| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамбалын Отгонхишиг |
| Хэргийн индекс | 141/2016/00005/э |
| Дугаар | 06 |
| Огноо | 2017-03-10 |
| Зүйл хэсэг | 092.1., |
| Улсын яллагч | Б.Сансарбаяр |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 06
******* аймгийн сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг даргалж,
Нарийн бичгийн дарга Э.Нарангэрэл,
Улсын яллагч Б.Сансарбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Энхболд,
Хохирогч Д.Баяржаргал,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ******* аймгийн сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 92 дугаар зүйлийн 92.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, ******* аймгийн ******* суманд ******* оны ******* дугаар сарын 09-нд төрсөн, , бус дунд боловсролтой, мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, хоёр хүүхдийн хамт ******* аймгийн сумын багт оршин суудаг, ял шийтгэлгүй, ИЦ86*******0962 регистрийн дугаар бүхий иргэний үнэмлэхтэй, ******* овогт ******* .
Шүүгдэгч ******* нь 2016 оны 8 дугаар сарын 20-ны өдөр ******* аймгийн сумын багийн Их давааны ам гэх газарт байрлах өөрийн гэртээ нярай хүүхдээ төрмөгц алсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч ******* нь 2016 оны 8 дугаар сарын 20-ны өдөр ******* аймгийн сумын багийн Их давааны ам гэх газарт байрлах өөрийн гэртээ нярай хүүхдээ төрмөгц алсан болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт
Шүүгдэгч *******гийн: 2016 оны 8 дугаар сарын 20-ны өдөр үнээ сааж орж ирээд сүүгээ хөөрүүлэх гээд гал түлэж байтал доошоо ус гараад хүүхэд гараад ирсэн. Тэгээд уг нь гарч ирэхдээ уйлаад байсан. Хүүхэд гарч ирсэнээс хойш ухаан алдсан байсан. Нэг мэдэхэд хүйг нь хайчилж бйаснаа санаж байна. ТУхайн үед ухаан алдсан байсан гэсэн мэдүүлэг,
Хохирогч “...Би хохирогчоор засаг даргын захирамжаар томилогдсон. Мөрдөн байцаалтын шатанд ахмад Баярмаа танилцуулаад хохирогчоор шүүх хуралдаанд оролцож байна. Шүүгдэгч ухамсараараа эмнэлгийн хяналтанд ороод хамаатан садандаа хэлээгүйгээс болж нярай хүүхдийн амь нас хохирсон. Хохирол нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг
Гэрч “...2016 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн орой сүүгээ хөөрүүлчихээд байж байхад гийн охин манайх руу гүйж ирээд “ээж үүдээ түгжчихээд оруулахгүй байна. Манайд хүүхэд уйлах шиг болло гэсэн тэгэхээр нь би зөрөөд рүү гүйсэн гэрийн хажуу талд очтол гэр дотроос би усанд орж байна гэж хэлсэн тэгэхээр нь хаалгыг нь таталгүй урагшшаа эгчийх рүү ороод ээж үүдээ түгжчихээд оруулахгүй байна манайд хүүхэд уйлах шиг боллоо гэж хэлээд байна, нь гэртээ усанд ороод байна гэж байна энэ юу болоод байна гэсэн чинь эгч мэдээгүй гээд аарцаа янзлах гээд сууж байсан. Тэгээд л эгч бид хоёр тэднийх рүү оорох гээд эгч хаалгыг нь татсан чинь дотроос усанд орж байна гэснээ хувцасаа өмч байна гээд байсан. Тэгээд би гэр лүүгээ сүүгээ очиж үзчихээд эргээд иртэл эгч руу орсон байсан. эгчийг гэртээ орохоор нь юу болсон юм бэ? Хүүхдээ гаргасан юм уу? гэсэн чинь хүүхэд гаргаагүй байна цустай ус гаргасан байхаар нь би хувинтай усыг гаргаж асгалаа гэсэн. гийн ээж рүү залгаад хэлэх гэтэл утсаа авахгүй байсан. Тэгэхээр нь эмнэлгийн утас руу залгатал болохгүй байж байтал орж ирээд тугалаа хашихгүй юм уу гэхээр нь чиний гэдэс яасан юм бэ? гэсэн чинь чимээгүй гараад явсан. эгч хонины хашаан дотор явж байхаар нь яасан юм бэ гэж асуусан чинь гэрийн үүдэнд нь дүүрэн цус болсон байна гэсэн. Тэгээд эмнэлэг рүү дахин дуудлага хийхэд болохгүй байхаар нь эмнэлгийн өөр ажилтан руу залгаж дуудлага өгсөн. Тэгээд түргэний машин манай гадаа ирэхээр нь гийн гэрийг зааж өгөөд тэднийд орсон. гээс эмч юу болсон талаар асуухад эмчид үзүүлж жирэмслэлтээс хамгаалах тариа хийлгэсэн байсан тэгээд л цус алдсан гэсэн. гийн гэрийн хулдаас цус болчихсон дутуу арчаад халтардчихсан энд тэндгүй цустай даавуу, цусны эхүүн үнэр их үнэртэж байсан. Эмч цус тогтоох тариа хийгээд эмнэлгийн нарийн шинжилгээгээр үзнэ гээд авч явсан юм. явахдаа бага хүүхдээ аваад нэг ууттай, цүнхтэй зүйлтэй явсан. Би талийгаач болсон жолооч Маньбадар луу залгаад “Энд юм үлдээгүй байна юм гаргасан бол түүнийгээ аваад явсан шиг байна” гэж хэлсэн юм. Би г жирэмсэн гэдгийг сонсож мэдсэн зүйл байхгүй. Хамт байх үед ойр ойрхон шээх болон жирэмсэн хүний шинж илрээд, том гэдэстэй байхаар нь жирэмсэн юм байна гэж бодсон. Жирэмсэн гэдгээ өөрөө болон хэн нэгэн надад хэлээгүй” гэсэн мэдүүлэг,
Гэрч “2016 оны 8 дугаар сарын 20-ны орой 21 цагийн орчимд манайд Сумъяажав орж ирээд эгчийн хүүхэд манай гэрт хүүхэд уйлах шиг боллоо гэрт орох гэхээр ээж оруулахгүй байна гэж хэлсэн гэхээр нь Сумъяажавтай хамт гэрийнх нь гадаа очоод хаалгыг нь татсан чинь цоожтой байхаар нь хаалгаа онгойлго гэсэн чинь усанд орж байна гэж хэлсэн. Чимээ сонсож чагнахад гэрт уйлах чимээ байхаар нь үнэн юм байна гэж бодоод ямаагаа саахаар яваад буцаж ирээд дахин юу болж байна хаалгаа гэж хэлэхээд өмдөө өмсч байна гээд удалгүй хаалгаа тайлж өгсөн. Гэрт нь ороход зүүн талын тогооны шүгээний урдуур хулдаас нилэнхүйдээ цус болсон байсан. Би гээс юу болов хүүхэд хаана байна хүүхэд уйлсан гэсэн үү гэж асуухад надад хүүхэд байхгүй, сарын тэмдэг ирэлгүй байж байгаад гэнэт ихээр ирлээ. Хүүхэд уйлаагүй, би өөрөө уйлсан гэж байсан. Гэр дотор ил харагдах болон ор дэрийг нь үзэхэд хүүхэд байгаагүй. Шөнө 00 цаг 01 минутад түргэний машин ирсэн. Эмчид бас л биений юм ирэхгүй байж байгаад гэнэт ирж цус алдаад гэж хэлж байсан. Тэгээд ээмч үзээд авч явна гэтэл намайг бага охиныг аваад та гарч бай би дээлээ өмсөөд гарлаа гээд гэртээ үлдсэн. Тэгсэн хэсэг хугацааны дараа 50 ууттай авч гарч ирээд машинд тавьчихаад суугаад явсан. Тэр шуудай дотор юу байсныг үзэж хараагүй. надад жирэмсэн гэдгээ хэлээгүй. 7, 6, 3 настай хүүхдүүдтэй...”гэсэн мэдүүлэг,
Гэрч Л “... 2016 оны 8 дугаар сарын 20-ны өдөр би амарч байсан юм. Гэтэл эмнэлгийн дарга утсаар яриад хөдөөнөөс их хэмжээгээр цус алдсан гэх дуудлага ирж байна би яваад ир гэхээр нь би талийгаач Маньбадар гэх жолоочтой 23 цагийн орчимд гэрч сумын багийн Их давааны ам гэх газарт байх айлд очсон. Тухайн үед очиход нэг , түүний хадам ээж бололтой хоёр бага насны хүүхэд байсан. Тэгээд юу болсон талаар асуухад нэг доошоо цус их гарсан гээд гэрийнх нь шалаар цус болж түүнийг дутуу цэвэрлэсэн байсан. Тэгээд түүнээс жирэмслэлтээс хамгаалах эм бэлдмэл хэрэглэж байгаа юу гэхэд би жирэмслэлтээс хамгаалах тариа хийлгэсэн гэж байсан. Би тухайн хүний даралт, амьсгал, зүрх судасны үйл ажиллагааг үзээд цус тогтоох зорилгоор тариа хийсэн. Тухайн үед тэр маргааш би өөрөө яваад очъё гээд байхаар нь би цус алдсан хүнийг төв рүү оруулж эход үзүүлж эмчилгээ хийх шаардлагатай хамт явъя гэсэн. Тэгээд хувцасаа өмсөөд гараад ир гээд би машиндаа орж суухад бага насны нэг хүүхэд авч суусан. Тэгэхдээ цагаан гурилын ууттай юм машины ар луу тавьж байсан. Тэгээд сум руу орж ирээд шууд эмнэлэг дээр иртэл аав ээж нь ирчихсэн хүүхдийг нь авсан. Тэгээд нөгөө г оруулж ирээд би эход хартал “эхэс тухайн хүний хэвлийд харагдсан. Тэгэхээр нь төрсөн байна дотуур үзлэг хийе гэхэд тэр доошоо нэг юм унжаад байна гэхээр өмдийг нь тайлуулж үзэхэд эхэсний хүй нь унжсан байсан. Тэгэхээр нь би тухайн үед жижүүрт гарч байсан Пүрэвсүрэн эмч болон чүүдийн эмч Пүрэвсамбуу нарыг дуудаж тухайн н эхсийг гаргаж авсан. Тэгээд уг гээс чи төрсөн юм байна гаргасан хүүхэд чинь хаана байна гэсэн чинь хүүхэд гаргаагүй, юу ч гаргаагүй гээд л байсан. Тэгсэн Пүрэвсамбуу эмч ийм том эхэс гарсан байхад хүүхэд хаана байна гэхэд юу ч ярихгүй байсан. Тэгээд тэнд байсан эмч нар цусны хэмжээг тогтооё гээд тэр гээс цус алдсан хувцас хунар чинь хаана байна гэсэн чинь өөрийн ээж рүүгээ яриад “гадаа машинаас буулгаж тавьсан тортой хувцасыг оруулаад ир гэсэн. Тэгсэн ээж нь торонд хийсэн цустай хувцаснуудыг оруулж ирсэн. Тэгэхээр нь ахиад ууттай юм байгаа гэж байна түүнийг оруулаад ир гэсэн чинь ээж нь 50 цагаан ууттай цус болчихсон юм оруулж ирэхээр нь ээжийг нь задлаадах гэсэн чинь би айж байна гэж хэлчихээд гараад явсан. Бид нар нөгөө 50 ууттай зүйлийг гаргаж ирэхэд дотор нь торонд цагаан цайвар өнгийн даавуунд нярай хүүхдийн цогцос боочихсон байсан. Тэр даавуу болон тор, уут нь цус болж бохирлогдсон байсан. Эрэгтэй хүүхдийн цогцос байсан ба нэг талын амны хэсэгт цууралттай байсан. Тэгээд аман хэсэгт яагаад цууралт үүссэн юм бэ гэхэд би гараа хийчихсэн байх гэж байсан. Тэгээд ээжийг нь дуудаж ийм зүйл болсон байна гэж үзүүлэхэд яасан юм болоо гэж байсан. Тухайн үед талийгаач жолооч Маньбадар надад наадах чинь юмтайгаа явж байгаа гэнэ шүү гэж байсныг тэр үедээ би ойлгоогүй. Эх хүүхдээ төрүүлмэгц хүйд лугшилт мэдрэгддэг түүнийг дарж үзээд лугшилт зогссоны дараа хүйд хавчаар тавьж хүйг хөнддөг юм. Хэрэв хавчаар тавьж хавчихгүй бол хүйгээр цус алдах аюултай байдаг. нь жирэмсний хяналтад орж байгаагүй...” гэсэн мэдүүлэг,
Гэрч “...г дуудлагаар ирэхэд нь биеийг нь үзсэн. эмч над руу утсаар яриад гэртээ төрсөн хүний эхэс гарахгүй байна та ирээч гэж дуудсан. Тэгээд тэр г үзэхэд хүй нь унжсан харагдсан. Тэгээд эхэс нь салсан эсэхийг шалгахад салс байхаар нь хүйгээр татаж гаргаж ирээд том эхэс байна хүүхэд хаана байна гэхэд тэр байхгүй, цус гараад цустайгаа жижигхэн юм гараад нүх рүү хийчихсэн гэсэн. Тэгэхээр нь хүүхэд том л байх ёстой гээд тэр гээс дахин хүүхэд хаана байна гэхэд төрөөгүй гээд байсан. Тэгээд жижүүр эмч Пүрэвсүрэн, эмч бид нар тэр гээс цус алдсан хувцаснууд байвал гаргаад ир цусны хэмжээ нь тогтооно гэсэн чинь тэр авчирсан ууттай юмнуудыг аваад ир гээд үзсэн чинь 50 кг уутанд юманд ороож хийсэн зүйл байхаар нь задалж үзэхэд нэг талын завьжны хэсгийг нь цуулчихсан нярайн цогцос гарч ирсэн. Хүйс жинг нь тэр үед нь үзээд л тэмдэглэж авч байсан. Тэгээд л нярайн цогцосыг хадгалж цагдаад мэдэгдсэн нь дээр гэж зөвлөсөн юм. Нярайн хүйг хавчаагүй байсан. Нярайн завьж 3-4 см орчим цууралттай байсан...”
Гэрч “...Эмэгтэйчүүдийн их эмч нь хөдөө баг руу цус алдсан эмгтэйн дуудлага яваад шөнийн 03 цагийн үед дуудлаганаасаа орж ирсэн. цус алдсан гэх г дагуулаад үзлэгийн өрөө рүү орсон. ...Би үзлэгийн өрөө рүү араас нь орсон чинь тэр юм унжаад байна гэсэн бид хоёр үзэхэд хүүхдийн хүй унжсан байсан. Тэгээд түүнээс төрсөн эсэхийг асуухад үгүй гээд байсан. Тэр дор нь Пүрэвсамбуу гэх чүүдийн эмчийг дуудсан. Пүрэвсамбуу эмч хүүхдийн эхэсний хүйгээс татаад гаргаж ирээд энэ гүйцсэн эхэс байна, том хүүхэд гаргасан байна гээд Пүрэвсамбуу эмч балай хүн хуурч байгаа биш нотолгоотой юм нь гараад ирчихсэн байна цагдаад хэлнэ шүү гэсэн чинь хэлээд хэрэггүй би хүүхэд төрүүлээгүй гээд л байсан. Тэгээд тэр гээс цус алдсан хэмжээг тогтооно гээд өмсөж байсан хувцаснууд чинь хаана байна гэтэл ээж рүүгээ утсаар залгаад гадаа шуудайтай юм байгаа түүний дээр цагаан тортой юм байгаа түүнийг оруулаад ир гэсэн. Тэгээд ээж нь цагаан тортой зүйл оруулж ирсэн, түүнийг уудалж үзээгүй, тэгэхээр нь дахиад юм байна уу гэхэд ээж нь шуудайтай юм байна гэхээр нь оруулаад ир гэтэл ээж нь 50 кг шуудайтай уутны доор жаахан юм байгаа бололтой бид гуравт өгсөн. Түүнийг задалж үзтэл дөрвөн мөчөөрөө хэвтсэн эрэгтэй хүүхдийн цогцос байсан. Тэгээд Пүрэвсамбуу эмч эргүүлээд хартал зүүн талын завьжны хэсэгтээ урагдсан, буйл хэл нь гарсан байсан. ...чи 3 кг 200 гр жинтэй эрэгтэй хүүхэд гаргасан юм байна, завьжийг нь яасан юм бэ? гэхэд уйлахгүй болохоор нь ам руу нь гараа хийчихсэн гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг,
Гэрч “...Би 2016 оны ******* дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оэы 03 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл ******* аймгийн сумын багийн эмчээр ажилласан. гийн бага хүүхдийг нь би багийн эмчийн хяналтад оруулж сар бүр эргэдэг байсан. төрөх явцдаа сэтгэл санаа нь тогтворгүй болон сэтгэцийн ямар нэгэн хямралд орж байгаагүй. надад жирэмсэн болчихлоо сарын тэмдэг ирэхгүй байна гэж хэлж байгаагүй. Харин багийн айлаар тойрч явах үедээ бэлгэвч болон эм өгч байсан...” гэх мэдүүлэг,
Гэрч “... гийн гэдэс нь том байсан таргалж байгаа юм байх гэж бодсон, өөрөө жирэмсэн гэж яриагүй. нь эгчид хань болж гэрт нь хонодог байсан...” гэсэн мэдүүлэг,
Гэрч ын “.. нөхөр Ууганбаяр нь 2015 оны 9 дүгээр сард нас барсан, түүнээс хойш 49 хоног нь дуусаад би түүнтэй бэлгийн харьцаанд орж эхэлсэн юм. Тухайн үед нь бэлгийн харьцаанд зөвшөөрч орсон ба миний зүгээс хүч хэрэглэсэн зүйл болоогүй. Түүнээс хойш бид хоёр байнга л бэлгийн харьцаанд ордог байсан. 2016 оны 8 дугаар сарын 20-ны орой үнээгээ саагаад гэртээ орсон юм. Тэгсэн хэсэг хугацааны дараа тэдний том охин манай гэрт хүүхэд уйлах шиг болоод байна гэхээр нь би тухайн үедээ зурагтын дуу байх гэж бодоод тоогоогүй юм. Тэгтэл эгч гийнд орох гэсэн чинь үүд хаалга нь түгжээтэй байна гэсэн. Дараа нь цус алдсан байна түргэн дуудлаа, сум руу ярьлаа гэж байсан. жирэмсэн болсон талаараа хэлээгүй... ” гэсэн мэдүүлэг,
******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 16************** дугаартай шинжээч эмч Б.Сэргэлэнбаярын:
1. Нярай хүүхдийн цогцост гадны нөлөө бүхий зүүн жавьж хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Нас барагчийн цогцост үүссэн дээрх гэмтэл нь хурц ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл байна.
3. Нас барагчийн цогцост үүссэн дээрх гэмтэл нь амьд байхдаа үүссэн байх боломжтой гэмтэл байна.
4. Дээрх гэмтэл нь нас барах шалтгаан болж чадахгүй.
5. Талийгаач нь хүйн тараагуур болон хураагуур судас тасарсны улмаас нас барсан байна.
6. Талийгаачийг дөнгөж төрснийх нь дараа хүйн судсанд хавчаар тавьж тасдаагүйн улмаас хүйн судсаар цус алдаж улмаар цус алдалтын шоконд болон цусны эргэлтийн хурц дутагдалд орж нас баржээ.
7. Уг нярай нь эхээс төрөхдөө амьд төрсөн байна. Цаашид амьдрах чадвартай байжээ гэсэн дүгнэлт,
******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 162152 дугаартай шинжээч эмч Б.Сэргэлэнбаярын:
1. Нас барагч нярайн цогцост үүссэн зүүн завьж хэсэгт үүссэн шарх гэмтэл нь дангаараа Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
3. Уг завьжны цууралт нь нярайн ам руу гараа хийж татах үед үүссэн байх боломжгүй гэмтэл байна.
Шүүхийн сэтгэц эмгэг судлалын шинжилгээний 28 дугаартай сэтгэц судлаач эмч Ү., шинжээч эмч Б.Чимэдцогзол, Б.Мөнхзаяа нарын “Иргэн ******* нь сэтгэцийн хувьд ямар нэг өвчингүй. Аливаа үйл явдлыг зөв тусган авч үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай” гэсэн акт,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1380 дугаартай шинжээчийн эмч М.Энхбаяр, М.Энхтайван, Б.Энхжин нарын:
1. Шүүх эмнэлгийн 16************** тоот дүгнэлтэд нярай хүүхдийн цогцост зүүн завьж хэсэгт шарх гэмтэлтэй гэсэн нь үндэслэлтэй байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин баруун нүдний доод хэсэгт 3,4х0,9 см, зүүн нүдний доор 3,5х0,9 см, баруун эрүүний доод хэсэгт 1,4х0,2 см, баруун хацарт 0,5х0,6 см, 0,5х0,2 см, 0,4х0,4 см, зүүн хацарт 0,7х0,6 см хэмжээтэй зулгаралтуудтай, хоёр нүдний зовхиноос доош уруул хүртэл улаан хүрэн өнгийн цус хуралттай гэснийг үгүйсгэх болон батлах боломжгүй. Хэрэгт авагдсан фото зургуудаас харахад дээр бичигдсэн зулгаралтууд гэдэг нь хаталтын улмаас үүссэн байх болзошгүй байна.
2. Уг нярай нь хүүхдийн төрөлхийн эмгэг буюу уушгины эмгэгшлийн авчилтат хэлбэрийн улмаас амьсгалын дутагдалд орж нас барсан байх бөгөөд уг нярайн амь насыг аврах боломжгүй, цаашид амьдрах чадваргүй байсан болно.
3. Уг нярай хүүхэд нь амьд төрсөн байна.
4. 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 16************** дугаартай нас барагч нярайн цогцост үхлийн шалтгааныг тогтоосон шинжээч эмч Б.Сэргэлэнбаярын дүгнэлт үндэслэлгүй байна” гэсэн дүгнэлт,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1502 дугаартай тэргүүлэх зэргийн шинжээч эмч Б.Ундармаа, ахлах зэргийн шинжээч эмч Ө.Сарангэрэл, шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнэ нарын
1. Нярайд шинжилгээгээр үхэлд хүргэсэн архаг хууч өвчин, бие эрхтний гажиг тогтоогдоогүй байна.
2. Нярай амьд төрсөн бөгөөд эд эсийн шинжилгээгээр уушгины эмгэгшил өвчний шинж илэрсэн тул амьдрах чадвартай байсан эсэхийг тогтоох боломжгүй байна.
3. Нярай нь төрсний дараа хүйн судсуудыг хавчиж боогоогүйн улмаас хурц цус алдаж нас баржээ.
4. ШШҮХ-ийн ШЭШГ-ийн шинжээч эмч нарын гаргасан 1380 тоот дүгнэлтийн 1 , 3 дугаар заалт үндэслэлтэй, 2, 4 дүгээр заалт үндэслэл муутай байна.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 9703 дугаартай шинжээч С.Ганболдын
1. Хүний геномын микросателлит D21S11, D18S51, D5S818, D13S317, D16S539, CSF1PO, Penta D, vWA, D8S1179, TPOX локусын аллелиар нь нярайн биологийн эцэг байх боломжгүй байна гэсэн дүгнэлт зэрэг нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүй байна.
Иймд *******г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч ******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Цагдаагийн ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй” тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирч хүнд хор уршиг учирсныг ял хүндрүүлэх нөхцөл байдалд, шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, *******гийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хохирогч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурьдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан төрсний гэрчилгээ, эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр зэргийг шүүгдэгчид буцаан олгох нь зүйтэй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 284 дүгээр зүйл, 285 дугаар зүйл, 286 дугаар зүйлийн 286.1, 290 дүгээр зүйлийн 290.3, 294 дүгээр зүйлийн 294.1, 297 дугаар зүйлийн 297.1, 298 дугаар зүйлийн 298.1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч ******* овогт ******* г нярай хүүхдээ төрөх явцад буюу төрмөгц алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй чүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хохирогч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурьдсугай.
5. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулсугай.
6. Шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэх хугацаанд уг этгээд гэмт хэрэг шинээр үйлдвэл хорих ял оногдуулах эсэхийг шүүх шийдвэрлэдэг болохыг анхааруулсугай.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хайчийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч *******д өмнө авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
*******. Давж заалдах гомдол гарсан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ