| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 142/2020/01062/И |
| Дугаар | 142/ШШ2021/00257 |
| Огноо | 2021-03-10 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 142/ШШ2021/00257
| 2021 оны 03 сарын 10 өдөр | Дугаар 142/ШШ2021/00257 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: 1991 оны 07 сарын 18-ны өдөр төрсөн, 30 настай, Орхон аймаг Жаргалант сум дулаан-Уул багт оршин суух, Ө овогт Б-н ******* /РД:/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 1990 оны 03 сарын 01-нд төрсөн, 31 настай, Орхон аймаг Баян-Өндөр сум Жаргалант сум Жаргалант багт оршин суух, О овогт Д-н******* /РД:/-д холбогдох,
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 07 сарын 17-ны өдөр хүлээн авч, 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******, хариуцагч*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батгэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь*******тэй 2012 онд танилцаж гэр бүл болж 2013 оны 04 дүгээр сарын 10-нд албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2013 онд том охин, 2017 онд бага хүү тус тус төрсөн. Сүүлийн үед гэр бүлийн хүчирхийлэл ихэсч бид хоорондоо таарч тохирохгүй болж цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул 2 хүүхэд болох охин*******, хүү******* нарыг өөрийн асрамжинд авч, эцгээс нь тэтгэмж тогтоолгож өгнө үү. Мөн бидний гэрлэлтийг цуцлуулж өгнө үү. Эд хөрөнгийн маргаан байхгүй болно гэжээ.
Нэхэмжлэгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Д.Амартүвшингээс гэрлэлтээ цуцлуулахаар 2020 оны 07 дугаар сард шүүхэд нэхэмжлэл гаргасан. Мөн 2 хүүхдээ өөрийн асрамжиндаа авах хүсэлт өгсөн. 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр эхний шүүх хуралдаан дээр эвлэрэх 3 сарын хугацаатай шийдвэр гарсан. Дараагийн шүүх хуралдаан нь 9 дугаар сард болсон боловч хойшилсон. Цартахалтай холбогдуулан 12 дугаар сард дараагийн шүүх хуралдаан болсон. Тус шүүх хуралдаан дээр Д.Амартүвшин нь 2 хүүхдээ өөрийн асрамжинд авна гэсэн хүсэлт гаргасан. Тэгээд маргаан үүссэн учраас, шинжээч томилуулсан байдаг. Дараагийн шүүх хуралдаан 2021 оны 3 дугаар сарын 3-ны өдөр товлогдсон боловч, би хүндэтгэн үзэх шалтгааны улмаас Говь-Алтай аймагт байсан болохоор хүрэлцэн ирээгүй. Охин маань аавтайгаа байна гэсэн хүсэлт өгсөн. Хүү маань 4 настай, тиймээс хүүгээ авах хүсэлттэй байна. 2 хүүхэд маань аавынхаа талын хамаатнуудтай дотно байдаг. Охин маань 2021 оны 9 дугаар сар хүртэл манай аав ээжтэй хамт хөдөө байсан. Тухайн үед манай гэр отроор явж байсан тул охиныхоо хувцсыг сольж өгөөгүй байсан. Д.Амартүвшин нь миний охиныг хөдөө өмсөж байсан хувцсыг нь шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байдаг. Миний 2 хүүхэд аавынхаа асрамжинд очсон тохиолдолд эх байх хариуцлагаа хүлээн, тэтгэлгээ өгөөд явах боломжтой гэв.
Хариуцагч******* шүүхэд гаргасан хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2011 онд Б.*******тай танилцаж үерхэж байгаад 2012 оны 07 сарын 30-нд хурим хийж гэр бүл болсон. Улмаар 2013 оны 12 сарын 24-ний охин А.Эсүгэн, 2017 оны 02 сарын 01-нд хүү А.Тэмүүлэн нар төрж бид нар сайхан амьдарч байсан. Миний бие хагалгаа хийлгэх шаардлагатай болсон тул 2019 оны 11 сард ээжтэйгээ хамт хот явсан. Эхнэр Б.******* маань 2 хүүхдээ хараад гэртээ үлдсэн. Би хотод эмчилгээнд байхдаа эхнэртэйгээ ярих гэхэд утас нь хоблогдохгүй болохоор нь Б.*******ын аавыг очоод яриулаад өгөөч гэж гуйхад аав маань орой манайд очиход эхнэр Б.******* Д.Батхүүтэй пиво уугаад сууж байсан. Аав маань эхнэр Б.*******ыг надтай утсаар яриулаад гэртээ харьсан. Бид 3 сарын 01-ний өдөр миний төрсөн өдрийг тэмдэглээд найзуудтайгаа жаахан архи, пиво уусан. Шөнө эхнэр маань надаас хэрүүл гуйж байгаад гараад явсан. Би шөнө машинаар хайгаад олоогүй. Маргааш өглөө 08 цагийн орчим мөрөөр нь хайж яваад очтол Баттөр гэж эзэнгүй айлын хаалга эвдэж Д.Батхүүтэй нэг оронд хэвтэж байхад нь би орсон. Миний уур хүрээд та 2 надад яаж ингэж хандаж байна гээд хоёуланд нь гар хүрсэн. Энэ нь миний буруу. Эхнэр маань гэр бүлийн хүчирхийлэлээс болсон тул бидний гэр бүлийг цуцалж 2 хүүхдийг минь надад үлдээж, надаас тэтгэвэр тогтоолгохыг хүссэн нэхэмжлэл шүүхэд гаргасан байна. Би эхнэртээ гар хүрсэн хэргээр 3 сарын 28-ны өдөр 15 хоног баривчлагдсан. Энэ цагаас хойш бид хэрүүл маргаантай байдаг болсон. Энэ хүн надаас өөрөө л хөндийрөх гээд байгаа юм болов уу гэж бодож байна. Хэрэв шүүх бидний гэрлэлтийг цуцалвал би хүүгээ авна. Яагаад гэвэл би өөрийн гэсэн гэр оронтой, ямар ч ажил төрөл хийж чадна. Би 2 хүүхдээ тэжээх чадвартай. Миний 2 хүүхэд ч гэсэн миний аав ээжид илүү байдаг. Миний охин А.Эсүгэн Говь-Алтай аймгийн Халиун суманд ээжийнхээ аав ээж 2 дээр байгаа. Тэнд хэцүү байгаа байх гэж санаа зовж байна. Эхнэр маань охиныг орхичихоод олон хоногоор яваад байх юм. Ер нь хүүхдүүддээ анхаарал халамж тавих нь тааруу хүн. Тиймээс 2 хүүхдээ өөрийн асрамжинд авах хүсэлттэй байна гэжээ.
Хариуцагч******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Бид 2012 оноос танилцаж хамтран амьдарч байгаад 2013 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. 2019 оноос миний бие өвдөж Улаанбаатар хотод эмчлүүлснээс хойш ааш зан нь хувирч, гэр орондоо хонохоо больж, хэрүүл маргаан үүсгэх болсон. Охин А.Эсүгэн 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдөр, хүү А.Тэмүүлэн 2017 оны 02 дугаар сарын 31-ний өдөр төрсөн, төрсөн цагаасаа өөрийн гэртээ өсөж байна. Охин А.Эсүгэнг 2020 оны 05 дугаар сарын 18 өдөр эх ******* нь дагуулж яваад Говь-Алтай аймгийн Халиун суманд Б.*******ын эцэг эх дээр 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл түр байсан. Миний 2 хүүхэд одоо төрсөн гэртээ эцэг надтай хамт, эрүүл саруул өсч бойжиж байна. Эх Б.******* нь хүүхдийн эрх, ашиг сонирхлыг тэргүүн ээлжинд тавьдаггүй, өөрийн хувийн хөнгөн жаргалыг бодож, олон эрчүүдтэй холбогдон тэнэж явдаг тул 1 хүүхдээ эцэг******* миний бие өсгөж хүмүүжүүлэх хэрэгтэй гэж үзэж байна. Б.******* нь 2020 оны 05 сарын 11-ний өдөр охин А.Эсүгэнг дагуулан хонуут өнжүүтээр архидан согтуурч Жаргалант сумын сургуулийн дотуур байранд засвар хийж буй ажилчдын гэрт хонож байсан. Мөн харж хандана гэж авч яваад өөрөө Улаанбаатар, Эрдэнэт хотоор явж, охиныг хамт өсөж дасаагүй өөрийн хамаатан саданд орхиж, охиныг сэтгэл санааны дарамтад оруулж байсан. Иймд охин А.Эсүгэн, хүү А.Тэмүүлэн нарыг өөрийн асрамжинд авч, эх Б.*******ааас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Б.******* сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:*******гийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь намайг маш худлаа хэлж гүтгэсэн байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Би энэ хүнтэй хамт амьдарсан цагаасаа хойш намайг гэр бүлийн хүчирхийлэлд өртүүлж байсан ба ажил хөдөлмөр эрхлүүлдэггүй, \ миний цэцэрлэгийн багшийн ажлыг хийлгэдэггүй байсан\ гэрээс гаргадаггүй, маш их хартай, элдвээр хэлж доромжилдог, 7 жил хамт амьдрахад байнгын ийм байдалтай байдаг байсан. Хажуугийн найз эмэгтэйгийндээ ороод гарахад түлээгээ хагалж байхгүй яасан юм гээд гудамжинд алгадаж зоддог. Би энэ хүний харгис хэрцгий зангаас айсаар олон жил болсон. Хүүхдүүд аавыгаа ийм байдал гаргахад маш их айдаг, уйлдаг. Хүүхдүүдийнхээ хажууд байнгын хараалын үг хэлж орилж хашгардаг. Хүүхдүүд ийм байдалд өсөж торнисон. Сөрөг нэхэмжлэлд хүүхдүүдийг минь өөр дээрээ авч хүмүүжүүлнэ гэсэн байхаар би зөвшөөрсөн тайлбар өгч эвлэрүүлэх хугацаа өгөх хугацаанд аав дээр нь байлгахыг зөвшөөрсөн. Учир нь би 7 жил 2 хүүхдээ харж асарч хүмүүжүүлэхэд эцэг хүний үүрэг хариуцлагыг биелүүлж байгаагүй тул хариуцлагаа хүлээг гэж бодсон. Гэвч 3 сарын хугацаанд энэ хүн надтай хүүхдүүдийг минь уулзуулах байтугай утсаар яриулахгүй, би хүүхдүүдтэйгээ ярьж байна гээд авч утас авч өгөхөд утсыг минь охинд өгөхгүй шидээд хагалсан байсан сурагтай. Өөрийнх нь утсаар ярихад хүүхдүүдийг минь утсаар яриулдаггүй. Би гэртээ алга, гадуур явж байна гэдэг. Хүүхдүүдийг минь манай нөхөр өөрийнхөө аав, ээж дээрээ байлгаж байгаа, өөрөө өсгөж хүмүүжүүлэхгүй байгаа болно. Би өсгөж хүмүүжүүлж байгаа гэхэд эргэлзэж байна. Надтай амьдрах хугацаанд ажил хөдөлмөр эрхэлж байгаагүй. Ийм болохоор хүүхдүүд минь ийм хүнтэй цаашид хамт өсөж хүмүүжинэ гэхэд хэцүү. Би нөхрөө сайн мэдэж байна. Миний охиноос санал асуухад аав нь нөлөөлсөн байх гэж бодож байна. Намайг ингэж тэгж хэлж бай гээд өөрийнхөөрөө байлгасаар ирсэн хүн юм чинь охиныг минь ингэж хэл, хэлэхгүй бол чамайг ингэнэ тэгнэ шүү гэж айлгах бүрэн сэтгэлтэй хүн юм. Би энэ хүн чанаргүй хүнд хүүхдүүдээ хэзээ ч өгөхгүй гэж бодож байна гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч*******д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч******* гэрлэлт цуцлуулах шаардлагыг зөвшөөрсөн тайлбар гаргаж, хүүхдийн асрамжийг эс зөвшөөрч нэхэмжлэгч Б.*******д холбогдуулан 2 хүүхэд А.Тэмүүлэн, А.Эсүгэн нарыг өөрийн асрамжинд авч эх Б.*******аас хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж мэтгэлцэж байна.
Гэр бүлийн тухай хуульд гэрлэгчид харилцан зөвшөөрөлцсөнөөр гэрлэж болно гэж заасан байх ба хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Б.*******, хариуцагч******* нар нь 2012 онд танилцан 2013 оны 04 сарын 10-нд эрх бүхий байгууллагад гэрлэлтээ бүртгүүлж, тэдний дундаас 2013 оны 12 сарын 25-ны өдөр охин А.Эсүгэн, 2017 оны 02 сарын 01-нд хүү А.Тэмүүлэн нар төрсөн болох нь зохигчийн тайлбар, А.Эсүгэний РД:ФВ13322502 тоот регистртэй, А.Тэмүүлэн РД:ФВ17220119 тоот регистртэй төрсний гэрчилгээнүүдийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрлэгчдийн 6104000004 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. /1-р хавтаст хэргийн 6-8-р тал/
Гэр бүлийн тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар гэрлэгчдийн хэн нэгний нэхэмжлэлийн дагуу шүүх гэрлэлт цуцлах асуудлыг шийдвэрлэх ба эвлэрүүлэн зуучлах ажиллагааг явагдсаны дараа гэрлэлт цуцлах нэхэмжлэлийг шүүх хүлээн авч иргэний хэрэг үүсгэх хуулийн зохицуулалтын дагуу Б.*******ын нэхэмжлэлийг шүүх хүлээн авч иргэний хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрлэгчдийн хооронд үүссэн маргаан нь тэдний гэрлэлтийг цуцлахад нөлөөлөхүйц ноцтой үр дагавар үүсгээгүй, тэдний хэн нэгний дарамт шахалтаас гэр бүлийн гишүүдэд эрүүл мэндийн болон сэтгэл санааны хор хохирол учирсан, хүүхдийн хүмүүжилд сөрөг нөлөө үзүүлэхүйц нөхцөл байдал тогтоогдоогүй, хэрэгт энэ талаар нотлох баримт авагдаагүй байх тул шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын гэрлэлтийг цуцлах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж тэдэнд эвлэрэх хугацаа өгөхөөр шийдвэрлэж, хэргийг тус шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид шилжүүлж шийдвэрлэсэн боловч гэрлэгчид эвлэрэх санал, санаачлагыг хэн аль нь гаргаагүй, эвлэрэн амьдрах боломжгүй, шүүхээр асуудлаа шийдвэрлүүлнэ гэсэн тайлбарыг хэн аль нь гаргасан үндэслэлээр эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон байна.
Иймд шүүхээс гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авсан боловч гэрлэгчид эвлэрээгүй, зан харьцааны хувьд таарч тохирохгүй, нэхэмжлэгч, хариуцагч нар нь эвлэрч, гэр бүлийн харилцаагаа үргэлжлүүлэх санал, санаачлагыг хэн аль нь гаргахгүй байгаа, цаашид харилцан бие биенээ хайрлан хүндэтгэж, эвлэрч хамт амьдрах боломжгүй гэх тайлбарыг гаргаж байх тул Б.*******,******* нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Нэгэнт шүүхээс гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалж шийдвэрлэж байгаа тул хүүхдийн асрамж, тэтгэлгийн асуудлыг шүүх шийдвэрлэх ёстой.
Нэхэмжлэгч Б.**************гийн харгис хэрцгий зангаас айсаар олон жил болсон. Хүүхдүүд аавыгаа ийм байдал гаргахад маш их айдаг, уйлдаг. Хүүхдүүдийнхээ хажууд байнга хараалын үг хэлж орилж хашгардаг. Хүүхдүүд ийм байдалд өсөж торнисон учраас охин А.Эсүгэн, хүү А.Тэмүүлэн нарыг өөрийн асрамжинд авч, эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулна гэж, хариуцагч******* Миний 2 хүүхэд одоо төрсөн гэртээ надтай хамт, эрүүл саруул өсч бойжиж байна. Эх Б.******* нь хүүхдийн эрх, ашиг сонирхлыг тэргүүн ээлжинд тавьдаггүй, өөрийн хувийн хөнгөн жаргалыг бодож, олон эрчүүдтэй холбогдон тэнэж явдаг тул хүүхдүүдээ эцэг******* миний бие өсгөж хүмүүжүүлэх хэрэгтэй гэж үзэж байна. гэж маргаж байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч, хариуцагч нар нь хүүхдүүдийн асрамжийн асуудлаар маргаж, шинжээч томилуулах хүсэлт гаргасан тул Орхон аймгийн Засаг даргын дэргэдэх Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрыг шинжээчээр томилж, шинжээчийн дүгнэлт гаргуулсан ба уг дүгнэлтээр ...хүүхэд эцэг эхтэйгээ харилцах харилцаанд сэтгэл хөдлөлийн эерэг харилцаа давамгайлдаг, эцэг эх адил үзүүлэлттэй... гэж гарсан.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтууд, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбарууд, хүүхдүүдийн амьдарч буй орчин нөхцөл, суралцаж буй сургууль, эцэг эхийн хөдөлмөр эрхлэлтийн байдал, оршин сууж байгаа газар, орон байр зэргийг харгалзан 2013 оны 12 сарын 25-ны өдөр төрсөн охин А.Эсүгэн, 2017 оны 02 сарын 01-нд төрсөн хүү А.Тэмүүлэн нарыг эцэг*******гийн асрамжинд үлдээж шийдвэрлэв.
Охин А.Эсүгэн, хүү А.Тэмүүлэн нарыг эцгийнх нь асрамжид байлгахаар шийдвэрлэсэн учир нэхэмжлэгч Б.*******ын*******гөөс хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
Мөн хариуцагч******* нь хүүхдүүдээ өөрийнхөө асрамжид байлгаж, өсгөж хүмүүжүүлж чадна, эхээс нь хүүхдийн тэтгэлэг авахгүй... гэх тайлбар гаргаж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байх тул татгалзлыг баталж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Мөн зохигчдын хооронд эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурьдах нь зүйтэй.
Нэхэмжлэгч Б.*******ын шүүхэд нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөг, хариуцагч*******гийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээхээр заав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-т заасныг баримтлан онход овогт Дүүрэнбаярын******* /РД:/, Өрлөгүүд овогт Бямбажавын ******* /РД:/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.6-д зааснаар 2013 оны 12 сарын 25-ны өдөр төрсөн охин А.Эсүгэн /ФВ/, 2017 оны 02 сарын 01-нд төрсөн хүү А.Тэмүүлэн /ФВ/ нарыг эцэг******* /РД:ФВ-ийн асрамжинд үлдээсүгэй.
3. Нэхэмжлэгч Б.*******ын хариуцагч*******гөөс хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч******* нэхэмжлэгч Б.*******д холбогдуулан гаргасан хүүхдийн тэтгэлэг гаргуулах сөрөг нэхэмжлэлээс татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөг, хариуцагч*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээсүгэй.
6.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.Оюунбилэгт даалгасугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ