Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 2024/ШЦТ/143

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Улсын яллагч Б.Оюунцэцэг /томилолтоор/

Хохирогч *******

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболд

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Э.Ундармаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2321004230004 дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1977 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ******* ******* ХХК-д жолооч ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Дорнод аймгийн ******* сумын 6 дугаар баг 62-02 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 6 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж байсан, ******* овогт ******* . /РД: /

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 21 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Beat баарны гадна талд өөрийн улсын дугаартай Toyota prius-41 маркийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлсэн *******тэй маргалдан зодож түүний биед хамрын хянга ясны цөмөрсөн хугарал, дух, хамрын зөөлөн эдийн няцрал, 2 шүдний эмтрэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Манай эхнэрийн дүү бага зэргийн сэтгэцийн өөрчлөлттэй хүн байдаг юм. Тухайн өдөр эхнэрийн дүү олдохгүй байсан учраас би машинтай Шүр захын хойд талын “Бөөний бааз” худалдааны төвд ажилладаг хүнээс очиж асуухад “Талын шилтгээн” хотхоны ойролцоо явж байсан гэхээр нь эхнэртэйгээ утсаар ярьсан. Ингээд машин дотроо сууж байхад 2 эмэгтэй, 2 эрэгтэй хүн машинд суугаад эрэгтэй нь ах аа, Силикат хүргээд өгчих гэж хэлсэн. Гэтэл гэх эмэгтэй нь Beat баар руу явна гэж хэлсэн. Би Силикат явах гэж байхад чи хашаа яваад байгаа юм бэ. Тэнэг хар пизда вэ гэхээр нь Силикат явна гэж хэлсэн шүү дээ гэхэд би Beat баар руу явна гэж хэлсэн гэж хэлсэн. Тэр үед ард сууж байсан залуу за за, ахаа Beat баар руу явъя гэж хэлэхээр нь би Beat баар руу явсан. Би т хандан чи миний охинтой чацуу юм шиг харагдаж байна. Чи юу хэлж байгаа гэдгээ мэдэж байна уу, пизда минь гэж хэлсэн. Баарны гадна очоод тооцоогоо хийх болоход араас хөөе, шээс минь чи дуугай яв, ална шүү пизда минь гэж хэлсэн. Тэр үед хамт явж байсан залуу нь тооцоогоо хийлээ гэхэд энэ мууг нөгөө хэдийгээ дуудаж авчраад алъя л даа гэж хэлсэн. Намайг машинаасаа буугаад ирэхэд өндөр залуу нь машинаас гарч ирсэн. надтай хэрэлдээд байхаар нь түүний энгэрээс нь татаад машинаас буулгахад өндөр залуу нь ахаа, энэ хүн чинь эмэгтэй хүн шүү дээ гэж хэлэхээр нь энгэрээс нь зуурсан байснаа тавихад хэд алхаад муухай хашхираад нүүрээрээ газарт унасан. Удалгүй босоод намайг хэлэх, хэлэхгүй үгээр хэлж ын утсаар ээж рүүгээ яриад таксины жолооч намайг зодсон гэж хэлсэн. Цагдаагийн машинтай албан хаагчид ирээд юу болсон талаар сонсчихоод дуудлага өгөөрэй гэж хэлээд явчихсан. Би юм ярихаар ам хатаад байдаг учир дэлгүүр рүү гэх залуутай хамт явсан. ийн ээж ирээд болсон зүйлийн талаар охиноосоо сонсоод надад хандан миний охин архи уусан, согтуу байх нь чамд ямар хамаатай юм бэ гэж хэлсэн...” гэв.

Хохирогч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр бид хоёр , хоёрын байсан “Билэг” зочид буудалд сууж байгаад Beat бааранд орохоор болсон. Ингээд такси барих гээд зам дээр гараа өргөөд зогсож байхад ах машинтай ирж зогсоод бид нар сууцгаасан. машин дотор суугаад тамхи татаж болох уу гэж асуусан бололтой жолоочтой нь маргалдаад жолооч ах ыг элдэв үгээр доромжлоод байсан. Тэр үед би таксины жолоочид та ямар муухай юм бэ, болиоч дээ гэхэд та нар ер нь юу юм бэ. Чамд хамаагүй, чи дуугай бай гэж хэлээд гараа хойш нь сунгаад намайг цохисон. Бид нар Beat баарны гадна ирэхэд жолооч ах машинаасаа буугаад арын хаалгыг нээж намайг машинаас боож буулгаад үсдээд чирсэн. ...Ээж маань удалгүй бид нарын байгаа газарт ирээд жолооч ахтай уулзаад дараа нь би ээжийн хамт эмнэлэг рүү явсан. Миний гар утасны цэнэг дууссан байсан. Би жолооч ахын хэлсэн шиг нөгөө хэдийг дуудаад алъя гэж хэлээгүй...” гэв.

Хохирогч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Билэг төвд эгчтэйгээ уулзчихаад 21 цагийн орчимд ...таксинд суугаад Baet гэх баар руу явж байсан юм. жолоочийн хажуу талд харин , бид 3 арын суудал дээр суусан. Тухайн таксины жолооч ыг гичий, янхан гэх зэргээр элдвээр хараахаар нь би та ахаа эмэгтэй хүнийг яасан муухай хэлдэг юм бэ гэхэд чамд ямар хамаатай юм гичий минь, би төрийн байгууллагад олон жил ажилласан, чамайг алаад нуусан байхад хүн мэдэхгүй шүү гэж хэлсэн. Намайг миний хэлж ч мэдэхгүй их муухай үгээр харааж хэлсэн ба би та ямар муухай хүн бэ гэж хэлсэн. Тэгээд Beat баарны гадаа зогсоход тэр жолооч машинаасаа бууж ирээд шууд миний хоолойг гараараа бооход ирээд та болиоч ээ гээд салгах гэхэд ыг чи цаашаа бай гээд түлхсэн. Тэгээд намайг машинаасаа чирч гаргаад хэвлий, нуруу хэсгээр өшиглөөд, үсдээд, газраар чирсэн. Манай найзууд болиулах гэхэд түлхээд та нар цаашаа бай бүгдийг чинь ална шүү гээд үсдээд газар 2 удаа мөргүүлсэн. Тэр үед миний шүднүүд цохигдож үйрч унасан. уурлаад зүтгэсээр байгаад салгаж авсан. Тэгээд болихоор нь би гийн утсаар ээжийгээ дуудсан. Тэгээд ээж ирээд чамайг цагдаад өгнө гэхэд тэр цагдаагаа дууд гээд инээгээд байсан. Тэгээд ээж намайг аваад эмнэлэг явсан…” гэх,

...Машин дотор байхад миний талын хаалгыг онгойлгоод намайг хэд хэдэн удаа нүүр рүү маань цохисон, мөн өшиглөсөн. Тэгээд үснээс маань зулгаагаад чирч буулгаад цементэн зам дээр чирсэн. Мөн дух, хамар хэсгээр нь газар мөргүүлсэн. Үүнээс болоод миний хамар дотогш цөмөрсөн, доод талын 1 ширхэг шүд хугарч унасан, бусдаар бол тухайн үедээ шалбархай, хавдалт бол байсан. Толгой их өвдөж хэд хоног бариачид бариулсан. Мөн одоо нүүрэндээ дух, хамар хэсэгтээ их муухай сорвитой болсон. ...Эмчилгээний зардал баримтаар 86,939 төгрөг, хамрын чихээс хийлгэсэн 80,000 төгрөг /баримт нь олдохгүй байгаа/ бусад зардал буюу эмнэлэг, бариач руу таксидсан 60,000 төгрөг тухайн гэмтлээс улбаалан шууд надад гарсан зардал бол дээрх мөнгөн дүн нийлээд 226,939 төгрөг болж байна. Мөн би хүнсний дэлгүүрт худалдагч хийдэг ба энэ асуудлаас болоод ажилдаа хэд хоног явж чадаагүй 4 удаагийн гараагаа алдсан. Би нэг удаагийн гараандаа 150,000 төгрөгийн цалинтай, 4 удаагийн гараа гэхээр 600,000 төгрөг ...нийт нэхэмжилж байгаа хохирол бол 826,939 төгрөг болж байна. Мөн би нүүрэн дээрээ их муухай сорвитой үлдсэн. Энэ сорви арилгах талаар ирээдүйд гарах зардлаа тухайн үед нь иргэний журмаар нэхэмжлэх хүсэлтэй байна. Сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрөө нэхэмжилнэ..." гэх,

“..., нартай тухайн хэрэг болсон орой “Билэг” төвийн паб-д танилцсан. ... нартай тухай орой танилцаад хамт шоудах гээд явж байсан. Тэгээд би зодуулаад бөөн цус нөж болоод ээж намайг ирж аваад эмнэлэг явсан.   гэгч таксины жолооч бас намбатай хүн байж элдвээр хэлж харааж зүхэж сүүлдээ ингэж биед минь халдсан. Миний нүүр амыг маань ийм болтол зодчихоод одоо болохоор үгүй гээд гүрийгээд байгааг нь гайхаж байна. Эмэгтэй хүн дух, хамартаа буюу яг нүүрний ил гарах хэсэгтээ сорвитой, шүд нь хугархай байхаар ямар л олиг байхав дээ...” гэх мэдүүлгүүд /хх-ийн 18-19, 22-23, 114/

Гэрч Г.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би жолоочийн хажуу талд харин , , гийн найз 3 ард талын суудал дээр суусан. Тэгээд Веаt гэх баар орохоор явсан. Веаt баар руу явах замдаа тухайн таксины жолоочтой маргалдсан. Тамхи татчих уу гэж асуухад тэр жолооч буугаад татахгүй юу пизда минь гээд тэгээд бид нар маргалдаж эхэлсэн. Тэр жолооч бүр согтуу ч байсан байж магадгүй. Бид нарыг элдвээр хэлсэн. Гэхдээ машинд байсан , гийн найз 2 бол жолоочтой огт маргалдаагүй. та чинь яасан аймар юм бэ гэхэд янхан, гичий гэх зэргээр эмэгтэй хүнийг элдвээр дуудаж, хараагаад байсан. Энэ үед Веаt баарны гадаа зогсоод тэр жолооч шууд машинаасаа буугаад арын хаалгаа онгойлгоод ийг хэд хэдэн удаа нүүр, толгой орчимд нь цохисон. Тэгээд үснээс нь зулгаагаад машинаасаа буулгаад баарны гадаах цементэн дээр унагаагаад чирсэн. Бид хэд ч ойртож чадахгүй байсан. босож ирэхэд  нүүр нь дүүрэн цус болчихсон ээжийг дуудаад өг гээд утсаар залгаж ээжийгээ дуудсан. Ээж нь ирээд бид нар хамт эмнэлэгт очиж үзүүлсэн. Харин нөгөө жолооч байж байгаад яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-27/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 10 дугаар сарын 19-ний орой би Baet баарны караокед байж байгаад гадаа тамхи татахаар гарсан. ...тамхи татангаа хараад сууж байсан чинь миний танил  гэх ах машинаас бууж ирсэн.  Тэгээд ах машинаасаа нэг хүнийг татаад буулгаж байсан ба нөгөө хүн нь нэлээн согтуу байрын бололтой газарт ойчиж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31/

            Гэрч Б.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Баарны гадаа очоод бид нар буухад тэр таксины жолоочтой хэрэлдээд цагдаа дуудаж өгнө гээд машинаас нь буухгүй байсан чинь жолооч ах ийг машинаасаа угзраад татаад буулгахдаа ийг газарт унагаад цементэн дээр мөргүүлээд хамар амыг нь шалбалаад цус гарсан. Ер нь хамар нь нэлээн аймар болоод цус их гарсан. Таксины жолооч рүү зодох гээд дайраад байсан. өөрөө цагдаа дуудсан. Цагдаа хүлээж байх хооронд таксины жолооч усанд явна гэхээр нь би зугтааж магадгүй юм байна гээд хамт машинд нь суугаад дэлгүүр явсан. Удаагүй цагдаа ирээд бас тэр гэх охины ээж, эгч нь  ирээд ийг аваад эмнэлэг явсан. Ингээд бид нар гэр гэр рүүгээ явсан. Тэр таксины жолооч ах өөрийгөө 14 жил цагдаад ажилласан гээд ярьж байсан. Тэр тусмаа ахаа та цагдаад ажиллаж байсан хүн юм чинь ингээд хүн зодож болохгүй шүү дээ гэж би хэлж байсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 142-143/

                 Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Таксины жолооч машинаа зогсоогоод буугаад ир пизда минь гэж хэлээд машины ард миний хажууд сууж явсан охиныг // машинаас татаж буулгахдаа нүүрээр нь цемент мөргүүлчихсэн. Тэгтэл хамт явж байсан охин машинаас бууж зам дээр унасан байсан ийг босготол хамраас нь цус гарч байсан, мөн нүүр нь шалбарчихсан байсан. Тэгээд ийг босож ирсний дараа таксины жолооч зодох гээд дайраад байхаар нь ах бид хоёр салгатал та намайг яаж байгаа юм бэ гэхэд таксины жолооч та нар эхлээд хүн доромжилсон биз дээ гэж хэлээд явах гэж байхад нь та байж бай би ээжийгээ дуудсан гэхэд таксины ах явах гэж байхад нь ах би хамт явчхаад ирье гэж хэлээд хамт явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 147-148/

Шинжээч эмч Н.Уянгын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хамрын хянга ясны цөмөрсөн хугарал, дух, хамрын зөөлөн эдийн няцрал, 2 шүдний эмтрэл гэмтлүүд нь механик хүчин зүйлийн үйлчлэлээр буюу явганаас унах болон цохигдох хүчний аль алиных нь үед үүсэх боломжтой...” гэх мэдүүлэг /хх-ийн 45/

Шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 10 дугаар сарын 19-ний орой цагаа санахгүй байна, 21-22 цагийн орчимд байх би хадам дүү болох хайж явсан.  сэтгэцийн хувьд асуудалтай тэнээд явчихсан байсан учир хайгаад явж байсан нь тэр. ...Зүүн бүсийн урд талд очоод эхнэр байхгүй байхаар нь залгаад асуутал хөдлөөд явчихсан байсан. Тэр үед 2 эмэгтэй, 2 эрэгтэй 4 хүн миний машинд орж ирээд суусан. Тэгэхээр нь өө яаж байгаа билээ гэхэд махлагдуу бор залуу ахаа гялс Силикат хүргээд өгчих гэж гуйсан. 2 залуу 1 эмэгтэй нь арын суудал дээр, миний хажууд 1 эмэгтэй нь суусан байсан. Тухайн үед би дүүгээ Талын шилтгээн орчимд явж байна гэсэн сураг өмнө нь сонссон байсан тул миний явах газартай чиг нэг юм байна гээд хүргэж өгөхөөр болсон. Миний хажууд суусан охин ард суусан охин хоёр хоорондоо утсаа яах юм,  писда яаж ийж байгаа авна, уг нь 500,000 төгрөгөөр авсан юм гэх зэргээр хоорондоо ярьж байсан. Тэгээд хажууд сууж байсан охин Boom гэх баар руу явна гэж хэлсэн. Вооm гэдэг нь Beat гэдэг баар юм байна лээ. ...Энэ хүмүүс ингээд баар явна Силикат явна гээд хоорондоо хэсэг маргалдсан. Хажууд суусан охин та урдуураа явсан ч болно гэж хэлсэн. Тэгээд захын урд талын төв замын уулзвар дээр зүүн эргэсэн чинь тэр охин хөөе эргүү минь чи мэдрэлээ үзүүлсэн юм уу гэхээр нь би та нар чинь Силикат явна гэсэн биз дээ гэхэд битгий хуцаад бай пизда минь Beat явна гэж байхад гэж хэлэхэд ард талаас махлаг бор залуу за, за ахаа буцаад эргэчих beat оръё гээд тэр баар руу явахаар болсон. Тэгээд буцаад тэр баар руу явж байхад мэдрэл хар писда вэ гээд намайг хажууд сууж байсан охин хэлэхээр нь  би та нарын хажууд настай хүн, намайг хэдий настай гэж чи ингэж хэлж байгаа юм бэ гээд бухимдсан. Тэр үед араас чи дугай яв л даа хошного минь гээд эмэгтэй нь хэлсэн. Тэгээд уулзвараар эргээд Unitel байрны эсрэг талын баруун тийш харсан ногоон байшингийн төмөр сараалжин хаалганы хойд талд зогссон. Зогссоны дараа харахад  Beat night club гэх бичиг харагдаж байсан. Махлаг бор залуу нь би тооцоо хийчихье та 3 бууж бай гэж хэлсэн. Тэр үед ард сууж байсан охин хачин муу хошного минь чи дугай л явж бай гээд нөгөө хамт явсан хүмүүсдээ хандаж хэдүүлээ нөгөө хэдийгээ дуудаж авчраад энэ муу шээсийг авч явж алъя гэж хэлсэн. Тэр үед би үнэхээр бухимдаж чи ямар зэвүүн охин бэ гээд машинаасаа буугаад жолоочийн арын хаалгыг онгойлгоход туранхай өндөр залуу машинаас буусан. Тэр охин буухгүй байхаар нь би энгэр орчмоос нь нэг гараараа татахад буухгүй гээд хойш гэдийхээр нь би 2 гараараа татаад машинаасаа гаргаж ирэхэд туранхай өндөр залуу ахаа эмэгтэй хүнийг яах нь вэ гээд тэр охин бид 2-н голоор гараа хийхэд нь би тэр охиныг барьж байснаа тавьсан. Харин тэр үед нөгөө охин зүүн тийш хараад зогсож байсан ба эгц шууд нүүрээрээ урагш унасан. Би тэр охиныг машинаасаа чирч гаргаж ирээд тэр охины биед нь халдаж зодож, үсдээд чирсэн юм байхгүй. Энэ үед машинд үлдсэн байсан залуу, охин 2 гарч ирэхэд нөгөө газар унасан охин босож ирээд аниа утсаа өгч бай гээд утсыг нь аваад нэг хүн рүү залгаад ээжээ намайг таксины жолооч зодчихлоо гэж намайг гүтгэж хэлсэн. Хэсэг хугацаа өнгөрөхөд цагдаагийн хар алаг машин ирээд та нар юу болоод байгаа юм бэ гэхэд тэр охин жолооч намайг зодчихлоо гэхэд цагдаа "102 дууд" гээд яваад өгсөн. Тэр үед би машиндаа сууж байсан. Ээжийг нь ирэхээр учраа олъё гэж бодоод хүлээж байгаад ам цангаад байхаар нь махлаг бор залууг нь дагуулаад 24-р байрны дэлгүүр орж ус аваад ирсэн. Тэр үед би тэр залууд та нар яасан сонин охидуудтай нийлдэг юм бэ гэхэд би бас таксинд явдаг байсан. Ахаа та дуугүй л явж байна биз дээ. Энэ байтугай л юм болдог шүү дээ гэх утгатай зүйл ярьж байсан. Буцаад Юнителтэй байрны үүдэнд ирээд зогсоход улаан хүрэн өнгийн Приус-20 машин миний урд талд ирж зогсоход нөгөө охины ээж нь бололтой нэг эмэгтэй буугаад нөгөө охиныг очиж харчихаад над дээр ирээд миний охин ууж идсэн ч чамд ямар хамаатай юм, би чамайг шоронд чинь хатаана гэж хэлээд охиноо шүүх эмнэлэгт үзүүлнэ гээд аваад явсан. Бас нэг жижигхэн охин ирээд та эгчийг маань яагаад зодчихвоо гэхээр нь би зодоогүй ээ өөрөө унасан гэхэд нөгөө минийх хажуу талын суудал дээр сууж явсан охин над руу хараад хохинээ хохино муу писда гээд инээж байсан. Нөгөө махлаг залуу болохоор ахаа та хэдэн төгрөг өгөөд салчихгүй, ийм л юм болно шүү дээ гэж хэлж байсан. Ээж нь мөн над руу дайраад байхаар нь та тэр цагдаагаараа шийдүүл гэж би хэлсэн. ...Хамт явж байсан залуу нь бид 2-н голоор гараа хийхэд нь би тэр охиныг тавиад зогссон. Тэр үед тэр охин надаас 2 алхмын зайд зүүн тийш хараад 1 алхангаа дээш толгойгоо өлийж харснаа шууд 90 градус чигээрээ халз унасан. Тэгээд унаад босож ирснийх нь дараа харахад хамар нь зулгарсан харагдаж байсан. Тэрнээс биш цус урссан зүйл харагдаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 70-72/

Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 588 тоот дүгнэлтэд:

1. *******ийн биед хамрын хянга ясны цөмөрсөн хугарал, дух, хамрын зөөлөн эдийн няцрал, 2 шүдний эмтрэл гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 37/

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02/

- Эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 38/

- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, үл хөдлөх хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 77-82/

- Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 83/

- Шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 86-93/

- Хохирогчоос хохирол төлбөр нэхэмжилсэн баримт, эмнэлгийн үзлэгийн тэмдэглэл /хх-ийн 95-97/

- Мөрдөгчийн тэмдэглэлүүд /хх-ийн 149-153/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.

Шүүгдэгч ******* нь 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 21 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Beat баарны гадна өөрийнх Toyota prius-41 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслээр үйлчлүүлсэн хохирогч *******тэй маргалдан улмаар машинаас татаж буулгахдаа унагааж түүний биед хамрын хянга ясны цөмөрсөн хугарал, дух, хамрын зөөлөн эдийн няцрал, 2 шүдний эмтрэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... машин дотор суугаад тамхи татаж болох уу гэж асуусан бололтой жолоочтой нь маргалдаад жолооч ах ыг элдэв үгээр доромжлоод байсан. Тэр үед би таксины жолоочид та ямар муухай юм бэ, болиоч дээ гэхэд та нар ер нь юу юм бэ. Чамд хамаагүй, чи дуугай бай гэж хэлээд гараа хойш нь сунгаад намайг цохисон. Бид нар Beat баарны гадна ирэхэд жолооч ах машинаасаа буугаад арын хаалгыг нээж намайг машинаас боож буулгаад үсдээд чирсэн. ...Би жолооч ахын хэлсэн шиг нөгөө хэдийг дуудаад алъя гэж хэлээгүй...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Beat баарны гадаа зогсоход тэр жолооч машинаасаа бууж ирээд шууд миний хоолойг маань гараараа бооход ирээд та болиоч ээ гээд салгах гэхэд ыг чи цаашаа бай гээд түлхсэн. Тэгээд намайг машинаасаа чирч гаргаад хэвлий, нуруу хэсгээр өшиглөөд, үсдээд, газраар чирсэн. Манай найзууд болиулах гэхэд түлхээд та нар цаашаа бай бүгдийг чинь ална шүү гээд үсдээд газар 2 удаа мөргүүлсэн. Тэр үед миний шүднүүд цохигдож үйрч унасан...” гэх мэдүүлэг, гэрч Г.ын “...Веаt баарны гадаа зогсоод тэр жолооч шууд машинаасаа буугаад арын хаалгаа онгойлгоод ийг хэд хэдэн удаа нүүр, толгой орчимд нь цохисон. Тэгээд үснээс нь зулгаагаад машинаасаа буулгаад баарны гадаах цементэн дээр унагаагаад чирсэн. Бид хэд ч ойртож чадахгүй байсан. босож ирэхэд бол нүүр нь дүүрэн цус болчихсон ээжийг дуудаад өг гээд утсаар залгаж ээжийгээ дуудсан....” гэх мэдүүлэг, гэрч ...2023 оны 10 дугаар сарын 19-ний орой би Baet баарны караокед байж байгаад гадаа тамхи татахаар гарсан. ...тамхи татангаа хараад сууж байсан чинь миний танил  гэх ах машинаас бууж ирсэн.  Тэгээд ах машинаасаа нэг хүнийг татаад буулгаж байсан ба нөгөө хүн нь нэлээн согтуу байрын бололтой газарт ойчиж байсан...” гэх мэдүүлэг, гэрч Б.ийн “...тэр жолооч ах ийг машинаасаа угзраад татаад буулгахдаа ийг газарт унагаад цементэн дээр мөргүүлээд хамар амыг нь шалбалаад цус гарсан. Ер нь хамар нь нэлээн аймар болоод цус их гарсан. Таксины жолооч   рүү зодох гээд дайраад  байсан. өөрөө цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг, гэрч “...Таксины жолооч машинаа зогсоогоод буугаад ир пизда минь гэж хэлээд машины ард миний хажууд сууж явсан ийг машинаас татаж буулгахдаа нүүрээр нь цемент мөргүүлчихсэн. Тэгтэл хамт явж байсан охин машинаас бууж зам дээр унасан байсан ийг босготол хамраас нь цус гарч, нүүр нь шалбарчихсан байсан...” гэх мэдүүлэг, шинжээч эмч Н.Уянгын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг,  гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 588 тоот “...*******ийн биед хамрын хянга ясны цөмөрсөн хугарал, дух, хамрын зөөлөн эдийн няцрал, 2 шүдний эмтрэл гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт, эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт “...би ийг зодоогүй, гэрч, хохирогч нар хоорондоо найз нөхдийн харилцаатай учир бүгд нийлээд намайг гүтгэж байна. Машинаас татаж буулгахад өөрөө газар унаж гэмтэл учирсан...” гэж маргаж мэтгэлцэж байгаа боловч хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч *******ийг энэ гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх боломжгүй байхаас гадна хохирогч, гэрч нар нь нийлж шүүгдэгч *******ийг гүтгэсэн гэж үзэх баримт хэрэгт байхгүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь  2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 21 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Beat баарны гадна талд өөрийн улсын дугаартай Toyota prius-41 маркийн тээврийн хэрэгсэл дотор согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан Г., *******тэй нартай маргалдан улмаар хохирогч *******ийн хэлсэн үгэнд уурлаж түүнийг машины арын суудалд сууж байхад нь өмсөж явсан хувцасных нь энгэрээс татаж буулгаад тавихад ******* нь нүүрээрээ цементэн гадаргуу дээр унаж эрүүл мэндэд нь хамрын хянга ясны цөмөрсөн хугарал, дух, хамрын зөөлөн эдийн няцрал, 2 шүдний эмтрэл бүхий хөнгөн хохирол учирсан үйл баримт тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан бөгөөд шүүгдэгч нь энэ гэмт хэргийг үйлдээгүй гэх нотлох баримт хэрэгт байхгүй байх тул дан ганц шүүгдэгчийн мэдүүлгээр түүнийг энэ гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх боломжгүй, шүүгдэгч ******* нь өөрийн идэвхитэй үйлдлээр дээрх нөхцөл байдалд зориуд хүргэсэн шинжтэй байна гэж дүгнэв.

Шүүгдэгчид холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч ******* ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болно. 

Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. Аливаа гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ уг ял нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх нь хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирол, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх шударга ёсны зарчмын шаардлагад нийцэх учиртай.

Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж ******* овогт ******* ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-д “гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж  дүгнэлээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай болон болгоомжгүй  үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан бөгөөд шүүгдэгч ******* нь хохирогчид учруулсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй болно.

            Шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч *******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд  хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд эм эмчилгээний зардал болон ажилгүй байсан хугацааны цалин, бусад зардалд нийт 826,939 төгрөг нэхэмжилжээ.

  Шүүхээс хохирогчийн хохирол нэхэмжилсэн баримтыг шинжлэн судлахад 86,939 төгрөгийн баримт хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчээс 86,939 төгрөгийг гаргуулж хохирогч *******т олгохоор шийдвэрлэснийг  шүүгдэгч нь гэм буруугийн шүүх хуралдаан завсарласан үед төлж барагдуулсан байна.  

  Мөн  хохирогч ******* нь өөрийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжилсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг хоёрдугаар зэрэглэлтэй гэж хүснэгтээр тогтоосон байна. Энэхүү гэмт хэрэг нь 2023 оны 10 дугаар сард үйлдэгдсэн бөгөөд Улсын дээд шүүхийн 25 дугаар тогтоолоор баталсан “хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 3 дугаар зүйлийн 3.8-д заасан нөхцөл байдлыг харгалзан хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршигт гэмт хэрэг үйлдэгдэх үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр буюу 550,000 төгрөгийг 5 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр хохирлыг тооцож  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар 2,750,000 төгрөгийг шүүгдэгч *******ээс гаргуулж хохирогч *******т олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардал болон гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 86,939 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоолд дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

             1. Шүүгдэгч ******* овогт ******* ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ээс хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршигт 2,750,000 төгрөгийг гаргуулж, хохирогч *******т олгосугай.   

5. Хохирогч ******* нь цаашид гарах эмчилгээний зардал болон бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар гэм буруутай этгээд *******ээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 86,939 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.                                                                                                                         

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                 Г.НАМУУНТУЯА