| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбайн Мангилик |
| Хэргийн индекс | 130/2021/00200/И |
| Дугаар | 130/ШШ2021/00303 |
| Огноо | 2021-03-17 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 130/ШШ2021/00303
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд иргэний хэргийг нээлттэй хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 6 дугаар багт оршин суух, С.Г-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Бугат сумын 3 дугаар багт оршин суух, И.Х-т холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Г, хариуцагч И.Х, орчуулагч Б.Арманбек, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Даулетжан нар оролцов.
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.1, 14.4-ийг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Г, хариуцагч И.Х нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-г баримтлан Х.-г төрүүлсэн эх С.Г-гийн асрамжид үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-ийг баримтлан Х-Г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11 наснаас 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг И.Х-ээр тэжээн тэтгүүлсүгэй.
4.Иргэний хуулийн 126, 127 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч С.Г, хариуцагч И.Х нар хуваарьт болон дундын эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурдсугай.
5.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч С.Г-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 105364 (нэг зуун таван мянга гурван зуун жаран дөрвөн) төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч И.Х-ээс 105364 (нэг зуун таван мянга гурван зуун жаран дөрвөн) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Г-д олгосугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
7.Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК