнд хамрагдаагүй байсан. Одоогоор визний хүсэлт зэрэг өгсөн зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудас/,

мөрдөн байцаалтад гэрч Д.Т-ын өгсөн: “...Миний ажилладаг байгууллага болох АС ХХК-д 2023 оны 8-9 сарын үед ажил ороод хамт ажиллаж байсан. Тэр үедээ бид 2 бол нэг их дотно биш надтай мэндийн зөрүүтэй дүү хүү байсан. А нь манай байгууллагад 2 сар ажиллаад л ажлаасаа гарсан. Би А нэг их дотно бишээ. Зүс таних төдий. Манай байгууллага нь БНСУ-аас тээврийн хэрэгсэл оруулж ирээд гадагшаа зардаг байсан. Энэ тухай А мэдэж байсан мөн надаас хувиараа өөрөө машин оруулж ирж болох уу гэж асуухаар нь би зөвшөөрөөгүй. Тэгээд л холбоогүй болсон. 2023 оны 12 дугаар сарын үеэр Л гэх залуу фейсбүүкээр чатаар над руу хандаад "та А-тай чатласан юм уу над руу ийм зурвас скрийншот явуулж байсан гээд надтай чатласан мэт зураг явуулсан" би тэрийг хараад гайхаад ийм зүйл огт байхгүй. Би энэ А гэх залууг сайн таних ч үгүй гэдгээ хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дугаар хуудас/,

Капитрон банкны дансны дэлгэрэнгүй хуулга, үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 29-31 дүгээр хуудас/,

Худалдаа хөгжлийн банкны дансны дэлгэрэнгүй хуулга, үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 40-45 дугаар хуудас/,

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

           - иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 66 дугаар хуудас/,

            - гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 67 дугаар хуудас/,

         - эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 46 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

            Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч нарын мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ.

Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Н.А нь "... Солонгос улсаас хямд үнээр автомашин оруулж ирээд Казакстан улс руу гаргаж заръя..." хэмээн бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа хохирогч М.Л-с 20,000,000 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны 0000 тоот дансаар шилжүүлэн авч залилсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.   

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүгдэгч Н.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А-с нийт 20,000,000 төгрөг гаргуулж, хохирогч М.Л-д олгох саналтай байна...” гэх дүгнэлтийг гаргав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

Шүүгдэгч Н.А нь “...Солонгос улсаас хямд үнээр автомашин оруулж ирээд Казакстан улс руу гаргаж заръя...” хэмээн бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа хохирогч М.Л-аас 20,000,000 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны 0000 тоот дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:

Капитрон банкны дансны дэлгэрэнгүй хуулга, үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 29-31 дүгээр хуудас/,

Худалдаа хөгжлийн банк дансны дэлгэрэнгүй хуулга, үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 40-45 дугаар хуудас/,

мөрдөн байцаалтад хохирогч М.Л-ын өгсөн: "...2023 оны 11 дүгээр сард манай нутгийн найз болох А нь надтай холбогдож "надад нэг бизнесийн санаа байна, Солонгос улсаас хямд үнээр автомашин оруулж ирээд Казакстан улс руу гаргаж зарж их хэмжээний мөнгө олох арга байна, машиныг оруулж ирээд зарах үйл явц нь бүгд хуулийн дагуу байгаа юм, хоёулаа нэг хүний 20,000,000 төгрөгийг гаргая, би ээжийнхээ цалингийн зээлийг авна гэж хэлсэн. Тэгээд би тухайн үед бизнесийн санааг нь зөвшөөрөөд өөрийнхөө цалингийн зээлийг Хаан банкнаас 20,000,000 төгрөгийг аваад, мөн өөрийн ашигладаг Капитрон банкны хадгаламжийн 0000 тоот дансанд 20,000,000 төгрөгөө байршуулан хадгаламж барьцаалсан зээлээр Капитрон банкны харилцах данс 0000 тоот данс руугаа шилжүүлэн авсан. Мөн А-ын тухайн үед ажиллаж байсан "Ас" ХХК-ийн хоёр захирлын нэг Танан гэх хүнтэй фейсбүүкээр холбогдсон чатаа явуулсан бөгөөд уг чатад "компанийн статус авдаг юм уу гээд өнөөдөр хөөцөлдөх гэж байна. Тэгвэл транзит гааль зэрэг нь хамаагүй амар болохоор байна, чиний мөнгө төгрөг юу болж байна" тэгээд манай нэг найз 20,000,000 төгрөгийг гаргаад нэг машин авдаг юм уу гэж бодож байна. Танан гэх хүн нь "мөнгө нь болж байвал нэг машин явуулсан зардал нь арай бага тусна, чи тэгвэл угаасаа ax pyyraa 20,000,000 төгрөгийг өнөөдөр үдээс хойш юм уу, маргааш үдээс өмнө гаргаад өгөөрэй, суурь мөнгө байх хэрэгтэй гэх утга агуулга өгүүлэг бүхий Т гэх нэртэй фейсбүүкийн хаягтай хүнтэй чатласан чатаа над руу А өөрийн "Н.А" гэсэн хаягаас скрийншот хийгээд явуулсан. Тэгээд би чатласан чатыг нь уншаад тэр өдрөө буюу 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр өөрийн Капитрон банкны 0000 тоот данснаас А-ын Худалдаа хөгжлийн банкны 0000 тоот данс руу 4 удаагийн гүйлгээгээр нийтдээ 20,000,000 төгрөгийг гүйлгээний утга дээр "tureesiin orlogo Ikha" гэж бичээд шилжүүлсэн....Тэгэхээр нь би дансныхаа зургийг явуулчих гэж хэлсэн чинь над руу явуулаагүй тэрнээс хойш надтай ерөөсөө холбогдоогүй бөгөөд одоог хүртэл 20,000,000 төгрөгөө авч чадаагүй байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17 дугаар хуудас/,

мөрдөн байцаалтад гэрч Д.Т өгсөн: “...Миний ажилладаг байгууллага болох АС ХХК-д 2023 оны 8-9 сарын үед ажил ороод хамт ажиллаж байсан. Тэр үедээ бид 2 бол нэг их дотно биш надтай мэндийн зөрүүтэй дүү хүү байсан. А нь манай байгууллагад 2 сар ажиллаад л ажлаасаа гарсан. Би А-тай нэг их дотно бишээ. Зүс таних төдий. Манай байгууллага нь БНСУ-аас тээврийн хэрэгсэл оруулж ирээд гадагшаа зардаг байсан. Энэ тухай А мэдэж байсан мөн надаас хувиараа өөрөө машин оруулж ирж болох уу гэж асуухаар нь би зөвшөөрөөгүй. Тэгээд л холбоогүй болсон. 2023 оны 12 дугаар сарын үеэр Л гэх залуу фейсбүүкээр чатаар над руу хандаад "та А-тай чатласан юм уу над руу ийм зурвас скрийншот явуулж байсан гээд надтай чатласан мэт зураг явуулсан" би тэрийг хараад гайхаад ийм зүйл огт байхгүй. Би энэ А гэх залууг сайн таних ч үгүй гэдгээ хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан объектив шинжтэй байдаг.

Түүнчлэн гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдэнэ. Бусдын эд хөрөнгө, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, эсхүл хагасыг нь хийнэ гэсэн субьектив санаа зорилго гэмт этгээдийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бий болсон байдаг онцлогтой.

Иймд Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Н.А-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргийн зүйлчлэл тохирсон хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан залилах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байх тул гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Н.А нь гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болно.  

Хохирлын талаар

Гэм буруугийн шүүх хуралдаанаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар хохирогч М.Л-д 20,000,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд 20,000,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж олгуулахаар шийдвэрлэлээ.

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 

Улсын яллагч:  “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А-д 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах...” гэх санал гаргалаа.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршиг мөн хохирлыг төлж барагдуулаагүй байдал, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав. 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч О овогт Н-н А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А-г 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан Н.А-н эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А-с нийт 20,000,000 төгрөг гаргуулж, хохирогч М.Л-д олгосугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. Шүүгдэгч Н.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н.А-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,   үргэлжлүүлсүгэй.

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Ц.МӨНХ-ЭРДЭНЭ

      2024         05           21                                   2024/ШЦТ/412   

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

   Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,       

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам,

улсын яллагч Н.Энхтөр,       

шүүгдэгч Н.А

хохирогч М.Л нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,    

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О овогт Н.А холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2405000000441 дугаартай хэргийг 2024 оны 05 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.   

Монгол Улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Х аймгийн Ж суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, аялал жуулчлалын менежмент мэргэжилтэй, "С" ХХК-д маркетингийн менежер ажилтай, ам бүл 7, эцэг, эх, эхнэр, 3 дүүгийн хамт Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 0 дугаар хороо, 00 дугаар байр 00 тоотод бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, О овогт Н.А /РД:АА***********/.

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Н.А нь "... Солонгос улсаас хямд үнээр автомашин оруулж ирээд Казакстан улс руу гаргаж заръя..." хэмээн бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа хохирогч М.Лаас 20,000,000 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны 0000000 тоот дансаар шилжүүлэн авч залилах гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт: 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:   

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.А мэдүүлэхдээ: “...мэдүүлэг өгөхгүй...” /шүүх хуралдааны тэмдэглэл/,

шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Л мэдүүлэхдээ:  “...Миний мөнгийг Н.А 02 дугаар сарын 15-ны өдөр цалингийн зээл аваад төлнө. Одоо 3-4 сар өнгөрсөн байна. Хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх хэрэгтэй байна. Угаасаа надад мөнгө өгөхгүй юм байна. Надад цалингийн зээл аваад өгнө гэж хэлсэн болохоор цагдаа, шүүхийн байгууллагад хандахгүйгээр учраа олно гэж бодож байсан юм. 4 дүгээр сард бас найз охиноороо цалингийн зээл авхуулаад өгнө гэж хэлж байсан. Найз охин нь асуудалгүй зээл авах боломжтой байсан. Өөр банканд очоод таньдаг хүнээрээ зээл гаргуулах боломжтой тухайгаа хэлсэн хэдий ч төлөх ямар ч бодолгүй байгаа юу ч хийгээгүй....” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

мөрдөн байцаалтад хохирогч М.Лын өгсөн: "...2023 оны 11 дүгээр сард манай нутгийн найз болох А нь надтай холбогдож "надад нэг бизнесийн санаа байна, Солонгос улсаас хямд үнээр автомашин оруулж ирээд Казакстан улс руу гаргаж зарж их хэмжээний мөнгө олох арга байна, машиныг оруулж ирээд зарах үйл явц нь бүгд хуулийн дагуу байгаа юм, хоёулаа нэг хүний 20,000,000 төгрөгийг гаргая, би ээжийнхээ цалингийн зээлийг авна гэж хэлсэн. Тэгээд би тухайн үед бизнесийн санааг нь зөвшөөрөөд өөрийнхөө цалингийн зээлийг Хаан банкнаас 20,000,000 төгрөгийг аваад, мөн өөрийн ашигладаг Капитрон банкны хадгаламжийн 3095002895 тоот дансанд 20,000,000 төгрөгөө байршуулан хадгаламж барьцаалсан зээлээр Капитрон банкны харилцах данс 0000 тоот данс руугаа шилжүүлэн авсан. Мөн А тухайн үед ажиллаж байсан "А.с" ХХК-ийн хоёр захирлын нэг Танан гэх хүнтэй фейсбүүкээр холбогдсон чатаа явуулсан бөгөөд уг чатад "компанийн статус авдаг юм уу гээд өнөөдөр хөөцөлдөх гэж байна. Тэгвэл транзит гааль зэрэг нь хамаагүй амар болохоор байна, чиний мөнгө төгрөг юу болж байна" тэгээд манай нэг найз 20,000,000 төгрөгийг гаргаад нэг машин авдаг юм уу гэж бодож байна. Танан гэх хүн нь "мөнгө нь болж байвал нэг машин явуулсан зардал нь арай бага тусна, чи тэгвэл угаасаа ax pyyraa 20,000,000 төгрөгийг өнөөдөр үдээс хойш юм уу, маргааш үдээс өмнө гаргаад өгөөрэй, суурь мөнгө байх хэрэгтэй гэх утга агуулга өгүүлэг бүхий Т.Очир д гэх нэртэй фейсбүүкийн хаягтай хүнтэй чатласан чатаа над руу А өөрийн "Н.А" гэсэн хаягаас скрийншот хийгээд явуулсан. Тэгээд би чатласан чатыг нь уншаад тэр өдрөө буюу 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр өөрийн Капитрон банкны 0000 тоот данснаас А Худалдаа хөгжлийн банкны 0000 тоот данс руу 4 удаагийн гүйлгээгээр нийтдээ 20,000,000 төгрөгийг гүйлгээний утга дээр "tureesiin orlogo Ikha" гэж бичээд шилжүүлсэн. Тэр үйл явдлаас хойш А надад хариу өгөхгүй удаад байхаар нь А руу 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр холбогдож машины талаар асуутал "Казакстан руу машин гарахад асуудалтай байна гэж хэлэхээр нь би түүнд хандан чиний энэ зүйл худал бол 20,000,000 төгрөгөө авъя гэж хэлтэл А "би Америкийн визэнд орох гэж байгаа дансандаа мөнгө байршуулах хэрэгтэй байна, 2023 оны 12 дугаар сарын 29-ний өдөр хүртэл дансандаа байршуулж байгаад чамд өгье гэж хэлсэн. Улмаар 2023 оны 12 дугаар сарын 29-ний өдөр А руу холбогдож мөнгөө асуутал "андаа би даварч байгаагаа мэдэж байна, гэхдээ би эцсийн хариу гартал 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл өгөөч, би чиний банкны хүүг чинь бүгдийг өгье гэж хэлсэн. Тэгэхээр нь би дансныхаа зургийг явуулчих гэж хэлсэн чинь над руу явуулаагүй тэрнээс хойш надтай ерөөсөө холбогдоогүй бөгөөд одоог хүртэл 20,000,000 төгрөгөө авч чадаагүй байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17 дугаар хуудас/,

мөрдөн байцаалтад гэрч Б.Н өгсөн: “...Миний хүү А нь 2001 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Х аймгийн Жаргалант суманд айлын ууган хүү болж мэндэлсэн. Доороо 3 эмэгтэй дүүтэй. 10 жилийн Сургуулиа Улаанбаатар хотод Монгени цогцолбор сургуульд сурч төгсөөд их сургуулиа ШУТИС-ийн аялал жуулчлалын менежмент мэргэжлээр 2022 онд төгссөн. Сургуулиа төгсөөд тээвэр зуучийн үйл ажиллагаа явуулдаг А.Т ХХК-д ажиллаж байсан. Миний хүү бол их төлөв даруу, дуулгавартай, хэрэг төвөг хийдэггүй ухаантай хүүхэд байгаа юм. Хичээл номондоо сайн, олон сайхан найз нөхөдтэй. Нийтэч хүүхэд. 2023 оны 10 дугаар сарын үеэр хүү маань над руу залгаад "ааваа би алдчихлаа гэж уйлаад их мөнгө мөрий тавиад алдсан" гэж хэлэхээр нь л би тэр үедээ хүүгээ цахим мөрий тавьж тоглоод байгаа гэдгийг ойлгосон. Түүнээсээ гарч чадалгүй мэр сэр найз нөхөд аав ээжээсээ шалтаг зохиож визэнд орох гээд байгаа гэж мөнгө аваад л мөрий тавиад алдаад байсан байна лээ. Ууг нь хүү маань өөр элдэв муу зуршил гаж дон байхгүй. Аав ээжийн хайртай хүүхэд байгаа юм. Хүү маань М гэх охинтой 2018 оноос эхэлж найзалж нөхөрлөөд 2023 оны 10 сард санагдаж байна гэрлэлтээ батлуулцгаасан. А маань одоогоор хүүхэдгүй. Эхнэртэйгээ бол сайхан харилцаатай байдаг. Хүү бэр бид бүгд хамтдаа амьдардаг. Хүү маань гэртээ байж байдаг. Энэ тэрүүгээр дэмий тэнэх асуудал байдаггүй. А маань одоо СП ХХК-д ажиллаж байгаа. Өмнө нь визэнд орно л гэж ярьж байсан хэдий ч ерөөсөө визэнд хамрагдаагүй байсан. Одоогоор визний хүсэлт зэрэг өгсөн зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудас/,

мөрдөн байцаалтад гэрч Д.Т-ын өгсөн: “...Миний ажилладаг байгууллага болох АС ХХК-д 2023 оны 8-9 сарын үед ажил ороод хамт ажиллаж байсан. Тэр үедээ бид 2 бол нэг их дотно биш надтай мэндийн зөрүүтэй дүү хүү байсан. А нь манай байгууллагад 2 сар ажиллаад л ажлаасаа гарсан. Би А нэг их дотно бишээ. Зүс таних төдий. Манай байгууллага нь БНСУ-аас тээврийн хэрэгсэл оруулж ирээд гадагшаа зардаг байсан. Энэ тухай А мэдэж байсан мөн надаас хувиараа өөрөө машин оруулж ирж болох уу гэж асуухаар нь би зөвшөөрөөгүй. Тэгээд л холбоогүй болсон. 2023 оны 12 дугаар сарын үеэр Л гэх залуу фейсбүүкээр чатаар над руу хандаад "та А-тай чатласан юм уу над руу ийм зурвас скрийншот явуулж байсан гээд надтай чатласан мэт зураг явуулсан" би тэрийг хараад гайхаад ийм зүйл огт байхгүй. Би энэ А гэх залууг сайн таних ч үгүй гэдгээ хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дугаар хуудас/,

Капитрон банкны дансны дэлгэрэнгүй хуулга, үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 29-31 дүгээр хуудас/,

Худалдаа хөгжлийн банкны дансны дэлгэрэнгүй хуулга, үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 40-45 дугаар хуудас/,

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

           - иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 66 дугаар хуудас/,

            - гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 67 дугаар хуудас/,

            - эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 46 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

            Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч нарын мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ.

Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Н.А нь "... Солонгос улсаас хямд үнээр автомашин оруулж ирээд Казакстан улс руу гаргаж заръя..." хэмээн бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа хохирогч М.Лаас 20,000,000 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны 0000 тоот дансаар шилжүүлэн авч залилсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.   

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүгдэгч Н.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А-с нийт 20,000,000 төгрөг гаргуулж, хохирогч М.Л-д олгох саналтай байна...” гэх дүгнэлтийг гаргав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

Шүүгдэгч Н.А нь “...Солонгос улсаас хямд үнээр автомашин оруулж ирээд Казакстан улс руу гаргаж заръя...” хэмээн бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа хохирогч М.Л-аас 20,000,000 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны 0000 тоот дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:

Капитрон банкны дансны дэлгэрэнгүй хуулга, үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 29-31 дүгээр хуудас/,

Худалдаа хөгжлийн банк дансны дэлгэрэнгүй хуулга, үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 40-45 дугаар хуудас/,

мөрдөн байцаалтад хохирогч М.Л-ын өгсөн: "...2023 оны 11 дүгээр сард манай нутгийн найз болох А нь надтай холбогдож "надад нэг бизнесийн санаа байна, Солонгос улсаас хямд үнээр автомашин оруулж ирээд Казакстан улс руу гаргаж зарж их хэмжээний мөнгө олох арга байна, машиныг оруулж ирээд зарах үйл явц нь бүгд хуулийн дагуу байгаа юм, хоёулаа нэг хүний 20,000,000 төгрөгийг гаргая, би ээжийнхээ цалингийн зээлийг авна гэж хэлсэн. Тэгээд би тухайн үед бизнесийн санааг нь зөвшөөрөөд өөрийнхөө цалингийн зээлийг Хаан банкнаас 20,000,000 төгрөгийг аваад, мөн өөрийн ашигладаг Капитрон банкны хадгаламжийн 0000 тоот дансанд 20,000,000 төгрөгөө байршуулан хадгаламж барьцаалсан зээлээр Капитрон банкны харилцах данс 0000 тоот данс руугаа шилжүүлэн авсан. Мөн А-ын тухайн үед ажиллаж байсан "Ас" ХХК-ийн хоёр захирлын нэг Танан гэх хүнтэй фейсбүүкээр холбогдсон чатаа явуулсан бөгөөд уг чатад "компанийн статус авдаг юм уу гээд өнөөдөр хөөцөлдөх гэж байна. Тэгвэл транзит гааль зэрэг нь хамаагүй амар болохоор байна, чиний мөнгө төгрөг юу болж байна" тэгээд манай нэг найз 20,000,000 төгрөгийг гаргаад нэг машин авдаг юм уу гэж бодож байна. Танан гэх хүн нь "мөнгө нь болж байвал нэг машин явуулсан зардал нь арай бага тусна, чи тэгвэл угаасаа ax pyyraa 20,000,000 төгрөгийг өнөөдөр үдээс хойш юм уу, маргааш үдээс өмнө гаргаад өгөөрэй, суурь мөнгө байх хэрэгтэй гэх утга агуулга өгүүлэг бүхий Т гэх нэртэй фейсбүүкийн хаягтай хүнтэй чатласан чатаа над руу А өөрийн "Н.А" гэсэн хаягаас скрийншот хийгээд явуулсан. Тэгээд би чатласан чатыг нь уншаад тэр өдрөө буюу 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр өөрийн Капитрон банкны 3099021941 тоот данснаас А-ын Худалдаа хөгжлийн банкны 0000 тоот данс руу 4 удаагийн гүйлгээгээр нийтдээ 20,000,000 төгрөгийг гүйлгээний утга дээр "tureesiin orlogo Ikha" гэж бичээд шилжүүлсэн....Тэгэхээр нь би дансныхаа зургийг явуулчих гэж хэлсэн чинь над руу явуулаагүй тэрнээс хойш надтай ерөөсөө холбогдоогүй бөгөөд одоог хүртэл 20,000,000 төгрөгөө авч чадаагүй байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17 дугаар хуудас/,