Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 2024/ШЦТ/433    

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,      шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батцэцэг,

улсын яллагч Д.Хонгорзул,  

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,    

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт Б-ийн Б-д холбогдох эрүүгийн 2305035790240 тоот дугаартай хэргийг 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.   

 

Монгол Улсын иргэн, яс үндэс халх, 1989 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, гоо сайханч мэргэжилтэй, "П К" эмнэлэгт туслах сувилагч ажилтай ам бүл 7, эцэг, эх, ах, эгч, дүү, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, 0 дүгээр гудамж 00 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал үгүй, урьд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 1127 дугаартай захирамжаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 7,160,400 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан Б ургийн овогт Б Б /РД: УП**********/.

 

Холбогдсон хэргийн талаар

  

Шүүгдэгч Б.Б нь 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 03 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Панарома" гэх бааранд үл ялих зүйлээр шалтаглан хохирогч Б.Б-н хацар хэсэгт гараараа 1 удаа алгадаж, түүнийг хойш нь түлхэж унаган хүний эрүүл мэндэд ахар сүүлний хугарал, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, баруун өвдөгт цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:   

 

Хохирогч Б.Б-ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 30-31 дүгээр хуудас/, гэрч Б.Ж-н мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дугаар хуудас/, таньж олуулах ажиллагаа явуулсан мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 48-55 дугаар хуудас/, шүүх шинжилгээний ерөнхий газрын 12759 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 38-39 дүгээр хуудас/, яллагдагч Б.Б мэдүүлэг /хавтаст хэргийн 66 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

 

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 67 дугаар хуудас/,

- Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шийтгэх тогтоол /хавтаст хэргийн 88-91 дүгээр хуудас/,

- шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тухай тогтоол /хавтаст хэргийн 70 дугаар хуудас/,

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 72 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.  

 

Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч нарын мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж дүгнэлээ.

 

Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Б.Б нь 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 03 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "П" гэх бааранд үл ялих зүйлээр шалтаглан хохирогч Б.Б-ийн хацар хэсэгт гараараа 1 удаа алгадаж, түүнийг хойш нь түлхэж унаган хүний эрүүл мэндэд ахар сүүлний хугарал, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, баруун өвдөгт цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.

  

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах...” гэх санал,

 

шүүгдэгч Б.Б нь шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...”  гэх саналыг тус тус гаргав.

 

Шүүгдэгч Б.Б нь 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 03 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "П" гэх бааранд үл ялих зүйлээр шалтаглан хохирогч Б.Б-ийн хацар хэсэгт гараараа 1 удаа алгадаж, түүнийг хойш нь түлхэж унаган хүний эрүүл мэндэд ахар сүүлний хугарал, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, баруун өвдөгт цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тусгай журмын дагуу хянан хэлэлцээд тус хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан дараах нөхцөл байдлуудыг хянан үзлээ. Үүнд:

 

шүүгдэгч Б.Б нь 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 03 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Панарома" гэх бааранд үл ялих зүйлээр шалтаглан хохирогч Б.Б-ийн хацар хэсэгт гараараа 1 удаа алгадаж, түүнийг хойш нь түлхэж унаган хүний эрүүл мэндэд ахар сүүлний хугарал, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, баруун өвдөгт цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Б.Б-ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 30-31 дүгээр хуудас/, гэрч Б.Ж-н мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дугаар хуудас/, таньж олуулах ажиллагаа явуулсан мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 48-55 дугаар хуудас/, шүүх шинжилгээний ерөнхий газрын 12759 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 38-39 дүгээр хуудас/, яллагдагч Б.Б мэдүүлэг /хавтаст хэргийн 66 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

- Прокурорын яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээний талаарх 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 67 дугаартай прокурорын саналд: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч Б-д танилцуулж шүүгдэгч хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан.

                

Шүүгдэгч Б.Б нь хохирогчид хохирол нөхөн төлж хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөлүүдийг бүрэн хангасан байна гэж шүүх үзлээ.  

 

Иймд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байх тул шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар: 

    

Хохирогч Б нь мөрдөн шалгах гомдол санал байхгүй, сэтгэцэд учирсан хохирлын үнэлгээ хийлгэхгүй гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 84 дүгээр хуудас/ зэргийг харгалзан шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Улсын яллагч шүүх хуралдаанд: “...Шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,800,000 төгрөгөөр торгох торгох ял оногдуулах...” гэсэн,

 

шүүгдэгч Б.Б нь шүүх хуралдаанд: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн тус тус санал, хүсэлтийг тус тус гаргажээ.

 

Шүүгдэгч Б.Б-д холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангасан, улсын яллагчаас Б.Б-д 1,800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,800,000 төгрөгөөр торгох ялын саналаа танилцуулж, гарын үсэг зуруулсныг шүүгдэгч эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн байх тул улсын яллагчийн шүүгдэгчид танилцуулсан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй.

 

Иймд шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д 1,800 /нэг мянга найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,800,000 /нэг сая найман зуун мянган/ төгрөгөөр торгох ял  оногдуулах нь үндэслэлтэй гэж үзлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СД-г хэрэгт хадгалж, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

           

1. Шүүгдэгч Б овогт Б Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д 1,800 /нэг мянга найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,800,000 /нэг сая найман зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Б.Б-д оногдуулсан 1,800 /нэг мянга найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,800,000 /нэг сая найман зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.    

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СД-г хэрэгт хадгалж, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай. 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Ц.МӨНХ-ЭРДЭНЭ