Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 51

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж, шүүгч Н.Адъяа, шүүгч Д.Адъяасүрэн нарын бүрэлдэхүүнтэй  

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Э.Уранбилэг,

                                          Улсын яллагч А.Дүүрэнбилэг,                                

                                          Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Жсайхан,

                                          Иргэдийн төлөөлөгч Л.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар аймгийн Прокурорын газраас:

 

          Эрүүгийн ... дугаартай хэргийн шүүгдэгч:  

 

          Х.Н-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Адъяагийн хэлэлцүүлснээр хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

 

Шүүгдэгч Х.Н нь 2016 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Дорноговь аймгийн ДаланЖан сумын нутаг дэвсгэрт иргэн Ц.Атай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, түүний хэвлийн баруун хэсэгт 1 удаа хутгалж, бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Т О Д О Р Х О Й Л О Х нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Х.Н шүүхийн хэлэлцүүлэгт : А дандаа архи пиво нэхээд байнга хүн дарамтлаад байсан. Тэр өдөр ус зөөгөөд явж байтал манай дүүгээс архи пиво нэхээд дарамтлаад байхаар нь өөрийн мэдэлгүй очоод дүрсэн байсан  гэв.

Шүүгдэгч Х.Нын мөрдөн байцаалтанд өгсөн: ...би 2016 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр еөрийн гэр болох ДаланЖан суманд гэртээ ус зөөгөөд явж байсан. Тэгээд би гэртээ ус зөөж байх үед манай хажуу айлын залуу А, С хоёр манай дүү Даар архи авахуулсан. ... манай дүү Д Атай Аийн хашааны үүдэнд муудалцсан. Тэгсэн манай дүү Д Аийг ганц багаж өгсний төлөө архи пиво надаар авахууллаа одоо болоо юм биш үү гэж хэлсэн. Тэгээд би гэрээсээ гарч очоод юу болж байгаа талаар мэдэхгүй яваад очтол А муу бацаанууд хэзээ ийм болчихсон юм. Таныг мэдэхгүй юм байна гээд манай дүү Дыг хэд хэдэн удаа цохиод авсан. Тэгээд сүүлдээ юу болсон талаар мэдэхгүй нэг мэдсэн чинь А дээр хутга барьж очоод цээж нь тус газар нэг удаа дүрчихсэн байсан... гэсэн мэдүүлэг /хх-н 79-81 /,

Хохирогч Ц.Аийн мөрдөн байцаалтанд өгсөн:  ...би 2016 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр . Д бид хоёр ажлаасаа болж маргалдсан. Би тухайн үед Дыг чи арай эрт ажлаасаа гарчихлаа цаг муудвал мал хэцүүднэ гэж хэлсэн. Тэрнээс болж маргалдсан. Тэгсэн Д манай гэрээс гараад гэрлүүгээ яваад өгсөн. Би араас нь гарч Дын хашаанд муудалцаж, Д бид хоёр нэг нэгнийгээ заамдаж авсан. Тэгээд бид хоёрыг Б, О хоёр салгаж Дыг аваад явсан. Би Дын хашаанаас гараад явах гэтэл Дын ах Н гэрээсээ гарч ирээд намайг хутгаар хатгасан. Би тухайн үед Ныг хутгатай ирж байхыг бол хараагүй. Н намайг ирээд хутгаар хатгахад л мэдсэн. Н намайг тухайн үед нэг удаа хутгаар хэвлийн баруун дээд хэсэгт буюу элгэн тус газар нэг удаа хутгалсан. Тэгээд О, Б хоёр намайг эмнэлэгт хүргэж өгсөн...Н нь өөрийн төрсөн дүү Дыг өмөөрч хутгалсан байх... гэсэн мэдүүлэг/хх-ийн 28-30 /,

Гэрч Б.Бгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...Би 2016 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр...Д, А хоёр босч ирээд маргалдаж заамдалцаж авсан. Тэгэхээр нь О бид хоёр Д, А хоёрыг салгатал Д түрүүлээд гараад хашаа руу явахаар нь Аийн араас О бид хоёр явсан. Тэгтэл Д гэрээсээ гарч ирээд А дээр хүрээд ирсэн. Би тэгэхээр нь загнаад цаашаа яв гэж хэлсэн. Тэр хооронд Н нь гүйж ирээд хутгалчих шиг болсон. Би тэр хооронд Дыг цааш гэр лүү нь оруулж байсан тэгээд буцаад А дээр ирэхэд гэдэснээс нь цус гарч байсан. Би хутгалуулахад нь хажууд байсан ч гэсэн Дыг цааш нь холдуулаад гэр лүүгээ оруулж байсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26 /,

Гэрч Х.Дын мөрдөн байцаалтанд өгсөн: ...би 2016 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр … А ах надаас пиво нэхээд байсан. Тэгэхээр нь би А ахад одоо надад пиво авах мөнгө байхгүй гэж хэлсэн. Тэгээд би А ахын гэрээс гараад гэр лүүгээ орсон. А ах араас манай хашаанд орж ирээд намайг пиво авч өг л дөө гэхээр нь би одоо надад мөнгө байхгүй, чадахгүй гэж хэлсэн. Тэгсэн манай төрсөн ах Н гэрт байж байгаад гэрээс уурлаад гарч ирээд дандаа хүнээс пиво нэхэж байх юм гэсэн чинь А ах өөдөөс нь чамаас нэхсэн юм уу? гээд Н ахад хэлсэн. Тэгээд А ах пиво аваад өгч чадахгуй гээд намайг заамдаж аваад нэг удаа миний шанаан тус газар цохисон. Тэгсэн манай эхнэр Н, Нын эхнэр Д хоёр салгасан. Манай эхнэр намайг аваад гэр лүү орсон. Намайг гэр лүүгээ орж байх үед Н ах Аийн хэвлийн баруун талд нь хутгалсан байсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-36/,

Гэрч Б.Нгийн мөрдөн байцаалтанд өгсөн:  ...2016 оны 9 сарын 17-ны өдөр...А Б манай хашаанд орж ирсэн. Тэгээд араас нь О орж ирсэн. Тэгээд А Дын араас хөөе гээд орилоод байсан. Манай нөхөр гэр лүүгээ орчихоод гараад ирсэн. Тэгээд Д гэрт орчихоод гарч ирээд та яах гээд байгаа юм гэж хэлсэн...тэрийг нь Н хараад уурласан. Н энэ муу дандаа хүнээс пивоны мөнгө нэхэж байдаг юм гэж хэлсэн. Би А, Б хоёрт Н хутга барьчихсан байна. Та нар гэр лүүгээ харь гээд хашааны хаалгаар түлхсэн. Тэгсэн тэр хоёр зөрөөд хашаа руу орж ирсэн. Тэгээд А хутга барьчихсан гэсэн чинь инээгээд басамжлаад байсан. Тэгээд би нэг эргээд харсан чинь Н Аийг хутгалчихсан байсан... гэсэн мэдүүлэг/хх-ийн 40-41 /,

Гэрч Б.Оын мөрдөн байцаалтанд өгсөн:  ...2016 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Д, А хоёр хоорондоо ам муруйгаад хэрэлдээд байсан. Д нь Аийг ажилгүй болгоно гэх мэтийн зүйл яриад байхаар нь Б ах бид хоёр Дыг салгаад аваад гарсан юм. Тэгээд дагуулаад гэр лүү нь оруулах гээд хашаа руу нь ортол Дын ах Н өөдөөс таарсан. Н Даас яав юу болов гэж асуухад Д өөдөөс нь А намайг дээрэлхсэн гэж хэлсэн. Тэгсэн А араас нь Нын хашаанд ороод ирсэн. Н гэр лүүгээ яваад орсон. Тэгээд гэрээс эргэж гарч ирэхдээ цэнхэр өнгийн иштэй хутга барьж гарч ирсэн. Би Ныг хориод Над “Яагаад чи хутга шөвөг бариад солиороод байгаа юм” гэж хэлээд “чи муудах гээд байгаа бол шалдан гараараа үзчихгүй юу” гэж хэлэхэд Н миний гараас мултраад очиж Аийн хэвлийн тус газар нь нэг удаа хутгалсан. Би тэгэхээр нь араас нь очоод татаад авсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 44-46 /,

Гэрч Б.Дын мөрдөн байцаалтанд өгсөн:  ...2016 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Дорноговь аймгийн ДаланЖан суманд нөхөр Нын хамт гэртээ цуг байсан. Тэр өдөр Нын дүү Д хажуу хашааны Аийн багажыг гуйж авсан. Тэгсэн чинь Д ирээд А нэг пиво аваад өгчих гээд байна. Тэгсэн Д гэрийн гадаа байж байх үед Д аа хурдлаарай ахын дүү гээд байн байн дуудаад байсан. Тэгээд Д гэрт нь ороод Аийн гэрт Б, Б, С нартай пиво цуг уусан. Тэгээд Д тэр өдөр Ат 2.5 л пиво гурвыг авч өгсөн. Тэгсэн А дахиж пиво нэхсэн байсан. Тэгээд Даас А дахиж пиво нэхэж тэр хоёр гэрийн гадаа муудалцаж эхэлсэн. Тэгээд манай хашаанд орж муудалцаж эхэлсэн. А Дыг 2-3 удаа нүүр лүү нь цохиж унагаасан. Тэгээд Н энэ хэд муудаад байна уу яагаад байна гээд гэрээс гарч харсан. Тэгээд манай хашаанд Б, Б, Н, А, Д бид хэд байсан. Харин Н гэрт байсан. А, Д луу дайраад байсан. Тухайн үед Б хараад зогсож байсан. Харин Б нь Н бид хоёртой А, Д хоёрыг салгасан. Тухайн үед бол Дыг А цохисон. Харин Д бол цохиогүй. Тэгсэн Дыг салгаад аваад явах хооронд Н Бын хажуугаар гараад Аийн цээжин тус газар нь хутгалсан. Н нэг удаа л хутгалсан... гэсэн мэдүүлэг /хх-н 53-55 /,

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ... дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: ...Ц.Аийн биед хэвлийн баруун хэсэгт хэвлийн хөндий рүү нэвтэрч дотор эрхтэнийг гэмтээсэн шарх, дотуур цус алдалт гэмтэл учирсан байна. Учирсан гэмтэл нь хэвлийн баруун хэсэгт хэвлийн хөндий рүү нэвтэрч элгийг гэмтээж түүний улмаас дотуур цус алдалт үүссэн гэмтэл байх ба уг гэмтэл нь учрах үедээ эмнэлгийн бичиг баримтанд тусгаснаар 3-3.4 см орчим нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл байх ба шүүх эмнэлгийн үзлэгийг хийхэд хагалгаа хийх зориулалтаар үечлэн нээсэн ЗОсм урттай гэмтэл байна. Учирсан гэмтлийг ямар хүчээр үүссэн болохыг тодорхойлох боломжгүй байх ба ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Учирсан гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Ц.Аийн биед учирсан гэмтэл нь цаашид хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх, эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлэх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн зэрэгт хамаарна... гэжээ. /хх-ийн 60/,

Шинжээч эмч Д.Ж, Д.Б, Б.Г нарын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 22 дугаартай магадлагаанд “...Х.Н нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Х.Н нь одоо илэрхий сэтгэцийн эмгэггүй байна. Х.Н хэрэг хариуцах чадвартай байна гэжээ. /хх-ийн 70-71/,

 

            Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-87 / зэрэг болно.  

 

Шүүгдэгч Х.Н нь 2016 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Дорноговь аймгийн ДаланЖан сумын нутаг дэвсгэрт иргэн Ц.Атай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, түүний хэвлийн баруун хэсэгт 1 удаа хутгалж, бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь Шүүгдэгч Х.Н шүүхийн хэлэлцүүлэгт : А дандаа архи пиво нэхээд байнга хүн дарамтлаад байсан. Тэр өдөр ус зөөгөөд явж байтал манай дүүгээс архи пиво нэхээд дарамтлаад байхаар нь өөрийн мэдэлгүй очоод дүрсэн байсан  гэсэн мэдүүлэг, Шүүгдэгч Х.Нын мөрдөн байцаалтанд өгсөн: .... манай дүү Д Атай Аийн хашааны үүдэнд муудалцсан. Тэгсэн манай дүү Д Аийг ганц багаж өгсний төлөө архи пиво надаар авахууллаа одоо болоо юм биш үү гэж хэлсэн. Тэгээд би гэрээсээ гарч очоод юу болж байгаа талаар мэдэхгүй яваад очтол А муу бацаанууд хэзээ ийм болчихсон юм. Таныг мэдэхгүй юм байна гээд манай дүү Дыг хэд хэдэн удаа цохиод авсан. Тэгээд сүүлдээ юу болсон талаар мэдэхгүй нэг мэдсэн чинь А дээр хутга барьж очоод цээж нь тус газар нэг удаа дүрчихсэн байсан... гэсэн мэдүүлэг, Хохирогч Ц.Аийн мөрдөн байцаалтанд өгсөн:  ... Би Дын хашаанаас гараад явах гэтэл Дын ах Н гэрээсээ гарч ирээд намайг хутгаар хатгасан. Би тухайн үед Ныг хутгатай ирж байхыг бол хараагүй. Н намайг ирээд хутгаар хатгахад л мэдсэн. Н намайг тухайн үед нэг удаа хутгаар хэвлийн баруун дээд хэсэгт буюу элгэн тус газар нэг удаа хутгалсан. Тэгээд О, Б хоёр намайг эмнэлэгт хүргэж өгсөн...Н нь өөрийн төрсөн дүү Дыг өмөөрч хутгалсан байх... гэсэн мэдүүлэг, Гэрч Б.Бгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... Д гэрээсээ гарч ирээд А дээр хүрээд ирсэн. Би тэгэхээр нь загнаад цаашаа яв гэж хэлсэн. Тэр хооронд Н нь гүйж ирээд хутгалчих шиг болсон. Би тэр хооронд Дыг цааш гэр лүү нь оруулж байсан тэгээд буцаад А дээр ирэхэд гэдэснээс нь цус гарч байсан. Би хутгалуулахад нь хажууд байсан ч гэсэн Дыг цааш нь холдуулаад гэр лүүгээ оруулж байсан... гэсэн мэдүүлэг, Гэрч Х.Дын мөрдөн байцаалтанд өгсөн: ... А ах араас манай хашаанд орж ирээд намайг пиво авч өг л дөө гэхээр нь би одоо надад мөнгө байхгүй, чадахгүй гэж хэлсэн. Тэгсэн манай төрсөн ах Н гэрт байж байгаад гэрээс уурлаад гарч ирээд дандаа хүнээс пиво нэхэж байх юм гэсэн чинь А ах өөдөөс нь чамаас нэхсэн юм уу? гээд Н ахад хэлсэн. Тэгээд А ах пиво аваад өгч чадахгуй гээд намайг заамдаж аваад нэг удаа миний шанаан тус газар цохисон. Тэгсэн манай эхнэр Н, Нын эхнэр Д хоёр салгасан. Манай эхнэр намайг аваад гэр лүү орсон. Намайг гэр лүүгээ орж байх үед Н ах Аийн хэвлийн баруун талд нь хутгалсан байсан... гэсэн мэдүүлэг, Гэрч Б.Нгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... Тэгээд Д гэрт орчихоод гарч ирээд та яах гээд байгаа юм гэж хэлсэн...тэрийг нь Н хараад уурласан. Н энэ муу дандаа хүнээс пивоны мөнгө нэхэж байдаг юм гэж хэлсэн. Би А, Б хоёрт Н хутга барьчихсан байна. Та нар гэр лүүгээ харь гээд хашааны хаалгаар түлхсэн. Тэгсэн тэр хоёр зөрөөд хашаа руу орж ирсэн. Тэгээд А хутга барьчихсан гэсэн чинь инээгээд басамжлаад байсан. Тэгээд би нэг эргээд харсан чинь Н Аийг хутгалчихсан байсан... гэсэн мэдүүлэг, Гэрч Б.Оын мөрдөн байцаалтанд өгсөн:  ...2016 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Д, А хоёр хоорондоо ам муруйгаад хэрэлдээд байсан. Д нь Аийг ажилгүй болгоно гэх мэтийн зүйл яриад байхаар нь Б ах бид хоёр Дыг салгаад аваад гарсан юм. Тэгээд дагуулаад гэр лүү нь оруулах гээд хашаа руу нь ортол Дын ах Н өөдөөс таарсан. Н Даас яав юу болов гэж асуухад Д өөдөөс нь А намайг дээрэлхсэн гэж хэлсэн. Тэгсэн А араас нь Нын хашаанд ороод ирсэн. Н гэр лүүгээ яваад орсон. Тэгээд гэрээс эргэж гарч ирэхдээ цэнхэр өнгийн иштэй хутга барьж гарч ирсэн. Би Ныг хориод Над “Яагаад чи хутга шөвөг бариад солиороод байгаа юм” гэж хэлээд “чи муудах гээд байгаа бол шалдан гараараа үзчихгүй юу” гэж хэлэхэд Н миний гараас мултраад очиж Аийн хэвлийн тус газар нь нэг удаа хутгалсан. Би тэгэхээр нь араас нь очоод татаад авсан... гэсэн мэдүүлэг, Гэрч Б.Дын мөрдөн байцаалтанд өгсөн:  ... А дахиж пиво нэхсэн байсан. Тэгээд Даас А дахиж пиво нэхэж тэр хоёр гэрийн гадаа муудалцаж эхэлсэн. Тэгээд манай хашаанд орж муудалцаж эхэлсэн. А Дыг 2-3 удаа нүүр лүү нь цохиж унагаасан. Тэгээд Н энэ хэд муудаад байна уу яагаад байна гээд гэрээс гарч харсан. Тэгээд манай хашаанд Б, Б, Н, А, Д бид хэд байсан. Харин Н гэрт байсан. А, Д луу дайраад байсан. Тухайн үед Б хараад зогсож байсан. Харин Б нь Н бид хоёртой А, Д хоёрыг салгасан. Тухайн үед бол Дыг А цохисон. Харин Д бол цохиогүй. Тэгсэн Дыг салгаад аваад явах хооронд Н Бын хажуугаар гараад Аийн цээжин тус газар нь хутгалсан. Н нэг удаа л хутгалсан... гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ... дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: ...Ц.Аийн биед хэвлийн баруун хэсэгт хэвлийн хөндий рүү нэвтэрч дотор эрхтэнийг гэмтээсэн шарх, дотуур цус алдалт гэмтэл учирсан байна. Учирсан гэмтэл нь хэвлийн баруун хэсэгт хэвлийн хөндий рүү нэвтэрч элгийг гэмтээж түүний улмаас дотуур цус алдалт үүссэн гэмтэл байх ба уг гэмтэл нь учрах үедээ эмнэлгийн бичиг баримтанд тусгаснаар 3-3.4 см орчим нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл байх ба шүүх эмнэлгийн үзлэгийг хийхэд хагалгаа хийх зориулалтаар үечлэн нээсэн ЗОсм урттай гэмтэл байна. Учирсан гэмтлийг ямар хүчээр үүссэн болохыг тодорхойлох боломжгүй байх ба ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Учирсан гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Ц.Аийн биед учирсан гэмтэл нь цаашид хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх, эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлэх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн зэрэгт хамаарна... гэжээ, Шинжээч эмч Д.Ж, Д.Б, Б.Г нарын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 22 дугаартай магадлагаанд: ...Х.Н нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Х.Н нь одоо илэрхий сэтгэцийн эмгэггүй байна. Х.Н хэрэг хариуцах чадвартай байна гэсэн дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан дээрх нотлох баримтаар тогтоогдож байна.

          

          Иймд шүүгдэгч Х.Ныг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэстэй гэж шүүх үзэв.

 

          Хохирогч Ц.А нь 1 500 000 төгрөг нэхэмжилсэн ба юуны төлбөр болох нь тодорхойгүй, энэ талаар нотлох баримт гаргаагүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

            Шүүгдэгч Х.Н нь бусдад төлөх төлбөргүй, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, түүний эрүүл мэнд, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаас хөнгөрүүлж хорих ял оногдуулж, ял шийтгэлийг жирийн дэглэмд эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв. 

 

         Шүүгдэгч Х.Н нь цагдан хоригдсон, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй ба хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бариул хэсэг нь цэнхэр, ажлын хэсэг дээрээ cheng wgng stainless гэсэн бичигтэй хутга 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.

 

          Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 294-298, 301 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

     Т О Г Т О О Х нь:

 

        1. Шүүгдэгч Х.Ныг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

        2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Над 3 / гурав / жил 5 / тав / сар хорих ял шийтгэсүгэй.

                                             

        3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5, 52.10 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Х.Над оногдуулсан 3 жил 5 сар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй. 

 

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 286 дугаар зүйлийн 286.1.9 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бариул хэсэг нь цэнхэр, ажлын хэсэг дээрээ cheng wgng stainless гэсэн бичигтэй хутга 1 ширхэгийг устгасугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Ц.Аийн нэхэмжилсэн 1 500 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

           6. Шүүгдэгч Х.Н нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг дурдсугай.

 

         7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2, 297 дугаар үйлийн 297.1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Над урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

         8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

         9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй ба эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ                       Х.ГАНБОЛД

 

                                             ШҮҮГЧИД                       Н.АДЪЯА

 

                                                                                     Д.АДЪЯАСҮРЭН