Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 51

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж, шүүгч Н.Адъяа, шүүгч Д.Адъяасүрэн нарын бүрэлдэхүүнтэй  

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Э.Уранбилэг,

                                          Улсын яллагч А.Дүүрэнбилэг,                                

                                          Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Жаргалсайхан,

                                          Иргэдийн төлөөлөгч Л.Болормаа нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар аймгийн Прокурорын газраас:

 

          Эрүүгийн 201610000299 дугаартай хэргийн шүүгдэгч:  

 

          Монгол Улсын иргэн, 1990 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Дорноговь аймгийн Айраг суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 3 дугаар баг Бичигт гэх газарт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй Боржигон овогт Хоролпүрэвийн Нямханд / ЕА90022338/-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Адъяагийн хэлэлцүүлснээр хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

 

Шүүгдэгч Х.Нямханд нь 2016 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутаг дэвсгэрт иргэн Ц.Ариунтунсагтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, түүний хэвлийн баруун хэсэгт 1 удаа хутгалж, бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Т О Д О Р Х О Й Л О Х нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Х.Нямханд шүүхийн хэлэлцүүлэгт : Ариунтунсаг дандаа архи пиво нэхээд байнга хүн дарамтлаад байсан. Тэр өдөр ус зөөгөөд явж байтал манай дүүгээс архи пиво нэхээд дарамтлаад байхаар нь өөрийн мэдэлгүй очоод дүрсэн байсан  гэв.

Шүүгдэгч Х.Нямхандын мөрдөн байцаалтанд өгсөн: ...би 2016 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр еөрийн гэр болох Даланжаргалан суманд гэртээ ус зөөгөөд явж байсан. Тэгээд би гэртээ ус зөөж байх үед манай хажуу айлын залуу Ариунтунсаг, Саранхүү хоёр манай дүү Дамдинбазараар архи авахуулсан. ... манай дүү Дамдинбазар Ариунтунсагтай Ариунтунсагийн хашааны үүдэнд муудалцсан. Тэгсэн манай дүү Дамдинбазар Ариунтунсагийг ганц багаж өгсний төлөө архи пиво надаар авахууллаа одоо болоо юм биш үү гэж хэлсэн. Тэгээд би гэрээсээ гарч очоод юу болж байгаа талаар мэдэхгүй яваад очтол Ариунтунсаг муу бацаанууд хэзээ ийм болчихсон юм. Таныг мэдэхгүй юм байна гээд манай дүү Дамдинбазарыг хэд хэдэн удаа цохиод авсан. Тэгээд сүүлдээ юу болсон талаар мэдэхгүй нэг мэдсэн чинь Ариунтунсаг дээр хутга барьж очоод цээж нь тус газар нэг удаа дүрчихсэн байсан... гэсэн мэдүүлэг /хх-н 79-81 /,

Хохирогч Ц.Ариунтунсагийн мөрдөн байцаалтанд өгсөн:  ...би 2016 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр . Дамдинбазар бид хоёр ажлаасаа болж маргалдсан. Би тухайн үед Дамдинбазарыг чи арай эрт ажлаасаа гарчихлаа цаг муудвал мал хэцүүднэ гэж хэлсэн. Тэрнээс болж маргалдсан. Тэгсэн Дамдинбазар манай гэрээс гараад гэрлүүгээ яваад өгсөн. Би араас нь гарч Дамдинбазарын хашаанд муудалцаж, Дамдинбазар бид хоёр нэг нэгнийгээ заамдаж авсан. Тэгээд бид хоёрыг Батсүрэн, Оргилбат хоёр салгаж Дамдинбазарыг аваад явсан. Би Дамдинбазарын хашаанаас гараад явах гэтэл Дамдинбазарын ах Нямханд гэрээсээ гарч ирээд намайг хутгаар хатгасан. Би тухайн үед Нямхандыг хутгатай ирж байхыг бол хараагүй. Нямханд намайг ирээд хутгаар хатгахад л мэдсэн. Нямханд намайг тухайн үед нэг удаа хутгаар хэвлийн баруун дээд хэсэгт буюу элгэн тус газар нэг удаа хутгалсан. Тэгээд Оргилбат, Батсүрэн хоёр намайг эмнэлэгт хүргэж өгсөн...Нямханд нь өөрийн төрсөн дүү Дамдинбазарыг өмөөрч хутгалсан байх... гэсэн мэдүүлэг/хх-ийн 28-30 /,

Гэрч Б.Батсүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...Би 2016 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр...Дамдинбазар, Ариунтунсаг хоёр босч ирээд маргалдаж заамдалцаж авсан. Тэгэхээр нь Оргилбат бид хоёр Дамдинбазар, Ариунтунсаг хоёрыг салгатал Дамдинбазар түрүүлээд гараад хашаа руу явахаар нь Ариунтунсагийн араас Оргилбат бид хоёр явсан. Тэгтэл Дамдинбазар гэрээсээ гарч ирээд Ариунтунсаг дээр хүрээд ирсэн. Би тэгэхээр нь загнаад цаашаа яв гэж хэлсэн. Тэр хооронд Нямханд нь гүйж ирээд хутгалчих шиг болсон. Би тэр хооронд Дамдинбазарыг цааш гэр лүү нь оруулж байсан тэгээд буцаад Ариунтунсаг дээр ирэхэд гэдэснээс нь цус гарч байсан. Би хутгалуулахад нь хажууд байсан ч гэсэн Дамдинбазарыг цааш нь холдуулаад гэр лүүгээ оруулж байсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26 /,

Гэрч Х.Дамдинбазарын мөрдөн байцаалтанд өгсөн: ...би 2016 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр … Ариунтунсаг ах надаас пиво нэхээд байсан. Тэгэхээр нь би Ариунтунсаг ахад одоо надад пиво авах мөнгө байхгүй гэж хэлсэн. Тэгээд би Ариунтунсаг ахын гэрээс гараад гэр лүүгээ орсон. Ариунтунсаг ах араас манай хашаанд орж ирээд намайг пиво авч өг л дөө гэхээр нь би одоо надад мөнгө байхгүй, чадахгүй гэж хэлсэн. Тэгсэн манай төрсөн ах Нямханд гэрт байж байгаад гэрээс уурлаад гарч ирээд дандаа хүнээс пиво нэхэж байх юм гэсэн чинь Ариунтунсаг ах өөдөөс нь чамаас нэхсэн юм уу? гээд Нямханд ахад хэлсэн. Тэгээд Ариунтунсаг ах пиво аваад өгч чадахгуй гээд намайг заамдаж аваад нэг удаа миний шанаан тус газар цохисон. Тэгсэн манай эхнэр Нямсүрэн, Нямхандын эхнэр Дашням хоёр салгасан. Манай эхнэр намайг аваад гэр лүү орсон. Намайг гэр лүүгээ орж байх үед Нямханд ах Ариунтунсагийн хэвлийн баруун талд нь хутгалсан байсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-36/,

Гэрч Б.Нямсүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн:  ...2016 оны 9 сарын 17-ны өдөр...Ариунтунсаг Батсүрэн манай хашаанд орж ирсэн. Тэгээд араас нь Оргилбат орж ирсэн. Тэгээд Ариунтунсаг Дамдинбазарын араас хөөе гээд орилоод байсан. Манай нөхөр гэр лүүгээ орчихоод гараад ирсэн. Тэгээд Дамдинбазар гэрт орчихоод гарч ирээд та яах гээд байгаа юм гэж хэлсэн...тэрийг нь Нямханд хараад уурласан. Нямханд энэ муу дандаа хүнээс пивоны мөнгө нэхэж байдаг юм гэж хэлсэн. Би Ариунтунсаг, Батсүрэн хоёрт Нямханд хутга барьчихсан байна. Та нар гэр лүүгээ харь гээд хашааны хаалгаар түлхсэн. Тэгсэн тэр хоёр зөрөөд хашаа руу орж ирсэн. Тэгээд Ариунтунсаг хутга барьчихсан гэсэн чинь инээгээд басамжлаад байсан. Тэгээд би нэг эргээд харсан чинь Нямханд Ариунтунсагийг хутгалчихсан байсан... гэсэн мэдүүлэг/хх-ийн 40-41 /,

Гэрч Б.Оргилбатын мөрдөн байцаалтанд өгсөн:  ...2016 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Дамдинбазар, Ариунтунсаг хоёр хоорондоо ам муруйгаад хэрэлдээд байсан. Дамдинбазар нь Ариунтунсагийг ажилгүй болгоно гэх мэтийн зүйл яриад байхаар нь Батсүрэн ах бид хоёр Дамдинбазарыг салгаад аваад гарсан юм. Тэгээд дагуулаад гэр лүү нь оруулах гээд хашаа руу нь ортол Дамдинбазарын ах Нямханд өөдөөс таарсан. Нямханд Дамдинбазараас яав юу болов гэж асуухад Дамдинбазар өөдөөс нь Ариунтунсаг намайг дээрэлхсэн гэж хэлсэн. Тэгсэн Ариунтунсаг араас нь Нямхандын хашаанд ороод ирсэн. Нямханд гэр лүүгээ яваад орсон. Тэгээд гэрээс эргэж гарч ирэхдээ цэнхэр өнгийн иштэй хутга барьж гарч ирсэн. Би Нямхандыг хориод Нямхандад “Яагаад чи хутга шөвөг бариад солиороод байгаа юм” гэж хэлээд “чи муудах гээд байгаа бол шалдан гараараа үзчихгүй юу” гэж хэлэхэд Нямханд миний гараас мултраад очиж Ариунтунсагийн хэвлийн тус газар нь нэг удаа хутгалсан. Би тэгэхээр нь араас нь очоод татаад авсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 44-46 /,

Гэрч Б.Дашнямын мөрдөн байцаалтанд өгсөн:  ...2016 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Дорноговь аймгийн Даланжаргалан суманд нөхөр Нямхандын хамт гэртээ цуг байсан. Тэр өдөр Нямхандын дүү Дамдинбазар хажуу хашааны Ариунтунсагийн багажыг гуйж авсан. Тэгсэн чинь Дамдинбазар ирээд Ариунтунсаг нэг пиво аваад өгчих гээд байна. Тэгсэн Дамдинбазар гэрийн гадаа байж байх үед Дамдинбазар аа хурдлаарай ахын дүү гээд байн байн дуудаад байсан. Тэгээд Дамдинбазар гэрт нь ороод Ариунтунсагийн гэрт Бат-Оргил, Батсүрэн, Саранхүү нартай пиво цуг уусан. Тэгээд Дамдинбазар тэр өдөр Ариунтунсагт 2.5 л пиво гурвыг авч өгсөн. Тэгсэн Ариунтунсаг дахиж пиво нэхсэн байсан. Тэгээд Дамдинбазараас Ариунтунсаг дахиж пиво нэхэж тэр хоёр гэрийн гадаа муудалцаж эхэлсэн. Тэгээд манай хашаанд орж муудалцаж эхэлсэн. Ариунтунсаг Дамдинбазарыг 2-3 удаа нүүр лүү нь цохиж унагаасан. Тэгээд Нямханд энэ хэд муудаад байна уу яагаад байна гээд гэрээс гарч харсан. Тэгээд манай хашаанд Батсүрэн, Бат-Оргил, Нямсүрэн, Ариунтунсаг, Дамдинбазар бид хэд байсан. Харин Нямханд гэрт байсан. Ариунтунсаг, Дамдинбазар луу дайраад байсан. Тухайн үед Батсүрэн хараад зогсож байсан. Харин Бат-Оргил нь Нямсүрэн бид хоёртой Ариунтунсаг, Дамдинбазар хоёрыг салгасан. Тухайн үед бол Дамдинбазарыг Ариунтунсаг цохисон. Харин Дамдинбазар бол цохиогүй. Тэгсэн Дамдинбазарыг салгаад аваад явах хооронд Нямханд Бат-Оргилын хажуугаар гараад Ариунтунсагийн цээжин тус газар нь хутгалсан. Нямханд нэг удаа л хутгалсан... гэсэн мэдүүлэг /хх-н 53-55 /,

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 305 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: ...Ц.Ариунтунсагийн биед хэвлийн баруун хэсэгт хэвлийн хөндий рүү нэвтэрч дотор эрхтэнийг гэмтээсэн шарх, дотуур цус алдалт гэмтэл учирсан байна. Учирсан гэмтэл нь хэвлийн баруун хэсэгт хэвлийн хөндий рүү нэвтэрч элгийг гэмтээж түүний улмаас дотуур цус алдалт үүссэн гэмтэл байх ба уг гэмтэл нь учрах үедээ эмнэлгийн бичиг баримтанд тусгаснаар 3-3.4 см орчим нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл байх ба шүүх эмнэлгийн үзлэгийг хийхэд хагалгаа хийх зориулалтаар үечлэн нээсэн ЗОсм урттай гэмтэл байна. Учирсан гэмтлийг ямар хүчээр үүссэн болохыг тодорхойлох боломжгүй байх ба ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Учирсан гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Ц.Ариунтунсагийн биед учирсан гэмтэл нь цаашид хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх, эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлэх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн зэрэгт хамаарна... гэжээ. /хх-ийн 60/,

Шинжээч эмч Д.Жаргал, Д.Болормаа, Б.Гэрэлмаа нарын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 22 дугаартай магадлагаанд “...Х.Нямханд нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Х.Нямханд нь одоо илэрхий сэтгэцийн эмгэггүй байна. Х.Нямханд хэрэг хариуцах чадвартай байна гэжээ. /хх-ийн 70-71/,

 

            Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-87 / зэрэг болно.  

 

Шүүгдэгч Х.Нямханд нь 2016 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутаг дэвсгэрт иргэн Ц.Ариунтунсагтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, түүний хэвлийн баруун хэсэгт 1 удаа хутгалж, бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь Шүүгдэгч Х.Нямханд шүүхийн хэлэлцүүлэгт : Ариунтунсаг дандаа архи пиво нэхээд байнга хүн дарамтлаад байсан. Тэр өдөр ус зөөгөөд явж байтал манай дүүгээс архи пиво нэхээд дарамтлаад байхаар нь өөрийн мэдэлгүй очоод дүрсэн байсан  гэсэн мэдүүлэг, Шүүгдэгч Х.Нямхандын мөрдөн байцаалтанд өгсөн: .... манай дүү Дамдинбазар Ариунтунсагтай Ариунтунсагийн хашааны үүдэнд муудалцсан. Тэгсэн манай дүү Дамдинбазар Ариунтунсагийг ганц багаж өгсний төлөө архи пиво надаар авахууллаа одоо болоо юм биш үү гэж хэлсэн. Тэгээд би гэрээсээ гарч очоод юу болж байгаа талаар мэдэхгүй яваад очтол Ариунтунсаг муу бацаанууд хэзээ ийм болчихсон юм. Таныг мэдэхгүй юм байна гээд манай дүү Дамдинбазарыг хэд хэдэн удаа цохиод авсан. Тэгээд сүүлдээ юу болсон талаар мэдэхгүй нэг мэдсэн чинь Ариунтунсаг дээр хутга барьж очоод цээж нь тус газар нэг удаа дүрчихсэн байсан... гэсэн мэдүүлэг, Хохирогч Ц.Ариунтунсагийн мөрдөн байцаалтанд өгсөн:  ... Би Дамдинбазарын хашаанаас гараад явах гэтэл Дамдинбазарын ах Нямханд гэрээсээ гарч ирээд намайг хутгаар хатгасан. Би тухайн үед Нямхандыг хутгатай ирж байхыг бол хараагүй. Нямханд намайг ирээд хутгаар хатгахад л мэдсэн. Нямханд намайг тухайн үед нэг удаа хутгаар хэвлийн баруун дээд хэсэгт буюу элгэн тус газар нэг удаа хутгалсан. Тэгээд Оргилбат, Батсүрэн хоёр намайг эмнэлэгт хүргэж өгсөн...Нямханд нь өөрийн төрсөн дүү Дамдинбазарыг өмөөрч хутгалсан байх... гэсэн мэдүүлэг, Гэрч Б.Батсүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... Дамдинбазар гэрээсээ гарч ирээд Ариунтунсаг дээр хүрээд ирсэн. Би тэгэхээр нь загнаад цаашаа яв гэж хэлсэн. Тэр хооронд Нямханд нь гүйж ирээд хутгалчих шиг болсон. Би тэр хооронд Дамдинбазарыг цааш гэр лүү нь оруулж байсан тэгээд буцаад Ариунтунсаг дээр ирэхэд гэдэснээс нь цус гарч байсан. Би хутгалуулахад нь хажууд байсан ч гэсэн Дамдинбазарыг цааш нь холдуулаад гэр лүүгээ оруулж байсан... гэсэн мэдүүлэг, Гэрч Х.Дамдинбазарын мөрдөн байцаалтанд өгсөн: ... Ариунтунсаг ах араас манай хашаанд орж ирээд намайг пиво авч өг л дөө гэхээр нь би одоо надад мөнгө байхгүй, чадахгүй гэж хэлсэн. Тэгсэн манай төрсөн ах Нямханд гэрт байж байгаад гэрээс уурлаад гарч ирээд дандаа хүнээс пиво нэхэж байх юм гэсэн чинь Ариунтунсаг ах өөдөөс нь чамаас нэхсэн юм уу? гээд Нямханд ахад хэлсэн. Тэгээд Ариунтунсаг ах пиво аваад өгч чадахгуй гээд намайг заамдаж аваад нэг удаа миний шанаан тус газар цохисон. Тэгсэн манай эхнэр Нямсүрэн, Нямхандын эхнэр Дашням хоёр салгасан. Манай эхнэр намайг аваад гэр лүү орсон. Намайг гэр лүүгээ орж байх үед Нямханд ах Ариунтунсагийн хэвлийн баруун талд нь хутгалсан байсан... гэсэн мэдүүлэг, Гэрч Б.Нямсүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... Тэгээд Дамдинбазар гэрт орчихоод гарч ирээд та яах гээд байгаа юм гэж хэлсэн...тэрийг нь Нямханд хараад уурласан. Нямханд энэ муу дандаа хүнээс пивоны мөнгө нэхэж байдаг юм гэж хэлсэн. Би Ариунтунсаг, Батсүрэн хоёрт Нямханд хутга барьчихсан байна. Та нар гэр лүүгээ харь гээд хашааны хаалгаар түлхсэн. Тэгсэн тэр хоёр зөрөөд хашаа руу орж ирсэн. Тэгээд Ариунтунсаг хутга барьчихсан гэсэн чинь инээгээд басамжлаад байсан. Тэгээд би нэг эргээд харсан чинь Нямханд Ариунтунсагийг хутгалчихсан байсан... гэсэн мэдүүлэг, Гэрч Б.Оргилбатын мөрдөн байцаалтанд өгсөн:  ...2016 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Дамдинбазар, Ариунтунсаг хоёр хоорондоо ам муруйгаад хэрэлдээд байсан. Дамдинбазар нь Ариунтунсагийг ажилгүй болгоно гэх мэтийн зүйл яриад байхаар нь Батсүрэн ах бид хоёр Дамдинбазарыг салгаад аваад гарсан юм. Тэгээд дагуулаад гэр лүү нь оруулах гээд хашаа руу нь ортол Дамдинбазарын ах Нямханд өөдөөс таарсан. Нямханд Дамдинбазараас яав юу болов гэж асуухад Дамдинбазар өөдөөс нь Ариунтунсаг намайг дээрэлхсэн гэж хэлсэн. Тэгсэн Ариунтунсаг араас нь Нямхандын хашаанд ороод ирсэн. Нямханд гэр лүүгээ яваад орсон. Тэгээд гэрээс эргэж гарч ирэхдээ цэнхэр өнгийн иштэй хутга барьж гарч ирсэн. Би Нямхандыг хориод Нямхандад “Яагаад чи хутга шөвөг бариад солиороод байгаа юм” гэж хэлээд “чи муудах гээд байгаа бол шалдан гараараа үзчихгүй юу” гэж хэлэхэд Нямханд миний гараас мултраад очиж Ариунтунсагийн хэвлийн тус газар нь нэг удаа хутгалсан. Би тэгэхээр нь араас нь очоод татаад авсан... гэсэн мэдүүлэг, Гэрч Б.Дашнямын мөрдөн байцаалтанд өгсөн:  ... Ариунтунсаг дахиж пиво нэхсэн байсан. Тэгээд Дамдинбазараас Ариунтунсаг дахиж пиво нэхэж тэр хоёр гэрийн гадаа муудалцаж эхэлсэн. Тэгээд манай хашаанд орж муудалцаж эхэлсэн. Ариунтунсаг Дамдинбазарыг 2-3 удаа нүүр лүү нь цохиж унагаасан. Тэгээд Нямханд энэ хэд муудаад байна уу яагаад байна гээд гэрээс гарч харсан. Тэгээд манай хашаанд Батсүрэн, Бат-Оргил, Нямсүрэн, Ариунтунсаг, Дамдинбазар бид хэд байсан. Харин Нямханд гэрт байсан. Ариунтунсаг, Дамдинбазар луу дайраад байсан. Тухайн үед Батсүрэн хараад зогсож байсан. Харин Бат-Оргил нь Нямсүрэн бид хоёртой Ариунтунсаг, Дамдинбазар хоёрыг салгасан. Тухайн үед бол Дамдинбазарыг Ариунтунсаг цохисон. Харин Дамдинбазар бол цохиогүй. Тэгсэн Дамдинбазарыг салгаад аваад явах хооронд Нямханд Бат-Оргилын хажуугаар гараад Ариунтунсагийн цээжин тус газар нь хутгалсан. Нямханд нэг удаа л хутгалсан... гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 305 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: ...Ц.Ариунтунсагийн биед хэвлийн баруун хэсэгт хэвлийн хөндий рүү нэвтэрч дотор эрхтэнийг гэмтээсэн шарх, дотуур цус алдалт гэмтэл учирсан байна. Учирсан гэмтэл нь хэвлийн баруун хэсэгт хэвлийн хөндий рүү нэвтэрч элгийг гэмтээж түүний улмаас дотуур цус алдалт үүссэн гэмтэл байх ба уг гэмтэл нь учрах үедээ эмнэлгийн бичиг баримтанд тусгаснаар 3-3.4 см орчим нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл байх ба шүүх эмнэлгийн үзлэгийг хийхэд хагалгаа хийх зориулалтаар үечлэн нээсэн ЗОсм урттай гэмтэл байна. Учирсан гэмтлийг ямар хүчээр үүссэн болохыг тодорхойлох боломжгүй байх ба ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Учирсан гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Ц.Ариунтунсагийн биед учирсан гэмтэл нь цаашид хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх, эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлэх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн зэрэгт хамаарна... гэжээ, Шинжээч эмч Д.Жаргал, Д.Болормаа, Б.Гэрэлмаа нарын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 22 дугаартай магадлагаанд: ...Х.Нямханд нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Х.Нямханд нь одоо илэрхий сэтгэцийн эмгэггүй байна. Х.Нямханд хэрэг хариуцах чадвартай байна гэсэн дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан дээрх нотлох баримтаар тогтоогдож байна.

          

          Иймд шүүгдэгч Боржигон овогт Хоролпүрэвийн Нямхандыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэстэй гэж шүүх үзэв.

 

          Хохирогч Ц.Ариунтунсаг нь 1 500 000 төгрөг нэхэмжилсэн ба юуны төлбөр болох нь тодорхойгүй, энэ талаар нотлох баримт гаргаагүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

            Шүүгдэгч Х.Нямханд нь бусдад төлөх төлбөргүй, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, түүний эрүүл мэнд, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаас хөнгөрүүлж хорих ял оногдуулж, ял шийтгэлийг жирийн дэглэмд эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв. 

 

         Шүүгдэгч Х.Нямханд нь цагдан хоригдсон, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй ба хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бариул хэсэг нь цэнхэр, ажлын хэсэг дээрээ cheng wgng stainless гэсэн бичигтэй хутга 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.

 

          Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 294-298, 301 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

     Т О Г Т О О Х нь:

 

        1. Шүүгдэгч Боржигон овогт Хоролпүрэвийн Нямхандыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

        2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Нямхандад 3 / гурав / жил 5 / тав / сар хорих ял шийтгэсүгэй.

                                             

        3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5, 52.10 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Х.Нямхандад оногдуулсан 3 жил 5 сар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй. 

 

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 286 дугаар зүйлийн 286.1.9 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бариул хэсэг нь цэнхэр, ажлын хэсэг дээрээ cheng wgng stainless гэсэн бичигтэй хутга 1 ширхэгийг устгасугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Ц.Ариунтунсагийн нэхэмжилсэн 1 500 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

           6. Шүүгдэгч Х.Нямханд нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг дурдсугай.

 

         7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2, 297 дугаар үйлийн 297.1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Нямхандад урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

         8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

         9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй ба эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ                       Х.ГАНБОЛД

 

                                             ШҮҮГЧИД                       Н.АДЪЯА

 

                                                                                     Д.АДЪЯАСҮРЭН