Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 2024/ШЦТ/133

 

                                           

                                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,

Улсын яллагчаар хяналтын прокурор Ө.Эрдэнэмөнх,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ө.Эрдэнэмөнхөөс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар *******од яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн 2430000000101 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, ********* оны ****** дугаар сарын ******-ний өдөр Сүхбаатар аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, Авто засварчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн ******* сумын 1 дүгээр баг, “******* *******” хорооллын ***** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй

******* ургийн овогт ******* ******* /РД:*******/,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах  гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

1.Шүүгдэгч ******* нь 2024 оны 03 дугаар сарын 24-ны шөнийн 02 цагийн орчимд согтуурсан үедээ Сүхбаатар аймгийн ******* сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулах +30 шөнийн цэнгээний газарт тухайн үед үүссэн үл ойлголцол, таарамжгүй харилцаанаас шалтаглан иргэн *******ийн хоолойг боох, нүүрэн тус газар нь цохих зэргээр зодож эрүүл мэндэд “ баруун хацарт шарх, баруун дээд, доод зовхинд цус хуралт, завж, хүзүүнд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:   

шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд дээрх үйлдлийг зөвшөөрч мэдүүлсэн “...2024 оны 03 дугаар сарын 24-ний шөнийн 02 цагийн үед тус шөнийн цэнгээний газрын бүжгийн талбайд бүжиглэж байхад манай үеийн ******* гэх залуу утсаараа бичлэг хийж байх шиг харагдахаар нь ******* руу очоод “Чи яагаад бид нарын бичлэгийг хийж байгаа юм бэ” гээд гар утсыг нь аваад ширээ рүүгээ явахад араас  ******* “би та нарын бичлэгийг хийгээгүй, бүжиглэж байгаа бичлэгийг хийсэн” гэж байсан. Ширээн дээрээ очоод эхнэр, хоёрт ийн утсаараа хийсэн бичлэгийг үзүүлээд “ бид нарын бичлэгийг хийсэн байна” гээд гар утсыг нь шидсэн. өөрийнхөө гар утсыг аваад “утасны дэлгэц хагалсан байна” гэхээр нь “ чи бид нарын бичлэг хийсэн биз дээ” гэхэд манай эхнэрийг андуурч эхнэр дээр очоод “Танай нөхөр миний гар утсыг шидээд дэлгэцийг нь хагалчихлаа, төлж өг” гээд той маргалдаж муудсан. Тэгэхэд  “чиний утасны дэлгэц нь л хагарсан байна, хэвийн ажиллагаатай байна” гэхэд “утасны дэлгэцийг төлж өг” гээд руу дайраад байхаар нь уур хүрээд *******ийг хүзүүнээс нь багалзуурдаж байгаад нүүр нь 2 билүү 3 удаа гараараа цохиход надтай хамт явж байсан хүмүүс салгасан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 61-64-р хуудас/,  

хохирогч *******ийн “... бид хоёр 23 цаг өнгөрч байхад +30 шөнийн цэнгээний газарт орсон.Уг газарт ороод нэг лаазтай 0.5 литрийн пиво уунгаа бүжиглэж байсан. ыг бүжиглэж байхаар нь би өөрийн Самсунг А-54 маркийн гар утсаараа У. бүжиглэж байгаа дүрс бичлэгийг хийж байхад ******* тус дүрс бичлэгт орсон. Тэгэхэд ******* ирээд үгийн зөрүүгүй миний гар утсыг аваад явахаар нь “би чиний бичлэгийг хийгээгүй, бүжиглэж байгаа бичлэгийг хийсэн” гэхэд юу ч хэлээгүй бөгөөд, сууж байсан ширээн дээрээ очоод өөрийнхөө эхнэр, эхнэр хоёрт миний бичлэг хийсэн дүрс бичлэгийг үзүүлээд шууд миний гар утсыг шидсэн. Тэгэхээр нь би гар утсаа аваад харахад миний утасны дэлгэц нь л хагарсан мөртлөө хэвийн ажиллагаатай байсан. Анх би эхнэрийг таньдаггүй байсан, *******ыг миний утсыг газарт шидээд утасны дэлгэц хагалсан учраас ширээн дээр очоод  эхнэрийг *******ын эхнэр гэж бодоод “танай нөхөр чинь миний гар утсыг шидээд утасны дэлгэц хагласан” талаар хэлэхэд нь “чи бид нарын бүжиглэж байсныг утсаараа бичлэг хийсэн учраас бид нар төлөхгүй, мөн би *******ын эхнэр биш, эхнэр наад асуудлаа тэр хүмүүст нь хэл” гэхээр нь уур хүрээд той маргалдаж муудалцахад хажуугаас ******* шууд миний нүүр рүү цохиж, хүзүүнээс багалзуурдаж аваад дахин нүүр рүү 2 удаа гараараа цохиход *******той хамт явж байсан хүмүүс нь салгасан. Уг хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь У. бүжиглэж байгаа бичлэгийг хийж байхад ******* тус дүрс бичлэгт санамсаргүйгээр орсноос болоод уурлаад миний гар утсыг аваад явсан. Миний баруун талын нүд хөхөрч хавдсан, баруун талын шанаа халцарсан, завж бага зэргийн сэтэрсэн, хүзүүнээс багалзуурдаж боосон учраас хүзүү нэлэнхийдээ улайсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8-10-р хуудас/,

гэрч  Э.“...бид нар +30 бааранд орохоор *******ын гэрээс 23 цаг өнгөрч байхад гарч очсон. Бааранд очоод бид Эдэн нэртэй 0.75 литрийн архи захиалж аваад бүжиглэнгээ тус архийг ууж байсан. , хоёр бүжгийн талбайд бүжиглэхээр явсны дараа эхнэр бид хоёр, ******* эхнэртэйгээ бид дөрөв үлдсэн бөгөөд 00-руу бие засаад ирэх хооронд манай эхнэртэй хүн муудаж байхыг хараад тухайн хүн рүү очоод шууд заамдаж авахад , хоёр намайг салгасан. Манай эхнэртэй муудаж байсан залуу нь манай үеийн байсан. оос юу болсон талаар асуухад надад хэлэхдээ “Миний утсыг энэ эмэгтэйн нөхөр нь аваад шидээд дэлгэцийг нь хагалчихлаа” гэсэн, харин эхнэр Б.гоос асуухад “Намайг *******ын эхнэр гэж бодоод танай нөхөр чинь миний утсыг аваад шидсэний улмаас утасны дэлгэц хагалчихлаа” гэхээр нь манай нөхөр биш гээд бид хоёр маргалдаж муудсан талаар надад хэлсэн. Тэр үед ******* бид нарт хэлэхдээ “ нь утсаараа бичлэг хийгээд байхаар нь утсыг нь үзэхэд миний бүжиглэж байгаа бичлэг байхаар нь утсыг нь шидсэн чинь дэлгэц нь хагарсан” талаар хэлсэн. Тэгээд эхнэр, хоёр дахин хоорондоо хэрэлдэж маргалдаж муудахад ******* очоод ийг заамдаж хувцсаар нь хүзүүг нь боож байгаад нүүр рүү 2 удаа гараараа цохиж зодсон. Миний санаж байгаагаар баруун нүд нь хөхөрч хавдсан, хүзүүг нь хувцсаар нь боосон учраас хүзүү нь улайчихсан харагдаж байсан. нь *******ыг цохиж зодсон зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-17-р хуудас/, 

Гэрч Г.гийн “ гэх залуугийн гар утсыг нь ******* шидэж утасны дэлгэцийг хагалсан гээд над дээр ирсэн. Учир нь нь намайг *******ын эхнэр гэж бодсон байх. Тэгээд над дээр ирээд “миний утсыг төлж өг гичий минь, писда минь” гэх мэтээр хэл амаар доромжилсон учраас уг асуудлаас болоод бид хоёр хоорондоо маргалдаж муудсан. Намайг той маргалдаж муудаж байхад нөхөр ирээд шууд ийг заамдаад авахаар нь , бид гурав салгасан. Тухайн үед т хэл амаар доромжлуулж байсан учраас миний уур хүрээд тус баарны тек рүү ийг дагуулж очиход намайг дахин хэл амаар доромжилсон, тэр үед ******* нь ийг хувцсаар нь хүзүүгээр нь багалзуурдаж байгаад нүүр рүү 2 удаа цохисон” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20-р хуудас/,

гэрч У. “...Бааранд бүжиглэж байхад хүмүүс бужигналдаж манай дээд үеийн залуу ******* нь *******ийн нүүр дараалан хэд хэдэн удаа зодож байхыг хараад уг зодооныг салгахад *******ийн баруун талын нүд нь бага зэргийн хавдсан, хүзүүнээс нь боосон гэмээр улайчихсан байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23-р хуудас/

Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 120 дугаартай...1.*******ийн биед баруун хацарт шарх, баруун дээд, доод зовхинд цус хуралт, завж, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ 3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. 4.Дээрх гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд...” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 27-28-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар хэрэгт нотлогдон, тогтоогдож байна.

 

2. Яллах дүгнэлтэнд тусгагдсан, талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй гэж шүүх үзсэн болно.

 

3. Энэ хэрэгт мөрдөгчөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ ” гэх зохицуулалтын дагуу тогтоол гарган хохирогч *******ийн биед учирсан гэмтлийг тогтоолгохоор шинжээч томилж дүгнэлт гаргуулсан бөгөөд 148 дугаартай шинжээчийн дүгнэлтээр түүнд биед учирсан гэмтлийг хөнгөн зэргийн гэмтлээр тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй хийгээд энэ шинжээчийн дүгнэлтийн талаар оролцогчдоос гомдол гараагүй, хүлээн зөвшөөрсөн байна.

 

Тодруулбал, Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Гэмтлийн зэрэг тогтоох журмын Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд: 2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр  хугацаагаар сарниулсан; 2.4.2.ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10хувь/ тогтонги алдагдсан...байдал хамаарахаар тогтоосон ба хохирогч *******ийн биед учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан шинжээрээ хөнгөн гэмтэлд хамаарч байгааг дурдъя. 

 

4. Прокуророос шүүгдэгч *******ын, хохирогч *******ийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

5. Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн зүгээс гэм буруугийн шууд болон шууд бус санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлээр илрэх бөгөөд хохирол, хор уршиг учирсан нь уг үйлдэлтэй холбоотой, шалтгаалсан байна.

 

6. Эрүүгийн хэрэг үүсгэх прокурорын тогтоол, яллах дүгнэлтэд дурдсан нотлох баримтуудаас дүгнэхэд, шүүгдэгч ******* нь “ бүжиглэж байхад гар утсаар бичлэг хийлээ” гэх шалтгаанаар *******ийн гар утасны дэлгэцийг шидэж хагалан улмаар дээрх асуудлаас үүссэн маргааны улмаас *******ийн нүүр рүү гараараа цохиж, хоолойг боож эрүүл мэндэд нь “баруун хацарт шарх, баруун дээд, доод зовхинд цус хуралт, завж, хүзүүнд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь хэрэгт хөдөлбөргүй нотлогдсон хийгээд прокуророос нотлох баримтаар тогтоогдсон дээрх хэргийн нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас дээрх зүйлчлэлээр түүнийг гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.  

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч *******ын зүгээс дээрх үйл баримтыг үгүйсгээгүй, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

7. Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэгт үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг ойлгох бөгөөд тухайн хэргийн хувьд хохирогч *******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шүүгдэгч *******ын түүнийг зодож, цохисон үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

 

8. Шүүх шүүгдэгч *******ыг тухайн гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэв.

Учир нь тэрээр хүнийг зодож, цохисноос хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учруулж болохыг мэдсээр байж согтуурсан үедээ гар утсаар бичлэг хийлээ гэх шалтгаанаар маргаж хохирогч *******ийн нүүрэн тус газарт гараараа цохиж хохирол учруулсан хийгээд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “ Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно ” гэж зааснаар тодорхойлогдоно.

 

Гэмт хэргийн хохирлын талаар:

 

1. Шүүгдэгч *******ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч *******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, мөн түүний Самсунг А54 гар утасны дэлгэц хагарч 885,000 төгрөгийн хохирол учирчээ.

 

Хохирогч ******* тухайн гэмтлийн улмаас эмнэлгийн тусламж үйлчилгээ аваагүй, Эрүүл мэндийн даатгалын сангаас зардал гаргаагүй болох нь Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024.04.22-ны өдрийн 21/82 дугаартай албан бичгээр тус тус нотлогдоно.

 

Мөн шүүгдэгч *******ын зүгээс хохирогч *******ийн Самсунг А54 гар утасны дэлгэц хагарсны болон эрүүл мэндэд учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан болох нь түүний тус аймгийн Прокурорын газарт гаргасан “ ******* миний бие *******той эвлэрсэн, ******* нь миний хохирлыг бүрэн барагдуулсан, миний зүгээс цаашид нэхэмжлэх зүйл байхгүй, сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй, гомдол санал байхгүй”/ хэргийн 78 дугаар хуудас/ гэх хүсэлтээр, тэрээр тухайн гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирлыг нэхэмжлэхгүй гэсэн нь 2024.04.26-ны өдрийн Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтаар нотлогдоно.

 

             Хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг эрүүгийн хэрэгт хамтатган шийдвэрлүүлэхээр иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд иргэний нэхэмжлэл гаргаагүй боловч гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу цаашид иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж шийдвэрлэх зохицуулалттай ба энэ нь хохирогч, иргэний нэхэмжлэгчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхийг хамгаалах зохицуулалтад хамаарахыг дурдъя. 

 

  Иймд хохирогч ******* нь тухайн гэмтэлтэй холбоотойгоор өөрт учирсан хохирол, гэм хорын асуудлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болно.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч *******ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах” ялтай.

 

Прокуророос *******од холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар ирүүлсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан байна гэж шүүх үзэв.

 

Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарах бөгөөд түүний үйлдсэн уг хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэргийн улмаас хохирогч *******т учирсан эрүүл мэндийн болон эдийн хохирлыг нөхөн төлсөн, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэсэн, тэрээр өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонсгосон 500.000 төгрөгийн торгох ялыг хүлээн зөвшөөрсөн хийгээд түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэх, гэм буруугаа хүлээн зөвшөөрөхийг албадсан нөхцөл байдал тогтоогдоогүй хийгээд мөн тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон болохыг дурдъя.

 

Иймд прокурорын санал болгож, шүүгдэгч *******ын хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “ гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, ...бол ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх”-ийг шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгана ” гэжээ.

 

*******оос торгох ялыг хэсэгчлэн төлөх талаар хүсэлт, нотлох баримт гаргаагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн   160.1-д “ Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй ” гэж зааснаар төлүүлэхээр тогтоолоо.

 

Бусад:

 

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, түүнд шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.

 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

   2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шүүгдэгч *******ыг 500 ( таван зуун ) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга )төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* түүнд оногдуулсан торгох ялыг хуулиар тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүхийн шатанд шүүгдэгч *******од таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч ******* нь тухайн гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, гэм хорын асуудлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

7. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч ******* гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус  тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар хэргийн талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан, хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрт энэ зүйлийн 7 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         С.НАСАНБУЯН