Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 22 өдөр

Дугаар   2024/ШЦТ/135

 

 

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,

улсын яллагч Г.Бат-Оргил,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Бат-Оргилоос Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******ид яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2430000000093 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, **********оны ******** дугаар сарын *******-ны өдөр Сүхбаатар аймгийн ******* суманд төрсөн, ******** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, бааранд хамгаалагч ажилтай, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт Сүхбаатар аймгийн ******* сум 6 дугаар багийн Дөрвөлжийн 5-8 тоотод оршин суух,

урьд Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1582 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэгдэн, ял эдэлж байгаа, ******* регистрийн дугаартай,

******* ургийн овогт ******* *******.

 

Шүүгдэгчийн холбогдсон хэрэг/ яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 03 дугаар сарын 14-ний шөнийн 03 цагийн орчимд Сүхбаатар аймгийн ******* сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулах баарны эрэгтэй бие засах өрөөнд бусадтай таарамжгүй харилцаа үүсгэн, маргалдаж, ноцолдох явцад тухайн үйлдлийг таслан зогсоох оролдлого хийсэн *******ын нүүрэн хэсэгт гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь “зүүн хоншоор ясны өмнөд хана цөмөрсөн, хамар ясны зүүн хажуу хана цөмөрсөн хугарал, хамрын таславчны мурийлт, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ******* гэдэг ахтай бялард тоглодог байсан. Бааранд таараад араас өшиглөхөөр нь нойл ороод учраа олсон. Цуг явсан найз нь “чи яагаад миний найзтай муудаад байгаа юм бэ” гэсэн. Тэгээд бид нойл орох замдаа муудсан. Тэр үед эмэгтэй нойлоос гараад ирсэн. Тэгээд бид эрэгтэй нойл руу орсон. Би *******ын найзтай муудаад цохих шиг болсон чинь ыг цохичихсон байсан. Эхлээд 300,000 төгрөг өгчих тэгээд салъя гэсэн. Дараа нь эмчлүүлэхээр явна гэхээр нь замын зардал гээд 100,000 төгрөг өгсөн, тэгээд сүүлд 1,500,000 төгрөгөөр тохироод би мөнгийг нь өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би хохирогчид дансаар мөнгөөр шилжүүлсэн. Уучлалт гуйсан. Нийт 1,900,000 төгрөг өгсөн...гэв.

 

 

Эрүүгийн 2430000000093 дугаартай хэргээс:   

 

- Шүүгдэгч *******ийн яллагдагчаар өгсөн:  Биллиард тоглодог байсан ах /нэрийг нь санахгүй байна/ намайг танимхайраад тоглоом, шоглоом нь мэдэгдэхгүй ирээд араас өшиглөхөөр нь би тухайн үед уурласан чинь нөгөө ах намайг "00"-н өрөө рүү явъя гэхээр нь би дагаж яваад бид хоёр эрэгтэй бие засах өрөө рүү ороод учраа олоод эвлэрээд буцаад баар руу уу орсон. Тэгсэн тэр ахтай хамт явж байсан ажлынх нь ах болох хөх өнгийн даавуун өмдтэй, хөх өнгийн пиджактай ах намайг "миний найзтай чи яагаад муудаад байгаа аа юм бэ" гээд намайг дагуулаад "00"-н өрөө рүү явсан. Тэгээд би тухайн ахтай баарны бие засах өрөөний коридорт маргалдаж муудалцаад байж байтал эмэгтэй бие засах өрөөнөөс ******* гарч ирээд нөгөө ахыг цааш нь дагуулаад эрэгтэй бие засах өрөө рүү орохоор нь би араас нь дагаад орсон чинь эрэгтэй бие засах өрөө рүү нөгөө ахыг аваад орчихсон ******* намайг оруулахгүй хаалган дээрээ хаалгаа бариад намайг яв гээд түлхээд байхаар нь би *******ыг татаад гаргах гэсэн боловч ******* тухайн өрөөнөөс гарахгүй хаалга бариад байхаар нь би гэнэт уурлаад нөгөө залуугийн толгой нь *******ын цаанаас нь цухуйхаар нь цохисон чинь наана байсан *******ыг цохичихсон юм. Тэгсэн цаана байсан залуу над руу дайрч гарч ирээд бид хоёр хоорондоо зодолдсон. Би тухайн үед их согтсон байсан болохоор тэр залууг онож цохиж зодсон асуудал байхгүй. Би *******ын биед гэмтэл учруулсан буруутай үйлдлээ бүрэн хүлээн зөвшөөрч хийсэн үйлдэлдээ их гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хэргийн 43-45-р хуудас/,

 

- Хохирогч *******ын “...2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр манай ажлынхан мартын 8 болон цэргийн баяраа нийлүүлж дунд нь тэмдэглэсэн юм. Тэгээд хамт олноороо ******* сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг бааранд 01 цагийн орчим орцгоосон юм. Тэгсэн манай ажлын ах нар бааранд үл таних залуучуудтай маргалдаж муудалцаад баарны төв талбай дээр хоорондоо зодолдсон асуудал гаргасан. Тухайн үед баарны эмэгтэй ариун цэврийн өрөө рүү ороод бие засчхаад гарч ирэхэд үүдний коридорт манай ажлын ах болох ******* ах нэг үл таних залуутай барьцалдаад зодолдож байхаар би дундуур нь орж ******* ахыг салгаад цааш нь эрэгтэй ариун цэврийн өрөө рүү аваад орсон чинь нөгөө залуу ******* ах руу дайраад араас дагаад ороод ирэхээр нь би ******* ахыг эрэгтэй бие засах өрөө рүү оруулаад өөрөө наана нь хаалган дээр нь хаалгаа дотроосоо татаад байж байтал нөгөө залуу хаалга нээж орж ирэх гээд байхаар нь би  цаашаа яв боль гэхэд нөгөө залуу явахгүй ******* ахтай муудах гээд бид хоёрын орсон байсан ариун цэврийн өрөө рүү орох гэж дайраад хаалгыг нь гадна талаас нь хүчтэй татаж нээхээр нь би цаашаа яв гэж хэлээд хаалгаа хаах гэтэл тэр залуу шууд миний зүүн хацар, хамар хэсэг рүү нэг удаа гараараа их хүчтэй цохиж унагаасан. Тэгсэн миний араас ******* ах гараад нөгөө залуутай зодолдоод ариун цэврийн өрөөнөөс гарсан. Би бүр сүүлд нь араас нь эрэгтэй ариун цэврийн өрөөнөөс гарч хамт явж байсан ажлынхаа охидууд дээр очиж суусан. Тухайн оройдоо би эмнэлгийн байгууллагад үзүүлээгүй. Маргааш нь буюу 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр эмнэлгийн байгууллагад үзүүлэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан. Гэмтлийн эмчид үзүүлэхэд миний нүүрний зүүн хэсэг их хэмжээний хавантай байсан учраас намайг 3-4 хоногийн дараа хавангаа буусны дараа дахин ирж үзүүлэх талаар хэлсэн. Тэгээд би 2024 оны 03 дугаар  сарын 18-ны өдөр дахин чих хамар хоолойн эмчид үзүүлж рентген зураг авхуулахад миний хамар хугаралтай гэсэн мөн нүүрний зүүн талын хавантай хэсгийн зургийг Хэнтий аймаг юм уу Улаанбаатар хот руу явж илүү нарийн үзүүлэх шаардлагатай гэж эмч хэлсэн. Тэгээд би 2024 оны 03 дугаар сарын 19, 20-нд Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэгт үзүүлэхэд миний зүүн нүдний доод талын яс цөмрөлтэй гэсэн онош гарсан ба намайг цөмөрсөн хэсгээрээ хагалгаанд орох шаардлагатай гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хэргийн 9-11-р хуудас/,

 

- Гэрч “...Тухайн өдөр буюу 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр буюу шөнө 02 цаг өнгөрч байх үед манай караокед хүн орж ирэхгүй байхаар нь би караокегоо хаагаад доошоо баар руу орсон юм. Бааранд дөнгөж ороод байж байх үед манай баарны зохион байгуулагч ариун цэврийн өрөө, үүдний коридорт зодоон болоод байна хурдан очоод салгаарай гэхээр нь эрэгтэй ариун цэврийн өрөө рүү ороход манай баарны хамгаалагч залуу ******* нэг хүнтэй муудсан бололтой эрэгтэй бие засах өрөөний хаалгыг татсан байдалтай хүнтэй муудах гээд байхаар нь би *******ийг болиулж салгаж авч гарах гээд тэврээд гаръя гэтэл ******* миний үгэнд орохгүй “намайг тавь” гэж над руу дайршсанаа нөгөө өрөөний хаалгыг татаж нээгээд хаалган дээр байсан нэг эмэгтэйг шууд цохиж унагаагаад цаана нь байсан залуутай муудалцаж зодолдсон. Би ******* болон ариун цэврийн өрөөнд зодолдсон залуусыг салгаад цаашаа гараад явсан...” гэх мэдүүлэг /хэргийн 14-15-р хуудас/,

 

- Гэрч С.*******ын “...Тухайн өдөр манай Хаан банкны Сүхбаатар салбарын нийт ажилчид цэргийн баяр болон мартын 8-ны баяраа нийлүүлж тэмдэглэж байсан юм. Манай ажлынхан бөөндөө 16 давхрын бааранд сууж байгаад хаах цаг нь болчихлоо гэхээр нь тэндээсээ 01 цагийн орчим гараад бааранд орцгоосон. бааранд ороод бөөнөөрөө байж байтал үл таних 3 залуу нэлээн согтсон байдалтай манай ажлын залуучуудтай муудаж маргалдах гээд өдөж хоргоогоод байсан юм. Тэгсэн баарны эрэгтэй ариун цэврийн өрөөний гадна үүд хэсэгт манай ажлын нэг ахад нөгөө согтуу 3 залуугийн нэг нь болох үл таних хар өнгийн ноосон малгайтай залуу хэл амаар доромжлоод томроод зогсож байхаар нь би очоод салгах гэсэн чинь нөгөө залуу миний өөдөөс мөн хэл амаар доромжлохоор нь би өөдөөс нь мөн адил хэл амаар доромжлоод барьцалдаж аваад зодолдох гэж байтал цаана байсан эмэгтэй ариун цэврийн өрөөнөөс манай ажлын ******* гарч ирээд намайг тэр залуугаас салгаад нөгөө тийшээ буюу эрэгтэй ариун цэврийн өрөө рүү авч ороод цагаан хаалгатай бие засах өрөө рүү орсон. ******* тэр өрөөний хаалган дээр хаалгаа дотроос нь бариад байж байтал нөгөө залуу бид хоёрын араас орж ирээд хаалга татаад шууд *******ыг нүүр рүү нь цохиж шанаадаж унагаасан. Тэгэхээр нь би өрөөнөөс гарч очоод тэр залуутай барьцалдаж зодолдсон. Тэгсэн тэнд байсан хүмүүс болон манай ажлын хүмүүс бид хоёрыг салгаад манай ажлын хүмүүс цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байсан ...” гэх мэдүүлэг /хэргийн 18-19-р хуудас/,

 

- Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “...Тус эрэгтэй ариун цэврийн өрөөний хяналтын камерын бичлэгийг 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн шөнийн 03 цаг 03 минутаас эхлүүлэхэд 03 цаг 04 минут, 03 секундэд хөх цэнхэр өнгийн хослолтой эрэгтэй хүнийг хар өнгийн өмд, хар өнгийн куртиктэй, дотуураа улаан өнгийн цамцтай эмэгтэй хүн гаднаас хамт ороод цаад талын цагаан өнгийн хаалгатай ариун цэврийн өрөө рүү оруулан өөрөө хаалган дээрээ зогсож байх ба араас нь хар өнгийн малгайтай цамцтай, хар өнгийн өмд, гуталтай бөөрөнхий хар өнгийн малгайтай залуу орж ирэн тухайн эмэгтэйг өрөөнөөс татаж гаргах үйлдэл хийж байх ба түүний араас дахин нэг ногоон өнгийн куртиктэй хар өнгийн малгайтай цамцтай саарал өнгийн өмдтэй, хар өнгийн саравчтай малгайтай эрэгтэй хүн орж ирэн тухайн хар өнгийн бөөрөнхий малгайтай залууг болиулах гэж хорих бөгөөд тухайн бөөрөнхий хар өнгийн малгайтай залуу эсэргүүцэн бие засах өрөөний хаалгыг татаж нээгээд хаалганы цаана байх улаан өнгийн цамцтай эмэгтэйг нүүрэн тус газар нь нэг удаа цохиж унагааж байгаа дүрс бичигдсэн байв...” гэх тэмдэглэл /хэргийн 2-р хуудас/,

 

- Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 145 дугаартай “... *******ын биед зүүн хоншоор ясны өмнөд хана цөмөрсөн, хамар ясны зүүн хажуу хана цөмөрсөн хугарал, хамрын таславчны мурийлт, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр  үүсгэгдэнэ. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана...” гэх дүгнэлт /хэргийн 26-27-р хуудас/,

 

- Эмчийн үзлэгийн тодорхойлолт, дүрс оношилгооны илгээх бичиг/хавтаст хэргийн 24-25-р хуудас/

 

- Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын сангаас зардал гарсан тухай албан бичиг, хавсралт /хэргийн 58-59-р хуудас/,

 

            -Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хэргийн 4-р хуудас/,

 

- Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2023/ШЦТ/1582 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 61-64-р хуудас/

 

 - Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 71 дугаартай гүйцэтгэх хуудас /хавтаст хэргийн 67-р хуудас,

 

- 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн ялтанд хяналтын тоног төхөөрөмж хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 67 дугаар хуудасны ар тал/

 

- *******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа / хавтаст хэргийн 52-56-р хуудас/,

 

- *******ийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хавтаст хэргийн 48-р хуудас/,

 

- Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024 оны 04 дүгээр  сарын 10-ны өдрийн 21/70 дугаартай “ Эрүүл мэндийн даатгалын сангаас 185000 төгрөгийн зардал гарсан” гэх албан бичиг / хавтаст хэргийн 58-59-р хуудас/,

 

- *******оос хохирогч *******ын тоот дансанд 1.500.000 төгрөг шилжүүлсэн гүйлгээний баримт /хавтаст хэргийн 05-р хуудас/

 

-Хохирогч *******ын Сүхбаатар аймгийн Прокурорын газарт гаргасан “Одоо миний зүгээс гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ******* нь надад эмчилгээний зардлыг бүрэн гаргаж өгсөн” гэх хүсэлт/ хавтаст хэргийн 72 дугаар хуудас/ зэрэг баримтууд болно. 

 

Гэм буруугийн талаар:

 

1.Шүүгдэгч ******* нь 2024 оны 03 дугаар сарын 14-ний шөнийн 03 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар аймгийн ******* сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулах баарны эрэгтэй бие засах өрөөнд бусадтай таарамжгүй харилцаа үүсгэн, маргалдаж, ноцолдох явцад тухайн үйлдлийг таслан зогсоох оролдлого хийсэн иргэн *******ын нүүрэн хэсэгт гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь “ зүүн хоншоор ясны өмнөд хана цөмөрсөн, хамар ясны зүүн хажуу хана цөмөрсөн хугарал, хамрын таславчны мурийлт, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:

 прокурорын яллах дүгнэлтэнд яллах талын нотлох баримтаар авагдсан болон шүүгдэгч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “ ******* гэдэг ахтай бялард тоглодог байсан. Бааранд таараад араас өшиглөхөөр нь нойл ороод учраа олсон. Цуг явсан найз нь “чи яагаад миний найзтай муудаад байгаа юм бэ” гэсэн. Тэгээд бид муудаад, эрэгтэй нойл руу орсон. Тэр үед гэх эмэгтэй нойлоос гараад ирсэн. Би *******ын найзтай муудаад цохих шиг болсон чинь ыг цохичихсон байсан. Эхлээд 300,000 төгрөг өгчих тэгээд салъя гэсэн. Дараа нь эмчлүүлэхээр явна гэхээр нь замын зардал гээд 100,000 төгрөг өгсөн, тэгээд сүүлд 1,500,000 төгрөгөөр тохироод би мөнгийг нь өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би хохирогчид дансаар мөнгөөр шилжүүлсэн. Уучлалт гуйсан. Нийт 1,900,000 төгрөг өгсөн ” гэх,

хохирогч *******ын “...2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр манай ажлынхан Мартын 8 болон цэргийн баярыг нийлүүлж тэмдэглэн хамт олноороо бааранд 01 цагийн орчим орцгоосон. Манай ажлын ах нар бааранд үл таних залуучуудтай маргалдаж муудалцаад баарны төв талбай дээр хоорондоо зодолдсон асуудал гаргасан. Тухайн үед би баарны эмэгтэй ариун цэврийн өрөөнд  ороод гарч ирэхэд үүдний коридорт манай ажлын ******* ах нэг үл таних залуутай барьцалдаад зодолдож байхаар би дундуур нь орж ******* ахыг салгаад цааш нь эрэгтэй ариун цэврийн өрөө рүү аваад орсон чинь нөгөө залуу ******* ах руу дайраад араас дагаад ороод ирэхээр нь би ******* ахыг эрэгтэй бие засах өрөө рүү оруулаад хаалгаа дотроосоо татаад байж байтал нөгөө залуу хаалга нээж орж ирэх гээд байхаар нь би  “цаашаа яв боль” гэхэд нөгөө залуу явахгүй хаалгыг нь гадна талаас нь хүчтэй татаж нээхээр нь би цаашаа яв гэж хэлээд хаалгаа хаах гэтэл тэр залуу шууд миний зүүн хацар, хамар хэсэг рүү нэг удаа гараараа их хүчтэй цохиж унагаасан. Тэгсэн миний араас ******* ах гараад нөгөө залуутай зодолдоод ариун цэврийн өрөөнөөс гарсан. 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр гэмтлийн эмчид үзүүлэхэд миний нүүрний зүүн хэсэг их хэмжээний хавантай байсан учраас намайг 3-4 хоногийн дараа хавангаа буусны дараа дахин ирж үзүүлэх талаар хэлсэн. 2024 оны 03 дугаар  сарын 18-ны өдөр дахин чих хамар хоолойн эмчид үзүүлж, рентген зураг авхуулахад миний хамар хугаралтай гэсэн, мөн нүүрний зүүн талын хавантай хэсгийн зургийг Хэнтий аймаг юм уу Улаанбаатар хот руу явж илүү нарийн үзүүлэх шаардлагатай гэж эмч хэлсэн. Би 2024 оны 03 дугаар сарын 19, 20-нд Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэгт үзүүлэхэд миний зүүн нүдний доод талын яс цөмрөлтэй гэсэн онош гарсан ба намайг цөмөрсөн хэсгээрээ хагалгаанд орох шаардлагатай гэж хэлсэн ” гэх,

гэрч “ 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр буюу шөнө 02 цаг өнгөрч байх үед би караокегоо хаагаад доошоо баар руу ороод байж байх үед манай баарны зохион байгуулагч “ариун цэврийн өрөө, үүдний коридорт зодоон болоод байна, хурдан очоод салгаарай” гэхээр нь эрэгтэй ариун цэврийн өрөө рүү ороход манай баарны хамгаалагч залуу ******* нэг хүнтэй муудсан бололтой эрэгтэй бие засах өрөөний хаалгыг татсан байдалтай хүнтэй муудах гээд байхаар нь би *******ийг болиулж салгаж авч гарах гээд тэврээд гаръя гэтэл ******* миний үгэнд орохгүй “намайг тавь” гэж над руу дайрснаа нөгөө өрөөний хаалгыг татаж нээгээд хаалган дээр байсан нэг эмэгтэйг шууд цохиж унагаагаад, цаана нь байсан залуутай муудалцаж зодолдсон. Би ******* болон ариун цэврийн өрөөнд зодолдсон залуусыг салгаад цаашаа гараад явсан ” гэх,

гэрч С.*******ын “ Тухайн өдөр манай Хаан банкны Сүхбаатар салбарын ажилчид цэргийн баяр болон мартын 8-ны баяраа нийлүүлж тэмдэглэж байгаад 01 цагийн орчимд бааранд ороод бөөнөөрөө байтал үл таних 3 залуу нэлээн согтсон байдалтай манай ажлын залуучуудтай муудаж маргалдах гээд өдөж хоргоогоод байсан. Тэгсэн баарны эрэгтэй ариун цэврийн өрөөний үүд хэсэгт нөгөө согтуу 3 залуугийн нэг нь болох  хар өнгийн ноосон малгайтай залуу нь манай ажлын нэг ахыг хэл амаар доромжлоод томроод зогсож байхаар нь би очоод салгах гэсэн чинь нөгөө залуу миний өөдөөс хэл амаар доромжлохоор нь би өөдөөс нь адил хэл амаар доромжлоод барьцалдаж, зодолдох гэж байтал эмэгтэй ариун цэврийн өрөөнөөс манай ажлын ******* гарч ирээд намайг тэр залуугаас салгаад эрэгтэй ариун цэврийн өрөө рүү авч орсон. ******* тэр өрөөний хаалган дээр хаалгыг дотроос нь бариад байж байтал нөгөө залуу бид хоёрын араас орж ирээд хаалга татаад шууд *******ыг нүүр рүү нь цохиж шанаадаж унагаасан. Тэгэхээр нь би өрөөнөөс гарч очоод тэр залуутай барьцалдаж зодолдсон ” гэх мэдүүлгүүд,

хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “ Тус эрэгтэй ариун цэврийн өрөөний хяналтын камерын бичлэгийг 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн шөнийн 03 цаг 03 минутаас эхлүүлэхэд 03 цаг 04 минут, 03 секундэд хөх цэнхэр өнгийн хослолтой эрэгтэй хүнийг хар өнгийн өмд, хар өнгийн куртиктэй, дотуураа улаан өнгийн цамцтай эмэгтэй хүн гаднаас хамт ороод цаад талын цагаан өнгийн хаалгатай ариун цэврийн өрөө рүү оруулан өөрөө хаалган дээрээ зогсож байх ба араас нь хар өнгийн малгайтай цамцтай, хар өнгийн өмд, гуталтай бөөрөнхий хар өнгийн малгайтай залуу орж ирэн тухайн эмэгтэйг өрөөнөөс татаж гаргах үйлдэл хийж байх ба түүний араас дахин нэг ногоон өнгийн куртиктэй хар өнгийн малгайтай цамцтай саарал өнгийн өмдтэй, хар өнгийн саравчтай малгайтай эрэгтэй хүн орж ирэн тухайн хар өнгийн бөөрөнхий малгайтай залууг болиулах гэж хорих бөгөөд тухайн бөөрөнхий хар өнгийн малгайтай залуу эсэргүүцэн бие засах өрөөний хаалгыг татаж нээгээд хаалганы цаана байх улаан өнгийн цамцтай эмэгтэйг нүүрэн тус газар нь нэг удаа цохиж унагааж байгаа дүрс бичигдсэн байв ” гэх тэмдэглэл,

шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 145 дугаартай “  1.*******ын биед зүүн хоншоор ясны өмнөд хана цөмөрсөн, хамар ясны зүүн хажуу хана цөмөрсөн хугарал, хамрын таславчны мурийлт, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр  үүсгэгдэнэ. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана ” гэх дүгнэлт, Эмчийн үзлэгийн тодорхойлолт, дүрс оношилгооны илгээх бичиг зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хэргийн үйл баримтыг нотолж буй дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хэргийн үйл баримт, бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэх хангалттай гэж шүүх үзсэн болно.

 

2. Энэ хэрэгт мөрдөгчөөс хохирогч *******д учирсан гэмтлийг тогтоолгохоор шинжээч томилж дүгнэлт гаргуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ ” гэх зохицуулалтад нийцсэн байна.

 

*******ын эрүүл мэндэд учирсан хохирлын талаар гарсан шинжээчийн 145 дугаартай “1.*******ын биед зүүн хоншоор ясны өмнөд хана цөмөрсөн, хамар ясны зүүн хажуу хана цөмөрсөн хугарал, хамрын таславчны мурийлт, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр  үүсгэгдэнэ. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана...” гэх  дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй хийгээд энэ шинжээчийн дүгнэлтийн талаар оролцогчдоос гомдол гараагүй, хүлээн зөвшөөрсөн байна.

 

Тодруулбал, Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Гэмтлийн зэрэг тогтоох журмын Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.Гэмтлийн “хүндэвтэр” зэрэгт амь насанд аюултай шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд:2.3.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулсан; 2.3.2.ерөнхий хөдөлмөрийн чадвар үлэмж хэмжээгээр /15-30 хувь/ тогтонги алдагдсан...байдал хамаарахаар тогтоосон ба хохирогч *******ын биед учирсан гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулсан шинжээрээ хүндэвтэр гэмтэлд хамаарч байгааг дурдъя.

 

3. Прокуророос шүүгдэгч *******ийн, хохирогч *******ын нүүрэнд цохиж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

4. Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгчийн гэм буруугийн талаар “ Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 03 дугаар сарын 13-аас 14-нд шилжих шөнийн 03 цагийн орчимд Сүхбаатар аймгийн ******* сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулах баарны эрэгтэй бие засах өрөөнд бусадтай таарамжгүй харилцаа үүсгэн, маргалдаж, ноцолдох явцад тухайн үйлдлийг таслан зогсоох оролдлого хийсэн *******ын нүүрэн хэсэгт гараараа цохиж эрүүл мэндэд нь “зүүн хоншоор ясны өмнөд хана цөмөрсөн, хамар ясны зүүн хажуу хана цөмөрсөн хугарал, хамрын таславчны мурийлт, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна. Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь гэмт этгээд хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив, субьектив шинжийг бүрэн агуулсан нийгэмд аюултай үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэнээр төгссөнд тооцогддог материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм. Шүүгдэгч ******* нь хохирогч *******ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай.

Гэмт хэргийн улмаас хохирогч *******ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогч ******* нь мөрдөн шалгах ажиллагааны үед хохирол нэхэмжилсэн баримт гаргаж өгөөгүй. Шүүгдэгч нь баримтаар 1,500,000 төгрөгийг төлсөн. Хэрэгт хохирогч ******* нь өөрийн биед учирсан дээрх гэмтлийг эмнэлэгт үзүүлж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан байх бөгөөд түүний биед учирсан гэмтлийг эмчлэн эмчилгээ, тусламж, үйлчилгээ үзүүлсний төлбөр нийт 185,000 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас олгосон, шүүгдэгч ******* нь эрүүл мэндийн даатгалын сангийн төлбөрийг нөхөн төлөөгүй тул уг 185,000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгуулах саналтай” гэх дүгнэлт гаргасныг,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишигээс “Гэм буруугийн талаар ямар нэгэн маргаан байхгүй. Хохирол төлбөрийн хувьд 1,500,000 төгрөгийг баримтаар өгсөн, мөн 400,000 төгрөг баримтгүй өгсөн. Иймд хохирогчид төлөх төлбөргүй тул энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж байна. Харин Эрүүл мэндийн даатгалын санд гарсан төлбөрийг шүүгдэгч ******* нь төлөхөө илэрхийлж байгаа учир Эрүүл мэндийн даатгалын санд гарсан төлбөрийг гаргуулахад татгалзах зүйлгүй” гэж,

шүүгдэгч *******оос “Маргаан байхгүй. Хүлээн зөвшөөрч байна”  гэж тус тус хүлээн зөвшөөрч маргаагүй байна.

 

5. Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн объектив талын үндсэн шинж нь гэм буруутай этгээдийн зүгээс гэм буруугийн шууд болон шууд бус санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдлээр илрэх бөгөөд хохирол, хор уршиг учирсан нь уг үйлдэлтэй холбоотой, шалтгаалсан байдаг.

 

6. Хэргийн баримтаас дүгнэхэд, шүүгдэгч ******* нь түүнийг бусадтай маргалдах явцад таслах зогсоох оролдлого хийсэн хохирогч *******ын нүүрэн хэсэгт цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт хөдөлбөргүй нотлогдсон хийгээд прокуророос түүний энэ үйлдэлд Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас дээрх зүйлчлэлээр гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

7. Шүүгдэгч *******ийг тухайн гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.

 

Учир нь түүний хувьд бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу тэрээр хүнийг цохисноор эрүүл мэндэд хохирол, хор уршиг учруулж болохыг мэдсээр байж бусадтай маргалдан зодолдох үйлдлийг таслан зогсоох оролдлого хийсэн хохирогч *******ыг цохиж биед нь зориуд хохирол учруулсан буюу түүнийг хүсэж үйлдсэн хийгээд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “ Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно ” гэж зааснаар тодорхойлогдоно.

 

8. Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэгт үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг ойлгох бөгөөд энэ хэргийн хувьд хохирогч *******ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь шүүгдэгч *******ийн түүнийг цохисон гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой буюу түүний уг үйлдлийн улмаас хохирогч *******ын биед “зүүн хоншоор ясны өмнөд хана цөмөрсөн, хамар ясны зүүн хажуу хана цөмөрсөн хугарал, хамрын таславчны мурийлт, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий гэмтэл учирсан болно.  

 

Гэмт хэргийн хохирлын талаар:

 

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заажээ.

 

2. Монгол Улсын иргэн нь Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар “бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх” эрхтэй билээ. Үндсэн хуулийн энэ заалтыг Иргэний хуулийн 52 дугаар бүлэгт дэлгэрэнгүй тусгайлан зохицуулсан бөгөөд уг хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл (эс үйлдэхүй)-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан байна.

 

Энэхүү үүрэг нь гагцхүү гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйтэй шууд шалтгаант холбоотой үүссэн байхаас гадна дээрх хуулийн зүйл, хэсэгт нэрлэн заасан объектод учирсан байхыг шаарддаг болно.

Иргэний хуулийн дээрх зүйл, хэсэгт заасан “эрүүл мэндэд” учруулсан гэм хорд мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хохирогчийн хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зардлууд хамаарах ба үүнийг гэм хор учруулсан этгээд нөхөн төлөх үүрэгтэй юм.

 

3. Шүүгдэгч *******ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч *******ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогчоос мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд хохирол, хор уршигтай холбоотой баримт нэхэмжлэл гаргаагүй бөгөөд харин шүүгдэгчээс хохирогчид 1,900,000 төгрөгийг нөхөн төлсөн болох нь тэдгээрийн мэдүүлэг, гүйлгээний баримт, хохирогч *******ын тус аймгийн Прокурорын газарт гаргасан “...Одоо миний зүгээс гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ******* нь надад эмчилгээний зардлыг бүрэн гаргаж өгсөн.. ” гэх хүсэлтээр нотлогдоно.

 

Түүнчлэн хохирогч *******аас мөрдөн шалгах ажиллагаанд “ миний сэтгэл санаанд ямар нэгэн хохирол хор уршиг учирсан зүйл байхгүй. Сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй” гэж мэдүүлж сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгоогүй, нэхэмжлээгүй болохыг дурдъя.

 

4. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр хуульчилжээ.

 

Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс нь энэ хэрэгт прокурорыг тус хэлтсийг төлөөлж оролцуулахаар хүсэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй ба дээрх хуулийн зохицуулалтаар гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын байгууллагад учирсан хохирлыг буруутай этгээд хариуцан нөхөн төлөх үүрэгтэй .

 

Хохирогч ******* дээрх гэмтлийн улмаас тус аймгийн нэгдсэн эмнэлгээс яаралтай тусламжийн болон эмнэлгийн үйлчилгээ авсан, уг зардалд Эрүүл мэндийн даатгалын сангаас 185,000 төгрөгийг зарцуулсан болох нь Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 21/70 дугаартай “******* /АБ99044170/-ын аймгийн нэгдсэн эмнэлгээс авсан тусламж үйлчилгээнд Эрүүл мэндийн даатгалын сангаас 185,000 төгрөгийн зардал гарсан” гэх албан бичиг, ЭМДЕГ- цахим системийн баримт буюу зардлын түүх / хавтаст хэргийн 58-59-р хуудас/ зэргээр нотлогдох тул шүүгдэгч *******оос 185,000 төгрөгийг гаргуулан Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст / 100900020080 тоот данс/ олгоно.

 

5. Хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг эрүүгийн хэрэгт хамтатган шийдвэрлүүлэхээр иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд иргэний нэхэмжлэл гаргаагүй боловч гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу цаашид иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж шийдвэрлэх зохицуулалттай ба энэ нь хохирогч, иргэний нэхэмжлэгчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхийг хамгаалах зохицуулалтад хамаарахыг дурдъя.

 

Иймд хохирогч ******* нь түүнд учирсан гэмтэл бүрэн эдгэрээгүй, цаашид эмчлүүлэх шаардлагатай, гэм хорын хохирол бүрэн, дүүрэн арилаагүй гэж үзвэл тухайн гэмтлийн улмаас өөрт учирсан эмчилгээний болон бусад зардал, хохирол, гэм хорын асуудлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдъя.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүхээс шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч *******ийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ” ялтай байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотойгоор улсын яллагчаас “ Шүүхээс шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид хохирол төлбөр нөхөн төлсөн байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай. Мөн шүүгдэгч ******* нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 1582 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэгдсэн, ял эдлэх хугацаанд гэмт хэрэг үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй” гэж үзэн гэмт хэрэг үйлдсэн үеэс эхлэн ялыг биелүүлээгүйд тооцож, эдлээгүй үлдсэн ялыг хорих ялаар сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасны дагуу нэмж нэгтгэх шаардлагатай байна.

Иймд зорчих эрхийг хязгаарлах ялыг эдэлж эхэлсэн хугацаа болох 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс гэмт хэрэг үйлдсэн хугацаа болох 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүртэл 56 хоног буюу 1 сар 25 хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялыг эдэлсэн хугацаанд оруулж, эдлээгүй үлдсэн 124 хоног буюу 4 сар 2 хоногийг хорих ялаар сольж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийг тус тус журамлан шүүгдэгч *******ид оногдуулсан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох, 4 сар 2 хоногийн хугацаагаар хорих ялыг тус тусад нь эдлүүлэх саналтай.

Хохирогч *******аас шүүгдэгчээс хохирол нэхэмжилсэн баримт гаргаж өгөөгүй ба гэмт хэргийн улмаас гарсан зардлыг Иргэний шүүхэд нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах”,   

шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишигээс “******* Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэрэг үйлдсэн. Шүүгдэгч нь шүүх хуралдаанд болон мөрдөн байцаалтын үед өгсөн мэдүүлэгтээ үнэн зөв мэдүүлэг өгдөг, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохирогчид учирсан хохирол хор уршгийг арилгасан. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 500 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү, мөн ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тухайн ялыг тусад нь эдлүүлж өгнө үү. Өмнө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэгдсэн,үүнд гаргах саналгүй” гэх дүгнэлтийг тус тус гаргав

 

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх учиртай.

 

Шүүгдэгч ******* гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохиролд 1,900,000 төгрөгийг нотлох баримтгүйгээр сайн дураар нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байгаа, мөн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэхээр тогтоолоо.

 

Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан Эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч ******* нь Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2023/ШЦТ/1582 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг ялаар шийтгүүлсэн бөгөөд уг ялыг 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс эдэлж эхэлсэн болох нь Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2023/ШЦТ/1582 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 61-64-р хуудас/, тус шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 71 дугаартай гүйцэтгэх хуудас /хавтаст хэргийн 67-р хуудас/, 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн ялтанд хяналтын тоног төхөөрөмж хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 67 дугаар хуудас/ зэргээр нотлогдоно.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.2.2-т зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн ялтан гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн тохиолдолд зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх журмыг ноцтой зөрчсөнд тооцох, 170.4-т ялтан зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх журмыг ноцтой зөрчсөн тохиолдолд зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар солихоор, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэж хуульчилжээ.

 

Шүүгдэгч ******* нь 1582 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг эдэлж байх хугацаандаа 2024 оны 03 дугаар сарын 14-нд дахин гэмт хэрэг үйлдсэн тул түүнийг тухайн өдрөөс эхлэн зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх журмыг ноцтой зөрчсөн гэж үзэх бөгөөд зорчих эрхийг хязгаарлах ялын биелүүлээгүй үлдсэн хугацааг сүүлийн гэмт хэрэг  үйлдсэн өдрөөр тасалбар болгон тогтоох  хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Тодруулбал, шүүгдэгч *******ид 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хяналтын тоног төхөөрөмж олгон түүнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлж эхэлсэн хийгээд 2024 оны 04 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар тэрээр оногдуулсан 6 сарын/ 180 хоног/ хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас 2 сар 23 хоног / 83 хоног/-ийг эдэлсэн, үлдсэн хоног 3 сар 7 хоног, ял дуусах өдөр 2024.07.16-ны өдөр гэсэн лавлагааг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 02/314 тоот албан бичгээр хэрэгт ирүүлсэн бөгөөд түүний биелүүлээгүй үлдсэн ялыг сүүлийн гэмт хэрэг үйлдсэн 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөр тооцоход 122 хоног буюу 4 сар 2 хоног  байна.

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж хуульчилжээ.

 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч *******ид энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 4 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг  хорих ялын нэг хоногоор тооцож 4 сарын хугацаагаар хорих ялд, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2023/ШЦТ/1582 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 4 сар 2 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож сольж 4 сар 02 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 8 сар 2 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.  

 

Бусад асуудлын талаар:

Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******ид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолно.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн “2430000000093, эд мөрийн баримт” гэх бичвэртэй, цагаан өнгийн 1 ширхэг Сидийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалахыг дурдъя.

 

Сүхбаатар аймгийн ******* сумын нутаг дэвсгэрийн хилийн цэсийн дотор зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх үүргийг хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 4 сарын хугацаагаар Сүхбаатар аймгийн ******* сумын нутаг дэвсгэрийн хилийн цэсийн дотор зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх үүргийг хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч *******ид энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 4 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож 4 сарын хугацаагаар хорих ялд, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2023/ШЦТ/1582 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн 4 сар 2 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож сольсон 4 сар 02 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 8 сар 2 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай. 

 

            5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ******* оногдуулсан 08 сар 2 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******ид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

            7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******оос 185,000 төгрөг гаргуулж Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 100900020080 тоот дансанд төлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч ******* нь тухайн гэмт хэргийн улмаас өөрт учирсан эмчилгээний болон бусад зардал, хохирол, гэм хорын асуудлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

            10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн “2430000000093, эд мөрийн баримт” гэх бичвэртэй, цагаан өнгийн 1 ширхэг Сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.

 

            11.Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, шүүгдэгчээс хохирогч *******д 1.900.000 төгрөгийг нөхөн төлсөн, тэрээр гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

 

            12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     С.НАСАНБУЯН