Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 125/ШШ/2017/0055

 

Х аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Янжиндулам би даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Х аймгийн Булган сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Э.Т-ийн дүгнэлттэй,

Хариуцагч: Х аймгийн МХГ УБ Д.Д-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Х аймгийн МХГ УБ Ш.Д-ийн иргэн Б.Д-т торгох шийтгэл оногдуулсан 2017 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн 21-06/028/08 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Ж , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Өнөрмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

Х аймгийн Булган сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Э.Т 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 09 дүгээр дүгнэлтэндээ: Х аймгийн Булган сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Э.Т  би Х аймгийн МХГ УБ Ш.Д-ийн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан “Б.Х нь Х аймгийн Алтай сумын Тахилт багийн нутагт дэвсгэрт тарьсан хүнсний ногоон дээр хорхой шавьжнаас хамгаалах бодис цацаж байгаад хордсон” гэх зөрчилд холбогдогч Б.Д-ыг Зөрчлийн тухай хуулийн 10.15 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасны дагуу 300000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан материалыг 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянав. Дээрхи зөрчил нь 2017 оны 6 дугаар сарын 03-ны өдөр үйлдэгдсэн болох нь холбогдогч Б.Д-ын мэдүүлэг, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл зэргээр нотлогдож байгаа боловчуг зөрчлийг Зөрчлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан Захиргааны хариуцлагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “... зөрчил гаргасан этгээд уг зөрчил гаргасан өдрөөс, зөрчил үргэлжилсэн буюу давтан үйлдэгдсэн тохиолдолд сүүлийн зөрчил гарсан өдрөөс хойш 3 сарын дотор захиргааны хариуцлагад татаж болно...” гэж заасан хугацаа өнгөрсөн байх тул Захиргааны хариуцлагын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4.4 дэх хэсэгт заасны дагуу “Захиргааны хариуцлагад татах хугацаа өнгөрсөн” гэх үндэслэлээр Х аймгийн МХГ УБ Ш.Д-ийн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан Б.Х нь Х аймгийн Алтай сумын Тахилт багийн нутаг дэвсгэрт тарьсан хүнсний ногоо дээр хорхой шавьжнаас хамгаалах бодит цацаж байгаад хордсон гэх зөрчилд холбогдогч Б.Д-ыг Зөрчлийн тухай хуулийн 10.15 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасны дагуу 300000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийтгэлийг хүчингүй болгох үндэслэлтэй байна.

Иймд зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Х аймгийн МХГ УБ Ш.Д-ийн Б.Д-ыг Зөрчлийн тухай хуулийн 10.15 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар 300000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан 21-06/028/08 дугаартай “Шийтгэл”-ийг хүчингүй болгуулахаар дүгнэлт бичив гэжээ.

 

Х аймгийн МХГ УБ Ш.Д  шүүхэд гаргасан тайлбартаа: Аймгийн МХГ УБ  Ш.Д  би 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Х аймгийн Булган сум дахь Цагдаагийн хэлтсийн 296 дугаар албан бичгээр ирүүлсэн “Алтай сумын иргэн Б.Х-ийн гаргасан гомдол, мэдээлэлтэй холбоотой 19 хуудас бүхий материалыг газрын дарга үүрэг болгосны дагуу хүлээн авч шийдвэрлэсэн.

Тус материалд хохирогч болон гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл, Х аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 479 тоот шинжээчийн дүгнэлт, шинжээчээс мэдүүлэг авсан тэмдэглэл, Мөрдөгчийн санал, Булган сум дахь Сум дундын Прокурорын газрын 5/06 дугаар прокурорын тогтоолыг хавсаргасан байна.

Гомдлыг шийдвэрлэхийн тулд Зөрчлийн тухай, Зөрчлийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийг шалган шийдвэрлэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг баримталж ажилласан. Уг зөрчил нь 2017 оны 6 дугаар сард гарсан байх тул Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авч болох талаар Прокурорт мэдэгдэж,  Зөрчил шалган шийдвэрлэх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйл, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлд зааснаар харъяаллын дагуу Булган сум дахь Сум дундын Прокурорын газрын прокурор Б.Оюунцэцэг, туслах Т.Өсөхболд нартай устаар ярьж нэгдсэн бүртгэлд бүртгүүлсэн.

Булган сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтсийн мөрдөгч М.Анхбаярын гомдол гаргагч Б.Х, ногооны талбайд ажиллуулсан Б.Д болон хамт ажиллаж байсан нэр бүхий иргэдээс авсан тэмдэглэлтэй танилцахад

  1. Хохирогч Б.Х 2017 оны 4 дүгээр сарын 20-ны үед иргэн Б.Д-ын газар тариалан эрхлэх ажилд орсон. Тэгээд 2017 оны 6 сарын 03-ны өдөр Алтай сумын Тахилт багт байрлах ногооны талбай дээр шавьжнаас хамгаалах бодис цацаж байгаад толгой өвдөх, 2-3 хоногийн дараа бие загтнаж, биеэр хөх тууралт гарсан. Тухайн үед бээлий өмссөн, өөр хөдөлмөр хамгааллын хувцас өмсөөгүй гэж мэдүүлсэн,
  2. Иргэн Б.Д “Алтай сумын тахилт багийн Услалтын системд 14 га газарт хүнсний ногоо тарьж ургуулсан. Талбайд ажиллах хэдэн хүн авч ажиллуулсан. Тэгээд 2017 оны 6 сарын 03-ны өдөр шавьжнаас хамгаалах бодис цацсан. Хишигзаяа бодис цацсаны дараа араас нь гялгар цаасаар цоолж тарвасны навчийг гаргах ажлыг хийсэн. Үдийн цай хүртэл ажиллаад Хишигзаяа толгой өвдөөд байна гэхээр нь би дахиж ажиллуулаагүй. Түүнээс хойш дахиж ажилдаа ирээгүй. Бид нар хөдөлмөр хамгааллын хувьцас өмсөөгүй гэх мэдүүлэг өгсөн байна. Энэ нь Б.Д нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх заалт, “Ажил олгогч ажилтныг түүний ажиллах нөхцөл, ажил үүрэгт тохирсон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах үүрэгтэй” гэсэн заалтыг зөрчсөн. Иймд холбогдогч Б.Д-ын гаргасан зөрчилд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүйгээр хялбаршуулсан журмаар зөрчлийг шалган шийдвэрлэж, Зөрчлийн тухай хуулийн 10.15 дугаар зүйлийн 1.2-т заасны дагуу 300.000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулж, хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн гэжээ.

 

Х аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Ж  шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Прокурорын байгууллагын тухай хуулийн 18 дугаар зүйл, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 5, 12 дахь хэсгүүдэд заасны дагуу Б.Хишигбаярт холбогдох зөрчлийн хэргийг прокурорын дүгнэлтээр шийдвэрлэх шүүх хуралдаанд оролцож тайлбар гаргаж байна. Х аймгийн МХГ УБ Ш.Д-ийн шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан

ҮНДЭСЛЭХ нь:

Х аймгийн Булган сум дахь Сум дундын Прокурорын газраас Х аймгийн МХГ УБ Ш.Д- нь “иргэн Б.Х нь Х аймгийн Алтай сумын Тахил багийн нутаг дэвсгэрт тарьсан хүнсний ногоо дээр хорхой шавьжнаас хамгаалах бодис цацаж байгаад хордсон” гэх зөрчилд холбогдогч Б.Д-ыг Зөрчлийн тухай хуулийн 10.15 дугаар зүйлийн 1.2 дах хэсэгт зааснаар 300000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан 21-06/028/08 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар ирүүлсэн прокурорын дүгнэлтийг шүүх үндэслэлтэй гэж дүгнэв.

Х аймгийн МХГ УБ нь иргэн Б.Х нь Х аймгийн Алтай сумын Тахил багийн нутаг дэвсгэрт тарьсан хүнсний ногоо дээр хорхой шавьжнаас хамгаалах бодис цацаж байгаад хордсон” гэх зөрчилд Б.Д-ыг Зөрчлийн тухай хуулийн 10.15 дугаар зүйлийн 1.2-д “хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт, дүрэм, журам хангаж ажиллаагүй бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу шийтгэл ногдуулж, 300000.000 төгрөгөөр торгох  шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй байна. 

Учир нь Х аймгийн Алтай сумын иргэн Б.Д нь Х аймгийн Алтай сумын Тахилт багийн услалтын системд 14 га талбайд ногоо тарих ажилд ажиллуулахаар Б.Х-ыг авч ажилуулсан ба Б.Хишигбаяр нь 2017 оны 6 дугаар сарын 03-ны өдөр тус талбайд шавьжнаас хамгаалах хор цацсаны улмаас толгой өвдөж, 2-3 хоногийн дараа бие загатнаж, биеэр хөх тууралт гарсан, тухайн үед хөдөлмөр хамгааллын хувцас өмсгөөгүй болох нь хохирогч Б.Х-ийн мэдүүлэг, гэрч Т.Э, М.А, Т.Э, Ж.Б, Б.А, Т.Ц-ын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндсэний хүрээлэнгийн Х аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 479 дүгээр дүгнэлт, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад холбогдогч Б.Д-аас асууж авсан тэмдэглэл, Зөрчилд холбогдогч Б.Д-ын Х аймгийн МХГ 2017 оны 10 дугаар сарыг 24-ний өдөр гаргасан хүсэлт, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Х аймгийн МХГ УБ нь Б.Д-ын дээрхи зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 10.15 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар 300000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна.

Учир нь Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шинээр зөрчилд тооцсон, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээг хүндрүүлсэн, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж заажээ.

Б.Х нь Х аймгийн Алтай сумын Тахилт багийн нутаг дэвсгэрт тарьсан хүнсний ногоо дээр хорхой шавьжнаас хамгаалах бодит цацаж байгаад хордсон гэх зөрчил нь 2017 оны 6 дугаар сарын 03-ны өдөр болсон зөрчлийн хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байгаа ба тухайн үед Захиргааны хариуцлагын тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан болох нь Захиргааны хариуцлагын тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн 2 дугаар зүйлд “Энэ хуулийг Зөрчлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө”, Зөрчлийн тухай хуулийн 17.1 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж зааснаар тус тус тогтоогдож байна.

Х аймгийн Булган сумын Цагдаагийн хэлтсийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 296 дугаар албан бичгээр ирүүлсэн Б.Д-т холбогдох материалыг Х аймгийн МХГ 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авсан болох нь МХГ бүртгэл хяналтын картаар тогтоогдож байх ба МХГ УБ нь 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр “Зөрчлийг хялбаршуулсан журмаар хянаж шийдвэрлэсэн материал” нээж зөрчлийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хо аймгийн МХГ Хөдөлмөр, эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч нь Алтай сумын иргэн Б.Д-т холбогдох дээрх зөрчлийг хянан шийдвэрлэхдээ Захиргааны хариуцлагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1- “Зөрчил гаргасан этгээдийг уг зөрчил гарсан өдрөөс, зөрчил үргэлжилсэн буюу давтан үйлдсэн тохиолдолд сүүлийн зөрчил гарсан өдрөөс хойш З сарын дотор захиргааны хариуцлагад татаж болно” гэж заасны дагуу зөрчлийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээс татгалзаж шийдвэрлэх байтал зөрчил гаргасан этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээг хүндрүүлсэн, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг хэрэглэж шийтгэл оногдуулсан нь буруу байна.

Мөн МХГ УБ Ш.Д 2017 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн 21-06/028/08 дугаартай шийтгэлийн хуудсаар зөрчил гаргагч Б.Д-т 300000.000 /гурван зуун сая/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Иймд Х аймгийн МХГ УБ Ш.Д-ийн иргэн “иргэн Б.Х нь Х аймгийн Алтай сумын Тахил багийн нутаг дэвсгэрт тарьсан хүнсний ногоо дээр хорхой шавьжнаас хамгаалах бодис цацаж байгаад хордсон” гэх зөрчилд холбогдогч Б.Д-ыг Зөрчлийн тухай хуулийн 10.15 дугаар зүйлийн 1.2 дах хэсэгт зааснаар 300000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан 21-06/028/08 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.1 дэх хэсэгт  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Зөрчлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ - ийн 10.15 дугаар зүйлийн 1.2-д заасныг баримтлан Х аймгийн Булган сум  дахь Сум дундын прокурорын газрын  хяналтын прокурор Э.Т-ийн шүүхэд гаргасан гомдлыг бүхэлд нь хангаж, Х аймгийн МХГ УБ Ш.Д-ийн иргэн “иргэн Б.Х нь Х аймгийн Алтай сумын Тахил багийн нутаг дэвсгэрт тарьсан хүнсний ногоо дээр хорхой шавьжнаас хамгаалах бодис цацаж байгаад хордсон” гэх зөрчилд холбогдогч Б.Д-ыг Зөрчлийн тухай хуулийн 10.15 дугаар зүйлийн 1.2 дах хэсэгт зааснаар 300000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан 21-06/028/08 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 49 дүгээр  зүйлийн 49.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш  5 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Г.ЯНЖИНДУЛАМ