Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 2024/ШЦТ/44

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Дулмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ням, улсын яллагч Д.Алимаа, шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

                                                                                    Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ******* өдөр Өвөрхангай аймгийн суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, г******* мэргэжилтэй, Өвөрхангай аймгийн сумын ******* ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймаг, сум, *******,******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй

******* /РД: /

                                                   Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ***** нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүртэл 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр согтуугаар Өвөрхангай аймгийн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт **** улсын дугаартай **** загварын тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцон согтуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч ***** би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,

Гэрч ***** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би тус өдрийн 23 цагийн орчим Өвөрхангай аймгийн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ***** хашаанаас өөрийн эзэмшлийн цэнхэр өнгийн тоёото приус 41 загварын тээврийн хэрэгслийг жолоодон сумын төвийн гүүрний ертөнцийн зүгээр зүүн талд явж байтал **** улсын дугаартай **** маркийн тээврийн хэрэгсэл замын голын цагаан зураас давж урсгал сөрөөд өөдөөс чиглээд ирсэн. Тэгэхээр нь зогсоод гэрлээ ойр дээр шилжүүлээд сигнал дартал тэр машин чигээрээ явсаар байгаад миний машины зүүн хажуу талаар мөргөчихөөд цааш яваад өгсөн. Би зугтаагаад яваад өгөх байх гэж бодоод араас нь эргэн гүйцэж очоод зогсоотол дотроос нь **** ах согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай буугаад ирсэн. Наанаас нь дөхөөд очих үед архи согтууруулах ундааны зүйл үнэртээд байсан. Тэгэхээр нь сумын цагдаад дуудлага өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 12-1З тал/,

Гэрч ***** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Тус өдрийн 23 цагийн орчимд Өвөрхангай аймгийн сумын **** багийн нутаг дэвсгэрт байрлах төвийн гүүрэн дээр хоёр машин шүргэлдчихлээ гэсэн дуудлага мэдээллийн дагуу очиж шалгахад **** улсын дугаартай *** маркийн тээврийн хэрэгслийг **** гэгч нь жолоодож явах үедээ цэнхэр өнгийн Тоёота Приүс 41 маркийн тээврийн хэрэгслийг шүргэсэн байсан. Ослын газарт очих үед *** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байж болзошгүй байсан тул сумын цагдаагийн тасгийн байранд авч ирж согтуурал хэмжигч Alkotest-6820 загварын согтуурал хэмжигч багажаар үлээлгэн шалгах гэхэд зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн, татгалзсан тул тээврийн хэрэгслийг түр саатуулах хашаанд байрлуулан ***** ар гэрт нь хүлээлгэн өгсөн. Тухайн үед **** архи согтууруулах ундааны зүйл их хэмжээгээр үнэртэж, хоёр нүд нь улайж сүүмийсэн, хэл ам нь орооцолдож зарим үг хэллэг нь ойлгогдохгүй байдалтай байсан гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 тал/,

Өвөрхангай аймгийн сумын цагдаагийн тасгийн цагдаа, цагдаагийн ахлагч **** согтуурлыг багажаар шалгахад татгалзсан тухай тэмдэглэл /хх-ийн 4 тал/,

Цагдаагийн Ерөнхий газрын мэдээллийн нэгдсэн сангийн “...2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр шийтгэврийн дугаар ***** тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан...” гэсэн лавлагаа /хх-ийн 22-23 тал/,

Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн **** дугаартай материалд авагдсан баримтууд болох №***** дугаартай хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудас /хх-ийн 53 тал/,

**** жолоодох эрхийг 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс 1 жилийн хугацаагаар хассан талаарх жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 34 тал/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хавтаст хэргийн 58-60 тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсанд тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

            Шүүгдэгч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүртэл 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр согтуугаар Өвөрхангай аймгийн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт **** улсын дугаартай **** загварын тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцон согтуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон, хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид орсон нэмэлт өөрчлөлтөөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн тээврийн хэрэгсэл жолоодож согтуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийснийг шинээр гэмт хэрэгт тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хуульчилсэн. Энэ гэмт хэрэг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй буюу хохирол, хор уршиг шаардахгүй.

            Шүүгдэгч **** нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа бичгээр илэрхийлсэн байх ба шүүгдэгчид эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            Иймд шүүгдэгч **** тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн тээврийн хэрэгсэл жолоодож согтуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

            Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг, хийсэн хэрэгтээ гэмшиж байгааг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            Прокурорын санал болгож, шүүгдэгч **** хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2,700,000 төгрөгөөр торгох нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

            Иймд шүүгдэгч **** овогт **** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

                                                         Бусад асуудлаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 01 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэв

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **** тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолох нь зүйтэй.

            Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, бичиг баримт, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, бусад эрхийг нь хязгаарлаагүйг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2, 6 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг Сидиг хэрэгт хавсарган үлдээв.

            Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                   ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч **** овогт **** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн тээврийн хэрэгсэл жолоодож согтуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **** овогт ***** тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 01 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **** тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.

5. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, бичиг баримт, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, бусад эрхийг нь хязгаарлаагүйг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2, 6 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг Сиди бичлэгийг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Э.ДУЛМАА